Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
 
БАРАА УСТГАХ ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Бараа устгах гаалийн бүрдүүлэлтийн горим /Гаалийн тухай хуулийн 208-214 дүгээр зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй гэж тогтоогдсон, 3 хоногоос дээш хугацаанд буцаан гаргаагүй улсын хилээр оруулахыг хориглосон бараа болон  Гаалийн тухай хуулийн 203.2-т зааснаар борлуулсны дараа зардлаа нөхөн боломжгүй барааг  гаалийн хяналтын дор устгах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Мэдүүлэгч нь барааг устгах горимд байршуулах хүсэлтээ гаалийн байгууллагад бичгээр гарган өгсөн байх бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Энэ горимд байршуулсан барааг байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар анхны зориулалтаар ашиглах боломжгүй болгон гаалийн хяналтан дор устгана. 
1.5.  Бараа устгах горимыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан аливаа зардлыг бараа эзэмшигч хариуцна.
1.6. Бараанд устгал хийхдээ хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэг хор хохирол учруулахгүй, аль нэг байгууллага хувь хүний ашиг сонирхлын дагуу хийгдээгүй байх зарчмыг баримтлана.
           
Хоёр.Горимд байршуулах бараа, горимын код
 
   2.1.  Горимд дараахь барааг байршуулна:
    2.1.1.гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсон, эрүүл ахуйн, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй болох нь мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гадаадын бараа;
    2.1.2. гаалийн хяналтын бүс, түр агуулахаас 3 хоногийн дотор хилийн чанадад буцаан гаргаагүй  улсын хилээр оруулахыг хориглосон гадаадын бараа. 
2.2. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
1
Бараа устгах
 
990
2.3. Горимд Гаалийн тухай хуулийн 209.1-д заасан барааг байршуулахгүй
                       
           
Гурав. Бичиг баримт
 
 3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд Гаалийн тухай хуулийн 213,1-д заасан бичиг баримтыг шаардана.
3.2. Байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх элдэв төрлийн химийн болон цацраг идэвхит бодис устгах бол холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаас тусгайлан зөвшөөрөл авна.
    3.3. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Монголын гааль зөвшөөрөв” хяналтын  тэмдэг дарна.
 
 
Дөрөв. Горимын шаардлага   
             
4.1. Гаалийн тухай хуулийн 212,1-д зааснаас гадна барааг устгахад гаалийн байгууллага хяналт тавих боломжгүй тохиолдолд барааг устгаж үл болно.
4.2.  Бараа устгах комисс нь  мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт, бараа устгахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай Монгол Улсын хууль болон түүнтэй холбогдсон эрх зүйн актуудын шаардлагын дагуу ажиллаж устгал хийнэ.
            4.3. Барааг дараахь байдлаар устгана:
                   4.3.1. халаах, шатаах, хими, механикийн аль боломжтой аргаар  бүрэн устгах;
       4.3.2. анхны зориулалтаар ашиглах болон сэргээн босгох боломжгүй болгон задалж салгах,  ялгаж ангилах,  механик эвдрэлд оруулах .
            4.4.  Барааны устгалын үр дүнд уг бараа нь хэрэглээний анхны шинж байдал,  худалдан борлуулах өртгөө бүрэн алдсан байна.
4.5. Гаалийн тухай хуулийн 210 дугаар зүйлд зааснаар энэ горимд байршуулах бараанд гаалийн болон бусад татвар ногдуулахгүй.
            4.6.  Устгасан барааны анхны зориулалт өөрчлөгдсөн ч цаашид өөр зориулалтаар ашиглах боломжтой нь гаалийн лабораторийн дүгнэлт, мэргэжлийн хяналтын албадын шинжилгээ, судалгаагаар тогтоогдвол гаалийн удирдах төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн дараагийн хэрэглэгчдэд шилжүүлэх бөгөөд түүнийг устгалын горимоос гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд шилжүүлнэ.
4.7. Барааг устгах явцад бий болсон цаашид өөр зориулалтаар ашиглах боломжтой хаягдал хэсэг, үлдэгдлийг импорт, экспортын барааны нэгэн адилаар гаалийн хяналтан дор хадгалж, гаалийн мэдүүлэг бичнэ. 
 
 
Тав. Бусад
           
5.1. Гаалийн байгууллагаас томилсон устгалын комисс нь устгалын үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
5.2. Барааг устгах комисс нь уг бараа эзэмшигчийг байлцуулан устгалыг зохих заавар, шаардлагын дагуу хийж, энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу бараа устгасан тухай актыг 3 хувь үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан, эх хувийг гаалийн байгууллагад, 2 дугаар хувийг устгал хийх тухай дүгнэлт гаргасан байгууллагад, 3 дугаар хувийг  бараа эзэмшигчид, эсхүл зуучлагчид тус тус олгоно.
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 680 тушаалын 2 дугаар
хавсралтаар батлагдсан журмын хавсралт
 
 
 
 
____________________________________
(гаалийн газар, хорооны нэр)
 
 
БАРАА УСТГАСАН ТУХАЙ АКТ
 
 
             ____оны ___ дугаар сарын ____-ны өдөр _________________аж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс гаалийн _________ дугаартай мэдүүлгээр улсын хилээр оруулсан ________нэр төрлийн __________________________________________________________
                                                                                                                (барааны нэр, тоо хэмжээ)
бараа нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ________________________________
_______________  болох нь _____________________________________________________
                                                                             (мэргэжлийн хяналтын байгууллагын нэр)
дүгнэлтээр тогтоогдсон тул ________________________ -т ___________________________
аргаар устгав. Устгалтын үр дүнд ________________________________________________
                                                                                                                                (хаягдал, үлдэгдлийн нэр, тоо хэмжээ)
үүсч бий болсон болохыг тодорхойлов. Үлдэгдлийг _________________________________
____________________________________ газарт хадгалав.
 
 
Бараа устгах комисс:         __________________(                                )
                                             __________________(                                )
                                             __________________(                                )
                                             ____________    ____(                                          )
                                              _________________ (                                )
                                                                               
(устгалтад оролцсон хүмүүсийн нэр, албан тушаал гарын үсэг)
 
Барааг эзэмшигч,
Эсхүл зуучлагч                     ______________________________________
                                                                                                (нэр, албан тушаал, гарын үсэг)
 
Устгал хийсэн ажилчид      ______________________________________
                                                     (  нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар,гаррын үсэг)
                                               ____________________________ __________
                                                    (  нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар,гарын үсэг)