Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын
2008 оны 677 дугаар тушаалын 1 дүгээр
хавсралт
 
  БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БҮРМӨСӨН ГАРГАХ  ГОРИМ  ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
 1.1. Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 115-118 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах горим сонгох,  бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, барааг горимд байршуулах, горим  дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар  зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Горимын дагуу шаардагдах бичиг баримт, гаалийн үнийг үндэслэн ногдуулсан экспортын болон бусад татварыг бүрэн төлсөн тохиолдолд монголын  барааг  хилийн чанадад бүрмөсөн гаргана.
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын  код
 
2.1.  Горимд  гаалийн тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
   2.2. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.  
   2.3. Горимд  дараахь  кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын
код
Өмнөх  бүрдүүлэлтийн  горимын код
1
Гаалийн нутаг дэвсгэрт  чөлөөт эргэлтэнд байгаа монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах 
 
100
 
шаардахгүй
2
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас чөлөөлж хилийн чанадад бүрмөсөн гаргах
 
101
 
шаардахгүй
3
Монгол банкнаас гадаадад цэвэршүүлэхээр гаргаж байгаа алт / төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  зөвшөөрөлтэйгээр/ болон онцгой албан татварын тэмдэгт
 
110
 
шаардахгүй
4
Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимоос хилийн чанадад бүрмөсөн гаргах
120
200, 210, 220, 230
5
Барааг хилийн чанадад боловсруулах горимд байршуулсан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах:
 
 тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулахаар
131
201, 211, 221, 231
 тухайн бараагаар  шинэ бүтэгдэхүүн үйлдвэрлэхээр
132
202, 212, 222, 232
тухайн бараанд засвар хийхээр
133
203, 213, 223, 233
 тухайн барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглахаар
 
134
204, 214 , 224, 234
6
Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан монголын барааг  хилийн чанадад бүрмөсөн гаргах
 
-  гаалийн баталгаат агуулахаас
141
701, 702
 - гаалийн баталгаат үйлдвэрийн  газраас
142
711
- гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас
143
721
 - гаалийн тусгай бүсээс
144
754-757
 - татваргүй барааны дэлгүүрээс
145
741
7
Чөлөөт бүсийн горимд байршуулсан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах
150
774-777

 

 

 

 

8

Бүртгэл, зорчигчийн гаалийн мэдүүлгээр хилийн чанадад түр хугацаагаар гаргасан монголын барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах:

 

- тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл

160

Бүртгэлийн №

- АТА карнейтэй бүртгэгдсэн

161

Нотолгооны дугаар

- CPD карнейтэй бүртгэгдсэн

162

Нотолгооны дугаар

 

- зорчигчийн барааны гаалийн мэдүүлэгтэй

 

163

Зорчигчийн барааны гаалийн мэдүүлэг

 
/ГЕГ-ын 2015-05-22-ны А/106-р тушаалаар 8 дахь хүснэгт нэмсэн/
 
Гурав. Бичиг баримт
 
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
   3.1.1. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
   3.1.2. худалдааны бичиг баримт;
   3.1.3. тээврийн бичиг баримт;
   3.1.4. эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, тодорхойлолт /шаардлагатай бол/;
   3.1.5. гадаад төлбөр тооцооны баримт;
   3.1.6. эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, лиценз, сертификат;
   3.1.7.  гаалийн үнийг батлах бичиг баримт;
   3.1.8. гарал үүслийг нотлох баримт, барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
   3.1.9.  гаалийн болон бусад албан татвар, хураамж төлсөн баримт;
   3.1.10. шаардлагатай бусад бичиг баримт.
          3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв.Горимын шаардлага
 
4.1. Хилийн чанадад бүрмөсөн гаргах бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулах бөгөөд энэ нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна.  
4.2. Гаалийн байгууллага горимын дагуу шаардагдах бичиг баримтыг үндэслэн экспортын барааны гаалийн үнийг нягтлан шалгаж, тухайн бараа экспортын татвартай бол гаалийн болон бусад татварыг ногдуулан хураан авч төсөвт төвлөрүүлнэ.
4.3. Экспортын татвартай бараанд гаалийн болон бусад татвар бүрэн төлсөн, эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т зааснаар татвар төлөх баталгааг гаргасан тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийнэ.
4.4. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
 
Тав. Бусад
 
5.1. Барааг улсын хилээр гаргаснаар горим дуусгавар болно.
5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болно.