Хэвлэх DOC Татаж авах
САНАМЖ
 
            Барьцаалбар бөглөхөд анхаарах зүйлс.
Үүнд:
 
            1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 14.2-т заасан “Хуульд заасан тохиолдолд барьцаалбар үйлдэнэ”, ”Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29.5-д заасан “Иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно” гэсэн заалтын дагуу барьцааны гэрээг байгуулсны дараа барьцаалбарыг үйлдэх бөгөөд барьцаалбарыг бөглөхөөс өмнө барьцаалбарт заавал тусгах зүйл, заалт нөхцлүүдийг талууд гэрээгээр харилцан тохиролцож гэрээндээ тусгасан байвал зохино.
 
            2.Барьцаалбарын 1.1-д барьцааны талууд болох барьцаалуулагч, барьцаалагч, барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгчийн талаарх мэдээллийг бичнэ.
 
            3.Барьцаалбарын 1.2 дах хэсгийг бөглөхөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5.1-д заасны дагуу барьцаа нь хуульд заасан үндэслэлээр үүссэн бол барьцаа үүссэнийг нотлох баримт бичгийн он, сар, өдөр, дугаар; Хэрэв барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээгээр үүссэн бол гэрээ байгуулсан он, сар, өдөр, дугаарыг тодорхой бичнэ.
 
            4.Барьцаалбарын 1.3-ын “Хүүгийн хэмжээ буюу нэмэлт үүргийн хэмжээ” гэсэн хүснэгтэд хүүгийн хэмжээ, нэмэгдүүлсэн хүү, барьцааны зүйлийг худалдахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардалын хэмжээг тусгана. Харин хүүг тодорхойлох аргыг үндсэн гэрээнд заасны дагуу бөглөнө.
 
            5.Барьцаалбарын 1.8-д барьцаалагч тухайн барьцаалбарыг бусдад шилжүүлж болох эсэх тухай барьцаалуулагч зөвшөөрч байгаа эсхүл зөвшөөрөхгүй буйг сонгож бөглөнө.
 
            6.Барьцаалбарын 1.9-д “Барьцааны зүйлээс шаардлагыг хангах журам”-ын хэсгийг бөглөхдөө Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 36-р зүйлд нийцүүлнэ.
 
            7.Барьцаалбарыг гээсэн буюу үрэгдүүлсэн бол барьцаалуулагч нь барьцаалбарын 7.1-ийг бөглөхдөө Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 19.1-т заасны дагуу барьцаалбарыг дахин олгох болсон үндэслэлийг тодорхой бичиж, огноог тавин, гарын үсгээ зурна. Хуулийн этгээд бол эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарна.
 
            8.Барьцаалбар, холбогдох өөрчлөлтийг тусгасан шинэ барьцаалбар, үрэгдүүлсэнээс дахин олгосон барьцаалбарын дугаар нь давхцахгүй байна.
 
            9.Барьцаалбарын бичилтэд ямар нэгэн засвар орсон, балласан, арилгасан, бохирдуулсан, тамга тэмдэг нь арилсан гэх зэрэг шаардлагыг хангахгүй байвал барьцаалбарын шаардлагыг хангуулсны үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.
 
            10.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16.3-т зааснаар иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хоиглоно.
 
            11.Барьцаалбарт зайлшгүй тэмдэглэвэл зохих зүйлийн талаар холбогдох бичилт хийх мөр, зай хүрэлцэхгүй тохиолдолд холбогдох хэсгийн “бусад тэмдэглэл” гэсэн хэсэгт бичиж, аль хэсгийн зүйл заалтыг тодорхой болгож байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар бичиж, он, сар, өдрийг тавьж, нэр, гарын үсгээ зурна.
 
                                                                          - - - оОо - - -
 
 
УБЕГ-ын даргын 2010 оны 388 дугаар
                                                                                    тушаалын 2 дугаар хавсралт
 
 

                “БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙГ ХУДАЛДАХ ТУХАЙ” - МЭДЭГДЭЛ
 
1.Үүрэг гүйцэтгэгч буюу барьцаалуулагч /иргэн, хуулийн этгээд, түүний төлөөлөгч/…………..регистрийн дугаартай, ……………../оноосон нэр, нэр/ танд ………оны ………сарын…….-ны өдөр “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай” мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд мэдэгдэлд заасан хугацаа дууссан боловч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хариу өгөөгүй байна.
            Иймд танд үүргээ гүйцэтгэхийг дахин шаардаж байна. Энэ нь төлбөрийн үүргээ гүйцэтгэх сүүлчийн боломж гэдгийг анхааруулж байна.
Энэхүү мэдэгдлийг танд хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлэхгүй бол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, “ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль“-ийн 42.3, ………оны ………сарын…….-ны өдрийн ..... тоот гэрээний………-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдан борлуулах ажиллагааг эхлүүлэх болохыг мэдэгдье.

2. Мэдэгдлийг хүлээн авсан тухай баримт
Мэдэгдэл хүлээн авагч
Нэр
Оршин суугаа хаяг
Мэдэгдлийг хүлээн авсан он,сар, өдөр
Холбоо барих утасны дугаар
Гарын үсэг
Үүрэг гүйцэтгэгч  болон барьцаалуулагч
 
 
 
 
 
Тухайн барьцааны зүйлтэй холбоотой  эрхээ бүртгүүлсэн гуравдагч  этгээд
 
 
 
 
 
 
Мэдэгдлийг гардуулсан /иргэн, албан тушаал/-ны
/тамга/
/гарын үсэг/……………………………/нэр/………………………………./
           
 
                                         - - - оОо - - -