- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
/ГЕГ-ын даргын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖАГСААЛТ, ҮНДЭСНИЙ КОДЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 567 Улаанбаатар хот
Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын конвенцийн 16 дугаар зүйл, Дэлхийн гаалийн байгууллагын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн NG0163B1 дугаар бүхий зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 268.1.8 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
1. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт, үндэсний кодод оруулах 2012 оны нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай. |
2. Энэ тушаалыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй. |
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Хяналт, эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан дэд дарга /Д.Оюунчимэг/, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга /А.Мурат/ нарт үүрэг болгосугай. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлд 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3300 дугаарт бүртгэсэн. |