Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ДБ-ийн сайдын 2001 оны 360 дугаар тушаалын тавдугаар хавсралт
 
БАРИЛГА, АВТОЗАМ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮДЭД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Барилгын зураг төсөл, үйлдвэрлэл
-          Барилгын угсралт, засвар, ашиглалтын
-          Барилгын бүтээцийн зураг төслийн
Хоёр. Барилгын материал үйлдвэрлэл
-          Царууц материалын технологийн
-          Барьцалдуулагч материалын технологийн
-          Керамик материалын технологийн
-          Бетон, дүүргэгч материалын технологийн
-          Дулаан тусгаарлагч материалын технологийн
-          Тодорхой нэр буюу зориулалтын материалын технологиор
 
Гурав. Барилгын инженерийн хангамжийн зураг төсөл, үйлдвэрлэл
-          Барилгын цахилгаан хангамж угсралт.ашиглалтын
-          Барилгын цахилгаан хангамжийн зураг төслийн
-          Барилгын холбоожуулалт, дохиоллын системийн угсралт, ашиглалтын
-          Барилгын холбоожуулалт, дохиоллын системийн зураг төслийн
-          Усан хангамж, ариутгах татуургын системийн угсралт, ашиглалтын
-          Ариутгах татуурга, усан хангамжийн системийн зураг төслийн
-          Барилгын дулаан хангамж, салхивч угсралт, ашиглалтын
-          Барилгын дулаан хангамж, салхивчийн зураг төслийн
 
Дөрөв. Автозамын барилгын зураг төсөл, үйлдвэрлэл
-          Авто замын барилга угсралт, засвар арчлалтын
-          Авто замын зураг төслийн
-          Гүүрний барилгын
-          Гүүрний зураг төслийн
-          Автозамын материалын
 
Тав. Инженер -хайгуул, геоэкологи
-          Барилга, байгууламжийн зураг төслийн ул хөрсний нөхцөл, судалгаа,шинжилгээний
-          Хот байгуулалтын шаардлага, барилга байгууламжийн төлөвлөлтийн ул хөрсний үнэлгээ, хөрсний үе давхаргын зураглалын
Зургаа. Барилгын ажлын механикжуулалт
-          Барилга, замын машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны
-           Үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж зохион бүтээх, туршилт, нэвтрүүлэлтийн
 

Барилга, Автозам, Нийтийн аж ахуйн салбарын мэргэшлийн зэрэгтэй инженерүүдийн эрхлэх ажил үйлчилгээний чиглэл
 
Нэг. Барилгын зураг төсөл, үйлдвэрлэлийн чиглэлээр
 
1.1.           Мэргэшсэн инженер (II зэрэг )
•         300 м2 хүртэл талбайтай, 3 хүртэл давхар модон барилгын зураг төсөл зохиох, хариуцан бариулах
•         Барилгын өндөр нь 18 м хүртэл, өнгийлт нь 6 м - с бага, бүх төрлийн барилгын ( газар хөдлөлтийн 7 баллаас бага бүсэд) зураг төслийг нь зохиох, хариуцан бариулах
•         3 хүртэл давхар , өнгийлт нь 6 м-с бага бүх төрлийн барилгын (газар хөдлөлтийн 7 баллаас их бүсэд) зураг төслийг нь зохиох, хариуцан бариулах
1.2.           Мэргэшсэн инженер (I зэрэг )
 
•           Мэргэшсэн инженерийн ( II зэрэг) ажил үйлчилгээ
•           1000 м2хүртэл талбайтай 3 давхар модон, ерөнхий зориулалтын барилгыг газар хөдлөлтийн 7 балл ба түүнээс их бүсэд
•           1000 м2-с их талбайтай ерөнхий зориулалтын 3 хүртэл давхар модон барилгыг газар хөдлөлтийн 7 баллаас бага бүсэд хариуцан бариулах буюу зураг төслийг нь зохиох
•           500 м2хүртэл талбайтай, барилгын өндөр нь 18 м хүртэл, өнгийлт нь 6 м -с бага бүх төрлийн барилгыг газар хөдлөлтийн 7 баллаас их бүсэд
 
1.3.           Зөвлөх инженер
•       Мэргэшсэн инженер (II, I зэрэг) ажил үйлчилгээ
•           1000 м2-с их талбайтай, саравчны өнгийлт нь 6 м-ээс их, барилгын өндөр нь 36 м хүртэлх бүх төрлийн ерөнхий ба тусгай зориулалтын барилгыг газар хөдлөлтийн 7 балл ба түүнээс их бүсэд
•           Барилгын өндөр нь 36 м-с их, онцгой төвөгтэй барилга байгууламжийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зураг төслийг зохиох, хариуцан бариулах
•           Төсөл, техник эдийн засгийн үндэслэл, норм норматив, заавар зөвлөмж зэрэгт шүүлт хийх, дүгнэлт гаргах, зөвлөх
 
Дээрх барилгуудын ангиллыг БХБНААГ тогтооно. Давхрын тоонд зоорины давхрыг оруулж тооцно.
 
Хоёр. Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр
 
2.1.           Мэргэшсэн инженер.
•         Батлагдсан заавар, горим, журмын дагуу үйлдвэрлэлийн технологи  боловсруулах, удирдах
•         Зөвшөөрөгдсөн ажлын зураг, стандарт техникийн баримт бичгийн шаардлагыг хангуулан үйлдвэрлүүлэх
•         Үйлдвэрлэлийн технологи бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын холбогдолтой техникийн баримт бичиг боловсруулах
 
 

•         Түүхий эд, материал, хагас боловсруулсан ба бэлэн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн технологийн горим, параметр, жор найрлагыг хянах, зохицуулах, туршилт тохируулгын ажлыг хариуцан гүйцэтгэх
 
2.2.           Зөвлөх инженер
•         Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•         Үйлдвэрлэлийн технологи, горим, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, хянаж баталгаажуулах
•         Үйлдвэрийн технологи, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарт иж бүрэн судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гаргах, зааварчилгаа өгөх
•         Үйлдвэрийн технологи, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын холбогдолтой боловсруулсан техникийн баримт бичигт экспертиз хийх, дүгнэлт гаргах, туршилт тохируулгын ажлыг удирдан гүйцэтгэх, зөвлөх
Гурав. Барилгын инженерийн хангамжийн зураг төсөл, үйлдвэрлэлийн чиглэлээр
3.1.           А. Барилгын цахилгаан хангамжийн хүрээнд Мэргэшсэн инженер
(угсралт, ашиглалт)
•         Барилга, байгууламжийн гадна цахилгаан хангамж. Үүнд: кабель шугам , цахилгаан дамжуулах агаарын шугам, трансформаторын хаалттай дэд станц
•         Гадна ба доторх хуваарилах байгууламж
•         Барилга байгууламжийн дотор цахилгаан хангамж - дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж
•         Барилга, байгууламжийн аянгын хамгаалалт, хамгаалах газардуулга зэрэг ажлыг удирдан гүйцэтгэх
Б. Барилгын холбоо дохиоллын хүрээнд Мэргэшсэн инженер
•         Барилгын холбоо дохиолол, холбоо хэрэглээний техникийн зураг төсөл зохиох, удирдан хийлгэх, угсралтын явцад хяналт хийх
•         Хот, суурин газрын холбоожилтын хэтийн төлөв, судалгаа хийх
В. Барилгын цахилгаан хангамжийн хүрээнд Мэргэшсэн инженер ( зураг төсөл )
•         Барилгын цахилгаан хангамж, сүлжээ, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн зураг төсөл зохиох, угсралтын явцад хяналт хийх
•         Хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэтийн төлөв зохиох, судалгаа хийх
3.2.           А. Барилгын цахилгаан хангамжийн хүрээнд Зөвлөх инженер ( угсралт, ашиглалт)
•         3.1. А-д заасан ажил үйлчилгээ
•         Мэргэжлийн чиглэлээр БНбД ба стандарт боловсруулах
•         Салбарын техникийн бодлого боловсруулах
•         Мэргэшлийн чиглэлээр экспертиз хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, зөвлөх

Б. Барилгын холбоо дохиоллын хүрээнд Зөвлөх инженер
•         3.1.Б -д заасан ажил үйлчилгээ
•         Олон улсын зэрэглэлтэй холбоо дохиоллын сүлжээг тооцох, ашиглалтад оруулах, Монгол улсад баригдах гадаадын байгууллагын хийсэн барилгын зураг төсөлд экспертиз хийх , хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх
•         Улс орны эдийн засгийн бүс, муж төлөвлөлтийн холбоожилтын тооцоо хийх, зураг төслийг удирдан гүйцэтгэх
В. Барилгын цахилгаан хангамжийн хүрээнд Зөвлөх инженер (зураг төсөл)
•         3.1. В-д заасан ажил үйлчилгээ
•         Монгол улсад баригдах гадаадын байгууллагын хийсэн зураг төсөлд экспертиз хийх , хөндлөнгийн хяналт тавих, зөвлөлгөө өгөх
•         Улс орны эдийн засгийн бүс, муж төлөвлөлтийн цахилгаан хангамж, сүлжээний тооцоо хийх, зураг төслийг удирдаж гүйцэтгүүлэх
3.3.           Барилгын усан хангамж ариутгах татуургын хүрээнд Мэргэшсэн инженер
•     Барилга, байгууламжийн усан хангамж, ариутгах татуургын системийн зураг төсөл зохиох, угсралтын ажлыг удирдан гүйцэтгэх, аргачлал, норм норматив боловсруулах, тоноглол төхөөрөмжийн ашиглалтад үзлэг тохируулга хийх
3.4.           Барилгын усан хангамж ариутгах татуургын хүрээнд Зөвлөх инженер
•          Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•           Гал эсэргүүцэх автомат системийн тооцоо, зураг төсөл зохиох, оношлох дээрх ажлуудад зөвлөлгөө өгөх, экспертиз хийж, дүгнэлт гаргах, хөндлөнгийн хяналт тавих
3.5.           Барилгын дулаан хангамж, агаар сэлгэлтийн хүрээнд Мэргэшсэн инженер
•     Барилгын дулаан хангамж, салхивчийн зураг төсөл зохиох, угсралтыг хариуцан гүйцэтгэх, ашиглалтын явцад үзлэг тохируулга, тооцоо хийх, норм норматив, стандарт боловсруулах
3.6.           Барилгын дулаан хангамж, агаар сэлгэлтийн хүрээнд Зөвлөх инженер
•         Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•         Барилгын дулаан хангамж, кондиционерийн зураг төсөл зохиох, хөндлөнгийн хяналт тавих, экспертиз хийх, дүгнэлт гаргах, зөвлөх
Дөрөв. Автозамын барилгын зураг төсөл, үйлдвэрлэлийн чиглэлээр
4.1.           Мэргэшсэн инженер
•         Зам, гүүрний барилгыг удирдан бариулах
•         Зам.гүүр барих засварлахтай холбоотой ажлын хэмжээ гаргах, хэмжилт гадаслагаа хийх
•         Зам, гүүрний барилгын ба засварын ажилд даамал, талбайн инженерээр ажиллах

•         Зураг төсөл гүйцэтгэх
•         Зам барилгын материал, хөрс шинжлэх, лабораторийн дүгнэлт гаргах
 
4.2.           Зөвлөх инженер
•         Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•         Зураг төсөл зохиох, экспертиз хийх, дүгнэлт гаргах
•         Зам гүүрний барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийх
•         Төсөл, техник эдийн засгийн үндэслэл, норм норматив, заавар зөвлөмжид шүүлт хийж, дүгнэлт гаргах, зөвлөх
 
Тав. Инженер-хайгуул, геоэкологийн чиглэлээр
 
5.1.           Мэргэшсэн инженер
•         Барилга, байгууламжийн зураг төсөлд зориулсан ул хөрсний шинжилгээний дүгнэлт гаргах
•         Ерөнхий төлөвлөгөөнд зориулсан инженер-геологийн судалгаа явуулах, тайлан гаргах
 
5.2.           Зөвлөх инженер
•         Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•         Инженер геологийн төвөгтэй нөхцөлд (олон жилийн цэвдэгтэй, газар хөдлөлтийн 7-оос дээш баллд, гадаргуугийн болон хөрсний усанд автагдах нөхцөлтэй, байгалийн эмзэг тогтоцтой хөрс тархсан: хөөлт, овойлт, суулт өгдөг гэх мэт) судалгаа хийх, хээрийн болон лабораторийн туршилт удирдан явуулах
•         Төсөл, техник эдийн засгийн үндэслэл, норм норматив, заавар зөвлөмжид шүүлт хийж, дүгнэлт гаргах, зөвлөх, хөндлөнгийн хяналт тавих
 
Зургаа. Барилгын ажлын механикжуулалтын чиглэлээр
 
6.1.           Барилга замын машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны хүрээнд Мэргэшсэн инженер
•         Гүйцэтгэх ажлын хэмжээ, технологитой нь уялдуулан машин механизм, тоног төхөөрөмж тооцох, сонгох
•         Машин механизм тоног төхөөрөмжийг ашиглах, хөдөлмөр хамгаалал,эрүүл ахуй , аюулгүй ажиллагааны дүрэм, стандартын биелэлтэд хяналт тавих
•         Машин механизм тоног төхөөрөмжөөр хангах гэрээний биелэлтэд хяналт
•         Хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлж норм нормативын дагуу үнэлэлт дүгнэлт гаргах
•         Машин механизм тоног төхөөрөмжийн засвар техникийн үйлчилгээнд шаардагдах хийц хэсэг сэлбэг шатахуун тосолгооны материалын хэрэгцээ, ажиллах хүч технологийн дагуу зогсох хугацааг тооцоолон гаргах
•         Машин механизм төхөөрөмжийн ашиглалтын явцад гарсан эвдрэл саатал гэмтлийн шалтгааныг судалж хөтлөх

6.2.           Барилга замын машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны хүрээнд Зөвлөх инженер
•         Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•         Машин механизм, тоног төхөөрөмжийн машин-цагийн үнэ төлөвлөлт тооцооны өртгийг тооцоолох.БНбД .стандарт боловсруулах
•         Машин механизм тоног төхөөрөмжийн үнэлгээг Дэлхийн банкны эдийн засгийн хөгжлийн институтээс баталсан журам нормын дагуу гүйцэтгэх
•         Төсөл, техник эдийн засгийн үндэслэл, норм норматив, заавар зөвлөмжид шүүлт хийж, дүгнэлт гаргах, зөвлөх, хөндлөнгийн хяналт тавих
6.3.           Үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж зохион бүтээх, туршилт, нэвтрүүлэлтийн хүрээнд Мэргэшсэн инженер
•         Үйлдвэрлэлийн технологид тохирсон машин, тоног төхөөрөмжийг зохион бүтээж, туршиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх
•         Технологийн тооцоо судалгаа хийж, ашиглалтын горимыг тогтоож нэвтрүүлэх
•         Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг ашиглах, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй , аюулгүй ажиллагааны дүрэм, стандартын биелэлтэд хяналт тавих
•         Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засвар техникийн үйлчилгээнд шаардагдах хийц хэсэг сэлбэг шатахуун тосолгооны материалын хэрэгцээ, ажиллах хүч технологийн дагуу зогсох хугацааг тооцоолон гаргах
•         Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн ашиглалтын явцад гарсан эвдрэл саатал гэмтлийн шалтгааныг судалж хөтлөх
6.4.           Үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж зохион бүтээх, туршилт, нэвтрүүлэлтийн хүрээнд Зөвлөх инженер
•         Мэргэшсэн инженерийн эрхлэх ажил үйлчилгээ
•         Гадаадын орны дэвшилтэт техник.технологийг судалж, нутагшуулах
•         Төсөл, техник эдийн засгийн үндэслэл, норм норматив, заавар зөвлөмжид шүүлт хийж, дүгнэлт гаргах, зөвлөх, хөндлөнгийн хяналт тавих
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих