Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны 62 дугаар зарлигийн 1-р хавсралт

МОНГОЛ УЛСЫН БҮХ ЦЭРГИЙН ХАР СҮЛД, ТӨРИЙН ЁСЛОЛЫН ЦЭРГИЙН ЦАГААН ТУГИЙН ДҮРЭМ, БҮХ ЦЭРГИЙН ХАР СҮЛД

Нэг.Нийтлэг үндэслэл
Бүх цэр1.гийн хар сүлд нь Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн мөн.
Энэхүү хар сүлд нь Монгол улсад ганц байна. Түүнийг хуулбарлан хийхийг хориглоно. Сүлдийг хазайлгах, унагах, түүнд тугчаас өөр хүн гар хүрэхийг цээрлэнэ.
Хар сүлдийг онголон дархална
.
2.Сүлдийг жилд нэг удаа тахина. Тахилгын товыг Монгол улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар тогтооно.
Тахилгын ёслолын үед Батлан хамгаалах яамны төв байгууллагын бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалд оролцох журмаар жагсана.
Сүлдийг цэргийн дүрэмд заасан журмаар жагсаалд зална. Жагсаалыг голлуулж дэвссэн цагаан эсгий дээр тугийн суудлыг байрлуулж өмнө нь идээ, исэг, арц, хүж тавьсан байна.
Батлан хамгаалахын сайдын "Сүлдийг тахилгын суудалд зал" камаандаар тугч, туг хамгаалагчид сүлдийг суудалд нь залж, Батлан хамгаалахын сайд тогтоосон цагт "Сүлдийн тахилгыг эхэл" камаанд өгөхөд хөгжимд төрийн дуулал эгшиглэнэ.
Дараа нь тугч хар сүлдийн өчил өчихөд утлага уугиулж, савхан хувинтай исэгнээс мөнх хөх тэнгэр, сүлдэнд есөнтөө сацал өргөнө.
Өчил дуусахад тахилгад оролцогчид гурвантаа "Урай" хэмээн хурайлна.
Тахилгын дараа цэргийн тангараг өргөж, адил аваад ёслолын жагсаал хийж, сүлдийг байнгын байранд нь зална.
Энэ үйл ажиллагааны үед зэвсэгт хүчний бүх анги, байгууллагад цэргийн тангараг өргөж, ёслолын жагсаал хийж, байлдааны тугаа цэнгүүлнэ.
Энэ өдөр цэргийн албан хаагчдын байлдах ур чадварын уралдаан тэмцээн зохионо
.
Хоёр. Сүлдийн тодорхойлолт
Бүх цэргийн хар сүлд нь титэм, туг, суудал, нөмрөгөөс бүрдэнэ.
Титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 40 см урт гилбэр, 4,5 см-ийн хэмжээний дөрвөн ган цэцэг, 3 см голчтой хоёр зангилгаанаас бүрдэнэ.
Туг нь дээвэр, туурга, залаа, бүч, бүслүүрээс бүрдэнэ.
Дээврийн Монгол газрын 40 см голчтой аранжин зэсээр бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимнэ.
Туурганд 81 сүвэгч гаргасан байна.
Залааг хар, хээр зүсмийн азарганы хөхөл дэлээр, бүчийг 55 см урттай одтой хөх торгыг давхарлан оёж хийнэ.
Залааны гадуур хялгасан ханан сүлжээс гаргаж, дөрвөн талд нь бүч унжуулан бэхэлж, сүлжээсний доод ирмэгийг бүчтэй нь бүслүүрээр холбосон байна.
Бүслүүр бүсний уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна. Титэм нь тугтай онгиор холбогдоно
.
Шилбэ нь аяны болон суурин гэсэн хоёр янз байна. Аяны шилбийг 9 тохой, суурин шилбийг 7 тохой урттай, 3,5 см голчтой хус модоор хийж, оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож, шар цавуугаар нааж, зориулалтын өнгөлөгчөөр өнгөлнө.
Нөмрөг нь битүү төрсөн хар зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байна.

Суудлыг хээ товойлгон сийлсэн 44х33х33-ын харьцаатай хөх саарал өнгийн боржин чулуугаар бүтээнэ.
Гурав.Хар сүлдийг гардуулах, залах, хадгалж хамгаалах журам
4.Бүх цэргийн хар сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Батлан хамгаалахын сайдад үнэмлэхийн хамт гардуулна.
5.Бүх цэргийн хар сүлдийг хүлээн авахын тулд Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын төлөөлөгчид ёслолын жагсаалд оролцох журмаар жагсана.
6.Бүх цэргийн хар сүлдийг хүлээж авахын тулд Батлан хамгаалахын сайдын тушаалаар тугч нэг, туг хамгаалагч хоёрыг тусгайлан томилно.Тугч, туг хамгаалагч нь Монгол Улсын торгон цэргийн дүрэмт хувцастай байна.
7.Бүх цэргийн хар сүлдийг гардуулах, хүлээж авах үйл ажиллагааг цэргийн дотоод албаны дүрэмд заасан журмаар гүйцэтгэнэ.
8.Бүх цэргийн хар сүлдийг Батлан хамгаалах яамны байранд байрлуулж, байнгын харуул, хамгаалалтанд байлгана
.
9.Хар сүлдийг Зэвсэгт хүчний ёслолын жагсаал, цэргийн тангараг өргөх үед залж цэнгүүлнэ. Бусад үед залж цэнгүүлэх асуудлыг зөвхөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар гүйцэтгэнэ. Энэ үед тугч, туг хамгаалагчид залж торгон цэргээр хамгаална.
10.Бүх цэргийн хар сүлдийг засварлах ажлыг цэргийн дотоод албаны дүрмийн заалтын дагуу тугчид гүйцэтгэнэ.

 /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 349 дүгээр зарлигаар хүчингүй болсон/

Дөрөв.Монгол улсын төрийн ёслолын цэргийн цагаан туг /

Нэг.Нийтлэг үндэслэл
11.Монгол улсын төрийн ёслолын цэргийн цагаан туг нь Монгол улсын энхжин мандаж, мөнхжин оршихын бэлэгдэл мөн.
Тугийг хазайлгах, унагахыг цээрлэнэ.
12.Тугийг цэргийн оролцоотой зохион байгуулах төрийн ёслол, хүндэтгэлд "Улаанбаатар" цэргийн хүрээний ерөнхий зохицуулагчийн шийдвэрээр залж байна.
13.Тугийн тахилгыг хар сүлдийг тахих өдөр жилд нэг удаа хийнэ.
14.Тугийг Батлан хамгаалахын сайд, "Улаанбаатар" цэргийн хүрээний ерөнхий зохицуулагчид цэргийн дотоод албаны дүрмийн 2 дугаар хавсралтад заасан ёсоор гардуулна.
15.Тугийг "Улаанбаатар" цэргийн хүрээний ёс журам сахиулах ангид харуул хамгаалалтанд байлгана.
16.Тугийг арчлах, солих, засварлах журам цэргийн ангийн байлдааны тунгийнхтай нэгэн адил байна.
17.Тугийн одонг түүний хажууд тусгайлан бэлтгэсэн шилэн хоргонд хүндэтгэлтэйгээр байрлуулна.
Хоёр.Тугийн тодорхойлолт
18.Монгол Улсын төрийн ёслолын цэргийн цагаан туг нь титэм,туг, ишнээс бүрдэнэ.
Титэм нь гангаар хийсэн,алтадсан галын дөлөн үзүүр, уулзвартаа алтадсан цэцгээр чимэглэсэн гурван салаа сэрээ, хоёр хос цагирагаас бүрдэнэ.
Туг нь доод хэсгээр 7 см, дээд хэсгээр 5 см голчтой, 5 см өндөр, монгол гэрийн эртний тооно хэлбэрийн мөнгөн хүзүү, зэвэрдэггүй төмөрлөгөөр хийж алтадсан хөлтрөгтэй, 45 см голчтой дээвэр, 9 см өргөн алтадсан хүрээтэй орой;
-Цагаан зүсмийн азарганы сүүлээр хийсэн хялгасан залаа;
-Алтан шаргал эмжээртэй, гурвалжин хэлтэй, цагаан өнгийн торгомсог эдээр хийсэн 66 см урт есөн бүч;
-Есөн эрдэнийн шигтгээ суулгасан, алтадсан есөн цэцгээс бүрдэнэ.
Залааны гадуур хялгасан ханан сүлжээс гарган сүлжиж, есөн талд нь бүч унжуулж, сүлжээсний доод хэсгийг бүслүүрээр холбоно.
Бүслүүр, бүчний уулзвар дээр есөн эрдэнийн шигтгээтэй, алтадсан есөн цэцгийг бэхэлнэ.
19.Ишийг 3,5 см голчтой 9 тохой урт хус модоор хийж, оонын хүзүүний арьсыг нар зөв эргүүлэн ороож, шар цавуугаар нааж, арьсны гадаргууг өнгөлөгчөөр өнгөлнө.
20.Нөмрөгийг битүү төрсөн цагаан зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь туламлан боловсруулж хийнэ.
21.Суурийг 44х38х33-ын харьцаатай хөх саарал өнгийн боржин чулуугаар бүтээж, хээг товойлгон сийлсэн байна.