Хэвлэх DOC Татаж авах
МУГЕГ-ын даргын 2000 оны 578 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ
 
Энэхүү журмаар гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа, бүтээгдэхүүн шинжилгээ хийж, гаалийн лабораторийн шинжээчийн хууль ёсны дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулна.
 
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.      Магадлан шинжилгээ хийх, шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа нь Гаалийн лабораторийн дүрэм, Гаалийн лабораторийн дүгнэлт гаргахад баримтлах журмаар зохицуулагдана.
1.2.      Гаалийн зорилгоор хийгдэх магадлан шинжилгээний ажил нь СХЗҮТ-өөс итгэмжлэгдсэн экспертиз эрх бүхий лабораторид хийгдэх ба тухайн шинжилгээний магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор шинжлэх ухааны байгууллагад нэмэлт шинжилгээг хийлгэж болно.
1.3.      Гаалийн газар, хороодоос ирүүлсэн албан тоот, ГУБ-ийн Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримт, Гаалийн хэрэг бүртгэгчийн Шинжээч томилон ажиллуулах тухай тогтоол, бусад дагалдах бичиг баримт бүхий битүүмжлэн ирүүлсэн дээж, сорьцод шинжээчийн дүгнэлт гаргана.
1.4.      Гаалийн улсын байцаагчийн магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр нь дараах байдлаар баталгаажсан байна:
-   магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр (Маягт )
-   дээж, сорьц авсан тухай баримт
1.5.      Гаалийн хэрэг бүртгэлтийн үед шинжээчийн дүгнэлт ripryy шаардлагатай бол магадлан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон ажиллуулах тухай тогтоолыг гаалийн хэрэг бүртгэгч гаргана:
-   шинжээч томилон ажиллуулах тухай тогтоол (ЭБШХ-ийн 5-р бүлгийн 76-р зүйлд заасны дагуу)
1.6.      Магадлан шинжилгээ хийлгэх, шинжээч томилон ажиллуулах тухай шийдвэр болон тогтоолд:
-     магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасан гаалийн байгууллагын хаяг, он, cap, өдөр, гаалийн хууль тогтоомжийн зөрчил болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэргийн дугаар, ба тээврийн хэрэгслийг хураах саатуулах хуудасны дугаар,
-     магадлан шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргасан албан тушаалтны oвог  нэр, албан тушаал,
-     магадлан шинжилгээг хийж гүйцэтгэх байгууллагын нэр, (магадлан шинжилгээг хийж гүйцэтгэх болон хариуцан шийдвэрлэх албан тушаалтны овог, нэр, албан тушаал),
-     шинжээчийн өмнө тавигдаж буй шийдвэрлэх асуудал,
-     шинжээчийн мэдэлд хүлээлгэн өгч буй магадлан шинжилгээний объект-эд зүйлс, бичиг баримт, түүний дотор барааны дээж сорьц, дагалдах бичиг баримтын дугаарыг заана,
1.7.      Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргасан ГУБ тухайн шийдвэрлэх асуудлын объекттой холбогдох гаалийн болон бусад бүх бичиг баримтын хуулбар, түүний дотор зохих журмын дагуу битүүмжилсэн бapaaны дээж, сорьцыг гаалийн лабораторид хүлээлгэн өгөх буюу бие төлөөлөгч, эсвэл шуудангаар хүргүүлнэ.
1.8.      ГУБ нь гаалийн лабораторийн шинжээчийг тухайн саатуулагдаж буй бараанд үзлэг хийх, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барааны дээж сорьцыг авах, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
1.9.      Гаалийн хэрэг бүртгэлт хийж буй гаалийн хэрэг бүртгэгч нь шинжээч томилон ажиллуулах тухай тогтоолыг гаалийн лабораторид бие төлөөлөгч болон шуудангаар хүргүүлэх буюу эсвэл эрхлэгчийн томилсон шинжээчид холбогдох бүх бичиг баримтын эх хувь болон хуулбар, барааны дээж сорьцын хамт хүлээлгэж өгнө.
1.10.  Холбогдох баримтыг дутуу бүрдүүлснээс шалтгаалж шинжээчийн дүгнэлт өгөх боломжгүй болох нь тогтоогдвол шинжээч нь энэ тухай холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ.
1.11.  Гаалийн лабораториос хийж буй магадлан шинжилгээний ажлын зардлыг тухайн мэдүүлэгч байгууллага хариуцна.
Харин гаалийн хэрэг бүртгэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хийгдсэн магадлан шинжилгээний ажлын зардлыг тухайн асуудлыг шийдвэрлүүлж буй гаалийн байгууллага хариуцна.
Хоёр. Бараанаас дээж, сорьц авах
2.1.      Бараанаас дээж, сорьц авах зорилго нь:
-     гаалийн болон бусад татварыг тогтоох зорилгоор барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гаргуулах,
-     гаалийн хяналт шалгалтын явцад гарах гаалийн хууль тогтоомжийн зөрчил болон эрүүгийн хэрэг бүртгэлтэд шинжээчийн дүгнэлт гаргуулах,
-     барааны гарал үүсэл, чанарын баталгааг тодорхойлох,
-     хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах явдал болно.
2.2.      Нэр томьёоны тодорхойлолт:
-     "Барааны дээж, загвар" гэж шинж чанар, найрлага бүтцийн хувьд тухайн барааг бүрэн төлөөлж чадах нэгж бүтээгдэхүүнийг хэлнэ.
-     "Сорьц" гэж магадлан шинжилгээний объект болж буй нийт бараа бүтээгдэхүүнтэй физик шинж, найрлага, бүтцийн хувьд ижил, тухайн барааг бүрэн төлөөлж чадах, шинжилгээ хийхэд хүрэлцэхүйц бодит шаардлагатай хэсгийг хэлнэ.
2.3.      Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу барааны дээж, сорьцыг авна.
2.4.      Гаалийн хяналтад байгаа бараанаас дээж, сорьц авах эрхийг дараах албан тушаалтан эдэлнэ:
-     Гаалийн улсын байцаагч,
-     Гаалийн хэрэг бүртгэгч,
-     Гаалийн лабораторийн ажилтан,
2.5.      Гаалийн улсын байцаагч болон гаалийн хэрэг бүртгэгч нь бараанаас дээж сорьц авахдаа мэдүүлэгчийг, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын албадын байцаагч нарыг байлцуулна.
Мэдүүлэгч нь бараанаас дээж, сорьц авах үйл ажиллагаатай холбогдон гapах зардлыг хариуцна.
Бараанаас дээж, сорьц авсан тухай баримтыг ГЛ маягт 1-ийн дагуу 2 хувь үйлдэж, нэг дэх хувийг өөрөө авч, хоёр дахь хувийг битүүмжилсэн дээжийн xaмт гаалийн лабораторид хүргүүлнэ.
2.6.      Гаалийн бүрдүүлэлт хийх зорилгоор мэдүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн гаалийн лабораторийн ажилтан бараанаас дээж, сорьц aвч болох ба энэ тохиолдолд мэдүүлэгчийг байлцуулан, шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн гэрч болон мэргэжилтнийг татан оролцуулж, эсвэл фото зургийн тусламжтайгаар баримтыг баталгаажуулж болно.
2.7.      Гаалийн улсын байцаагч, гаалийн хэрэг бүртгэгч болон гаалийн лабораторийн ажилтан нь авсан дээж сорьцыг дугаарлан, битүүмжлэх ба дээж авсан тухай баримтыг (ГЛ маягт 1) байлцсан хүмүүсийн гарын үсэг, ГУБ-ийн гарын үсэг хувийн тэмдгээр баталгаажуулна.
2.8.      Монгол улсын гаалийн хил дээр ажиллаж буй мэргэжлийн хяналтын албадын байцаагч нар нь тухайн гаалийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ГУБ ба мэдүүлэгчийг байлцуулан бараанаас дээж, сорьц авч болно. Мэргэжлийн хяналтын албадын байцаагч нар нь дээж сорьц авсан тухай баримтын нэг хувийг тухайн бараанд гаалийн бүрдүүлэлт хийж буй гаалийн улсын байцаагчид өгөх ба шинжилгээний хариуг бичгээр шуурхай мэдэгдэх үүрэгтэй.
2.9.      Гаалийн байгууллагын ажилтан бараанаас дээж, сорьц авсан тохиолдолд холбогдох стандартад заасан аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулах асуудлыг тухайн гаалийн байгууллагын дарга хариуцна.
2.10.  Магадлан шинжилгээнд ирүүлж буй дээжтэй холбогдох хариуцлагыг дээж авсан албан тушаалтан хариуцна.
Гурав. Магадлан шинжилгээний явцад шийдвэрлэх асуудлууд
3.1.      Гаалийн зорилгоор хийгдэх магадлан шинжилгээний явцад:
-     барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу барааны кодыг тодорхойлох,
-     гарал үүслийн улсыг тодорхойлох,
-     гаалийн үнийг тодорхойлох үндэслэлийг тодруулж өгөх,
-     физик, химийн бүтцийг тодорхойлох,
-     чанар, зэрэглэл, төрөл зүйл, маркийг тодорхойлох,
-     бараа үйлдвэрлэсэн технологийг холбогдох мэдээлэлд үндэслэн тодорхойлох,
-     бараа нь мансууруулах болон сэтгэц нөлөөт, хордуулагч, хүчтэй үйлчилгээтэй хорт бодист хамаарах эсэх,
-     бараа нь хэрэглээний болон экологийн аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх,
-     бараа нь урлагийн, түүхэн болон археологи, палеонтологийн үнэт олдворт хамаарах эсэх болон шаардлагатай бусад асуудлуудыг шийдвэрлэнэ.
3.2.      Гаалийн лабораторид гаалийн зорилгоор
-     ангиллын,
-     материал судлалын,
-     ижилтгэлийн,
-     химийн,
-     зэрэглэлийн,
-     технологийн,
-     бараа судлалын,
-     экологийн,
-     урлаг судлалын болон бусад төрлийн магадлан шинжилгээний ажлыг зохион байгуулж болно.
Дөрөв. Шинжээч
4.1.      Шинжээчийн дүгнэлт гаргах эрхийг дээд боловсролтой, гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар зохих мэдлэг эзэмшиж, гаалийн улсын байцаагчийн эрх авсан шинжээч эдлэх ба шинжилгээний ажлыг тухайн магадлан шинжилгээний төрлөөр дагнан мэргэшсэн, холбогдох сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн шинжээч хийж гүйцэтгэнэ.
4.2.      Барааны ангилал хариуцсан шинжээч нь Гаалийн улсын байцаагч бэлтгэх сургалтад хамрагдсан, БТКУС-ийн талаар мэргэжил дээшлүүлсэн, мэргэшсэн гаалийн улсын байцаагч байна.
Тав. Шинжээчийн эрх
5.1.      Магадлан шинжилгээний объекттой холбогдох нэмэлт мэдээлэл, бичиг баримт, барааны дээж загварыг гаалийн газар, хороод болон холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах.
5.2.      Шаардлагатай гэж үзвэл гаалийн хэрэг бүртгэгчийн зөвшөөрснөөр байцаалтын болон бусад үйл ажиллагаанд оролцож, магадлан шинжилгээний асуудалд холбогдолтой хариулт авах.
5.3.      Шинжээчийн хууль ёсны эрх, үүрэг, ашиг сонирхолд харшлах үйлдэл гарсан тохиолдолд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.
5.4.      Магадлан шинжилгээний тухай мэдээллийг хэвлэлд өгөхөөс татгалзах.
Зургаа. Шинжээчийн үүрэг
6.1.      Эрхлэгчийн хийсэн хуваарийн дагуу магадлан шинжилгээнд ирүүлсэн дээж сорьц, холбогдох бичиг баримт, албан тоотыг хүлээн авч, магадлан шинжилгээг ажил үүргийн хуваарийн дагуу хийж гүйцэтгэх.
6.2.      Шинжээчийн дүгнэлт гаргахдаа барааны ангилал хариуцсан шинжээчийн саналыг авах.
6.3.      Магадлан шинжилгээнд ирүүлсэн дээж, сорьц, бичиг баримт, эд зүйл бүрэн бүтэн байдал, загвар дээжийн хадгалалтыг хариуцах.
6.4.      Магадлан шинжилгээ хийлгэхээр шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны ирүүлсэн дээжид шинжилгээ хийх явцад гаалийн болон бусад хууль тогтоомжийн зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох албан тушаалтанд мэдээлэх.
6.5.      Гаалийн хэрэг бүртгэгч болон холбогдох байгууллагын хүсэлтээр өөрийн гаргасан дүгнэлтэд тайлбар өгөх.
6.6.      Хууль тогтоомжийн зөрчилтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хадгалах
6.7.      Магадлан шинжилгээг хийх явцад аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах
Долоо. Барааны ангилал хариуцсан шинжээчийн эрх, үүрэг
7.1.      БТКУС-ийн холбогдох тайлбарын дагуу ангиллын кодыг тодорхойлохын тулд шаардлагатай бүх мэдээллийг шинжээчээс гаргуулан авах эрхтэй.
7.2.      Шинжилгээний дүнг үндэслэн зарим нэрийн барааны критери үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр БТКУС-ийн үндэсний кодны задаргаа хийх санал боловсруулж, Тарифын зөвлөлд оруулах эрхтэй.
7.3.      Ажил үүргийн хуваарийн дагуу МУ-ын болон олон улсын стандарт, БТКУС-ийн тайлбар, шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулсны үндсэн дээр барааны ангиллын кодыг тодорхойлох критери үзүүлэлтүүдийг боловсруулах үүрэгтэй.
7.4.      Шинжээчийн урьдчилан тодорхойлсон ангиллын кодыг холбогдох бүх мэдээллийг үндэслэн хянаж, барааны ангиллын кодыг баталгаажуулах үүрэгтэй.
Найм. Шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
8.1.      Гаалийн лабораторид хийгдэх магадлан шинжилгээний ажлыг эрхлэгчийн бичгээр өгсөн заалтгүйгээр хийж гүйцэтгэх.
8.2.      Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, тогтоол, албан бичигт зааснаас бусад барааны дээж, сорьцод шинжилгээ хийх.
8.3.      Өөрийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх, түүний дотор эрх зүйн дүгнэлт өгөх.
8.4.      Өөрт даалгасан нууцлалын зэрэгтэй магадлан шинжилгээний ажилд өөрийн байгууллагын бусад шинжээчдийг татан оролцуулах.
8.5.      Магадлан шинжилгээний холбогдолтой бичиг, баримт, дээж, сорьцыг албаны бус байранд хадгалах.
Ес. Шинжээчийн дүгнэлт
9.1.      Шинжээчийн дүгнэлт нь удиртгал, шинжилгээний, дүгнэлтийн гэсэн үндсэн гурван хэсгээс тогтоно.
9.2.      “Удиртгал” хэсэгт магадлан шинжилгээний нэр, магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, түүний овог нэр:, дүгнэлт бичигдэж буй огноо:, магадлан шинжилгээнд ирсэн бүх материалын товч бичиглэл, сав, баглаа боодол, битүүмжлэлийн дугаар г.м..
9.3.      "Шинжилгээний" хэсэгт магадлан шинжилгээний үр дүнгийн товч тайлбарыг бичнэ.
9.4.      "Дүгнэлтийн” хэсэгт шинжээч нь шинжээчийн; өмнө тавьсан дэс дарааллыг баримтлан шинжилгээний үр дүнг үндэслэн дүгнэлтийг бичих ба барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлж, ангиллын байцаагчийн саналыг авч, эрхлэгчид танилцуулна.
Дүгнэлт нь тодорхой, ойлгомжтой хэллэгээр бичигдсэн байна.
Арав. Хариуцлага
10.1.   Магадлан шинжилгээний ажлын журам зөрчсөн болон шинжээчийн .үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шинжээчид зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

 

“Шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын нэгдүгээр хавсралт
 
ГЛ Маягт 1
 
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ТУХАЙ ШИЙДВЭР
 
 
_____он _____cap _____өдөр
 
_______________________________________________________________________
______________________________________________________________-д гаалийн үзлэг хийж, Монгол улсын Гаалийн тухай хуулийн ________ р зүйлд заасныг баримтлан ___________________________зорилгоор магадлан шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ.
 
НЭГ.
Энэ асуудлыг шийдвэрлэж, дүгнэлт өгөх ажлыг _________________________ даалгав.
 
ХОЁР. Шинжээчийн өмнө тавих асуулт:
1.             _________________________________________________________________
2.             _________________________________________________________________
3.             _________________________________________________________________
4.             _________________________________________________________________
5.              
 
ГУРАВ. Шинжээчийн мэдэлд хүлээлгэн өгөх бичиг баримт, дээж, сорьц, эд зүйлсийн жагсаалт (дээж, сорьц болон бичиг баримт бусад зүйлс нь битүүмжлэгдсэн эсэхийг дурдах)
 
 
 
ГУБ________________________________(                                                   )
 
 
___________________________ дахь гаалийн байгууллага
 
 
 
Харилцах утас ___________________________________

 

“Шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын хоёрдугаар хавсралт
 
ГЛ Маягт 2
 
ДЭЭЖ, СОРЬЦ АВАХ ТУХАЙ БАРИМТ
 
_____ оны ____ сарын ____ өдөр                      Дугаар
 
 
Барааны:                                                                                    
ангиллын код (БТКУС-ын дагуу)   ___________________________________
нэр      _________________________________________________________
тоо хэмжээ    ____________________________________________________
үнийн дүн (нэгж үнэ) _____________________________________________
сав баглаа боодол_______________________________________________
төлөв байдал ___________________________________________________
гарал үүслийн улс________________________________________________
үйлдвэрлэгч ____________________________________________________
бүтээгдэхүүний марк, стандарт_____________________________________
тусгай тэмдэглэгээ (мансууруулах, сэтгэц нөлөөт, хордуулагч, цацраг идэвхт болон бусад химийн бодист хамаарах эсэх) _________________________________________
 
Мэдүүлэгчийн:
овог, нэр _______________________________________________________
хаяг ___________________________________________________________
утасны дугаар ___________________________________________________
гэрчилгээ (паспорт) -ний дугаар ____________________________________
 
Дээж, сорьцын.
дугаар _________________________________________________________
тоо, хэмжээ _____________________________________________________
сав баглаа боодол________________________________________________
дагалдах бичиг баримт ____________________________________________
битүүмжлэлийн дугаар_____________________________________________
 
Дээж, сорьцыг ________________________ дахь Гаалийн газар(хороо, салбар)-ын ГУБ (хэрэг бүртгэгч-ГУБ) _______________________________________ аргаар авч, _______________________________________________________ зорилгоор Гаалийн лабораторид хүргүүлэв. Дээжийг: (тээврийн хэрэгсэл, агуулах, хяналтын талбай)-д, цаг агаарын (нартай, бороотой, бүрхэг) нөхцөлд авсан болно. Дээж авсан газрын хаяг ____________________________________________________________ _______________________________________________________________________
 
Дээж, сорьц авсан:
ГУБ     ______________________________________(                                             )
            ______________________________________(                                             )
Байлцсан:      ______________________________________(                                             )
______________________________________(                                             )

 

“Шинжээчийн дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын гуравдугаар хавсралт
 
ГЛ Маягт 3
 
МУГЕГ-ын дэргэдэх
Гаалийн лаборатори
 
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ N_____
 
____оны _____сарын _____өдөр
 
НЭГ. УДИРТГАЛ ХЭСЭГ
_________________________________________________________________ ____________ы ирүүлсэн _____ оны _____ сарын ______ өдрийн ________ тоот, шийдвэр, тогтоол -г үндэслэн магадлан шинжилгээний ажлыг _____оны _____сарын ________ өдөр эхэлж, ______оны ______сарын ____өдөр дуусгав.
 
МУ-ын Эрүүгийн хуулийн 205, 206-р зүйлд зааснаар хариуцлага хүлээх тухай анхааруулга авсан:
 
ШИНЖЭЭЧ _______________________(                                             )
 
1.             Магадлан шинжилгээнд ирүүлсэн дээж, сорьц (эд мөрийн баримт)-ын тухай товч мэдээлэл:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
хоёр. шинжилгээний хэсэг
 
2.             Шинжээчийн өмнө тавигдсан асуулт:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
3.             Шинжилгээ хийсэн аргын товч бичиглэл:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(Шаардлагатай тохиолдолд хавсралт хуудас хэрэглэнэ.)    

 

4.             Шинжилгээний объектын төлөв байдал:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
ГУРАВ. ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ
5.             Шинжээчийн дүгнэлт:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
6.             Барааны ангиллын дүгнэлт:
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
 
Шинжээч:____________________________ (                                                  )
 
БТКУС хариуцсан байцаагчийн санал:
Гарын үсэг: ______________________ (                                              )
 
 
Хянасан:
 
Гаалийн лабораторийн эрхлэгч_______________________(                                        )
 
 
_______он ______cap _____өдөр
 
Нэмэлт тэмдэглэгээ:
 
__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________