Хэвлэх DOC Татаж авах
МУГЕГ-ын даргын 2000 оны 578 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
 
Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журам
Энэхүү журмаар улсын хилээр нэвтрүүлж буй барааны дээжид магадлан шинжилгээ хийж, гаалийн лабораторийн дүгнэлт гаргах харилцааг зохицуулна.
Нэг. Бараа, бүтээгдэхүүнд гаалийн лабораторийн дүгнэлт гаргах үндэслэл :
1.1.           Барааг гаалийн хяналт шалгалтын явцад магадлан шалгах зорилгоор саатуулсан болох нь гаалийн газар, хороодоос ирүүлсэн албан тоот, ГУБ-ийн магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримт, хэрэг бүртгэгчийн Шинжээч томилон ажиллуулах тухай тогтоолоор баталгаажиж, дагалдах бусад бичиг баримтыг хавсарган, дээж сорьцыг зохих дагуу битүүмжлэн ирүүлсэн байх. Тухайн бараанд шинжилгээ хийлгэх тухай улсын болон хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжийн албан бичгээр хүсэлт гаргасан байх.
1.2.           Тухайн барааг саатуулсан, шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан үндэслэл барааны ангиллын кодыг тодорхойлоход чиглэгдэх ба үүнд технологийн, гарал үүслийн, материал судлалын, бүтцийн, зэрэглэлийн, эрдэс чулуу судлалын, түүх ослын үнэт зүйл, үнэт металлд хамаарах эсэх болон шинжилгээний үзүүлэлтээр тодорхойлогдох бусад хүчин зүйлс байх.
Хоёр. Бараа, бүтээгдэхүүнд гаалийн лабораторийн дүгнэлт гаргахгүй байх үндэслэл
2.1.           Шинжилгээнд ирүүлсэн дээж нь битүүмжлэгдээгүй, Гаалийн газар, хороодын албан бичиг, Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, Шинжээч томилон ажиллуулах тухай тогтоол, Дээж, сорьц авсан тухай баримт зэрэг холбогдох бичиг баримт бүрдэл болоогүй байх.
2.2.           Бараа нь магадлан шинжилгээ хийх шаардлагагүйгээр БТКУС-ийн тайлбарыг үндэслэн ангиллын кодыг шууд тодорхойлох боломжтой байх.
2.3.           Бараа нь ангиллын хувьд маргаантай болох нь холбогдох бичиг баримтаар нотлогдоогүй байх.           
Гурав. Гаалийн лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагааны дэс дараалал
3.1.           Харьяа гаалийн газар, хороодоос ирүүлсэн албан бичиг, магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, бусад хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн албан бичигтэй эрхлэгч эхлэн танилцана.
3.2.           Эрхлэгч нь шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан бичиг баримттай танилцсаны үндсэн дээр өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх ба шаардлагатай зарим асуудлыг холбогдох хэлтэс болон эрхэлсэн дэд даргад танилцуулна.
3.3.           Шинжээч нар нь эрхлэгчийн хийсэн хуваарийн дагуу холбогдох шинжилгээний ажлыг "Шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах журам"-н дагуу хийж гүйцэтгэнэ.
3.4.           Магадлан шинжилгээний ажлыг хийж дууссаны дараа шинжилгээний дүнг холбогдох стандартын заалт, БТКУС-ийн тайлбартай харьцуулан, aнгиллын кодыг урьдчилан тодорхойлсон "Шинжээчийн дүгнэлт"-ийг 1% бичиж, БТКУС-ыг хариуцсан байцаагчаас санал авсны үндсэн дээр эрхлэгчид танилцуулна.
3.5.           Эрхлэгч нь шинжээчийн гаргасан дүгнэлтийг хянан баталгаажуулж, "Гаалийн лабораторийн дүгнэлт" албан маягтыг бичих зөвшөөрлийг бичгээр олгоно.
3.6.           Гаалийн лабораторийн дүгнэлтийг МУГЕГ-ын эмблем, "Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Гаалийн лабораторийн дүгнэлт" гэсэн бичиг бүхий хэвлэмэл улсын дугаартай албан маягт дээр бичнэ.
3.7.           Дүгнэлтийг "Гаалийн лабораторийн дүгнэлт" албан маягт дээр 2% бичиж, 1 дэх эх хувийг гаалийн лабораторийн бичиг хэрэгт авч, 2 дахь эх хувийг шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан гаалийн болон холбогдох бусад байгууллагад өгөх ба энэ нь анхны бүрдүүлэлт хийгдэж буй гаалийн байгууллагын бичиг баримтад хавсрагдана.
3.8.           Гаалийн лабораторийн дүгнэлт нь эрхлэгч ба шинжээчийн гарын үсэг нь Гаалийн лабораторийн тэмдгээр баталгаажсан байх ба энэ нь албан ёсны дүгнэлт байна.
3.9.           Гаалийн лабораторийн дүгнэлтэд тухайн барааны ангиллын кодыг тодорхойлох үндэслэл болсон шинжилгээний дүнгийн хуулбар, барааны загвар дээр эсвэл фото зургийг битүүмжлэн хавсаргасан байна.
3.10.       Гаалийн лабораторийн дүгнэлт нь зөвхөн нэг удаагийн гаалийн бүрдүүлэлтэд хэрэглэгдэх ба нэг сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
3.11.       Гаалийн лабораторийн дүгнэлтийн хугацааг тухайн байгууллагын бичгээр гаргасан хүсэлт, холбогдох гаалийн байгууллагаас авсан тодорхойлолтыг үндэслэн 1 удаа сунгаж болно.
3.12.       Тухайн барааны гаалийн бүрдүүлэлт хилийн гаалийн байгууллагад хийгдэж байгаа бол 2 дахь эх хувийг хилийн гаалийн байгууллагын гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад хавсаргах ба харин гүний гаалийн байгууллагад  анхны бүрдүүлэлтийг хийсэн бол хилийн гаалийн байгууллагын бичиг баримтад Гаалийн лабораторийн дүгнэлтийн хуулбарыг хавсаргаж болно.
3.13.       Гаалийн зорилгоор хийгдэх магадлан шинжилгээг ажлын 3-10 хоногийн хугацаанд хийх ба гаалийн лабораторийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ тухай хүсэлт гаргасан гаалийн байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэнэ.
Дөрөв. Гаалийн лабораторийн дүгнэлт өгөх үйл ажиллагаатай холбогдох хариуцлага
4.1.      Гаалийн лабораторийн дүгнэлт гаргах явцад тухайн барааны дээжид хийх шинжилгээг шинжлэх ухааны байгууллага, экспертиз эрх бүхий лабораториудад хийсэн бол шинжилгээний үр дүнтэй холбогдох хариуцлагыг шинжилгээ хийсэн байгууллагууд хариуцах ба энэ тохиолдолд барааны ангиллын кодтой холбогдох хариуцлагыг гаалийн лаборатори хариуцна.
4.2.      Гаалийн лаборатори нь өөрийн байранд, өөрийн тоног төхөөрөмж дээр шинжилгээ хийсэн тохиолдолд гаалийн лабораторийн дүгнэлтийг бүрэн хариуцна.
4.3.      Гаалийн лабораторид хийгдсэн шинжилгээний ажлын үр дүнг дүгнэлт гаргасан шинжээч-ГУБ хариуцах ба ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд ГУБ-ийн сахилгын тусгай дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.4.      Гаалийн лабораториос гаргасан барааны ангилал тодорхойлсон дүгнэлт нь эцсийн дүгнэлт байх бөгөөд уг дүгнэлтийг хэрэгжүүлэн ажиллаагүй тохиолдолд тухайн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн ГУБ-д зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Тав. Гаалийн лабораторийн дүгнэлттэй холбогдох маргааныг шийдвэрлэх
1.1.           Гаалийн лабораторийн шинжээчийн гаргасан барааны ангиллын дүгнэлт нь БТКУС хариуцсан байцаагчийн саналтай зөрчилдөж байгаа тохиолдолд зөвшилцөж шийдвэрлэнэ. Уг маргааныг зөвшилцөх байдлаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл комисс томилж, дахин магадлан шинжилгээ хийлгэх замаар шийдвэрлэнэ.
1.2.           Харин харьяа гаалийн газар, хороо, салбараас гаалийн лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл нотолгоо болох албан ёсны бичиг баримт, барааны дээж загвар, фото зургийг хавсарган Гаалийн хуулийн 89 -р зүйлийн дагyy гомдол гаргаж болно.
1.3.           Гомдлын дагуу магадлан шинжилгээний ажлын комисс томилон шалгуулсан дүнг МУГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг гаргах ба үүгээр уг маргааныг эцэслэн шийдвэрлэнэ.
1.4.           Дээрх байдлаар маргааныг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд бусад орны гаалийн лабораторид хандаж шинжилгээг хийлгүүлж болно.
Зургаа. Төлбөр
6.1.           Гаалийн лабораторийн дүгнэлт гаргасан төлбөрийг урвалж бодисын үнэ, албан маягтын үнийг шингээж, МУГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан журмын дагyy авна.
6.2.           Гаалийн лабораторийн дүгнэлтийн төлбөртэй холбогдох тооцооны тайланг энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөх огнооноос эхлэн) cap бүр МУГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст гаргаж өгнө.
6.3.           Гаалийн лабораторид хийгдэх магадлан шинжилгээний ажлын шууд холбогдох шинжилгээг экспертиз эрх бүхий лабораториудад хийсэн тохиолдолд төлбөрийг хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.