Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын  4 дүгээр хавсралт
 
БАРААГ ГААЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ  БОЛОВСРУУЛАХ ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                       Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 99-107 дугаар зүйл, цаашид горим гэх /-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн  хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
            1.2. Гадаадын бараанд боловсруулалт хийж хугацаанд нь буцаан гаргах нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
            1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
           
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
   2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд заасан барааг байршуулна.
2.2. Энэ горимд байршуулах бараанд монголын бараа хамаарахгүй.
2.3. Горимд  дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн  горимын код
1
Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулж
буцаан гаргах нөхцөлөөр түр оруулах:
 
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх                       
-тухайн бараанд засвар хийх                                                            
-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах            
 
 
 
501
502
 
503
504
 
 
 
 
шаардахгүй
 
 
2
Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулахаар түр хугацаагаар оруулсан хугацааг Гаалийн тухай хуулийн 104.2-т зааснаар сунгах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх                              
-тухайн бараанд завсар хийх                                                              
-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                
 
 
 
521
522
 
523
524
 
 
 
 
501,531,541,551
502,532,542,552
 
503,533,543,553
504,534,544,554
3
Гаалийн баталгаат агуулахаас боловсруулж, буцаан гаргах нөхцөлөөр түр оруулах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах                           
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх                              
-тухайн бараанд завсар хийх                                                              
-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                  
 
 
531
532
 
533
534
 
 
 
 
700, 703, 704, 706
4
Гаалийн тусгай бүсээс боловсруулж, буцаан гаргах нөхцөлөөр түр оруулах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх                              
-тухайн бараанд завсар хийх                                                             
-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                
 
 
541
542
 
543
544
 
 
 
 
750-753, 758-765
5
Чөлөөт бүсээс боловсруулж, буцаан гаргах нөхцөлөөр түр оруулах:
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх                              
-тухайн бараанд завсар хийх                                                              
-тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах              
 
 
551
552
 
553
554
 
 
 
 
770-773, 778-786
           
                                                      Гурав. Бичиг баримт
 
   3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
  3.1.1.ачааны манифест;
  3.1.2.гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
  3.1.3.худалдааны бичиг баримт /үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг /;
  3.1.4.тээврийн бичиг баримт;
  3.1.5.гарал үүслийн гэрчилгээ;
                    3.1.6.эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
  3.1.7.гадаад төлбөр тооцооны баримт;
  3.1.8.гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчилэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах баримт;
  3.1.9.гаалийн үнийг батлах бичиг баримт;
  3.1.10.барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт;
  3.1.11.технологийн бичиг баримт, түүнчлэн загвар, бараа тус бүрийн орц, материалын тооцоо;
  3.1.12. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
  3.4. Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 104.2-т зааснаар уг горимын хугацааг сунгасан тохиолдолд шинээр гаалийн мэдүүлэг бичүүлж горимын 521-524 кодоор бүрдүүлэлтийг хийнэ.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулахад Гаалийн тухайн хуулийн 99.2-т заасан үйл ажиллагаа хамаарна.
4.2. Горимд байршуулах бараа нь Гаалийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байна.
4.3. Гаалийн удирдах төв байгууллагаас хугацаа сунгах зөвшөөрөл олгосон тохиолдолд гаалийн мэдүүлэг шинээр бичүүлэх бөгөөд өмнөх гаалийн мэдүүлгийг хавсаргана.
            4.4. Горимын дагуу боловсруулалт хийх технологийн /аргачлал/ зааварчилгаанд  барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар, өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах зэрэг боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан тусгасан байна.
4.5. Мэдүүлэгч барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимоор байршуулах барааны орцын норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага орцын нормын хэмжээг хянаж тогтооно. Орцын нормын хэмжээг тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.
4.6. Гаалийн нутаг дэвсгэрт бараа боловсруулах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн хүсэлтийг тухайн  гаалийн
байгууллага шийдвэрлэж, Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарьт тусгайлан   оруулж,   журмын   биелэлтэнд   хяналт   тавьж   ажиллана. /4.6 дахь хэсэгт ГЕГ-ын даргын 2011 оны 254-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/.
4.7. Гаалийн байгууллага энэ горимын дагуу боловсруулалт хийдэг аж ахуйн нэгж болон экспортын гэрээг бүртгэхдээ материал зарцуулалтын тооцоо нийлэх хугацааг тэмдэглэж хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
4.8. Материал зарцуулалтын тооцоогоо хугацаандаа хийгээгүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн гаалийн хилээр нэвтрүүлэх дараагийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийхгүй.
4.9. Горимын дагуу боловсруулалт хийж буцаан гаргахдаа загварын альбом, материал зарцуулалтын тооцоог гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө бэлэн болгосон байна.
4.10. Гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэж бараанд боловсруулалт хийх үйл ажиллагааг өөр этгээдээр гүйцэтгүүлж болно.
4.11. Энэ журмын дагуу барааг тогтоосон хугацаанд буцаан гаргаагүй тохиолдолд тусгай дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг төсвийн орлогын дансанд шилжүүлэх тухай 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий баталгаа гаргуулан, гаалийн мэдүүлэгт хавсаргана.
4.12. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
4.13. Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад бусад горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ. 
 
 
Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
           
5.1. Гаалийн байгууллагаас ногдуулсан гаалийн болон бусад татварыг ногдуулж, хураан авч, тусгай дансанд төвлөрүүлэх эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т зааснаар  татвар төлөх баталгааг гаргасан тохиолдолд энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
            5.2. Энэ журмын дагуу гадаадын захиалагчийн материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, үйлдвэрийн газар нь дараахь тохиолдолд ногдуулсан татварыг улсын төсөвт төвлөрүүлж гаалийн бүрдүүлэлт хийнэ.
                     5.2.1.гэрээнд тусгасан нөхцөлийг бүрэн биелүүлээгүй, эсхүл гэрээ цуцлагдсан тохиолдолд хийсэн өөр гэрээгээ бүртгүүлээгүй, өмнөх гэрээгээр оруулсан барааны хугацаа сунгуулаагүй;
                     5.2.2.гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй дотоодын гэрээгээр оёулсан бүтээгдэхүүнийг дур мэдэн зарцуулсан;
                     5.2.3.гэрээт бараа нь нэг захиалагчтай өөр үйлдвэрийн бараатай холилдон орж ирсэн болохыг импортын бараа авсан даруйд мэдэгдээгүй.
5.3. Энэ горимд хамаарах барааны гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43.1-д заасан тохиолдолд буцаан олгоно.
5.4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимоор оруулсан барааг буцаан гаргаагүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
 
 
                                                Зургаа. Бусад
 
6.1. Горимыг хэрэгжүүлэх явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
6.2. Горимыг хэрэгжүүлэх явцад  бий болсон аливаа үлдэгдэл, хаягдлыг  дотоодын хэрэглээнд зориулан оруулахаар гаалийн бүрдүүлэлт хийлгэх тохиолдолд дээрх үлдэгдэл, хаягдлыг тухайн байдлаар нь импортлоход импортын гаалийн болон бусад татвар ногдуулна.
6.3. Горимын барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулахад эцсийн бүтээгдэхүүний гарал үүсэл нь импортоор түр оруулсан гадаадын барааны  гарал үүсэлтэй байна. Хэрвээ тухайн гадаадын бараа нь 2 буюу түүнээс дээш улсын гарал үүсэлтэй байвал импортын барааны гарал үүслийн дүрмийг баримтална.
 
 
  
 
Улсын гаалийн ерөнхий газрын  даргын 2008 оны 676 дугаар тушаалын
 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
            ГОРИМД БАРААГ БАЙРШУУЛАХ ШИЙДВЭР
 
____он__сар___өдөр                                                           _______дахь гаалийн байгууллага
 
 
                                                                     Дугаар
 
Гаалийн тухай хуулийн 99-107 дугаар зүйл, Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны___ дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан /Барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимыг хэрэгжүүлэх/ журмын 4.9 дэх заалт, _______________________________________________________________
 /аж ахуйн нэгж, байгууллагын гэрээ, холбогдох бичиг баримт/-ыг үндэслэн
______________________________________________________________________
            /аж ахуйн нэгж, байгууллагын нэр, регистрийн дугаар/
_____________________________________________________________________
Гэрээний дугаар____, гэрээний дагуу боловсруулалт  хийж /Боловсруулалт хийх барааны БТКУС-ийн код, барааны нэр, тоо хэмжээ/ ____________________________________________________________________________________________________________________________________________/Боловсруулалтын үр дүнд бий болох  бүтээгдэхүүний БТКУС-ийн код, барааны нэр, тоо хэмжээ/ ________________________________________________________________________________________________________________________________________________буцаан гаргах зорилгоор горимд барааг байршуулахыг зөвшөөрөв.
 
 
 
            ДЭД ДАРГА                                     /______________________/
  
 /Журмын 1-р хавсралтыг 2011 оны 254-р тушаалаар хүчингүй болгосон/
 
      Улсын гаалийн ерөнхий газрын  даргын 
           2008 оны 676 дугаар тушаалын 4 дүгээр  хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
 
 
 
 
БАТАЛГАА
 
 
20 ... оны ...  дугаар сарын ...  өдөр
 
 
__________________________________________________________________________________________________________________________________________________________
                              /татвар төлсөн ААН, байгууллага, иргэний нэр, регистрийн №/
 гаалийн хилээр барааг гаалийн нутаг дэвсгэрт болосруулахаар оруулсан барааг Гаалийн тухай хуулийн_______________дугаар зүйлд заасан хугацаанд буцаан гаргаагүй эсхүл өөр горимд шилжүүлээгүй тохиолдолд ________________дугаар гаалийн мэдүүлгээр гаалийн болон бусад татварт төлсөн _________________ төгрөг _____________________ _____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
                                                              /   татварын дүн үсгээр   /
төгрөгийг төрийн сангийн тусгай данснаас улсын төсөвт үл маргах зарчмаар шилжүүлэхийг зөвшөөрч байна.  
 
           
 
 
            БАТАЛГАА ГАРГАСАН:
 
 
.......................................                                                                   ...................................
/Албан тушаалын нэр,                      /гарын үсэг/                     /Албан тушаалтны нэр/  
Тамга, тэмдэг/