Хэвлэх DOC Татаж авах
БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
 
БСШУ-ны сайдын 2003 оны
                                                                                           64 тушаалын 1 дүгээр хавсралт
 
                      УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.1. Энэхүү нийтлэг журмыг ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд улсын төрөлжсөн олимпиад (цашид "олимпиад" гэх)-ыг зохион байгуулахад мөрдлөг болгоно.
1.2. Олимпиад нь бага, дунд болосролын сургалтын чанарыг сайжруулах, суралчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдэлг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
1.3. Олимпиадын даалгавар нь онолын болон практик ур чадвар, сэтгэлэгээ шаардсан байх ба жил тутам даалгаврын түвшин, шалгуурыг ахиулж, олон улсын олимпиадын түвшинд ойртуулах зарчим баримтална.
1.4. Олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн сурагч анги алгасан оролцож болно.
1.5. Олон улсын олимпиадад оролцох сурагчдын шалгаруулах асуудлыг тухайн олимпиадын тусгана.
1.6. Олимпиадад оролцогчдын хүрээг өргөжүүлэх, шинэ төрөл нэмэх асуудлыг санаачлагчдын зүгээс нэгдсэн хороонд олимпиад эхлэхээс  3 сарын өмнө нь албан мэдэгдэж, сайдын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
 
Хоёр. Олимпиадын зохион байгуулалт
 
2.1. Олимпиадын гурвын давааг нэгдсэн болон дэд хороо, хоёрын давааг аймаг, нийслэлийн комисс, нэгийн давааг сургуулийн комисс тус тус зохион байгуулна.
2.2. Нэгдсэн хорооны бүрэлдэхүүнийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайдын тушаалаар, дэд хорооны бүрэлдэхүүнийг нэгдсэн хорооны хурлаар, комиссын бүрэдэхүүнийг аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, тухайн сургуулийн захирлын тушаалаар тус тус байгуулна.
2.3. Нэгдсэн болон дэд хороо, комисс нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн ажиллах журмыг хорооны хурлаар баталж мөрдөнө.
2.4. Математик, англи хэл, орос хэл, физикийн олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар ангийн сурагч, багш нарын дунд, монгол хэл бичиг, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүй, түүх-нийгэм, зохион бүтээх хөдөлмөрийн олимпиадыг ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, багш нарын дунд жил бүр зохион байгуулна.
2.5. Техник-технологийн чиглэлийн (авто, нисэх, усан загвар, дизайн) олимпиадыг 2 жил тутам зохион байгуулна.
2.6. Олимпиадын гурвын даваа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
2.7. Олимпиадын гурвын даваанд аймгуудаас математик, физик, англи хэл, орос хэлний олимпиадад 2 сурагч (8, 10 дугаар анги), 1 багш, бусад төрөлд 10 дугаар ангийн 1 сурагч, 1 багш, нийслэлийн олимпиадын төрөл бүрд 9 сурагч, 9 багш тус тус оролцоно.
                
Гурав. А. Олимпиадын хороодын чиг үүрэг, үйл ажиллагаа
 
 3.1. Нэгдсэн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь  хурал байх ба гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр хичээлийн жилд 3-аас доошгүй удаа хуралдана. Хуралд хэлэлцсэн асуудал бүрээр олонхийн саналаар шийдвэр гаргаж, хорооны гишүүдийн гарын үсгээр баталгаажна.
3.2. Нэгдсэн хороо нь олимпиадын хоёрын давааны сэдвийг засах шалгуурын хамт дэд хороодоор зохиолгон битүүмжилж, аймгийн комисст олимпиад эхлэхээс долоо хоногийн өмнө хүргүүлсэн байна.
3.3. Дэд хороо нь олимпиадын гурвын давааны сэдвийг 3-аас доошгүй хувилбартайгаар бэлтгэнэ.
3.4. Олимпиадынм дэд хороод тухайн жилийн олон улсын болон дотоодын олимпиадын дүн, тайланг олимпиад зохион байгуулж дууссанаас хойш 14 хоногийн дотор олимпиадын нэгдсэн хороонд хүргүүлнэ.
Б.Олимпиадын салбар комиссын чиг үүрэг, үйл ажиллагаа
 
3.5. Салбар комисс нь нэгийн давааны сэдвийг боловсруулах, олимпиадын аварга сурагч, анги, сургуулийг шалгаруулах, урамшуулах, ач холбогдол, үр дүнг хамт олны дунд сурталчлах, шалгарсан сурагчдыг дараагийн даваанд бэлтгэх ажлыг зохион байгуулна.
3.6. Улаанбаатар хотын олимпиадын хоёрын давааны нэгдүгээр шатыг дүүргийн салбар комисс, хоёрдугаар шатыг нийслэлийн салбар комисс тус тус зохион байгуулна.