Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын   
2008 оны 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
 
БАРААГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ  ТҮР ХУГАЦААГААР ОРУУЛАХ  ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим /Гаалийн тухай хуулийн 93-98 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Гадаадын бараанд өөрчлөлт оруулахгүйгээр хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах  горим сонгох, бичиг баримтыг бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар  зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. АТА, СПД карней бүхий бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулахад энэ журам хамаарахгүй.
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
   2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан барааг байршуулна.
            2.2. Горимд байршуулах бараанд монголын бараа хамаарахгүй.
            2.3. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.             
2.4. Горимд  дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн  горимын код
1
Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар  оруулах
500
шаардахгүй
 
2
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр оруулах
507
шаардахгүй
3
Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан хугацааг Гаалийн тухай хуулийн 97.2-т зааснаар  сунгах  
510
500, 508, 509, 511, 512
4
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр оруулсан хугацааг сунгах
 
514
 
507
5
Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан хугацааг Гаалийн тухай хуулийн 97.3-т зааснаар дахин сунгах  
 
515
 
510
6
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр оруулсан хугацааг Гаалийн тухай хуулийн 97.3-т зааснаар дахин сунгах  
 
517
 
514
7
Барааг гаалийн баталгаат агуулахаас түр хугацаагаар оруулах
508
700, 703, 704, 706
8
Барааг гаалийн тусгай бүсээс түр хугацаагаар оруулах
509
750-753, 758-765
9
Барааг чөлөөт бүсээс түр хугацаагаар оруулах
511
770-773, 778-786
10
Гаалийн бусад хяналтад байгаа барааг түр хугацаагаар оруулах
512
шаардахгүй
/Дээрхи 2.4 дэх жагсаалтаас 3, 4, 5, 6 дугаар мөрийг 2010 оны 330-р тушаалаар хүчингүй болгосон/
2.5. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 512 кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн хяналтанд хамруулсан тухай бичиг баримтыг шаардана. Энэ бичиг баримтыг гаалийн мэдүүлэгт хавсаргана.
                                                            Гурав. Бичиг баримт
 
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
3.1.1.ачааны манифест;
3.1.2.гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3.худалдааны бичиг баримт /үнийн нэхэмжлэх, баглаа боодлын хуудас, техникийн бичиг баримт зэрэг /;
3.1.4.тээврийн бичиг баримт;
3.1.5.гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6. эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
3.1.7.гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.8.гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчилэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах баримт;
3.1.9.гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.10.барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.11.шаардлагатай бол бусад бичиг баримт.
            3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
   3.4. Гаалийн тухай хуулийн 97.2, 97.3-т зааснаар уг горимын хугацааг сунгасан тохиолдолд гаалийн байгууллага шинээр гаалийн мэдүүлэг бичүүлж горимын 510, 514, 515, 517 кодоор бүрдүүлэлтийг хийнэ. /Энэ хэсгийг 2010 оны 330-р тушаалаар хүчингүй болгосон/
3.5. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
                                                Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Гаалийн байгууллага нь энэ горимд байршуулах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ гаалийн тэмдэг тавих, марклах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг  дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, бүдүүвч зураг гаргах зэрэг аргыг хэрэглэж файл үүсгэн хадгалж, барааг гаалийн хилээр буцаан гаргахад оруулсан гаалийн мэдүүлэг болон гаалийн зорилгоор хийсэн дээрх тэмдэглэгээг  нэг бүрчлэн шалгаж мэдүүлэгчийн сонгосон горимд байршуулна.
4.2. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 507 кодоор бүрдүүлэлт хийхэд Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн асуудал хариуцсан нэгжид түр хугацаагаар оруулах барааны жагсаалтыг ирүүлж шийдвэрлүүлнэ.
4.3 Горимын барааг буцаан гаргах хүртэлх хугацаанд анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст тус тус ирүүлнэ. /4.2, 4.3 дэх хэсэгт 2010 оны 330-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
4.4. Энэ журмын дагуу барааг тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй тохиолдолд тусгай дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг төсвийн орлогын дансанд шилжүүлэх тухай хавсралтаар батлагдсан загвар бүхий баталгаа гаргуулан, гаалийн мэдүүлэгт хавсаргана.
4.5. Барааг түр хугацаагаар оруулах талаар гаалийн байгууллагад баталгаа гаргасан этгээд нь гаалийн байгууллагын өмнө хуульд заасан үүрэг хариуцлагыг хүлээнэ.
4.6. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
 
Тав.  Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
 
            5.1. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 507, 514, 517-с бусад кодоор гаалийн бүрдүүлэлт хийхэд гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг хураан авч, тусгай дансанд төвлөрүүлэх эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т зааснаар татвар төлөх баталгааг гаргасан байна. /5.1 дэх заалтаас 514, 517 гэснийг 2010 оны 330-р тушаалаар хүчингүй болгосон/
5.2. Энэ горимд хамаарах барааны гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43.1-д заасан тохиолдолд буцаан олгоно.
5.3. Горимын дагуу оруулсан барааны хугацаа дууссан бол дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 36.2-т зааснаар түр дансанд байршуулсан  гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
5.4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж түр хугацаагаар оруулсан барааг буцаан гаргаагүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
 
 
   
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын  даргын 2008 оны 676  дугаар тушаалын
 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын хавсралт
 
 
 
БАТАЛГАА
 
 
20 ... оны ...  дугаар сарын ...  өдөр
 
 
__________________________________________________________________________________________________________________________________________________________
                              /татвар төлсөн ААН, байгууллага, иргэний нэр, регистрийн №/
 гаалийн хилээр түр хугацаагаар оруулсан барааг Гаалийн тухай хуулийн_________дугаар зүйлд заасан хугацаанд буцаан гаргаагүй эсхүл өөр горимд шилжүүлээгүй тохиолдолд ________________дугаар гаалийн мэдүүлгээр гаалийн болон бусад татварт төлсөн _________________төгрөг______________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
                                                              /   татварын дүн үсгээр   /
төгрөгийг төрийн сангийн тусгай данснаас улсын төсөвт үл маргах зарчмаар шилжүүлэхийг зөвшөөрч байна.  
 
           
 
 
            БАТАЛГАА ГАРГАСАН:
 
 
.......................................                                                                   ...................................
/Албан тушаалын нэр,                      /гарын үсэг/                     /Албан тушаалтны нэр/  
Тамга, тэмдэг/