Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын ерөнхийлөгчийн  2002 оны 172 дугаар зарлигийн хавсралт
 
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн,тэдгээрийг дайчлах журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1. Дайчилгааны тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүх нийтийн болон хэсэгчилсэн дайчилгаа зарласан үед дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулахад энэ журмыг мөрдөнө.
 
            2. Зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, ангийг дайчилгаагаар өргөтгөн байлдааны цагийн орон тоогоор хангах, нөхөн хангах, орон нутгийн цэргийг байгуулах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчилна.
 
            3. Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах үндэслэл болно.
 
Хоёр. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн
 
 
            1. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нь Дайчилгааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний цэргийн үүргийн олон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн хувьд цэргийн жинхэнэ албанд тэнцэх дараахь насны иргэдээс бүрдэнэ.
 
             1/ цэргийн бэлтгэл албанд байгаа 60 хүртэлх насны дээд офицер
 
             2/ цэргийн бэлтгэл албанд байгаа 55 хүртэлх насны ахлах офицер;
             3/  цэргийн бэлтгэл албанд байгаа 50 хүртэлх насны дунд офицер
 
             4 цэргийн бэлтгэл албанд байгаа 50 хүртэлх насны эмэгтэй офицер
             5/ цэргийн бэлтгэл албанд байгаа 45хүртэлх насны байлдагч, түрүүч;
             6/   цэргийн жинхэнэ албанд тэнцэх 18-45 насны иргэн
 
 
 
 
 
 
 
               Гурав. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг
дайчлах ажлын зохион байгуулалт
 
            1, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас тогтоосон даалгаврын дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.
 
            2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд дайчлах хуудсыг хүргэх ажлыг сум, дүүргийн засаг дарга зохион байгуулна.
 
            3. Гадаадад оршин сууж байгаа дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах насны иргэдийг бүх нийтийн дайчилгаа зарласан үед эх оронд нь дуудаж  ирүүлэх ажлыг батлан хамгаалах болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна.
 
            4. Гадаадад оршин сууж байгаа дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах насны иргэдийг эх оронд нь дуудаж ирүүлэх асуудлыг Монгол Улсаас гадаад улсад сууж байгаа дипломат төлөөлөгчийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
 
            5. Гадаадад оршин сууж байгаа дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах насны иргэдийг эх оронд нь  ирүүлэхэд шаардагдах тээврийн хэрэгслийг дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохицуулна.
 
            6. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад Засгийн газар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
                   1/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахтай холбогдсон  асуудлаар Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх, удирдлагаар хангах;
 
                   2/ дайчилгааны явц, үр дүнгийн талаар Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх;
 
            7. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
                   1/   Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг  шуурхай удирдлагаар хангах;
 
                   2/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлан, зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг байлдааны цагийн орон тоогоор өргөтгөн үохион байгуулах ажлыг захиргааны удирдлагаар  хангах;           
 
                3/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад удирдамж, чиглэл өгөх, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт илтгэх;
 
                4/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах, тэднийг цугларах байр болон алба хаах ангид нь тээвэрлэн хүргэх үеийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар аймаг, нийслэлийн Еасаг дарга нарт үүрэг чиглэл өгөх;
 
             8. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад батлан хамгалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
                 1/ Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
 
                 2/ Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажилд хяналт тавьж, үр дүнг нь Засгийн газар, батлан хамгаалах асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүд мэдээлж байх;
 
            9. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад төрийн захиргааны бусад төв байгууллага дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
                 1/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;
 
                 2/ өөрийн салбарын болон харьяа байгууллагын ажиллагсдыг үнэн зөв мэдээллээр хангах.
 
            10. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.
 
                      1/ дайчилгааны бэлтгэл эөөцийн бүрэлдэхүүнийг хүлээн авч, цэргийн нэгтгэл, ангийг өргөтгөн зохион байгуулах ажлыг дайчилгааны төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх;
 
                      2/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг хүлээн авах, тэднийг сургаж бэлтгэхтэй холбогдсон асуудлаар цэргийн нэгтгэл, ангийг удирдлагад үүрэг, тушаал өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
 
                     3/ зэвсэгт хүчин, цэргийн нэгтгэл, ангиудыг дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнээр хангасан байдлын талаар нэгдсэн тооцоог хөтлөх.
 
 
 
            11. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
 
                    1/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах комисс томилж, үүрэгт ажилд нь оруулах
 
 
                     2/ “цугларах байр”-ыг дэлгэх ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааг нь удирдах;
 
 
                     3/  дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг заасан хугацаанд нь дайчилж, тэднийг холбогдох баримт бичгийн хамт алба хаах нэгтгэл, ангид хүргэх ажлыг хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулах;
 
 
                    4/ дайчилгааны явцын тухай батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад зохих журмын дагуу илтгэж байх;
 
 
                      5/ дайчлагдан татагдсан  дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг томилгоот нэгтгэл, ангид тээвэрлэн хүргэх үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах;
 
 
                     6/ иргэний өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх.
 
 
            12. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад сум, дүүргийн Засаг дарга дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
 
                      1/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг шуурхай зохион байгуулж, тэднийг заасан хугацаанд холбогдох баримт бичгийн хамт аймаг, нийслэлийн цугларах байранд хүргэх ажлыг зохион байгуулах;
 
 
                      2/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн цугларах байранд тээвэрлэн хүргэх үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
 
 
                      3/ дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлын явц, үр дүнгийн талаар дээд шатны Засаг даргад танилцуулах.
 
            13. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахад аж ахуйн нэгж, байгууллагын дарга / захирал / дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.
 
                        1/ дайчилгааны ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;
 
                       2/ Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдыг үнэн зөв  мэдээллээр хангах;
 
 
                        3/ цэргийн үүрэгтэнг түүний зарлан дуудах хуудсанд заасан хугацаанд цугларах байранд хүрэлцэн очих нөхцөл бололцоог хангах.
 
Дөрөв. Бусад зүйл
 
            1. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлахдаа өвчтэй гэж мэдүүлснээс бусад цэргийн үүрэгтэнг эрүүл мэндийн үзлэгт оруулахгүй.
 
            2. Дайчлагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэний болон цэргийн бэлтгэл үүрэгтний үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтрээ биедээ авч явна.
           
            3. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг цугларах  байранд 6-аас илүү цагаар байрлуулах бол тухайн нутгийн захиргааны байгууллага тэднийг хоолоор хангана.
 
            4. Дайчлилгааг цуцалсны дараа цэргийн жинхэнэ албагаас халагдсан дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлд хүргэхэд шаардагдах тээвэр, хоолны болон бусад зардлыг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага, сум, дүүрэгт хүргэхэд шаардагдах дээрх зардлыг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус  хариуцна.
 
            5. Гадаадад оршин сууж байгаа дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамаарах  насны иргэдийг эх оронд нь авчрахад шаардагдах виз, тээврийн болон бусад зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.