Хэвлэх DOC Татаж авах
УБЕГ-ын даргын 2010 оны 290 дугаар
                                                                                                            тушаалын 4 дүгээр хавсралт
 
“БАРЬЦААЛБАРЫГ БАТАЛГААЖУУЛАХ ҮНЭТ ЦААС”-НЫ ТОДОРХОЙЛОЛТ
 
            “Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаас” гэж батлагдсан загварын дагуу үйлдэгдсэн “Барьцаалбар”-ын хуудас бүрт түүний үнэт цаас болохыг нь баталгаажуулан нааж байгаа тодорхой нууцлал бүхий үнэт цаасыг хэлнэ.
            Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаас нь 70х50мм хэмжээтэй байна.
Цаас нь 60 гр/м2-ын нятралтай, усан хээтэй, UV гэрэлд гэрэлтдэггүй, черниль болон балаар бичилт хийх, тамга тэмдэгийн дардас тогтвортой байх бичгийн зориулалттай үнэт цаас байна.
 
Хээ: Хоёр өнгийн зураасан хээгээр сүлжиж “Соёмбо” дүрслэл гаргасан байна.
Бичиг бичвэр: Үнэт цаасны хүрээний дээд талаар “Улсын бүртгэлийн ерөнхий газар”, доод талаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар”, төв хэсэгт нь “БАРЬЦААЛБАР” гэсэн бичигтэй байна.
Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаасны зүүн урд хэсэгт байрлах УБЕГ-ын билэгдэл нь мөнгөлөг өнгийн нууцлал бүхий холограммаар халуун даралтын аргаар хэвлэгдсэн байна.
Дугаарлалт: Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаасны дугаар нь 9 оронтой тоо байх бөгөөд нэвчилттэй хар будгаар хэвлэгдсэн байна.
            Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаасыг наасны дараа байгууллагын товгор бичиглэл бүхий тод тамгаар дарж баталгаажуулна.
 
 
  - - - оОо - - -