Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН HOPM БА ДҮРЭМ
 
БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ГЕОЛОГИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ДҮРЭМ
 
ENGINEERING GEOLOGICAL SITEINVESTIGATIONS FOR CONSTRUCTION
 
 

Дэд бүтцийн сайдын 2002 оны 28 дугаар тушаалын хавсралт
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.        Энэ дүрмийг Монгол улсын бүс нутгийн хөгжлийн төсөл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны бусад төсөл, инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж / шинэ барилга, өргөтгөл шинэтгэл / -ийн техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төсөл / цаашид "зураг төсөл" гэнэ / боловсруулахад зориулсан инженер-геологийн төрөл бүрийн масштабын зураглал, судалгаа шинжилгээний /цаашид "инженер-геологийн ажил" гэнэ / ажил гүйцэтгэхэд мөрдөнө.
 
1.2.        Инженер-геологийн ажлын зорилго нь бүс нутаг, хот тосгон, барилга байгууламжийн нутаг дэвсгэр, талбай, зурвасын геологи орчин, инженер-геологийн нөхцөлийг / хөрс чулуулаг, газрын гадаргын тогтоц, газрын доорх болон хөрсний усны нөхцөл , газар хөдлөл болон бусад геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцын үүсэл хөгжил түүний нөлөөлөл, хөрс чулуулгийн шинж чанар, төлөв байдлыг/ үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, геологи орчин, инженер-геологийн нөхцөлийн цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлэлт өгөхөд оршино.
 
1.3.        Геологи, инженер-геологийн онцгой нөхцөл, үзэгдэл үйл явц /газрын доорх хөндийлж, цөмрөлт суулт, нуралт гулсалт, усанд авталт, намагжилт зэрэг/, орчин /нуур, усан сан, газар доорх уурхай зэрэг/, онцгой шинж чанартай хөрс чулуулаг /цэвдэг хөрс , хөөлттэй суулттай хөрс, давсжсан хүлэржсэн хөрс, уян налархай шаварлаг хөрс, ycaap ханасан болон сүвэрхэг элсэн хөрс зэрэг/ бүхий нутаг дэвсгэр, талбай, зурваст инженер-геологийн ажил гүйцэтгэхэд энэ дүрмээс гадна тусгай заавруудыг /Дүрмийн цомог/ хамтатган мөрдөнө.
 
1.4.        Инженер-геологийн ажлыг энэ чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /лиценз/ авсан хуулийн этгээд болох байгууллага, аж ахуйн нэгж зөвхөн зөвшөөрөгдсөн эрхийнхээ хүрээнд хийж гүйцэтгэх бөгөөд зөвшөөрөгдсөн эрхийнхээ хүрээнээс хэтрүүлж гүйцэтгэсэн ажлууд хүчингүйд тооцогдоно.
 

1.5.        Эpx бүхий байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэсэн ажлын тайлан дүгнэлтийн нүүр хуудсан дээр бүтээгдэхүүний бүртгэлийн болон байгууллагын тусгай зөвшөөрлийн дугаарыг бичиж байгууллагын дарга /эзэн/' гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулна.
 
1.6.        Зээл, тусламж, төвлөрсөн хөрөнгө оруулалтаар санхүүжих болон улсын захиалгаар гүйцэтгэсэн ажлын тайлан дүгнэлтийг хавсралт зураг зүсэлт, техникийн баримт бичиг /техникийн даалгавар, хөтөлбөр , гэрээ гэх мэт/, судалгааны ажилд холбогдох эх материал /хээрийн тэмдэглэл, бичиглэл, хээрийн болон лабораторийн туршилт шинжилгээний үр дүн, график хүснэгт зэрэг/-ын хамт Улсын төв архивт шилжүүлнэ.
 
1.7.        Инженер-геологийн ажил хийхэд эрх зүйн ба техникийн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
•         Тусгай зөвшөөрөл;
•         Хөрөнгө оруулагч, зуучлагч, зураг төслийн байгууллага /цаашид "захиалагч" гэнэ/ ын инженер-геологийн судалгаа хийлгэх тухай захиалга;
•         Энэ дүрэмд тусгагдсан "Үлгэрчилсэн загвар"-ын дагуу үйлдэж баталгаажуулсан "Инженер-геологийн ажлын техникийн даалгавар" /цаашид "Техникийн даалгавар"/ гэнэ;
•         Дүрмийн шаардлага хангасан "Инженер-геологийн ажлын хөтөлбөр" /төсөл/ /цаашид "Ажлын хөтөлбөр" гэнэ/;
•         Захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан "Инженер-геологийн ажил гүйцэтгэх гэрээ" /цаашид "Ажлын гэрээ гэнэ"/ зэрэг болно.
 
1.8.        Эpx зүйн болон техникийн баримт бичгийн бүрдэл нь инженер-геологийн ажил гүйцэтгэх үндэслэл бөгөөд баримт бичгийн бүрдэлгүйгээр инженер-геологийн ажил хийхийг зөвшөөрөхгүй.
 
1.9.        Инженер-геологийн ажлын судалгаа шинжилгээний багаж, хэмжих хэрэгсэл, хэмжил зүйн үндэслэл, нэгж нь олон улсын болон өөрийн улсын стандартын дагуу баталгаажсан байна.
 
1.10.             Инженер-геологийн ажлын нөхцөл, хөдөлмөр хамгаалал, байгаль орчны хамгаалал зэрэг нь холбогдох хууль тогтоомжуудаар зохицуулагдана.
 
1.11.          Инженер-геологийн ажлын нэр төрөл, тоо хэмжээг тогтоох төлөвлөх үндэслэл нь "Техникийн даалгавар" бөгөөд техникийн даалгавар дараах шаардлага хангасан байна.
•            Зураг төсөл боловсруулахаар төлөвлөж буй нутаг дэвсгэр, хот тосгон, барилга байгууламжийн хил хязгаар, байршил тодорхой тусгагдсан газрын гадаргуугийн өндөржилт тэмдэглэсэн зурагтай байна.
•            Байршлын зурагт тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээнд байгаа барилга байгууламж, газрын доорх болон газрын дээрх инженерийн шугам сүлжээг зурж тэмдэглэсэн байна.
•            Зураг төслийн үе шат, зориулалт, нутаг дэвсгэр талбай, зурвасын хэмжээ, хот тосгоны зэрэглэл, барилга байгууламжийн ангилал, хүчин чадал, ашиглалтын технологийн онцлогийг тодорхой тусгасан байна.
 

 
•         Захиалагчийн зүгээс нэмэлт шаардлага, мэдээ мэдээллийг тусгаж болно.
•         Барилга байгууламжийн төлөвлөж байгаа суурийн төрөл, суурь суулгах гүн, суурийн суулт, ачаалал, гадаад үйлчлэл мэдрэх чанар, суурийн тооцооны төрлүүдийг тодорхой тусгана.
•         Өргөтгөл шинэчлэл хийх барилгын суурийн төрөл, ашиглалтын байдал, өөрчлөлтийн тухай мэдээлэл өгнө.
•         Техникийн даалгаврыг зураг төслийн мэргэжлийн хүн гүйцэтгэж, эрх бүхий хүн баталгаажуулж, инженер-геологийн ажил гүйцэтгэгчид хүлээлгэж өгсөн хүлээж авсан гарын үсэг тэмдэглэгээтэй байна
 
1.12.        Төслийн үе шатны инженер-геологийн ажлын техникийн даалгаврыг дүрмийн "Үлгэрчилсэн нэгдүгээр загвар" буюу Хавсралт "A", ажлын зургийн шатны инженер-геологийн ажлын техникийн даалгаврыг дүрмийн "Үлгэрчилсэн хоёрдугаар загвар" буюу Хавсралт "Б" -гийн дагуу бүрдүүлнэ.
 
1.13.             Зураг төслийн ажлын нэр төрөл, үе шат бүрд тухайн зураг төслийн ажлын "Техникийн даалгавар" болон энэхүү дүрэм, дүрмийн цомог бусад холбогдох норматив баримт бичгүүдийг үндэслэн "Ажлын хөтөлбөр" боловсруулна.
 
Ажлын хөтөлбөр дараах шаардлага хангасан байна.
•          Ажлын нэр төрөл тоо хэмжээ, үнэ өртөг, арга аргачлалыг тогтоохдоо хүчин төгөлдөр мөрдөж буй норматив баримт бичгийг үндэслэнэ.
•          Судалгааны арга аргачлал нь захиалагчийн техникийн нөхцөл, тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөлтэй оновчтой уялдсан байна.
•          Хөтөлбөрийн бүрдэл нь зураг төсөл ба инженер-геологийн ажлын үе шат, зорилго чиглэлийг бүрэн хамарсан байна.
•          Хөтөлбөр нь үлгэрчилсэн загвар, хүснэгт, бичлэгийн аль ч хэлбэрээр байж болох бөгөөд тэдгээр нь MNS-ын техникийн нөхцөлийн дагуу боловсруулсан стандартаар баталгаажсан байна.
 
1.14.             Инженер-геологийн ажилд энэхүү дүрэмд тусгагдсан судалгааны арга аргачлал болон өөрийн улс, байгууллагын дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөхөөс гадна олон улсын стандарт, заавар журмыг захиалагчийн даалгавар захиалгын дагуу хэрэглэхийг хориглохгүй.
 
 
Хоёр. Инженер-геологийн ажлын үндсэн бүрдэл, ерөнхий шаардлага
 
2.1.Инженер-геологийн ажлын үндсэн бүрдэл:
•            Өмнөх судалгааны материалыг судалж боловсруулах,
•            Агаарын болон сансрын зурагт тайлал хийх, боловсруулах,
•            Тойм судалгаа,
•            Маршрутын судалгаа,
•            Өрөмдлөг, малталт,
•            Геофизикийн судалгаа,
•            Талбайн туршилт судалгаа,
•            Гидрогеологийн судалгаа,

•            Байнгын ажиглалт, хэмжилт,
•            Лабораторийн туршилт, шинжилгээ,
•            Барилгын суурийн доорх ул хөрсний судалгаа,
•            Инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлт, хувиралтын үнэлгээ,
•            Судалгааны боловсруулалтын ажил.
 
2.2.           Өмнөх судалгааны материалыг судалж боловсруулснаар зураг төсөл боловсруулахаар төлөвлөж буй нутаг дэвсгэр, талбай зурвасын орчны байгаль цаг yyp, усан сүлжээ, хотгор гүдгэрийн хэв шинж, геологийн тогтоц, гидрогеологийн нөхцөл, геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явц, хөрсний физик-механик шинж чанар болон нутаг дэвсгэрийг эзэмших ашиглах явцад хүний инженерийн үйл ажиллагаанаас үүсэх хүчин зүйлсийн нөлөөллийг тогтоож, үүний үндсэн дээр инженер-геологийн ажлыг бодитой төлөвлөх нөхцөлийг бүрдүүлнэ.
 
2.3.           Улсын болон байгууллага, аж ахуйн нэгжийн архив, сан хөмрөгт хадгалагдаж байгаа тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээнд байгаль, газарзүй болон геологи, гидрогеологи, инженер-геологийн чиглэлээр хийгдсэн өмнөх судалгааны материалтай танилцах, судлах, ашиглах боломжтой буюу шаардлага хангасан материалыг сонгох, нэгтгэн боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зураг төслийн болон инженер-геологийн бүх үе шатны ажилд гүйцэтгэх бөгөөд судалгааны материал нь дараах үндсэн бүрдэлтэй байна:
 
•            Бүх төрлийн барилга байгууламжийн зураг төслийн зориулалтаар хийгдсэн инженер-геологийн судалгааны тайлан, техникийн дүгнэлт холбогдох зураг материалууд,
•            Нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээ түүний орчинд хийгдсэн геологи, инженер-геологи, гидрогеологийн төрөл бүрийн масштабын зураглал судалгааны ажлын тайлан дүгнэлт, тайлбар бичиг, зураг хавсралтууд,
•            Агаарын болон сансрын тандан судалгааны материал, зурагнууд,
•            Гидрогеологи, инженер -геологийн зориулалтаар урьд өмнө нь хийсэн болон одоо хийж байгаа байнгын ба горимын ажиглалт судалгааны хэмжилт, туршилтын ажлуудын үр дүн,
•            Байгаль газарзүй болон геологи, гидрогеологи,инженер-геологийн чиглэлээр хийсэн эрдэм шинжилгээний ажлуудын тайлан материал, шинжлэх ухааны ном зохиолууд,
•            Инженер-геологийн судалгаа шинжилгээний ажлын хөтөлбөр болон шинэ арга аргачлал, техник технологийн мэдээ мэдээлэл,
•            Инженер-геологийн болон хүний инженерийн үйл ажиллагаагаар үүсэж хөгжиж байгаа инженер-геологийн үзэгдэл, үйл явц, барилга байгууламжийн хэв гажилтыг судалсан материал, мэдээ мэдээлэл, техникийн баримт бичиг зэрэг болно.
 
2.4.      Өмнөх судалгааны материалтай танилцах, судлах, нэгтгэж боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэх ажил, шийдвэрлэх асуудал:
•           Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл,хөрсний шинж чанар төлөв байдлыг судалж үнэлэлт өгөх, тэдгээрийн нөлөөллөөс хамаарч хэв гажсан барилга байгууламж байгаа эсэх талаар судалгаа хийх, хэв гажсан барилга байгууламж.

байгаа бол түүний суурийн төлөвлөлт, одоогийн байдал, барилгын далд ажлын акт зэрэгтэй танилцаж, цаашдын судалгаанд анхаарвал зохих мэдээлэл авах,
•         Өмнөх судалгааны материалыг ашиглах боломжийг судалж тогтооно. Үүний тулд уг судалгаа явуулснаас хойш тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд газрын гадарга, инженер-геологи, гидрогеологийн нөхцөлд гарсан өөрчлөлт , хүний инженерийн үйл ажиллагааны нөлөөлөл зэргийг судалсны үндсэн дээр шинээр төлөвлөх судалгааны ажилд ашиглах материалыг сонгож авна.
•     Өмнөх судалгааны материалыг нэгтгэн боловсруулсны үр дүнд шинээр , судалгаа явуулахаар төлөвлөж байгаа нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөлийг дүрмийн "B" хавсралтын дагуу үнэлж инженер-геологийн зэрэглэл тогтооно.
•       Өмнөх судалгааны материалын үр дүнг үндэслэн шинээр хийх ажлын нэр төрөл, тоо хэмжээ, арга аргачлал, технологийг тогтоож ажлын хөтөлбөр боловсруулна.
 
2.5.           Агаарын болон сансрын зургийн тайлал, боловсруулалтыг төслийн үе шатанд томоохон нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээ ба түүний орчны инженер-геологийн нөхцөл болон геологи, инженер-геологийн төрөл бүрийн үзэгдэл үйл явцыг судлах, түүний хил хязгаарыг тогтоох, үйл явцын эрчмийг судлах, үнэлэлт дүгнэлт гаргахад ашиглана. Үүнд:
 
•         Дөрөвдөгчийн сэвсгэр хурдасны гарал үүслийн төрөл тэдгээрийн тархалтын хязгаарыг тодруулах;
•         Гүний хагарал болон хадан хөрсний ан цавшилын бүсийг тогтоох;
•         Гүний болон хөрсний усны тархалт байршил түүний тэжээгдлийн бүс, шилжих хөдөлгөөн, хуримтлалын мужийг тодруулах;
•         Геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцыг илрүүлэх түүний хамрах хүрээ, үүсэл хөгжлийн хөдөлгөөнийг тодруулах;
•         Ландшафтын төрөл, хязгаарыг тогтоох;
•         Геоморфологийн макро элементийг ялгах, хил хязгаарыг тодруулах;
•         Хүний инженерийн үйл ажиллагааны нөлөөллөөр газрын гадарга, геологийн биетэд үүсэж бий болох өөрчлөлтийг судлах зэрэгт ашиглана.
 
2.6.           Агаарын ба сансрын зургийн тайллыг өмнөх судалгааны материалтай танилцах, судлах, боловсруулах болон тойм судалгаа, маршрутын судалгаа, тайлан дүгнэлтийн боловсруулалтын ажлын явцад тус тус хийнэ.
 
2.7.           Тойм судалгааг төслийн болон ажлын зургийн аль ч шатанд явуулж болох бөгөөд үндсэн шаардлага нь тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээ, орчны инженер-геологийн нөхцөлийн талаар ямар нэг мэдээлэл байхгүй эсвэл хүнд нөхцөлтэйгөөс хамаарч төлөвлөж буй зураг төслийн техникийн даалгаврын шаардлагаар газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр хөтөлбөр боловсруулах буюу судалгааны арга аргачлал, тоо хэмжээг тогтоох шаардлагатай нөхцөлд зохих хөтөлбөрийн дагуу явуулна.
 

 
2.8.           Тойм судалгааны ажлын зорилт, шийдвэрлэх асуудал нь судалгааны ажлын хүрээнд цуглуулсан материалыг /өмнөх судалгааны материалтай бол хамтруулан боловсруулна./ нэгтгэн боловсруулж судалгаа явуулахаар төлөвлөж буй нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөлийн талаар урьдчилсан ерөнхий мэдэгдэхүүнтэй болох ба үүний үндсэн дээр шинээр гүйцэтгэх судалгааны ажлыг төлөвлөх үндэслэлийг бүрдүүлнэ.
 
2.9.           Тойм судалгааны ажлын хүрээнд:
•         Судалгаа явуулахаар сонгож төлөвлөсөн газар нутгийн ерөнхий байдлыг нүдээр үзэж танилцах;
•         Газрын гадаргын байдалд ерөнхий үнэлгээ өгөх;
•         Газрын гадаргууд ил гарсан хадан гарш, төрөл бүрийн зориулалтаар ухсан нүх, сувагт илэрсэн хөрс чулуулагт бичиглэл хийх;
•         Уст цэг ба усны илэрцүүдэд бичиглэл тэмдэглэл хийх
•         Гидрогеологийн болон экологийн нөхцөлийн геоботаникийн илрэлд бичиглэл хийх;
•         Геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцын энгийн илрэлүүдэд бичиглэл тэмдэглэл хийх, мэдээлэл лавлагаа авах зэрэг ажлууд хамрагдана.
 
2.10.        Маршрутын судалгааг зураг төслийн болон инженер-геологийн бүх үе шатны ажилд явуулна.
 
2.11.        Өмнөх судалгааны материал болон тойм судалгааны үр дүнгээр маршрутын чиглэл, судалгааны цэг, объектыг агаарын болон геодезийн зурагт урьдчилан тогтооно. Хэрэв дээрх судалгаануудын материалгүй бол өрөмдлөг, малталтын ажлын өмнө ба явцад тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөлтэй нь уялдуулан геологич газар дээр нь тогтооно.
 
2.12.        Маршрутын судалгаанд агаар, сансрын болон бусад бүх төрлийн геодезийн зургийг хэрэглэж болно. Масштаб нь төлөвлөж байгаа зураглалын ажил, барилга байгууламжийн дэвсгэр зургийн масштабаас багагүй байвал зохино.
 
2.13.        Маршрутын судалгааны үндсэн зорилго нь судалгаа явуулж байгаа нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээ, орчны геологи, геоморфологийн тогтоц, гадаргын усан сүлжээ, усны илэрц, геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явцын илэрц түүний үүсэл хөгжлийн нөхцөл байдал, одоо байгаа барилга байгууламжид гарсан хэв гажилтын байдал, хүний инженерийн үйл ажиллагаагаар үүсэж байгаа орчны нөхцөл байдал зэргийг нүдэн ажиглалт болон хэмжих хэрэгслээр судлан тогтоож, бичиглэл хийж фото, гар зураг болон бусад баримтаар баталгаажуулна.
 
2.14.        Маршрутын судалгааны ажилд геофизикийн төрөл бүрийн судалгааг хамтатган гүйцэтгэж болно.
 

2.15.        Маршрутын судалгаагаар гүйцэтгэх ажлын хүрээнд:
•           Хадан хөрсний илэрцэд бичиглэл хийж, зураг, зүсэлт зохиох, дээж авах
•           Гадаргын болон газрын доорх усны илэрц, булаг шанд, намаг, худаг цооног болон бусад хиймэл эх үүсвэрүүдэд гидрогеологи, гидрологийн бичиглэл тэмдэглэл хийх, усны ундарга, түвшин, температур хэмжих, дээж авах, зурагт тэмдэглэх, зүсэлт хийх;
•           Геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явцын илрэл, ландшафтын төрөл, геоморфологийн тогтцод бичиглэл хийх;
•           Онцгой шинж чанартай хөрс байгаа эсэх, хөрсний усны түвшин, хадан хөрсний дээд хил зааг газрын гадаргууд хир зэрэг ойр байгаа зэргийг тодруулах зориулалтаар бага гүнтэй малталт явуулах, тодруулалт шинжилгээний зориулалтаар дээж авах, богино хугацааны ажиглалт хэмжилт хийх;
•           Хэв гажсан барилга байгууламж байгаа эсэхийг судлах, мэдээлэл авах, хэв гажсан барилга байгаа бол түүний хэв гажилтын нөхцөл байдал түүнд нөлөөлсөн байж болох хүчин зүйлүүдийн талаар мэдээллийг авах зэрэг ажлууд хамрагдана.
 
2.16.       Маршрутын судалгааны ажилд геофизикийн төрөл бүрийн судалгаа, бага гүнтэй малталт, хээрийн лабораторийн шинжилгээний ажлуудыг хамтатган гүйцэтгэж болно.
 
2.17.       Маршрутын чиглэл, цэгийн байршил нь тухайн геологи орчны байгалийн илрэлүүд /чулуулгийн унал, сунал, геоморфологийн элемент, голын хөндий, хадан илэрц гарш, уст цэг, геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явц зэрэг/ болон барилга байгууламжийн хэв гажсан хэсгийг бүрэн хамарсан, огтолж буюу дайран гарсан, барилга байгууламжийн хэв гажилтад нөлөөлсөн байгалийн болон хүний инженерийн үйл ажиллагааны нөхцөлийг нь оновчтой тогтоосон байх шаардлагатай. Үүнд:
 
•        Маршрутын чиглэлийг тогтооход агаарын болон сансрын зургийн тайллыг бүрэн дүүрэн ашигласан байх;
•        Өмнөх судалгааны материалын үр дүнг үндэслэн маршрутын судалгааны гол чиглэл, цэгийн байршлыг тогтоосон байх;
•        Маршрутын судалгааг инженер-геологийн хүнд нөхцөлтэй хэсгүүдэд (геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явц үүсэж хөгжсөн, онцгой шинж чанартай хөрс чулуулаг тархсан, гадаргуугийн болон хөрсний усны нөлөөлөл бүхий, хөрсний үеийн эрс шилжилт бүхий, газрын гадаргын хэрчигдэл ихтэй хэсэг, хэв гажсан барилга байгууламж гэх мэт) чиглүүлэх;
•        Маршрутын шугам, цэгийн байршил нь хөрс чулуулгийн болон геологийн биет, геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явцын хил хязгаарыг нийтэд нь хамарсан, гүний хагарал, гадаргын усан сүлжээ, шугаман байгууламжийн зурвасын дагуу байрласан байх;
•        Тухайн судалгааны өрөмдлөг, малталтын ажлын нэр төрөл, тоо хэмжээ, зориулалт чиглэлийг оновчтой тогтоох үндэслэлийг бүрдүүлж өгөх зэрэг болно.
 
 
 
 
2.18.        Өрөмдлөг-малталтын ажлыг зураг төслийн болон инженер-геологийн бүх үе шатны ажилд явуулна. Өрөмдлөг-малталтын ажлын зориулалт, аргачлал, нэр төрөл, тоо хэмжээг тухайн судалгааны ажил тус бүр дээр өмнөх судалгааны материал болон маршрутын судалгааг үндэслэн энэ дүрмийн холбогдох заалтыг мөрдлөг болгон инженер-геологийн ажлын хөтөлбөрөөр тогтооно.
 
2.19.        Инженер-геологийн өрөмдлөг, малталтын ажлын үндсэн зориулалт:
 
•       Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын дагууд тархсан хөрс чулуулгийн үе давхаргын инженер-геологийн зураг, зүсэлт хийх;
•       Гүний болон хөрсний усны түвшний байршил, түүний нөхцөлийг тогтоох; Хөрс чулуулаг, гүний болон хөрсний усны нэр төрөл, бүтэц бүрэлдэхүүн, физик-химийн шинж чанарыг тодорхойлоход зориулан төрөл бүрийн дээж авах;
•       Хөрс чулуулгийн физик-механик шинж чанар, төлөв байдлыг байгалийн нөхцөлд талбай дээр тодорхойлох төрөл бүрийн туршилт, хэмжилт хийх;
•       Гүний ба хөрсний yc агуулагч үе давхаргын гидрогеологийн нөхцөл байдал, үзүүлэлтүүдийг тодорхойлох туршилт, хэмжилт хийх;
•       Геологи орчин болон физик-геологийн үзэгдэл үйл ажиллагаа, гидрогеологийн нөхцөлийг судлах зориулалттай төрөл бүрийн горимын болон байнгын ажиглалт хэмжилт хийх;
•       Төрөл бүрийн барилга байгууламжийн хэв гажилтад нөлөөлсөн инженер- геологийн нөхцөлийг тогтооход тус тус зориулагдана
 
2.20.     Өрөмдлөг,малталтын арга, аргачлал, зориулалтын нөхцөл,голчийг дүрмийн "Г" хавсралтыг, төрөл, зориулалт, гүнийг "Д" хавсралтыг үндэслэн сонгох ба төлөвлөнө. Өрөмдлөг малталтын ажилд инженер-геологийн зориулалтын техник-технологи болон гар аргын аль алиныг хэрэглэж болно.
2.21. Өрөмдлөг, малталтын ажилд тавигдах үндсэн шаардлага
 
•          Өрөмдлөг, малталтын явц, горим, голч, огтлол нь хөрсний шинж чанар, төлөв байдлын байгалийн нөхцөлийг алдагдуулахгүйгээр инженер-геологийн бичиглэл хийх, лабораторийн туршилт шинжилгээнд стандартын хэмжээ шаардлага хангасан дээж авах, талбайн төрөл бүрийн туршилт, горимын болон байнгын ажиглалт хэмжилт хийх шаардлагыг хангасан байна.
•          Өрөмдлөг, малталтын аль ч нөхцөлд хөрс чулуулгийг хатаах, халаах,шатаахыг хориглоно.
•          Үргэлжилсэн явалтаар шнекээр өрөмдөх өрөмдлөгийг төслийн шатны судалгаанд яндант өрөмдлөгийг дээрх малталтуудын хоорондох зайд хавсарга тодруулалт байдлаар 0.50-0.75 ба түүнээс дээш зузаан үеийг ангилахад зориулан хэрэглэнэ.
•          Газар доорх болон онцгой нөхцөлд байгаа мөн хэв гажсан барилга Байгууламжид зориулан явуулах судалгаанд өрөмдлөгийн зэрэгцээ төрөл бүрийн малталтыг хослуулан явуулна.
 

•          Өрөмдлөг, малталтын ажлыг дууссаны дараа цооног, шурф, нүх сувгийг буцаан дарж орчныг нь цэвэрлэнэ.
•          Өрөмдлөг, малталтын ажлыг тухайн судалгааны ажлын зориулалт, хөрс чулуулгийн төлөв байдалтай нь уялдуулан мөрдлөг болгодог заавар журмаар тогтоогдсон арга горимын дагуу явуулна.
 
2.22.       Геофизикийн судалгааг дүрмийн хавсралт "Е"-д заасан чиглэл зориулалтаар зураг төслийн болон инженер-геологийн судалгааны бүх үе шатны ажилд бусад ажлуудтай хамтруулан хэрэглэж болно.
 
2.23.        Геофизикийн судалгааны ажлын нэр төрөл, арга аргачлал, тоо хэмжээг тухайн судалгааны ажлын үе шат, зориулалт, тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл ба үүнд геофизикийн судалгаагаар тодруулах баталгаажуулах шаардлагатай үзүүлэлтээс хамааруулан сонгоно.
 
2.24.       Геофизикийн судалгааны ажил нь оновчтой төлөвлөгдсөн байхын зэрэгцээ үр дүн нь бусад судалгаа шинжилгээний ажлын үр дүнтэй харилцан уялдаж баталгаажсан байна.
 
2.25.       Геофизикийн судалгааг тухайн улсын болон өөрийн улс, байгууллагын баталсан холбогдох стандарт, журам зааврын дагуу явуулна.
 
2.26.       Талбайн туршилт судалгааг геологийн биет буюу хөрс чулуулгийн тархалт, байршил, геологи орчны өөрчлөлт, инженер-геологийн нөхцөл, хөрсний физик-механик шинж чанарыг газар дээр нь байгалийн нөхцөлд нь тодорхойлох, ажиглалт хэмжилт хийх зориулалтаар явуулна. Үүнд:
 
•             Хөрсний инженер-геологийн зүсэлт болон түүний доторх үе, мэшил, онцгой шинж чанартай хөрсний тархалт, зузаалаг, орон зайн хил, заагийг нарийвчлан тогтоох
•             Хөрсний даац, бат бэхийн шинж чанар, шахагдах, cyyx хэв гажих болон физик шинж чанарыг байгалийн төлөв байдалд тодорхойлох;
•             Шон болон гадсан суурь суулгах боломжийг судлах, тэдгээрийн даацын бат бэхийн шинж чанарыг үнэлэх зэрэг болно.
 
2.27. Талбайн туршилт судалгааны нэр төрөл, арга , зориулалтыг зураг төслийн болон инженер-геологийн ажлын үе шат, зорилго, барилга байгууламжийн зориулалт, онцлох нөхцөл байдал, тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын геологи орчин, инженер-геологийн нөхцөл түүний судлагдсан байдал зэргээс хамааруулан дүрмийн "Ж" хавсралтад заасны дагуу сонгох буюу төлөвлөнө.
 
2.28.  Талбайн туршилт судалгааны ажлыг бусад судалгаа шинжилгээний ажилтай / геофизик, лаборатори / зэрэгцээ болон хамтруулан явуулах бөгөөд үр дүн нь харилцан уялдсан буюу нэг нь нөгөөгөөрөө баталгаажсан байвал зохино.
 
2.29.   Хөрсний физик-механик шинж чанарыг зондын туршилтаар тодорхойлохдоо талбайн болон лабораторийн туршилт шинжилгээний үр дүн, буурь суурийн норматив үзүүлэлттэй харьцуулж хэрэглэнэ.
2.30.     Талбайн туршилт судалгааны ажлыг тухайн улсын болон өөрийн улс, байгууллагын батлагдсан стандарт, журам зааврын дагуу явуулна. Барилга байгууламжийн ангилал, төрөл зориулалт онцлог болон захиалагчийн техникийн даалгавраас хамаарч хавсралт "Ж"-д заагаагүй бусад төрлийн баталгаат туршилт шинжилгээ явуулахыг хориглохгүй.
 
2.31 Тусгай зориулалттай, онцгой нөхцөлтэй барилга байгууламж болон инженер-геологийн хүнд нөхцөл, онцгой шинж чанартай хөрсөнд явуулах судалгааны ажилд шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагыг оролцуулах буюу хамтран ажиллах, геологи орчин, инженер-геологийн нөхцөл, хөрсний даац, бат бэхийн байдал, хэв гажилтийн нөхцөлд математик болон физик загварчлалыг хэрэглэх зорилт тавих нь зүйтэй.
 
2.32.   Гидрогеологийн судалгааг дараах нөхцөлүүдэд явуулах шаардлагатай. Үүнд:
•             Сонгосон талбай ба түүний орчинд төлөвлөж байгаа барилга байгууламжийн суурьт нөлөөлөх хөрсний болон бусад төрлийн гарал үүсэл бүхий устай бол;
•             Төлөвлөж байгаа хот тосгоны нутаг дэвсгэр нь хөрсний болон гүний устай ба yc илрэх нөхцөлтэй бол;
•             Хөрсний болон гүний усны нөлөөгөөр хөндийлж, суулт, овойлт зэрэг геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явц үүсэх нөхцөлтэй тохиолдолд гидрогеологийн судалгааг тусгайлан явуулна.
•             Зураг төслийн болон инженер-геологийн ажлын үе шат, барилга байгууламжийн төлөвлөлт ашиглалтын онцлог, тухайн нутаг дэвсгэр, талбай зурвасын гидрогеологийн нөхцөл байдлаас хамааруулан гидрогеологийн судалгааны нэр төрөл, арга аргачлал, хэрэглэх нөхцөл, тодорхойлох үзүүлэлтийг "И" хавсралтыг үндэслэн тогтооно.
 
2.34.       Гидрогеологийн судалгааг дараах үндсэн зориулалтаар явуулна. Үүнд:
 
•             Гүний ба хөрсний усны /цаашид "усны" гэнэ/ илрэх, тогтворжих болон хэлбэлзэх түвшнийг тогтоох;
•             Усны гарал үүсэл, тархалтын байршил, тэжээмжийн эх үүсвэрийг тогтоох;
•             Ус агуулагч хөрс чулуулгийн yc агуулах, yc шүүрүүлэх болон нэвчүүлэх шинж чанарыг тодорхойлох;
•             Усны хөдөлгөөн түүний чиглэл хурдыг тодорхойлох;
•             Усны химийн найрлага шинж чанарыг тодорхойлох дээж авах;
•             Усны тэжээмж, түвшний хэлбэлзлийн өөрчлөлт буюу горимд үнэлэлт дүгнэлт өгөхөд тус тус зориулан явуулна.
 
2.35.   Гидрогеологийн судалгааны үндсэн төрлүүд:
•          Өрөмдлөг малталтын явцад илэрсэн болон тогтсон усны түвшинг хэмжих, тодорхой хугацаагаар ажиглах
•       Тухайн цооног, шурф, худаг дахь гүний болон хөрсний усны ундарга, yc агуулагч хөрс чулуулгийн yc өгөмж, yc шүүрүүлэх нэвчүүлэх шинж чанарыг тодорхойлох төрөл бүрийн шавхалт болон шахалтын туршилтууд; Томоохон нутаг дэвсгэр талбай, барилга байгууламжийн хэмжээнд хөрсний болон гүний усны түвшин бууруулах зориулалтаар бөөнөөр хийх шавхалтууд;
 

•       Томоохон нутаг дэвсгэр ба тухайн барилгын талбайн хэмжээнд гүний болон хөрсний усны хуримтлагдах нөхцөл, тэжээгдэл, гидрогеологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох зориулалтаар байнгын болон тодорхой хугацаагаар явуулах горимын хэмжилт судалгааны ажлууд хамрагдана.
 
2.36.         Хот, тосгоны болон барилга байгууламжийн төлөвлөлт, цаашдын ашиглалтад гидрогеологийн хүнд нөхцөлтэй нутаг дэвсгэр, талбайд явуулах судалгааны хөтөлбөр боловсруулах, судалгаа явуулахад шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага, эрдэмтдийг оролцуулах, хамтран ажиллах, геологи орчин, гидрогеологийн нөхцөлийн загварчлалыг хэрэглэх зорилт тавих нь зүйтэй.
 
2.37.         Байнгын ажиглал хэмжилтийг геологи, инженер -геологийн үзэгдэл үйл ажиллагаа, тэдгээрийн явц, нөлөөллийн дараах хүчин зүйлүүдийг тодорхойлох зориулалтаар явуулна. Үүнд:
 
•       Хөндийлж, хөрсний гулсалт, нуралт, суулт;
•       Гол, нуур, усан сангийн эргийн угаагдал идэгдэл, ухралт;
•       Цэвдэг хөрсний температурын горим, гэсэлт, суулт;
•       Усанд авталт болон усны түвшний бууралт;
•       Хөрсний хөлдөлт гэсэлтийн хөдөлгөөн, овойлт, суултын хэмжээ, хүч;
•       Суулттай болон хөөлттэй хөрсний суулт хөөлтийн хэмжээ, хүч,
•       Барилга байгууламжийн хэв гажилтын явц зэргийг судлах, тодорхойлох зорилготой.
 
2.38.   Байнгын ажиглалт хэмжилтийг дараах үндсэн чиглэлээр явуулна.Үүнд:
•       Геологи орчин болон инженер-геологийн үзэгдэл үйл ажиллагааны нөхцөл байдал, явцад тогтоосон горимоор болон тодорхой хугацаагаар ажиглалт хэмжилт хийх;
•       Тусгайлсан зориулалтаар төхөөрөмжилсөн цооног, малталтад горимын болон байнгын туршилт, ажиглалт хэмжилт хийх,
•       Хэв гажсан барилга байгууламжийн нөхцөл байдал болон явцад ажиглалт хэмжилт хийх;
•     Хүний инженерийн үйл ажиллагаагаар үүсэж бий болж байгаа геологи орчны өөрчлөлтөд ажиглалт хэмжилт хийх зэрэг болно.
2.39.        Байнгын ажиглалт хэмжилтийг, тухайн үзэгдэл, үйл явцын үүсэл, нөлөөлөл  явцаас хамааруулан инженер-геологийн судалгааны ажлаас эхлэн хот тосгон, барилга байгууламжийг барих болон ашиглалтын явцад хийнэ.
 
2.40.        Байнгын ажиглалт хэмжилт хийх цаг үе, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээ, орон зай нь тухайн үзэгдэл үйл ажиллагааны үүсэл хөгжил, явц, нөлөөллөөс хамаарах бөгөөд төслийн болон техникийн хангалттай шийдэл, үнэлэлт дүгнэлт гаргах нөхцөлийг тогтоох үр дүн, үзүүлэлт гарах хүртэл үргэлжлүүлнэ.
 
2.41.  Байнгын ажиглалт хэмжилтийг тодорхой нэг талбай, цэг, объектод хийхээс гадна харилцан холбоотой сүлжээгээр хийнэ. Эдгээр ажиглалт хэмжилтийн талбай, цэг, объектыг цаашид суурь судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр ашиглахаар төлөвлөнө.
 

 
2.42.     Байнгын ажиглалт хэмжилтийг олон улсын болон өөрийн улс, байгууллагын батлагдсан стандарт, журам зааврын дагуу зориулалтын багаж төхөөрөмж, арга аргачлалаар явуулна.
 
2.43.      Лабораторийн туршилт шинжилгээг зураг төслийн болон инженер-геологийн аль ч үе шатны ажилд явуулах бөгөөд зохих стандарт, журам зааврын дагуу хөрсний найрлага бүтэц, физик-химийн болон физик-механик шинж чанарыг тодорхойлно.
 
2.44.       Лабораторийн туршилт шинжилгээний үр дүнд дараах асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
 
•    Хөрс чулуулгийг барилгын инженер-геологийн стандартын дагуу нэрлэж, ангилах;
•    Өрөмдлөг, малталтаар тогтоосон хөрс чулуулгийн нэр төрөл, зүсэлтийг баталгаажуулах;
•    Хөрсний физик-химийн болон физик-механик шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох;
•    Онцгой шинж чанартай хөрсний шинж чанар барилга барих, ашиглах явцад өөрчлөлтөд opox нөхцөл, боломжийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг болно.
 
2.45.     Хөрс чулуулгийн дээжийг лабораторийн туршилт шинжилгээнд зориулан стандартын дагуу авч, тээвэрлэж, хадгална.
 
2.46.     Зураг төсөл болон инженер-геологийн ажлын үе шат, зориулалт, барилга байгууламжийн төрөл тухайн талбайд тархсан хөрсний төлөв байдал зэргээс хамааруулан хөрс чулуулаг буюу дээжийн лабораторийн туршилт шинжилгээний нэр төрөл, тодорхойлох үзүүлэлтийг дүрмийн "K" хавсралтад заасны дагуу тогтооно.
 
2.47.       Инженер-геологийн онцгой нөхцөл, хөрсний шинж чанар болон барилга байгууламжийн онцлогоос хамаарч дээрх хавсралтад тусгагдаагүй үзүүлэлтүүдийг тодорхойлох, бусад судалгаа шинжилгээний арга аргачлалыг хэрэглэхийг хориглохгүй.
 
2.48.       Хөрс болон усны төмөрлөг хийц эдлэхүүн, шугам сүлжээг зэврүүлэх, барилгын бетон эдлэлийг идэх шинж чанар, хөрсний усны уусгах шинж чанар, хөрсний усны бохирдолт зэргийг тухайн барилга байгууламжийн хийц бүтээц, ашиглалтын онцлогоос хамааруулан тодорхойлно
 
2.49.       Гүний болон хөрсний усны химийн найрлага, бохирдолтын стандарт, шинжилгээний зориулалт, тоо хэмжээг тухайн зураг төсөл ба инженер-геологийн ажлын үе шат, зориулалт, барилга байгууламжийн онцлог, нутаг дэвсгэр, талбай зурвасын гидрогеологийн нөхцөлөөс хамааруулан инженер-геологийн ажлын хөтөлбөрөөр тогтооно
 
2.50.       Усны химийн шинжилгээний арга аргачлал, бүрдэл, зориулалт, тодорхойлох үзүүлэлтийг дүрмийн "Л" хавсралтыг үндэслэн тогтооно
 

 
2.51.       Барилгын суурийн доорх хөрсний судалгааг барилга байгууламжийг өргөтгөх шинэтгэх, өөрчлөх зураг төсөл боловсруулах болон хэв гажсан барилгын суурийн доорх хөрсний нөхцөл байдлыг тодорхойлоход зориулан явуулна.
 
2.52.       Судалгааг уг барилга байгууламжийн ачаалал нөлөөлөх гүний хэмжээнд явуулах бөгөөд судалгааны ажлын нэр төрөл, тоо хэмжээ, зориулалт, арга аргачлалыг тухайн судалгааны зориулалт зорилго, барилга байгууламжийн техникийн болон инженер-геологийн нөхцөл, хөрсний төлөв байдлаас хамааруулан ажлын хөтөлбөрөөр тогтооно.
 
2.53.       Судалгааны ажлыг дараах үндсэн асуудлуудыг шийдвэрлэх зориулалтаар явуулна. Үүнд:
•          Тухайн барилгын орчны газрын гадарга болон геологи орчны анхны тогтцын өөрчлөлтийн нөхцөл байдлыг тодорхойлох;
•          Гүний болон хөрсний усны нөлөөлөл ба түүний гидрогеологийн нөхцөл байдлыг тодорхойлох;
•          Барилгын ачаалал нөлөөлөх гүний хэмжээнд байгаа хөрсний шинж чанар, төлөв байдалд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэхийг тогтоох;
•          Барилга байгууламжийн хэв гажилтад суурийн доорх хөрсний шинж чанар, төлөв байдал нөлөөлсөн эсэхийг тогтоох;
•          Одоо байгаа барилга байгууламжийн суурийн доорх ул хөрсний физик- механик шинж чанар нь тухайн барилга байгууламжийн давхрыг нэмэх өргөтгөх, өөрчлөх боломжтой эсэхийг тогтоох;
•          Хэв гажсан барилга байгууламжийг засварлах, хэв гажилтыг тогтоох арга хэмжээний шийдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэх буюу зураг төсөл боловсруулах тооцооны үзүүлэлтийг тодорхойлох;
•          Барьж байгаад урт хугацаагаар зогсоосон барилга байгууламжийг гүйцээж барихад суурийн хөрсний нөхцөл байдал, боломжтой эсэхийг тодорхойлох;
•          Газар доорх барилга байгууламжийн усанд автах нөхцөл байдлыг тогтоох түүнээс хамгаалах зураг төслийн тооцооны үзүүлэлтүүдийг тодорхойлох;
 
•          Барилгын цаашдын ашиглалтад нөлөөлөх үзэгдэл үйл ажиллагааны хүчин зүйл, хөрс усны нөхцөл, төлөв байдлын талаарх үнэлэлт дүгнэлт гаргах зэрэг болно
 
2.54.       Инженер - геологийн нөхцөлийн өөрчлөлт хуваарилалтыг үнэлэх судалгааны ажил нь тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын геологи орчин, инженер-геологийн нөхцөлд нутаг дэвсгэрийг эзэмших, барилга байгууламж барих ашиглах явцад гарч болох хувиралт өөрчлөлтийг урьдчилан үнэлж дүгнэх үндсэн зорилготой бөгөөд үнэлгээг чанарын ба тоон гэсэн хоёр хэлбэрээр өгнө. Үнэлгээ нь мэдээлэл, зөвлөмжийн чанартай байна.
2.55.       Үнэлгээний үр дүнгээр тусгайлсан ба нэмэлт зураг төсөл боловсруулах, хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл тусгай журмаар нэмэлт судалгааны ажил гүйцэтгэж техникийн дүгнэлт, зураг зүсэлт гаргана
 

2.56.       Судалгааны боловсруулалтын ажлын төрөл, үе шат.
 
•       Өмнөх судалгааны материал боловсруулах,
•       Агаарын болон сансрын зурагт тайлал хийх,
•       Тойм судалгааны боловсруулалт,
•       Инженер-геологийн ажлын хөтөлбөр /төсөл/ боловсруулах;
•       Судалгааны ажлын завсрын үе шатны ажлын боловсруулалт;
•       Инженер-геологийн үндсэн, туслах зураг зүсэлт зохиох;
•       Төслийн болон ажлын зургийн үе шатны тайлан дүгнэлт боловсруулах зэрэг болно.
 
2.57.       Өмнөх судалгааны материал болон агаар, сансрын зураг, тойм судалгааны материалуудад тайлал, боловсруулалт хийсний үр дүнд тухайн үе шатны ажлын хөтөлбөр боловсруулна.
 
2.58.       Судалгааны ажлын үр дүнг баталгаажуулах, иж бүрдлийг хангах зориулалтаар болон захиалагчийн гэрээгээр ажлын явцад завсрын үе шатны боловсруулалт хийж болно.
 
2.59.       Завсрын үе шатны боловсруулалтын ажилд дараах ажлууд хамаарагдана. Үүнд:
•       Маршрутын ажиглалт судалгааны бичиглэл тэмдэглэлийг эмхэлж цэгцлэх,
•      Өрөмдлөг уулын ажлын явцад болон хөрс чулуулгийн төрөл бүрийн илэрцэд инженер-геологийн урьдчилсан зүсэлт бусад судалгааны харьцуулалт хийх,
•      Талбайн болон лабораторийн туршилт шинжилгээний урьдчилсан үр дүнтэй танилцах анхан шатны боловсруулалт хийх,
•      Инженер-геологийн болон бусад зургийн эхийг бэлтгэх тэдгээрт тайлбар хийх, шаардлагатай гэж үзвэл завсрын үе шатны тайлан дүгнэлт боловсруулах зэрэг болно.
 
2.60.       Боловсруулалтын ажил дараах үндсэн шаардлага хангасан байна. Үүнд:
•       Инженер-геологийн ажлын зорилт, хөтөлбөрийн биелэлтийг тодорхойлсон байна.
•         Инженер-геологийн бүх үе шатны ажлын үр дүнг нэгтгэж боловсруулсан байна.
•         Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээний инженер- геологийн нөхцөлд нөлөөлөх физик-газарзүйн болон геологи орчны нөхцөлийг тодорхойлсон байна.
•         Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөлийг тодорхойлох геологи, геоморфологийн тогтоц, гидрогеологийн нөхцөл, төлөв байдлын үндэслэлийг тогтоосон байна.
•         Хөрсний нэр төрөл, ангиллыг стандартын дагуу тогтоож зураг төсөл боловсруулалтад шаардагдах үзүүлэлтүүдийг зохих тооцоо боловсруулалтаар баталгаажуулсан, норматив өгөгдлүүдийг туршилтаар болон баталсан нормативаар үнэн зөв тогтоосон байна.
•         Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөлийн одоогийн байдал болон цаашдын хувиралт өөрчлөлтийг үнэлж дүгнэсэн байна.
 
 

•         Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер - геологийн онцгой нөхцөлийг бүрдүүлэгч . инженер-геологи, физик-геологийн үзэгдэл үйл ажиллагааны үүсэл хөгжил, цаашдын нөлөөллийн талаар үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
 
2.61.       Судалгааны ажлын тайлан дүгнэлтийг, байгууллага, аж ахуйн нэгж батлагдсан стандартын дагуу боловсруулах бөгөөд дараах үндсэн бүрдэлтэй байна. Үүнд:
•       Ерөнхий хэсэг;
•       Инженер-геологийн нөхцөлийн судлагдсан байдал;
•       Геологи орчин, физик-газарзүйн нөхцөл; / Байгаль цаг yyp, геологийн болон геоморфологийн тогтоц зэрэг /
•       Гидргеологийн нөхцөл;
•       Хөрс чулуулгийн тогтоц, ангилал тэдгээрийн физик -механик шинж чанарын үзүүлэлтүүд;
•       Инженер-геологийн нөхцөлийн тодорхойлолт, үнэлэлт дүгнэлт;
•       Хавсралт зураг зүсэлт болон бусад бичиглэл тэмдэглэл, хүснэгт материалууд зэрэг болно.
 
2.62.        Ерөнхий хэсэгт инженер-геологийн ажил явуулсан үндэслэл, зориулалт, судалгаа явуулсан нутаг дэвсгэр, талбай, зурвас, барилга байгууламжийн байршил, гүйцэтгэсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ, хугацаа, гүйцэтгэсэн арга аргачлал, мэргэжлийн бүрэлдэхүүн, хөтөлбөрийн биелэлт, өөрчлөлт түүний шалтгаан зэргийг тусгана.
 
2.63.        Инженер - геологийн нөхцөлийн судлагдсан байдалд тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвас болон барилга байгууламжийн хэмжээнд урьд өмнө геологи, гидрогеологи, инженер-геологийн зориулалтаар хийсэн судалгааны ажлын нэр төрөл, хамрах хүрээ, судалгааны түвшин үүнээс тухайн судалгаанд ашигласан мэдээлэл, чанарын болон тоон үзүүлэлтүүд, өмнөх судалгааны материалаас тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн барилга байгууламжийн нөхцөл байдалд хийсэн үнэлэлт дүгнэлтийг тусгана.
 
2.64.        Геологи орчин ба физик-газарзүйн нөхцөлд физик-газарзүй, yyp амьсгал, геологи, геоморфологийн тогтоц гэсэн хэсгүүдтэй байж болох бөгөөд эдгээр хүчин зүйлийг тухайн судалгааны ажлын хамрах хүрээ, нөхцөл байдал, зураг төслийн болон инженер-геологийн судалгааны зориулалт, үе шатаас хамааруулан тогтооно
 
•       Физик-газарзүйн хэсэгт тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын физик- газарзүйн байршил, хамрагдах муж, уул yc зүйн нөхцөл байдал буюу инженер-геологийн үзэгдэл үйл ажиллагаа, хүчин зүйлс үүсэж хөгжих, өөрчлөгдөж хувирахад нөлөөлөх нөхцөлийг тодруулахад чиглэгдсэн чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тусгана.
 
•       Уур амьсгалын хэсэгт инженер - геологи, нэн ялангуяа цэвдэгт тогтцод нөлөөлөх болон хот тосгон, барилга байгууламжийн төлөвлөлтийн тооцоонд хэрэглэгдэх физик-цаг уурын бүсчлэл, мужлал, тоон өгөгдлүүдийг тусгаж өгнө.
 
 

•       Геологийн тогтцын хэсэгт тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хэмжээнд тархсан хөрс чулуулгийн нэр төрөл, нас гарал үүсэл болон тэдгээрийн байршил, бүтэц, тогтцын инженер-геологийн судалгааны зориулалтаар тодорхойлж өгнө
 
•       Геоморфологийн хэсэгт төлөвлөж буй нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээнд болон түүний орчны газрын гадаргын хэлбэр, тогтоц, хэрчигдэл, тэгш налуугийн байдал, хүний инженерийн үйл ажиллагаанд өртсөн байдал буюу байгалийн төлөв байдлын өөрчлөлтийг тусгаж өгнө.
 
2.65.        Гидргеологийн нөхцөлийн хэсэгт гүний болон хөрсний усны байршил, гарал үүсэл, тэжээмж болон илэрч тогтсон түвшний хэлбэлзэл түүний горим, yc агуулагч хөрс чулуулгийн нэр төрөл гарал үүсэл тэдгээрийн yc агуулах, нэвчүүлэх, шүүрүүлэх шинж чанарын тоон үзүүлэлтүүд болон усны химийн шинж чанарыг тодорхойлж өгнө.
 
2.66.        Хөрс чулуулгийн тогтоц, ангилал тэдгээрийн физик - механик шинж чанарын үзүүлэлтүүд гэсэн хэсэгт хөрс чулуулгийг барилгын норм дүрэм, улсын стандартын дагуу нэр төрлөөр нь ангилж тэдгээрийн байршил, зүй тогтол, найрлага бүтэц бүрэлдэхүүн, онцлог шинж чанар төлөв байдлыг тодорхойлж хөрс тус бүрийн физик-механик шинж чанарын норматив болон зураг төслийн тооцооны үзүүлэлтүүдийг барилгын норм, дүрмийн заалтын дагуу тогтоож өгнө.
 
2.67.        Инженер -геологийн нөхцөлийн тодорхойлолт, үнэлэлт дүгнэлтэд дараах зүйлүүд тусгагдсан байна. Үүнд:
 
•       Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер - геологийн нөхцөлийг тодорхойлсон хүчин зүйлүүдийн үндэслэл;
•       Инженер - геологийн нөхцөлийн төвөгшил, мужлал болон бусад ангилал хийсэн ба тогтоосон үндэслэл;
•       Зураг төслийн төлөвлөлт тооцооны норматив өгөгдлүүдийг тогтоосон үндэслэл, түүнд холбогдох норматив баримт бичгүүд;
•       Тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын хүрээнд хот тосгон, барилга байгууламжийг төлөвлөх, барих, ашиглах явцад нөлөөлөх геологи, инженер- геологийн хүчин зүйлүүдийн чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тодорхойлж цаашдын хувиралт өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар гаргасан үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмж;
•       Төрөл бүрийн масштабын зураг зохиосон үндэслэл болон аргачлал, зургийн зориулалт, үр дүн ач холбогдол, ашиглах боломжийн талаарх тайлбар бичиг;
•       Дараагийн үе шатны судалгааны ажлын хөтөлбөр боловсруулах болон судалгааны ажил гүйцэтгэх арга аргачлалыг сонгох ажлын нэр төрөл тоо хэмжээ тогтоох үндэслэл, зөвлөмж;
•       Захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэсэн бусад нэмэлт ажлуудын талаарх мэдээлэл, үр дүн, тайлбар.
 
 

 
2.68.       Инженер-геологийн тайлан дүгнэлтэд хавсаргах үндсэн материалууд:
•       Инженер-геологийн болон бусад холбогдох зураг зүсэлт, таних тэмдэг.
•      Судалгааны ажлын бичиглэл , ажиглалт хэмжилт, лабораторийн туршилт шинжилгээний эх материал, нэгтгэн боловсруулсан үр дүнгийн хүснэгт маягт, зураг график
 
2.69.       Инженер-геологийн тайлан дүгнэлтийн бүрдэл, агуулга нь тухайн ажлын үе шат, зориулалт, инженер-геологийн нөхцөлөөс хамаарч өөр өөр байж болох боловч байгууллага, нэгж бүр энэхүү дүрэмд заасан шаардлагыг хангасан нэгдсэн стандарт, заавар журмыг мөрдөнө.
 
 
Гурав. Онцгой шинж чанартай хөрсөнд судалгаа явуулах үндсэн шаардлагууд
 
 
3.1.            Цэвдэг хөрс тархсан нутаг дэвсгэр, талбайд дараах нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
 
•       Цэвдгийн үүссэн нөхцөл, горим, тархалт ,
•       Цэвдгийн нөлөөгөөр үүссэн геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцын чанарын болон тоон үнэлгээ,
•       Цэвдгийн улирлын хөлдөлт гэсэлтийн нөхцөл, хөдөлгөөн, тоо.н үнэлгээ,
•       Цэвдгийн дээрх болон дундах усны гидргеологийн нөхцөл,
•       Нутаг дэвсгэр, талбайг эзэмших, барилга байгууламжийн барих ашиглах явцад өөрчлөгдөж болох цэвдэг тогтцын нөхцөл, төлөв байдал үүсэж бий болох хүчин зүйл, үзэгдэл үйл явц зэргийг тодорхойлсон байна.
 
3.2.            Цэвдэг хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
 
•         Цэвдгийн зузаан,
•         Цэвдгийн гүний температур,
•         Цэвдгийн төрөл, мөсжилт, цэвдэг хөрсний давсжилт, хүлэржилт,
•         Цэвдэг хөрсний гэсэлтээс үүсэх суултын хэмжээ, зэрэглэл,
•         Цэвдэг хөрсний дулаан-физикийн үзүүлэлтүүд .
 
3.3.            Суулттай хөрс тархсан нутаг дэвсгэр ба талбайд дараах нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•          Суулттай хөрс үүсэж бий болсон буюу тархсан хэсгийн газрын гадаргын хэв шинжийн гарал үүсэл, төрөл,
•          Суултаас үүссэн геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцын илрэл, ул мөр түүний хэлбэр хэмжээ,
•          Суултаас үүсэх геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцын талаарх үнэлэлт дүгнэлт зэрэг болно.
 
3.4.            Суулттай хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•         Суулттай хөрсний мөхлөгийн эрдсийн найрлага,
•         Суулттай хөрсний тархалт, зузаан,

 
•           Суулт үүсэх нөхцөл, суултын чийг,
•           Суултын харьцангуй хэмжээ, зэрэглэл,
•           Байгалийн чийгтэй ба норгосон нөхцөлд бат бэх, хэв гажилтын тооцооны
•           үзүүлэлтүүд.
 
3.5.            Овойдог хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•     Хөрсний ширхгийн бүрэлдэхүүн,
•     Тархалт зузаан,
•     Чийглэгийн хэмжээ / консистенг^
•     Усны түвшний байршил, хэлбэлзэл,
•     Овойлтын харьцангуй хэмжээ, хүч, зэрэглэл.
 
3.6.            Хүлэржсэн хөрс тархсан нутаг дэвсгэр ба талбайд дараах нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•         Хүлэр үүссэн нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйл,
•         Хүлэр болон хүлэржсэн хөрсний төрөл,
•         Хүлэржсэн хөрсний тархалт, зузаан,
•         Намаг ба хүлэрийг хатаах, нягтруулах нөхцөл боломж .
 
3.7.         Хүлэржсэн хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•         Хүлэржилтийн хэмжээ буюу зэрэглэл,
•         Усанд yycax давс, органик хольцын агуулга,
•         Суулт, бат бэхийн норматив ба тооцооны үзүүлэлтүүд.
 
3.8.            Давслаг хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•         Давслаг хөрсний тархалт зузаан,
•         Давслаг хөрсний найрлага,
•         Усанд хялбар yycax давсны хэмжээ,
•         Усаар ханасан үеийн физик-механик шинж чанарын үзүүлэлтүүд,
3.9.            Байран гаралтай хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Үүнд:
•              Байран хөрсний тархалт, зузаан,
•              Өгөршлийн нөхцөл,зэрэглэл,
•              Хөрсний ширхгийн бүрэлдэхүүн,
•              Хөрсний механик шинж чанарын норматив ба тооцооны үзүүлэлтүүд.
 
3,10. Асгамал хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна.  Үүнд:
•              Хөрсний тархалт зузаан,
•              Гарал үүсэл, бүрэлдэхүүний найрлага, бүтцийн агуулга,
•              Үүссэн цаг хугацаа, нягтарших нөхцөл, нягтралтын зэрэглэл,
•              Хөрсний бат бэх, хэв гажилтын норматив ба тооцооны үзүүлэлтүүд зэрэг болно.
 

 
Дөрөв.Инженер-геологийн ажлын үе шат, нэр төрөл
 
4.1.           Инженер -геологийн ажлыг төслийн, ажлын зургийн шатны гэсэн хоёр үндсэн үе шатаар явуулна.
 
4.2.           .Төслийн шатны ажилд:
•                 Бүс нутгийн хөгжлийн төсөл,
•                 Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө,
•                 Үйлдвэр, орон сууц ахуй үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөө,
•                 Нарийвчилсан болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
•                 Тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө,
•                 Бусад төсөлд тус тус зориулан явуулах инженер-геологийн төрөл бүрийн масштабын зураглал судалгааны ажил хамрагдана. '
 
•          Ажлын зургийн шатны ажилд:
•          Шинээр барих инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж,
•          Өргөтгөх, шинэчлэх бүх төрлийн барилга байгууламж,
•          Хэв гажсан барилга байгууламжид явуулах инженер-геологийн судалгааны ажлууд хамрагдана.
 
Тав. Төслийн үе шатны инженер-геологийн ажилд
 
5.1.           Төслийн үе шатанд инженер-геологийн зураглал судалгааны ажил явуулах бөгөөд доорх үндсэн чиглэл зорилготой байна.
 
•       Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулахад зориулан явуулах инженер- геологийн зураглал судалгааны ажил нь тухайн нутаг дэвсгэрийн геологи, геоморфологи, гидрогеологи, инженер-геологийн нөхцөлийг хот байгуулалт болон аж ахуйн чиглэлээр эзэмших зориулалтаар судалж, холбогдох мэдээллийг боловсруулан инженер-геологийн нөхцөл ба хүчин зүйлүүдийг зураглан үзүүлж, тохиромжтой хэсгийг тогтоох, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, сөрөг нөлөөллөөс хамгаалах ба түүнийг зохистой ашиглах, хот тосгон, бүлэг суурингийн төв, эрчим хүч болон авто замын сүлжээг байгуулах нөхцөлийг бүрдүүлэх,
•       Хот тосгон, шугаман байгууламжийн байршил, чиглэл шинээр сонгоход зориулан явуулах зураглал судалгааны ажил нь төлөвлөж буй нутаг дэвсгэр, зурвасын тодорхой хэсэг ба хувилбаруудын хамрах хүрээ, түүний орчны инженер-геологийн нөхцөлийг судлан тодорхойлж, зураглан үзүүлэх ба тэдгээрийг хооронд нь харьцуулан барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалтад хамгийн энгийн буюу ашигтай нөхцөлтэй хувилбарыг тогтоох, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх;
•       Хот тосгон, үйлдвэр, орон сууц, ахуй үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад зориулан явуулах зураглал судалгааны ажил нь сонгосон талбайн инженер-геологийн нөхцөлийг судлан тодорхойлж, зураглан үзүүлэх ба хот төлөвлөх, барьж байгуулахад хүндрэлтэй нөлөө үзүүлэх инженер-геологийн хүчин зүйлүүд, онцгой төлөв байдалтай хөрс чулуулгийн нөхцөл байдал , сөрөг нөлөөллийн талаар үнэлэлт, зөвлөмж өгч, инженер-геологийн ба физик-механик шинж чанарын тоон үзүүлэлтийг тогтоох.

 
•                Хэсэгчилсэн, нарийвчилсан болон тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулан явуулах зураглал, судалгааны ажил сонгосон талбайн инженер-геологийн нөхцөлийг судлан тодорхойлж, зураглан үзүүлэхдээ барилга байгууламжийн төлөвлөлт ашиглалтад хүндрэлтэй нөлөөлөл үзүүлж болох хүчин зүйлүүд, хөрс чулуулгийн нөхцөл, төлөв байдлын чанарын болон тоон үзүүлэлтийг байнгын ажиглалт хэмжилт, талбайн туршилт судалгаагаар баталгаажуулан ба харьцуулан тогтоосноор барилга байгууламжийн суурийн төрөл хийцийн төлөвлөлт болон хөрөнгө оруулалтын хуваарилалтын үндэслэлийг бүрдүүлэх зорилготой.
 
5.2.           Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулахад тухайн нутаг дэвсгэрт 1:100000-1:200000 ба /захиалагчийн техникийн даалгаврын дагуу/ түүнээс жижиг масштабын зураглал судалгааны ажил явуулна.
 
5.3.           Хот тосгоны болон шугаман байгууламжийн байршил, чиглэл шинээр сонгоход төлөвлөж буй нутаг дэвсгэр, талбай, зурвасын сонголт бүр дээр 1:25000-1:50000-ын масштабтай инженер-геологийн зураглал судалгааны ажил явуулна.
 
5.4.           Хот тосгон, үйлдвэр, орон сууц ахуй үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад тухайн сонгосон талбайд 1:5000-1:10000-ын масштабтай зураглал судалгааны ажил явуулна.
 
5.5.           Хэсэгчилсэн, нарийвчилсан болон тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад тухайн сонгосон талбайд 1:1000-1:2000-ын масштабтай зураглал судалгааны ажил явуулна.
 
5.6.           Бусад төслийн зориулалтаар явуулах зураглал судалгааны ажлын масштабыг тухайн ажлын захиалга даалгавар зорилгоос хамааруулан хөтөлбөрөөр зохицуулна.
 
5.7.           Зураглал судалгааны ажлаар зохиох инженер-геологийн үндсэн /инженер- геологийн нөхцөлийн, нөхцөл мужлалын, үнэлгээний гэх мэт/ зургийн төрөл зориулалт болон бусад туслах зургуудыг /геологийн, геоморфологийн, гидрогеологийн, геокриологийн гэх мэт/ тухайн нутаг дэвсгэр, талбайн инженер-геологийн нөхцөлөөс хамааруулан захиалагчтай тохиролцон хөтөлбөрөөр тогтоох бөгөөд зургийн масштаб, нарийвчлал, бүрдэл нь энэ дүрэм болон улс, байгууллагын стандарт, заавар журмын шаардлага хангасан байвал зохино.
 
5.8.           Хэсэгчилсэн, нарийвчилсан болон тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний төслийн шатанд инженер-геологийн үндсэн ба туслах зургуудыг заавал зохиохыг шаардахгүй.
 
5.9.           Төслийн шатны зураглал судалгааны ажлын нэр төрөл, тоо хэмжээг тухайн зураг төслийн үе шат, зориулалт, техникийн даалгавар болон нутаг дэвсгэр, талбай, зурвасын судалсан байдал, инженер-геологийн нөхцөлийн төвөгшил зэргээс хамааруулан энэхүү дүрмийн холбогдох заалтыг баримтлан боловсруулсан хөтөлбөрөөр тогтоогдоно.

Өмнөх судалгааны материалаас ашигласан өрөмдлөг малталт, ажиглалт судалгааны цэг, дээжийн шинжилгээний үзүүлэлтүүд болон бусад судалгааны материалууд энэ ажлын бүрдэлд орно.
 
5.10.       Бүс нутгийн хөгжлийн төсөл боловсруулахад зориулан тухайн нутаг дэвсгэрт явуулах инженер-геологийн зураглал судалгааны ажил дараах үндсэн бүрдэлтэй байна. Үүнд;
 
•         Өмнөх судалгааны материалтай танилцах, судлах, нэгтгэж боловсруулах,
•         Агаарын болон сансрын зургийн тайлал , боловсруулалт,
•         Тойм судалгаа
•         Маршрутын судалгаа,
•         Өрөмдлөг, малталт,
•     Зарим шаардлагатай хэсэгт геофизикийн судалгаа хийх,
•         Гидрогеологийн ерөнхий судалгаа,
•         Физик-геологийн үзэгдэл үйл ажиллагааны ерөнхий судалгаа,
•         Хөрс усны физик-химийн лабораторийн шинжилгээ,
•         Судалгааны боловсруулалтын ажил .
 
5.11.       Бүс нутгийн төсөл боловсруулахад зориулан явуулах зураглал судалгааны 1 км,кв-т талбайд ноогдох өрөмдлөг малталт ба ажиглалт судалгаан цэгийн тоог энэхүү дүрмийн 5-l-p хүснэгтийг үндэслэн тогтооно.
 
5-1-р хүснэгт
 

Инженер-геологийн нөхцөлийн зэрэглэл
Инженер-геологийн зургийн масштаб
1:200000
1:100000
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
I /энгийн/
0,15
0,35
0,35
0,65
II /дунд зэрэг/
0,18
0,42
0,5
1,0
III /хүнд/
0,35
0,75
0.7
1,5
 
 
5.12.       Бүс нутгийн төслийн шатанд хөрс чулуулгийн инженер-геологийн "төрөл" ийг стандартын дагуу ангилж, тэдгээрийн физик-механик шинж чанарын дундаж үзүүлэлтийг тусгана.
 
5.13.       Өрөмдлөг малталтын 20-иос доошгүй хувьд нь дээжлэлт хийнэ. Хөрс чулуулгийн инженер-геологийн нэг нэр төрлийг 6-гаас цөөнгүй дээжийн үр дүнгээр тогтооно.
 
5.14.       Бүс нутгийн хөгжлийн төслийн шатны инженер-геологийн зураглал судалгааны ажилд тухайн нутаг дэвсгэрт урьд өмнө нь хийгдсэн шинээр төлөвлөж буй инженер-геологийн зураглал судалгааны ажилтай адил масштабтай геологи, гидргеологийн судалгаа, агаарын болон сансрын зураглалын материалыг ашиглана.
 
 

 
5.15.       Өрөмдлөг, малталт, маршрутын шугамыг геоморфологийн элемент ба геологийн биетийн суналыг хөндлөн огтолж, шугаман барилга байгууламжийн зурвасын дагууд байхаар, геоморфологийн янз бүрийн хэв шинжийн бэлчир, тектоник хагарал эвдрэлийн бүс, инженер-геологийн хүнд нөхцөлтэй хэсэгт өрөмдлөг малталтын хоорондын зайг ойртуулах зэргээр байрлалыг оновчтой сонгосон байна.
 
5.16.       Хөрс чулуулаг болон инженер-геологи, инженер-геологийн үзэгдэл үйл явцын тархалт, зузаалаг хил заагийг тогтооход геофизикийн судалгааг өргөн ашиглана.
 
5.17.       Бүс нутгийн төслийн шатны инженер-геологийн зураглал судалгааны өрөмдлөг малталтын гүнийг тухайн бүс нутагт барих хот тосгон, барилга байгууламжийн зориулалт, ангилалтай уялдуулан инженер-геологийн дунд масштабын зураглал явуулах тусгай заавар болон энэ дүрмийн 6-2-р хүснэгтийг үндэслэн төлөвлөнө.
 
5.18.       Онцгой төлөв байдалтай ул хөрс /цэвдэг, суулттай, хөөлттэй, намаг гэх мэт / тархсан хэсэгт 1-2 цэгт өрөмдлөг малталтыг тухайн ул хөрсний зузааныг нэвтэртэл буюу эсвэл ирээдүйд төлөвлөх барилга байгууламжийн ачаалалд нөлөөлөхгүй болох гүнд хүртэл явуулж геофизикийн болон түүнтэй адил аргаар баталгаажуулж болно.
 
5.19.       Хөрсний физик шинж чанар болон тэдгээрийн орон зайн өөрчлөлтийн ерөнхий зүй тогтолд үнэлгээ өгч , үе давхаргын зузаан, байрлалыг зүсэлтээр үзүүлнэ.
 
5.20.       Бүс нутгийн хөгжлийн төслийн шатанд тухайн нутаг дэвсгэрийн гадаргын усан сүлжээ, гүний болон хөрсний усны байршил, химийн найрлага зэрэгт ерөнхий үнэлэлт дүгнэлт өгөх хөрсний yc шүүрүүлэлтийн нөхцөл байдлын талаар хэмжилт, ажиглалт хийх, усны дээж авах ажлуудыг гүйцэтгэнэ.
 
5.21.       Тухайн нутаг дэвсгэрийн инженер-геологи ба физик-геологийн үзэгдэл үйл ажиллагааны цаашдын явц нөлөөллийг судлах зориулалтаар тодорхой хугацаанд ажиглалт, хэмжилтийн судалгаа явуулж болно.
 
5.22.       Бүс нутгийн хөгжлийн төслийн шатанд хөрсний механик шинж чанарын дундаж үзүүлэлтийг Барилгын буурь суурь төлөвлөлтийн норматив хүснэгт болон өмнөх судалгааны материалын үр дүнгээр тогтооно.
 
5.23.       Хот тосгон, шугаман барилга байгууламжийн байршил, шинээр сонгох, хот тосгон, үйлдвэр, орон сууц ахуй үйлчилгээний цогцолбор, хэсэгчилсэн, нарийвчилсан болон тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулан явуулах инженер-геологийн зураглал судалгааны ажил дараах үндсэн бүрдэлтэй байна. Үүнд;
 

•         Өмнөх судалгааны материалтай танилцах, судлах, нэгтгэж боловсруулах,
•         Томоохон нутаг дэвсгэрийг хамрах хэсэгт агаарын болон сансрын зурагт тайлал хийх, боловсруулах,
•         Тойм судалгаа,
•         Маршрутын судалгаа,
•         Өрөмдлөг-малталт,
•         Зарим шаардлагатай хэсэгт геофизикийн судалгаа,
•         Онцгой шинж чанартай хөрсөнд ерөнхий үнэлгээ өгөх зориулалттай талбайн туршилт судалгаа,
•         Гидрогеологийн судалгаа,
•         Богино хугацааны ажиглалт, хэмжилт,
•         Лабораторийн туршилт шинжилгээ,
•         Инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлт, хувиралтыг үнэлэх ерөнхий судалгаа,
•         Судалгааны боловсруулалтын ажил тус тус гүйцэтгэнэ.
 
5.24.   Хот тосгоны байршил шинээр сонгоход зориулан явуулах зураглал судалгааны 1км,кв-т талбайд ноогдох өрөмдлөг малталт ба ажиглалт судалгааны цэгийн тоог энэхүү дүрмийн 5-2-р хүснэгтийг үндэслэн тогтооно.
 
5-2-р хүснэгт
 
Инженер-геологийн нөхцөлийн зэрэглэл
Инженер-геологийн зургийн масштаб
1:50000
1:25000
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
I /энгийн/
0,9
1,4
2,4
3,6
II /дунд зэрэг/
1,4
1,6
3
6
III /хүнд/
2
3,3
4
8
 
5.25.       Хот тосгон, үйлдвэр, орон сууц ахуй үйлчилгээний цогцолборын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулан явуулах зураглал судалгааны 1км,кв-т талбайд ноогдох өрөмдлөг-малталт, ажиглалт судалгааны цэгийн тоог энэхүү дүрмийн 5-3-р хүснэгтийг үндэслэн тогтооно.
 
5-3-р хүснэгт
Инженер-геологийн нөхцөлийн зэрэглэл
Инженер-геологийн зургийн масштаб
1:10000
1:5000
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
I /энгийн/
9
12
16
15
II /дунд зэрэг/
12
16
25
20
III /хүнд/
16
25
36
30
 
 

 
5.26.       Хэсэгчилсэн, нарийвчилсан болон тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулан явуулах зураглал судалгааны 1км,кв-т талбайд ноогдох өрөмдлөг-малталт, ажиглалт судалгааны цэгийн тоог энэхүү дүрмийн 5-4-р хүснэгтийг үндэслэн тогтооно.
 
5-4-р хүснэгт
Инженер-геологийн нөхцөлийн зэрэглэл
Инженер-геологийн зургийн масштаб
1:2000
1:1000
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
Өрөмдлөг, малталтын тоо
Ажиглалтын цэгийн тоо
I /энгийн/
25
30
36
36
II /дунд зэрэг/
36
40
60
64
III /хүнд/
60
36
120
112
 
 
5.27.       Бусад төслийн зориулалтаар явуулах зураглал судалгааны ажлын нэр төрөл, арга аргачлал, тоо хэмжээг тухайн ажлын захиалга даалгавар, зорилгоос хамааруулан энэхүү дүрэмд тусгагдсан адил төстэй ажлуудтай харьцуулах замаар хөтөлбөрөөр тогтооно.
 
5.28.       Шугаман барилга байгууламжийн зурвасын дагуух инженер – геологийн зураглал судалгааны өрөмдлөг-малталт, ажиглалтын цэгийн хоорондын зай, 1км зурваст ноогдох тоо хэмжээг тухайн зурвасын дагуух инженер-геологийн нөхцөл болон шугаман байгууламжийн төрлөөс хамааруулан дүрмийн 5-5-р хүснэгтийг үндэслэн тогтооно.
 
5-5-р хүснэгт
д/д
Шугаман байгууламжийн төрөл
Өрөмдлөг малталтын хоорондох зай,м
Өрөмдлөг малталтын дундаж гүн,м
1.
Төмөр зам:
 
 
• Зурвас
500-1000
5-6м
• Гүүр
20-30
15-20m
• Хоолой
20-30
5-10m
2.
Авто зам:
 
 
• Зурвас
1000-2000
4-5m
• Гүүр
20-30
12-15
• Хоолой
20-30
7-10
3.
Цахилгаанны шугам:
 
 
•  35кВ хүртэл
2000-3000
5-6м
•  35кВ-аас дээш
1000-1500
5-7м
4
Төрөл бүрийн шугам сүлжээний хоолой
300-500
Төлөвлөж буй гүнээс
доош 1-2м
 

5.29.       Төслийн үе шатны инженер-геологийн зураглал судалгаа явуулах зурвасын чиглэл, хувилбар, өргөнийг захиалагч техникийн даалгавраар тогтоож өгнө.
 
5.30.       Инженер-геологийн хүнд нөхцөлтэй, геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явц хөгжсөн, хэрчигдэл болон гадаргын усан сүлжээ ихтэй, геоморфологийн олон төрлийн элементийн уулзвар билчир хэсгүүдэд өрөмдлөг малталтын зайг ойртуулж өгөхийн зэрэгцээ ажиглалт судалгааны бичиглэл хийнэ.
 
5.31.       5.31.Хот тосгон ба шугаман барилга байгууламжийн байршил шинээр сонгох, хот тосгон, үйлдвэр, орон сууц ахуй үйлчилгээний цогцолбор, хэсэгчилсэн, нарийвчилсан ба тухайлсан барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөний төслийн шатанд стандартын дагуу ул хөрсний "зүйл"-ийг ангилах ба тухайн талбай, зурвастт зонхилон тархах гол нэр төрлийн болон онцгой төлөв байдалтай ул хөрсний механик шинж чанарын үзүүлэлтийг талбай, лабораторийн туршилтын үр дүн, норматив хүснэгт зэргийг харьцуулан тогтооно.
 
5.32.       Талбай, зурвасын хамрах хүрээ ба барилга байгууламжийн ачаалал нөлөөлөх гүний хэмжээнд зонхилж тархсан болон онцгой шинж чанартай хөрсний механик шинж чанарын норматив үзүүлэлтийг боловсруулалтын шаардлага хангасан 3- aac цөөнгүй туршилтын үр дүнгээр баталгаажуулна.
 
5.33.       Өрөмдлөг малталтын 30-аас доошгүй хувьд нь дээжлэлт хийнэ. Хөрс чулуулгийн " зүйл"- ийг стандартын дагуу, 6-гаас цөөнгүй дээжийн үр дүнгээр ангилна.
 
5.34.       Гол мөрөн, гадаргын усны инженерийн болон гидротехникийн барилга байгууламжийн төслийн шатанд сонгосон талбай, зурвасын хэмжээнд 1:25000-1:50000- ын, голуудын болон гидротехникийн барилга байгууламжийн уулзвар бэлчир хэсэгт l:5000-aac багагүй масштабтай инженер-гидрогеологийн зураглал судалгааны ажил явуулна.
 
5.35.       Энэхүү дүрэмд заасан 1км.кв-т талбай, 1км зурваст оногдох өрөмдлөг малталт, ажиглалт судалгааны цэгийн тоог цөөрүүлсэн ба нэмэгдүүлсэн өрөмдлөг малталт, ажиглалтын цэгийн аль нэгийг нөгөөгөөр нь сольсон болон бусад судалгаагаар орлуулсан бол хөтөлбөрт түүний үндэслэлийг тодорхой тусгаж өгнө.
 
5.36.       Тухайн зураглал судалгааны ажлаар гүйцэтгэх инженер-геологийн болон бусад туслах зургийн нэр төрөл, түүний масштабыг энэхүү дүрэмд заасан хүрээнд захиалагчийн техникийн даалгавар ба тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын судалсан байдал, инженер-геологийн нөхцөлийн төвөгшлөөс хамааруулан захиалагчтай тохиролцож тогтооно.
 
5.37.       Зураглал судалгаа явуулах буюу инженер-геологийн зураг зохиох нутаг дэвсгэр, талбай, зурвасын хамрах хүрээг захиалагчийн техникийн даалгавар тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын инженер-геологийн нөхцөл, геологи, геоморфологийн тогтоц зэргээс хамааруулан захиалагчтай тохиролцож тогтооно.
 
5.38.       Төлөвлөж буй хот тосгон, барилга байгууламжийн зориулалт, ангилалтай нь уялдуулан өрөмдлөг малталтын гүнийг энэ дүрмийн 5-2-р хүснэгтийг үндэслэн тогтооно. Өрөмдлөг малталтын гүн нь ирээдүйд барих барилга байгууламжийн геологи орчинтой харилцан үйлчлэлцэх хүрээг хамарсан инженер-геологи, гидрогеологийн нөхцөлийг судлах боломжийг хангасан байвал зохино.
 
5.39.       Инженер-геологийн онцгой шинж чанартай хөрс тархсан хэсэгт инженер- геологийн зүсэлтийн тулгуур цооногийг уг хөрс чулуулгийн зузааныг нэвтэртэл эсвэл төлөвлөж буй барилга байгууламжийн ачаалал нөлөөлөхгүй гүнд хүртэл, геологи, инженер-геологи, физик-геологийн үзэгдэл үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа хэсэгт үзэгдэл үйл ажиллагааны нөлөөллийн гүнээс доош 3-5м хүртэл гүнд өрөмдөх шаардлагатай.
 
5.40.       Томоохон хот тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах төслийн шатны зураглал судалгааны ажилд тухайн нутаг дэвсгэрийн том дунд масштабын геологи, гидргеологи, инженер-геологийн зураглал судалгаа, агаарын болон сансрын зураглалын материалыг өргөнөөр ашиглах зорилт тавина.
 
5.41.       Өрөмдлөг, малталтыг геомофологийн элемент ба геологийн биетийн суналыг хөндлөн огтолж байхаар, шугаман барилга байгууламжийн зурвасын дагууд байрлуулах болон инженер-геологийн төвөгтэй нөхцөлтэй хэсэгт өрөмдлөг малталтын хоорондын зайг ойртуулах байрлуулахаас гадна барилга байгууламжийн байршуулж болох орон зай, шинээр төлөвлөх барилга байгууламжийн давхрын тоо, төрөл, ангилал, хийц бүтээцтэй уялдуулан оновчтой төлөвлөх чиглэл баримтална.
 
5.42.       Өрөмдлөг, малталтын үндсэн зориулалтыг энэхүү дүмийн 2.19-д, тэдгээрт тавигдах үндсэн шаардлагыг 2.21-д заасны дагуу тус тус баримтлан явуулна.
 
5.43.       Хөрсний механик шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлоход штамп, төрөл бүрийн зонд болон энэ дүрмийн "Ж", хавсралтад тусгагдсан бусад туршилтын аргуудыг хэрэглэх бөгөөд тухайн нутаг дэвсгэр, талбайн инженер-геологийн нөхцөл, зураг төслийн үе шат, төлөвлөж байгаа барилга байгууламжийн төрөл, ангилал, зориулалтаас хамааруулан талбайн туршилтын нэр төрөл тоо хэмжээг хөтөлбөрөөр тогтооно.
 
5.44.       Ерөнхий төлөвлөгөөний төслийн шатанд гидрогеологийн судалгааг төлөвлөж буй болон цаашид төлөвлөх барилга байгууламжийн геологи орчинтой харилцан үйлчлэлцэх хүрээнд хөрсний болон газрын доорх усны байрлах түвшин, гүн, хэлбэлзэл, усны урсгалын чиглэл, химийн найрлага, зэврүүлэлт, идэмхий чанарууд болон шаардлагатай бол уст үеийн зузаан, yc агуулагч хөрс чулуулгийн yc шүүрүүлэх шинж чанарыг тодорхойлно
 
 
 
5.45.       Хөрсний болон газрын доорх усны гидрогеологийн үзүүлэлтүүдийг тодорхойлоход тухайн нутаг дэвсгэрийн гидрогеологийн онцлог, yc агуулагч хөрс чулуулгийн yc шүүрүүлэх, нэвчүүлэх шинж чанар, төлөв байдал зэргээс хамааруулан энэ дүрмийн хавсралт "И"-д тусгагдсан аргуудаас сонгон явуулна.
 
5.46.       Гидрогеологийн туршилтаар шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн суурь хонгилд нөлөөлөх yc байгаа эсэхийг судлах, нэвчин орж ирэх усыг зайлуулах, шавхах тооцоо хийхэд шаардагдах гидрогеологийн үзүүлэлтүүдийг тодорхойлох, барилга байгууламжийн ашиглалтын явцад үүсэж болох гидрогеологийн нөхцөлд урьдчилсан үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.
 
5.47.       Гидрогеологийн туршилтын зориулалт, нэр төрөл, тоо хэмжээг тухайн нутаг дэвсгэр, талбай, зурвасын гидрогеологийн нөхцөл, төлөвлөж буй барилга байгууламжийн төрөл онцлогоос хамааруулан зураглал судалгааны ажлын хөтөлбөрөөр тогтооно.
 
5.48.       Усны химийн шинжилгээ нь уст үе давхарга бүрийг хамарсан байхын зэрэгцээ усны химийн найрлагын улирлын хэлбэлзлийг ялгах нөхцөлийг хангасан байна. Нэг уст үеэс 2-оос цөөнгүй дээж авсан байвал зохино.
 
5.49.       Төслийн үе шатанд байнгын ажиглалт, хэмжилтийн ажлыг инженер- геологи, физик-геологийн үзэгдэл үйл ажиллагааны явц, сөрөг нөлөөллийн нөхцөл, төлөв байдлыг судлах, тогтоох үнэлгээ өгөх, хөрсний чийгшил, температур, усны түвшний хэлбэлзэл, горим, химийн найрлага, температурыг хэмжих, улирлын хөлдөлт гэсэлтийн явц, гүнийг тогтооход чиглэгдэнэ.
 
5.50.       Шаардлагатай гэж үзвэл байнгын ажиглалт хэмжилтийн тухайн судалгааны ажлыг ажлын зураг төслийн шатанд үргэлжлүүлэн явуулна.
 
5.51.       Инженер-геологийн хүнд нөхцөлтэй нутаг дэвсгэр, талбай болон онцгой нөхцөлтэй барилга байгууламжийн төлөвлөлтөд зориулан явуулах зураглал судалгааны ажилд шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага эрдэмтдийг оролцуулах буюу хамтран ажиллах, геологи орчин, инженер-геологи, гидрогеологийн нөхцөл, хөрсний даац, бат бэхийн байдал, хэв гажилтын нөхцөлд математик болон физик загварчлалыг хэрэглэх зорилт тавина.
 
Зургаа. Ажлын зургийн үе шатны инженер-геологийн ажил
 
6.1.           Барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулахад зориулан явуулах инженер-геологийн судалгааны ажил нь шаардлага хангасан байна. Үүнд:
•       Төлөвлөж буй барилга байгууламжийг барих талбай, зурвас ба түүнд нөлөөлөх орчны хэмжээнд инженер-геологийн тухайн үеийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж, үнэн зөв тогтоон цаашид барилга байгууламжийг барих болон ашиглах хугацаанд энэ нөхцөл байдал нь хэрхэн өөрчлөгдөх талаар үнэлэлт дүгнэлт гаргана.

•       Барилга байгууламжийн суурийн төлөвлөлт, хийцийн оновчтой шийдэл гаргах, болзошгүй сөрөг нөлөөлөлд инженерийн хамгаалалт хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, байгаль орчныг хамгаалах болон газар шорооны ажил гүйцэтгэх зэрэгт зураг төслийн тооцоо хийх үнэн зөв хүрэлцээтэй чанарын болон тоон мэдээллийг бүрдүүлсэн байна.
 
6.2.           Ажлын зургийн үе шатны судалгааны ажил дараах бүрдэлтэй байна. Үүнд;
 
•       Өмнөх судалгааны материалтай танилцах, судлах, нэгтгэж боловсруулах,
•       Сонгосон талбайн урьд өмнө судлагдсан байдал, барилга байгууламжийн зориулалт төлөвлөлтийн онцлогоос хамааруулан шаардлагатай гэж үзвэл урьдчилсан тойм судалгааны ажил явуулж болно,
•       Маршрутын судалгааг сонгосон талбайн орчны одоо байгаа барилга байгууламжийн байдал, төлөвлөж байгаа барилга байгууламжид сөрөг нөлөөлөл үзүүлэх байгалийн болон хүний инженерийн үйл ажиллагааны хүчин зүйл байгаа эсэхийг тодруулах зориулалтаар явуулна,
•       Өрөмдлөг малталтын ажлын хэмжээг энэ дүрэмд заасан тоо хэмжээгээр төлөвлөнө,
•       Онцгой шинж чанартай хөрс чулуулаг тархсан талбайд болон газар доорх шугам сүлжээний зориулалтаар явуулах инженер-геологийн судалгааны ажилд тухайн нөхцөлд тохирох геофизикийн судалгаа хэрэглэж болно,
•       Тухайн талбайн хамрах хүрээний судлагдсан байдал, барилга байгууламжийн зориулалт, төрөл хийцээс хамааруулан талбайн туршилт судалгааны ажлыг хөтөлбөрөөр тогтооно,
•       Барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалтад нөлөөлөх хөрсний болон бусад төрлийн устай нөхцөлд гидрогеологийн нарийвчилсан судалгаа явуулна,
•       Шаардлагатай нөхцөлүүдэд байнгын ажиглалт, хэмжилтийн ажлыг тусгай журам, хөтөлбөрийн дагуу явуулна,
•       Хөрс, усны лабораторийн туршилт шинжилгээг барилга байгууламж тус бүрд иж бүрэн хийнэ,
•       Шинэтгэх, өргөтгөх болон хэв гажсан барилга байгууламжид барилгын суурийн доорх хөрсний судалгааг иж бүрнээр хийнэ,
•       Инженер-геологийн нөхцөлийн өөрчлөлт, хувиралтыг үнэлэх судалгааны ажлыг тухайн талбайн инженер-геологийн нөхцөл, барилга байгууламжийн зориулалт, ашиглалтын байдлаас хамааруулан тусгай заавар хөтөлбөрөөр явуулна,
•       Судалгааны боловсруулалтын ажлыг барилга байгууламжийн зураг төсөл бүрд иж бүрнээр хийнэ.
 
6.3             Ажлын зургийн үе шатны судалгааны өрөмдлөг малталт хоорондын зайг тухайн сонгосон талбайн инженер-геологийн нөхцөлийн төвөгшил зэрэглэл ба барилга байгууламжийн ангиллаас хамааруулан дүрмийн 6-l-p хүснэгтээр тогтооно.
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих