Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын  2008 оны 676 дугаар тушаалын
 1 дүгээр хавсралт
 
БАРААГ ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАН ОРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 82-84 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар  зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
 
 
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
 2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
 2.2. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.  
 2.3. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
 

 

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн  горимын код

1

Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах 

400

шаардахгүй

2

Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

 

401

 

 

шаардахгүй

3

Гадаад орны засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

 

402

 

 

шаардахгүй

4

Монгол улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

 

403

Хилийн чанадаас  оруулах бараанд шаардахгүй

Бусад горимоос  оруулах бараанд шаардана

5

Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг гаалийн болон бусад  татварыг төлүүлж дотоодын хэрэглээнд  зориулан оруулах

 

410

 

401-403

6

Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах  автобензин, дизелийн түлш

 

Цагааннуур, Боршоо, Ярант, Тэс, Бургастай, Арцсуурь, Гашуун сухайт, Бичигт, Хавирга, Шивээхүрэн

411

шаардахгүй

Ханх ,Ульханмайхан

412

шаардахгүй

Эрээнцав, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг

413

шаардахгүй

            Баянхошуу

414

шаардахгүй

7

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

420

500, 508,  509, 510, 511, 512, 515

8

Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

421

507, 514, 517

9

Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах:

 

-тухайн барааг боловсруулсан, эсхүл баяжуулсан   

431

561,571,581,591

-тухайн бараагаар шинэ бүтэгдэхүүн үйлдвэрлэсэн

432

562, 572, 582, 592

10

Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулахаар оруулсан барааг  дотоодын хэрэглээнд зориулан оруулах:

 

-тухайн барааг боловсруулсан, эсхүл баяжуулсан

441

501,521, 531, 541, 551

-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн

442

502, 522, 532, 542, 552

-тухайн бараанд засвар хийсэн

443

503, 523, 533, 544, 554

- тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан

444

504, 524, 534, 544, 554

11

Гаалийн баталгаат бүсээс дотоодын хэрэглээнд  зориулан оруулах:

 

 -гаалийн баталгаат агуулахаас

451

700, 703-708

- гаалийн баталгаат үйлдвэрийн газраас

452

710, 713-716

 -гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас

453

720, 723-725

 -гаалийн баталгаат барилгын талбайгаас

454

730-734

 -гаалийн тусгай бүсээс

455

750-753, 758-765

 -татваргүй барааны дэлгүүрээс

456

740,742-743

12

Чөлөөт бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах

460

770-773,778-787

13

Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын үр дүнгээр  

470

шалгалтын акт

14

Гаалийн бусад хяналтаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах

480

шаардахгүй

15

Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах валют, үнэт цаас

404

Шаардахгүй

16

Хилийн чанадад түр хугацаагаар гаргасан барааг буцаан оруулахад        

                                               

 

481

 

331

17

Хилийн чанадад боловсруулахаар гаргасан барааг буцаан оруулахад:

-         барааг боловсруулах, эсхүл баяжуулах

-         тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх

-         засвар хийх

-         барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                     

 

 

482

 

483

 

484

485

 

 

332

 

333

 

334

335

18

Гаалийн баталгаат бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах:

 

 

Цагааннуур,     Боршоо,     Ярант,     Тэс,     Бургастай, Арцсуурь, Гашуун сухайт

457

700

 

Ханх ,Ульханмайхан

458

700

 

Эрээнцав, Замын Үүд, Сүхбаатар, Алтанбулаг

459

700

19

Гаалийн баталгаат бүсээс гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

 

 

Олон улсын гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

461

700

720 750

730

 

Гадаад орны засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

462

700

720 750

 

Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

463

700 720 750

20

Гаалийн баталгаат бүсээс гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг гаалийн болон бусад татварыг төлүүлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

490

461-463

21

Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах гурил Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай

Бусад боомт

 

417

418

шаардахгүй

шаардахгүй

22

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг гаалийн болон бусад татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

422

500, 508, 509, 511, 512

  Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор 415  /хүчингүй/ шаардахгүй
  Олборлосон нүүрсээ экспортод гаргахгүйгээр дотоодын хэрэгцээнд тогтмол нийлүүлдэг Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор 416 /хүчингүй/ шаардахгүй
Гаалийн баталгаат агуулахаас  дотоодын хэрэглээнд  зориулан оруулах:
  Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор 488 /хүчингүй/ 700
  Олборлосон нүүрсээ экспортод гаргахгүйгээр дотоодын хэрэгцээнд тогтмол нийлүүлдэг Ашигт малтмалын тухай хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор 489 /хүчингүй/ 700
  Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу Монгол-ОХУ-ын         хувь         нийлүүлсэн Улаанбаатар    төмөр    зам     нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан гаалийн болон нэмэгдсэн өртгийн /бусад/ татвараас чөлөөлж оруулах

419 /хүчингүй/

Шаардахгүй
23

Чөлөөт бүсэд боловсруулахаар оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах:

           - үйлдвэрлэл явуулсан

           - боловсруулалт хийх

           - үйлчилгээ үзүүлэх

           - бусад зориулалтаар оруулах

464

465

466

467

770

771

772

773

 

 

24.

Гаалийн баталгаат агуулахаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах гурил

Өмнөх горимын код

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай

471

700

Бусад боомт

472

700

25

Хилийн чанадаас  иргэний агаарын тээврийн салбарт ашиглах зорилгоор агаарын хөлгийн шатахууныг оруулах

Өмнөх горимын код

Замын-Үүд, Сүхбаатар боомтоор

405

Шаардахгүй

Гаалийн баталгаат агуулахаас

406

700

 
/18-20 дахь заалтыг 2011 оны 254-р тушаалаар, 21-22 дахь заалтыг 2012 оны 67, 2013 оны А/77, 2013 оны А/250  дугаар тушаалаар, 24 дэх заалтыг 2014 оны А/89, 25 дахь заалтыг 2014 оны А/105 дугаар тушаалаар тус тус нэмэлт оруулсан/
 
/2.3 дахь заалтын хүснэгтэд ГЕГ-ын даргын 2009 оны 363, 2011 оны 254, 2012 оны 67,  2012 оны 221, 2012 оны 235, 2014 оны А/131  дүгээр тушаалаар нэмэлт орсон/, /2015 оны А/209 дүгээр тушаалаар 16, 17 дахь хүснэгт,  22 дахь хүснэгтийн код 415, 416, 419, 488, 489-ийг хүчингүй болгосон/
 
Гурав. Бичиг баримт
 
3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
3.1.1. ачааны манифест;
3.1.2.  гадаад худалдааны гэрээ, эсхүл  захиалга;
3.1.3.  худалдааны бичиг баримт /үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт гэх  мэт/;
3.1.4.  тээврийн бичиг баримт;
3.1.5.  гарал үүслийг нотлох баримт;
3.1.6.  эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
3.1.7.  гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.8. гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагын баримт;
3.1.9. гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.10. барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.11.  гаалийн болон бусад албан татвар, хураамж төлсөн баримт;
 3.1.12.  шаардлагатай бусад бичиг баримт.
          3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын  тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
        
4.1. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг хуульд заасан хугацаанд өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага барааг мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулахаас татгалзана.   
4.2. Гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг бүрэн төлсөн, эсхүл Гаалийн тариф,  гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасны дагуу татвар төлөх баталгаа гаргасан тохиолдолд  энэ горимын дагуу бүрдүүлэлт хийнэ.
4.3. Импортын гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдсөн барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
4.4. Энэ журмын 4.3-т заасан бараа нь гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэнд байгаад тооцогдохгүй.
4.5. Энэ горимд байршуулах барааны гаалийн болон бусад татварыг ногдуулах, төлөх, хураан авах, баталгаа гаргуулах, буцаан олгохтой холбогдсон асуудлыг Гаалийн тариф, татварын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
4.6. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 420, 431, 432, 441-444 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн болон бусад татварыг ногдуулж, өмнөх гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн болон бусад татварыг төлүүлэхгүй, төрийн сангийн тусгай дансад байршуулсан мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
 
Тав. Бусад
 
5.1. Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим нь барааг мэдүүлэгчид олгосноор, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.
5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болсонд тооцно.