Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын
 2005 оны 167/265 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ШҮҮХ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗААВАР /2-р хавсралтыг ХЗДХС, ЭМС-ын 2010 оны 189/385 тушаалаар хүчингүй болгосон /
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.       Зорилт: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хуулийн дагуу хүний бие дэх гэмтэл, түүний шинж чанар, эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтын хэмжээ, гэмтлийн зэргийг тогтооход оршино.
1.2.       "Гэмтэл" гэдэгт гадаад орчны хүчин зүйлийн (физик, хими, биологи, сэтгэцийн) үйлчлэлээр хүний эд, эрхтний  бүтцийг өөрчилсөн, физиологийн болон сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмтэл, өвчин, эмгэг байдлыг хамааруулна.
1.3.       Гэмтлийн зэргийг тогтоох зарчим:
1.3.1.магадлуулагчийг үзэж, магадлан шинжлэх боломжгүй үед түүний эмнэлгийн баримт бичигт (өвчний түүх, амбулаторийн карт) тухайн гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, эмнэлгийн шинжилгээний материал хангалттай байвал дээрхи бичиг баримтыг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох магадлан шинжилгээг явуулж болно;
1.3.2.   гэмтлийн зэрэг тогтооход шаардлагатай  баримт бичгийг шинжээч томилсон  байгууллагаас шаардах,  эсвэл  төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөлгөө авах буюу эмнэл зүй, багажийн шинжилгээ хийлгэнэ;
1.3.3.   энэ заавар нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хэмжээг тогтоох хүснэгтийн (хүснэгт 1, 2, 3, 4) хамт мөрдөгдөнө;
1.3.4.   гэмтлийн зэрэг тогтоох магадлан шинжилгээний аргачлалыг Эрүүл мэндийн  яамны эмгэг  судлал-шүүх  эмнэлгийн мэргэжлийн зөвлөл боловсруулж баталж мөрдүүлнэ.
1.3.5.   Дараахь нөхцөлд гэмтлийн зэрэг тогтоохгүй буюу дүгнэлт гаргахыг түр хойшлуулж болно:
а.                        эрүүл мэндийг сарниулаагүй, энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулаагүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Энэ тохиолдолд шинжээч эмч нь үүссэн гэмтлийн шинж, хугацаа, үйлчлэл болон үүсгэсэн хүчин зүйл түүний төрлийг тогтооно;
б.                        эрүүл мэндийг сарниулаагүй гэмтэл гэдэгт ямар нэг зовиургүй, эмнэл зүйн   шинж   тэмдэггүй   жижиг   зулгаралт,  шалбаралт,   цус   хуралт   зэрэг   гэмтэл, зовиуртай боловч бүтэц үйл ажиллагааны хямрал үүсээгүй гэмтлүүдийг ойлгоно;
в.                        шинжилгээний   объектод   учирсан   гэмтэл,   түүний   үлдэц,   ул   мөр тогтоогдохгүй үед гэмтлийн зэргийг тогтоохгүй;
г.                        магадлуулагч  нэмэлт  шинжилгээнээс татгалзсан  буюу дахин  үзлэг хийхэд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүйгээс дүгнэлт гаргах боломжгүй байдал бий болсон   нөхцөлд  энэ  тухай   шинжилгээ  хийлгэхээр  томилсон   байгууллага,   албан тушаалтанд мэдэгдэж үүнийг дүгнэлтэд тусгана;
д.                        гэмтэл болон өвчин, эмгэг байдлын онош баттай тогтоогдоогүй (эмнэл зүйн шинж тодорхойгүй, шаардлагатай эмнэл зүйн болон лабораторийн шинжилгээ хийгдээгүй) үед гэмтлийн зэргийг тогтоохыг түр хойшлуулна;
е.                        гэмтлийн шинж байдал болон гэмтлийн зэргийг тогтооход зайлшгүй шаардлагатай  эмнэлгийн  баримт бичиг болон  хэргийн  материалыг (өвчний  түүх, амбулаторийн   карт   г.м)   шинжээч   эмчид   шинжээч   томилсон   этгээд   ирүүлээгүй тохиолдолд гэмтлийн зэргийг тогтоохыг түр хойшлуулна.
Хоёр. Гэмтлийн зэргийн ангилал, шалгуур шинж
2.1.                  Хүний биед учирсан гэмтлийн зэргийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилна.
Гэмтлийн зэргийг тогтоохдоо дараахь 4 шалгуур шинжээр үнэлнэ. Үүнд:
А. амь биед аюултай эсэх;
Б. эрүүл мэндийг сарниулсан хугацаа;
В. энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдсан хэмжээ (%);
Г. гэмтлээс үүссэн уршигт үлдэц.
2.1.1.  "амь биед    аюултай    гэмтэл"    гэдэгт    гэмтэх үедээ амь насанд аюултай байдалд хүргэсэн болон ердийн  явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх  гэмтлүүд хамаарна. Эмнэлгийн тусламжийн   үр дүнд   амь   нас  аврагдсан  нь   амь биед аюултай гэсэн шалгуур шинжийг өөрчлөхгүй;
2.1.2.  "эрүүл  мэндийг сарниулсан хугацаа"-г гэмтлээс үүссэн  бүтэц,  үйл ажиллагааны хямрал арилах хүртэл үргэлжилсэн  хугацаагаар    тогтооно.  Эрүүл мэндийг түр   хугацаагаар   сарниулах гэдэгт  гэмтэл, өвчин,   эмгэг     байдал,   үйл ажиллагааны хямрал нь дөрвөн долоо хоногоос хэтрээгүйг, удаан хугацаагаар сарниулах гэдэгт дөрвөн  долоо хоногоос дээш хугацаанд гэмтэл, өвчин, эмгэг байдал үргэлжлэхийг хамааруулна;
2.1.3.  энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтаар гэмтлийн зэрэг тогтооход мэргэжлийн  болон тусгай  нарийн  мэргэшлийн хөдөлмөрийн  чадварын алдагдалтаар бус энгийн ажлыг хийх чадвар   алдсан   хэмжээгээр нь үнэлнэ. Үүнийг "Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хэмжээ" хүснэгт 1-ээр тогтооно;
2.1.4. "гэмтлээс үлдсэн уршигт үлдэц" гэдэгт: хараагүй, сонсголгүй болсон, эрхтэнгүй болсон буюу түүнийг ажиллагаагүй болгосон, нүүр засаршгүй гэмтэж, дүрс алдагдсан, жирэмслэлт таслагдсан (Эрүүгийн хуулийн 96.1 дүгээр зүйлд хүүхэд дутуу гаргуулсан гэж заасан), сэтгэцийн өвчтэй болсон нь хамаарна;
2.1.5. гэмтлийн зэргийг үнэлэх дээрх 4 шалгуурын хэд хэд нь нэг гэмтэлд байвал аль хүндээр нь үнэлнэ. Нэг хүний биед нэг нөхцөл байдалд үүссэн хэд хэдэн гэмтэл байвал аль хүндээр нь гэмтлийн зэрэг тогтоох боловч шаардлагатай бол гэмтэл тус бүрт нь тогтооно.
2.2.                  Гэмтлийн хүнд зэрэгт амь биед аюултай гэмтлүүд, уршигт үлдэц бүхий гэмтлүүд, энгийн хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр (33-100%) алдсан   гэмтлүүд хамаарна. (Эрүүгийн хуулийн 96.1-д хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан гэж заасан)
2.2.1. Амь биед аюултай гэмтлүүдэд дараах гэмтлүүд хамаарна. Үүнд;
а.  гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх;
б.      гавлын орой  ба суурийн ясны  ил, далд хугарал    (нүүрний  ясны хугарал болон гавлын орой ясны ялтасны цууралтыг хамааруулахгүй).
в.      тархины  хүнд  зэргийн   няцралт,  тархины  эсийн  аксоны   тархмал гэмтэц;
г.      тархины эд дэх цус харвалт үүсэж амь насанд ноцтой байдал бий болвол;
д.      тархины хальснуудын дээр, доор цус харваж,  амь насанд  ноцтой байдал илэрвэл;
е.      нугас гэмтсэн эсэхийг харгалзахгүй нугасны хөндий рүү нэвтэрсэн шарх;
ё. хүзүүний нугалмуудын их биеийн хугарал,    мултрал,    аман, хатан хүзүүний аль нэг нум, бусад нугалмын хоёр талын нумны хугарал;
    ж.          нугасны үйл ажиллагааны алдагдал бүхий сээр, бүсэлхийн их бие,
нумнуудын хугарал,  мултрал;
з.          залгиур,   төвөнх,   цагаан   мөгөөрсөн   хоолой,   улаан   хоолой   руу
нэвтэрсэн шарх;
и. дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүй цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх учирсан нь эмнэл зүйн болон бусад шинжилгээгээр бодитой нотлогдсон бол;
й. үнхэлцгийн хөндий рүү нэвтэрсэн шарх;
к. давсаг, шулуун гэдэсний дээд хэсэг рүү нэвтэрсэн шарх;
л. цээж, хэвлий, аарцаг, хэвлийн гялтангийн гадна эрхтнүүд хагарах, бяцрах мөн түүнчлэн өрц, түрүү булчирхай, шээлүүр, шээс дамжуулах сувгийн хальсархаг хэсгийн урагдал, тасралт;
м. хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүдийн (бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай г. м.) ил шарх;
н. аарцагны цагираг ар хэсгээр хоёр талдаа хугарч, ташаа-ууцны үеэр салсан эсхүл аль нэг талдаа ард, урдаа нэг зэрэг хугарч аарцгийн цагираг тасарсан бол;
о. атгаал, дунд чөмөг, шилбэний шаант ясны ил хугарал, дунд чөмөгний толгойн үен доторхи тасарсан хугарал;
ө. гол судас, гүрээ, эгэм, суга, бугалга, гуя, тахимны тараагуур, хураагуур судас гэмтэж цочмог цус алдах;
п. хавирга хугарч дотор эрхтэнг гэмтээж амь насанд ноцтой байдал илэрвэл;
р. төвөнх, ховч яс, цагаан мөгөөрсөн хоолойн цагираг мөгөөрсний хугарал;
с. биеийн гадаргуугийн 50 ба түүнээс дээш хувийн талбайг хамарсан I зэргийн түлэгдэлт, цус хуралт, зулгаралт; 30 хувиас дээш талбайг хамарсан II зэргийн; 20 хувиас дээш III "А" зэргийн; 15 хувиас дээш III "Б" зэргийн;  |Ү зэргийн   түлэгдэлт;
т. амьсгалын зам түлэгдэж, дууны хөвч хавагнаж, завсар нь нарийссан бол;
у. химийн бодист түлэгдэж, хордлого гүнзгийрч хордолтын шинж тод илэрч улмаар амь насанд ноцтой байдал бий болох;
ү. амьсгал механикаар бүтэж амьсгалын хурц дутагдлын хүнд хэлбэр илэрсэн бол.
2.2.2  Эдгээрээс  гадна  гэмтлээс шууд  шалтгаант холбоотойгоор үүссэн доорхи амь насанд ноцтой байдлууд илэрвэл;
а.    үхэдхийн уналтын (шок) хүнд (III, 1Ү зэрэг) хэлбэр;
б.    овроro (ком);
в.    цус алдалтын улмаас амь биенд аюултай байдал илэрвэл;
г.    зүрх судасны хурц дутагдал үүсэх;
д.    тархины цусан хангамжийн хүнд хямрал бий болох;
е.    элэг, бөөрний хурц дутагдалд орох;
ё. амьсгалын хурц дутагдлын хүнд хэлбэр илрэх;
ж.     идээт цусан үжлийн байдалд орох;
з.         захын цусны эргэлтийн хямралаас дотор эрхтний шигдээст эмгэг,   үе мөчний үхжилт, хүндрэл, судасны хийн ба өөхөн бөглөрөлт үүсэх.
Эдгээр  амь  насанд  ноцтой  байдал  нь  өөрөө  аяндаа  зохицуулагдах  боломжгүй, 1элгийн яаралтай, иж бүрдэл тусламж зайлшгүй шаардагдсан байна.
2.2.3. Уршигт үлдэц бүхий хүнд гэмтлүүд:
а.      хараагүй болох гэдэг нь   2 нүд эмчлэгдэхгүйгээр бүрмөсөн хараагүй болж, ойрын юмны дүрс ялгахгүй,  нүдний хараа   0,02 ба түүнээс доош буурах (2 м зайд хуруу тоолохоос гэрэл мэдрэх төдий болох)-ыг хэлнэ;
б.      сонсголгүй   болох   гэдэг   нь   2      чих   эмчлэгдэхгүйгээр   бүрмөсөн сонсголгүй болох буюу хамгийн ойр зайнаас {3-5 см-т) хүний ердийн яриаг сонсохгүй болохыг ойлгоно;
в.      эрхтэнгүй   буюу тухайн эрхтэн ажиллагаагүй болох гэдэгт: хэлгүй
болох (эмчлэгдэхгүйгээр өөрийн бодож санаж байгаа зүйлээ бусдад үгээр илэрхийлж чадахгүй  болох);  хөл,  гаргүй  болох  (өвдөг,  тохойн  үенээс дээгүүр тасрах ба үйл ажиллагаагүй болох); бэлгийн үйл ажиллагаагүй болох {хурьцал үйлдэх, үр тогтоох, жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй болох)-ыг хамааруулна;
г.      жирэмслэлт    таслагдах:    Энэ    нь    жирэмслэлтийн    хугацаанаас хамаарахгүйгээр   гэмтлээс   болон   гэмт   үйлдлийн     улмаас   жирэмслэлт таслагдахыг хэлнэ.  Энэ тохиолдолд жирэмслэлт таслагдсан  нь гэмтэл, гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг шинжээч дангаараа буюу   эх   барих   эмэгтэйчүүдийн   эмч   оролцсон   хамтарсан   магадлан шинжилгээгээр тогтооно;
д.      нүүр   засаршгүй гэмтэж,   дүрс алдагдах: / ЭХ-ийн   96.1-д нүүрийг засаршгүй эвдэж, дүрс алдагдуулсан гэж заасан/ Шинжээч нь нүүрэнд байрласан   гэмтэл,   сорви,   эмгэг   өөрчлөлт засрах   эсэхийг   тогтооно. Засаршгүй гэмтэл гэдэг нь гэмтэл, түүнээс үлдсэн сорви, эмгэг өөрчлөлт нь ердийн   явцаараа  арилж  бүдгэрэхгүй,   мэс  заслын  эмчилгээ  зайлшгүй шаардлагатай  байхыг хэлнэ.   Нүүрний  дүрс алдагдах тухай  ойлголт нь хууль зүйн ойлголт тул эмч тогтоохгүй;
е.      сэтгэцийн өвчтэй болох: Гэмтэл болон гэмт үйлдлийн  улмаас өвчтэй болсон эсэхийг оношлох, уг өвчин нь гэмтэл, гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг шүүх сэтгэц-эмгэг судлалын магадлан шинжилгээгээр тогтооно. Хэрэв шалтгаант холбоотой нь тогтоогдвол уг гэмтлийг хүнд зэрэгт хамааруулна.
ё. Гэмтлээс хараа: сонсгол буурах; шүд унахад гэмтлийн зэргийг тогтоохдоо хараа, сонсголын бууралт, унасан шүдний энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хэмжээг харгалзан хүснэгт 2,3,4-өөр тогтооно.
2,3. Гэмтлийн хүндэвтэр зэрэг:
2.3.1.  амь биед аюултай гэмтлийн шинжгүй (энэ зааврын 2.2.1; 2.2.2,-д заасан) байх;
2.3.2.  гэмтэл, түүнээс үүссэн өвчин, үйл ажиллагааны хямрал нь эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх;
2.3.3.  энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр (15-33%) тогтонги
алдсан байх (Эрүүгийн хуулийн 98.1 дүгээр зүйлд хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэж заасан);
2.3.4.  эрүүгийн хуулийн 96.1 дүгээр зүйлд заасан буюу энэ зааврын  2.2.3-т буй уршигт үлдэц бүхий гэмтлүүдийн шинжийг агуулаагүй байх.
2.4. Гэмтлийн хөнгөн зэрэг:
2.4.1.  энэ зааврын 2.2 болон 2.3-т дурдсан хүнд ба хүндэвтэр гэмтлийн шинжийг агуулаагүй байх;
2.4.2.  эрүүл мэнд түр хугацаагаар сарнисан байх;
2.4.3.  энгийн хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр (15% хүртэл) тогтонги алдсан байх.
Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хэмжээг тогтоох хүснэгт
 
Хүснэгт 1

 
 
ГЭМТЭЛ, ТҮҮНИЙ ҮЛДЭЦ
Хөдөлмөрийн   чадвар алдалт(%)
 
 
Төв ба захын мадрэпийн систем
Зөв
солгой
 
1
Тархи ба гавлын хүнд гэмтлийн дараахь үлдэц:
а, үе үе татаж унах (7 хоногт 1-ээс доошгүй удаа)
б. ухаан муудах, саа, танин мэдрэхгүй болох (агнозия)
в. тодорхой зорилт бүхий ажил хийж чадахгүй болох (апракси)
г. хэлгүй болох (афазия)
д. хөдөлгөенийг эохицуулж чадахгүй болох (атаксия)
е. үлэмж хэмжээгээр тэнцвэрийн ба сонсголын эрхтний хямрал уүсэх
100
 
 
2
Тархи ба гавлын хүнд гэмтлийн дараахь үлдэц:
Хөдөлгөөн   хязгаарлагдах  ба   үе   мөчнүүдийн   хүч   үлэмж  сулрах, тэнцвэр ихээхэн алдагдах, булчингийн хүч нь эрс сулрах, ой ухаан үлэмж муудах, мэдрэл сэтгэхүй муудах, сард 1-ээс доошгүй удаа ухаан алдаж унах
75
 
 
 
3
Гавал ясны гэмтэл, хатуу хальсны гадна, дотор цусан хураа үүсэх (гематома), зөөлөн хальсан доогуур цус харвах зэрэг тархины хүнд гэмтлийн дараахь үлдэц:
а. тархины хэд хэдэн мэдрэлүүдийн органик гэмтэл, тэнцвэр ихээр алдагдах, булчин ба үе мөчдүүдийн хүчдэл (тонус)   нэмэгдэх, сэтгэц ба ой ухаан муудах, жилд 4-10 удаа татаж унах, 20 см2-аас доошгүй хэмжээний талбайтай гавал ясны цоорхой
60
 
 
 
б. тархины хэд хэдэн мэдрэлүүдийн органик гэмтэл, дунд зэргээр тэнцвэр алдах, булчингийн ба үе мөчдийн хүч дунд зэргээр нэмэгдэх, хөдөлгөөний сулавтар гажуудал, жилд 2-3 удаа татаж унах, 10 см2-аас багагүй талбай эзэлсэн гавлын цоорхой
45
 
 
 
 
 
в.  тархины зарим  мэдрэлуүдийн органик гэмтэл,  үнэр ба амт мэдрэхүй муудах, хөнгөн зэргээр тэнцвэр алдагдах, булчингийн ба үе мөчдийн хүчдэл хөнгөн зэргээр нэмэгдэх, хөдөлгөөн бага зэргээр гажуудах, мэдрэхүйн чанар хөнгөн муудах, хааяа нэг татаж унах, 4 см2-аас доошгүй талбайтай гавал ясны цоорхой
30
 
 
 
 
Гавал ясны гэмтэл, тархины няцрал, хатуу хальсан дээрхи цусан хураа, зөөлөн хальсан доогуур цус харвасны дараахь үлдэц:
а. зарим голомтот шинжүүд: 2 нүдний аньсаганы завсрын зай ижил биш болох, алимны чичирхийлэлт үүсэх, хэл хазайх,  хамар уруулын нугалаа гөлийх, түүнчлэн 4 см2-аас доош талбайтай гавал ясны цоорхой
 
20
 
 
 
 
б.   вегетатив   шинжүүд:   зовхи   анивчих,   гар   хуруу   салгалах, шөрмөсний рефлекс ихсэх, судасны агшилт, тэлэлтийн хямрал г.м.
15
 
 
 
5
Тархи доргисны дараахь үлдэц: Аньсаганы зай ижил биш болох, хамар уруулын нугалаа гөлийх, зовхи, хуруу салгалах, шөрмөсний рефлекс ихсэх, судас агшилт, тэлэлтийн шинж илрэх
10
 
 
6
Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугасны үйл ажиллагаа алдагдсан:
а. 2 ба 4 мөчний саажилт, хүнд зэргээр мэдрэхүй эрс муудах, үе мөчний хөдөлгөөн  хямрах,  аарцагны эрхтний үйл ажиллагаа эрс хямрах,   тэжээлийн   хунд   хямрал,    зүрх   судас,   амьсгалын   үйл ажиллагаа муудах
100
 
 
 
 
б.   мэдрэхүй   үлэмж  хэмжээгээр   муудах,   үе   мөчдийн   хөдөлгөөн хязгаарлагдах       (монолареза   буюу   дунд   зэргийн    парапареза), аарцагны  эрхтний  тэжээл   болон  уйл  ажиллагаа  хямрах,  агшилт (спастичность)
60
 
 
 
 
 
в. мэдрэхүй, шөрмөсний рефлекс бага зэрэг муудах, мэдрэлийн ёзоорын буюу нугасны шинж чанартай хөнгөн зэргийн нэг хэсгийн саажилт (монопарез), булчин дунд зэргээр хатангирших (атрофия) ба хөдөлгөөн үл ялиг хямрах, аарцгийн эрхтний уйл ажиллагаа   дунд зэргээр хямрах ба трофик өөрчлөлт
40
 
 
 
 
 
г. мөчдийн хөдөлгөөний алдагдалгүйгээр нугасны дамжуулах үйл ажиллагаа хэсэгчлэн алдагдах, шөрмөсний рефлекс, мэдрэхүй өнгөц өөрчлөгдөх зэргээр аарцгийн эрхтний үйл ажиллагаа хямрах
15
 
 
 
7.
Нугасны   мэдрэлийн   төгсгөлийн   ширхгүүдийн   үйл   ажиллагааны хямрал: а. нэг ба хэд хэдэн мэдрэлийн ширхэг гэмтсэнээс хөдөлгөөнгүй болох, аарцгийн эрхтний үйл ажиллагаа үлэмж хямрах ба тэжээлийн хямрал үүсэх (шархлаа, хөхрөлт, хавагнах)
40
 
 
 
 
б.    мэдрэхүй      үлэмж      муудах     хэт   зовнил,   хэт   эмзэглэх (гиперпатия), хэт өвдөлтийн   (гипералгазия)   хам шинж, рефлексийн нумны   хямрал,   рефлекс   сулрах,   үгүй   болох,   захын   мэдрэлийн хэсгийн   дагуух   булчингийн   хүчтэй   хатингаршилт.   дунд   зэргийн вегетатив хямрал, аарцгийн эрхтний үйл ажиллагаа дунд зэргээр хямрах.
20
 
 
 
 
 
в. Аарцгийн хөндийн эрхтний үйл ажиллагаа тэжээлийн доройтол, мөчдийн хөдөлгөөн,  рефлексийн өөрчлөлтгүйгээр мэдрэхүй өнгөц хямрах
5
 
 
 
8.
Нурууны гэмтлээс болсон нугасны мэдрэлийн ёзоорын үрэвсэл
5
 
 
9.
Захын мэдрэлийн эрхтэн тогтолцооны гэмтлийн дараахь дагалдан гарах нүүрний болон хэлэн доорхи,  гурвалсан  мэдрэлүүдийн үйл ажиллагааны хямрал:
а. хөнгөн зэрэг-үйл ажиллагааны бага зэргийн хямрал
б. дунд зэрэг-үйл ажиллагаа дунд зэрэг хямрах
в. хүнд ээрэг-үйл ажиллагаа эрс хямрах
 
 
 
5
15
25
 
 
 
10.
Хүзүүний   ба   мөрний   сүлжээний   мэдрэлүүдийн   үйл   ажиллагаа хямрах:
а, мэдрэхүй ба рефлекс бага зэрэг суларсан боловч хөдөлгөөн хязгаарлагдаагүй, хатингаршаагүй саажилгүй
5
5
 
 
 
б. хөдөлгөөн болон хүч тамир, мэдрэхүй бага зэрэг сулрах, булчин бага зэрэг хатингарших боловч тэжээлийн дутагдлын шархлаагүй
15
10
 
 
 
в. үлэмж хэмжээгээр хөдөлгөөн хязгаарлагдах болон хуч тамир, мэдрэхүй муудах, булчин хатингарших
25
20
 
 
 
г.   хүнд   зэргээр   хөдөлгөөн   хязгаарлагдах,   мэдрэхүй   муудах, тэжээлийн хямрал, түүнээс болсон шархлаа
40
30
 
11.
Бүсэлхий ба ууцны сүлжээнүүдийн болон тэдгээрийн мэдрэлийн уйл ажиллагааны хямрал:
а.  хөдөлгөөн өөрчлөгдөхгүй,  хатингаршил,  саажил,   үе  мөчний хөдөлгөөний   хязгаарлагдал    болохгүйгээр   мэдрэхүй    бага    зэрэг муудах
5
 
 
 
 
б. хөдөлгөөн, хүч тамир, мэдрэхүй бага зэрэг сулрах, булчин үл ялиг хатингарших
10
 
 
 
 
 
в.  хөдөлгөөн, хүч тамир,  мэдрэхүй үлэмж буурах,  булчин бага зэрэг хатингарших
25
 
 
 
 
 
г. хөдөлгөөн,  мэдрэхүй  эрс муудах, тэжээл  ихээхэн доройтох, үүнээс болж шархлаа үүсэх
40
 
 
 
12.
Харааны  эрхтэн
Харааны зохицоп саажих (паралич):
а. нэг нүдний
15
 
 
 
 
б. хоёр нүдний
30
 
 
 
13.
Нэг төрлийн хараа таллах (гемианопсия), (баруун, зүүн, дээд, доод)
30
 
 
14.
Харах талбай тал талаасаа нарийсах (нүд тус бүрт):
а. 60 хэм хүртэл нарийсах
10
 
 
 
 
б. 30 хэм хүртэл
20
 
 
 
 
 
в. 5 хэм хүртэл
30
 
 
 
15.
Зовхи буух ба нүдний булчингийн бусад саажил, нүдээ анихад саад болохуйц зовхины сорви, наалдац: 1 нүдэнд: хаасан байх
10
 
 
 
 
а. дунд зэрэг-зовхи хүүхэн харааны талыг
б хүнд зэрэг-зовхи хүүхэн харааг бүтэн хаасан байх
20
 
 
 
 
 
2 нүдэнд: а. дунд зэрэг
25
 
 
 
 
 
б. хүнд зэрэг
50
 
 
 
16.
Нүд лугшиж бүлтийх (пульсирующий экзофтальм)
нэг нүдний: а. хөнгөн зэрэг-бага зэрэг бүлтийх
20
 
 
 
 
б. дунд зэрэг-үлэмж бултийх
30
 
 
 
 
 
в. хүнд зэрэг-их хэмжээгээр бүлтийх
40
 
 
 
 
 
хоёр нүдний: а. хөнгөн зэрэг
35
 
 
 
 
 
6. дунд зэрэг
60
 
 
 
 
 
в. хүнд зэрэг
85
 
 
 
17.
Нүдний зовхины салстын архаг үрэвсэл:
а. нэг нүдний
5
 
 
 
б. хоёр нүдний
10
 
 
18.
Солонгон буюу судаст-торлог бүрхүүлийн үрэвсэл (иридоциклит, хориоретинит)
а. нэг нудэнд
б. хоёр нүдэнд
10 20
 
 
19.
Нулимс дамжуулах замын үйл ажиллагааны хямрал
а. нулимсны суваг болон хүүдий сорвижин битүүрэх
10
 
 
 
 
б. гэмтлийн дараахь нулимсны хүүдийн үрэвсэл   (дакриоцистит)
20
 
 
20.
Бүрэн хараатай нүд хараагүй болох:
а. нэг нүдэнд
35
 
 
 
 
б. хоёр нүдэнд
100
 
 
21.
Нүдний аяга (орбит) хугарсны дараахь үлдэц;
а. нүдний аяга гэмтсэн боловч түүний булчин ба нүд гэмтээгүй
10
 
 
 
 
б. нүдний булчин гэмтэх, нүд шахагдах
20
 
 
22.
Гэмтлээс болж нүдний хараа буурах   (хүснэгт 2)
 
 
 
23.
Сонсголын  эрхтэн
Гэмтлийн дараахь дунд чихний архаг идээт үрэвсэл
10
 
 
24.
Гэмтлийн дараахь эпитимпанит нь сорвижсон хатуурсан хүндрэлтэй бол (холестеатомия, грануляция)
20
 
 
25.
Гэмтлийн улмаас вестибулярын үйл ажиллагаа бодитой өөрчлөгдөх:
а. хөнгөн зэрэг-итгэл муутай алхдаг, толгойгоо эргүүлэх ба их биеэ хазайлгахад толгой эргэдэг
10
 
 
 
 
б. дунд зэрэг-царай цонхийх, толгой эргэж унах, бөөлжих нь жилд 6-аас доошгүй хөдөлдөг, итгэл муутай алхдаг
30
 
 
 
 
в.  хунд зэрэг-толгой  эргэж,  вегетатив  мэдрэлийн  хариу урвал хүчтэй   илрэх нь дахин дахин хөдөлж,  удаан  үргэлжилдэг,  итгэл
муутай алхдаг
50
 
 
26.
Чихний дэлбээ тасрах:
а. нэг чих
15
 
 
 
 
б, хоёр чих
35
 
 
27.
Гэмтлээс болж сонсгол буурах (хүснэгт 3)
 
 
 
28.
Амьсгалын эрхтэн тогтолцоо
Хамар тасрах (хамрын яс ба мөгөөрс, зөөлөн эд бүгдээрээ)
35
 
 
29.
Хамрын зөөлөн хэсгүүд тасрах (үзүүр болон самсаа)
15
 
 
30.
Хамрын амьсгап саатах:
а. дунд зэрэг-нэг талын мэдэгдэхүйц, хоёр талын дунд зэргийн саатал
10
 
 
 
 
б   хүнд  зэрэг-нэг  талын  эрс  саатал,  хоёр  талын  мэдэгдэхүйц саатал
15
 
 
 
 
в. хоёр талын бүрэн саатал, хамрын амьсгал эрс гажих, гунших, хамрын хэлбэр алдагдах
30
 
 
31.
Гэмтлээс   төвөнх,    цагаан    мөгөөрсөн    хоолойн    үйл    ажиллагаа өөрчлөгдөх :
а. хөнгөн зэрэг-ачаалал ихсэхэд хоолой сөөх
10
 
 
 
 
б.    дунд    зэрэг-тайван    байхад    амьсгаадах,    дуу    өөрчлөгдөх (дисфония)
35
 
 
 
 
в.    хүнд    зэрэг-цагаан    мөгөөрсөн    хоолойдоо    байнгын    гуурс тавиулсан байх, дуу гарахгүй болох (афония)
60
 
 
32.
Гэмтлийн гаралтай уушгины гялтангийн үрэвсэл, хатгаа, гялтангийн хөндийд хий, цус хурсны үлдэц болох уушгины амьсгалын багтаамж багасах, авчих, идээт үрэвслээр хүндрэх зэргээр амьсгалын архаг дутагдал илрэх:
а. хөнгөн зэрэг-хөдөлгөөний ачаалалтай үед цээжээр өвдөх, зүрх дэлсэх, амьсгаадах
15
 
 
 
 
б.   дунд   зэрэг-бага   хэмжээний   хөдөлгөөний   ачаалалтай   үед амьсгаадах, нуур хөхрөх, артерийн даралт буурах, мөн элэг томрох, бие сулрах
25
 
 
 
 
в. хүнд зэрэг-тайван байх үед амьсгаадах, багахан ачаалалтай үед хүчтэй  амьсгаадах,  нүүр хөхрөх,  уушгинд зогсонгишол үүсэх, арьс хөхрөх, венийн судасны сүлжээ өргөсөх
40
 
 
33.
Уушгины зарим хэсгийг тайрах
40
 
 
34.
Уушги авах
60
 
 
35.
Гэмтлийн улмаас цээжний хэлбэр өөрчлөгдөх:
а. амьсгалах үед хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах
15
 
 
 
 
б. мөн үед нилээд хязгаарлагдах
30
 
 
 
 
в, мөн уед хөдөлгөөн эрс хязгаарлагдах
40
 
 
36.
Гэмтлийн улмаас өвчүүний хэлбэр өөрчлөгдөх:
а. голтын эрхтнүүдийн ба амьсгалын үйл ажиллагаа хямраагүй
10
 
 
 
б. амьсгалахад цээжний хөдөлгөөн хязгаарлагдсан
20
 
 
 
 
в.  амьсгалахад цээжний хөдөлгөөн эрс хязгаарлагдаж, голтын эрхтнүүдийн үйл ажиллагаа өөрчлөгдөх
35
 
 
37.
Зүрх судасны эрхтэн тогтолцоо Зүрх,   үнхэлцэг,   том   судаснууд   гэмтсэнээс   зүрх   судасны   үйл ажиллагааны архаг дутагдал болох:
а. хөнгөн ээрэг-судасны лугшилт түргэсэх, биеийн ачаалалтай үед амьсгаадах, зүрх томрох, хавагнах
30
 
 
 
 
б.   дунд   зэрэг-их   хэмжээгээр   амьсгаадах,   уушиг   ба   элгэнд зогсонгишилт   үүсэх,   байнга   хавагнах,   хэвлийн   хөндийд   шингэн хуралдах, хүзүүний венийн судас өргөсөж, гүрийх
60
 
 
 
 
в.  хүнд зэрэг-амьсгалын хэм  алдагдах,   уушгинд  зогсонгишилт үүсэх, хэвлий, цээжний хөндийд болон зүрхний үнхэлцэгт шингэн хуралдах, цустай цэр гарах, элэгний хатуурал үүсэх г.м.
90
 
 
38.
Захын   бүдүүн   судаснуудын   гэмтлийн   улмаас   цусны   эргэлтийн хямрал үүсэх:
а. хөнгөн зэрэг-бага зэрэг хавагнах, судасны лугшилт сулрах
10
 
 
 
 
б.   дунд   зэрэг-нилээд   хэмжээгээр   хавагнах,   хөхрөх,   судасны
лугшилт эрс сулрах
15
 
 
 
 
в.    хүнд   зэрэг-их   хэмжээгээр   хавагнах,   хөхрөх,    тунгалгийн зогсонгишил болох, тэжээлийн дутагдлаас шархлаа үүсэх
20
 
 
39.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо Хоншоор ,   эрүү болон хацрын яс хугарах, эрүү мултарсны улмаас зажлах ажиллагаа алдагдах:
а. хөнгөн зэрэг-хазах, зажлах ажиллагаа бага ээрэг алдагдах
10
 
 
 
 
б.   дунд   ээрэг-хазах,   зажлах   ажиллагаа   нилээд   хэмжээгээр алдагдах
15
 
 
 
 
в, хүнд зэрэг-хазах, амаа ангайх ажиллагаа эрс алдагдах, эрүүний хэлбэр гажих
20
 
 
40.
Хоншоор, эрүүний ясны хэсэг нь үгүй болох
40
 
 
41.
Хоншоор, эрүүгүй болох
80
 
 
42.
Шүд унах (хүснэгт 4)
 
 
 
43.
Хэл тасрах:
а. үзүүрээсээ гуравны нэг нь тасрах
15
 
 
 
 
б. дундуураа тасрах
35
 
 
 
 
в. бүрэн тасрах
70
 
 
44.
Ам  бүрэн    ангайхгүй    болох,    шүлсний    цорго     үүссэн (слюнная фистула);
а. хөнгөн ээрэг
10
 
 
 
 
б. дунд зэрэг
20
 
 
 
 
в. хүнд зэрэг
30
 
 
45.
Түлэгдэлтийн    шархны    улмаас   улаан   хоолой,   залгиур   хоолой нарийсах:
а. хөнгөн зэрэг-хатуу зүйл залгихад төвөгтэй
25
 
 
 
 
б. дунд зэрэг-зөөлөн зүйл залгихад төвөгтэй
40
 
 
 
 
в. хүнд зэрэг-шингэн зүйл залгихад төвөгтэй
70
 
 
 
 
г. түгжрэх (ходоодонд гуурс тавих)
90
 
 
46.
Ходоод гэдэсний замын уйл ажиллагааны алдагдал:
а. хоол   боловсруулах   үйл   ажиллагааны   хямрал,   ходоод,   нойр булчирхай, бүдүүн, нарийн гэдэсний архаг үрэвсэл
15
 
 
 
 
б. гэдэсний наалдац, түүнд мэс засал хийсний дараахь түгжрэл
30
 
 
 
 
в. гэдэсний цооролт (свищ)
50
 
 
 
 
Г. өтгөн гадагшлуулах хиймэл сүв
75
 
 
47.
Гэмтлийн улмаас элэг тайрах
40
 
 
48.
Гэмтлийн улмаас дэлүүг авах
30
 
 
49.
Гэмтлийн улмаас ходоод авах
80
 
 
50.
Гэмтлийн улмаас ходоод, нойр булчирхай, гэдэс тайрах
40
 
 
51.
Хурц  хордолтын  улмаас  элэг   үрэвсэх,   гэмтлийн   улмаас   цөсний хүүдий авах
20
 
 
52.
Шээс ялгаруулах, бэлгийн эрхтэн тогтолцоо
Гэмтлийн улмаас шээс ялгаруулах систем:
а. Давсагны , шээсний сүвний, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл,шээлүүр болон шээс дамжуулах суваг бага зэрэг нарийсах, давсагны ханыг оёх
10
 
 
 
 
б, шээлүүр болон шээс дамжуулах суваг ихээр нарийсах, давсагны эзэлхүүн багасах, бөөр тайрах
25
 
 
 
 
в.  Давсаг,  бэлэг эрхтний  холбогдсон  цооролт,  шээлүүр  ба  шээс дамжуулах сувгийн битүүрэлт
40
 
 
53.
Өрөөсөн бөөрийг авах
50
 
 
54.
Гэмтлийн улмаас бэлэг эрхтний систем гэмтсэний үлдэц;
а Хөнгөн ээрэг
15
 
 
 
 
б.Дунд зэрэг
30
 
 
 
 
в. Хүнд зэрэг
50
 
 
55.
Зөөлөн эд их бие, мөчид дэх гэмтлийн сорви :
а.хувцас   өмсөхөд   саадтай    сорви    биеийн    гадаргуугийн    1% хүртэлх талбайг эзэлсэн
5
 
 
 
 
б. дээрхи сорви 1-2 %-ийн талбайг эзэлсэн
10
 
 
 
 
в. дээрхи сорви 3-4 %-ийн талбайг эзэлсэн
15
 
 
 
 
г. дээрхи сорви 5-10 %-ийн талбай эзэлсэн
25
 
 
 
 
д. дээрхи сорви 10 %-аас дээш талбай эзэлсэн
35
 
 
56.
Гэмтлээс   нүүр,   хүзүүний   өмнө   ба   хажуу   гадаргууд   үүссэн   их хэмжээгээр таталдсан сорви
35
 
 
57.
Тулгуур хөдөлгөөний эрхтэн
Нуруу
Нурууны аль нэг хэсгийн гэмтлийн улмаас түүний үйл ажиллагаа алдагдах (ахар сүүлнээс бусад):
а. хөнгөн  зэрэг-өвдөлтийн хам шинж бүхий хөдөлгөөний  үл ялиг хязгаарлагдал
15
 
 
 
 
б. дунд    зэрэг-хөдөлгөөн    нилээд    хязгаарлагдах    ба    өвдөж зовиурлах, нүрууны хэлбэр бага ээрэг гажсан
30
 
 
 
 
е.    Хүнд   зэрэг-хөдөлгөөн    эрс   хязгаарлагдаж,    үлэмж    өвдөж зовиурлах, нурууны хэлбэр илт гажсан
50
 
 
58.
Гэмтлийн улмаас ахар сүүлийг бүгдийг буюу хэсгийг тайрч авах
20
 
59.
Дээд мөч
Дал ба эгэм
Дал ба эгэм хугарсны улмаас мөрний бүслүүрийн үйл ажиллагаа алдагдах:
а. хөнгөн зэрэг-бага зэрэг мурийх, тахийх, булчин хатангирших, мөч эрхтний хүч сулрах, мөрний хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах
10
10
 
 
 
б.   дунд   зэрэг-нилээд   мурийх,   тахийх,   хатангирших,   мөрний хөдөлгөөн нилээд хязгаарлагдах
20
15
 
 
 
в.    хунд    зэрэг-их    мурийх,    тахийх,    мөрний    хөдөлгөөн    эрс хязгаарлагдах, хуурамч үе үүсэх, булчин хатангирших
25
20
 
60.
Мөрний үе хөдөлгөөнгүй болох (анкилоз)
40
30
 
61.
Гэмтсэн атгаал буюу далны хагасыг тайрч авснаас мөрний үеэр санжих
60
50
 
62.
Мөрний хөдөлгөөн хяэгаарлагдах (контрактура):
 а. хөнгөн зэрэг-гараа дээш өргөхөд 170-120 хэмээс, арагшаа 60-40 хэмээс, гар хажуу тийш 150-120 хэмээс илүү тэнийхгүй байх
10
10
 
 
 
б. дунд зэрэг-гараа дээш өргөхөд 115-75 хэмээс, арагшаа 35-30 хэмээс, хажуу тийш 115-75хэмээс илүү тэнийхгүй байх
20
15
 
 
 
в   хүнд зэрэг-гараа дээш  өргөхөд 75 хэмээс,  гар арагшаа  30 хэмээс, хажуу тийш 75 хэмээс бага тэнийх
ТАЙЛБАР:
Мөрний үений хөдөлгөөний хэвийн үзүүлэлт:
•     гараа дээш өргөхөд 180 хэм тэнийнэ
•      гарыг арагш тэнийлгэхэд 60-70 хэм нугарна
•      гарыг хажуу тийш болгоход 180 хэм нугарна
•      гарыг дотогш нь эргүүлэхэд   90 хэм, гадагш нь эргүүлэхэд
   50 хэм
30
25
 
63.
Мөрний сурмаг мултрал
20
15
 
64.
Атгаал
Дээд мөч болон дал, эсвэл түүний хэсэг тасрах
80
75
 
65.
Дээд мөчийг үеэр нь авах    (экзартикуляция),    атгаалын ихэнхийг тайрснаас дээд мөчгүй болох
75
70
 
66.
Атгаап дунд ба доод хэсгээрээ тайруулсан нөхцөлд
70
65
 
67.
Атгаалын хугарал бороолоогуй буюу хуурамч үе тогтох
60
50
 
68.
Тохойн үе
Тохойн үенд оролцогч яснуудыг тайрч авсны улмаас тохой санжих
50
40
 
69.
Тохойн үе хөдөлгөөнгуй болох (анкилоз)
а. үйл ажиллагааны    боломжийн байрлалтай нөхцөлд (60-90 хэм хүртэл өнцөгтэй)
35
30
 
 
 
б. үйл     ажиллагааны     төвөгтэй     байрлалтай     нөхцөлд    (60 хэмээс доош  ба 90 хэмээс дээш өнцөгтэй)
40
35
 
70.
Тохойн үений хөдөлгөөн хязгаарлагдах (контрактура): а. хөнгөн зэрэг-нугалахад 50-60 хэм тэнийлгэхэд 175-160 хэм
10
10
 
 
 
б. дунд зэрэг-нугалахад 65-90 хэм тэнийлгэхэд 155-140 хэм
20
15
 
 
 
в. хүнд зэрэг-нугалахад 90 хэмээс дээш тэнийлгэхэд 140 хэмээс доош
ТАЙЛБАР: Тохойн үений хөдөлгөөний хэвийн үзүүлэлт:
•      нугалахад 30-40 хэм
•      тэнийлгэхэд 180 хэм
•      эргүүлэхэд 180 хэм
30
25
 
71.
Шуу,  богтос Шуу, богтсыг үеэр нь авах    (экзартикуляция), эсвэл түүнийг дээд хэсгээр нь тайрснаас богино тайранхай үлдэх
70
65
 
72.
Шуу, богтсыг дунд болон доод хэсгээр нь мухар болгож тайрах
65
60
 
73.
Хугарсан шуу, богтос эдгэрээгүйгээс хуурамч үе тогтох: а. шууны нэг ясанд
25
20
 
 
 
б. шууны хоёр ясанд
40
35
 
74.
Шууны үйл ажиллагаа алдагдах: а. хөнгөн зэрэг-тохой ба бугуйн үений хөдөлгөөн хязгаарлагдаагүй боловч алга тосох, хөмрөх хөдөлгөөн 60 хэм хүртэл хязгаарлагдсан, булчин хатангиршсан
10
10
 
 
 
б. дунд   зэрэг-тохой,   бугуйн   үеэр   хөдөлгөөн   дунд   зэрэг хязгаарлагдсан, шуу, богтос дунд зэрэг тахийсан, алга тосох ба алга хөмрөх хөдөлгөөн 45 хэм хүртэл хязгаарлагдсан
15
15
 
 
 
в. хүнд     ээрэг-тохой,     бугуйн     үений     хөдөлгөөн     нилээд хязгаарлагдсан, шуу, богтос үлэмж тахийсан, алга тосох, хөмрөх хөдөлгөөн эрс хязгаарлагдсан
25
20
 
75.
Бугуйн үе
Бугуй хөдөлгөөнгүй болох (анкилоз):
а. Ажиллагааны боломжийн байрлалтай
30
25
 
 
 
б. ажиллагааны төвөгтэй байрлалтай
40
35
 
76.
Бугуйн үений хөдөлгөөн хязгаарлагдах: а, хөнгөн зэрэг-нугалах байдалд  140-160 хэм тэнийлгэх байдалд 145-150 хэм
10
10
 
 
 
б. дунд зэрэг-нугалах байдалд 155-160 хэм тэнийлгэх байдалд 155-160 хэм
15
15
 
 
 
в. хүнд ээрэг-нугалах байдалд 160 хэмээс доош тэнийлгэх байдалд  160 хэмээс доош
ТАЙЛБАР: Бугуйн үений хөдлөх хэвийн үзүүлэлт:
•      нугалахад   110-115 хэм
•     тэнийлгэхэд 135-140 хэм
25
20
 
77.
Бугуй ба алганы яс
Сарвуу, бугуй, алганы ясны хэсгээр мухар болох
65
60
 
78.
Бугуй, алганы яс хугараад бороолоогүй, эсвэл хуурамч үе тогтох
15
10
 
79.
Бугуй  болон  алганы   яс  гэмтсэнээс  сарвууны   ажиллагаа  хямрах (тахир болох, булчингийн хүч нь буурах, атгах чадвар нь алдагдах):
а. хөнгөн зэрэг
10
5
 
 
 
б. Дунд зэрэг
15
10
 
 
 
в. хүнд зэрэг
20
15
 
80.
Гарын хуруунууд Эрхий хуруу
Хумстай шивнүүрийн зөөлөн эд үгүй болсноос хурууны үзүүрийн хэлбэр гажих
5
5
 
81.
Мухар эрхий хуруу:
а. Хумстай шивнүүрийн түвшинд
10
10
 
 
 
б.хурууны шивнүүр хоорондын үений түвшинд
15
15
 
 
 
в. Угийн шивнүурийн тувшинд
20
15
 
82.
Эрхий хуруу бүтнээрээ мухар болох
25
20
 
83.
Эрхий хуруу алганы ястай буюу түүний хэсэгтэй тасрах
30
25
 
84.
Хурууны шивнүүр хоорондын үе хөдөлгөөнгүй болох: а. Хагас нугалсан байдалд
б. Тэнийлгэсэн эсвэл бүрмөсөн нугалсан байдалд
10 15
10 10
 
85.
Хурууны 2 үе хөдөлгөөнгүй болох (анкилоз): а. Хагас нугалсан байдалд (ашигтай байрлал)
15
10
 
 
 
б. Тэнийлгэсэн буюу   бүрмөсөн  нугалсан  байдалд   (ашиггүй байрлал)
20
15
 
86.
Алга болон бугуй хоорондын үений 2 үе хөдөлгөөнгүй болох: а. Хурууны ажиллагааны тохиромжтой байрлалд (хагас атгасан)
20
15
 
 
 
б.   Хурууны  ажиллагааны  тохиромжгүй  байрлалд   (тэнийлгэсэн буюу бүрэн атгасан)
25
20
 
87.
Эрхий хурууны хөдөлгөөн хязгаарлагдсаны улмаас түүний ажиллагаа хямрах:
а. хөнгөн зэрэг-хөдөлгөөн үл ялиг муудах
10
10
 
 
 
б. Дунд зэрэг-хөдөлгөөн нилээд муудаж, хагас нугалагдах
15
10
 
 
 
в.     Хүнд     зэрэг-хөдөлгөөн     эрс     муудах     (тэнийхгүй     буюу нугалагдахгүй)
20
15
 
88.
Долоовор хуруу
Хумстай шивнүүрийн зөөлөн эдийн томоохон сорви, мөн шивнүүрийн үзуүр мухар болох
5
5
 
89.
Хуруу мухар болох :
а. хумстай шивнүүрийн угийн хэсгээр буюу шивнүур хоорондын үзүүрийн үений түвшинд
10
5
 
 
 
б. дунд шивнүүр хэсэгт буюу дараагийн үений тувшинд
15
10
 
 
 
в. угийн шивнүүрийн буюу алга, сарвууны үений түвшинд    (хуруу бүрэн тасрах)
20
15
 
90.
Долоовор хуруу алганы яс, түүний хагасын хамт тасрах
25
20
 
91.
Хурууны хөдөлгөөн хязгаарлагдах; а.   хурууны  нэг  буюу хэд хэдэн   үений   хөдөлгөөн  дунд зэрэг хязгаарлагдах,     түүнчлэн     шивнүүр     хоорондын     үзүүрийн     үе хөдөлгөөнгүй болох
10
5
 
 
 
б.  хурууны хөдөлгөөн  хагас  нугалсан   байдалд  хязгаарлагдах, алга-хурууны үе ба дунд үе хөдөлгөөнгүй болох
15
10
 
 
 
в. хурууны хөдөлгөөн бүрэн нугалсан буюу тэнийлгэсэн байдалд хязгаарлагдах, эсвэл 2-3 үе хөдөлгөөнгүй болох
20
15
 
92.
Дунд, ядам, чигчий хуруунууд Мухар хуруу:
а. хумстай шивнүүр буюу үзүурийн үений түвшинд
5
5
 
 
 
6. дунд шивнүүр буюу дунд үений түвшинд
10
10
 
 
 
в. угийн шивнүүр буюу алга-хурууны үений тувшинд
15
10
 
93.
Аль нэг хуруу алганы ястай буюу түүний хагастай тасрах
15
15
 
94.
Хурууны хөдөлгөөн хязгаарлагдах: а. хөдөлгөөн дунд зэргээр хязгаарлагдах, хуруу үеэрээ хөших, үзүүрийн үеэр хөдөлгөөнгүй болох
5
5
 
 
 
б.   хурууны   хөдөлгөөн   хагас   нугалсан   байдалд   хязгаарлагдах (контрактура), алга-хурууны үе ба дунд үе хөдөлгөөнгүй болох
10
10
 
 
 
в. хурууны хөдөлгөөн бүтэн нугалсан буюу тэнийлгэсэн байдалд хязгаарлагдах, 2-3 үе хөдөлгөөнгүй болох
15
15
 
95.
Нэг гарын 2 хуруу тасрах;
а. эрхий ба долоовор хуруу
45
40
 
 
 
б. эрхий хуруу нь   долоовроос   бусад   хурууны    аль нэгтэй
35
30
 
 
 
в. долоовор хуруу нь дунд, ядам , чигчий хурууны аль нэгтэй
30
25
 
 
 
г. дунд хуруу нь ядам, чигчий хурууны нэгтэй
25
20
 
 
 
д. ядам, чигчий хуруутай хамт тасрах
20
15
 
96.
Нэг гарын  3 хуруу тасрах:
а. эрхий, долоовор хуруунууд нь дунд, ядам, чигчий хуруунуудын аль нэгтэй тасрах
50
45
 
 
 
б. эрхий, дунд хуруунууд нь ядам. чигчий хурууны аль нэгтэй хамт тасрах
45
40
 
 
 
в. эрхий, ядам, чигчий хуруунууд гурвуулаа тасрах
45
40
 
 
 
г. долоовор,    дунд   хуруунууд    нь     ядам,    чигчий хуруунуудын аль нэгтэй тасрах
35
30
 
 
 
д. дунд, ядам, чигчий хуруунүуд хамтдаа тасрах
35
30
 
97.
Нэг гарын 4 хуруу тасрах:
а. чигчий хуруунаас бусад, эсвэл ядам хуруунаас   бусад   4 хуруу тасрах
55
50
 
 
 
б. дунд хуруунаас бусад хуруунууд тасрах
55
50
 
 
 
в. долоовор хуруунаас бусад хуруунууд тасрах
55
50
 
 
 
г. эрхий хуруунаас бусад хуруунууд тасрах
50
45
 
98.
Нэг гарын бүх хуруу тасрах
60
55
 
99.
Нэг гарын бүх хуруунуудын хөдөлгөөн хязгаарлагдах (контрактура):
а. хөнгөн зэрэг-хөдөлгөөн үл ялиг муудах
35
25
 
 
б. дунд зэрэг-ажиллагааны  тохиромжтой (хагас   нугалсан) байрлалд хөдөлгөөн хязгаарлагдах
50
40
 
 
 
в. хүнд зэрэг- бүрэн     нугалсан     буюу      тэнийлгэсэн  байрлалд эсвэл хуруу үеэрээ хөдөлгөөнгүй болох
 
50
 
100
Нэг гарын 4 хурууны хөдөлгөөн хязгаарлагдах: а. хөнгөн зэрэг-хөдөлгөөн дунд зэрэг хязгаарлагдах
30
20
 
 
 
б.   дунд   зэрэг-ажиллагааны   тохиромжтой       (хагас   нугалсан) байрлалд   хөдөлгөөн хязгаарлагдах
35
25
 
 
 
в. хүнд зэрэг-ажиллагааны тохиромжгүй    (бүрэн нугалсан буюу тэнийлгэсэн) байрлалд буюу үеэрээ хөдөлгөөнгүй болох
40
30
 
101
Аарцаг
Аарцагны   яснуудын   хугарал,    умдаг   болон   ташаа-ууцны   үений салалтын улмаас аарцагны хөндий дэх эрхтнүүд, мэдрэл, судасны үйл ажиллагаа алдагдах:
а. хөнгөн зэрэг-аарцагны тулгуур үйл   (статика)   бага   хэмжээгээр алдагдах
20
 
 
 
 
б. дунд зэрэг-  тулгуур  үйл нилээд хэмжээгээр алдагдах, нэг  тунхний  үений  хөдөлгөөн хязгаарлагдах
30
 
 
 
 
 
в, хунд зэрэг-тулгуур уйл их хэмжээгээр алдагдах,    2 түнхний үений хөдөлгөөн хязгаарлагдах
50
 
 
 
102 103
Доод мөч Түнхний үе
Түнхний үе хөдөлгөөнгүй болох: а.ажиллагааны тохиромжтой тэнийлгэсэн байдалд
45
 
 
 
 
б.ажиллагааны тохиромжгүй нугалсан байдалд
60
 
 
 
 
 
Түнхний үений хөдөлгөөн хязгаарпагдах: а.хөнгөн зэрэг-нугалахад
80 хэм тэнийлгэхэд 50 хэм гадагшлуулахад 55-40 хэм
15
 
 
 
 
б. дунд зэрэг-нугалахад 75-60 хэм тэнийлгэхэд 45-35 хэм гадагшлүулахад 35-30 хэм
25
 
 
 
 
 
в. хүнд зэрэг-нугалахад 60 хэмээс доош тэнийлгэхэд З6 хэмээс доош гадагшлуулахад 30 хэмээс доош ТАЙЛБАР: Түнхний үений хөдөлгөөний хэвийн үзүүлэлт: •     нугалахад 90-100 хэм
•     тэнийлгэхэд 60-70 хэм
•     гадагшлуулахад 60 хэм
35
 
 
 
104
Дунд   чөмөг  дээд   хэсгээрээ   мухар   болж  тайрагдах,   эсвэл  дунд чөмгийг үеэр нь нугалж авснаас хөлгүй болох
70
 
 
105
Дунд чөмөгний дунд ба доод хэсгээр мухар болж, тайрагдах
65
 
 
106
Дунд чөмөг бороолоогүй буюу хуурамч үе үүсэх
55
 
 
107
Дунд чөмөг гэмтсэнээс хөлний үйл ажиллагаа алдагдах: а.   гишгэх,   явах  үйл   ажиллагаа   бага   зэрэг  хямарсан,   тахийж мурийсан,    түнх   болон   өвдөгний   үений   хөдөлгөөн    бага   зэрэг хязгаарлагдсан
15
 
 
 
 
б. Хөлний статик мэдэгдхүйц алдагдах, дунд зэрэг тахийж мурийх, түнх ба өвдөгний үений хөдөлгөөн хөнгөн зэргээр хязгаарлагдах, эсвэл аль нэг үений хөдөлгөөн үлэмж хэмжээгээр хязгаарлагдах
30
 
 
 
 
 
в. хөлний статик эрс алдагдах, тахийж мурийсан түнх ба өвдөгний үений хөдөлгөөн үлэмж хэмжээгээр эсвэл аль нэг үений хөдөлгөөн эрс хязгаарлагдах
45
 
 
 
108
Өвдөгний үе Өвдөгний үеэр санжих
45
 
 
109
Өвдөгний хөдөлгөөн саатах
а. Тэнийлгэсэн байдалд
35
 
 
 
 
б. 160-аас бага хэмжээгээр тахийсан байрлалд
50
 
 
 
110
Өвдөгний үений холбоос тасарснаас болж өвдөгний үе холхимтгой болох
10
 
 
111
Өвдөгний хөдөлгөөн хязгаарлагдах: а. хөнгөн зэрэг-нугалахад 80-85 хэм тэнийлгэхэд 170-175 хэм
10
 
 
 
 
б. дунд зэрэг-нугалахад 90-100 хэм тэнийлгэхэд 150-165 хэм
20
 
 
 
 
в, хүнд зэрэг-нугалахад 100 хэмээс их тэнийлгэхэд 150 хэмээс бага
ТАЙПБАР:
Өвдөгний хөдөлгөөний хэвийн үзүүлэлт: 5.нугалахад 30-40 хэм 6. тэнийлгэхэд 180 хэм
30
 
 
112
Шилбэ
Шилбийг өвдгөөр тайрсан, эсвэл шилбэний дээд 1/3-ээр тайрсан
60
 
 
113
Шилбэ дунд хэсэг доод хэсгээр тайрагдсан
50
 
 
114
Шилбэ бороолоогүй буюу хуурамч үе үүсэх: а. Хоёр яс
45
 
 
 
 
б. шаант чөмөг
35
 
 
 
 
 
в. тахилзуур яс
10
 
 
 
115
Шилбэний уйл ажиллагаа алдагдах: а.   Хөнгөн   зэрэг-статик   (тулгуур)   үйл   бага   зэргээр   алдагдах, өвдөлтийн    хам    шинжтэй    бага    зэрэг    мурийсан    (1-2    см-ээр богиноссон),  өвдөг  буюу  шагайн  үений  хөдөлгөөн  дунд  зэргээр хязгаарлагдах
15
 
 
 
 
б. дунд ээрэг-тулгуур үйл нилээд хэмжээгээр алдагдах, өвдөлтийн хам шинжтэй, хавантай, мурийлт тахийлттай, өвдөг, шагайн үений хөдөлгөөн   дунд   зэрэг   эсвэл   үений   хөдөлгөөн    их   хэмжээгээр
хязгаарлагдах
25
 
 
 
 
 
в. хунд зэрэг-тулгуур  уйл эрс алдагдах, өвдөлтийн хам шинжтэй, хавагнах, өвдөг буюу шагайн үеэр хөдөлгөөн хоёуланд нь нилээд хэмжээгээр,     эсвэл     аль     нэгэнд     эрс     алдагдах,     мэдэгдхүйц хязгаарлагдах, илэрхий мурийх
40
 
 
 
116
Шагайн үе
Шагайн үеэр санжих
35
 
 
117
Шагайн үе хөдөлгөөнгүй болох:
а. ажиллагааны тохиромжтой байрлалд (90-95 хэм)
25
 
 
 
 
б. тохиромжгүй байрлалд (90-95-аас бусад хэмд)
35
 
 
 
118
Шагайн үений хөдөлгөөн хязгаарлагдах:
а. хөнгөн зэрэг-үл ялиг хөдөлгөөн хязгаарлагдах
10
 
 
 
 
б. дунд зэрэг-бага зэрэг хөдөлгөөн хязгаарлагдах
15
 
 
 
 
 
в. хүнд зэрэг-эрс хязгаарлагдах
20
 
 
 
119
Тавхай
Тавхайг үеэр нь авах эсвэл түүнийг өсгийн буюу шагай ясны түвшинд тайрч авах
40
 
 
120
Улны шивнүүрийн түвшинд тайрснаас өлмийгүй болох
30
 
 
121
Өсгий буюу шагай яс хугарснаас болон шагайн доод үеэр мултарсны улмаас тавхайн уйл ажиллагаа алдагдах;
а. хөнгөн зэрэг-тулгуур үйл үл ялиг алдагдах, хавдах, өвдөх
10
 
 
 
 
Б. дунд ээрэг-тулгуур үйл нилээд алдагдах, өвдөлт нилээд их, галбир дунд зэрэг алдагдах, шагайн үений хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах
15
 
 
 
 
 
в.  хүнд зэрэг-тулгуур   үйл эрс алдагдах,  өвдөлт   мэдэгдхүйц, галбир үлэмж алдагдсан, шагайн үений ихээхэн хязгаарлагдах
25
 
 
 
122
Тавхай  гэмтсэний    (хугарал,  мултрал,  шарх,  түлэгдэлт, хөлдөлт) улмаас уйл ажиллагаа нь хямрах:
а. хөнгөн зэрэг-тулах үйл ажиллагаа дунд зэрэг алдагдах, хэлбэр бага зэрэг гажих, өвдөх
10
 
 
 
 
б.  Дунд зэрэг-тулах үйл  ажиллагаа илэрхий алдагдах, хэлбэр илэрхий гажих, өвдөлтийн хам шинж
15
 
 
 
 
 
в. хүнд зэрэг-тулах уйл ажиллагаа, хэлбэр гажилт илэрхий болж, байнга өвдөх эсвэл хуурамч үе үүсэх ба хэд хэдэн яс бороолохгүй байх
20
 
 
 
123
Хөлний хуруу
Нэг хөлийн бүх хурууг улны шивнүүрээр нь тайрсан буюу угийн үеэр нугалж авсан
25
 
 
124
Эрхий хурууг улны шивнүүрийн буюу түүний хагастай тайрч авах
15
 
 
125
Эрхий хуруу угаараа тасрах, эсвэл угийн шивнүүрийн түвшинд мухар болох
10
 
 
126
Эрхий хуруу хумстайгаа шивнүүрийн түвшинд хөдөлгөөнгүй болох буюу энэ түвшинд мухар болох
5
 
 
127
Эрхийгээс бусад аль нэг хурууг үеэр нь нугалж авсан, эсвэл угийн шивнүүрээр мухар болох
5
 
 
128
Эрхийгээс бусад аль нэг хуруу угийн үеэр эсвэл улны шивнүүрийн хагасаар мухар болох
10
 
 
129
Эрхийгээс   бусад   хурууны   үйл   ажиллагаа   алдагдах,   эсвэл   1-2 шивнүүр үгүй болох:
а. 1-2 хуруунд
5
 
 
 
 
б. 3-4 хуруунд
10
 
 
 
130
Гэмтлийн дараахь тромбофлебит, лимфостаз, тэжээлийн доройтол:
а. хөнгөн зэрэг
5
 
 
 
 
б. Дунд ээрэг
10
 
 
 
 
 
в. хүнд зэрэг
15
 
 
 
 
Гэмтлээс яс үрэвсэж, цоорхой үүсэх, идээлэх
20
 
 

Харааны бууралтаар энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хэмжээг тогтоох хүснэгт
Хүснэгт 2
 

ХАРАА
Хөдөлмөрийн чадвар тогтонги
 
алдалт
Гэмтлийн
Гэмтлийн
(%)
өмнө
дараа
 
 
0,9
4
 
0,8
5
 
0,7
5
 
0,6
5
 
0,5
10
1,0
0,4
10
 
0,3
15
 
0,2
20
 
0,1
25
 
0,1-ээс бага
30
 
110
35
 
0,8
4
 
0,7
5
 
0,6
5
 
0,5
10
 
0,4
10
0,9
0,3
15
 
0,2
20
 
0,1
25
 
0,1-ээс бага
30
 
0,0
35
 
0,7
4
 
0,6
5
 
0,5
10
 
0,4
10
0,8
0,3
15
 
0,2
20
 
0,1
25
 
0.1-ээс бага
30
 
0,0
35
 
0,6
4
 
0,5
5
 
0,4
10
 
0,3
10
0,7
0,2
15
 
0,1
20
 
0,1- ээс бага
25
 
0,0
30
 
0,5
4
 
0,4
5
 
0,3
5
 
0,2
10
0,6
0,1
15
 
0,1-ээс бага
20
 
0,0
25
 
0,4
4
0,5
0,3 0,2 0,1 0,1- ээс бага
0,0
5 5 10 15 20
0,4
0,3 0,2 0,1 0,1- ээс бага 0,0
4 5 10 15 20
0,3
0,2
0,1 0,1-ээс бага 0,0
4 5
10 15
0,2
0,1 0,1- ээс бага 0,0
4 10 15
0,1
0,1- ээс бага
0,0
5
10
0,1-ээс бага
0,0
10

Сонсгол бууралтаар энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтын хэмжээг тогтоох хүснэгт
Хүснэгт 3
 

Баруун чих
Зүүн чих
Хэвийн сонсгоп
Дунд зэрэг буурах
Ихээр буурах
Бүрэн сонсголгуй
Хэвийн сонсгол
0
5
10
15
Дунд зэрэг буурах
5
15
20
25
Ихээр буурах
10
20
30
35
Бүрэн    сонсголгүй болох
15
25
35
50

1.            Сонсгол дунд зэргээр буурахад шивнээ яриаг 1 метрийн дотор, ердийн яриаг 1-3 метрийн хооронд сонсож, 500, 1000, 2000, 4000 Гц-ийн давтамжинд 30-50 Дц баллаар буурна.
2.     Сонсгол ихээр буурахад шивнээ яриаг сонсохгүй, ердийн яриаг 1 метр хүртэлх зайнд сонсох ба дээрхи Гц-ийн давтамжуудад сонсгол 60-80 Дц баплаар буурна.
3.   Бүрэн сонсголгүй болоход тэр талдаа шивнээ ба ердийн яриаг сонсохгүй.
Унасан шүдний тоогоор энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг тогтоох хүснэгт
Хүснэгт 4
 

Унасан шүдний тоо
Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт (%)
Нэг
5
Хоёр
10
3-4
15
5-6
25
7 ба түүнээс дээш
35

 
 
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих