Хэвлэх DOC Татаж авах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд,
Сангийн сайдын хамтарсан 2007 оны
8 дугаар сарын 31-ний өдрийн
307/91/237 тушаалын хавсралт
 
Цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуулийн багшийн
 ажлын норм тогтоох,багш зарим албан тушаалтны
 цалин хөлсийг тооцож олгох журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.  Цэцэрлэгийн багш /Цаашид "сургууль, цэцэрлэгийн багш " гэх/-аар сургалт, хүмүүжлийн ажил гүйцэтгүүлэх, багш ба сургуулийн захирал, орлогч захирал, сургалтын менежер, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, далагын болон байрны багш, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, туслах багш /цаашид "зарим албан тушаалтан "гэх /-ийн цалин хөлсийг тооцож олгоход энэхүү журмыг баримтлана
2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно.
3. Сургууль, цэцэрлэгийн багшийн ажил нь Боловсролын тухай, Бага , дунд боловсролын тухай хуульд заасан багшийн үүргийн хүрээнд багшийн ажлын байрны тодорхойлолтоор  тодорхойлогдоно.
4.  Анги дүүргэлтийг бага ангид 30-35 /багийн салбар бүлэгт 20-оос доошгүй/ дунд, ахлах ангид 32-35, ахлах ангийн мэргэжлийн болон сонгон судлах хичээлийн бүлэг дүүргэлтийг 25-30, харах, сонсох эрхтэний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бүлэгт 10-15 хүүхэдтэй байхаар зохион байгуулна.
5. Гадаад хэл,мэдээлэл зүйн хичээлийг мэргэжлийн багшийн хүрэлцээ,сургуулийн цалингийн сангийн хэмжээ,материаллаг орчин нөхцлийг харгалзан дэд бүлгээр хичээллүүлж болно.
6. Сургуулийн захиргаа нь багштай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Төрийн албаны зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журам дүрмийн дагуу багшийн  ажлыг үнэлж дүгнэх журам боловсруулан мөрдөнө.
 
Хоёр.Багшийн ажлын бүтэц
 
7.  Сургууль цэцэрлэгийн багшийн ажил нь сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажил болон бусад ажил гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаатай байна.
8. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь сургалтын хөтөлбөр (киррикюлим ) төлөвлөн боловсруулах,сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах,сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх гэсэн 3 үе шатны үйл ажиллагаанаас бүрдэнэ.
9. Бусад ажилд сургалтын үйл ажиллагааг дэмжих,багшийн хөгжлийг хангах,иргэд суралцагчидтай ажиллах гэсэн 3 төрлийн үйл ажиллагаа багтана.
10.  Сургууль цэцэрлэгийн багшийн  долоо хоногийн ажлын цаг 40  байна.
11. Сургуулийн багш долоо хоногт  34 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ажил,6 цагтай тэнцэх бусад ажлыг тус тус гүйцэтгэнэ .Стандартыг хэрэгжүүлэх ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь  хичээл заах цагт зориулагдана.
12.  Цэцэрлэгийн багш нь долоо хоногт ажлын 40 цагтай тэнцэх стандартыг хэрэгжүүлэх ба бусад ажлыг гүйцэтгэнэ.
13.  Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөний 1 цаг буюу хичээл  заасан 40 минутыг ажлын нэг цагаар тооцно.Энэ хугацаа бага сургуулийн нэг ба хоёрдугаар ангид 35 минут байна.
14. Бага дунд боловсролын  стандартад нийцүүлэн сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрөө төлөвлөн боловсруулах,уг хөтөлбөрөөр хичээл заах,түүнийгээ үнэлж сайжруулах цогц үйл ажиллагааг илэрхийлэх стандартыг хэрэгжүүлэх Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын сургалтын нэгж ажлаар хэмжинэ.Энэхүү нэгж ажил нь  сургалтын төлөвлөгөөний 5 цагаар тооцогдоно. Сургалтын нэгж ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тооцож үзнэ.
15. Сургуулийн сургалтын менежер нь стандартыг хэрэгжүүлэх болон  багшийн бусад ажлын гүйцэтгэлийг сар,улирлаар тооцож, сургуулийн захирлаар батлуулж санхүүд өгнө.Багшийн ажлын улирлаар гаргасан гүйцэтгэлийг  багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа сургуулийн захирал батална.
 
Гурав.Цалин хөлс олгох
 
16.  Сургууль, цэцэрлэгийн багш зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл , нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ. Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл , нэмэгдэл хөлсний хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлстэй холбогдуулан Засгийн газраас баталсан тогтоолууд,холбогдох сайд нарын хамтарсан тушаал, байгууллагын дотоод журам болон хамтын гэрээ,хэлэлцээрээр тогтоогдоно.
 
17.  Сургууль, цэцэрлэгийн багшийн нэмэгдэл нь  багшийн мэргэжлийн болон докторын зэргийн нэмэгдэл,ур чадварын нэмэгдэл,орон нутгийн нэмэгдлээс, зарим албан тушаалтны  нэмэгдэл нь докторын зэргийн нэмэгдэл ур чадварын нэмэгдэл, орон нутгийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ.
18.  Багшийн албан тушаалын  үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн багшид  анги даасны,Заах аргын нэгдэл удирдсаны,Кабинет, лаборатори хариуцан ажилласаны нэмэгдэл хөлс олгоно.
19.  Багшийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь хэмжээний дагуу цэцэрлэгийн багшид заах аргын нэгдэл удирдаж ажилласаны нэмэгдэл хөлс олгоно.
20.  Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь албан хаагч бүрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг  холбогдох тогтоол, журам, албан хаагчийн  ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний биелэлтийг үндэслэн тогтоож, багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж, тушаалаараа баталгаажуулна.
21. Сум дүүргийн Засаг дарга нь сургуулийн захирал,цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг холбогдох тогтоол, журам,тэдний ажлын  байрны тодорхойлолт,үр дүнгийн гэрээний биелэлтийг  үндэслэн тогтоож,сургууль цэцэрлэгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн санал дүгнэлтийг тусгаж, тушаалаараа баталгаажуулна.
22.  Бага ангийн III-V  ангийн англи хэл,мэдээлэл зүй,биеийн тамир,хөгжим дүрслэх урлагийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгаж болно.  
23. Мэргэжлийн багшийг үндсэн ажилтнаар  ажиллуулах бололцоогүй нөхцөлд тэтгэвэрт гарсан, сургуулийн бус байгууллагад ажиллаж байгаа  болон ажилгүй байгаа мэргэжлийн  багшийн ур чадварыг харгалзан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж цагийн хөлсийг нь үндсэн багшийн цалин хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байхаар тооцож олгож болно.
24.   Багшийн илүү цагийг тооцохдоо 19 цагаас илүү заасан хичээлийн цагаар тооцно. Багшийг илүү цагаар ажиллуулсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу  илүү цагийн хөлс олгоно.( Жишээлбэл : Үндсэн цалинг 168 цаг x1.5x19 цагаас илүү заасан хичээлийн цаг)
25.  Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар  хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно.Энэ хугацаанд багш өөрөө хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно.
26.  Сургуулийн мэргэжлийн сургалт,бусад үйлдвэрлэл,үйлчилгээ явуулж бий болгосон бүтээгдэхүүн ажил үйлчилгээний орлогоос үйлдвэрлэл,үйлчилгээ явуулахтай холбогдон гарах материаллаг зардлыг хасаад үлдэх хэсгээс зохих үнэлгээгээр багш ,сурагч, ажилагчдад шагнал урамшуулал бодож олгоно.
27.   Хичээлийн жилийн үргэлжлэх хугацааны бүтцийг үндэслэн багш, ажилтны ээлжийн амралтыг зохицуулна.Багш, ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн  хууль,Боловсролын тухай хуулийг тус тус баримтлан тогтооно.
28. Багш нарын ээлжийн амралтын олговорыг холбогдох хууль, журамд зааснаар тооцож  олгоно.
 
 
 
-----oOo-----