Хэвлэх DOC Татаж авах
 
НЭМЭЛТ 8
 
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд зориулсан мэдээлэл
(Information for air traffic services)
 
(Бүлэг 10-г үзнэ үү.)
 
 
1.             НислЭГИЙН хөдөлгөөний үйлчилгээний албанд зориулсан МЭДЭЭЛЭЛ (INFORMATION TO BE PROVIDED FOR AIR TRAFFIC SERVICES UNITS)
 
Орон нутгийн байнгын болон тусгай мэдээ, METAR, SPECI, ТAF, TREND, SIGMET, AIRMET, өндрийн салхины, температурын урьдчилсан мэдээ тэдгээрт оруулсан өөрчлөлтүүдийг орон нутгийн хэмжээнд хэлэлцэн тохиролцсоноос бусад тохиолдолд цаг уурын албад бэлтгэж, дамжуулсан мөн хүлээн авсан эх хэлбэрийг өөрчлөхгүйгээр нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэгжүүдэд дамжуулна.
 
1.1        Аэродромын нислэгийн хөдөлөөний удирдлагын цамхагт зориулсан мэдээлэл (Information for the aerodrome control tower)
 
Тухайн аэродромын цаг уурын алба нь аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжийг доорхи мэдээ, мэдээллээр харилцан тохиролцсоны дагуу хангана. Үүнд:
а.      Тухайн аэродромын байнгын болон тусгай мэдээ, METAR, SPECI ба хандлагын урьдчилсан мэдээ, TAF тэдгээрт оруулсан залруулга
б.      SIGMET, AIRMET болон салхины шилжлэгийн тухай сэрэмжлүүлэг мэдээ
в.      Харилцан ажиллагааны гэрээний дагуу өгөх цаг агаарын нэмэлт мэдээлэл
 
1.2        Ойртолтын удирдлагын нэгжид зориулсан мэдээлэл (Information for the approach control units)
 
Тухайн аэродромын цаг уурын алба нь ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгжийг доорхи мэдээ, мэдээллээр харилцан тохиролцсоны дагуу хангана. Үүнд:
а.      Тухайн аэродромын байнгын болон тусгай мэдээ, METAR, SPECI ба хандлагын урьдчилсан мэдээ, TAF тэдгээрт оруулсан залруулга
б.      SIGMET, AIRMET, аэродромын сэрэмжлүүлэг мэдээ, салхины шилжлэгийн тухай сэрэмжлүүлэг болон аюул мэдээ мөн тухайн ойртолтын нислэгийн удирдлагын нэгжийн үйлчилж буй агаарын орон зайд хамаарагдах агаарын хөлгийн мэдээ
в.      Харилцан ажиллагааны гэрээний дагуу өгөх цаг агаарын нэмэлт мэдээлэл
 
1.3        Нислэгийн мэдээллийн төвд зориулсан мэдээлэл (Information for the flight information centre)
 
Нислэгийн мэдээллийн төвийг доорхи мэдээллээр харилцан тохиролцсоны дагуу хангана. Үүнд:
а.      Тухайн аэродром болон бусад байрлалууд дээрх даралтын утгыг агуулсан METAR, SPECI мөн нислэгийн мэдээллийн эсвэл удирдлагын бүсэд хамаарах хандлагын урьдчилсан мэдээ, TAF тэдгээрт оруулсан залруулгууд (хэрэв бүсийн агаарын навигацийн хэлэлцээрээр тодорхойлсон бол шаардлагатай тохиолдолд зэргэлдээх нислэгийн мэдээллийн бүс дэх аэродромууд, нислэгийн мэдээллийн болон бүсийн удирдлагын төвүүдэд зориулсан дээрх мэдээллүүд)
б.      Өндрийн салхи, температур болон нислэгийн чиглэл дэх онцгой үзэгдлийн урьдчилсан мэдээ тэдгээрт оруулсан залруулга, тухайн нислэгийн мэдээллийн болон удирдлагын бүсэд зориулсан SIGMET, AIRMET мэдээллүүд болон холбогдох тусгай агаарын хөлгийн мэдээнүүд (хэрэв бүсийн агаарын навигацийн хэлэлцээрээр тодорхойлсон мөн нислэгийн мэдээллийн төв эсвэл бүсийн удирдлагын төвөөс шаардсан тохиолдолд зэргэлдээх нислэгийн мэдээллийн бүсэд зориулсан дээрх мэдээллүүд)
в.      Нислэг үйлдэж буй агаарын хөлөгт үйлчлэх зорилгоор нислэгийн мэдээлийн төв болон нислэгийн удирдлагын төвөөс хүссэн цаг уурын бусад мэдээлэл. Уг мэдээллийг тухайн цаг уурын байгууллага өгөх боломжгүй бол тухайн цаг уурын байгууллага бусад цаг уурын байгууллагад хандаж уг мэдээллээр хангана.
 
1.4        Нисэхийн цахилгаан холбоонд зориулсан мэдээлэл (Information for the aeronautical telecommunications stations)
 
Нисэхийн цахилгаан холбооны станцыг шаардлагатай тохиолдолд цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээ, мэдээллээр хангана. Шаардлагатай гэж үзвэл тухайн мэдээ мэдээллийн хуулбарыг нислэгийн мэдээллийн төв болон нислэгийн удирдлагын төвд илгээнэ.
 
2.             Эрэн хайх, авран туслах албанд зориулсан мэдээлэл (INFORMATION TO BE PROVIDED FOR SEARCH AND RESCUE SERVICES UNITS)
 
2.1        Эрэн хайх, авран туслах төвд өгч буй мэдээлэлд алга болсон агаарын хөлгийн сүүлчийн байршлын болон очих чиглэлийн дагуух цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой доорхи мэдээллүүдийг багтаасан байна.
а.      Нислэгийн замын дагуух цаг агаарын онцгой үзэгдэл
б.      Үүлний хэмжээ, хэлбэр, борооны бөөн үүл, үүлний дээд, доод хилийн өндөр
в.      Алсын барааны харагдац, түүнийг муутгагч үзэгдлүүд
г.       Газрын гадарга орчмын болон өндрийн салхи
д.      Гадаргын байдал тухайлбал цасан болон усан бүрхүүл
е.      Далайн түвшин дэх даралт
 
2.2        Цаг уурын байгууллага нь алга болсон агаарын хөлгийн багт нислэгийн өмнө өгсөн баримт бичиг, дамжуулсан цаг агаарын урьдчилсан мэдээ түүнд хийсэн өөрчлөлтүүдийн тухай аль болох дэлгэрэнгүй мэдээллээр эрэн хайх авран туслах төвийг хангана.
 
2.3        Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүсэлтийнх нь дагуу тухайн цаг уурын алба нь дараах мэдээллээр байнга хангаж ажиллана.
а.      Эрэл хийж буй бүсийн цаг агаарын нөхцөл байдлын талаар аль болох бүрэн хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл
б.      Эрлийн нислэг гүйцэтгэж буй агаарын хөлгийн аэродромд ирж очих замын, нисэх чиглэлийн, эрэл явагдах газрын цаг агаарын урьдчилсан мэдээлэл
 
3.             НИСЭХИЙН мэдээллийн албанд зориулсан мэдээлэл (INFORMATION TO BE PROVIDED FOR AERONAUTICAL INFORMATION SERVICES UNITS)
 
3.1        Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагыг дараах мэдээллээр хангана. Үүнд:
а.      Нислэгийн мэдээллийн эмхэтгэлд оруулахад зориулж олон улсын агаарын навигацид шардлагатай цаг уурын үйлчилгээний тухай мэдээлэл
б.      NОTAM болон ASHTAM мэдээ бэлтгэхэд шаардлагатай цаг уурын мэдээллийн үйлчилгээг нэвтрүүлэх, татан буулгах болон тэдгээрийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлтүүдийн тухай мэдээллүүд
в.      Нисэхийн мэдээллийн цуврал боловсруулахад шаардлагатай дараах мэдээллүүд:
1.            Нисэхийн цаг уурын үйлчилгээ, үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжид орсон эсвэл орохоор төлөвлөгдөж буй өөрчлөлтийн тухай
2.            Агаарын хөлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх цаг уурын тодорхой үзэгдлүүдийн тухай