Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын
2008 оны 677 дугаар тушаалын  4 дүгээр
хавсралт
 
БАРААГ ХИЛИЙН ЧАНАДАД БУЦААН ГАРГАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
 1.1 Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим / Гаалийн тухай хуулийн 132-136 дугаар зүйл, цаашид “горим” гэх /-ыг хэрэгжүүлэхэд гаалийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Горим сонгох,  барааг горимд байршуулах, бичиг баримт бүрдүүлэх, татвар, хураамж ногдуулах, төлөх, хураан авах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар  зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
 1.4. Барааг хадгалах, барааны бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор барааны дүнд өөрчлөлт оруулахгүйгээр засвар, техникийн үйлчилгээ хийсэн нь барааг энэ горимд байршуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
  
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
   2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
            2.2. Горимд байршуулах бараанд монголын бараа хамаарахгүй.
            2.3. Энэ журмын 2.1-д заасан бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна.             
            2.4. Горимд  дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
           
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх Бүрдүүлэлтийн горимын код
 
1
Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах
 
300
500, 508,  509, 510 511, 512, 515
2
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг буцаан гаргах
 
321
 
507, 514, 517
3
Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах:
 
 -боловсруулсан, эсхүл баяжуулсан
301
501, 521, 531, 541, 551
- шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн
302
502, 522, 532, 542, 552
 -засвар хийсэн
303
503, 523, 533, 543, 553
 -бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд   ашигласан
304
504, 524, 534, 544, 554
 
4
Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулсан гадаадын барааг буцаан гаргах
 
-тухайн барааг боловсруулах, эсхүл баяжуулах
305
561, 571, 581, 591
-тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
306
562, 572, 582, 592
 
5
 
 
Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах:
 
 -гаалийн баталгаат агуулахаас 
310
700, 703-708
- гаалийн баталгаат үйлдвэрийн газраас
311
710, 713-716
 -гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас
312
720, 723-725
 -гаалийн баталгаат барилгын талбайгаас
313
730-734
- татваргүй барааны дэлгүүрээс
314
740, 742, 743,
- гаалийн тусгай бүсээс
315
750-753, 758-765
6
Чөлөөт бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах
320
770-773, 778-787
7
Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоос буцаан гаргах
 
330
 
401-403, 421
8
Улсын хилээр оруулахыг хориглосон барааг хилийн чанадад буцаан гаргах
340
шаардахгүй
9
Гаалийн бусад хяналтад байгаа барааг хилийн чанадад буцаан гаргах
350
шаардахгүй
     
10
Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг хилийн чанадад буцаан гаргах                                   
 
 
331
 
401, 402, 403, 421, 422, 461, 462, 463 /ГЕГ-ын 2015-А/189-р өөрчлөлт орсон/
11
Гаалийн болон бусад татвараас чөлөөлж оруулсан барааг хилийн чанадад боловсруулах:
-         барааг боловсруулах, эсхүл баяжуулах
-         тухайн бараагаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх
-         засвар хийх
-         барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах                                                           
 
 
332
333
334
335
 
 
 
401-403
 
/ГЕГ-ын 2009 оны 363 дугаар тушаалаар 10, 11 дахь хүснэгтийг нэмсэн, ГЕГ-ын 2015 оны А/189 дугаар тушаалаар 11 дэх хүснэгтийг хүчингүй болгосон/
 
2.3. Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулсан   гадаадын барааг боловсруулалт хийхгүй буцаан гаргах тохиолдолд энэ горимын 305, 306 кодоор гаалийн бүрдүүлэлтийг хийнэ. 
 
Гурав.Бичиг баримт
 
   3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
        3.1.1.гадаад худалдааны гэрээ/ үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг худалдааны бичиг баримт/;
        3.1.2.тээврийн бичиг баримт;
        3.1.3. эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, тодорхойлолт /шаардлагатай бол/;
        3.1.4. бараанд боловсруулалт хийснийг тодорхойлсон бичиг баримт; 
        3.1.5. гаалийн үнийг батлах бичиг баримт;
        3.1.6. гарал үүслийг нотлох баримт, барааны чанарын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт /шаардлагатай бол/;
        3.1.7. шаардлагатай бусад бичиг баримт.
            3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
  3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
  3.4. Гадаадын бараагаар гаалийн нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, АНУ, Европын холбооны улсуудад гаргаж байгаа оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний барааны гарал үүслийн гэрчилгээний 11 дүгээр хүснэгтийн баруун хэсэгт  гаалийн улсын байцаагч “Mongolian customs” хувийн дугаар бүхий тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн он, сар, өдөр, гаалийн мэдүүлгийн дугаарыг тэмдэглэн гэрчилгээний ар талд нь барааны баглаа боодол дээр тавьсан марклалтыг тэмдэглэнэ.
           3.5. Журмын 3.4-т заасан тэмдэглэгээг хийсэн гаалийн улсын байцаагч бүрдүүлэлт хийсэн барааны гарал үүслийн гэрчилгээг гаалийн улсын ахлах байцаагчид тухай бүр хүлээлгэн өгөх бөгөөд ахлах байцаагч нь ажлын 3 хоногт багтааж гаалийн газар, хорооны бүрдүүлэлтийн албанд ирүүлсэн байна. 
  3.6. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын  тэмдэг дарна.
 
                                                Дөрөв. Горимын шаардлага
 
     4.1.  Гаалийн нутаг дэвсгэрт  түр хугацаагаар оруулсан  барааг хугацаанд нь буцаан гаргасан тохиолдолд түр дансанд байршуулсан импортын гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар буцаан олгоно. 
4.2. Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан бараанд хадгалалт, тээвэрлэлт, ашиглалтын ердийн нөхцөлд гарах элэгдэл хорогдлоос өөр бусад өөрчлөлт орсон бол урьд нь төлсөн импортын гаалийн болон бусад татварыг буцаан олгохгүй.  
4.3. Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулсан барааг буцаан гаргахад Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 18.3.1-д заасан нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбогдсон зардлын тооцоо, загварын альбом болон зарцуулсан материалын тооцоог нарийвчлан гаргаж гаалийн байгууллагаар урьдчилан хянуулсан, шаардлагатай  тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. 
4.4. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
 
 
Тав. Бусад
 
5.1. Барааг хилийн чанадад буцаан гаргах  горим нь уг барааг гаалийн хилээр гаргаснаар, эсхүл өөр горимд шилжүүлснээр дуусгавар болно.
5.2. Горимд байршуулсан бараа нь гаалийн зөрчлийн улмаас саатуулагдсан, хураагдсан бол горимын үйлчлэл дуусгавар болсонд тооцно.