Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
 
Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 101 дугаар тушаалын хавсралт
 
 
 
ГАДНА ДУЛААН ХАНГАМЖ
 
БНбД 41-02-05
 
 
 
 
 
 
 
Албан ёсны хэвлэл
 
 
 
 
 
 
 
 
 
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
 
 
Улаанбаатар хот 2005 он
 
 
 
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
 
ГАДНА ДУЛААН ХАНГАМЖ
Heating supply
 
2005 оны 11 дүгээр сарын
…-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
 
1.      ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
1.1.           Энэхүү нормыг 200°С хүртэл температуртай 2.5 МПа хүртэл даралттай халуун ус, 440°С хүртэл температуртай 6.3 МПа хүртэл даралттай усны уурыг тээвэрлэх дулааны сүлжээ тэдгээрийн байгууламжийг /шахуургын (насос) станц, павильон …г.м/ төлөвлөх үед мөрдөнө.
Нормын шаардлага нь дулааны эх үүсвэрийн гадна хуваарилагчийн /коллектор/ гаргалгааны хаалтаас эсвэл гадна хананаас барилга, байгууламжийн дулаан хуваарилах төвийн гарах хаалт хүртэлх ус, (хэрэгцээний халуун усны шугамыг оруулаад), уур ба хувирсан ус дамжуулах (конденсат) дулааны сүлжээнд хамаарна.
Дулааны сүлжээ, түүний байгууламжийг төлөвлөхдөө Барилга, хот байгуулалт, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан буюу түүнтэй зөвшилцсөн бусад норматив баримт бичгийг мөрдлөг болгоно.
 
1.2.           100 МВт ба түүнээс их дулааны ачаалалтай дүүргийн (хорооллын) дулааны сүлжээнд эдийн засгийн үндэслэлтэй бол засвар-үйлчилгээний газар төлөвлөнө.
 
2.                  ДУЛААНЫ АЧААЛАЛ
 
2.1.           Дулааны сүлжээний зураг төслийг зохиохдоо орон сууц, олон нийт ба үйлдвэрийн барилгын хамгийн их дулааны ачааллыг халаалт Qоmax, халуун ус Qhmax, агаар сэлгэлтийн Qvmax холбогдох зураг төслөөс тооцно. Зураг төсөл байхгүй нөхцөлд 2.4 зүйлд заасны дагуу тодорхойлохыг зөвшөөрнө.
 
2.2.           Технологийн үйл ажиллагааны хамгийн их дулааны ачаалал ба буцааж буй хувирсан усны хэмжээг үйлдвэрийн барилгын зураг төслөөс тооцно.
Үйлдвэрийн газрын хамгийн их дулааны ачааллын нийлбэрийг тодорхойлохдоо тухайн дүүргийн бүтэц доторх үйлдвэрийн газрууд аль салбарынх болохыг тооцон салбар тус бүрийн дулааны ачааллын харьцаа, технологийн үйл ажиллагаанаас хамаарах хамгийн их дулааны ачааллуудын үл давхцал зэргийг тооцох хэрэгтэй.
 
2.3.           Барилгын хэрэгцээний халуун усанд зарцуулах дулааны дундаж ачаалал (Qhm)-ыг "Барилга доторх усан хангамж, ариутгах татуурга" /БНбД 40-05-98/-ын дагуу халуун усны зарцуулалтын нормыг үндэслэн тодорхойлно.
 
2.4.           Барилга, байгууламжийн халаалт, агаар сэлгэлт, хэрэгцээний халуун ус хангамжийн зураг төсөл байхгүй нөхцөлд дулааны ачааллыг дараах байдлаар тодорхойлно.
 
Үйлдвэрийн газар – холбогдох журмын дагуу батлагдсан салбарын нормативаар эсвэл ижил төстэй үйлдвэрийн зураг төслөөр;
хотуудын болон бусад суурин газрын орон сууцны хороололд дараах томьёогоор тодорхойлно.
а) Орон сууц, олон нийтийн барилгын халаалтын дулааны хамгийн их ачаалал Вт
  (1)
 
б) Олон нийтийн барилгын агаар сэлгэлтийн дулааны хамгийн их ачаалал Вт
 
        (2)
 
в) Орон сууц, олон нийтийн барилгын хэрэгцээний халуун ус хангамжийн дулааны дундаж ачаалал Вт
 
(3)       буюу
                  (4)
 
 
г) Орон сууц, олон нийтийн барилгын хэрэгцээний халуун ус хангамжийн дулааны хамгийн их ачаалал Вт
 
          (5)
 
Энд: К1 – Олон нийтийн барилгын халаалтын дулааны ачааллыг тооцох
итгэлцүүр. Үзүүлэлт байхгүй үед 0.25-тай тэнцүүгээр тооцно.
К2 – Олон нийтийн барилгын агаар сэлгэлтийн дулааны ачааллыг тооцох итгэлцүүр. Үзүүлэлт байхгүй үед 0.4-өөр,
 
2.5.           Суурин газрын орон сууцны хорооллын халаалтын дундаж ачааллыг (Вт) дараах томьёогоор тодорхойлно
 
    (6)
 
мөн агаар сэлгэлтийн дундаж ачааллыг (Вт) t0 үед
 
            (7)
 
2.6.           Суурин газрын орон сууцны хорооллын халаалтын бус улирлын хэрэгцээний халуун усны дундаж ачааллыг (Вт) дараах томьёогоор тодорхойлно.
   (8)
 
2.7.           Дулааны сүлжээнд холбогдох орон сууц, олон нийтийн барилгын дулааны нийлбэр ачааллыг тодорхойлохдоо одоо байгаа төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдох барилгын хэрэгцээний халуун усны ачааллыг тооцох ба түүний дотор хэрэгцээний халуун ус хангамжийн төвлөрсөн сүлжээгүй эсвэл шатдаг хийн колонкуудаар тоноглогдсон барилгын ачааллыг тооцно.
 
2.8.           Дулааны сүлжээний дулааны алдагдлыг тооцохдоо дамжуулах хоолойн дулаалсан гадаргуугаар алдах дулаан ба дулаан зөөгчийн жилийн дундаж алдагдлыг тооцож тодорхойлно.
 
2.9.           Орон сууц, олон нийтийн барилгын дулааны жилийн хэрэглээг зөвлөмж хавсралт 22-ын дагуу тодорхойлно.
Үйлдвэрийн газрын дулааны жилийн хэрэглээг үйлдвэрийн барилгын дулаан хэрэглэх горим, хоногт ажиллах ээлжийн тоо, жилд ажиллах хоног зэргийг үндэслэн тодорхойлно. Ажиллаж буй үйлдвэрийн дулааны жилийн хэрэглээг ашиглалтын үзүүлэлтээр эсвэл салбарын нормоор тодорхойлж болно.
 
3.                  ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ТОЙМУУД, ДУЛААН ХАНГАМЖИЙН БА
ХУВИРСАН УС ЦУГЛУУЛАХ, БУЦААХ СҮЛЖЭЭ
 
Дулааны сүлжээний тоймууд
Дулаан хангамжийн сүлжээ
 
3.1.           Дулааны сүлжээнд эх үүсвэрийн нэгдмэл ажиллагааг ашиглах, нөөц дамжуулах хоолой угсрах мөн түүнчлэн зэргэлдээ хорооллын түгээх гол дулааны сүлжээг холбох замаар хэрэглэгчид дулаан өгөх нөөцлөлтийг төлөвлөх хэрэгтэй.
Дулааны сүлжээг газар доор үл нэвтрэх сувагт ба суваггүй угсрахдаа дулаан өгөлтийн нөөцийг халаалтад зориулсан гадна агаарын тооцооны температур, дамжуулах хоолойн голчоос хамааруулан 1 дүгээр хүснэгтээр тооцно.
 
Хүснэгт 1
 
Дамжуулах хоолойн хамгийн бага голч (мм)
Халаалтын систем төлөвлөх гадна агаарын тооцооны температур to оС
Хасах 10
хасах 20
хасах 30
хасах 40
хасах 50
Дулаан өгөлтийн зөвшөөрөгдөх бууралт, % хүртэл
300
-
-
-
-
50
400
-
-
-
50
60
500
-
-
50
60
70
600
-
50
60
70
80
700 ба түүнээс дээш
50
60
70
80
90
Тайлбар: (-) дулаан өгөлтийн нөөц шаардлагагүй.
 
Хүснэгт 1 -ээр ( 300-600 мм голчтой дамжуулах хоолойд) нөөцлөлтөд хамрагдахгүй дулааны сүлжээний (дулааны эх үүсвэрээс буюу сүлжээний нөөцлөлтийн хэсгээс хамгийн алслагдсан хэрэглэгч хүртэл) мухардмал хэсгийн хамгийн их урт нь Хүснэгт 1а-д өгөгдсөнөөс хэтрэх ёсгүй.
 
Хүснэгт 1а
 
Угсралтын төрөл
Халаалтын систем төлөвлөх гадна агаарын тооцооны температур to оС
хасах 10
хасах 20
хасах 30
хасах 40
хасах 50
Суваггүй ба үл нэвтрэх сувагт газар доор угсрах /км/
8.0
7.5
7.0
6.5
6.0
Тайлбар: Өгөгдсөнөөс илүү урттай мухардмал хэсэгт хэрэглэгчдэд өгөх дулааны бууралтын 50% хүртэл нөөцлөх шаардлагатай
 
Дулааны сүлжээг газар дээр угсрах үед халаалтын систем төлөвлөх гадна агаарын тооцооны температур нь хасах 40 оС-аас доош байх бүсэд, дамжуулах хоолойн голч 1200-1400 мм бол дулаан өгөлтийн нөөцлөлтийг 70%-иас багагүй хэмжээгээр тооцож төлөвлөнө.
Хонгилд угсрах сүлжээнд дулаан өгөлтийн нөөцлөлт тооцохгүй байж болно.
 
3.2.           Дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах шаардлагатай (төлөвлөлтийн даалгаварт нь зааж өгдөг эмнэлэг, 24 цагийн ясли цэцэрлэг, зургийн үзэсгэлэн г.м.) барилгуудад сүлжээгээрээ дулааны 100%-ийн өгөлтийг хангахаар нөөц сүлжээг төлөвлөнө. Дулааны өөрийн эх үүсвэрээр нөөц эх үүсвэр төлөвлөхийг зөвшөөрнө.
 
3.3.           Дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах шаардлагатай үйлдвэрийн газруудад дулаан өгөлтийн нөөцлөлтийг дулааны сүлжээгээр хангахаар төлөвлөнө.
Дулаан өгөлтийн тооцооны ослын зардлыг тухайн үйлдвэрийн технологийн горимтой уялдуулан тооцно. Дулааны өөрийн эх үүсвэрээр нөөцийн эх үүсвэр төлөвлөхийг зөвшөөрнө.
 
Тайлбар: Дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах шаардлагатай барилга, байгууламж, үйлдвэрийн барилгын жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон удирдах газрууд нь тогтоож өгөх ба дулааны сүлжээ төлөвлөх даалгаварт тусгаж өгөх хэрэгтэй.
 
3.4.           Усны эх үүсвэрийн чанар, хангалтын зэрэг болон хэрэглэгчийн халуун усны чанарыг хангахаар тооцож техник, эдийн засгийн тооцооны үндсэн дээр дулаан хангамжийн сүлжээг сонгоно.
Вакуум деаэрацитай дулаан хангамжийн нээлттэй ба хаалттай сүлжээнд стандартын шаардлагыг хангасан ус хэрэглэнэ. Илчний деаэрацитай дулаан хангамжийн хаалттай сүлжээний үед техникийн ус хэрэглэхийг зөвшөөрнө. Урьдчилан цэвэрлэгдсэн ахуй-ундны бохир ус хэрэглэхийг хориглоно.
 
3.5.           Дулааны сүлжээг халаалт, агаар сэлгэлт, хэрэгцээний халуун ус ба технологийн хэрэгцээг нэгэн зэрэг хангахаар хос хоолойгоор төлөвлөх ба техник эдийн засгийн үндэслэлтэйгээр нэг ба гурван хоолойтой дулааны сүлжээг төлөвлөхийг зөвшөөрнө.
Хэрэв дулаан зөөгчийн чанар ба үзүүлэлтүүд нь дулааны сүлжээнээс өөр бол технологийн хэрэглэгчийг холбохоор дулааны бие даасан сүлжээ төлөвлөхийг зөвшөөрнө.
Хорт бодис ялгаруулж ерөнхий дулааны сүлжээнд хортой бодис нийлүүлж болзошгүй технологийн аппаратуудыг дулааны ерөнхий сүлжээнд ус халаагчаар дамжуулан аппарат ба ус халаагч хоёрын хооронд завсрын эргэлтийн нэмэгдэл хэлхээний тусламжтайгаар холбоно. Энэ хэлхээн дэх даралт гадна дулааны сүлжээн дэх даралтаас нам байх нөхцөлийг хангахаар төлөвлөнө. Ингэхдээ хорт хольц байгаа эсэхийг хянах сорьц авах цэгийг байрлуулж төлөвлөх нь зүйтэй.
 
3.6.           Дулааны сүлжээг тэжээх усны тооцооны зардал, дулаан хангамжийн нээлттэй сүлжээний нөөцлөх савны эзлэхүүн ба хаалттай сүлжээний тэжээлийн усны нөөцийн сав, мөн түүнчлэн тэдгээрийг байрлуулахад тавигдах шаардлагуудыг заавал мөрдөх 15 дугаар хавсралтын дагуу хангана.
 
3.7.           Халуун усны хэрэглээ нь жигд бус, богино хугацаанд их хэмжээний халуун ус зарцуулдаг үйлдвэрийн барилгын халуун усны цагийн хэрэглээг жигдрүүлэх зорилгоор объектуудын хэрэглэгчдэд халуун усны нөөцлөх савыг төлөвлөнө.
Халуун ус хангамжийн дулааны дундаж ачааллыг халаалтын дулааны хамгийн их ачаалалд харьцуулсан харьцаа нь 0.2-оос бага харьцаатай үйлдвэрийн барилгын объектуудад ус нөөцлөх сав суурилуулахгүй байж болно.
 
3.8.           Хэрэглэгчийн хэрэгцээний халуун ус хангамжийн систем нь нээлттэй дулаан хангамжийн сүлжээтэй бол хос хоолойг дулааны ус дамжуулах сүлжээний өгөх ба буцах дамжуулах хоолойд шууд харин хаалттай сүлжээтэй бол ус халаагчаар дамжуулан холбогдохоор төлөвлөнө.
Хэрэглэгчийн хэрэгцээний халуун ус хангамжийн систем нь уурын сүлжээнд уур-усны ус халаагчаар дамжин холбогдохоор төлөвлөнө.
 
3.9.           Хэрэглэгчийн халаалт, агаар сэлгэлтийн системүүд нь дулааны ус дамжуулах сүлжээнд шууд холбогдоно. (холболтын хамааралтай схем)
Дулааны сүлжээний гидравликийн ажиллагааны горимоос хамаарсан болон 12 ба түүнээс дээш давхартай барилга ба бусад хэрэглэгчийн халаалт, агаар сэлгэлтийн системийг үндэслэл байгаа үед үл хамаарах схемээр ус халаагчтайгаар холбохыг зөвшөөрнө.
 
3.10.       Дулааны ачаалал нь 4 МВт-аас бага хэрэглэгчийг 100 МВт-аас их дулааны ачаалалтай сүлжээнд холбохыг хориглоно.
 
Хувирсан ус /конденсат/ цуглуулах ба буцаах сүлжээ
 
3.11.       Дулааны эх үүсвэр рүү хувирсан ус /конденсат/-ыг хаалттай сүлжээгээр (битүү) цуглуулан буцаахаар төлөвлөнө. Ингэхдээ хувирсан ус цуглуулах саван дахь илүүдэл даралт нь 0.005 МПа-аас багагүй байх ёстой.
Буцааж байгаа хувирсан ус /конденсат/-ны хэмжээ 10 т/ц-аас бага ба дулааны эх үүсвэр хүртэл зай нь 0.5 км хүртэл байвал хувирсан ус /конденсат/-ыг нээлттэй сүлжээгээр цуглуулан буцаахаар төлөвлөж болно.
 
3.12.       Хувирсан ус /конденсат/-ыг бүрэн буцаахаас татгалзахын тулд үндэслэл гаргасан байх ёстой.
 
3.13.       Хэрэглэгчээс буцах хувирсан ус /конденсат/-ыг хувирсан ус /конденсат/ зайлуулагчийн дараах илүүдэл даралтын тусламжтайгаар буцаахаар төлөвлөх ба энэ даралт нь хангалтгүй бол нэг ба хэд хэдэн бүлэг хэрэглэгчдэд зориулж хувирсан ус /конденсат/ цуглуулах сав ба шахах шахуурга /насос/ төлөвлөж зайлуулна.
 
3.14.       Хувирсан ус /конденсат/ буцаагчийн өмнөх даралтын зөрүү 0.3 МПа-гаас ихгүй үед хувирсан ус /конденсат/ зайлуулагчаас хувирсан ус /конденсат/-ыг ерөнхий сүлжээгээр дамжуулан буцаахыг зөвшөөрнө.
Ерөнхий сүлжээ рүү хувирсан усыг шахуургаар /насосоор/ буцаах үед шахуургын тоог хязгаарлахгүй.
Уур хэрэглэгчээс хувирсан усыг хувирсан ус /конденсат/-ны ерөнхий сүлжээ рүү зайлуулахдаа хувирсан ус /конденсат/ зайлуулагчууд ба шахуургуудыг /насосууд/ зэрэгцэн ажиллахыг хориглоно.
 
3.15.       Даралттай хувирсан ус /конденсат/-ны дамжуулах хоолойн тооцоог хувирсан ус /конденсат/-ыг зайлуулах бүх горимын үед дамжуулах хоолой бүрэн дүүргэлттэй ажиллахаар, хувирсан ус /конденсат/-ны өгөлт завсарлах үед хоосролтоос хамгаалах нөхцөлийг бодолцон хамгийн их цагийн зардлаар тооцно. Бүх горимын үед хувирсан ус /конденсат/-ны дамжуулах хоолойн даралтыг илүүдэлтэйгээр авах ёстой.
Хувирсан ус/конденсат/- цуглуулагчуудаас хувирсан ус /конденсат/ цуглуулах сав хүртэлх хувирсан усны дамжуулах хоолойг уур усны хольц үүсэхийг бодолцон тооцно.
 
3.16.       Шахуургын дараах хувирсан ус /конденсат/ дамжуулах дамжуулах хоолойн үрэлтэд алдах даралтын хувийн алдагдлыг 100 Па/м –ээс ихгүйгээр байхаар тооцож төлөвлөнө.
Хувирсан ус /конденсат/ зайлуулагчуудын дараах хувирсан ус/конденсат/-ны дамжуулах хоолойг хувирсан ус /конденсат/ зайлуулагчуудын дараах болон хувирсан ус цуглуулах сав (эсвэл тэлэлтийн сав) дахь даралт хоорондын ялгавар хувирсан ус /конденсат/-ны өгсөх өндрийг бодолцон тооцно.
Хувирсан ус /конденсат/-ны дамжуулах хоолойн дотор талын гадаргуугийн эквивалент барзгарыг 0.001 м-ээр тооцно.
 
3.17.       Хувирсан ус /конденсат/ цуглуулах савны эзлэхүүнийг хувирсан ус /конденсат/-ны 10 минутын хамгийн их зардлаас багагүйгээр тооцох ёстой. Жилийн турш ажиллах үед савны тоог хоёроос цөөнгүйгээр тус бүр нь 50%-ийн эзлэхүүнтэйгээр тооцох хэрэгтэй. Улирлын чанартай ажиллах үед мөн хувирсан ус /конденсат/-ны хамгийн их зардал нь 5т/ц хүртэл байвал нэг сав хэрэглэхийг зөвшөөрнө.
Хувирсан ус /конденсат/-ны чанарыг хянах үед савны тоог 3-аас цөөнгүйгээр тус бүрийн нь эзлэхүүн хувирсан ус /конденсат/-ны шинжилгээг бүх шаардлагатай үзүүлэлтээр (3.20 зүйл) гүйцэтгэхэд шаардлагатай хугацааг хангахаар, гэхдээ хувирсан ус /конденсат/-ны 30 минутын хамгийн их цугларалтаас багагүй байхаар тооцно.
 
3.18.       Хувирсан ус /конденсат/ шахах шахуургын /насосны/ бүтээмжийг хувирсан ус /конденсат/-ны хамгийн их цагийн зардлаар тооцно.
Шахуургын /насосны/ түрэлтийг цуглуулах сав дахь илүүдэл даралтын хэмжээ ба шахуургын /насосны/ станцаас цуглуулах сав хүртэлх хувирсан ус /конденсат/-ны өгсөлтийн өндрийг бодолцсон хувирсан усны дамжуулах хоолой дахь даралтын алдагдлын хэмжээгээр тодорхойлно.
Хувирсан ус/конденсат/-ыг ерөнхий сүлжээ рүү шахах шахуургын /насосын/ түрэлтийг хувирсан ус /конденсат/ буцаах бүх горимын үед тэдгээрийн зэрэгцэн ажиллах нөхцөлийг бодолцон тодорхойлно.
Шахуургын /насосны/ станц тус бүрд шахуургын /насосны/ тоог хоёроос багагүйгээр авах ба тэдгээрийн нэг нь нөөцийнх байна.
 
3.19.       Хурын болон ахуйн ариутгах татуургын сүлжээ рүү хувирсан ус /конденсат/-ыг тогтмол ба ослын үед хувирсан ус /конденсат/-ыг 40оС температур хүртэл хөргөсний дараа нийлүүлэхийг зөвшөөрнө. Тогтмол урсгалтай үйлдвэрийн барилгын ариутгах татуургын сүлжээ рүү хувирсан ус /конденсат/ нийлүүлэх үед хөргөхгүй байж болно.
 
3.20.       Хэрэглэгчээс дулааны эх үүсвэр рүү буцаагдаж байгаа хувирсан ус /конденсат/ нь цахилгаан станц ба сүлжээний техник ашиглалтын дүрмийн шаардлагыг хангасан байх ёстой.
Дулаан хангамжийн хаалттай сүлжээний буцаагдаж байгаа хувирсан ус /конденсат/-ны температурыг нормчлохгүй, харин нээлттэй сүлжээтэй тохиолдолд 95оС-аас багагүйгээр нийлүүлж болно.
Нээлттэй системд 95оС-аас доош температуртай хувирсан ус /конденсат/ буцаахыг үндэслэлтэй үед зөвшөөрнө.
 
3.21.       Хувирсан ус /конденсат/ цуглуулж буцаах сүлжээнд хувирсан ус /конденсат/-ны дулааныг үйлдвэрийн газрын өөрийн хэрэгцээнд ашиглахаар тооцох нь зүйтэй.
 
4.                  ДУЛААН ЗӨӨГЧҮҮД БА ТЭДГЭЭРИЙН ПАРАМЕТРҮҮД
ДУЛААН ӨГӨЛТИЙГ ТОХИРУУЛАХ
 
4.1.           Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын халаалт, агаар сэлгэлт ба халуун ус хангамжийн системд дулаан зөөгчөөр усыг сонгох нь зүйтэй. Мөн түүнчлэн усыг технологийн процессын дулаан зөөгч болгон хэрэглэх боломжийг шалгана.
Үйлдвэрийн газрын халаалт, агаар сэлгэлт ба халуун усан хангамж, технологийн процесст уурыг техник эдийн засгийн үндэслэлтэй үед нэгдсэн дулаан зөөгч болгон хэрэглэхийг зөвшөөрнө.
 
4.2.           Халуун ус хангамжийн сүлжээний усны температурыг БНбД 40-05-98-тай уялдуулан авч тооцно.
 
4.3.           Дулааны эх үүсвэр дээр төвлөрсөн, дулаан хуваарилах төвд буюу тохируулах зангилаанд бүлэглэсэн, тухайн барилгын дулааны зангилаанд бие даасан тохируулга хийхээр төлөвлөнө.
Дулааны усан сүлжээнд халаалтын ачааллаар эсвэл халаалт, хэрэгцээний халуун усны нийлбэр ачааллаар гадна агаарын температураас хамааруулан усны температурыг өөрчлөхөөр дулаан өгөлтийн чанарын тохиргоог хийхээр төлөвлөнө.
Үндэслэлтэй үед дулаан өгөлтийн тоон эсвэл тоо-чанарын тохируулгыг хослон гүйцэтгэхээр төлөвлөнө.
 
4.4.           Төвлөрсөн чанарын тохиргооны үед орон сууц-ахуйн ачаалал (65%-иас их) давамгайлсан нөхцөлд дулаан хангамжийн сүлжээний халаалт, халуун ус хангамжийн нэгдсэн ачааллаар, харин орон сууц-ахуйн салбарын дулааны ачаалал нь нийлбэр дулааны ачааллын 65%-иас бага халуун ус хангамжийн дундаж ачаалал нь халаалтын тооцооны ачааллын 15%-иас бага бол халаалтын ачааллаар тус тус тохируулна.
Дулаан өгөлтийн төвлөрсөн чанарын тохиргоотой дээрх хоёр тохиолдолд дулаан хангамжийн сүлжээ рүү очиж байгаа усны температур нь хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг халаахад шаардагдах усны хамгийн бага температураар хязгаарлагдана.
 
дулаан хангамжийн хаалттай сүлжээнд - 70 оС-аас багагүй;
дулаан хангамжийн нээлттэй сүлжээнд - 60 оС-аас багагүй.
 
Тайлбар: Халаалт, халуун ус хангамжийн нийлбэр ачааллаар төвлөрсөн чанарын тохиргоо хийх үед өгөх, буцах дамжуулах хоолой дахь усны температурын графикийн хугарлын цэгийг халаалтын ачааллаар тохируулах үе дэх хугарлын цэгт тохирох гадна агаарын температураар тооцно.
 
4.5.           Нэг эх үүсвэрээс үйлдвэрийн ба орон сууцны дүүрэгт тус тусын салангад дулааны ус дамжуулах сүлжээтэй үед усны температурын ялгаатай график хэрэглэхийг зөвшөөрнө.
Үйлдвэрийн газруудад – халаалтын ачааллаар,
Орон сууцны дүүрэгт халаалт, халуун ус хангамжийн нийлбэр ачааллаар
 
4.6.           Температурын графикийн тооцохдоо:
·        халаалтын улирлын эхлэх ба дуусах хугацааг гадна агаарын температур 8 оС үед,
·        орон сууцны дүүргийн халаалттай барилгын доторх агаарын дундаж температур нь 18 оС,
·        үйлдвэрийн барилгын доторх агаарын дундаж температур нь 16 оС
байхаар тооцно.
 
4.7.           Шөнийн болон ажлын бус цагаар агаарын температурыг бууруулахаар төлөвлөх олон нийт, үйлдвэрийн зориулалтын барилгуудад дулаан зөөгчийн зардал ба температурын тохируулгыг дулааны төвүүдэд хийхээр төлөвлөнө.
 
5.                  ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ГОРИМ БА ГИДРАВЛИК ТООЦОО
 
5.1.           Дулаан өгөлтийн чанарын тохиргооны үед дулааны усан сүлжээний шугамын голчийг тодорхойлохдоо сүлжээний усны тооцооны зардлыг халаалт, агаар сэлгэлт, халуун усны хангамж тус бүрээр 5.2. зүйлд өгөгдсөн томьёогоор тус тусад нь тодорхойлон усны эдгээр зардлуудыг 5.3. зүйлд өгөгдсөн томьёонуудаар нэмж тодорхойлно.
 
5.2.           Усны тооцооны зардлуудыг (кг/цаг) дараах томьёонуудаар тодорхойлно.
а) Халаалтад:
 
                (9)
 
б) Агаар сэлгэлтэнд:
 
                 (10)
 
в) Дулаан хангамжийн нээлттэй систем дэх халуун усан хангамжид:
дундаж:
 
                    (11)
 
хамгийн их:
 
                 (12)
 
г) Дулаан хангамжийн хаалттай сүлжээн дэх халуун ус хангамжид:
ус халаагчийн зэрэгцээ схемээр холбох үед
дундаж:
 
                   (13)
 
хамгийн их:
 
                 (14)
 
ус халаагчийн хоёр шатны
схемээр холбох үед дундаж –
 
          (15)
 
ус халаагчийн хоёр шатны
схемээр холбох үед хамгийн их –
 
                      (16)
 
5.3.           Дулаан өгөлтийн чанарын тохиргооны үед хоёр хоолойт дулаан хангамжийн нээлттэй ба хаалттай сүлжээний усны тооцооны нийлбэр зардлыг (кг/цаг) дараах томьёогоор тодорхойлно.
 
                            (17)
 
Энд:
к3 – Халуун ус хангамжид очих усны дундаж зардлын хувийг тооцох итгэлцүүр. Хүснэгт 2 –оос тооцно. Халаалт, халуун ус хангамжийн нийлбэр ачааллаар тохируулах үед К3 –ийг тэгтэй тэнцүүгээр тооцно.
Хүснэгт 2
 
Дулаан хангамжийн сүлжээний дулааны ачаалал
К3 итгэлцүүрийн утга
Нээлттэй, МВт
 
100 ба түүнээс дээш
0,6
100-аас бага
0,8
Хаалттай, МВт
 
100 ба түүнээс дээш
1,0
100-аас бага
1,2
Тайлбар: Дулаан хангамжийн хаалттай сүлжээнд дулааны ачаалал нь 100МВт-аас бага ба халаалтын ачааллаар тохируулах үед хэрэглэгчийн дэргэд нөөц сав байгаа үед К3 –ыг нэгтэй тэнцүүгээр тооцно.
 
 харьцаатай нөөц савгүй хэрэглэгчид болон дулааны ачаалал нь 10 МВт ба түүнээс бага хэрэглэгчийн нийлбэр тооцооны зардлыг дараах томьёогоор тодорхойлно.
 
                             (18)
 
5.4.           Халаалтын бус үед хоёр хоолойт дулааны ус дамжуулах сүлжээ дэх усны тооцооны зардлыг дараах томьёогоор тодорхойлно. Хоёр хоолойт дулааны усан сүлжээ дэх усны тооцооны зардлыг халаалтын бус улиралд дараах томьёогоор тодорхойлно.
 
                           (19)
 
Энэ үед халуун ус хангамжид очих усны хамгийн их зардлыг дулаан хангамжийн нээлттэй сүлжээтэй үед халаалтын бус улирлын хүйтэн усны температураар тооцож томьёо (12)-оор, харин хаалттай сүлжээтэй үед халуун ус хангамжийн ус халаагчийн холболтын бүх тоймд томьёо (14)-өөр тодорхойлно.
Дулаан хангамжийн дулааны усан сүлжээний хоёр хоолойт нээлттэй сүлжээний буцах дамжуулах хоолой дахь усны зардлыг 19 дүгээр томьёогоор тодорхойлсон усны тооцооны зардлын 10%-ийн хэмжээтэйгээр авч тооцно.
 
5.5.           Халуун ус хангамжийн сүлжээн дэх гидравлик тооцоо, өгөх ба эргэлтийн дамжуулах хоолойн голчийг тодорхойлох усны тооцооны зардлыг БНбД 40-05-98-ын дагуу тодорхойлно.
 
5.6.           Хоногийн хэрэглээний горим нь ялгаатай үйлдвэрүүдийг хангадаг дулааны уурын сүлжээ дэх уурын нийлбэр тооцооны зардлыг тэдгээр үйлдвэрүүдийн уурын хамгийн их цагийн зардлын давхцалыг бодолцон тодорхойлно.
Уурын зардлын төслийн хоногийн график байхгүй үед уурын нийлбэр зардалд бууруулах итгэлцүүр 0.9 хэрэглэхийг зөвшөөрнө.
Ханасан уурын дамжуулах хоолойн нийлбэр тооцооны зардлыг дамжуулах хоолой дахь дулаан алдагдлаас үүсэх уурын хувирсан усыг нөхөх уурыг нэмж тооцно.
 
5.7.           Дулааны сүлжээний дамжуулах хоолойн тооцооны томьёонууд зөвлөмж хавсралт 4-т өгөгдсөн. Ган шугамын дотор гадаргуугийн эквивалент барзгарыг дараах байдлаар авч тооцно.
 
Дулааны уурын сүлжээнд                           KL=0.0002 м;
Дулааны ус дамжуулах сүлжээнд                         KL=0.0005 м;
Халуун ус хангамжийн сүлжээнд               KL=0.001 м;
 
Ажиллаж байгаа дулааны сүлжээнд эквивалент барзгарыг илүү өндөр утга хэрэглэхийг зөвхөн тусгай туршилтуудаар тэдгээрийн жинхэнэ хэмжээг тодорхойлсон үед зөвшөөрнө.
 
5.8.           Дулааны усан сүлжээний гидравлик тооцоог тооцохдоо даралтын үрэлтийн хувийн алдагдлыг техник эдийн засгийн тооцооны үндсэн дээр тодорхойлно.
Ажиллаж байгаа дулааны сүлжээний тооцоонд даралтын хувийн алдагдлын хэмжээг туршилтын үр дүнгийн үндсэн дээр авахыг зөвшөөрнө.
Дулааны уурын сүлжээг дулааны эх үүсвэр ба хэрэглэгч дээрх уурын даралтын зөрүүгээр тооцно.
 
5.9.           Халаалт, агаар сэлгэлт, хэрэгцээний халуун ус хангамжийн дулааныг хамтад нь түгээх үед хоёр хоолойт дулааны усан сүлжээний өгөх ба буцах дамжуулах хоолойнуудын голчуудыг адил байна.
 
5.10.       Дулаан зөөгчийн тооцооны зардлаас үл хамааруулан дамжуулах хоолойн жишмэл голчийг дулааны сүлжээнд 32 мм-ээс багагүйгээр, харин халуун ус хангамжийн эргэлтэд 25 мм-ээс багагүйгээр төлөвлөнө.
 
5.11.       Дулаан хангамжийн сүлжээний дулаан зөөгч нь ус байх үед дулааны эх үүсвэрийн төхөөрөмж дэх, дулааны усан шугам сүлжээн дэх дулааны хуваарилах төвийн төхөөрөмжийн статик даралт, дулааны сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчдийн халаалт, агаар сэлгэлт ба халуун ус хангамжийн систем дэх зөвшөөрөгдөх даралтаас хэтрэх ёсгүй ба тэдгээрийн усаар дүүргэлтийг хангах ёстой.
Хэрэв статик даралт нь зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрч байгаа бол дулааны усан сүлжээг үл хамаарах бүсүүд болгон хуваахаар төлөвлөнө. Дулааны эх үүсвэрээс таслагдсан сүлжээн дэх статик даралтыг барихын тулд хуваалтын зангилаануудад (таслах) дулааны эх үүсвэрт холбогдсон зэргэлдээ бүсийн дулааны сүлжээнээс тэжээлийн ус авахаар тэжээлийн байгууламжийг төлөвлөнө.
Статик даралтыг усны 100 оС хүртэл температурт тодорхойлно.
 
5.12.       Сүлжээний шахуурга /насос/ ажиллаж байгаа үед өгөх дамжуулах хоолой, дулааны эх үүсвэрийн төхөөрөмж ба дулааны сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчийн сүлжээний хэрэгслүүдийн дурын цэг дэх түүний хамгийн их температурын үед ус үл буцлах нөхцөлийг бодолцон дулааны усан сүлжээний өгөх дамжуулах хоолой дахь даралтыг тооцож төлөвлөнө.
 
5.13.       Сүлжээний шахуурга /насос/ ажиллаж байх үед дулааны усан сүлжээний буцах дамжуулах хоолой дахь усны даралт илүүдэлтэй (0.05 МПа-аас багагүй) байх ба хэрэглэгчийн сүлжээнүүдэд дэх зөвшөөрөгдөх даралтаас хэтрэхгүй, байрын системүүдийн дүүргэлтийг хангаж байх ёстой.
 
5.14.       Дулаан хангамжийн нээлттэй сүлжээний дулааны усан сүлжээний буцах дамжуулах хоолойнуудын халаалтын бус үеийн мөн халуун ус хангамжийн өгөх ба эргэлтийн дамжуулах хоолой дахь усны даралтыг хэрэглэгчийн ус хангамжийн сүлжээний статик даралтаас 0.05 МПа – аас багагүйгээр их байхаар тооцно.
 
5.15.       Сүлжээ, тэжээл, өргөлт, холилтын шахуургуудын /насосуудын/ сорох богино хоолой дээрх усны даралт ба температур нь шахуургын /насосын/ хийцийн бат бэхний нөхцөлөөр зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхийг хориглоно.
 
5.16.       Дулааны усан сүлжээний гидравликийн горимуудыг (пьезометрийн графикууд) халаалтын ба халаалтын бус үеийнхээр мөн ослын горимоор төлөвлөнө. Дулаан хангамжийн нээлттэй сүлжээнд халаалтын улирлын үед өгөх ба буцах дамжуулах хоолойноос хамгийн их ус зарцуулах үеийн гэсэн хоёр горим боловсруулан төлөвлөнө.
 
5.17.       Дулаан хангамжийн нээлттэй сүлжээний гидравликийн горимуудыг боловсруулахдаа өгөх ба буцах дамжуулах хоолойноос хамгийн их ус авч зарцуулах үеийн сүлжээн дэх усны зардлыг (кг/ц) дараах томьёогоор тодорхойлно.
 
                            (20)
 
Энд k4–Дулааны сүлжээнээс авах халуун усны зарцуулалтын горим ба дулаан өгөлтийн тохируулгын температурын графикаас хамааруулан халуун ус хангамж дээрх усны дундаж зардлыг бодолцон тооцоогоор тодорхойлох итгэлцүүр. Үзүүлэлт байхгүй үед Хүснэгт 3-аас авахыг зөвшөөрнө.
 
Хүснэгт 3
 
Ус зарцуулах горим
Дамжуулах хоолой
Төвлөрсөн чанарын тохиргооны үед
К4 итгэлцүүрийн утга
Халаалтын ачааллаар
Халаалт ба халуун ус хангамжийн нийлбэр ачааллаар
Хамгийн их
 
 
 
Өгөх дамжуулах хоолой
өгөх
1,0
1,4
буцах
-1,4
-1,0
Буцах дамжуулах хоолой
өгөх
0,6
1,2
буцах
-1,8
-1,2
 
5.18.       Сүлжээний шахуургын /насосын/ түрэлтийг халаалтын ба халаалтын бус улирлаар нь тодорхойлж, усны тооцооны нийлбэр зардлын үеийн дулааны эх үүсвэрийн төхөөрөмжүүд дэх, дулааны эх үүсвэрээс хамгийн алслагдсан хэрэглэгч хүртэлх өгөх ба буцах дамжуулах хоолой дахь ба хэрэглэгчийн сүлжээ дэх (дулаан хуваарилах төв ба шахуургын төв дэх даралтыг оролцуулан) даралтын алдагдлын нийлбэрүүдтэй тэнцүү байхаар тооцно.
Өгөх ба буцах дамжуулах хоолойнууд дээрх даралт нэмэгдүүлэх шахуургын түрэлтийг дулааны эх үүсвэрийн төхөөрөмж ба дамжуулах хоолойн гидравлик алдагдлыг тооцон, дамжуулах хоолой дахь усны хамгийн их зардлын үеийн пьезометрийн графикаар тодорхойлно.
Дулааны сүлжээн дээр даралт нэмэгдүүлэх шахуурга /насос/ байрлуулах үед дулааны эх үүсвэр дээрх сүлжээний шахуургын түрэлтийг даралт нэмэгдүүлэх шахуургын ажлын түрэлтийн хэмжээгээр бууруулна.
 
5.19.       Тэжээлийн шахуургын түрэлтийг дулааны усан сүлжээн дэх статик даралтыг барих нөхцөлөөр тодорхойлох хэрэгтэй ба халаалтын ба халаалтын бус улирлын үеүдэд сүлжээний шахуургын ажиллах нөхцөлөөр шалгах хэрэгтэй.
 
Тайлбар: Халаалтын, халаалтын бус улирлын үеүдэд болон статик горимд зориулсан төрөл бүрийн түрэлт бүхий бүлэг тэжээлийн насосуудыг суурилуулахаар төлөвлөхийг зөвшөөрнө.
 
5.20.       Холих шахуургын /насосын/ (богино холболт дээрх) түрэлтийг шахуурга /насос/ угсрагдах зангилаан дахь өгөх ба буцах дамжуулах хоолойнуудын хоорондох даралтын хамгийн их боломжит зөрүүгээр тодорхойлно.
 
5.21.       Сүлжээний ба даралт өсгөх (ажлын) насосуудын бүтээлийг дараах байдлаар тодорхойлно.
а) Дулаан хангамжийн нээлттэй сүлжээний насосуудыг халаалтын улиралд (17) томьёогоор тодорхойлогдох усны нийлбэр тооцооны зардлаар;
б) Дулаан хангамжийн нээлттэй сүлжээний дулааны өгөх дамжуулах хоолой дээрх шахуургыг /насосыг/ - К4=1.4 үед томьёо (20)-оор, буцах дамжуулах хоолой дээрх даралт нэмэгдүүлэх шахуургыг /насосыг/ К3=0.6 үед томьёо (17)-оор халаалтын улиралд тодорхойлогдох усны нийлбэр тооцооны зардлаар;
в) Халаалтын бус улиралд дулаан хангамжийн хаалттай ба нээлттэй сүлжээний үед (19) томьёогоор халаалтын бус улиралд халуун ус хангамжид очих усны хамгийн их зардлаар;
 
 Тайлбар: Дулаан хангамжийн нээлттэй сүлжээ дэх сүлжээний шахуургын /насосын/ бүтээлийг тодорхойлох үедээ вакуумд деаэраторийн усны нэмэгдэл зардлыг тооцох шаардлагатай эсэхийг шалгана.
 
5.22.       Дулаан хангамжийн хаалттай сүлжээний тэжээлийн ажлын шахуургын бүтээлийг дулааны сүлжээнээс алдагдах шүүрэлтийг нөхөх усны тооцооны зардалтай тэнцүүгээр (хавсралт 23), харин нээлттэй сүлжээнд халуун ус хангамжийн тооцооны зардал (томьёо-12), ба дулааны сүлжээнээс алдагдах шүүрэлтийг нөхөх усны тооцооны зардлын (хавсралт 23), нийлбэртэй тэнцүү байхаар тооцож төлөвлөнө.
 
5.23.       Шахуургын тоог дараах байдлаар тогтооно.
·        Сүлжээний - хоёроос багагүй, тэдгээрийн нэг нь нөөцийнх, нэг бүлэгт сүлжээний ажлын таван шахуурга /насос/ байлгах үед нөөцийн шахуурга /насос/ төлөвлөхгүй байж болно.
·        Даралт нэмэгдүүлэх ба холилтын - гурваас багагүй, нэг нь нөөцийнх байна. Тэгэхдээ ажлын шахуургын тооноос үл хамааруулан нөөцийн шахуурга /насос/ төлөвлөнө.
·        Тэжээлийн - дулаан хангамжийн хаалттай сүлжээнд 2-оос цөөнгүй, тэдгээрээс нэг нь нөөцийнх байна. Нээлттэй сүлжээнд гурваас цөөнгүйг тэдгээрээс нэг нь нөөцийнх.
 
Дулааны усан сүлжээг бүс болгон хуваах зангилаанд (таслах зангилаанд) дулаан хангамжийн хаалттай сүлжээнд нөөцгүйгээр нэг тэжээлийн шахуурга /насос/ угсрах, харин нээлттэй сүлжээнд нэг ажлын, нэг нөөцийн шахуурга /насос/ төлөвлөхийг зөвшөөрнө.
Шахуургын тоог, тэдгээр нь дулааны сүлжээнд хамтдаа ажиллахыг бодолцон төлөвлөнө.
 
5.24.       Сүлжээний шахуургын түрэлтийг тодорхойлохдоо (халаалтын системийг элеватороор холбох үед) хоёр хоолойт дулааны усан сүлжээний барилгын оролт дээрх даралтын зөрүүг байрын системийн болон оролт дээрх даралтыг 1.5 итгэлцүүртэйгээр тооцон авах ба гэхдээ 0.15 МПа-аас багагүйгээр байхаар тооцно.
 
6.       ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ УГСРАХ АРГУУД БА ТРАСС СОНГОЛТ
 
6.1.           Дулааны сүлжээний трассын сонголт ба угсрах аргуудыг "Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах дүрэм" /БНбД 11-01-98/ ба СНиП II-89-80-ын заалтуудтай уялдуулан сонгоно.
Дулааны сүлжээг I, II ба III зэрэглэлийн ерөнхий сүлжээний авто замын далан дээгүүр угсрахыг хориглоно.
Дулааны сүлжээ нь дулаан хангамжийн сүлжээ ба угсрах аргаас үл хамааран оршуулгын газар, хог хаях газар, мал булшлах газар, радио идэвхт хаягдлыг булах газар, услалттай тариалангийн талбай, шүүрүүлэх талбай болон бусад хими, биологи, радио идэвхт бохирдлын аюул бүхий хэсгүүдийг дайран гаргахыг хориглоно.
 
6.2.           Төв суурин газарт ихэвчлэн дулааны сүлжээг газар дор (суваггүй, сувагт, эсвэл хотын ба хорооллын доторх хонгилд инженерийн бусад шугам сүлжээнүүдтэй хамт) угсрахаар төлөвлөнө.
Үндэслэл байгаа бол хүүхдийн ба эмнэлгийн байгууллагуудынхаас бусад нутаг дэвсгэрт дулааны сүлжээг газар дээр угсрахыг зөвшөөрнө.
Dy < 400 мм-ийн голчтой дулааны сүлжээг ихэвчлэн суваггүй угсрахаар төлөвлөнө.
Газрын хөрсний байдал, тухайн орчны тохижилт, зам талбай, газар доорхи инженерийн байгууламжууд дулааны сүлжээтэй ямар зайд байрласан зэрэгтэй уялдуулан зураг төслөөр шийдвэрлэгдсэн байна.
 
6.3.           Төв суурин газрын гадна барилга барихгүй нутаг дэвсгэрээр дулааны сүлжээг угсрахдаа газар дээр байрлуулсан нам тулгуур дээр угсрахаар төлөвлөнө.
 
6.4.           Дулааны сүлжээний трасс сонгох үед 300 мм ба түүнээс доош голчтой усны сүлжээг орон сууц, олон нийтийн барилгын техникийн зоорины давхар, техникийн хонгил ба хонгилд /туннельд/ (1.8м-ээс багагүй өндөртэй) барилгаас гарах доод цэгт нь ус зайлуулах дренаж худаг байгуулан угсрахыг зөвшөөрнө. Дулааны сүлжээг сургуулийн өмнөх, сургуулийн ба эмчилгээ урьдчилан сэргийлэх байгууллагын барилгыг огтлолцон гаргахыг хориглоно.
 
6.5.           2.2 МПа-аас дээш ажлын даралттай 350 оС-аас дээш температуртай уур бүхий дулааны сүлжээг үл нэвтрэх сувагт болон хотын ерөнхий эсвэл хорооллын доторх хонгилд угсрахыг хориглоно.
 
6.6.           Дулааны сүлжээний налуу нь дулаан зөөгчийн хөдөлгөөний чиглэл ба угсрах аргаас үл хамааран 0,002-оос багагүй байх ёстой. Өнхөрдөг ба бөмбөлгөн тулгуурын үед налуу нь дараах томьёогоор тооцож гаргасан хэмжээнээс хэтэрч болохгүй.
                      (21)
 
Энд: r – бул эсвэл бөмбөлгийн радиус (см)
 
Дулааны сүлжээг газар доор угсрах үед тухайн барилгын дулааны сүлжээний налуу нь барилгаас ойролцоох худаг руу чиглэсэн байх ёстой. Зарим хэсгүүд дээр (сүлжээнүүдтэй огтлолцох үед, гүүрэн дээр угсрах үед г.м.) дулааны сүлжээний угсралтыг налуугүй байхыг зөвшөөрнө.
 
6.7.           Дулааны сүлжээг газар доор дараах инженерийн сүлжээнүүдтэй хамтад нь угсрахыг зөвшөөрнө.
 
Сувагт – ус хангамжийн сүлжээний дамжуулах хоолой, 1.6 МПа хүртэл даралттай шахсан агаарын дамжуулах хоолой, мазут дамжуулах дамжуулах хоолой, дулааны сүлжээг үйлчлэхэд зориулагдсан хяналтын кабель.
Хонгил /туннель/-д – 500 мм хүртэлх голчтой ус дамжуулах дамжуулах хоолой, холбооны кабель, 10 кВ хүртэл хүчдэлтэй хүчний кабель, 1.6 МПа хүртэл даралттай шахсан агаарын дамжуулах хоолой, бохир усны даралтат дамжуулах хоолой. Эдгээрээс бусад инженерийн шугам сүлжээтэй хамт дулааны сүлжээний дамжуулах хоолойг суваг ба хонгилд угсрахыг хориглоно.
Хонгилд дулааны сүлжээтэй хамт ус дамжуулах хоолой угсрахдаа нэг эгнээнд эсвэл дулааны сүлжээний дамжуулах хоолойн доор байхаар, тэгэхдээ ус дамжуулах, хоолойг чийг конденсацлахаас хамгаалж дулаан тусгаарлагчтай байхаар төлөвлөнө.
 
6.8.           Дулааны сүлжээг суваггүй угсрах үед дамжуулах хоолойн тусгаарлалтын бүрхэвчээс, суваг ба хонгилын барилгын хийцийн гадна ирмэгээс барилга байгууламж ба инженерийн сүлжээ хүртэлх хэвтээ ба босоо цэвэр зайг заавал мөрдөх хавсралт 6-аар, харин үйлдвэрийн газрын нутаг дэвсгэрээр бол СНиП II-89-80-ийн заалтаар тодорхойлно.
 
6.9.           Дулааны сүлжээгээр гол, автомашин, трамвайны зам мөн түүнчлэн барилга байгууламжийг тэгш өнцгөөр огтлон гаргахаар төлөвлөнө. Үндэслэл байгаа тохиолдолд бага өнцгөөр гэхдээ 45о -аас багагүйгээр харин метрополитены байгууламж ба төмөр замыг 60о-аас багагүй өнцгөөр огтлон гарахыг зөвшөөрнө.
 
6.10.       Газар доорхи дулааны сүлжээ трамвайны замыг огтлон гаргах үед сум ба дөрөвлөгчөөс 3 м-ээс багагүй зайд байхаар төлөвлөнө.
 
6.11.       Дулааны сүлжээ газар доор төмөр замтай огтлолцох үед хэвтээгээр хамгийн бага зайг (м) дараах байдлаар авна.
 
-        төмөр замын сум ба дөрөвлөгч болон цахилгаанжуулсан төмөр замын рельсэнд сорох кабель холбогдох газар хүртэл – 10 м;
-        овойлт үүсгэдэг хөрсөнд тавигдсан төмөр замын сум ба дөрөвлөгч хүртэл – 20 м;
-        төмөр зам дээрх гүүр, шугам, хонгил ба бусад зохиомол байгууламж хүртэл - 30 м;
 
6.12.       Дулааны сүлжээг төмөр замын ерөнхий сүлжээ, мөн гол, гуу жалга, усны задгай урсгалтай огтлолцох үед газар дээгүүр угсрахаар төлөвлөнө. Тэгэхдээ байнгын авто зам ба төмөр замын гүүр ашиглахыг зөвшөөрнө.
Дулааны сүлжээг төмөр зам, автомашины гол зам ба хотын ерөнхий болон дүүрэг, орон нутгийн зам гудамж, трамвай, метрополитены замтай газар доогуур огтлолцох үед дараах байдлаар угсрахаар төлөвлөнө.
 
сувагт – барилга угсралт ба засварын ажлыг нээлттэй ил аргаар гүйцэтгэх боломжтой үед;
гэрт (бүрхүүл) – нээлттэй ил аргаар ажил гүйцэтгэх боломжгүй, огтлолцох урт нь 40 м хүртэл ба огтлолцлоос 2 тийш 10-15 м хүртэл урттай трассын шулуун хэсэг байх боломжтой үед;
хонгилд – бусад тохиолдлуудад мөн түүнчлэн газрын гадаргуугаас сувгийн (гэрийн) хучилт хүртэл 2.5 м ба түүнээс дээш гүнзгий үед;
 
Орон нутгийн гудамж зам, V зэрэглэлийн автозам мөн түүнчлэн IIIc ангиллын аж ахуйн дотоодын авто замтай огтлолцох үед дулааны сүлжээг суваггүй угсрахыг зөвшөөрнө.
Усан хориг саад доогуур дулааны сүлжээг угсрах үед дюкер төлөвлөж хийж өгнө.
Дулааны сүлжээгээр метрополитены станцын байгууламж огтлохыг хориглоно.
Дулааны сүлжээг газар доогуур метрополитены шугамыг огтлох үед суваг ба туннелийг ус тусгаарлалттай цул төмөр бетоноор хийхээр төлөвлөнө.
 
6.13.       Байгууламж, түүн дотор төмөр зам ба авто замын шороон далантай огтлолцож байгаа газарт суваг, хонгил эсвэл гэрийн уртыг байгууламжийн хэмжээнээс хоёр тийш тус бүр 3 м-ээс багагүй байх шаардлагатай.
Дулааны сүлжээгээр ерөнхий сүлжээний төмөр зам, I, II, III зэрэглэлийн автозам, хотын гол зам, метрополитены шугам, гол, усан санг огтлох үед огтлолцлын 2 талд хаах хаалт мөн түүнчлэн дулааны сүлжээ, суваг хонгил эсвэл гэрээс ус буулгах байгууламжийг огтлогдож байгаа байгууламжийн захаас 100 м-ээс хүртэл зайд төлөвлөн угсарна.
 
6.14.       Дулааны сүлжээг гэрт угсрах үед дулаан дамжуулах хоолой ба гэрийн зэвийн хүчитгэсэн хамгаалалт, мөн цахилгаанжуулсан төмөр зам болон трамвайн замын огтлолцлын хэсгүүдэд нэмэгдэл идэвхтэй цахилгаан химийн хамгаалалт, цахилгаан тусгаарлах тулгуур болон хэмжин шалгах төв /пункт/ төлөвлөнө.
Дулаан тусгаарлалт ба гэр хооронд 100 мм-ээс багагүй зайтай байх ёстой.
 
6.15.       Дулааны сүлжээг газар доор угсрах үед хий дамжуулах хоолойтой огтлолцох газарт хий дамжуулах хоолойгоор худгийн барилгын хийц, үл нэвтрэх суваг ба дулааны сүлжээний хөндлөн цүнхэл дайруулан гаргахыг хориглоно.
 
6.16.       Дулааны сүлжээний дээр байрласан ажиллаж байгаа ус дамжуулах хоолой ба бохир усны шугам сүлжээтэй дулааны сүлжээ болон шатдаг хийн хоолойтой огтлолцох үед огтлолцлоос хоёр тийш тус бүр 2 м урттайгаар ус, бохир ус, шатдаг хий дамжуулах дамжуулах хоолойнууд дээр гэр хийж өгч хамгаалахаар төлөвлөнө. Гэрт зэврэлтээс хамгаалах бүрхүүл хийж өгнө.
 
6.17.       Дулааны сүлжээний шатдаг хийн хоолойтой огтлолцох хэсэгт тэдгээрийг сувагт эсвэл хонгилд газар доор угсрах үед шатдаг хий дамжуулах хоолойноос хоёр тийш 15 м-ээс ихгүй зайд дулааны сүлжээ дээр шатдаг хий алдагдаж байгаа эсэхийг хянах сорьц авах байгууламж төлөвлөнө.
Дулааны сүлжээг дагалдах дренажтай угсрах үед шатдаг хий дамжуулах хоолойтой огтлолцох хэсэг дээр дренажны шугамыг шатдаг хий дамжуулах хоолойнуудаас хоёр тийш тус бүр 2 м зайд нүхгүйгээр уулзваруудыг нь нягт чигжээстэй байхаар төлөвлөнө.
 
6.18.       Шатдаг хий ашигладаг дүүргүүдэд барилгын дулааны сүлжээний дамжуулах хоолойн оролт дээр барилга руу ус ба хий нэвтрэхээс, харин шатдаг хий ашигладаггүй дүүргүүдэд бол ус нэвтрэхээс сэргийлэх байгууламж төлөвлөн угсрах шаардлагатай.
 
6.19.       Газрын дээрх дулааны сүлжээ, цахилгаан дамжуулах агаарын шугам ба цахилгаанжуулсан төмөр замтай огтлолцох газарт утаснуудаас хоёр тал руу хэвтээгээр тус бүр 5 м зайд байрласан дулааны сүлжээний бүх цахилгаан дамжуулах элементүүдийг газардуулахаар (10 Ом-оос ихгүй эсэргүүцэлтэй газардуулах байгууламж) төлөвлөнө.
 
6.20.       Замын ховил, дэвсэг, гуу налуу, зохиомол хонхор дагуу дулааны сүлжээг угсрахдаа норсон хөрс нурах призмийн хязгаараас гадна байлгахаар хийгдэх ёстой. Тэгэхдээ янз бүрийн зориулалтын барилга байгууламжийг налуу доор байрласан үед барилгын талбай усанд автахаас сэргийлэх зорилгоор дулааны сүлжээнээс ослын ус зайлуулах арга хэмжээг урьдчилан төлөвлөнө.
 
 
7.       ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ХИЙЦҮҮД
 
7.1.           Дулааны сүлжээний материал, дамжуулах хоолой ба арматурыг дулаан зөөгчийн параметрээс үл хамааруулан мөн дамжуулах хоолойн бат бэхний тооцоог холбогдох байгууллагын баталсан уур ба усны дамжуулах хоолойг барьж байгуулах ба аюулгүй ашиглах дүрэм ба энэ нормын шаардлагатай уялдуулан сонгоно.
 
7.2.           Дулааны сүлжээний дамжуулах хоолойд цахилгаан гагнуурын ган хоолой хэрэглэнэ. Дулаан зөөгчийн үзүүлэлтээр холбогдох байгууллагын дүрмээр гагнууртай хоолой зөвшөөрөхгүй газарт зүйдэлгүй ган хоолой хэрэглэнэ.
 
7.3.           1.6 МПа хүртэл даралттай 115 оС ба түүнээс доош температуртай ус болон 0.07 МПа ба түүнээс доош ажлын даралттай уурын сүлжээнд металл бус хоолой төлөвлөж болно. Эдгээр хоолойн чанар нь эрүүл ахуйн шаардлагыг хангаж, дулааны сүлжээ дэх дулаан зөөгчийн параметрт тохирч байх ёстой.
 
7.4.           Халаалтын зуух ба дулаан хангамжийн хаалттай сүлжээ дэх халуун ус хангамжийн сүлжээнд цайрдсан эсвэл пааландсан ган хоолой хэрэглэнэ. Дулаан хангамжийн нээлттэй сүлжээний халуун ус хангамжийн системд цайрдаагүй хоолой хэрэглэвэл зохино.
 
7.5.           Хоолойн шулуун хэсгүүд дээрх хөдөлгөөнтэй тулгуурууд хоорондын хамгийн их алслалтын зайг хоолойн даах чадварыг дээд зэргээр ашиглах ба зөвшөөрөгдөх гулзайлтыг бодолцон дамжуулах хоолойн бат бэхний тооцоогоор 0.02 Dy м-ээс ихгүйгээр төлөвлөнө.
 
7.6.           Дамжуулах хоолой, холбох хэрэгсэл, тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн хэсэглэлүүдийг сонгох мөн түүнчлэн дамжуулах хоолойн бат бэхний тооцоо, барилгын хийц ба хоолойн тулгуур дээр дамжуулах хоолойн ачааллыг тодорхойлох үед дулаан зөөгчийн ажлын даралт ба температурыг дараах байдлаар тооцож авна.
 
а) Уурын сүлжээнд:
тогооноос шууд уур авах үед – тогооны гаралт дээрх уурын даралт ба температурын нэрлэсэн утгаар;
эсрэг даралтын турбины эсвэл тохируулгатай гаргалгаас уур авах үед – дулааны цахилгаан станцын уур дамжуулах тухайн системийн гаралт дээрх уурын даралт ба температураар;
Даралт бууруулах ба хөргөх /РОУ/, бууруулах /РУ/ буюу хөргөх ОХ/ төхөөрөмжийн дараагаас уур авах үед төхөөрөмжийн дараах уурын даралт ба температураар;
 
б) Дулааны усан сүлжээний өгөх, буцах дамжуулах хоолойд:
даралтыг – тухайн газрын рельфийг тооцон (сүлжээ дэх даралтын алдагдлыг тооцохгүйгээр) сүлжээний шахуурга /насос/ ажиллаж байгаа үед дулааны эх үүсвэр дээрх гаралтын хаалтуудын дараах өгөх дамжуулах хоолой дахь хамгийн их даралтаар гэхдээ 1.0 МПа-аас багагүйгээр харин 1000 МВт ба түүнээс их тооцооны дулааны чадалтай дулааны эх үүсвэрээс гарсан дулааны сүлжээний Dy> 500 мм хоолойд 1.7 МПа-аас багагүйгээр;
температурыг – халаалтын систем төлөвлөх гадна агаарын тооцооны температурын үед өгөх дамжуулах хоолой дахь температураар;
 
в) Хувирсан усны сүлжээнд:
даралтыг - тухайн газрын рельефтэй уялдуулан шахуурга /насос/ ажиллаж байх үеийн сүлжээ дэх хамгийн их даралтаар;
хувирсан ус зайлуулагчийн дараах температурыг - хувирсан ус зайлуулагчийн өмнөх уурын хамгийн их боломжит даралтын үеийн ханалтын температураар;
хувирсан усны шахуургын /насосын/ дараах температурыг - цуглуулах сав дахь хувирсан усны температураар;
 
г) Халуун ус хангамжийн сүлжээний өгөх ба эргэлтийн дамжуулах хоолойд:
даралтыг-газрын рельефийг бодолцон шахуурга /насос/ ажиллаж байх үеийн өгөх дамжуулах хоолой дахь хамгийн их даралтаар;
температурыг – 75оС-аар тооцно.
 
7.7.           Дулаан зөөгчийн ажлын даралт ба температурыг, дулааны эх үүсвэрээс хэрэглэгч бүрийн дулаан хуваарилах төв хүртэл эсвэл дулаан зөөгчийн үзүүлэлт солигдох дулааны сүлжээний төхөөрөмж хүртэл (ус халаагч, даралт ба температур тохируулагч, бууруулан чийглэх төхөөрөмж, насос) түүний уртаас үл хамааруулан бүх дамжуулах хоолойд ижлээр (нэгдсэн нэг) тооцно. Дээрх төхөөрөмжийн дараа эдгээр төхөөрөмжөөс гарах дулаан зөөгчийн параметрээр авах ёстой.
 
7.8.           Хэсэгчлэн засвар хийгдэх дулааны усан сүлжээний ажлын үзүүлэлтийг одоо байгаа ажлын үзүүлэлтээр тооцно.
 
7.9.           Дулаан хуваарилах төв ба хэрэгцээний халуун ус хангамжийн сүлжээнээс бусад дулааны сүлжээний хоолойд хэрэглэхийг хориглох хаалт арматурууд:
 
а) саарал ширмэн – халаалтын зураг төсөл зохиох гадна агаарын тооцооны температур нь хасах 10 оС-аас доош бүсэд;
 
б) давтагддаг ширмэн – халаалтын зураг төсөл зохиох гадна агаарын тооцооны температур нь хасах 30 оС-аас доош бүсэд;
 
в) бат бэх ширмэн – халаалтын зураг төсөл зохиох гадна агаарын тооцооны температур нь хасах 40 0С-аас доош үед тус тус хориглоно.
 
Юүлэх, үлээлгэх ба дренажны байгууламжид саарал ширмээр хийсэн хаалт арматур хэрэглэхийг хориглоно.
Дулааны сүлжээний дамжуулах хоолой дээр дулаан зөөгчийн 250 0С-аас ихгүй температурын үед латунь (гууль) ба бронз (хүрэл)-оор хийсэн хаалт арматур хэрэглэхийг зөвшөөрнө.
Дулааны эх үүсвэрээс гарсан дулааны сүлжээний гаралт дээр ба төвлөрсөн дулааны төвийн оролт дээр ган хаах арматур угсрагдах ёстой.
Халаалт ба агаар сэлгэлтийн дулааны нийлбэр ачаалал нь 0.2 МВт ба түүнээс дээш байх тухайн дулааны төвийн оролт дээр хаах ган арматур угсрагдахаар төлөвлөнө. Тухайн дулааны төвийн дулааны ачаалал 0.2 МВт-аас бага үед оролт дээр нь давтагдах эсвэл өндөр чанарын ширмээр хийсэн арматур төлөвлөхийг зөвшөөрнө.
Дулааны төвийн дотор уур ба халуун ус дамжуулах хоолой угсрах ба аюулгүй ашиглах дүрэмтэй уялдуулан давтагдах, өндөр чанарын ба саарал ширмэн хаалт угсрахыг зөвшөөрнө.
 
7.10.       Дулааны сүлжээнд ширмэн хаалт угсрахдаа түүнийг гулзайлган матагдах хүчнээс хамгаалах арга хэмжээг төлөвлөнө.
 
7.11.       Хаах арматурыг тохируулах хэрэгсэл болгон төлөвлөхийг хориглоно.
 
7.12.       Дулааны сүлжээнд фланцан эсвэл гагнагдах төгсгөлтэй хаалт арматур угсрахаар төлөвлөх ёстой.
Dy<100 мм-ээс бага голчтой дулаан зөөгчийн даралт нь 1.6 МПа ба түүнээс доош, температур нь нь 115 0С ба түүнээс доош байх ус хий дамжуулах хоолойд муфтэн хаалт арматур хэрэглэхийг зөвшөөрнө.
 
7.13.       Py>1.6 МПа үеийн Dy>500мм ба Py>2.5 МПа үеийн Dy>300мм дулааны усан сүлжээн дээр харин Py> 1.6 МПа үеийн Dy>200мм уурын сүлжээн дээрх хаалт ба затворт Хүснэгт 4-д заагдсанаас багагүй голч бүхий хаах арматуртай тойрох дамжуулах хоолой төлөвлөнө.
 
Хүснэгт 4
 
Хаалт, арматурын голч /мм/
200-300
350-600
800
1000
1200-1400
Ачаалал бууруулах тойрох хоолойн голч, мм-ээс багагүй
25
50
80
100
150
 
7.14.       Dy>500мм хэмжээтэй хаалт ба затворыг цахилгаан хөдөлгүүртэйгээр байхаар төлөвлөнө. Хаалтуудыг алсын теле удирдлагаар удирдах үед тойрох шугам дээрх арматурыг цахилгаан хөдөлгүүртэйг байхаар төлөвлөнө.
 
7.15.       Газар доорхи угсралтын үед цахилгаан хөдөлгүүртэй хаалт ба затворыг түүний цахилгаан хөдөлгүүрт тавигдах техникийн нөхцөлийн шаардлагын дагуу агаарын үзүүлэлтийг хангах ердийн агааржуулагч бүхий газар доорхи худагт эсвэл газар дээрх павильонтой худагт байрлуулахаар төлөвлөнө.
Дулааны сүлжээг газар дээрх нам тулгуурууд дээр угсрах үед цахилгаан хөдөлгүүртэй хаалт ба затворт гадны хүн хүрэхээргүй, агаарын тунадаснаас хамгаалах металл бүрхэвч төлөвлөвөл зохино. Харин дамжин өнгөрөх гол хоолой дээр павильонтой худаг төлөвлөнө.
Харин дулааны сүлжээг тусдаа орших өндөр тулгуур эсвэл дамнуурга (эстакада) дээр угсрах үед агаарын тунадаснаас арматурыг хамгаалах саравч хийнэ.
 
7.16.       Барилгын ажил гүйцэтгэх бүс нутгийн гадна агаарын тооцооны температур нь хасах 400С ба түүнээс доош байвал нүүрстөрөгчтэй гангаар хийгдсэн хаалт арматурыг хэрэглэхдээ тээвэрлэх, хадгалах, угсрах ба ашиглах үедээ гангийн температурыг хасах 300С-аас доош буурах боломжийг арилгах арга хэмжээ төлөвлөнө.
Харин дулааны сүлжээг нам тулгуур дээр угсрах үед Dy>500 мм-ын хаалт ба затворт сүлжээ зогсох үед агаарын температур нь хасах 30-аас доош буурах нөхцөлийг арилгах, цахилгаан халаалттай павильон төлөвлөнө.
 
7.17.       Дулааны сүлжээнд хаах арматурыг дараах газруудад угсарна:
а). Дулаан зөөгчийн параметр ба дамжуулах хоолойн голчоос үл хамааруулан дулааны эх үүсвэрээс дулааны сүлжээний гаралтын бүх дамжуулах хоолой дээр ба хувирсан ус дамжуулах хоолойн хувирсан ус цуглуулах савны оролт дээр хаалт угсарна. Гэхдээ барилгын доторх ба гаднах хаалтаар бие биеийг нь орлуулахыг хориглоно.
 
б) Dy>100мм-ийн дулааны усан сүлжээний дамжуулах хоолой дээр өөр хооронд нь 1000 м-ээс ихгүй зайд өгөх ба буцах дамжуулах хоолойнууд хооронд дамжуулах хоолойн 0.3 голчтой тэнцүү гэхдээ 50 мм-ээс багагүй голч бүхий богино холболттойгоор секцэн хуваагч хаалт төлөвлөнө. Богино холболт дээр хоорондоо Dy=25мм-ийн хяналтын вентильтэй 2 хаалт угсарна.
 
7.19 зүйлд заасан хугацаанаас хэтрэхээргүй хугацаанд дамжуулах хоолойн секцэн хэсгийн усны юүлэлт, дүүргэлтийг хангахаар секцэн хуваагч хаалт хоорондын зайг дараах байдлаар ихэсгэхийг зөвшөөрнө.
 
Dy=400-500 мм дамжуулах хоолойд 1500 м хүртэл,
Dy³600 мм дамжуулах хоолойд 3000 м хүртэл
харин газар дээр угсрагдах Dy>900 мм хоолойд 5000 м хүртэл.
 
Уур ба хувирсан усны дулааны сүлжээнд секцэн таслагч хаалт төлөвлөх шаардлагагүй.
 
в). Ус ба уурын дулааны сүлжээний зангилаа дахь Dy>100 мм салбар хоолой дээр мөн түүнчлэн дамжуулах хоолойн голчоос үл хамааруулан тусдаа барилга руу салбарласан дамжуулах хоолой дээр, тусдаа орших барилгын салбар сүлжээний урт нь 30 м хүртэл, Dy<50 мм голчтой үед энэ салбар дээр хаах арматур угсрахгүй байж болно. Гэхдээ нийлбэр дулааны ачаалал нь 0.6 МВт-аас хэтрэхээргүй бүлэг барилгыг таслах нөхцөлийг хангахаар хаах арматур төлөвлөнө.
 
7.18.       Дулааны усан сүлжээ ба хувирсан ус дамжуулах хоолой, мөн түүнчлэн секцэн хуваагдах хэсгүүдийн дамжуулах хоолойн доод цэгүүдэд ус буулгагч арматуртай үзүүр гаргаж өгөх шаардлагатай.
 
7.19.       Дулааны усан сүлжээний юүлэх байгууламжийг секцэн хэсгийг (нэг хоолойн) усаар дүүргэх ба усыг юүлэхэд зарцуулагдах хугацааг хангахаар бодолцож төлөвлөнө. Үүнд:
 
Dy < 300 мм дамжуулах хоолойд 2 цагаас ихгүй
Dy = 300-500 мм дамжуулах хоолойд 4 цагаас ихгүй
Dy > 600 мм дамжуулах хоолойд 5 цагаас ихгүй
 
Дулааны усан сүлжээний юүлэх байгууламжийн голчийг зөвлөмжийн хавсралт 9-өөр тодорхойлох ба хавсралтын хүснэгтэд заагдсанаас багагүйгээр сонгон тооцно. Хэрэв дамжуулах хоолойн доод цэг дэх ус юүлүүр заасан хугацааг хангахааргүй бол завсрын юүлэх төхөөрөмж нэмж төлөвлөнө.
 
7.20.       Хувирсан усны шугам сүлжээнээс хувирсан ус буулгах богино дамжуулах хоолой ба хаах арматурын голчийг зөвлөмжийн хавсралт 9 -өөс авч төлөвлөнө.
 
7.21.       Дулааны усан сүлжээнд бохир шүүгчийг шахуургын /насосын/ өмнөх хоолой дээр ба огтлох зангилаа дахь даралт тохируулагчийн өмнө байхаар төлөвлөнө. Секцэн хуваагч хаалт суурилагдах зангилаанд бохир шүүгч төлөвлөхгүй байж болно.
 
7.22.       Бохир шүүгч ба тохируулах клапаны зангилаанд тойрох дамжуулах хоолой төлөвлөхийг хориглоно.
 
7.23.       Дулааны сүлжээний дамжуулах хоолойн болон секцэн хэсэг бүрийн хамгийн дээд цэгт агаар гаргагч хаалттай богино хоолой тавигдах ёстой. Энэ богино хоолойн голчийг зөвлөмжийн хавсралт 10-д заасны дагуу сонгоно.
Дамжуулах хоолойн зангилаа дахь салбар сүлжээний хаалт хүртэлх зайд ба босоо хавтгай дахь 1 м-ээс бага өндөртэй дамжуулах хоолойн эргэлтийн хэсэгт агаар гаргагч байрлуулахыг хориглоно.
 
7.24.       Шахсан агаар өгөх ба угаалгын ус буулгах болон дулааны сүлжээг ус хийн хольцоор угаах үеийн богино холболтын хоолой, хаалт арматурын голчийг зөвлөмжийн хавсралт 10-д зааснаар төлөвлөнө.
 
7.25.       Газар доор угсарсан дулааны усан сүлжээний доод цэг дэх дамжуулах хоолойноос усны төлөвлөгөөт буулгалтыг худагт дамжуулах хоолой бүрээс тусад нь урсгах таслалттайгаар үндсэн худагтай зэргэлдээ орших хаялтын худаг руу хаяж дараа нь усыг өөрийн урсгалаар эсвэл зөөврийн шахуургаар /насосоор/ бохир усны сүлжээнд хаяхаар төлөвлөнө.
Хаягдаж байгаа усны температурыг хэрэглэгчийн сүлжээнд 400С хүртэл хөргөсөн байх ёстой.
Хаялтын худгаар урсгал таслалгүйгээр дамжуулах хоолойноос шууд ус шахан зайлуулбал зохино.
Газрын гадаргуу руу эсвэл дулааны сүлжээний худаг руу шууд ус буулгахыг хориглоно.
Барилгажаагүй нутаг дэвсгэрээр дамжуулах хоолойг газар дээр угсрах үед усыг хаях бетондсон жижиг хонхор төлөвлөж тэдгээрээс усыг ховил эсвэл дамжуулах хоолойгоор зайлуулахаар төлөвлөвөл зохино.
Тогтсон журмаар зөвшөөрөлцсөн нөхцөлд хаялтын худаг ба хонхроос усыг байгалийн тогтмол ус ба газрын хэвгий рүү зайлуулахаар төлөвлөж болно.
Хаяж юүлэх байгууламж ба дренажын систем нь 7.19 зүйлд заагдсан ус юүлэх хугацааг оролцуулан тооцогдох ёстой.
Ахуйн бохир ус руу өөрийн урсгалын дамжуулах хоолойгоор ус зайлуулах үед гидрозатвор тавих, усны буцах урсгал боломжтой тохиолдолд нэмэгдэл таслах клапан угсрахаар төлөвлөнө. Дамжуулах хоолойн шүүгч байгаа хэсгээс түүнтэй зэргэлдээ орших хэсэг рүү мөн түүнчлэн өгөх дамжуулах хоолойноос буцах руу нь шууд ус юүлэхийг зөвшөөрнө.
Бусад тохиолдолд хувирсан усыг гадагш хаяхаар төлөвлөнө. Хувирсан ус зайлуулах хувирсан усны тусгай шугам төлөвлөхгүй.
 
7.26.       Уурын сүлжээний хоолойн доод цэгт ба босоо өгсөлтийн өмнө уурын хоолойн байнгын дренаж төлөвлөнө. Эдгээр газарт мөн түүнчлэн уур дамжуулах хоолойн шулуун хэсэг дээр дагуу налуу үед 400-500 м тутамд, эсрэг налуу үед 200-300 м тутамд уур дамжуулах хоолойг ажиллагаанд оруулах үеийн дренаж төлөвлөнө.
 
7.27.       Уурын сүлжээг ажиллуулж эхлэх дренажид хаах арматуртай богино хоолой төлөвлөнө. Уурын ажлын даралт 2.2 МПа ба түүнээс бага үед богино хоолой бүрт нэг вентиль эсвэл хаалт угсрахаар, уурын ажлын даралт 2.2 МПа-аас их үед цуваа байрласан 2 вентиль угсарна. Богино дамжуулах хоолой ба хаах арматурын голчийг зөвлөмжийн хавсралт 11 (хүснэгт 1)-ээс сонгоно.
 
7.28.       Уурын сүлжээний байнгын дренажид эсвэл байнгын дренажийг эхлэн ажиллуулахтай хамтатгах үед зөвлөмжийн хавсралт 11 (хүснэгт 2)-т зөвлөмж болгосон голчтой бөглөөн богино хоолой ба зөвлөмж хавсралт 11-д заасан голчтой дренажийн дамжуулах хоолойгоор богино хоолойд холбогдсон хувирсан ус зайлуулагч төлөвлөнө. Хэд хэдэн уур дамжуулах хоолой угсрах үед тэдгээрийн тус бүрт нь (уурын үзүүлэлт нь адил үед ч) нь хувирсан ус зайлуулагч төлөвлөнө.
 
7.29.       Холболтын цэг дээрх хувирсан ус дамжуулах дренажын дамжуулах хоолой дахь даралт нь даралттай хувирсан ус дамжуулах хоолойноос 0.1 МПа-аас багагүйгээр илүү байгаа нөхцөлд даралттай хувирсан ус дамжуулах хоолой руу уурын сүлжээний байнгын дренажаас хувирсан ус зайлуулахыг зөвшөөрнө. Бусад тохиолдолд хувирсан усыг гадагш хаяхаар төлөвлөнө. Хувирсан ус зайлуулах хувирсан усны тусгай сүлжээ төлөвлөхгүй.
 
7.30.       Дулаан зөөгчийн параметр Py < 2.5 МПа ба t < 3000С, хоолойн голч 100 мм ба түүнээс дээш үед газар доор ба дээр нам тулгуур дээр угсрахдаа сальникан ган компенсаторыг төлөвлөвөл зохино. Компенсаторын зөөлөвчлөх (нөхөх) тооцооны чадварыг компенсаторын хийцэд заагдсанаас 50 мм-ээр багаар тооцно.
Дамнуурга дээр ба өндөр тулгуур дээр угсрагдах дамжуулах хоолойд сальникан компенсатор төлөвлөхийг хориглоно.
 
7.31.       Газар дээр угсрах үед сальникан компенсаторт гадны хүн хүрэх боломжгүй болгох, тэдгээрт байгалийн тунадас орохоос хамгаалах металл бүрхэвч хийж өгнө.
 
7.32.       Үл хөдлөх тулгуурууд хооронд шилжилт хөдөлгөөнийг зохицуулах компенсатор угсрагдана. Зарим тохиолдолд үндэслэл байгаа бол сальникан компенсаторыг шаантаглан хөдлөхгүй болгохоос сэргийлэх арга хэмжээг авсан нөхцөлд дамжуулах хоолойн байрын нугаралтыг зөвшөөрнө.
 
7.33.       Уян компенсаторын хэмжээг тодорхойлоход дамжуулах хоолойн дулааны тооцооны Dc, мм уртсал дараах томьёогоор тодорхойлно.
 
 (22)
Энд:
e -дулаан зөөгчийн температур t£4000С үед дулааны бүрэн уртсал 50%-иар дулаан зөөгчийн температур 4000С-ээс их үед 100% хэмжээгээр компенсаторын урьдчилсан таталтыг ба компенсацлах хүчдэлийн байрлалыг тооцох итгэлцүүр Хүснэгт 5-аас тооцно.
- дараах томьёогоор тодорхойлох тооцооны хэсгийн дамжуулах хоолойн дулааны бүрэн уртсал
 (23)
Энд:
Dt - тооцооны температурын зөрүү ( 0С), халаалтын зураг төсөл зохиох гадна агаарын тооцооны температур ба дулаан зөөгчийн ажлын температур хоорондох ялгавраар тооцно.
a - 0°С-оос t 0С температур хүртэл халаах үед ган хоолойн шугаман тэлэлтийн дундаж итгэлцүүр мм/(м 0С)
L - хоолойн үл хөдлөх тулгуур хоорондын зай.(м)
 
 
 
 
Хүснэгт 5
 
Дулаан зөөгчийн температур 0С
хоолойн e итгэлцүүр
Хүйтэн байдал
Ажлын байдал
250
251-300
301-400
401-450
0.5
0.6
0.7
1.0
0.5
0.5
0.5
0.35
 
7.34.       Уян компенсаторын хэмжээнүүд дамжуулах хоолойн хүйтэн ба ажлын байдал дахь бат бэхний тооцоог хангах ёстой.
Дамжуулах хоолойн өөрөө компенсацлах тооцоог эргэлтийн өнцөг дээрх шугамын урьдчилсан таталтыг тооцолгүй, дамжуулах хоолойн ажлын байдалд тодорхойлно.
Дамжуулах хоолойн энэ хэсэг дэх дулааны тооцооны уртсалыг (23)-оор томьёогоор тэнхлэгийн тэлэлтийн чиглэл тус бүрд тооцож тодорхойлно.
 
7.35.       Дамжуулах хоолойн голч ба дулаан зөөгчийн параметрээс үл хамааруулан дулааны сүлжээ дэх дамжуулах хоолойн дулааны уртсалыг хянах шилжилтийн заагчийг байрлуулахгүй байж болно.
 
7.36.       Дулааны усан сүлжээний дамжуулах хоолойн өгөх, буцах хоолойн төгсгөлийн хэсгүүд дээр болон завсрын гурван онцлог зангилаанд дотоод зэврэлтийн явцыг ажиглахаар цэг бүр дээр хоёр хоёр зэврэлтийг хянах индикатор байрлуулах ба тэдгээрийн нэг нь хүчилтөрөгчийн зэврэлтийг нөгөө нь дамжуулах хоолойн ерөнхий зэврэлтийг ажиглахаар төлөвлөнө.
 
7.37.       Дулааны сүлжээнд үйлдвэрийн аргаар бэлдсэн дамжуулах хоолойн деталь, хэсгүүдийг сонгоно. Уян компенсатор, эргэлтийн өнцөг ба матагдсан дамжуулах хоолойн элементүүдэд маталтын радиус нь нэг голчоос багагүйгээр үйлдвэрийн аргаар бэлтгэгдсэн огцом маталтын отвод авах ёстой.
Дамжуулах хоолойн хэвийн гадна голчийн 3.5-аас багагүй маталтын радиустай хэвийн маталтын отвод хэрэглэж болно.
Дулаан зөөгчийн ажлын даралт нь 2.5 МПа хүртэл, температур нь 200 0С хүртэлх дулааны усан сүлжээний хоолойд ба ажлын даралт нь 2.2 МПа хүртэл, температур нь 350 0С хүртэлх уурын шугам сүлжээнд секцэн гагнагдсан отвод хэрэглэхийг зөвшөөрнө. Хэвлэн шахаж гагнасан гуравлагч ба отводыг бүх параметрийн дулаан зөөгчид сонгон авч болно.
 
Тайлбар. 1.Гагнууран холбоосуудыг хэт дууны гологдол илрүүлэгч эсвэл гэрлийн туяагаар 100%-ийн хяналт хийгдсэн нөхцөлд хэвлэн шахаж гагнасан ба секцэн гагнасан отводыг сонгож авч болно.
2. Секцэн гагнасан отводыг тэдгээрийн гагнуурын оёдлыг нь дотор талаас нь гагнасан тохиолдолд сонгон авч болно.
3. Цахилгаан гагнуурын спираль оёдолтой шугамаар хийсэн дамжуулах хоолой деталиуд, отвод сонгон авахыг хориглоно.
 
7.38.       Дулаан зөөгчийн даралт нь 1.6 МПа хүртэл, температур нь 250 0С хүртэл дамжуулах хоолойн шулуун хэсэг дээрх зэргэлдээ орших гагнуурын хөндлөн оёдол хоорондын зай 50 мм-ээс багагүй, үүнээс өндөр параметртэй дулаан зөөгчийн үед 100 мм-ээс багагүй байна. Гагнуурын хөндлөн оёдлоос маталтын эхлэл хүртэл зай 100 мм-ээс багагүй байна.
 
7.39.       Огцом маталтын отводыг шулуун хэсэггүйгээр өөр хооронд нь гагнахыг зөвшөөрнө. Огцом маталтын ба гагнуурын отводыг дамжуулах хоолойд богино шугамгүйгээр шууд гагнахыг хориглоно.
 
7.40.       Хөдөлгөөнтэй тулгуурыг дараах газруудад төлөвлөнө:
 
Гулсах- дамжуулах хоолойн хэвтээ шилжилтийн чиглэлээс үл хамааруулан бүх голчийн хоолойд, угсралтын бүх аргын үед;
Өнхрөх - хоолойн тэнхлэгийн шилжилтийн үед 200 мм ба түүнээс дээш голчтой дамжуулах хоолойг хонгилд, тулгуур дээр, тусдаа зогсох тулгуур ба дамнуурга дээр угсрах үед;
Бөмбөлөгт-200 мм ба түүнээс дээш голчийн дамжуулах хоолойг хонгилд, тулгуур дээр, тусдаа зогсох тулгуур ба дамнуурга дээрх угсрах үед трассын тэнхлэгт өнцөг гарган, хоолойн хэвтээ огтлолцлын үед
Пүрштэй тулгуур ба дүүжин – 150 мм ба түүнээс дээш голчийн дамжуулах хоолойд босоо шилжилтийн үед (шаардлагатай үед)
Хатуу дүүжин - уян компенсатортой дамжуулах хоолойн газар дээрх угсралтын үед болон өөрөө компенсацлах хэсэг дээр
 
Тайлбар. Сальникт ба сильфонон компенсатортой дамжуулах хоолойг дүүжин тулгуур дээр угсрахыг хориглоно.
 
7.41.       Хатуу дүүжингийн уртыг хамгийн хол орших үл хөдлөх тулгуур дүүжингийн дулааны шилжилтийн хэмжээнээс усан ба хувирсан усны дулааны сүлжээнд 10 дахинаас багагүй, уурын сүлжээнд 20 дахинаас багагүйгээр тооцно.
 
7.42.       Дамжуулах хоолойн үл хөдлөх тулгуурыг дараах газруудад хийдэг. Үүнд:
 
тулах-дамжуулах хоолойн угсралтын бүх аргын үед;
бамбайт-үл нэвтрэх сувагт угсрах үед тулгуурыг худгийн гадна байрлуулах үед ба суваггүй угсралтын үед;
хомутан-газар дээрх ба хонгилд угсрах үед (өөрөө компенсацлах ба уян компенсатортой хэсгүүд дээр)
 
7.43.       Дамжуулах хоолойн тулгуур дээрх ачааллыг зөвлөмжийн хавсралт 8-д өгөгдсөнөөр тодорхойлно.
 
7.44.       Дамжуулах хоолойг үл нэвтрэх сувагт, хонгилд ба газар дээр болон дулаан хуваарилах төвд угсрах үед тавигдах үндсэн шаардлагыг зөвлөмжийн хавсралт 7-д өгөгдсөнөөр хангах ёстой.
 
7.45.       Дулааны сүлжээний дамжуулах хоолой, фланцан холбоосын арматур, компенсаторууд, тоног төхөөрөмж ба хоолойн тулгуурт БНбД 41-03-99-ийн дагуу дулаан тусгаарлалт хийж өгнө.
 
БАРИЛГЫН ХИЙЦҮҮД
 
8.1.           Дулааны сүлжээний барилгын хийцийн тооцоог үйлдвэрийн барилга байгууламжийн төлөвлөлтийн норм /СНиП 2.09.03-85/-ын шаардлагыг тооцон БНбД 2.03.01-90 ба ган хийцийн норм /СНиП II-23-81*/-ыг үндэслэн тооцоо хийвэл зохино.
Дулааны сүлжээн дээрх өргөлтийн болон дренажын шахуурга /насос/ станц ба дулааны төвийн бусад байгууламжийн эзлэхүүн төлөвлөлтийн ба хийцийн шийдлийг /СНиП 2.09.02-85*/-той уялдуулан төлөвлөнө.
  Ачаалал ба үйлчлэл
 
8.2.           Дулааны сүлжээний барилгын хийцийг тооцохдоо дамжуулах хоолойн ашиглалт, туршилтын үед үзүүлэх үйлчлэл, үүсэх ачааллыг тооцох ёстой.
Тооцооны ачаалал ба үйлчлэл тэдгээрийн хослуулалтыг тодорхойлох аргыг БНбД 2.01.07-90 ба үйлдвэрийн барилга байгууламжийн төлөвлөлтийн норм /СниП 2.09.03-85/-ын шаардлагыг уялдуулан сонгоно.
 
Газар доорхи угсралт
 
8.3.           Дулааны сүлжээний барилгын хийцэд угсармал нэг маягийн төмөр бетон ба бетон элементүүдийг сонгон төлөвлөнө. Хонгил ба сувгийг төлөвлөх арга ба үйлчлэх ачааллыг үйлдвэрийн барилга байгууламжийн төлөвлөлтийн норм /СНиП2.09.03-85/-ын дагуу авна.
 
8.4.           Үйлчлэх бололцоотой газрууд дахь дулааны сүлжээний төрөл бүрийн тулгуур, хийцүүдийг зэврэлтээс хамгаалах бүрхүүл бүхий металлаар харин үйлчлэх боломжгүй газруудыг угсармал цул бетоноор (бамбайт эсвэл палкан тулгуур г.м.) хийхээр төлөвлөнө.
 
8.5.           Суваг, хонгил, худаг ба бусад хийцийн хана, хучилтын гадна гадаргуу мөн түүнчлэн барилгын хийцийн холбох хэсгийг хөрсний усны бүсийн гадна дулааны сүлжээ угсрах үед хар тосоор түрхэж будахаар, хатуу хучилттай зам ба явган хүний зам доор биш бол битумт хуйлмал материалаар, дээр заагдсан байгууламжийн хучилтыг нааж ус тусгаарлалт хийхээр төлөвлөнө.
 
8.6.           Хөрсний ус орших хамгийн дээд түвшнээс доош дулааны сүлжээ угсрах үед дагалдах дренаж хийж барилгын хийцийн гадна гадаргуу ба холбох хэсгийг битум шаваасаар будахаар төлөвлөнө.
Дагалдах дренаж хэрэглэх боломжгүй үед хөрсний усны хамгийн их түвшнээс 0.5 м өндөр хамгаалах хашилт хийж, хуйлмал битум материалаар нааж, ус тусгаарлалт хийх эсвэл өөр үр ашигтай ус тусгаарлалтыг хийвэл зохино.
 
8.7.           Дагалдах дренажинд муфттэй асбестоцементэн хоолой, ариутгах татуургын вааран хоолой ба бэлэн шүүрэн хоолойг хэрэглэнэ. Дренажийн дамжуулах хоолойн голч нь 150 мм-ээс багагүй байх ёстой.
 
8.8.           Дагалдах дренажийн эргэлтийн өнцөг ба шулуун хэсгүүд дээр 50 м тутамд 1000 мм-ээс багагүй голчтой шалгах худаг хийнэ.
Худгийн ёроолын тэмдэгтийг тулж холбогдох дренажийн дамжуулах хоолойн тэмдэгтээс 0.3 м доор байхаар төлөвлөнө.
 
8.9.           Дагалдах дараачийн сүлжээнээс ус зайлуулалтыг өөрийн урсгалаар эсвэл шахуургаар /насосоор/ борооны усны хоолой, задгай цөөрөм, гуу жалга руу асгахаар төлөвлөнө. Энэ усны хаялтыг шингээгч худаг руу эсвэл газрын гадаргуу руу хийхийг хориглоно.
 
8.10.       Дагалдах дренажийн системээс ус зайлуулах шахуургыг /насосыг/ шахуургын станцын өрөөнд хос шахуурга /насос/ угсарч нэг нь нөөцөд байхаар төлөвлөнө. Ажлын шахуургын бүтээлийг шүүрэх усны хамгийн их тоо хэмжээгээр, тохиолдлын ус зайлуулахыг бодолцон 1.2 итгэлцүүрээр өсгөж тооцно.
Ус цуглуулах резервуарыг дренажын насостойгоор дренажын усны хамгийн их 30 цагийн тоо хэмжээнээс багагүй эзлэхүүнтэйгээр бодож сонгоно.
 
8.11.       Дагалдах дренажийн дамжуулах хоолойн налууг 0.003 -аас багагүй байхаар төлөвлөнө.
Дагалдах дренажийн дамжуулах хоолойн налуу нь хэмжээ ба чиглэлээрээ дулааны сүлжээний налуутай ижил биш байж болно.
 
8.12.       Дамжуулах хоолойн худгийн хана ба бамбайт тулгуур нэвтрэн гарах газарт зэврэлтийн эсрэг бүрхүүл, тэнэмэл гүйдэл үйлчлэх бүсэд цахилгаан тусгаарлах жийргэвч хийнэ.
Асбестон жийргэвч хэрэглэхийг хориглоно.
 
8.13.       Үл хөдлөх бамбайт тулгуурын хийц нь тулгуурын төмөр бетон их биеийг гэмтээлгүй дамжуулах хоолойг солих боломжтой байхаар тулгуур ба дамжуулах хоолойн хооронд зөвхөн агаарын засвартайгаар хийнэ. Бамбайт тулгуурт усны урсгалыг хангах нүх хийгдсэн байх ёстой.
Трассын налуугаар бамбайт тулгууруудын өмнө нүхийг цэвэрлэх ба хянах таг хийж өгнө.
 
8.14.       Шалны түвшин, хучилтаас доош илүү гарсан хийцийн доод тал хүртэлх зай худаг болон хонгилд 2 м-ээс багагүй байх ёстой.
Худгийн өндрийг тухайн хэсэгт 1.8 м хүртэл багасгахыг зөвшөөрнө.
 
8.15.       Хонгилд өөр хоорондоо 300 м-ээс ихгүй зайд шаттай оролт, уурын сүлжээнд 100 м-ээс ихгүй зайд, дулааны усан сүлжээнд 200 м-ээс ихгүй зайд ослын ба оролтын люк хийнэ.
Оролтын люкийг хонгилын мухардмал төгсгөлийн бүх цэгт, эргэлтийн цэгүүд болон зангилаан дээр хоолой ба хаалт арматурын угсралт нь хонгил руу орох оролтыг төвөгтэй болгосон хэсэгт хийнэ.
 
8.16.       Хонгилын шулуун хэсэгт 300 м-ээс ихгүй зайд угсрагдах дамжуулах хоолойн хамгийн их голч дээр 0.1 м-ийг нэмсэнтэй тэнцүү өргөнтэй гэхдээ 0.7 м-ээс багагүй өргөн ба 4 м-ээс багагүй урттай угсралтын нээлхий хийнэ.
 
8.17.       Худагт байх люкийн тоог дараах байдлаар тооцно.
Худгийн доторх талбай нь 2.5 м2-аас 6 м2 байвал 2-оос багагүй диагоналиар байрлуулна.
Худгийн доторх талбай нь 6м2 ба түүнээс дээш байвал 4 люктэй байхаар хийнэ.
 
8.18.       Трассын доод цэгт байрласан хонгил ба худгийн жижиг нүхнээс тохиолдлын усыг зайлуулах хаялтыг худаг руу өөрийн урсгалаар нь хийх, өөрийн урсгалын хоолойн худаг руу орох оролт дээр таслах хавхлага (клапан) төлөвлөнө.
Бусад худгийн (доод цэгээс биш) жижиг нүхнээс ус зайлуулалтыг зөөврийн шахуургаар /насосоор/ эсвэл өөрийн урсгалаар ариутгах татуургын сүлжээ руу орохоор төлөвлөх ба өөрийн урсгалын хоолой дээр нь гидрозатвор байрлуулна. Усны эсрэг урсгал боломжтой тохиолдолд нэмэгдэл таслах хавхлага байрлуулна.
 
8.19.       Хонгилд агаар сэлгэлтийн систем төлөвлөвөл зохино.
Хонгилын агаар сэлгэлтийн систем нь өвөл зуны аль ч улиралд 500С-аас ихгүй, харин засварын ажил гүйцэтгэх үед 330С-аас ихгүй агаарын температурыг хангахаар төлөвлөнө. Хонгил дэх агаарын температурыг 500С-иас 330С хүртэл бууруулахыг зөөврийн агаар сэлгэлтийн системээр гүйцэтгэж болно.
 
8.20.       Хонгилын салхивчийн шахтыг түүн рүү орох оролттой хамтатган төлөвлөнө. Өгөх ба сорох шахтуудын хоорондох зайг тооцоогоор тодорхойлно.
 
Газар дээрх угсралт
 
8.21.       Дамнуурт ба бие даан орших тулгуурын тооцоог үйлдвэрийн барилга байгууламжийн төлөвлөлтийн норм /СНиП2.09.03-85/-ын шаардлагыг баримтлан гүйцэтгэнэ.
 
8.22.       Төмөр зам, гол, гуу жалга ба бусад дамжуулах хоолойг үйлчлэхэд төвөг учруулах огтлолцлын хэсгийн тусгаар орших тулгуур ба дамнуурга дээр 0.6 м-ээс багагүй өргөнтэй гарц тавцан хийвэл зохино.
 
8.23.       2.5м ба түүнээс дээш өндөрт байрласан хаалт арматур ба төхөөрөмжийг үйлчлэхэд зориулсан хашилт ба шат бүхий 0.6 м өргөнтэй байнгын тавцан хийвэл зохино.
 
8.24.       750 –аас их налуу өнцөгтэй ба 3 м-ээс өндөр шатанд нум хэлбэрийн бүрхүүл хашилт хийж өгнө.
 
ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ГАДНА ГАДАРГУУГ ЗЭВРЭЛТЭЭС ХАМГААЛАХ
 
9.1.           Дулаан зөөгчийн температур ба угсрах аргаас хамааруулан дамжуулах хоолойн гадна гадаргууг зэврэлтээс хамгаалахдаа лавлах хавсралт 20-д өгөгдсөн бүрхүүлийг хэрэглэнэ.
 
9.2.           Хөрсний зэврэлтийн онц идэвхтэй нөхцөлд, дамжуулах хоолой ба газрын хооронд потенциалын эерэг ба тэмдэг өөрчлөгдөх ялгавартай тэнэмэл гүйдлийн талбайд суваггүй угсралтын үед дулааны сүлжээний дамжуулах хоолойг зэргэлдээ орших металл байгууламж ба инженерийн сүлжээнүүдтэй хамтатган нэмэгдэл цахилгаан химийн хамгаалалтын арга хэмжээг төлөвлөнө.
 
Тайлбар: Дулааны сүлжээг цахилгаан химийн хамгаалалтын аргаар зэврэлтээс хамгаалахдаа холбогдох төрийн захиргааны төв байгууллагын баталсан зааврын дагуу хийнэ.
 
9.3.           Дулааны сүлжээний дамжуулах хоолойг газар доор (үл нэвтрэх сувагт ба суваггүй) угсрах үед тэнэмэл гүйдлээс үүсэх зэврэлтээс хамгаалахдаа, цахилгаан химийн зэврэлтээс дулааны сүлжээг зэврэлтээс хамгаалах зааврын шаардлагын дагуу арга хэмжээг авахаар төлөвлөнө.
 
а)    Дулааны сүлжээний трассыг цахилгаанжуулсан тээврийн төмөр замаас холдуулах ба тэдгээртэй огтлолцох тоог багасгах;
б) Дамжуулах хоолойд цахилгаан тусгаарлагч үл хөдлөх ба хөдлөх тулгуур хэрэглэх замаар сүлжээний шилжилтийн эсэргүүцлийг ихэсгэх;
в)    Сальникан компенсатор дээр ба фланцтай арматур дээр цахилгааны богино холболт байрлуулах замаар дамжуулах хоолойн дагуу цахилгаан дамжуулах чадварыг ихэсгэх;
г)     Цахилгаан химийн хамгаалагч хэрэглэх үед зэрэгцээ дамжуулах хоолойн хооронд цахилгааны хөндлөн богино холболт хийх замаар зэрэгцэх дамжуулах хоолойнууд хоорондох потенциалуудыг тэнцүүлэх;
д)    Тэнэмэл гүйдлийн эх үүсвэр болох магадлалтай (трамвайн депо, хүчний дэд өртөө, засварын бааз г.м.) объектын дулааны оролт дээр (эсвэл ойрын худагт) дамжуулах хоолойд цахилгаан тусгаарлах фланц суурилуулах;
е)    Цахилгаан химийн хамгаалалт хийх;
 
9.4.           Гүйдэл дамжуулах хөндлөн богино холбоосуудыг дамжуулах хоолойн салбартай бүх худгуудад ба 200 м-ээс ихгүй алгасалттайгаар дулааны сүлжээний дамжин өнгөрөх хэсгүүд дээр хийнэ.
 
9.5.           Сальникт компенсаторууд дээрх гүйдэл дамжуулах богино холболтуудыг олон голтой зэс утас, кабель, ган татлагаар хийх ба бусад тохиолдолд бөөрөнхий эсвэл туузан гангаар хийнэ.
Богино холболтын хөндлөн огтлолыг тооцоогоор тодорхойлох ба зэсээр тооцох үед 50 мм2-аас багагүйгээр байхаар тооцно. Богино холболтын уртыг дамжуулах хоолойн дулааны хамгийн их уртсал бодолцон тодорхойлно. Ган богино холболт нь зэврэлтээс хамгаалах бүрхүүлтэй байхаар төлөвлөнө.
 
Тайлбар: Төслөөр тооцогдсон богино холболтын огтлолыг хамгаалах байгууламжийг тохируулан засварлах үед шалгах ёстой ба шаардлагатай үед нэмэгдэл богино холболт суурилуулна.
 
9.6.           Газрын гадаргуугаас дамжуулах хоолойн потенциалыг хэмжих, хэмжиж шалгах төвүүдийг 200 м-ээс ихгүй алгасалттайгаар суурилуулна Үүнд:
 
- худагт эсвэл худгийн гадна хоолойн үл хөдлөх тулгуур суурилуулах газар;
- цахилгаан тусгаарлах фланц суурилуулах газар;
- цахилгаанжуулсан тээврийн төмөр замтай дулааны сүлжээ огтлолцох газар;
- 2-оос олон зам огтлох үед хэмжин шалгах төвийг огтлолцлын 2 талд нь шаардлагатай үед тусгай худагт;
- инженерийн ган хийцтэй сүлжээ ба байгууламжтай огтлолцох эсвэл зэрэгцээ угсрагдсан газар;
- цахилгаанжуулсан төмөр замын сорох кабелийн холболтын төвтэй дулааны сүлжээний трасс ойртох газар;
 
10.       ДУЛААНЫ ДАМЖУУЛАХ ТӨВҮҮД
 
10.1.       Дулааны дамжуулах төвүүдийг тухайн барилгын дулааны төв (нэг барилгын эсвэл түүний хэсгийн халаалт, агаар сэлгэлт, халуун ус хангамж ба технологийн дулаан хэрэглэх төхөөрөмжийн сүлжээг холбох) ба төвлөрсөн дулааны төв (2 ба түүнээс дээш барилга холбоход зориулагдсан) гэж ангилна.
 
10.2.       Дулааны төвд тоног төхөөрөмж, хаалт арматур, хяналт, удирдлага автоматжуулалтын хэрэгсэл байрлуулан, тэдгээрийн тусламжтайгаар дараах ажиллагааг гүйцэтгэнэ:
 
-          дулаан зөөгчийн төрөл, түүний үзүүлэлтийн өөрчлөлт
-          дулааны зөөгчийн үзүүлэлтийн хяналт
-          дулаан зөөгч, хувирсан усны дулааны урсгал ба зардлыг бүртгэн тооцох
-          дулаан зөөгчийн зардал ба дулааны хэрэглээг сүлжээнүүдээр хуваарилахыг тохируулах (дулааны төвлөрсөн төв дэх хуваарилах сүлжээгээр эсвэл тухайн барилгын дулааны төвийн сүлжээгээр шууд)
-          дулаан зөөгчийн үзүүлэлтийн ослын өсөлтөөс байрын системийг хамгаалах
-          дулаан хэрэглээний сүлжээний дүүргэлт ба тэжээх
-          хувирсан усны цуглуулалт, хөргөлт, буцаагч ба түүний чанарын хяналт дулаан хуримтлуулалт
-          халуун ус хангамжийн ус бэлтгэлд
 
Дулааны төвлөрсөн төв түүний зориулалт ба орон нутгийн нөхцөлөөс хамааран дээр дурьдсан бүх арга хэмжээг эсвэл түүний хэсгийг нь гүйцэтгэгдэж болно. Дулаан зөөгчийн параметрийн хяналт ба дулааны зардлын бүртгэл тооцоог дулааны бүх төвүүдэд хийхээр төлөвлөнө.
 
10.3.       Дулааны төвлөрсөн төв байгаагаас үл хамааран барилга бүрт заавал тухайн барилгын дулааны зангилааг байрлуулна. Гэхдээ тухайн барилгын дулааны зангилаанд дулааны төвлөрсөн төвд хийгдээгүй уг барилгын холболтод шаардлагатай арга хэмжээг хийхээр төлөвлөнө.
 
10.4.       Дулаан хангамжийн нээлттэй ба хаалттай сүлжээнүүдэд орон сууц, олон нийтийн барилгад төвлөрсөн дулаан хангамжийн төв байгуулах шаардлагыг техник эдийн засгийн тооцоогоор үндэслэсэн байх ёстой. Дулааны гадна эх үүсвэрээс дулаанаар хангах үед үйлдвэрийн ба хөдөө аж ахуйн барилгуудад ба нэгээс илүү тооны барилга байгаа үед заавал төвлөрсөн дулааны төв байгуулна.
 
10.5.       Дулааны төвийн өрөөнд барилга байгууламжийн сантехникийн системийн төхөөрөмж, ахуй ундны ба гал унтраах хэрэгцээнд ус өгөх, даралт өсгөх шахуургын /насосын/ төхөөрөмж байрлуулахыг зөвшөөрнө.
 
10.6.        Дулааны төвд дамжуулах хоолойн төхөөрөмж ба хаалт арматур байрлуулахад тавигдах үндсэн шаардлагыг хавсралт зөвлөмж 7-д зааснаар хангана.
 
10.7.       Дулааны төв дэх дулааны сүлжээнд хэрэглэгчийн холболтыг гүйцэтгэхдээ дулааны сүлжээ дэх усны бага зардлыг хангах халаалт, агаар сэлгэлт, кондиционерын системд орох усны температурыг бууруулах автомат тохируулгатай элеватор эсвэл засвар оруулах шахуурга /насос/ болон сүлжээний усны хамгийн их зардлыг хязгаарлагч ба дулааны зардал тохируулагч хэрэглэх замаар дулаан хэмнэх схемээр гүйцэтгэнэ. Дулаан хангамжийн хаалттай сүлжээтэй үед халуун ус ба халаалтын хамгийн их дулааны ачааллын харьцаанаас хамааруулан халуун ус хангамжийн ус халаагчийн холболтыг дараах байдлаар сонгоно.
 үед хоёр шатны схемээр, бусад үлдсэн харьцааны үед нэг шатны зэрэгцээ холболтыг гүйцэтгэнэ.
 
10.8.       Хамааралтай схемээр барилгын халаалтын системийг холбох үед дулааны төвлөрсөн төвийн дараах өгөх дамжуулах хоолой дахь усны тооцооны температурыг төвлөрсөн дулаан хуваарилах төв хүртэлх дулааны сүлжээний өгөх дамжуулах хоолой дахь усны тооцооны температуртай тэнцүүгээр харин хамааралгүй схемээр холбох үед ус халаагч хүртэл авснаас 200 С-аас бага, гэхдээ 1500 С-аас ихгүй байх ёстой. Халаалтын системийн хамааралгүй схемийн салхивчийн системийг холбох үед бие даасан хоолой дулааны төвлөрсөн төвөөс татахыг зөвхөн салхивчийн дулааны хамгийн их ачаалал нь халаалтын дулааны хамгийн их ачааллаас 50% -иас их байхыг зөвшөөрнө.
 
10.9.       Халаалт, халуун ус хангамжийн сүлжээний ус-усны ус халаагчийн халаах гадаргуун тооцооны үед дулааны сүлжээний өгөх хоолой дахь усны температурыг усны температурын графикийн хугарлын цэгийнхтэй тэнцүүгээр буюу хэрэв усны температурын графикт хугарал байхгүй бол усны бага температураар харин халаалтын системд халаалтын төсөл зохиох гадна агаарын тооцооны температуртай тохирох усны температураар тооцно.
 
10.10.  Халуун ус хангамжийн ус халаагчийн халаах гадаргуугийн тооцооны үед халааг дахь усны ус халаагчийн гаралт дээрээс халуун ус хангамжийн систем рүү орох усны температурыг 50°С-аас багагүй 65°С-аас ихгүй буюу тухайн хэрэглэгчийн технологийн онцлогоос хамааруулж тооцно.
 
10.11.  Ус усны хурдны секцэн ус халаагчид дулаан зөөгчийн урсгалуудын сөрөх урсгалын схемийг тооцно. Ингэхдээ дулааны сүлжээнээс халаагч ус нь дараах байдлаар холбогдох ёстой.
 
-    халаалтын системийн ус халаагч руу гуурсаар
-    халуун ус хангамжийн ус халаагч руу гуурс хоорондын орон зай руу орохоор холбогдоно.
-    Уур усны ус халаагчид уур хоолой хоорондын орон зай руу орох ёстой.
 
Дулааны уурын сүлжээний үед халуун ус хангамжийн сүлжээнд эзлэхүүний ус халаагчийг хэрэглэхдээ хуримтлуур савны тооцооны үед шаардагдах эзлэхүүнд нь тохирч байгаа нөхцөлд халуун усны хуримтлуур сав болгож эзлэхүүний ус халаагчийг ашиглахаар төлөвлөхийг зөвшөөрнө.
Хурдны ус халаагчаас гадна хурдныхаас дутахгүй техник, ашиглалтын тодорхойлолт бүхий бусад хэлбэрийн ус халаагч тэр тусмаа ялтаст ус халаагчийг хэрэглэхийг зөвшөөрнө.
 
10.12.  Ус усны ус халаагчийн тоог дараах байдлаар төлөвлөнө.
 
-          Дулааны өгөлтийн тасалдалт зөвшөөрдөггүй барилгын халаалтын системд тус бүр нь дулааны урсгалын 100%-д тооцоологдсон байх ёстой.-хоёр шатны зэрэгцээ холбогдсон ус халаагч
-          Барилга цаг уурын хойт бүсэд баригдах барилгын халаалтын системд тус бүр нь дулааны урсгалын 75%-д тооцоологдсон - хоёр
-          Халаалтын үлдсэн системд – нэг
-          Халуун ус хангамжийн системд – тус бүр нь дулааны урсгалын 50%-д тооцоологдсон хоёр шатны зэрэгцээ холбогдсон ус халаагч
 
Халуун ус хангамжийн дулааны урсгалын хамгийн их хэмжээ 2 МВт хүртэл байвал халуун ус хангамжийн дулаан өгөлтийг таслахыг зөвшөөрөхгүй барилгаас бусдад халуун ус хангамжийн нэг шатны ус халаагчийг угсарна. Үйлдвэрийн ба хөдөө аж ахуйн байгууллагад аж ахуй ахуйн хэрэгцээнд халуун ус хангамжийн хоёр шатны зэрэгцээ ус халаагч байрлуулахыг, халуун ус өгөлт таслахыг зөвшөөрөхгүй үйлдвэрт хийж болно. Халаалт, агаар сэлгэлт эсвэл халуун ус хангамжийн системд уур усны ус халаагч суурилуулах үед тэдгээрийн тоог зэрэгцээ холбогдох хоёроос багагүйгээр тооцно. Нөөцийн ус халаагч тавьдаггүй дулаан өгөлтийн тасалдалт хориглодог технологийн төхөөрөмжид үйлдвэрийн газрын технологийн төхөөрөмжийн ажлын горимтой уялдуулан дулааны урсгалд тооцоологдсон нөөцийн ус халаагчийн төлөвлөнө.
 
10.13.  Бүх дамжуулах хоолойн дээд цэгт агаар гаргах 15 мм-ээс багагүй голчтой хаах арматуртай богино хоолой, дамжуулах хоолойн доод цэгт 25 мм–ээс багагүй голчтой хаах арматуртай богино хоолойг ус эсвэл хувирсан ус юүлэгч хийж өгнө.
 
10.14.  Дулааны төвд бохир шүүгчийн дараах газарт угсарна.
 
-    Дулааны төв руу орох оролтын өгөх дамжуулах хоолой дээр
-    Тохируулах хэрэгсэл ба дулааны урсгал, усны зардлыг бүртгэх хэрэгслийн өмнөх буцах дамжуулах хоолой дээр нэгээс илүүг
-    Тухайн барилга, төвлөрсөн дулааны төвд бохир шүүгч байгааг үл хамааран заавал угсарна.
 
10.15.  Дулаан хуваарилах төвийн дулааны сүлжээний өгөх буцах дамжуулах хоолойн хооронд эхлэн ажиллуулах богино холболт ба шахуурга /насос/ (даралт нэмэгдүүлэхээс бусад) элеватор, тохируулах хавхлага, бохир шүүгч болон дулааны урсгал ба усны зардал тооцох хэрэгсэлд тойрох хоолой хийхийг хориглоно. Хувирсан ус зайлуулагч ба халилт тохируулагч нь тойрох хоолойтой байхаар төлөвлөнө.
 
10.16.  Аймаг хот, суурин газар нь төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээтэй тохиолдолд хими ус цэвэрлэгээний төхөөрөмж суурилуулна. Ус халаагчаар дулааны сүлжээнд холбогдох төвлөрсөн халуун ус хангамжийн сүлжээ болон төхөөрөмжийг хаг үүсэлт ба зэврэлтээс хамгаалахын тулд дулааны төвлөрсөн төвд зөвлөмж хавсралт 21-тэй уялдуулан усны боловсруулалтыг хийхээр төлөвлөнө. Тухайн барилгын дулаан хуваарилах төвд усыг зөвхөн соронзон ба силикатын боловсруулалт хийж болно.
 
Хими ус цэвэрлэгээний төхөөрөмж:
0.348 Квт болон түүнээс дээш ачаалалтай хэрэглэгчдийн дулааны зангилаа, дулаан дамжуулах төвийн сүлжээний 2-р хэлхээнд усны ЗХ-г 9.8-аар тогтмол барих, соронзон, механик аргаар шүүх, ус зөөлрүүлэх зорилгоор хими ус цэвэрлэгээний төхөөрөмж суурилуулна.
 
Дулааны тоолуур:
EN 1434 олон улсын стандартын шаардлага хангасан, хэт авианы аргаар зарцуулалт хэмжигч дулааны тоолуур суурилуулна. Дулааны тоолуур хамгаалалтын IP 56 – IP 67 ангилалд багтах ба хатуулаг ихтэй усанд найдвартай ажиллахаар хийгдэнэ.
 
Хувьсах хурдны насос:
Гидравлик тооцооноос хамааруулан хэрэглэгчдийн дулааны эрчим хүчийг хэмнэх, хэрэглээг тохируулах, зарцуулалт, даралтыг тохируулах зорилгоор хувьсах зарцуулалтын насос суурилуулна.
 
10.17.  Усны боловсруулалт нь MNS 0900:1992 стандартад заагдсан үзүүлэлтүүдээс бага байж болохгүй. Халуун ус хангамжийн системд очиж байгаа устай шууд авцалдах ус цэвэрлэгээнд хэрэглэгдэх химийн бодис ба материал нь ахуйн ундны ус хангамжид хэрэглэхэд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байх ёстой.
 
10.18.  Вакумт деаэрацитай дулаан хуваарилах төв дэх халуун ус хангамжийн системд хуримтлуур-сав суурилуулах үед нягтруулагч шингэн хэрэглэх замаар аэрациас (агаар солилцооны) тэдгээр дэх усыг болон савны дотор гадаргууд зэврэлтээс хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай. Вакумт деаэраци байхгүй үед савны дотор гадаргууг катодын хамгаалалт эсвэл хамгаалалтын бүрхүүл хэрэглэж хамгаална.
Савны хийцэд халуун усны систем руу нягтруулагч шингэн алдагдах боломжийг хаах бүтцийг төлөвлөж өгнө.
 
10.19.  Дулаан хуваарилах төвд дамжуулах хоолой ба төхөөрөмжөөс ялгарах дулаанаар тодорхойлон тооцсон агаар сэлгэлтийн систем төлөвлөнө. Жилийн хүйтний улиралд ажлын бүсийн агаарын тооцооны температурыг 28 0С-аас ихгүйгээр, харин жилийн дулааны улиралд параметр А-гийн гадна агаарын температурыг 5 0С-аар ихэсгэж тооцно.
Орон сууц, олон нийтийн барилгад дулаан хуваарилах төвийг байрлуулах үед дулаан хуваарилах төвөөс түүнтэй зэргэлдээ орших өрөө рүү дулаан орох хяналтын тооцоо гүйцэтгэж байвал зохино. Эдгээр өрөөнд /БНбД 41-01-02/-д тогтоогдсон агаарын зөвшөөрөгдөх температур хэтрэх тохиолдолд зэргэлдээх өрөөний хаших хийцийн дулаан тусгаарлалтын арга хэмжээг төлөвлөнө.
 
10.20.  Дулаан хуваарилах төвд трап суурилуулах, усыг өөрийн урсгалаар зайлуулах боломжгүй үед 0.5х0.5х0.8 м-ээс багагүй хэмжээтэй ус цуглуулах худаг хийж өгнө. Худаг нь авах боломжтой сараалжаар тоноглогдсон байна.
Ус цуглуулах худгаас ариутгах татуургын хоолой, усны задгай урсгал эсвэл дагалдах дренажын систем рүү ус сорж зайлуулах дренажын нэг шахуурга /насос/ суурилуулна. Ус цуглуулах худгаас ус хөөрөгдөн дулаан хангамжийн сүлжээг угаахад хэрэглэхийг хориглоно.
 
10.21.  Дулааны хуваарилах төвд орон сууц, олон нийтийн барилгын өрөөнд зөвшөөрөгдөх шуугианы түвшингээс хэтрүүлэхгүй сэргийлэх арга хэмжээг төлөвлөнө. Шахуургаар /насосоор/ (дуу чимээгүйгээс бусад) тоноглогдсон дулаан хуваарилах төвийн сууцны өрөө, сургуулийн өмнөх хүүхдийн байгууллагын унтлагын ба тоглоомын өрөө, сургуулийн хичээлийн байр, танхим, дотуур байртай сургуулийн унтлагын өрөө, зочид буудал, дотуур байр, сувилал, амралт, асрамжийн газар эмнэлгийн өрөө ба мэс засал, өвчтөн удаан байх өрөө, эмчийн кабинет, үзвэрийн газрын үзвэрийн танхимын зэргэлдээ өрөөний дээр ба доор байрлуулахыг хориглоно.
 
10.22.  Бие дааж орших газар дээрх дулааны төвлөрсөн төвөөс дээр дурьдсан өрөөнүүдийн гадна хана хүртэл хамгийн бага зай нь 25 м-ээс багагүй байх ёстой.
 
10.23.  Дулаан хуваарилах төв нь ерөнхий төлөвлөгөөнд байрлалаар нь тусгаар орших, барилга байгууламжид тулгаж барьсан ба багтаасан гэж ангилна.
 
10.24.  Барилгад нь багтаасан дулааны хуваарилах төвийг барилгын гадна хананы дэргэд тусгай өрөөнд байрлуулна.
 
10.25.  Дараах тохиолдолд дулаан хуваарилах Төвөөс гарах хаалга хийж өгнө:
Дулаан хуваарилах төвийн өрөөний урт 12 м ба түүнээс бага түүний байрлал нь барилгын гадагш гарах хаалганаас 12 м-ээс бага зайд байвал хажуугийн өрөө рүү коридор эсвэл шатны тавцан руу нэг гарах хаалга, харин дулаан хуваарилах төвийн барилгаас гарах гаралтаас 12 м-ээс их зайд байрласан үед нэг бие даасан гарах хаалгыг төлөвлөнө.
Дулаан хуваарилах төвийн өрөөний урт нь 12 м-ээс их үед 2 гарах хаалга хийж түүний нэг нь шууд гадагш гарахаар нөгөө нь хажуугийн өрөө, шатны тавцан эсвэл коридор руу гарахаар төлөвлөнө. Уур хэрэглэгчийн дулаан хуваарилах төвийн өрөө нь өрөөний хэмжээнээс үл хамааран 2-оос цөөнгүй гарах хаалгатай байх ёстой.
 
10.26.  Дулаан хуваарилах төвд ердийн гэрэлтүүлгийн нээлхий хийж өгөх шаардлагагүй. Хаалга ба дааман хаалга нь өрөөнөөс эсвэл дулаан хуваарилах төвийн барилгаас гадагш онгойж байх ёстой.
 
10.27.  Галын тэсрэлт ба галын аюулаар нь дулаан хуваарилах төвийн өрөөг дараах байдлаар хамааруулна. Үүнд:
 
Д ангилалд 300 0С-аас бага температуртай ус ба уурын дулаан зөөгчийн үед
Г ангилалд 300 0С ба түүнээс дээш температуртай дулаан зөөгч уурын үед
 
10.28.  Дулаан хуваарилах төвийг үйлдвэр ба агуулахын барилгад байрлуулах үед тэдгээрийг бусад өрөөнөөс холбогдох норм /СНиП2.09.02-85*/-ын шаардлага ёсоор зааглах ёстой.
Үйлдвэр ба агуулахын барилгын Г ба Д зэрэглэлийн өрөөнд, үйлдвэрийн газрын захиргаа аж ахуй, орон сууц, олон нийтийн барилгын өрөөнд байрлуулах дулаан хуваарилах төвд гадны хүн орохыг сэргийлж бусад өрөөнөөс хашилт, хамар хана хийж тусгаарлах ёстой.
 
10.29.  Овор хэмжээ нь хаалганы хэмжээнээс хэтрэх төхөөрөмжийн угсралтад зориулж газар дээрх дулаан хуваарилах төвийн хананд угсралтын нээлхий эсвэл дааман хаалга хийж өгнө. Гэхдээ угсралтын нээлхий ба дааман хаалганы хэмжээ нь хамгийн том төхөөрөмж ба дамжуулах хоолойн зангилгааны овор хэмжээнээс 0.2 м-ээр их байна.
 
10.30.  Төхөөрөмж ба хаалт арматурууд, төхөөрөмжийн салдаггүй хэсгийг шилжүүлэхэд зөөврийн өргөн тээвэрлэх механизм дулааны төвд хийж өгнө.
 
Ийм механизм хэрэглэх боломжгүй үед өргөн тээвэрлэх суурин төхөөрөмж төлөвлөхийг зөвшөөрнө.
 
шилжүүлэх ачааны жин 0.1 тн-оос 1 тн хүртэл бол: нэг замтай гар таль эсвэл нэг дам нуруут дүүжин гар кран
мөн 1 тн-оос 2 тн хүртэл бол: нэг дам нуруут дүүжин гар кран
2 тн-оос их бол: нэг дам нуруут дүүжин цахилгаан кран тус тус төлөвлөнө.
Хөдөлгөөнтэй өргөн тээвэрлэх хэрэгсэл ашиглахыг зөвшөөрнө.
 
10.31.  Шалнаас 1.5 м-ээс 2.5 м өндөрт байрласан төхөөрөмж ба арматурыг үйлчлэхэд зөөврийн тавцан шат хэрэглэхээр төлөвлөнө.
 
Зөөврийн тавцанд гарах боломжгүй үед мөн түүнчлэн 2.5 м ба түүнээс дээш өндөрт байрласан төхөөрөмж ба арматурт үйлчлэхэд байнгын шат ба хашлагатай суурин тавцан хийж өгнө. Тавцан шат ба хашлаганы хэмжээнүүдийг ГОСТ 23120-78 ба энэ нормын 8.23, 8.24 зүйлийн шаардлагатай уялдуулан тооцно. Байнгын тавцангийн түвшингээс дээд хүчилт хүртэлх зай 2 м-ээс багагүй байх ёстой.
 
10.32.  Байнгын үйлчлэх ажилтантай дулааны төвлөрсөн төвд хувцас хадгалах шүүгээ ба угаагууртай ариун цэврийн өрөө төлөвлөнө.
 
11.       ЦАХИЛГААН ХАНГАМЖ БА УДИРДЛАГЫН СИСТЕМ
 
Цахилгаан хангамж
 
11.1.       Дулааны сүлжээний цахилгаан хүлээн авагчийн Цахилгаан байгууламжийн дүрэм /БД 43-101-03/-ийн дагуу гүйцэтгэнэ. Дулааны сүлжээгүй цахилгаан хүлээн авагчийг цахилгаан хангамжийн найдвартай байдлаар нь:
 
1-р зэрэглэл - шахуургын өрөөн дэх даралт нэмэгдүүлэх ба холилтын насос, дюкерийн дренажийн шахуурга /насос/ диспетчерийн пункт;
2-р зэрэглэл - теле удирдлагын үеийн хаах арматур, дулаан хуваарилах төв дэх халаалт, агаар сэлгэлтийн системийн даралт нэмэгдүүлэх, халаалтын ба эргэлтийн шахуурга /насос/, дулаан хангамжийн нээлттэй сүлжээ дэх дулааны сүлжээг тэжээх хуримтлуур савны цэнэглэлт ба юүлэлтийн шахуурга /насос/, таслах зангилаа дахь тэжээлийн шахуурга /насос/;
3-р зэрэглэл - үлдсэн бусад цахилгаан хүлээн авагч
 
11.2.       Зам доорх худгийн цахилгаан төхөөрөмжийн удирдлагын аппарат нь худгийн гадна байрлах ёстой.
 
11.3.       Цахилгаан гэрэлтүүлгийг цахилгаан төхөөрөмжтэй шахуургын /насосын/ өрөө, дулаан хуваарилах төв, павильон, хонгил, худагт мөн түүнчлэн хэсгийн шинэ хэрэгсэл, тохируулагч, цахилгаан хөдөлгүүртэй арматур байрлах газарт угсарна. Гэрэлтүүлэх чадварыг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нормоор авна.
 
Автоматжуулалт ба хяналт
 
11.4.       Дулааны сүлжээнд дараах параметр үйлдлүүдийг хангах автомат тохируулга блокууд төлөвлөнө.
 
·        Өгөх дамжуулах хоолойд "өөрийнхөө дараа" ба буцах дамжуулах хоолойд "өөрийнхөө өмнө" (түрэлт тохируулагч) тогтмол даралтыг барьж дулааны сүлжээ дэх өгөх, буцах дамжуулах хоолой дахь усны өгөгдсөн даралтыг барих
·        усны даралт зөвшөөрөгдөх утгаас ихсэх үед гидравликийн байдлаас үл хамаарах бүсүүд болгон усан сүлжээг хуваах
·        салгагдсан бүс дэх усны статик даралтыг заагдсан түвшинд байлгахын тулд хуваагдсан зангилаа дахь тэжээлийн байгууламжийг ажиллагаанд залгахыг автомат тохируулагчийг суурилуулах
·        усны явалтын дагуу секцэн хаалтын өмнөх өгөх (сорох) ба буцах дамжуулах хоолой дахь хаалтын өмнөх Ду≥300 мм салааны хоолой дахь усны температурыг хэмжих
·        секцэн хаалтууд ба тохируулагч байгууламжийн өмнөх ба дараах өгөх буцах дамжуулах хоолой дахь Ду≥300 мм-тэй салбарын өгөх ба буцах дамжуулах хоолойн хаалтын өмнөх усны даралтыг хэмжих
·        Ду≥400 мм салбарын өгөх ба буцах дамжуулах хоолой дахь усны зардлыг хэмжих
·        салбар дамжуулах хоолой дахь уурын даралтыг хаалтын өмнө хэмжих хаах арматур бүхий хэмжих хэрэгслийг төлөвлөнө.
·        Дулааны зангилаа, дулаан дамжуулах төвд:
 
гадна агаарын температураас хамааруулж ажиллах халаалтын системийн усны температур тохируулах автомат хаалт, даралтын зөрүү тохируулах хаалтууд суурилуулна.
0.9 МВт-аас дээш ачаалалтай хувьсах зарцуулалтын шахуургатай /насостай/ дулааны зангилаанд шахуургын /насос/ автомат удирдлагын датчикууд, 2-р хэлхээний даралт тохируулагч автомат удирдлагын систем суурилуулна.
6.9 МВт-аас дээш ачаалалтай дулаан дамжуулах төвд 2-р хэлхээний өгөх даралтыг хязгаарлагч датчик, өгөх ба буцах хоолойн хоорондын даралтын зөрүүний датчик, даралт барих автомат удирдлагын систем зэргийг суурилуулна.
 
11.5.       Дулааны худагт дамжуулах хоолой дахь температур ба даралтыг хэмжих байрын заагч хэмжин шалгах хэрэгслүүд суурилуулна.
 
11.6.       Дулааны ус дамжуулах сүлжээний өгөх ба буцах дамжуулах хоолой дээрх дулаан нэмэгдүүлэх шахуургын /насосын/ автоматжуулалт нь:
 
-          сүлжээний ажлын дурын горимын үед шахуургын /насосын/ өрөөнд өгөх эсвэл буцах дамжуулах хоолой дахь өгөгдсөн тогтмол даралтыг хангах;
-          шахуургын /насосын/ өрөөн дахь сорох дамжуулах хоолойн даралт зөвшөөрөгдөх утгаас өсөх, буцах дамжуулах хоолой дээрх шахуургын /насосын/ түрэлтийн дамжуулах хоолой дахь даралт буурах үед өгөх дамжуулах хоолой дээр суурилагдсан нөөцийн шахуургыг /насосыг/ залгах;
-          даралтат дамжуулах хоолой дахь даралт унах эсвэл ажиллаж байгаа шахуурга /насос/ унтрах үед нөөцийн шахуургыг /насосыг/ автоматаар залгагдах нөхцөлийг тус тус хангах ёстой.
 
11.7.       Дренажын шахуурга /насос/ нь дренажын усыг тухайн үед нь автоматаар зайлуулах ёстой.
 
11.8.       Холих шахуургын /насосын/ автоматжуулалт нь шахуурга /насос/ зогсох үед усны өгөгдсөн температур өсөх, холих шахуургын /насосын/ дараах дулааны сүлжээг хамгаалах, холилтын өгөгдсөн тогтмол температурыг тус тус хангах ёстой.
 
11.9.       Шахуурга /насос/ байрлах өрөө нь удирдлагын самбарт суурилагдсан заагч ба бүртгэгч хэрэгсэл (усны зардал хэмжигчийг оролцуулан) удирдлагын самбарт төхөөрөмжийн төлөв байдал ба гэмтлийг дохиолох, дохиоллоор иж бүрэн тоноглогдоно.
 
11.10.  Халуун ус хангамжийн хуримтлуур сав нь (савыг цэнэглэх ба шавхах шахуургыг /насосыг/ оролцуулан) дараах хэрэгслээр тоноглогдсон байна.
 
А. Хэмжих шалгах хэрэгслүүд:
Түвшин бүртгэх хэрэгсэл даралтын өгөх ба буцах бүх дамжуулах хоолой дээр заагч хэрэгсэл сав дахь усны температурын заагч хэрэгсэл
 
Б. Хориг хийх
Савны дүүргэлтийн дээд хязгаарын түвшинд хүрэх үед сав руу усны өгөлтийг бүрэн зогсоох
Доод түвшинд хүрэх үед (юүлэх шахуургыг /насосыг/ салгах) ус зарцуулалтыг бүрэн зогсоох
 
В. Дохиоллоор
Дээд хязгаарын түвшингийн (юүлэх шугам руу холилт эхлэх) Юүлэлтийн шахуургыг /насосыг/ салгах
 
11.11.  Байнгын үйлчлэх ажилтантай объект дээр хуримтлуур сав байрлуулах үед гэрэлт болон дуут дохиоллыг жижүүрийн ажилтны өрөөнд өгнө.
Байнгын үйлчлэх ажилтангүй объект дээр гэмтлийн дохиоллыг диспетчерийн төв дээр мэдээлэл өгөгдөхөөр байвал зохино. Байранд нь үйлчлэх ажилтан дуудлагын шалтгааныг тогтооно.
 
11.12.  Дулаан хуваарилах төвийн удирдлагыг байранд нь эсвэл удирдлагын самбарт байрлуулна. Дулаан техникийн хяналт бүртгэл ба тохируулгын хэрэгслүүд, автоматжуулалтын зүйлсээр тоногловол зохино.
 
11.13.  Хяналт ба автоматжуулалтын төхөөрөмжүүд нь байнгын үйлчлэх ажилтангүйгээр дулаан хуваарилах төвийн ажиллагааг хангах ёстой. (ажилтан ажлын цагийнхаа 50%-иас ихгүйд байхаар)
 
11.14.  Дулаан хуваарилах төвийн автоматжуулалт нь:
 
-    Хэрэглэгчийн дэргэдэх сүлжээний усны хамгийн их зардлыг хязгаарлах ба халаалтын системийн дулааны тохируулалтыг хангах;
-    Халуун ус хангамжийн систем дэх усны өгөгдсөн температурыг барих;
-    Үл хамаарах схемээр холбох үед дулааны хэрэглээний сүлжээн статик даралтыг барих;
-    Дулааны сүлжээний өгөх ба буцах дамжуулах хоолой дахь усны даралтын шаардагдах зөрүүг эсвэл буцах дамжуулах хоолой дахь өгөгдсөн даралтыг бариулах;
-    Параметрүүдийн зөвшөөрөгдөх хязгаараас хэтрэх аюул үүссэн тохиолдолд усны температурын болон даралтын өсөлтөөс дулаан хэрэглээний сүлжээг хамгаалах;
-    Ажлын шахуурга /насос/ унтрах үед нөөцийн шахуургыг /насосыг/ залгаж ажилд оруулах;
-    Доод түвшинд хүрэх үед савнаас ус авах ба усны дээд түвшинд хүрэх үед хуримтлуур сав руу ус өгөлтийг зогсоох;
-    Халаалтын системийн хоосрохоос хамгаалахыг тус тус автоматаар гүйцэтгэхээр хийгдэх ёстой.
  Диспетчерийн удирдлага
 
11.15.  Байгууламжууд нь газар нутгаараа тархмал дулааны сүлжээний байгууллага дээр диспетчерийн удирдлагыг төлөвлөнө.
 
11.16.  Диспетчерийн удирдлагыг хотын бүх дулааны сүлжээний ирээдүйн хөгжилттэй уялдуулан төлөвлөнө. Үндэслэл байгаа тохиолдолд дулаан хангамжийн сүлжээний хөгжлийг тооцон хотын төв хэсэгт нь төлөвлөж болно.
 
11.17.  Дулааны сүлжээнд нэг төвлөрсөн диспетчерийн төвтэй диспетчерийн удирдлагын нэг шатны бүтэц төлөвлөнө. Дулаан хангамжийн томоохон (1 саяас дээш хүн амтай хот) эсвэл бүтцээрээ онцгой хүндрэлтэй сүлжээнд төвийн ба дүүргийн диспетчерийн төвтэй диспетчерийн удирдлагын хоёр шатны бүтцийг төлөвлөх шаардлагатай. 100 МВт ба түүнээс бага дулааны зардалтай дулааны сүлжээтэй диспетчерийн удирдлага нь хотын нийтийн аж ахуйн албаны удирдлагын бүтцээр тодорхойлогддог ба хот эсвэл дүүргийн диспетчерийн нэгдсэн албаны хэсэг тодорхойлно.
 
11.18.  Дулааны сүлжээний газрын шинээр баригдаж буй диспетчерийн төвийг засвар үйлчилгээний төвийн өрөөнд байрлуулах нь зүйтэй.
 
11.19.  1 саяас дээш хүн амтай хотын дулааны сүлжээнд, техник эдийн засгийн үндэслэл байгаа тохиолдолд дулаан хуваарилах төвийг удирдах удирдлагын автомат систем төлөвлөхийг зөвшөөрнө.
 
Теле механикжуулалт
 
11.20.  Теле механикжуулалтын техникийн хэрэгсэл хэрэглэхийг диспетчерийн удирдлагын зорилтоор тодорхойлох ба хяналт, дохиолол, удирдлага ба автоматжуулалтын дохиоллын хэрэгсэл хэрэглэн иж бүрнээр боловсруулан төлөвлөнө.
 
11.21.  Теле механикжуулалт нь үйлчлэх байнгын ажилтангүйгээр шахуургын станц ба дулаан дамжуулах төвийн хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих, удирдах боломжийг бүрэн хангах ёстой.
 
11.22.  Шахуургын станц ба дулааны төвлөрсөн төвд теле механикийн дараах байгууламжийг суурилуулах ёстой.
 
-    Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдсан, гэмтэл гарсан эсвэл хянагдаж буй параметрийн утга тавилын хэмжээнээс өөрчлөгдсөн тухай теле дохиолол;
-    Шуурхай ач холбогдолтой цахилгаан хөдөлгүүр бүхий шахуургыг /насосыг/ ажиллуулах ба зогсоох хаалт арматурыг онгойлгох ба хаах теле удирдлага;
-    Шахуургын станц ба дулаан дамжуулах төвийн тэжээлийн хүчдэл, цахилгаан хөдөлгүүртэй халт арматурын онгойлт ба хаагдалтын байдлын теле дохиолол;
-    Цахилгаан хөдөлгүүрийн гүйдэл, дулаан зөөгчийн зарцуулалт, температур, даралтын теле хэмжилт;
-    Тойрох шугам дээрх хаалт нь цахилгаан хөдөлгүүртэй, теле удирдлагаар хангагдсан байх;
-    Теле удирдлагатай хаалтуудын тойрох шугам дээрх хаалтууд нь цахилгаан удирдлагатай байхаар төлөвлөх ба үндсэн ба тойрох шугамын хаалтын цахилгаан хөдөлгүүрүүд нь блокировка хийгдэж байхаар удирдлагын схемтэй;
-    Дулааны сүлжээний тохируулгын зангилаанд шаардлагатай үед дараах теле механикийн хэмжих тоног төхөөрөмжийг төлөвлөнө:
-               Өгөх ба буцах дамжуулах хоолой дахь дулаан зөөгчийн даралт, салбарын буцах хоолой дахь температурын теле хэмжилт;
-               Шуурхай ач холбогдол бүхий хаах арматур ба тохируулах хавхлагын теле удирдлага;
 
11.23.  Дулааны эх үүсвэрээс дулааны сүлжээний гаралт дээр дараах зүйлийг төлөвлөнө.
Сүлжээний өгөх ба буцах ус, уур ба хувирсан усны дамжуулах хоолой дахь дулаан зөөгчийн температур даралт, зардал, зарцуулалт мөн нэмэлт усны зарцуулалтын теле хэмжилт
Өгөх ба буцах гол дамжуулах хоолойнуудын хоорондох даралтын зөрүү, буцах усны даралтын хязгаар утгаар ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тоноглолыг зогсоох автомат удирдлага хийнэ.
 
11.24.  Теле механикийн аппарат, телемэдээллийн мэдрэгч нь цахилгаан техникийн байгууламжийн өрөөтэй хамтатгасан тусгай өрөөнд, эдгээр аппаратад ослын байдал үүсэх нөхцөлд ус ба уурын нөлөөлөхгүйгээр байрлах ёстой.
 
11.25.  Теле механикийн анхдагч мэдрэгч элементүүд нь хянагдаж буй объект дахь удирдлагын самбар ба диспетчерийн төвд мэдээллээ нэгэн зэрэг дамжуулах боломжтой байх ёстой.
 
Холбоо
 
11.26.  Диспетчерийн төвд шуурхай (диспетчерийн) утсан холбоотойгоор төлөвлөнө.
Дулааны сүлжээ дээрх ажилтантай шуурхай холбоог телефоны кабель угсарч шууд сувгаар холбохоор байна. Ингэхдээ хотын телефоны сүлжээ, эрчим хүчний системийн сувгийг ашиглаж болно.
Сүлжээ дээр байгаа ажилтан ба дулааны сүлжээний ашиглалт үйлчилгээний төвийн машинтай ажилтан хоорондын холбоонд радио телефон станц төлөвлөнө.
Дулааны сүлжээний ашиглалтын төвд автомат телефон станц суурилуулахыг зөвшөөрнө.
 
12.       БАРИЛГЫН БАЙГАЛЬ ЦАГ УУРЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛ ДЭХ
  ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТӨД ТАВИГДАХ НЭМЭЛТ ШААРДЛАГУУД
 
Ерөнхий шаардлага
 
12.1.       Дулааны сүлжээ ба тэдгээр дээрх байгууламжийг 8-9 баллын газар хөдлөлтийн бүс нутагт 2-р хэлбэрийн суулттай овойдог хүлрэн үетэй ба мөнх цэвдэг хөрстэй бүсэд төлөвлөхдөө энэ норм ба дүрмийн шаардлагын зэрэгцээ мөн /БНбД 22-01-01/, /БНбД 2.02.01-94/-ын шаардлагыг хангасан байвал зохино.
II хэлбэрийн суулттай хөрсөн дээр эзлэхүүний байгууламж төлөвлөхдөө мөн түүнчлэн /БНбД 2.02.01-94/-ын шаардлагыг хангасан байвал зохино.
 
Тайлбар: Дулааны сүлжээг I хэлбэрийн суулттай хөрстэй үед энэ бүлгийн шаардлагыг тооцохгүйгээр төлөвлөнө.
 
12.2.       Хаах, тохируулах ба хамгаалах арматурыг дулаан зөөгчийн параметр ба дамжуулах хоолойн голчоос үл хамааруулан гангаар сонгоно.
 
12.3.       Секцэн хуваагч хаалтуудын хоорондох зайг 1000 м-ээс ихгүйгээр тооцно. Үндэслэл байгаа үед дамжин өнгөрөх дамжуулах хоолой дээрх зайг 3000 м хүртэл ихэсгэж болно.
 
12.4.       Металл биш дамжуулах хоолойг дулааны сүлжээнд угсрахыг хориглоно.
 
12.5.       Хийн даралтаас үл хамааруулан суваг ба хонгилд шатдаг хий дамжуулах хоолойтой хамт дулааны сүлжээ угсрахыг хориглоно. Хийн даралт 0.005 МПа-аас ихгүй үед хорооллын доторх хонгилд ба ерөнхий сувагт зөвхөн байгалийн хий дамжуулах хоолойтой хамт угсрахыг зөвшөөрнө.
 
8 ба 9 баллын газар хөдлөлттэй бүс
 
12.6.       Дулааны сүлжээний барилга байгууламжийн газар хөдлөлтийн тооцоонд барилга барих бүсийн газар хөдлөлтийн зэрэглэлтэй тэнцүүгээр тооцвол зохино.
 
12.7.       Дулааны сүлжээний суваггүй угсралтыг Ду≤400 мм дамжуулах хоолойд хэрэглэхийг зөвшөөрнө.
 
12.8.       Дулааны сүлжээний дамжин өнгөрөх угсралтыг орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын доогуур мөн барилгын хана, ферм, баганаар угсрахыг хориглоно.
 
12.9.       Дулааны сүлжээний дамжуулах хоолой барилгын суурь ба ханыг дайран өнгөрөх газарт дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын хийцийн гадаргуу ба нээлхийн (нүхний) дээд талын хооронд 0.2 м-ээс багагүй зайтай байх ёстой. Энэ зайг бөглөхдөө ус үл нэвтрэх уян материал хэрэглэнэ.
 
12.10.  Дамжуулах хоолойг насос, ус халаагч, бак (сав)-нд холбохдоо дамжуулах хоолойн дагуу ба өнцөг булангийн шилжилтийг хангах арга хэмжээг бодолцон гүйцэтгэнэ.
 
12.11.  Дулааны сүлжээний Dу≥400мм хоолой газар доорх угсралтын үед сальник ган компенсатор хэрэглэнэ. Сальникт компенсаторын тооцооны компенсацлах чадварыг 100 мм-ээс ихгүй байхаар тооцно.
 
12.12.  Дамжуулах хоолойн хөдөлгөөнтэй өнхрөх ба бөмбөлөг тулгуур сонгохыг хориглоно.
 
12.13.  Газар дээрх угсралтын үед дамнуурга ба нэг нэгээр суурилагдсан ган тулгуур хэрэглэгдэх ёстой. Дулааны сүлжээний дамжуулах хоолойн тулгуур хоорондын холбоог тэнцүүр хоорондын холбоос болгон ашиглахыг хориглоно.
 
Мөнх цэвдэг хөрстэй бүс нутаг
 
12.14.  Дулааны сүлжээний трассын сонголт мөн түүнчлэн дамжуулах хоолойн дренажын байгууламж, үл хөдлөх тулгуур, худаг, дамжуулах хоолойн компенсаторын байршлыг мөнх цэвдэг хөрсний нөөцийн өөрчлөлтийн үе шат, хөрс ашиглагдаж буй төсөл нь зохиогдож байгаа барилга байгууламжийн үндэслэл мэт авагдсан зарчмыг бодолцон барилгажих нутаг дэвсгэр дээрх инженер геомөстлөгийн хайгуул шинжилгээний материал дээр үндэслэн гүйцэтгэнэ.
 
12.15.  Дамжуулах хоолойн дулааны уртсал компенсацлахад хоолойгүй хийгдсэн уян компенсатор ба дамжуулах хоолойн эргэлтийн өнцгийг өөрөө компенсацлагч болгон авбал зохино. Сильфонон компенсатор ба үндэслэл байгаа бол Ду≥400 мм-ийн дамжуулах хоолойд сальникт компенсатор хэрэглэхийг зөвшөөрнө.
 
12.16.  Хот ба бусад суурин газрын дулааны сүлжээний тойм нь өөр хооронд нь богино холболтоор холбогдсон ба дамжуулах хоолой тус бүрээр нь дулааны нийлбэр ачааллын 70%-иас багагүй өгөхөөр Хүснэгт 1-тэй уялдуулан тооцсон, угсралтын аргаас нь үл хамааруулан нөөцлөх хоёроос багагүй дамжуулах хоолойгоор дулаан өгөхөөр төлөвлөнө. Нөөцийн хоёр дамжуулах хоолой хоорондын зай нь 50 мм-ээс багагүй байна.
 
12.17.  Суулттай олон жилийн мөнх цэвдэг (хайлах үед) хөрсөнд, дулааны сүлжээний газар доорхи ба дээрх угсралтын үед дулааны сүлжээний хийцийн тогтвортой байдлыг хадгалах дараах арга хэмжээг авч үзэх шаардлагатай. Үүнд:
 
-    Хөрсний температурын шаардагдах горимыг хангах ердийн ба зохиомол агааржуулалттай сувагт эсвэл хонгилд сүлжээг тавих
-    Суваг ба хонгилын буурь дахь хөрсийг суултгүй хөрсөөр солих
-    Гадсан суурь байгуулах
-    Суваг, хонгил ба худгийн ус үл нэвтрэлтийг хангах
-    Хонгил ба худгаас тохиолдлын ба ослын усыг зайлуулахаар авч үзэх ёстой.
 
Дулааны сүлжээний тогтворт байдлыг хадгалах арга хэмжээний сонголт нь барилгажих нутаг дэвсгэрийн цэвдэг хөрсний нөхцөлийн өөрчлөлтийн ерөнхий байдал ба дамжуулах хоолойн ойролцоох цэвдэг хөрсний хайлах бүлгийн тооцооны үндсэн дээр гүйцэтгэнэ.
 
12.18.  Дулааны сүлжээний газрын дээрх угсралт нь дамнуурга дээр нам эсвэл өндөр, тусдаа орших тулгуургүй мөн газар дээр байрласан газар дээрх сувагт хийгдэхээр төлөвлөнө.
 
12.19.  Цэвдэг байдлыг хадгалан /БНбД 2.02.01-94/-ын I зарчим/ мөнх цэвдэг хөрсөн дээр баригдсан ба баригдаж байгаа бие даасан барилга руу салбаруудын дулааны сүлжээний газар доор угсрах үед барилгын хананаас 6 м зайд сүлжээг газар дээр угсрахаар төлөвлөнө. Агааржуулалттай сувагт бусад инженерийн сүлжээтэй хамт тэдгээрийг барилгын агааржуулах хонгилын хүрээнд гадаргуу дээр гаргалгаатайгаар дулааны сүлжээний газар доорхи угсралт хийхийг зөвшөөрнө. Гэхдээ барилгын суурь доорхи хөрс гэсэхээс сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ёстой.
 
12.20.  Цэвдгийг хадгалах зорилгоор (I зарчим) баригдах дулааны сүлжээний газрын доорхи угсралтын үед суваггүй угсрахыг хориглоно.
 
12.21.  Дулааны сүлжээний трассаар барилгын хийцийн сууриас ослын үед түүний дулааны нөлөөллийг мөнх цэвдэг хөрсөнд хүргэхгүй халуун ус зайлуулалтыг хангах газрын тэгшилгээг хийнэ.
 
12.22.  Дулааны сүлжээг сувагт угсрах үед барилгын хийц ба хавчуулга хэсгийн гадна гадаргууг битумт хуйлмал материалаар нааж ус тусгаарлалт хийхээр төлөвлөнө.
 
12.23.  Дулааны ус дамжуулах сүлжээний ус буулгагчийг секцэн таслагдсан нэг сүлжээнээс нэг цагийн хугацаанд ус буулгах нөхцөлийг хангахаар гүйцэтгэнэ. Ус буулгалт нь шууд ариутгах татуургын сүлжээнд, ариутгах татуургын сүлжээний хийцэд зөвшөөрөгдөх ба суурь дахь мөнх цэвдэг хөрсөнд дулааны хорт нөлөөллийг арилгах температур хүртэл хөргөлттэйгөөр авч үзвэл зохино.
Усыг суваг ба худагт буулгахыг хориглоно.
 
12.24.  Дулааны сүлжээний нам тус тусдаа орших тулгуур эсвэл газар дээрх сувагт, газар дээрх угсралтын үед дулааны сүлжээний зангилаанд газар доорхи худаг (павильон) хийнэ.
 
12.25.  Дулаан зөөгчийн зардал ба параметрээс үл хамааруулан дамжуулах хоолойн хамгийн бага голч нь 50 мм-ээс багагүй байх ёстой.
 
12.26.  Дулааны сүлжээний газар доорхи угсралтын үед дамжуулах хоолойн гулсах тулгуурын хамгийн бага өндрийг 150 мм-ээс багагүйгээр тооцох ёстой.
 
12.27.  Газар дээрх сувагт дулааны сүлжээ угсрах үед хөдлөх тулгуур хоорондын зайг дамжуулах хоолойн бат бэхний тооцоогоор гаргаж авсан зайг 0.7 итгэлцүүрээр үржүүлж тооцно.  
 
12.28.  Дулааны сүлжээг сувагт угсрахдаа барилгын хийц ба дамжуулах хоолойн хооронд хамгийн бага зай нь заавал мөрдөх хавсралт 7-д өгөгдсөн зайг дараах байдлаар ихэсгэх ёстой. Сувгийн хучилт хүртэл 100 мм-ээр, сувгийн ёроол хүртэл 50 мм-ээр тус тус ихэсгэж тооцно.
 
12.29.  Дулааны сүлжээний газар доорхи угсралтын үед барилга байгууламжийн суурь хүртэл зайг дараах байдлаар авах ёстой. Үүнд:
 
-    мөнх цэвдэг хөрсөн дээр 1-р зарчмаар барилга байгууламж барих үед, тооцоогоор тодорхойлох гэхдээ хүснэгт 7-д заасан хэмжээнээс багагүйгээр сувгийн ойролцоо хөрсний хайлах бүсээс 2 м-ээс багагүй
-    мөнх цэвдэг хөрсөн дээр 2-р зарчмаар (мөнх цэвдгийг хадгалахгүйгээр) барилга байгууламж барих үед Хүснэгт 7-д заасан хэмжээнээс багагүй тооцно.
 
Хүснэгт 7
 
Хөрс
мөнх цэвдэг хөрсний жилийн дундаж температур 0С
0-с хасах 2
хасах 2-с хасах 4
хасах 4-с доош
хэвтээгээр харагдах байдлаараа хамгийн бага зай
шаварлаг
7
6
6
элсэрхэг
8
7
6
том хадархаг
10
8
8
 
12.30.  Газар дээрх сувагт дулааны сүлжээг угсрахдаа дарж булах дулаан тусгаарлалтыг өгөх ба буцах дамжуулах хоолойд нэгтгэсэн дүүжин тусгаарлалт хэрэглэхийг зөвшөөрнө.
 
12.31.  Дулааны сүлжээн дээрх дулаан хуваарилах төвийн барилга ба бусад байгууламжийг агааржуулалттай зоорьтой байхаар төлөвлөнө.
 
12.32.  Дулааны сүлжээ дээрх байгууламж дахь дамжуулах хоолойн угсралтын түвшинг шалны түвшингээс дээш угсарвал зохино. Шалан дахь сувагт ба ховилд угсрахыг хориглоно.
 
12.33.  Дамжуулах хоолой ба тоног төхөөрөмжийг суллахын тулд дулаан хөрсөнд нөлөөлөх боломжгүй болгосон усны дренаж ба юүлэлтийг төлөвлөнө.
 
12.34.  Мөнх цэвдэг хөрсөн дээр 1-р зарчмаар угсрах үед газрын тэгшилгээний түвшингээс доош халуун ус ба хувирсан усны савыг суулгаж угсрахыг хориглоно.
  Боловсруулагдах газар нутаг
 
12.35.  Дулааны сүлжээний угсралтын бүх аргын үед дамжуулах хоолойн дренажын уртсал, газрын гадаргуугийн деформацийн үйлчлэлээс нэмэгдэх шилжилтийг компенсацилахад дамжуулах хоолойгоор хийсэн уян компенсатор ба эргэлтийн өнцгүүд хэрэглэгдэх ёстой. Сальникт компенсаторыг газрын гадаргууд догол үүсгэхээргүй газарт хэрэглэхийг зөвшөөрнө.
 
12.36.  Уян компенсаторын хэмжээг олох сальникт компенсатор сонгох ба дамжуулах хоолойн өөрөө компенсацилах тооцооны үед энэхүү нормын 7.34, 7.35 зүйлүүдийн шаардлагуудтай уялдуулан тодорхойлох дулааны уртсалын тооцооноос гадна дараах томьёогоор тодорхойлогдох газрын гадаргуугийн деформацийн нөлөөллөөс нэмэгдэх уртсал  /мм/ тооцогдоно.
 (25)
Энд:    -Хүснэгт 8-аас авах итгэлцүүр
e - уул геологийн өгөгдлөөр уулын ажил бүрээс, деформацийн нөлөөллийн бүсийн хилүүд дэх трассын хэсэг бүрт авагдах, газрын гадаргуун харьцангуй хэвтээ деформацийн хүлээгдэж байгаа хэмжээ (мм/м)
L-дулааны сүлжээний суваггүй угсралтын үед зэргэлдээ компенсаторууд хооронд ба бусад аргуудын үед дамжуулах хоолойн хөдөлгөөнгүй тулгуур хоорондын зай (м)
 
Хүснэгт 8
 
Дамжуулах хоолойн трассын боловсруулагдах хэсгийн урт /м/
30-50
51-70
71-100
101 ба түүнээс их
Итгэлцүүр
0,7
0,6
0,5
0,4
 
Тайлбар: 1.e<1мм/м хэмжээтэй үед нэмэгдэх уртсал  тооцох шаардлагагүй. 2.Тусгаарлалтын доторх дамжуулах хоолойн шилжилт зөвшөөрөгдөх тусгаарлалттай дулааны сүлжээний суваггүй угсралтын үед компенсаторын хэмжээг тодорхойлохдоо нэмэгдэх уртсал тооцох шаардлагагүй.
 
12.37.  Суваг, хонгил ба тусгаарлалт доторх дамжуулах хоолойн шилжилт хийлгэх боломж бүхий тусгаарлалттай суваггүй угсралтын үед деформацийн заадас хийж өгөх ёстой. Суваг ба хонгилын заадаст ерөнхий өргөн нь /БНбД 2.02.01-94/, харин суваггүй угсралтын үед томьёо 25-аар тодорхойлно.
 
Тайлбар: Суваггүй угсралтын үед битумэн хольцтой тусгаарлалттай хоолойд хэв гажилттай заадас хийж өгөх шаардлагагүй.
 
12.38.  Газар доорхи угсралтын үед дулааны сүлжээний ба дагалдах дренажын хоолойн налууг уулын ажлын гүйцэтгэлийн нөлөөллөөс газрын гадаргуугийн хүлээгдэх налууг бодолцон төлөвлөнө.
 
12.39.  Барилгын суурийн хонгил ба зооринд дулааны сүлжээг угсрахдаа үл хөдлөх тулгуураас ачаалал барилгын хийцэд дамжуулагдах ёсгүй.
 
12.40.  Дулааны сүлжээ ба тэдгээр дээр байгууламж төлөвлөхөд энэ нормын 12.9, 12.10 зүйлүүдийн шаардлагууд баримтална.
 
Суулттай давслаг ба овойдог хөрс
 
12.41.  Дулааны сүлжээг төлөвлөх үедээ дамжуулах хоолойн хотойлтын тооцоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх хүртэл, барилгын хийцийн суултаас сэргийлэх арга хэмжээг авч үзэх шаардлагатай.
 
12.42.  Дулааны сүлжээний газар доорхи угсралтын үед суваггүй угсралт хэрэглэхийг хориглоно.
 
12.43.  Орон сууц, олон нийт ба үйлдвэрийн барилгыг газар доорхи угсралтын үед дулааны сүлжээгээр огтлохыг хориглоно.
 
12.44.  Эрдэс давслаг ба овойдог хөрсөнд барилга байгууламжийн суурьтай зэрэгцээ дулааны сүлжээ газар доор угсрахад барилга байгууламжийн суурь хүртэл хэвтээгээр хамгийн бага зай 5 м-ээс багагүй, суултаараа II төрлийн хөрсөнд Хүснэгт 9-д зааснаар тооцно.
 
Хүснэгт 9
 
Суулттай хөрсний давхаргын зузаан м
Хоолойн голч мм
100 хүртэл
100-аас 300 хүртэл
300-аас их
хэвтээгээр харагдах байдлаар хамгийн бага зай /м/
5 хүртэл
Хүснэгт 3 хавсралт 6-аар I төрлийн суулттай хөрс
5-12 хүртэл
5
7,5
10
12-с их
7,5
10
15
 
Хүснэгт 9-д заагдсанаас бага зайд дулааны сүлжээ угсрах үед суваг ба худгийн ус үл нэвтрэх хийц мөн худгаас тохиолдлын ба ослын усыг тогтмол зайлуулахаар авч үзэх ёстой.
Суваг, хонгил буюу суваггүй угсралтын бүрхүүлээс ус дамжуулах хоолой хүртэл хэвтээгээр үзэгдэх байдлаараа хамгийн бага зай нь Dу<500мм-3 м, Dу>500мм-4 м байна.
100 мм-ээс их голчтой дамжуулах хоолойноос автомашины замын хөвөө чулуу хүртэл хэвтээгээр хамгийн бага зай нь 2 м-ээс багагүй байна.
Суултын чанарын нягтруулалт, бэхлэлт эсвэл барилга байгууламж доор гадсан суурь байгуулах үед II хэлбэрийн хөрсөнд барилга байгууламжийн суурь хүртэл хэвтээгээр харагдах байдлын зайг Хавсралт 6-гийн хүснэгт 3-аар I хэлбэрийн суулттай хөрсөөр тооцно.
 
12.45.  Худгийн сууринд хөрсийг нь 1 м-ээс багагүй гүнд нягтруулан өгөх ёстой. Суултын хэмжээ 40 см хүртэл үед сувгийн сууринд хөрсийг нь 0.3 м гүнд нягтруулж өгөхөөр суултын хэмжээ нь 40 см-ээс их үед сувгийн бүх өргөнд 10 см-ээс багагүй зузаантай битум эсвэл замын хар тосон материалаар боловсруулсан шаварлаг хөрсний үеийг нэмж дэвсэж нягтруулна.
 
12.46.  Эзлэхүүнт байгууламжууд нь шүүрүүлэх давхаргатай суулттай, эрдэслэг овойдог хөрсний зузаан нь бага хучилтад бүхий хэсэг дээр байрлах ёстой. Эзэлхүүнт байгууламжийн барилгын талбай хажуу бэл (уулын) дээр байрлах үед бороо цасны ус зайлуулах уулын суваг төлөвлөж өгвөл зохино.
 
12.47.  Эзлэхүүнт байгууламжаас янз бүрийн зориулалтын барилга байгууламж хүртэлх зайг дараах байдлаар тооцно.
эрдэслэг ба овойдог хөрсөнд –эрдэслэг буюу овойдог хөрсийг 1.5 зузаанаас багагүй.
ус нэвчих (дренажийн) дэвсэгдэх хөрсний үед суултаараа 2-р хэлбэрийн хөрсөнд суултын үе давхаргын 1.5 зузаанаас багагүй, дренажийн биш дэвсэгдэх хөрсөнд суултын давхаргын зузаанаас багагүй гэхдээ 40 м-ээс ихгүй.
 
Тайлбар: Суулттай, эрдэслэг, овойдог хөрсний давхаргын хэмжээг байгалийн рельефийн гадаргуугаас хусалт эсвэл асгалттай тэгшилгээ хийгдсэн үед тэгшилгээний түвшингээс тус тус авах хэрэгтэй.
 
12.48.  Дулаан хуваарилах төв, шахуурга /насос/ станц гэх мэт эзлэхүүнт байгууламжийн шалны доорхи газрыг 2-2.5 м гүнтэйгээр нягтруулж өгвөл зохино. Нягтруулсан хөрсний хязгаар хүрээ нь байгууламжийн хэмжээнээс тал бүр тийшээ 3 м-ээс багагүйгээр илүү байх ёстой. Шал нь ус үл нэвтрэх цуглуулах хонхор руу 0.01-ээс багагүй налуутай байх ёстой. Шалны ханатай уулзах хэсэгт 0.1-0.2 м өндөртэй ус үл нэвтрэх хөвөө хийж өгнө.
 
12.49.  Дулааны сүлжээний ажиллагаа ба найдвартай байдлыг хангахад суулттай эрдэслэг овойдог хөрсөнд төлөвлөхдөө тэдгээрийн үндсэн элемент ба зангилаанд чөлөөтэй хүрэх боломжтойгоор авч үзэх шаардлагатай.
 
12.50.  Байгууламжийн ханаар суваг ба дамжуулах хоолойн нэвтрэлтийг хийхдээ тэдгээр нь байгууламжийн дотор ба гадна хэвтээ шилжилтийг суурь дахь суулт, усаар угаагдалт (буулт) буюу овойлтын боломжийг хэмжээний 1/5-д нь хангахаар сальникийн тусламжтайгаар гүйцэтгэнэ.
 
12.51.  Барилгад дулааны сүлжээний оролтыг нягтруулалттай хийхээр төлөвлөнө. Сууринд (подвалын хананд) дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын хийцийн гадаргуу, нээлхий дээрх ялуу хоорондын зайг 30 см-ээс багагүй ба иж бүрэн арга хэмжээ авагдсан барилга барих үеийн суултын тооцооны хэмжээнээс багагүйгээр авсан байх ёстой. Энэ залгааг уян материалаар битүүлж өгнө. Барилгад тулж байгаа сувгийн ёроол суурийн улнаас 50 см-ээс багагүй хэмжээгээр дээш байх ёстой.
 
12.52.  Барилгын суурь суулгалтын хэмжээ 20 см-ээс их үед барилгын оролт дээрх суваг нь хүснэгт 9-д заагдсан зайд ус үл нэвтрэх байдлаар тооцно.
 
12.53.  Дулааны сүлжээ ба тэдгээр дээрх байгууламж төлөвлөхөд энэ нормын 12.10 зүйлийн шаардлагыг хангасан байвал зохино.
 
Мөхсөн амьтны гаралтай ба лагархаг хөрс
 
12.54.  Дулааны сүлжээний трассыг дараах хэсгүүд дээр төлөвлөх ёстой.
 
-хүлрэн лагархаг хөрсний үеүдийн нийлбэр зузаан нь хамгийн бага
-нягтруулагдсан ба хатаагдсан хүлрэн
-хүлэр дэвсээтэй бөх бат хөрстэй
 
12.55.  Дулааны сүлжээний газар доорхи суваггүй угсралтыг хориглоно.
 
12.56.  Тусдаа орших тулгуур ба дамнуурга тулгуурт гадсан суурь хэрэглэнэ.
 
12.57.  Дулааны сүлжээний газар доорхи угсралтын суваг ба худаг доторх суурийг:
 
 
-    хүлрэн давхарга үеийн зузаан 1 м хүртэл байхад хүлрийг бүрэн зайлуулж сувгийн бүх өрөөгөөр элсэн дэр хийж, суваг ба худгийн суурь доор цул төмөр бетон хавтан хийх;
§   хүлрэн давхарга үеийн зузаан 1м-ээс их үед суваг ба дагалдах дренаж дор тасралтгүй төмөр бетонон тавцантай гадсан суурь хийх;
 
12.58.  Орон сууц, олон нийт үйлдвэрийн барилгыг газар доорхи угсралтын дулааны сүлжээгээр огтлохыг хориглоно.

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих