Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 679 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
 
БАРААГ   ДОТООДОД ДАМЖУУЛАН ӨНГӨРҮҮЛЭХ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн  тухай хуулийн 188-196 дугаар зүйл/-ыг  хэрэгжүүлэхэд Монгол улсын гаалийн хууль  тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Эн журмаар горимыг сонгох, барааг горимд байршуулах, бичиг баримтыг бүрдүүлэх, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
            1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
            1.4. Мэдүүлэгч барааг Гаалийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан хугацаанд мэдүүлэх бөгөөд мэдээллийн сүлжээгээр ирүүлсэн ачааны манифест, мэдээлэл, бичиг баримтад энэ хугацаа мөн адил хамаарна.
            1.5. Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан ачааны манифест, барааны дагалдах бичиг баримтыг хүлээн авч бүртгэснээр барааг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно.
            1.6. Улсын хилээр оруулахыг хориглосон барааг энэ горимд байршуулахгүй.
 
Хоёр.Горимын код
 
            2.1. Горимд нэг гаалийн байгууллагын хяналтаас нөгөө гаалийн байгууллагын хяналтад шилжүүлэх  барааг байршуулна.
            2.2. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэхэд уг бараа нь хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
            2.3. Дамжуулан өнгөрүүлэхэд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
 
1
 Хилийн гаалийн хяналтын бүсээс гүний гаалийн хяналтын бүсэд дамжуулан өнгөрүүлэх
842
 
2
Гүний гаалийн хяналтын бүсээс гүний гаалийн хяналтын бүсэд дамжуулан өнгөрүүлэх
843
 
3
Гүний гаалийн хяналтын бүсээс хилийн гаалийн хяналтын бүсэд дамжуулан өнгөрүүлэх
844
 
4
Хилийн гаалийн хяналтын бүсээс хилийн гаалийн хяналтын бүсэд дамжуулан өнгөрүүлэх
845
 
                                                Гурав. Бичиг баримт
 
3.1. Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад төмөр замаар хүргэх барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулахад төмөр замын ачааны манифестийг үндэслэнэ.
3.2. Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагад авто тээврийн хэрэгслээр хүргэх барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулахад автотээврийн хэрэгслийн ачааны манифестийг үндэслэнэ.
3.3.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд тээвэрлэгч байгууллага Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
                 3.3.1. ачааны манифест;
                 3.3.2. тээврийн бичиг баримт;
                 3.3.3. худалдааны бичиг баримт;
                 3.3.4. бусад дагалдах бичиг баримт.
3.4. Дамжуулан өнгөрүүлэх  842-845  кодтой ачааны манифестэд  гаалийн эхний байгууллага “Гаалийн хяналтад байгаа” гэсэн хяналтын тэмдэг дарж, нөгөө гаалийн байгууллагын  хяналтад илгээнэ.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах барааг гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага тээвэрлэнэ.
4.2. Гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь барааг гаалийн замаар гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд тээвэрлэнэ.
4.3. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
            4.4. Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараа  доорхи  шаардлагыг хангасан байна:
       4.4.1. гаалийн байгууллага тухайн бараанд хяналт тавих боломжтой байх;
                  4.4.2. гаалийн байгууллага гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх;
                  4.4.3. бараа нь хадгалалт тээвэрлэлтийн  үед гарсан стандартаар тогтоогдсон элэгдэл хорогдолоос өөр өөрчлөлтгүй анхны байдлаараа байх.
4.5. Барааг дамжуулан өнгөрүүлэхэд гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
4.6. Тэсэрч дэлбэрэх, аюултай болон химийн онцгой хортой бодис зэрэг тээвэрлэлт, хадгалалтын онцгой нөхцөл шаардах барааг дамжуулан өнгөрүүлэхэд холбогдох байгууллагын зөвшөөрөл  шаардана.
            4.7. Шаардлагатай тохиолдолд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын хуульд заасны дагуу тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авна.
             
Тав. Горим дуусгавар болох
 
5.1.      Барааг Монгол Улсын хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд байршуулснаар дотоодод дамжуулан өнгөрүүлэх горим дуусгавар болно.