Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын
2008 оны 677 дугаар тушаалын 3 дугаар
хавсралт
 
БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БОЛОВСРУУЛАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1. Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 125-131 дүгээр зүйл, цаашид “горим”гэх/-ыг хэрэгжүүлэхэд гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Горим сонгох, барааг горимд байршуулах, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хурамж ногдуулах, төлөх, хураан авах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг  уг горимд байршуулна.
 1.4. Горимд байршуулсан барааг гаалийн байгууллагын зөвшөөрснөөс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.
 1.5. Түүх соёлын дурсгалт зүйл, археологи, палентологийн олдворыг хилийн чанадад боловсруулахаар гаргахад Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хугацааг баримтална.
 
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасан барааг байршуулна:
2.2. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.  
2.3. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг  хилийн чанадад  боловсруулах:
 
      - барааг боловсруулах, эсхүл баяжуулах
- тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- засвар хийх
- барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах
201
202
203
204
 
 
Шаардахгүй
 
2
Хилийн чанадад боловсруулах горимоор гарсан барааны хугацааг сунгах:
 
      - барааг боловсруулах, эсхүл баяжуулах
- тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- засвар хийх
- барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах
211
212
213
214
201, 221, 231
202, 222, 232
203, 223, 233
204, 224, 234
3
Гаалийн тусгай бүсийн горимоос хилийн чанадад  боловсруулах горимд оруулах :
 
      - барааг боловсруулах, эсхүл баяжуулах
- тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- засвар хийх
- барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах
221
222
223
224
 
 
754-757
4
Чөлөөт бүсийн горимоос хилийн чанадад боловсруулах горимд оруулах:
 
       - барааг боловсруулах, эсхүл баяжуулах
- тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- засвар хийх
- барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах
231
232
233
234
 
 
774-777
  
Гурав.Бичиг баримт
 
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
     3.1.1. гадаад худалдааны гэрээ, эсхүл захиалга;
     3.1.2. худалдааны бичиг баримт /үнийн нэхэмжлэх, багалаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт гэх  мэт/;
     3.1.3.  тээврийн бичиг баримт;
     3.1.4.  боловсруулалтын талаар тодорхойлолт;
     3.1.5. эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, тодорхойлолт /шаардлагатай бол/;
     3.1.6.  гадаад төлбөр тооцооны баримт;
     3.1.7. гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөх бол түүнийг баталгаажуулах эрх бүхий байгууллагын баримт;
     3.1.8. гаалийн үнийг батлах бичиг баримт;
     3.1.9. гарал үүслийг нотлох баримт, барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
     3.1.10. гаалийн болон бусад албан татвар, хураамж төлсөн баримт;
     3.1.11. шаардлагатай бусад бичиг баримт.
          3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 130.2-т зааснаар уг горимын хугацааг сунгасан тохиолдолд шинээр гаалийн мэдүүлэг бичүүлж, горимын 211-214 кодоор бүрдүүлэлтийг хийнэ.
3.5. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
            4.1. Мэдүүлэгч нь барааг хилийн чанадад боловсруулах горимд байршуулахдаа  бараа боловсруулахтай холбогдсон бүхий  л мэдээллээр гаалийн байгууллагыг хангана. Тухайлбал; боловсруулах барааны нэр, марк, серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал, үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний загвар, дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг хавсаргана.  
            4.2.  Энэ горимын дагуу боловсруулалт хийхэд дараахь шаардлага хангасан байна:
4.2.1. тухайн барааны боловсруулалтад гаалийн байгууллага хяналт тавих боломжтой байх;
4.2.2. гаалийн байгууллага тухайн барааг оролцуулан боловсруулсан бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх;
4.2.3. гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар, өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах, зэрэг боловсруулалтын үйл ажиллагааны  тухай нарийвчлан тусгасан байх;
4.2.4. гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байх.
4.3. Хэрвээ мэдүүлэгч нь энэ журмын 4.1, 4.2-т заасан шаардлагыг хангаагүй, боловсруулалтын үйл ажиллагаа тодорхой бус байх тохиолдолд  гаалийн байгууллага нь тухайн горимд барааг байршуулахаас татгалзаж энэ тухайгаа мэдүүлэгчид бичгээр мэдэгдэнэ.
4.4. Гаалийн байгууллага нь  энэ горимд байршуулсан бараанд Гаалийн тухай хуулийн 261.1-д заасан тэмдэглэгээнээс аль тохирохыг хэрэглэнэ.
  4.5. Барааг хилийн чанадад боловсруулалт хийх горимоор гаалийн бүрдүүлэлт хийхэд тухайн бараа нь экспортын татвартай бол татварыг ногдуулан төлүүлж түр дансанд байршуулах, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасны дагуу гаргасан байна.
4.6. Энэ журмын дагуу барааг тогтоосон хугацаанд буцаан оруулаагүй тохиолдолд тусгай дансанд байршуулсан гаалийн болон бусад татварыг төсвийн орлогын дансанд шилжүүлэх тухай хавсралтаар батлагдсан загвар бүхий баталгаа гаргуулан, гаалийн мэдүүлэгт хавсаргана.
4.7. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж гаргасан бараа тогтоосон хугацаанд нь буцаан оруулаагүй тохиолдолд хилийн чанадад бүрмөсөн гаргах горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.
4.8. Барааг түр хугацаагаар гаргах талаар гаалийн байгууллагад баталгаа гаргасан этгээд нь гаалийн байгууллагын өмнө хуульд заасан үүрэг хариуцлагыг хүлээнэ.
4.9. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
4.10. Хилийн чанадад боловсруулах горимын барааг анх гаалийн бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллага хяналт тавьж, тусгай бүртгэл хөтлөн, хугацаа дуусахад зохих горимд шилжүүлэн гаалийн бүрдүүлэлт хийж, хаалтын мэдээг улирал бүр Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст ирүүлнэ
 
Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
 
5.1. Мэдүүлэгч нь барааг хугацаанд нь буцаан оруулаагүй, хугацаа сунгуулаагүй байх тохиолдолд гаалийн байгууллага энэ журмын 4.6-д заасан баталгааг үндэслэн тусгай дансанд төвлөрүүлсэн гаалийн болон бусад татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
5.2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж түр хугацаагаар хилийн чанадад гаргасан барааг буцаан оруулаагүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.
5.3. Чөлөөт эргэлтэд орсон гадаадын барааг хилийн чанадад боловсруулалт хийхэд  урьд нь төлсөн импортын  гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.
 
Зургаа. Бусад
 
6.1. Барааг хилийн чанадад боловсруулах горим нь уг барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулснаар, эсхүл өөр горимд байршуулснаар дуусгавар болно.
6.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болно.
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын  даргын
2008 оны 677 дугаар тушаалын 3 дугаар
хавсралтаар батлагдсан журмын хавсралт
 
 
 
БАТАЛГАА
 
 
20 ... оны ...  дугаар сарын ...  өдөр
 
 
__________________________________________________________________________________________________________________________________________________________
                              /татвар төлсөн ААН, байгууллага, иргэний нэр, регистрийн №/
 гаалийн хилээр хилийн чанададад боловсруулахаар гаргасан барааг Гаалийн тухай хуулийн _______________дугаар зүйлд заасан хугацаанд буцаан оруулаагүй эсхүл өөр                                                                                                      горимд шилжүүлээгүй тохиолдолд ________________дугаар гаалийн мэдүүлгээр гаалийн
болон бусад татварт төлсөн_________________төгрөг_______________________________
_____________________________________________________________________________
_____________________________________________________________________________
                                                              /   татварын дүн үсгээр   /
төгрөгийг төрийн сангийн тусгай данснаас улсын төсөвт үл маргах зарчмаар шилжүүлэхийг зөвшөөрч байна.  
 
           
 
 
            БАТАЛГАА ГАРГАСАН:
 
 
.......................................                                                                   ...................................
/Албан тушаалын нэр,                      /гарын үсэг/                     /Албан тушаалтны нэр/  
Тамга, тэмдэг/