Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
 
    Улсын гаалийн ерөнхий газрын даргын
                            2008 оны 676 дугаар тушаалын 2 дугаар   хавсралт                                                   
 
БАРААГ ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАН БОЛОВСРУУЛАХ  ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим /Гаалийн тухай хуулийн 85-92 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
            1.2. Барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
            1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
                                                                       
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
           
   2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
   2.2. Энэ горимд байршуулах бараанд монголын бараа хамаарахгүй.
            2.3. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.
            2.4. Горимд  дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн  горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахад:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
 
 
561
562
 
 
шаардахгүй
2
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахаар оруулсан  хугацааг Гаалийн тухай хуулийн 89.2-т заасны дагуу сунгах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
 
 
 
 
571
572
 
 
 
 
561, 581, 591
562, 582, 592
3
Гаалийн баталгаат агуулахаас дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахаар оруулах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
 
581
582
 
700, 703, 704, 706
4
Гаалийн тусгай бүсээс дотоодын хэрэглээнд зориулан боловсруулахаар оруулах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
 
591
592
 
 
750-753, 758-765
           
Гурав. Бичиг баримт
 
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
         3.1.1.ачааны манифест;
                     3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
                     3.1.3.худалдааны бичиг баримт /үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
                     3.1.4.тээврийн бичиг баримт;
                     3.1.5.гарал үүслийн улсын нотлох баримт;
                     3.1.6.эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
                     3.1.7.гадаад төлбөр тооцооны бичиг баримт;
                     3.1.8.гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчилэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах баримт;
                     3.1.9.гаалийн үнийг батлах бичиг баримт;
                     3.1.10.барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт;
         3.1.11.технологийн бичиг баримт, түүнчлэн загвар, бараа тус бүрийн орц, материалын тооцоо;
         3.1.12. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
   3.4. Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 89.2-т зааснаар уг горимын хугацааг сунгасан тохиолдолд шинээр гаалийн мэдүүлэг бичүүлж горимын 571-572 кодоор бүрдүүлэлтийг хийнэ.
3.5. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
           
4.1. Горимд байршуулах бараа нь Гаалийн тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна.
4.2. Гаалийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан зөвшөөрөл авсан хуулийн этгээд барааг энэ горимын дагуу оруулна.
4.3. Гаалийн удирдах төв байгууллагаас хугацаа сунгах зөвшөөрөл олгосон тохиолдолд гаалийн мэдүүлэг шинээр бичүүлэх бөгөөд өмнөх гаалийн мэдүүлгийг хавсаргана.
4.4. Энэ журмын дагуу барааг тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй тохиолдолд тусгай дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг төсвийн орлогын дансанд шилжүүлэх тухай хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан, гаалийн мэдүүлэгт хавсаргана.
4.5. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
4.6. Дотоодын хэрэглээнд зориулан болосруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын барааг анх бүрдүүлэлт хийсэн  гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ 
 
Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
 
5.1. Горимд  байршуулах бараанд импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, тусгай дансанд төвлөрүүлнэ.
5.2. Горимд барааг байршуулахад гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т зааснаар  гаргуулан авч болно.
5.3. Горимын дагуу оруулсан барааны хугацаа дууссан бол дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36.2-т зааснаар түр дансанд байршуулсан  гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
5.4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимоор оруулсан барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийгээгүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
5.5. Горимын эцсийн бүтээгдэхүүний гарал үүсэл нь импортоор түр оруулсан гадаадын барааны гарал үүсэлтэй байна. Хэрвээ тухайн гадаадын бараа нь 2 болон түүнээс дээш улсын гарал үүсэлтэй байвал импортын барааны гарал үүслийн дүрмийг баримтална.
 
Зургаа. Бусад
 
            6.1. Горимыг хэрэгжүүлэх явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
6.2. Горимыг хэрэгжүүлэх явцад  бий болсон аливаа үлдэгдэл, хаягдлыг Гаалийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын  даргын 2008 оны 676 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын хавсралт
 
 
 
ГЭРЭЭ
 
                                                                                                ___оны__сарын___өдөр
 
 
 Нэг талаас__________________________________________________________
                                    /мэдүүлэгч/
 
Гэрчилгээ_______регистрийн №_______мэдүүлэгч,
 
Нөгөө талаас_______________________________________дахь гаалийн /газар, хороо/
                                    /гаалийн байгууллага/
 
нар  _____ оны____сарын ___-ны өдөр Гаалийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан
 
хугацаатайгаар энэ гэрээг байгуулав.
 
1. Мэдүүлэгч тогтоосон хугацаанд  барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулах үүрэг хүлээнэ.
 
2. Гаалийн байгууллага бараа горимын шаардлага хангаагүй буцаан гаргасан тохиолдолд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан үүрэг хүлээнэ.
 
3. Мэдүүлэгч нь барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулаагүй, өөр зориулалтаар ашигласан тохиолдолд гаалийн байгууллага Татварын ерөнхий хуулийн 62.1.1-д заасны дагуу барааг оруулах үед түр дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг үл маргалдах зарчмаар төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.
 
 
Гэрээг хүлээн зөвшөөрсөн талууд:
 
Гаалийн байгууллага:                                              Мэдүүлэгч:
Орлогч дарга......................                                      ................................
 
 
Тамга                                                                         Тамга