A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төв суурин газарт сүү, цагаан идээ худалдаалах үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам / Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчнгүй болсон

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Төв суурин газарт сүү, цагаан идээ худалдаалах үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам /

2002 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/92

Монгол улсын "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэх заалт, "Хүнсний тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Төв суурин газарт сүү, цагаан идээ худалдаалах үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг энэ оны 8 дугаар сарын 01-ний дотор хангах арга хэмжээ авахыг Улсын мал эмнэлгийн газар /Р.Санжаатогтох/-т үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг ХАБХААУХА /Н.Батсуурь/-т даалгасугай.

4. Нийтийн хэрэгцээнд худалдаалж буй сүү, цагаан идээний мал эмнэлэг, ариун цэвэр, аюулгүй байдлыг хангах үүднээс энэ журмыг үндэслэн зохицуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт зөвлөсүгэй.