Хэвлэх DOC Татаж авах
НЭМЭЛТ 9
 
Харилцаа холбооны хэрэгслийн ашиглалт болон түүнд тавигдах шаардлагууд
(Requirements for and use of communications)
 
(Бүлэг 11-г үзнэ үү.)
 
 
1.             ХОЛБООНЫ ХЭРЭГСЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА (REQUIRMENTS FOR COMMUNICATIONS)
 
1.1        Цаг уурын мэдээллийг дамжуулах хугацаа (Transit times of meteorological information)
 
Цаг уурын шуурхай мэдээллийг дараах хугацаанд багтааж дамжуулна. Үүнд:
 
SIGMET, AIRMET мэдээ, галт уулын үнсний болон тропикийн циклоний зөвлөмж мэдээлэл, агаарын тусгай мэдээллүүд…………………………………..........................
 
 
5 минут
Цаг агаарын онцгой үзэгдэл болон өндрийн урьдчилсан
мэдээний товчилсон хэллэгээр илэрхийлсэн нарийвчлал………………………………………………………
 
 
5 минут
Нарийвчлагдсан TAF болон TAF мэдээний засвар………
5 минут
METAR
0-900 км (500 миль)
5 минут
 
Хандлагын урьдчилсан мэдээ
ТAF
900 км (500 миль)-ээс их
 
5 минут
SPECI
 
2.             НИСЭХИЙН СУУРИН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОЛБООНЫ ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ (USE OF AERONAUTICAL FIXED SERVICE COMMUNICATIONS)
 
2.1        Цаг уурын үсэг, тоон хэлбэрт мэдээ (Meteorological bulletins in alphanumeric format)
 
2.1.1            Мэдээний агуулга
 
Боломжтой тохиолдолд цаг уурын шуурхай мэдээллийг цаг уурын ижил төрлийн мэдээллийн багц мэдээ хэлбэрээр солилцож болно.
 
2.1.2            Мэдээг гаргах хугацаа
 
Тогтмол дамжуулдаг цаг уурын мэдээг хуваарийн дагуу заасан хугацаанд тогтмол гаргана. METAR мэдээг бодит ажиглалтын хугацаанаас хойш 5 минутаас хожимдуулалгүй дамжуулна. TAF мэдээг түүний үйлчилж эхлэх хугацаанаас хамгийн багадаа нэг цагийн өмнө дамжуулна.
 
 
 
2.1.3            Мэдээний толгой
 
Нисэхийн суурин үйлчилгээний холбооны хэрэгслийн тусламжтай дамжуулж буй цаг уурын шуурхай мэдээллийн толгой нь дараах бүтэцтэй байна. Үүнд:
а.      Дөрвөн үсэг, хоёр тооны тэмдэглэгээ
б.      Цаг уурын мэдээ гаргаж буй цаг уурын байгууллагын ОУИНБ-д хэрэглэдэг дөрвөн үсгийн код
в.      Хугацааны бүлэг
г.       Шаардлагатай тохиолдолд гурван үсгийн код (AAA, CCA.., г.м)
 
2.1.4            Мэдээний бүтэц
 
Цаг уурын шуурхай мэдээллийг агуулсан нисэхийн цахилгаан холбоо (AFTN)-ны сүлжээгээр дамжуулах цаг уурын мэдээ нь AFTN мэдээлэл хэлбэртэй байна.
 
3.             НИСЭХИЙН ХӨДӨЛГӨӨНТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОЛБООНЫ ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ (USE OF AERONAUTICAL MOBILE SERVICE COMMUNICATIONS)
 
3.1        Цаг уурын мэдээний агуулга ба хэлбэр (Content and format of meteorological messages)
 
3.1.1           Агаарын хөлөгт дамжуулж буй бодит ажиглалтын ба урьдчилсан мэдээ, SIGMET-ийн агуулга ба хэлбэр нь Бүлэг 4, Бүлэг 6, Бүлэг 7-д заасан журамтай тохирч байна.
 
3.1.2           Агаарын хөлгөөс дамжуулж буй мэдээллийн агуулга, хэлбэр нь Бүлэг 5-д заасантай тохирч байна.
 
3.1.3           Нисэхийн хөдөлгөөнт үйлчилгээний холбооны хэрэгслээр дамжуулж буй цаг уурын мэдээний агуулга нь анхны хувилбараас өөрчлөлтгүй дамжигдсан байна.
 
4.             VOLMET ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ (VOLMET BROADCASTS)
 
4.1        VOLMET өргөн нэвтрүүлэгт агуулагдах цаг уурын мэдээлэл (Meteorological information to be included in VOLMET broadcasts)
 
4.1.1           VOLMET өргөн нэвтрүүлэг нь аэродромын METAR, SPECI ба TAF мэдээнүүдийг агуулах бөгөөд дамжуулалт болон өргөн нэвтрүүлэлтийн цаг хугацааг тухайн аэродромын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний болон цаг уурын албаны хоорондын хэлэлцээрээр тогтооно.
 
4.1.2           Хэрэв өргөн нэвтрүүлэгийн хугацаанд тухайн аэродромоос мэдээлэл нь ирээгүй бол сүүлчийн бэлэн байгаа мэдээг ажиглалтын мэдээний хугацааны хамт нэвтрүүлнэ.
 
4.1.3           Хуваарьт VOLMET өргөн нэвтрүүлэгт өгч буй TAF мэдээг шаардлагатай тохиолдолд залруулга хийж байна. Мэдээ дамжсан тохиолдолд тухайн цаг уурын албаны хамгийн сүүлчийн дүгнэлт гэж ойлгоно.
 
4.2        VOLMET өргөн нэвтрүүлэгт агуулагдах мэдээллийн хэлбэр (Format of information to be included in VOLMET broadcasts)
 
4.2.1           VOLMET өргөн нэвтрүүлэгт агуулагдах бодит болон урьдчилсан мэдээнүүдийн агуулга ба хэлбэр нь Бүлэг 4, Бүлэг 6-д заасан журамтай тохирч байна.
 
4.2.2           VOLMET өргөн нэвтрүүлэгт радио холбооны хэвшмэл хэллэгийг ашиглана.