A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ЗТБХБ-ын сайдын 2012 оны122 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 160

"Авто замын тухай" хуулийн 5.1.5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Авто зам, гүүрийн зураг төсөл, хайгуулын ажлын жишиг үнэ" /БД 81-104-03/-ийн нэгдүгээр хавсралтаар, "Авто замын гүүр ба хоолойн төсөллөх" барилгын норм ба дүрэм /БНбД 32.02.03/-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэхүү норм батлагдсантай холбогдуулж зам, барилгын салбарт мөрдөж байсан "Мосты и трубы" СНИП 2.05.03-84-ийг зөвхөн төмөр замын гүүр хоолойн зураг төслийн ажилд хэрэглэхийг зөвшөөрсүгэй.

3. Энэхүү тушаалаар баталсан барилгын норм ба дүрэм, жишиг үнийг мөрдөж ажиллахыг Авто замын газар /Б.Энхтөр/-д үүрэг болгосугай.

САЙД Б.ЖИГЖИД

2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2367 дугаарт бүртгэсэн.