Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭЛТ 5
 
SIGMET ба AIRMET мэдээлэл, Аэродромын сэрэмжлүүлэг мэдээ, салхины Шилжлэгийн сэрэмжлүүлэг МЭДЭЭ болон аюул мэдээ
(SIGMET and AIRMET information, aerodrome warning and windshear warning and alert)
(Бүлэг 7-г үзнэ үү.)
 
 
1.             SIGMET МЭДЭЭЛЭЛ (SIGMET INFORMATION)
 
Өндрийн нислэгийн замын дагуух нислэгт аюултай цаг агаарын үзэгдэл ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед уг үзэгдлийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай мэдээлэл юм.
 
1.1        SIGMET мэдээний хэлбэр (Format of SIGMET messages)
 
1.1.1           SIGMET мэдээнд өгөх үзэгдэл, элементүүдийн агуулга болон дарааллыг Хүснэгт Н5-1-д заасан загварын дагуу мэдээлнэ.  
 
1.1.2           SIGMET мэдээллийг “SIGMET” таних тэмдгээр ялгана.
 
1.1.3           Тухайн нислэгийн мэдээллийн районд зориулж гаргасан SIGMET мэдээний дугаарыг тухайн өдрийн 00.01 ОУДЦ-аас эхлэн Хүснэгт Н5-1-д үзүүлсэн загварын дагуу дугаарлана. Хэрэв цаг уурын хяналтын албаны хариуцаж буй бүс нь нэгээс илүү нислэгийн мэдээллийн район эсвэл нислэг хөдөлгөөний удирдлагын бүсийг багтаадаг бол хариуцаж буй бүс доторх нислэгийн мэдээллийн район эсвэл нислэг хөдөлгөөний удирдлагын бүс тус бүрт нь зориулж SIGMET мэдээг гаргана.
 
1.1.4           SIGMET мэдээг 4 цагийн (зайлшгүй тохиолдолд нислэгийн үргэлжлэх хугацаанаас хамааран 6 цаг хүртэл) хугацаатайгаар гаргана.
 
1.1.5           Хүснэгт Н5-1-д үзүүлсэн загварын дагуу цаг уурын дараах үзэгдлүүдээс зөвхөн нэгийг нь доорх товчлолыг ашиглан SIGMET мэдээнд өгнө.
 
Чиг шулуун нислэгийн түвшинд (Далайн түвшнээс дээш өндрөөс шалтгаалахгүйгээр):
 
Дуу цахилгаан
-    далдлагдсан                                                                       OBSC TS
-    үүлэн дэх                                                                             EMBD TS
-    үргэлжилсэн                                                                        FRQ TS
-    нөөлөг салхины бүстэй                                                     SQL TS
-    мөндөрийн голомттой далдлагдсан                               OBSC TSGR
-    мөндөрийн голомттой үүлэн дэх                         EMBD TSGR
-    мөндөрийн голомттой үргэлжилсэн                               FRQ TSGR
-    мөндөрийн голомттой нөөлөг салхины бүстэй            SQL TSGR
 
Хуйларшил
-       Хүчтэй хуйларшил                                                             SEV TURB
 
Мөстөлт
-    Хүчтэй мөстөлт                                                                  SEV ICE
-    Зайрмагтсан бороон дахь хүчтэй мөстөлт                  SEV ICE (FZRA)
 
Уулын долгион
-       Хүчтэй уулын долгион                                                       SEV MTW
 
Шороон шуурга
-       Хүчтэй шороон шуурга                                                     HVY DS
 
Элсэн шуурга
-       Хүчтэй элсэн шуурга                                                         HVY SS
 
Цацраг идэвхт үүл                                      
-       Цацраг идэвхт үүл                                                            RDOACT CLD
 
1.1.6           Тайлбарлах шаардлагагүй зүйлийг SIGMET мэдээлэлд оруулахгүй. SIGMET мэдээнд оруулж буй цаг агаарын үзэгдэлд дээрх 1.1.4–д тусгагдснаас өөр нэмэлт тайлбар оруулах шаардлагагүй. Аянга цахилгааны тухай SIGMET мэдээнд түүнтэй холбоотой сэгсрэлт, мөстөлтийн тухай тайлбарыг нэмэлтээр оруулахгүй.
 
1.2        SIGMET мэдээний дамжуулалт (Dissemination of SIGMET messages)
 
1.2.1           SIGMET мэдээг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгж, цаг уурын хяналтын алба болон бусад цаг уурын албадад дамжуулна.
 
1.2.2           SIGMET мэдээг нисэхийн суурин үйлчилгээний хиймэл дагуулын түгээлтийн системүүдийн үйл ажиллагаанд зориулж олон улсын OPMET мэдээллийн сангуудад дамжуулна.
 
1.2.3           SIGMET мэдээг түүний үйлчилж эхлэх хугацаанаас 2 цагаас ихгүй хугацааны өмнө дамжуулна.
 
1.3        SIGMET мэдээг хүчингүй болгох (Cancelation of SIGMET messages)
 
1.3.1           SIGMET мэдээний хүчинтэй хугацаанд өгсөн цаг агаарын аюултай үзэгдэл цаашид дахин ажиглагдахааргүй болсон эсвэл ажиглагдахгүй гэж үзвэл SIGMET мэдээг хүчингүй болгож болно. 
 
1.3.2           SIGMET мэдээг хүчингүй болгохдоо FIR буюу CTA-ийн ард CNL гэж бичих ба мэдээний толгой, дугаар, үйлчлэх хугацааг хэвээр нь бичнэ.
 
2.             AIRMET МЭДЭЭЛЭЛ (AIRMET INFORMATION)
 
2.1        AIRMET мэдээний хэлбэр (Format of AIRMET messages)
 
2.1.1           AIRMET мэдээнд өгөх үзэгдэл, элементүүдийн агуулга болон дарааллыг Хүснэгт Н5-1-д заасан загварын дагуу мэдээлнэ.  
 
2.1.2           Тухайн нислэгийн мэдээллийн районд зориулж гаргасан AIRMET мэдээний дугаарыг тухайн өдрийн 00.01 ОУДЦ-аас эхлэн  Хүснэгт Н5-1-д үзүүлсэн загварын дагуу дугаарлана. Хэрэв цаг уурын хяналтын албаны хариуцаж буй район нь нэгээс илүү нислэгийн мэдээллийн район эсвэл нислэг хөдөлгөөний удирдлагын бүсийг багтаадаг бол хариуцаж буй район доторх нислэгийн мэдээллийн район эсвэл нислэг хөдөлгөөний удирдлагын бүс тус бүрт нь зориулж AIRMET мэдээг гаргана.
 
2.1.3           Хэрэв шаардлагатай бол нислэгийн мэдээллийн районыг дэд хэсгүүдэд хувааж болно.
 
2.1.4           AIRMET мэдээ нь зөвхөн нам өндрийн нислэгт зориулсан нислэгийн замын дагуух цаг агаарын үзэгдэл, элементүүд ба тэдгээрийн цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийн тухай мэдээлэл юм.
 
2.1.5           AIRMET мэдээний үргэлжлэх хугацаа 4 цагаас хэтрэхгүй байна.
 
2.1.6           Хүснэгт Н5-1-д үзүүлсэн загварын дагуу цаг уурын дараах үзэгдлүүдээс доорх товчлолыг ашиглан AIRMET мэдээнд өгнө.
 
Нислэгийн өндрийн цуваа 100-аас дооших чиг шулуун нислэгийн түвшинд (шаардлагатай бол уулархаг бүсэд 150 буюу түүнээс дээш нислэгийн өндрийн цуваанаас доош):
 
Газар орчмын салхины хурд
 
 
-  Ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч газар орчмын салхины дундаж хурд 60 км/цаг (30 узел)-аас их болох
 
SFC  WSPD (+ салхины хурд болон нэгж)                              
 
Газар орчмын алсын бараа харагдац
 
 
-          Ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч алсын барааны харагдац 5000м-ээс бага болж муудах, уг АБХ-ыг муутгаж буй үзэгдлийн хамт
 
SFC VIS (+ АБХ-ын хэмжээ)
(Дараах цаг уурын нэг эсвэл хэд хэдэн хавсарсан үзэгдлүүд: BR, DS, DU, D2, FC, FG, FU, GR, GS, HZ, IC, PL, PQ, RA, SA, SG, SN, SQ, SS, VA)
Дуу цахилгаан
 
 
-          Салангид, мөндөргүй
-          Хэсэг хэсэг мөндөргүй
-          Салангид, мөндөртэй
-          Хэсэг хэсэг мөндөртэй
 
ISOL TS
OCNL TS
ISOL TSGR
OCNL TSGR
 
Уулсын харагдац
 
 
-          Уулс хаалттай
 
MT OBSC
 
Үүлшил
 
 
-          Ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарч BKN буюу OVC хэмжээтэй үүлний доод суурийн өндөр нь газрын гадаргаас дээш 300м ба түүнээс доош орох
 
 
-       Үүлэрхэг
 
BKN CLD (+ доод суурийн өндөр болон нэгж)
-       Битүү үүлтэй
 
OVC CLD (+ доод суурийн өндөр болон нэгж)
-          Борооны бөөн үүл
 
 
-       Салангид
-       Хэсэг хэсэг
-       Үргэлжилсэн
 
ISOL CB
OCNL CB
FRQ CB
-          Цамхаг хэлбэрийн бөөн үүл
 
 
-       Салангид
-       Хэсэг хэсэг
-       Үргэлжилсэн
 
ISOL TCU
OCNL TCU
FRQ TCU
 
Мөстөлт
 
 
-          Дунд зэргийн мөстөлт (босоо хөгжлийн үүлэн дэх мөстөлтөөс бусад)
 
MOD ICE
 
Хуйларшил
 
 
-          Дунд зэргийн хуйларшил (босоо хөгжлийн үүлэн дэх хуйларшлаас бусад)
 
MOD TURB
 
Уулын долгион
 
 
-          Дунд хүчтэй уулын долгион
 
MOD MTW
 
2.1.7           Тайлбарлах шаардлагагүй зүйлийг AIRMET мэдээлэлд оруулахгүй. AIRMET мэдээнд оруулж буй цаг агаарын үзэгдэлд дээрх 2.1.4–д тусгагдснаас өөр нэмэлт тайлбар оруулах шаардлагагүй. Аянга цахилгаан болон борооны бөөн үүлний тухай AIRMET мэдээнд түүнтэй холбоотой сэгсрэлт, мөстөлтийн тухай тайлбарыг оруулахгүй.
 
Тайлбар – Дээрх 1.1.4-д дурьдсан SIGMET мэдээнд тавих шаардлага мөн нам өндрийн нислэгт хамаарна.
 
2.2        AIRMET мэдээний дамжуулалт (Dissemination of AIRMET messages)
 
2.2.1           AIRMET мэдээг түүний үйлчилж эхлэх хугацаанаас хамгийн багадаа нэг цагийн өмнө дамжуулна.
 
2.2.2           AIRMET мэдээг хөрш зэргэлдээ нислэгийн мэдээллийн район дахь цаг уурын хяналтын алба буюу цаг уурын албадад дамжуулна.
 
2.2.3           AIRMET мэдээг суурин үйлчилгээний хиймэл дагуулын түгээлтийн системүүдийн үйл ажиллагаанд зориулж олон улсын цаг уурын мэдээллийн сангуудад дамжуулна.
 
3.             SIGMET БОЛОН AIRMET МЭДЭЭЛЛИЙН НЭМЭЛТ ТАЙЛБАР (Additional provisions of SIGMET and AIRMET messages)
 
3.1        Нислэгийн мэдээллийн районыг тэмдэглэх (Identification of the flight information region)
 
Агаарын орон зайг нь нислэгийн мэдээллийн район (FIR), дээд өндрийн нислэгийн мэдээллийн район (UIR) гэж зааглах тохиолдолд SIGMET мэдээллийг тухайн нислэгийн мэдээллийн районд үйлчлэх нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгжийн байрлал (заагч)-аар өгнө. 
 
Тайлбар - SIGMET мэдээ нь тухайн нислэгийн мэдээллийн районы бүхий л агаарын зайг хамарна. Хэрэв хэсэг бүс нутаг эсвэл түвшинд цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах бол SIGMET мэдээнд түүнийг текст хэлбэрээр өгнө.
 
3.2        SIGMET болон AIRMET мэдээлэлд өгөх цаг агаарын үзэгдлүүд (Phenomeno included in SIGMET and AIRMET messages)
 
3.2.1           Дуу цахилгаан болон борооны бөөн үүл:
a.      Далдлагдсан (OBSC) – хэрэв утаа, униараар далдлагдсан эсвэл харангуйгаас шалтгаалж шууд харж чадахгүй үед
б.      Үүлэн дэх (EMBD) – хэрэв үүлэн давхаргуудын дунд, шууд таниж чадахгүй үед
в.      Тусгаарлагдсан (ISOL) – хэрэв хамгийн ихдээ тухайн бүс нутгийн 50%–иас бага нутаг дэвсгэрийг хамран нөлөөлж буй эсвэл нөлөөлнө гэж урьдчилан мэдээлж буй салангид хэсгүүдээс бүрдсэн үед (тодорхой цагт эсвэл хүчинтэй хугацааны туршид)
г.       Хэсэг хэсэг (OCNL) – хэрэв тухайн бүс нутгийн 50–75%–ийг хамран нөлөөлж буй эсвэл нөлөөлнө гэж урьдчилан мэдээлж буй маш сайн тусгаарлагдсан хэсгүүдээс бүрдсэн үед (тодорхой цагт эсвэл хүчинтэй хугацааны туршид)
 
3.2.2           Дуу цахилгаан олон дахин давтагдах буюу үргэлжилсэн (FRQ) – хэрэв хамгийн ихдээ тухайн бүс нутгийн 75%–иас их нутаг дэвсгэрийг хамран нөлөөлж буй эсвэл нөлөөлнө гэж урьдчилан мэдээлж буй хоорондоо багахан нутаг дэвсгэрээр тусгаарлагдсан эсвэл тусгаарлагдаагүй аянга цахилгаан (тодорхой цагт эсвэл хүчинтэй хугацааны туршид)
 
3.2.3           Мөндөр (GR)–ийг шаардлагатай тохиолдолд дуу цахилгааны нэмэлт тодорхойлолт байдлаар ашиглана.
 
3.2.4           Дунд болон хүчтэй хуйларшлыг зөвхөн газар орчмын хүчтэй салхи, догшин хуй, үүлэн дэх эсвэл цэлмэг тэнгэр дэх хуйларшил (CAT)-тай холбоотой нам өндөрт ажиглагдах хуйларшилтай хамааруулж мэдээлнэ. Хуйларшлыг конвекцийн үүлтэй холбоотойгоор ашиглахгүй.
 
3.2.5           Хуйларшлын дараах тохиолдлуудад дараах байдлаар авч үзнэ:
а.      Хүчтэй – EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.7-оос их үед
б.      Дунд зэргийн хүчтэй – EDR-аас куб язгуур гаргасан хамгийн их утга нь 0.4-өөс их, 0.7-оос бага эсвэл тэнцүү үед
 
3.2.6           Хүчтэй болон дунд хүчтэй мөстөлтөд конвекцийн үүлний гаднах мөстөлтийг хамааруулан мэдээлнэ. Зайрмагтсан бороо (FZRA)-г хэт хөрсөн борооны улмаас хүчтэй мөстөлт үүсгэж буй нөхцөлтэй хамааруулж мэдээлнэ.
 
3.2.7           Уулын долгионыг дараах байдлаар авч үзнэ:
а.      Хүчтэй – агаарын уруудах урсгалын хурд 3м/с буюу түүнээс их үед хүчтэй сэгсрэлт ажиглагдсан эсвэл ажиглагдана гэж урьдчилсан мэдээлж буй үед
б.      Дунд зэргийн хүчтэй – агаарын уруудах урсгалын хурд 1.75 – 3м/с үед дунд хүчтэй сэгсрэлт ажиглагдсан эсвэл ажиглагдана гэж урьдчилсан мэдээлж буй үед
 
4.             АЭРОДРОМЫН МЭДЭЭ (AERODROME REPORTS)
 
4.1        Аэродромын урьдчилсан мэдээ – ил бичлэг хэлбэр (Aerodrome forecasts in text format)
 
4.1.1           Аэродромын урьдчилсан мэдээ нь нисэх онгоцны буудлын хөөрч буух зурвас орчмын (10км) цаг агаарын төлөв байдлын тухай урьдчилсан мэдээлэл юм.
 
4.1.2           Аэродром орчмын урьдчилсан мэдээг хэрэглэгч байгууллагуудын хүсэлтээр ам зөвлөгөө хэлбэр (хэрэглэгч байгууллагын хүсэлтээр текст хэлбэрээр өгч болно.)-ээр өгөх бөгөөд дараах элементүүдийг багтаасан байна. Үүнд:
-                Үүлшлийн байдал (үүлэрхэг, солигдмол үүлтэй, багавтар үүлтэй... г.м)
-                Цаг агаарын үзэгдлийн тухай мэдээлэл
-                Газрын гадарга орчмын салхины дундаж зүгийг зовхисоор, дундаж хурд болон өрөвхийлөл (ажиглагдах нөхцөл бүрдсэн үед)-ийн их хурдыг тус тус 3 м/с-ийн зайцтайгаар
-                Агаарын температурын мэдээлэлд өдрийн хамгийн их, шөнийн хамгийн бага дундаж утгыг цельсийн градусаар илэрхийлж  20С-ийн зайцтайгаар
-                Аэродром дээр мөстөлт (хэт хөрсөн тунадас) ажиглагдах нөхцөл бүрдсэн үед энэ тухай мэдээллийг эрч, хүчний хамт тус тус мэдээлнэ.
 
4.2        Аэродромын сэрэмжлүүлэг мэдээ (Aerodrome warnings)
 
4.2.1           Аэродромын урьдчилсан мэдээ (ам зөвлөгөө)-д тусгагдаагүй үзэгдэл ажиглагдсан, ажиглагдах нөхцөл бүрдсэн, эсвэл үзэгдэл ажиглагдах хугацааны хувьд зөрүүтэй болсон тохиолдолд энэ тухай мэдээллийг аэродромын сэрэмжлүүлэг мэдээ хэлбэрээр аль болох цаг алдалгүй шуурхай мэдээлнэ.
 
4.2.2           Аэродромын алба болон агаарын тээвэрлэгч нартай харилцан тохиролцсоны дагуу Хүснэгт Н5-2–д заасан загварын дагуу мэдээлнэ.
 
4.2.3           Тухайн аэродромд зориулж гаргасан аэродромын сэрэмжлүүлэг мэдээний дугаарыг тухайн өдрийн 00.01 ОУДЦ-аас эхлэн Хүснэгт Н5-2-д үзүүлсэн загварын дагуу дугаарлана.
 
4.2.4           Аэродромын сэрэмжлүүлэг мэдээг дараах нэг буюу түүнээс олон цаг агаарын үзэгдлүүд ажиглагдсан эсвэл ажиглагдах нөхцөл бүрдсэн үед Хүснэгт Н5-2-д үзүүлсэн загварын дагуу мэдээлнэ. Үүнд:
-                 Дуу цахилгаан
-   Мөндөр
-   Цас (Цас нэмэгдэж орсон эсвэл орох нөхцөл бүрдсэн бол үүнийг оруулаад)
-   Зайрмагтсан хур тунадас
-   Элсэн шуурга
-   Шороон шуурга
-   Элсэн болон шороон хөшиг
-   Газар орчмын хүчтэй салхи болон өрөвхийлөлт
-   Нөөлөг салхи
 
4.2.5           Хүснэгт Н5-2-д заасан товчлолуудаас гадна нэмэлт бичлэг хэрэглэх тохиолдолд хэмжээ нь аль болох бага байх хэрэгтэй. Нэмэлт мэдээллийг ОУИНБ-аас баталсан товчлол ба тоон утгуудыг ашиглан бэлтгэх ба ОУИНБ-аас баталсан товчлолд байхгүй мэдээллийг англи хэлээр ил бичвэр хэлбэртэй бэлтгэнэ.
 
4.2.6           Аэродромын сэрэмжлүүлэг мэдээ гаргах шалгуур үзүүлэлтийг цаг уурын алба болон сэрэмжлүүлэг мэдээг ашиглагч нарын хооронд байгуулсан гэрээгээр тогтооно.
 
4.2.7           Аэродромын сэрэмжлүүлэг мэдээг 4 цаг хүртэл хүчинтэй хугацаатайгаар, 30 минутаас багагүй хугацааны өмнө гаргаж дамжуулна.
 
5.             САЛХИНЫ ШИЛЖЛЭГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ (INFORMATION OF WIND SHEAR)
 
5.1        Салхины шилжлэгийг илрүүлэх (Detection of wind shear)
 
Салхины шилжлэг ажиглагдаж байгааг дараах мэдээллүүдээс олж авна. Үүнд:
а.      Салхины шилжлэгийг зайнаас хэмжих газрын төхөөрөмж, тухайлбал Допплерийн радар
б.      Нислэгийн ойртолтын зам эсвэл өндөр авах үед хийсэн агаарын хөлгийн ажиглалт
 
Тайлбар – Салхины шилжлэгийн үүсэх нөхцлүүд нь ерөнхийдөө доорхи үзэгдлүүдтэй холбоотой.
-                 Аянга цахилгаан, бичил өрөвхийлөл-microburst, юүлүүр хэлбэрийн үүл (торнадо эсвэл усан хуй) фронтын өрөвхийлөлүүд
-                 Фронтын гадаргуунууд
-                 Орон нутгийн нөхцлөөр эрчимжсэн газар орчмын хүчтэй салхинууд
-                 Далайн эргийн салхины фронтууд
-                 Уулын долгионууд (тухайн нутаг дэвсгэр дэх нам өндрийн салхины хуйлраануудыг оруулаад)
-                 Нам өндөр дэх температурын инверс
 
5.2        Салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээ болон аюул мэдээний дамжуулалт болон хэлбэр (Format and dissemination of wind shear warnings and alerts)
 
5.2.1           Салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээг Хүснэгт Н5-3–д заасан загварын дагуу мэдээлэх бөгөөд салхины шилжлэгийн тухай нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй (жишээ нь: техник, технологийн байдлаас шалтгаалж) тохиолдолд харилцан тохиролцсоны дагуу холбогдох хэрэглэгч нарт ам зөвлөгөө хэлбэрээр өгч болно.
 
5.2.2           Тухайн аэродромд зориулж гаргасан салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээний дугаарыг тухайн өдрийн 00.01 ОУДЦ-аас эхлэн Хүснэгт Н5-3-д үзүүлсэн загварын дагуу дугаарлана.
 
5.2.3           Хүснэгт Н5-3-д үзүүлсэн загварт тусгагдсан товчлолуудад нэмэлт бичлэг ашиглах тохиолдолд хэмжээ нь аль болох бага байх хэрэгтэй. Нэмэлт бичлэгийг ОУИНБ-аас баталсан товчлол болон тоон утгуудыг ашиглан товчилсон ил хэллэг хэлбэрээр бэлтгэнэ. Хэрэв ОУИНБ-аас баталсан товчлолууд байхгүй бол англи ил хэллэг бичлэгийг ашиглана.
 
5.2.4           Агаарын хөлгөөс өгсөн мэдээг ашиглан салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээг гаргаж буй эсвэл өмнөх гаргасан сэрэмжлүүлэг мэдээг бататгаж буй тохиолдолд агаарын хөлгийн төрлийг багтаасан тухайн агаарын хөлгийн мэдээг өөрчлөлт оруулахгүйгээр хэрэглэгч нарт харилцан тохиролцсоны дагуу дамжуулна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт Н5-1. SIGMET болон AIRMET мэдээ
(Template for SIGMET and AIRMET messages)
 
 
Түлхүүр үг:
М
=
Заавал оруулах
 
С
=
Нөхцлөөр оруулах, цаг уурын нөхцөл байдал эсвэл ажиглалтын аргаас хамаарч
 
=
=
Тэнцүүгийн тэмдгийн ард байгаа текст нь дараагийн мөрөнд байрлахыг заана.
 
Тайлбар –      Хүснэгт Н5-4-д SIGMET болон AIRMET мэдээнд орох тоон элементүүдийн хязгаарын утга ба нарийвчлалыг тусгасан болно.
 
Бүлэг 5 ба энэ нэмэлтэд тусгагдсан элементүүд
Агуулга
SIGMET
AIRMET
Жишээ
FIR/CTA -ийн байрлал заагч (M)
SIGMET/AIRMET-ийг зориулан гаргаж буй FIR/CTA-г хариуцаж буй НХҮ-ний нэгжийн байрлал заагч (M) 
nnnn
 
 
YUCC1
YUDD1
Мэдээний төрлийг илтгэгч (M)
Мэдээний төрөл болон дугаар2  (M)
SIGMET [nn]n
AIRMET [nn]n
SIGMET5
SIGMET A3
AIRMET 2
Хүчинтэй хугацаа (M)
Мэдээний хүчинтэй байх өдөр, хугацааг ОУДЦ-аар (M)
VALID nnnnnn/nnnnnn
VALID 221215/221600
VALID 101520/101800
VALID 251600/252200
WMO-ийн байрлал заагч (M)
WMO-ийн байрлал заагч зураасын хамт (M)
nnnn-
YUDO-1
YUSO-1
FIR/CTA-ийн нэр (M)
SIGMET/AIRMET мэдээг зориулан гаргаж буй FIR/CTA3–ийн нэр (M)
nnnn nnnnnnnnnn
FIR [/UIR]
эсвэл
nnnn nnnnnnnnnn CTA
nnnn nnnnnnnnnn
FIR [/n]
YUCC AMSWELL FIR1
YUDD SHANLON
FIR/UIR1
 
YUCC AMSWELL FIR/21
YUDD SHANLON FIR1
Хэрэв SIGMET мэдээ цуцлагдсан тохиолдолд загварын төгсгөлийг хар.
Цаг агаарын үзэгдэл (М)4
SIGMET/ARIMET мэдээг гаргах шаардлагатай үзэгдэл (C)
OBS5 TS[GR6]
EMBD7 TS[GR]
FRQ8 TS[GR]
SQL TS[GR]
 
SEV TURB9
SEV ICE10
SEV ICE (FZRA)10
SEV MTW11
 
HVY DS
HVY SS
 
 
SFC WSPD nn[n] KMH
(эсвэл SFC WSPD nn[n] MPS)
 
SFC VIS nnnnM [nn]12
 
ISOL13 TS[GR]6
OCNL14 TS[GR]
 
MT OBSC
 
BKN CLD
nnn/[ABV]nnnnM
(эсвэл BKN CLD nnn/[ABV]nnnnFT )
 
OVC CLD nnn/[ABV]nnnnM
(эсвэл OVC CLD nnn/[ABV]nnnnFT )
ISOL13 CB15
OCNL14 CB
FRQ8 CB
SEV TURB
FRQ TS
OBSC TSGR
EMBD TSGR
 
MOD TURB
MOD MTW
ISOL CB
 
BKN CLD 120/900M
(BKN CLD 400/3000FT)
 
OVC CLD
270/ABV3000M
(OVC CLD 900/10000FT)
 
 
 
 
 
 
Бүлэг 5 ба энэ нэмэлтэд тусгагдсан элементүүд
Агуулга
SIGMET
AIRMET
Жишээ
 
 
 
 
ISOL13 TCU15
OCNL184 TCU15
FRQ11 TCU
 
MOD TURB9
MOD ICE10
MOD MTW11
SEV ICE
Ажиглагдсан эсвэл урьдчилан мэдээлж буй үзэгдэл (M)
Үзэгдэл ажиглагдсан ба цаашид үргэлжилнэ гэж таамаглаж байгаа эсвэл урьдчилан мэдээлж буйг илтгэнэ.
 
OBS [AT nnnnZ]
FCST
 
OBS AT 1210Z
OBS
Байрлал (C)
Байрлал (өргөрөг уртраг, градус ба минут) эсвэл олон улсад сайн мэддэг байрлал буюу газарзүйн обектууд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Nnn[nn] Wnnn[nn] эсвэл
Nnn[nn] Ennn[nn] эсвэл
Snn[nn] Wnnn[nn] эсвэл
Snn[nn] Ennn[nn] эсвэл
 
N OF Nnn[nn] эсвэл
S OF Nnn[nn]
N OF Snn[nn]
S OF Snn[nn]
болон
W OF Wnn[nn]
E OF Wnn[nn]
W OF Enn[nn]
E OF Enn[nn]
 
[N OF, NE OF, E OF, SE OF, S OF, SW OF, W OF, NW OF]
[LINE] Nnn[nn] эсвэл Snn[nn] Wnnn[nn] эсвэл Ennn[nn]-
Nnnn[nn] эсвэл Snn[nn] Wnnn[nn] эсвэл Ennn[nn]
 
[N OF, NE OF, E OF, SE OF, S OF, SW OF, W OF, NW OF, AT]
nnnnnnnnnnnn
 
WI Nnn[nn] эсвэл Snn[nn]
Wnnn[nn] эсвэл Ennn[nn]-
Nnn[nn] эсвэл Snn[nn]
Wnnn[nn] эсвэл Ennn[nn]-
Nnn[nn] эсвэл Snn[nn]
Wnnn[nn] эсвэл Ennn[nn]-
(Nnn[nn] эсвэл Snn[nn]
Wnnn[nn] эсвэл Ennn[nn]-
Nnn[nn] эсвэл Snn[nn]
Wnnn[nn] эсвэл Ennn[nn])
S OF N54
N OF N50
N2020 W07005
YUSB1
N2706 W07306
 
N48 E010
 
N OF N1515 AND
W OF E13530
 
W OF E1554
 
N OF LINE S2520
W11510-S2520 W12010
 
WI N6030 E02550-
N6055 E02500-
N6050 E02630
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүлэг 5 ба энэ нэмэлтэд тусгагдсан элементүүд
Агуулга
SIGMET
AIRMET
Жишээ
Түвшин (C)
Нислэгийн түвшин (C)
FLnnn эсвэл FLnnn/nnn эсвэл TOP FLnnn эсвэл [TOP]
ABV FLnnn эсвэл [TOP] BLW FLnnn эсвэл BLWnnnM (эсвэл BLW nnnnFT)
FL180
FL050/080
TOP FL390
BLW FL200
TOP ABV FL100
FL310/450
Шилжилт эсвэл таамаглаж буй шилжилт (C)
Луужингийн зүг, зовхисоор илэрхийлсэн шилжилт эсвэл таамаглаж буй шилжилт (чиглэл ба хурд)
эсвэл
шилжилтгүй (C)
MOV N [nnKMH] эсвэл
MOV NE [nnKMH] эсвэл
MOV E [nnKMH] эсвэл
MOV SE [nnKMH] эсвэл
MOV S [nnKMH] эсвэл
MOV SW [nnKMH] эсвэл
MOV W [nnKMH] эсвэл
MOV NW [nnKMH]
 
(эсвэл MOV N [nnKMH] эсвэл 
MOV NE [nnKMH] эсвэл
MOV E [nnKMH] эсвэл
MOV SE [nnKMH] эсвэл
MOV S [nnKMH] эсвэл
MOV SW [nnKMH] эсвэл
MOV W [nnKMH] эсвэл
MOV NW [nnKMH])
 
эсвэл STNR
MOV E 40KMH
(MOV E 20MPS)
 
 
MOV SE
 
STNR
Эрч хүчний өөрчлөлт (C)
Таамаглаж буй эрч хүчний өөрчлөлт (C)
INTSF эсвэл WKN эсвэл NC
WKN
 
SIGMET/AIRMET мэдээг цуцлах
Энэ тодорхойлолтонд  зааснаар SIGMET/AIRMET мэдээг цуцлах
CNL SIGMET [nn]n
nnnnnn/nnnnnn
CNL AIRMET [nn]n
nnnnnn/nnnnnn
CNL SIGMET 2
101200/10160017
 
CNL AIRMET
151520/15180017
 
Тэмдэглэл:
1.              Зохиомол байрлал
2.              Энэ нэмэлтийн 1.1.3 болон 2.1.2-ын дагуу
3.              Энэ нэмэлтийн 2.1.3-г үз
4.              Энэ нэмэлтийн 1.1.4 болон 2.1.4-ийн дагуу
5.              Энэ нэмэлтийн 3.2.1 a.-ын дагуу
6.              Энэ нэмэлтийн 3.2.3-ын дагуу
7.              Энэ нэмэлтийн 3.2.1 б.-ын дагуу
8.              Энэ нэмэлтийн 3.2.2-ын дагуу
9.              Энэ нэмэлтийн 3.2.4 болон 4.2.5-ын дагуу
10.           Энэ нэмэлтийн 3.2.6-ын дагуу
11.           Энэ нэмэлтийн 3.2.7-ын дагуу
12.           Энэ нэмэлтийн 2.1.4-ын дагуу
13.           Энэ нэмэлтийн 3.2.1 в.-ын дагуу
14.           Энэ нэмэлтийн 3.2.1 г.-ын дагуу
15.           AIRMET мэдээнд цамхаг хэлбэрийн бөөн – TCU, борооны бөөн – Сb үүлийг энэ нэмэлтийн 2.1.4-ын дагуу ашиглана.
16.           Тэгш өнцөгт проекттой газрын зурагт хоёр цэгийг хооронд нь холбож зурсан шулуун шугам эсвэл хоёр цэгийг хооронд нь холбож уртрагийн шугамуудтай тодорхой өнцгөөр огтлолцуулж татсан шулуун шугам
17.           Мэдээний төгсгөл (SIGMET/AIRMET мэдээг цуцлаж байвал)
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт Н5-2. Аэродромын сэрэмжлүүлэг мэдээ
(Template for aerodrome warnings)
 
 
Түлхүүр үг:
М
=
Заавал оруулах
 
С
=
Нөхцлөөр оруулах, цаг уурын нөхцөл байдал эсвэл ажиглалтын аргаас хамаарч
 
Тайлбар –      Хүснэгт Н5-4-д аэродромын сэрэмжлүүлэг мэдээнд орох тоон элементүүдийн хязгаарын утга ба нарийвчлалыг тусгасан болно.
 
Элемент
Агуулга
Загвар(ууд)
Жишээ
Аэродромын байрлал заагч (M)
Аэродромын байрлал заагч
nnnn
YUCC1
Мэдээний төрлийг илтгэгч (M)
Мэдээний төрөл болон дугаар
AD WRNG [n]n
AD WRNG 2
Хүчинтэй хугацаа (M)
Мэдээний хүчинтэй байх өдөр, хугацааг ОУДЦ-аар (M)
VALID nnnnnn/nnnnnn
VALID 211230/211530
Хэрэв аэродромын сэрэмжлүүлэг цуцлагдсан тохиолдолд загварын төгсгөлийг хар.
Үзэгдэл (M)2
 
Аэродромын сэрэмжлүүлэг мэдээг гаргах шаардлагатай үзэгдэл
[HVY] TS эсвэл
GR эсвэл
[HVY] SN [nnCM] 3 эсвэл
[HVY] FZRA эсвэл
[HVY] FZDZ эсвэл
[HVY] SS эсвэл
[HVY] DS эсвэл
SA эсвэл
DU эсвэл
SQ эсвэл
 
SFC WSPD nn[n]MPS
MAX nn[n] эсвэл
 
(Хамгийн ихдээ 32 үсэг байна.) 4
TC ANDREW
 
HVY SN 25CM
 
SFC WSPD 20MPS MAX 25
 
Ажиглагдсан эсвэл урьдчилан мэдээлж буй үзэгдэл (M)
Үзэгдэл ажиглагдсан ба цаашид үргэлжилнэ гэж таамаглаж байгаа эсвэл урьдчилан мэдээлж буйг илтгэнэ.
OBS [AT nnnnZ] эсвэл
FCST
OBS AT 1200Z
OBS
Эрч хүчний өөрчлөлт (С)
Эрч хүчний өөрчлөлтийг таамаглах
INTSF эсвэл
WKN эсвэл
NC
WKN
ЭСВЭЛ
Аэродромын сэрэмжлүүлэг мэдээг цуцлах5
Энэ тодорхойлолтонд  зааснаар аэродромын сэрэмжлүүлгийг цуцлах
CNL AD WRNG [n]n nnnnnn/
nnnnnn
CNL AD WRNG 2
211230/2115305
         
 
Тэмдэглэл:
1.     Зохиомол байрлал
2.     Энэ нэмэлтийн 4.2.4-ийн дагуу үзэгдлүүдийн дангаараа эсвэл хамт ажиглагдахыг мэдээлнэ.
3.     Энэ нэмэлтийн 4.2.4-ийн дагуу мэдээлнэ.
4.     Энэ нэмэлтийн 4.2.5-ын дагуу мэдээлнэ.
5.     Мэдээний төгсгөл (Аэродромын сэрэмжлүүлэг мэдээг цуцлаж байвал)
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хүснэгт Н5-3. Салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээ
(Template for wind shear warnings)
 
 
Түлхүүр үг:
М
=
Заавал оруулах
 
С
=
Нөхцлөөр оруулах, цаг уурын нөхцөл байдал эсвэл ажиглалтын аргаас хамаарч
 
Тайлбар –      Хүснэгт Н5-4-д салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээнд орох тоон элементүүдийн хязгаарын утга ба нарийвчлалыг тусгасан болно.
 
Элемент
Агуулга
Загвар(ууд)
Жишээ
Аэродромын байрлал заагч (M)
Аэродромын байрлал заагч
nnnn
YUCC1
Мэдээний төрлийг илтгэгч (M)
Мэдээний төрөл болон дугаар
WS WRNG [n]n
WS WRNG 1
Мэдээг гаргаж буй хугацаа (M)
Мэдээг гаргаж буй хугацаа (хэрэв боломжтой бол хүчинтэй хугацаа)
nnnnnn [VALID TL nnnnnn]
эсвэл
[VALID nnnnnn/nnnnnn]
211230 VALID TL 211330
 
221200 VALID 221215/221315
Хэрэв салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг цуцлагдсан тохиолдолд загварын төгсгөлийг хар.
Цаг агаарын үзэгдэл (M)
Үзэгдлийн  тодорхойлолт ба 
түүний байрлал
[MOD] эсвэл [SEV] WS IN APCH эсвэл
[MOD] эсвэл [SEV] WS [APCH] RWYnnn 
эсвэл
[MOD] эсвэл [SEV] WS IN CLIMB-OUT 
эсвэл
[MOD] эсвэл [SEV] WS CLIMB-OUT RWYnnn эсвэл
MBST IN APCH эсвэл
MBST [APCH] RWYnnn
эсвэл
MBST IN CLIMB-OUT эсвэл
MBST CLIMB-OUT RWYnnn
WS APCH RWY12
 
 
MOD WS RWY34
 
 
WS IN CLIMB-OUT
 
 
MBST APCH RWY26
 
 
MBST IN CLIMB-OUT
Ажиглагдсан, мэдээлэгдсэн эсвэл урьдчилан мэдээлж буй (M)
Үзэгдэл ажиглагдсан ба цаашид үргэлжилнэ гэж таамаглаж байгаа эсвэл урьдчилан мэдээлж буйг илтгэнэ.
REP AT nnnn nnnnnnnn эсвэл
OBS [AT nnnn] эсвэл
FCST
REP AT 1510 B747
 
OBS AT 1205
 
FCST
Үзэгдлийн тодорхой үзүүлэлтүүд (С) 2
Онцгой үзэгдлийн төрөл
Салхины шилжлэгийн аюул
SFC WIND: nnn/nnKMH (эсвэл nnn/nnMPS)
nnnM (nnnFT)-WIND: nnn/nnKMH (эсвэл nnn/nnMPS)
 
nnKMH (эсвэл nnMPS) ASPEEDL nnKM (эсвэл nnNM) FNA RWYnn
 
nnKMH (эсвэл nnMPS) ASPEEDG nnKM (эсвэл nnNM) FNA RWYnn
SFC WIND: 320/20KMH
60M-WIND: 360/50KMH
(SFC WIND: 320/10KT
200FT-WIND: 360/25KT)
 
 
60KMH ASPEEDL 4KM
FNA RWY13
(30KT ASPEEDL 2NM 
FNA RWY13)
ЭСВЭЛ
Салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээг цуцлах3
Энэ тодорхойлолтонд  зааснаар салхины шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээг цуцлах
CNL WS WRNG [n]n nnnnnn/nnnnnn
CNL WS WRNG 1 211230/2113303
 
Тэмдэглэл:
1.       Зохиомол байрлал
2.       Нэмэлтээр – нөхцлийг энэ нэмэлтийн 5.2.3-ын дагуу мэдээлнэ.
3.       Мэдээний төгсгөл (Аэродромын сэрэмжлүүлэг мэдээг цуцлаж байвал)
 
 
Хүснэгт Н5-4. SIGMET/AIRMET мэдээ, аэродромын болон салхины
шилжлэгийн сэрэмжлүүлэг мэдээнд орох тоон элементүүдийн
хязгаарын утга ба нарийвчлал
(Ranges and resolutions for the numerical elements included in SIGMET/ARIMET messages and aerodrome and wind shear warnings)
 
 
Нэмэлт 1 болон 5-д тусгагдсан элементүүд
Хязгаарын утга
Нарийвчлал
Өндөршил:
М
FT
000 – 8 100
000 – 27 000
1
1
Газар орчмын хамгийн их салхи:
KMH
MPS
00 – 399
00 – 99
1
1
Төвийн даралт:
hPa
850 – 1 050
1
Газар орчмын салхины хурд:
KMH                                                KT
60 – 199
30 – 99
1
1
 
Газар орчмын АБХ:
М
М
0000 – 0800
0800 – 5 000
50
100
Үүл: суурийн өндөр:
M
FT
000 – 300
000 – 1 000
30
100
Үүл: дээд хилийн өндөр:
M
M
FT
FT
000 – 3 000
3 000 – 20 000
000 – 10 000
10 000 – 60 000
30
300
100
1 000
Өргөрөг:
°(градус)
‘(минут)
00 – 90
00 – 60
1
1
Уртраг:
°(градус)
‘(минут)
000 – 180
00 – 60
1
1
Нислэгийн өндрийн цуваа:
 
000 – 650
10
Шилжилт:
KMH
0 – 300
10