Хэвлэх DOC Татаж авах
БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар зарлигаар батлав.

БНМАУ-ЫН ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЭЭХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

1.Нийтлэг үндэслэл

1.БНМАУ-ын төрийн соёрхол хүртээх зөвлөл нь БНМАУ-ын төрийн соёрхолд хүртээх асуудлыг эрхэлж БНМАУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллах орон тооны бус байгууллага мөн.
2.Төрийн соёрхол хүртээх зөвлөлийн бүрэлдэхүүнийг БНМАУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар батална. Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүнд орсон өөрчлөлтийг” Ардын эрх” сонинд нийтэлнэ.
3.Төрийн соёрхол хүртээх зөвлөл нь дотроо шинжлэх ухаан, техник, технологийн; үндэсний соёл, урлаг, утга зохиол, уран барилгын; хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбаруудтай байна.
4.Төрийн соёрхол хүртээх зөвлөл нь  тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

П.Төрийн соёрхол хүртээх зөвлөлийн эрх үүрэг

5. Төрийн соёрхолд хүртээх зөвлөл нь дордурдсан эрх эдэлнэ;
а/ БНМАУ-ын төрийн соёрхолд  дэвшүүлсэн бүтээлтэй газар дээр ньтанилцаж магадлан шинжилгээ хийх мэргэжилтан, мэргэжилтний хэсэг томилон ажиллуулах;
б/ шаардлагатай бол нэмэлт материал авах;
в/ БНМАУ-ын төрийн соёрхолд  дэвшүүлсэн бүтээлийг хянан хэлэлцэхийг үйлдвэр, аж ахуйн газар, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, бусад байгууллага, хөдөлмөрийн хамт олонд хүсэх;
г/ БНМАУ-ын төрийн соёрхолд дэвшүүлсэн бүтээлд шүүмж гаргуулах, магадлан шинжилгээ хийлгэх ажилд эрдэмтэн, мэргэжилтэнг урьж оролцуулах.
6.Төрийн соёрхол хүртээх зөвлөл дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/ БНМАУ-ын төрийн соёрхолд дэвшүүлсэн бүтээлүүдийг Зөвлөлийн салбаруудаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр олон нийтээр хэлэлцүүлэх бүтээлийгсонгож авах;
б/ сонгож авсан бүтээлүүдийн тухай материалыг “Ардын эрх” сонинд нийтлүүлж, олон нийтээр ил тод хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, уг хэлэлцүүлгийн явцад гарсан саналыг үндэслэн БНМАУ-ын . төрийн соёрхол  хүртээх  бүтээлийг шалгаруулах;
в/ БНМАУ-ын төрийн соёрхолд хүртээх тухай саналаа БНМАУ-ын Засгийн газарт урьдчилан танилцуулж санал тохиролцох.

Ш.Төрийн соёрхол  хүртээх зөвлөлийн хуралдаан, түүний шийдвэр

7.Төрийн соёрхолд хүртээх зөвлөлийн хуралдааныг гишүүдийнх нь гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хийнэ.
8.Төрийн соёрхолд хүртээх зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, эзгүйд нь зөвлөлийн орлогч дарга удирдана.Хуралдааны протоколыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө.
9.Олон нийтээр хэлэлцүүлсэн бүтээлийг гарсан саналыг үндэслэн зөвлөлийн салбаруудын хуралдаанаар тус тусын чиглэлээр хэлэлцэж шалгаруулна. Зөвлөлийн гурван салбараас шалгаруулсан бүтээлийг Зөвлөлийн хуралдаанаар хянан хэлэлцэж, нууц санал хураалтаар хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн дөрөвний гурваас доошгүй санал авсан бүтээлийг шалгаруулж БНМАУ-ын төрийн соёрхолд хүртээх  тухай тогтоол гаргана.
10.БНМАУ-ын төрийн соёрхолд хүртээх зөвлөлийн тогтоолыг БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилснаар хүчин төгөлдөр болно.
11. Төрийн соёрхол хүртээсэн тогтоолын үнэн зөвийг төрийн соёрхол хүртээх зөвлөл хариуцна.
 
-------оОо------