Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
БАРААГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 202-207 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Хүлээн авагч нь хүлээн авахаас татгалзсан барааг горимд байршуулах, төрийн өмчлөлд шилжүүлж горимыг дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Мэдүүлэгч Гаалийн тухай хуулийн 202.2-т зааснаар горимд байршуулах барааны тээвэрлэлт, зуучлал, хадгалалттай холбогдон гарах зардлыг хариуцна.
 
Хоёр. Горимын код
           
2.1. Горимд байршуулах бараанд эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо  хэмжээний болон бусад хязгаарлалт хамаарахгүй.
            2.2. Горимд дараахь  кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Горимын код
1
Барааг хүлээн авахаас татгалзах горим
980
 
             
Гурав. Бичиг баримт
 
3.1 Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
      3.1.1. барааг хүлээн авахаас татгалзсан тухай хүлээн авагч бичгээр гаргасан хүсэлт;
            3.1.2. горимд байршуулах бараа нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж байгаа талаар гаргасан холбогдох байгууллагын дүгнэлт;
      3.1.3. үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг худалдааны бичиг баримт/;
      3.1.4. тээврийн бичиг баримт;
      3.1.5. шаардлагатай бусад бичиг баримт.
3.2. Энэ журмын 3.1-д заасан мэдээлэл,  бичиг баримт нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.3. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын  тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
            4.1. Горимд Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг байршуулахгүй.
            4.2. Горимд байршуулах бараа нь Гаалийн тухай хуулийн 203.1-д заасан шаардлагыг хангасан байна.
4.2. Горимд байршуулах бараанд Гаалийн тухай хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
4.3. Мэдүүлэгч нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг  хуульд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэг хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол гаалийн байгууллага мэдүүлэгчийн сонгосон горимд барааг байршуулахаас татгалзана. 
 
                                   
Тав. Бусад
 
5.1. Хүлээн авахаас татгалзах горимд байршуулсан барааг төрийн өмчлөлд шилжүүлснээр энэ горим дуусгавар болно.
5.2. Горимд  байршуулсан бараанд “Барааг улсын орлогод шилжүүлэх хуудас” бичиж төрийн өмчлөлд шилжүүлнэ.
5.3. Гаалийн тухай хуулийн 298.2 нь энэ журмын 5.2-т заасны дагуу төрийн өмчлөлд шилжүүлсэн  бараанд хамаарахгүй болно. 
 
 ----------------оОо----------------