A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ //Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам/

2005 оны 05 сарын 04 өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

"Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, "Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. " Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам"-ыг 1 дүгээр хавсралтаар ,/СС-ын 2010 оны 39 тоот тушаалаар 1 дүгээр хавсралт хүчингүй/ "Төрийн сангийн төлбөр тооцооны журам"-ыг 2 дугаар хавсралтаар, " Төсвийн зарцуулалтын эрхийн тухай журам"-ыг 3 дугаар хавсралтаар, /2009 оны 147-р тушаалаар 3-р хавсралтыг хүчингүй болгосон/ "Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх журам"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан журмуудыг Төсвийн эрх захирагчид, аймаг, Нийслэлийн Төрийн сан, төсвийн байгууллагуудад хүргүүлж, 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 182 тоот, 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 264 тоот, 2002 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 286 тоот, 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 327 тоот тушаалуудыг хүчингүйд тооцсугай.

4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ч.Хүрэлбаатар/-д даалгасугай.