Хэвлэх DOC Татаж авах
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 643 дугаар тушаалын хавсралт
 
 
 
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД БАЙГУУЛЛАГЫН БАРААГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
 
                Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Монгол Улсад ажиллах дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын албан хэрэгцээний бараа, тэдгээрийн ажилтан нарын хувийн ачаа, тээшийг гаалийн хилээр нэвтрүүлэх‎‎эд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын г‎эрээ‎‎ болон ‎энэ ‎ журмыг баримтална.
 
1.2. Гаалийн хилээр нэвтрүүлэх дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын албан хэрэгцээний бараа, тэдгээрийн ажилтан нарын хувийн ачаа, тээшинд хяналт тавихад ‎энэ‎ журмын зорилго оршино.
 
            1.3. Энэ журмын зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагыг:
            -“дипломат эрх ямба, дархан эрх эдлэх төлөөлөгчийн газар”
- “дипломат эрх ямба, дархан эрх  үл ‎эдлэх төлөөлөгчийн газар” гэж  тус тус ангилна.
 
            1.4. “Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх төлөөлөгчийн газар”-т дараахь байгууллага хамаарна:
                        1.4.1.гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газар;
                        1.4..2.Засгийн газраа төлөөлөн сууж байгаа худалдааны төлөөлөгчийн газар;
                        1.4.3.НҮБ болон түүний төрөлжсөн олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар.
                        1.4.4.Монгол Улсын Засгийн газартай гэрээ бүхий олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар / Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон  Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газар/.
           
            1.5. “Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх төлөөлөгчийн газар” гэдэгт Монгол Улсад ажиллаж байгаа энэ журмын 1.4.-т зааснаас бусад гадаадын болон олон улсын худалдаа, эдийн засаг, тээвэр, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шашны байгууллага, мөн түүнчлэн сайн дурын байгууллагуудын төлөөлөгчийн газрыг ойлгоно.
 
1.6. Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх төлөөлөгчийн газрын нэрсийг Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн дипломат ёслолын газраас тухай бүр  Улсын Гаалийн ерөнхий газарт ирүүлнэ.
 
            1.7. Энэ журмаар зохицуулагдаагүй асуудлыг гаалийн холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулна.
Хоёр. Дипломат эрх ямба, дархан эрх эдлэх төлөөлөгчийн
газрын албан хэрэгцээний бараа болон  дипломат эрх ямба, дархан эрх бүхий албан тушаалтны хувийн ачаа, тээшийг  гаалийн   хилээр нэвтрүүлэх
 
            2.1. Гаалийн хилээр нэвтрүүлэх дипломат эрх ямба, дархан эрх эдлэх төлөөлөгчийн газрын  бараанд дараахь бараа хамаарна:
                        2.1.1.гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын албан хэрэгцээний бараа;
                        2.1.2.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;
                        2.1.3.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд  Монгол Улсын иргэн биш, Монгол улсад байнга оршин суугч биш бол суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;
                        2.1.4.дипломат шуудан.
 
2.2Энэ журмын  2.1.- д заасан бараа   нь хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад  үл хамаарна.
 
            2.3.  Энэ журмын 2.1.1.- д дурьдсан бараа  нь зөвхөн тухайн байгууллагын хэрэгцээнд зориулагдсан байх бөгөөд  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахад шаардагдах хэмжээгээр хязгаарлагдана.
 
            2.4. Энэ журмын 2.1.1.- д дурьдсан барааг гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын албан бичиг, барааны жагсаалтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлнэ.
            Барааны жагсаалтад барааны нэр, тоо хэмжээ, хэмжих нэгж, нийт үнэ,  улсын хилээр  нэвтрүүлсэн он, сар, өдөр зэргийг тусгасан байвал зохино.
 
2.5. Энэ‎ журмын 2.1.- д заасан барааг гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч энэ журмын хавсралтаар баталсан загвар бүхий бүртгэлийн д‎эвтэр болон мэдээллийн санд   бүртг‎энэ.
 
2.6. Гаалийн улсын байцаагч  энэ журмын 2.1.2, 2.1.3.- т  хамрагдах албан тушаалтнаас түүний хувийн ачаа, тээшинд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон   болон арилжааны шинж чанартай  бараа  байгаа эсэхийг асууж тодруулан, баталгаажуулна.
 
2.7. Энэ журмын 2.1.2, 2.1.3.- т хамрагдах албан тушаалтан, түүний гэр бүлийн хүмүүсийн хувийн ачаа тээшинд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон  болон арилжааны шинж чанартай бараа байгаа гэх хангалттай үндэслэлгүй бол гаалийн шалгалт  хийхгүй. Шалгалт хийх тохиолдолд журмын 2.1.2, 2.1.3 - т хамрагдах албан тушаалтан, эсхүл түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулна.
 
2.8. Энэ журмын 2.1.-д дурьдсан бараанаас  гаалийн агуулахад хадгалах, захиалга - дуудлагаар гаалийн бүрдүүл‎элт  хийхэд авах хураамжаас бусад хураамж, татвар ногдуулахгүй.
2.9.  Энэ журмын 2.1.2, 2.1.3. - т дурьдсан албан тушаалтны  ажиллаж байх хугацаанд нь улсын хилээр оруулах хувийн авто тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад албан татвараас нэг удаа чөлөөлнө. 
 
2.10. Өргөмжит консулын албан тушаалтны тэргүүлсэн консулын газрын  албан хэрэгцээний дараахь барааг гаалийн агуулахад хадгалах, захиалга-дуудлагаар гаалийн бүрдүүлэлт хийсний хураамжаас бусад гаалийн  хураамж,  татвараас чөлөөлнө: төрийн сүлд, далбаа, хаяг, тамга, тэмдэг, ном, албаны хэвлэмэл материал, бичиг хэргийн тавилга, бичиг хэргийн тоног хэрэгсэл, болон консулын байгууллагад томилогч улсаас хангаж байгаа  буюу шаардан авсан бусад адилтгах эд зүйл.
 
2.11. Эн‎э журмын 2.8.-д  заасан гаалийн болон бусад албан татвар төлөөгүй  оруулсан барааг  Монгол Улсын  энэ журмын 2.1.1.- д зааснаас бусад байгууллага, иргэдэд худалдах, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлэх тохиолдолд гаалийн холбогдох байгууллагад энэ тухай урьдчилан мэдэгдэж, энэ журмын 2.5.-д заасан бүртгэлээс хасуулна.
 
2.12. Энэ журмын 2.8.-д заасан барааг худалдаж,  эсхүл шилжүүлэн авсан этгээд гаалийн  хууль тогтоомжийн  дагуу гаалийн байгууллагад мэдүүлж, гаалийн болон бусад албан татвар, хураамж төлнө.
 
Гурав. Дипломат шууданг гаалийн хилээр нэвтрүүлэх
 
3.1. Дипломат шуудан гадна талдаа түүний шинжийг тодорхойлсон үзэгдэхүйц таних тэмдэгтэй байхаас гадна түүний дотор дипломат бичиг баримт болон албан хэрэгт зориулагдсан эд зүйлс агуулагдсан байна.
 
            3.2. Гаалийн хилээр нэвтрүүлэх дипломат шууданг задлах буюу саатуулахгүй.
 
            3.3. Консулын шууданд хяналт шалгалт хийхэд Консулын харилцааны тухай олон улсын Венийн конвенцийн 35.3 дахь заалтыг мөрдөнө.
           
            3.4. Дипломат шууданг түүний агуулга, тоог тодорхойлсон, холбогдох тамга тэмдэг бүхий төлөөлөгчийн газрын албан баримт бичгийг үндэслэн олгоно.
 
           
Дөрөв. Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх Төлөөлөгчийн
газрын албан хэрэгцээний болон дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх
албан тушаалтны хувийн ачаа, тээшийг гаалийн хилээр нэвтрүүлэх.
 
4.1. Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа тарифын бус хязгаарлалтад хамаарна. 
     
4.2. Дипломат эрх ямба, дархан эрх үл эдлэх Төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа болон дипломат эрх ямба, дархан эрх үл ‎эдлэх  албан тушаалтны хувийн ачаа, тээшийг гаалийн хил‎э‎эр нэвтрүүлэх‎эд  гаалийн хууль  тогтоомжийн дагуу гаалийн хяналт,  бүрдүүлэлт  хийнэ‎.
 
            4.3. Гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмын 4.2.- т заасан бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албан татвар, хураамж ногдуулж, төлүүлн‎э ‎.
 
 
                                                      ---оОо---

 
                                                                                                                          Улсын гаалийн ерөнхий газрын  даргын
 2008 оны 643 дугаар тушаалаар
  баталсан журмын хавсралт.
 
 
 
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ БУСАД
БАЙГУУЛЛАГЫН БАРААГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН БҮРТГЭЛ.
 
 
д/д
Огноо
Гаалийн хилээр нэвтрүүлэх ялгаа /оруулах, гаргах/
Бараа илгээгч
Бараа  хүлээн авагч
Албан  бичгийн дугаар, огноо
   Манифестийн
 дугаар
Тээврийн баримтын дугаар
Тээврийн хэрэгслийн дугаар
Барааны нэр
Бохир жин
Тоо хэмжээ
Нийт үнэ
Гаалийн бүрдүүлэлт хийсэн ГУБ
Тайлбар
0
1
2
3
4
5
4
6
7
8
9
10
11
12
13