Хэвлэх DOC Татаж авах
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
 
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
1.1               Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ.
 
1.2               Энэ журмаар магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр гаргах, бараанаас сорьц, дээж, загвар авах, шинжилгээний үр дүн болон гаалийн лабораторийн дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой харилцааг  зохицуулна.
 
1.3               Гаалийн лаборатори нь магадлан шинжилгээний ажлын талаар шийдвэр гаргахдаа бие даасан, хараат бус зарчмыг баримтална.
 
1.4               Төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн гаалийн бус зорилгоор магадлан шинжилгээ хийх, барааны ангилал тогтоох болон бусад дүгнэлт гаргах хүсэлт, тогтоол шийдвэрийг зөвхөн Улсын гаалийн ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ.
 
1.5               Гаалийн төв лаборатори нь магадлан шинжилгээ хийхдээ өөрийн гол бичиг баримт болох “Чанарын гарын авлага”-ыг мөрдлөг болгоно.
 
1.6               Гаалийн салбар лаборатори нь магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа энэ журмыг мөрдөнө.
 
 
 ХОЁР. МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ТУХАЙ
ШИЙДВЭР ГАРГАХ
 
2.1               Гаалийн тухай хуулийн 252.2-д зааснаар магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас сонгосон эрх бүхий байгууллага хийнэ.
 
2.2               Тухайн гаалийн байгууллагын удирдах албан тушаалтны гаргасан магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийн дагуу гаалийн улсын байцаагч нь  энэ журмын 1–р хавсралтаар батлагдсан маягтыг  бичнэ.
 
2.3               Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрт Гаалийн тухай хуулийн   252.5-д заасны дагуу магадлан шинжилгээ хийх үндэслэл, зорилго, хугацаа болон  байгууллагын нэр, шинжээчийн өмнө тавигдах асуулт, шинжээчид шилжүүлсэн материал, бичиг баримтын жагсаалт, буруу дүгнэлт гаргасан тохиолдолд шинжээчид хүлээлгэх хариуцлагын талаархи анхааруулга зэргийг тусгана.
 
2.4               Бараанд магадлан шинжилгээ хийх болсон тухай шийдвэрийг гаалийн улсын байцаагч мэдүүлэгчид танилцуулна.
 
2.5               Гаалийн улсын байцаагч нь тухайн шийдвэрлэх асуудалтай холбогдох бичиг баримт болон битүүмжилсэн дээжийг Гаалийн төв лабораторид өөрийн биеэр буюу биет төлөөлөгчөөр дамжуулан эсхүл шуудангаар хүргүүлнэ.
 
ГУРАВ. СОРЬЦ, ДЭЭЖ, ЗАГВАР АВАХ
 
 
3.1               Гаалийн  тухай хуулийн 256.1-д заасны дагуу гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор бараанаас сорьц, дээж, загвар авч болно.
 
3.2               Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналтанд байгаа бараанаас сорьц, дээж, загвар авахдаа мэдүүлэгчийг байлцуулан шинжилгээ, дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц хамгийн бага хэмжээтэй авна.
 
3.3               Гаалийн улсын байцаагч нь дээж авахдаа Монгол улсын болон Олон улсын стандарт, Гаалийн төв лабораториос гаргасан зөвлөмжийн дагуу авна.
 
3.4               Гаалийн тухай хуулийн 256.4-д зааснаар мэдүүлэгч нь сорьц, дээж, загвар авахад туслалцаа үзүүлэх бөгөөд үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
 
3.5               Гаалийн улсын байцаагч дээж, сорьц, загвар авахдаа Дээж, сорьц авсан тухай баримт /энэ журмын хавсралт –р батлагдсан/–ыг 2 хувь үйлдэж, дээж авахад байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулж,  гаалийн улсын байцаагчийн хувийн тэмдгээр баталгаажуулан нэгдүгээр хувийг өөртөө авч,  үлдсэн хувийг Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийн хамт Гаалийн төв лабораторид хүргүүлнэ.
 
3.6               Гаалийн тухай хуулийн 256.3-т заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаалийн хяналтад байгаа бараанаас сорьц, дээж, загвар авахдаа гаалийн байгууллагын албан тушаалтан болон мэдүүлэгчийг байлцуулна.
 
3.7               Мэдүүлэгч нь гаалийн хяналтанд байгаа бараанаас гаалийн байгууллагын зөвшөөрснөөр дараахь зорилгоор сорьц, дээж, загвар авч болно.
 
3.7.1         барааны ангиллын кодыг тодорхойлуулах;
3.7.2         холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон зөвшөөрөл авах;
3.7.3         тухайн бараа нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоолгох.
 
3.8               Энэ журмын 3.7–д заасны дагуу шинжилгээ хийлгэх тохиолдолд мэдүүлэгч нь хүсэлтээ тухайн гаалийн байгууллагад бичгээр гаргана. Мэдүүлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримтыг бүрдүүлж, холбогдох бичиг баримтын хамт Гаалийн төв лабораторид хүргүүлнэ. 
 
3.9                Хуулийн этгээд, иргэний хүсэлтээр гаалийн хяналтанд хамрагдаагүй бараанаас 3.7-д заасан зорилгоор бараанд магадлан шинжилгээ хийсэн тохиолдолд Гаалийн төв лабораторийн “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн” нь гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад хамаарахгүй. 
 
3.10           Гаалийн лабораторид ирүүлсэн дээжинд шинжилгээ хийж, дүгнэлт гаргас-наас хойш ноос ноолуурын дээжийг 3 сар, бусад дээжийг 1 сар, хортой болон тэсэрч дэлбэрэх, хурдан хугацаанд гэмтэх дээжийг 7 хоног хадгалж, хадгалах хугацаа дууссан дээжийг устгана.
 
3.11           Ноос, ноолуурын дээжийг хадгалах, устгахдаа Улсын Гаалийн ерөнхий газрын даргын баталсан “Малын гаралтай түүхий эдийг экспортлоход тавих гаалийн хяналтын технологи ажиллагааны журам”-ыг, бусад дээжинд Гаалийн төв лабораторийн “Чанарын гарын авлага”-ыг мөрдөнө.
 
3.12           Гаалийн төв лабораторийн эрхлэгчийн тушаалаар дээж устгах комиссийн бүрэлдэхүүнийг баталж, устгалын ажлыг зохион байгуулна.
 
3.13           Химийн бодис болон тэсэрч дэлбэрэх бодист хийсэн шинжилгээний дүн нь мэдүүлсэн үзүүлэлттэй тохирч байгаа тохиолдолд мэдүүлэгчид тэмдэглэл үйлдэн буцааж өгч болно.
 
ДӨРӨВ. МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮНДЭСЛЭЛ
 
4.1               Дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ. 
4.1.1         бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас;
4.1.2         магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр; 
4.1.3         дээж сорьц авсан тухай баримт;
4.1.4         төлбөр төлсөн баримт;
4.1.5         химийн бодис үйлдвэрлэгчийн гэрчилгээ /химийн бодисын хувьд/;
4.1.6         чанарын гэрчилгээ /шаардлагатай тохиолдолд/;
4.1.7         үнийн нэхэмжлэх, сав баглаа боодлын тодорхойлолт /шаардлагатай тохиолдолд/;
4.1.8         гэрээ /шаардлагатай тохиолдолд/;
4.1.9         холбогдох байгууллагын зөвшөөрөл /шаардлагатай тохиолдолд/;
4.1.10    шаардлагатай бусад.
 
4.2   Гаалийн лаборатори нь дараахь тохиолдолд магадлан шинжилгээ хийхгүй;
4.2.1 шинжилгээнд ирүүлсэн дээж нь хүрэлцэхгүй ба битүүмжлэлгүй байх;
            4.2.2 энэ журмын 4.1.1-4.1.5-д заасан бичиг баримт бүрдэл болоогүй байх;
                    4.2.3 бараанд магадлан шинжилгээ хийх шаардлагагүйгээр, Уялдуулсан системийн холбогдох тайлбарыг үндэслэн ангиллын кодыг тодорхойлох боломжтой бол.
 
 
ТАВ. МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ,
ДҮГНЭЛТ ГАРГАХ ДЭС ДАРААЛАЛ
 
 
5.1               Магадлан шинжилгээ хийлгэх тухай шийдвэр, Дээж, сорьц авсан тухай баримт, эсхүл шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасан  мэдүүлэгч болон төрийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг, сорьц, дээж, загварын битүүмжлэлийн бүрэн бүтэн байдал, дагалдах бичиг баримтыг дээж хүлээн авах лабораторийн ажилтан  шалган авч, танилцуулах хуудсыг бичиж, лабораторийн эрхлэгчид танилцуулна.
 
5.2               Лабораторийн эрхлэгч нь шинжилгээ хийх, дүгнэлт гаргах шинжээчийг томилно. Нэг магадлан шинжилгээнд хоёр буюу түүнээс дээш шинжээч томилж болно.
 
5.3               Шинжээч нь эрхлэгчийн хуваарийн дагуу шинжилгээг холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. 
 
5.4               Магадлан шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээний үр дүнг холбогдох стандартын заалттай харьцуулан тодорхойлсон “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн”/цаашид Сорилтын дүн гэх/-г шинжээч гарган, ахлах шинжээч, эрхлэгчээр хянуулж баталгаажуулна.
 
5.5               Дүгнэлт гаргах шинжээч нь сорилтын дүнг үндэслэн ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлж, дүгнэлтийг ахлах шинжээчээр хянуулж,  санал нэгдсэн тохиолдолд эрхлэгчид танилцуулна. Ангиллын кодыг тодорхойлсон санал нэгдээгүй тохиолдолд энэхүү журмын 6.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
 
5.6               Гаалийн төв лабораторийн эрхлэгч нь шинжээчийн гаргасан дүгнэлтийг хянаж, баталгаажуулна.
 
5.7               Сорилтын дүн болон дүгнэлтийг 2 хувь бичиж, нэгдүгээр хувийг Гаалийн төв лабораторид, үлдсэн хувийг холбогдох гаалийн байгууллагад хүргүүлнэ.
 
5.8               Шаардлагатай тохиолдолд дүгнэлтэд барааны загвар дээж, эсхүл фото зургийг битүүмжлэн хавсаргана.
 
5.9               Магадлан шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана.
 
5.10           Магадлан шинжилгээг Гаалийн тухай хуулийн 252.6-д заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэлтээр барааны шинж чанар, ажлын ачааллаас хамаарч шинжилгээг яаралтай хийж болно.
 
5.11           Гаалийн төв лабораторийн дүгнэлт нь барааны шинж чанар, тоо хэмжээ, бүрдүүлэлтийн горим зэргээс хамаарч 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байна.
 
5.12           Мэдүүлэгч нь бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн байгууллагаас гаргасан тодорхойлолтыг үндэслэн дүгнэлтийн хугацаа дууссанаас хойш 6 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж, болно.
 
5.13           Гаалийн байгууллага дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус, бүрэн гүйцэд гараагүй  тохиолдолд Гаалийн тухай хуулийн 254-р зүйлд заасны дагуу нэмэлт болон давтан шинжилгээг өөр шинжээч, байгууллагаар хийлгэж болно.
 
5.14           Гаалийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа дүгнэлтийг харгалзан үзнэ.
 
5.15           Гаалийн төв лаборатори нь шинжилгээний дүн болон дүгнэлтийг мэдээллийн сүлжээгээр харьяа гаалийн байгууллагад илгээж болно.
 
5.16           Гаалийн төв лаборатори нь дүгнэлт, хавсралт бичиг баримтыг холбогдох журмын дагуу архивлаж хадгална.
 
 
 
ЗУРГАА. ГААЛИЙН ЛАБОРАТОРИЙН ДҮГНЭЛТТЭЙ
 ХОЛБОГДОХ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ
 
 
6.1               Шинжээчийн гаргасан дүгнэлт нь ахлах шинжээчийн саналтай зөрчилдөх тохиолдолд дараах байдлаар шийдвэрлэнэ:
 
6.1.1         Гаалийн тухай хуулийн 253.5- заасны дагуу тус бүр өөрийн дүгнэлтийг гаргаж, эрхлэгчид танилцуулан зөвшилцөх;
 
6.1.2         энэ журмын 6.1.1-д зааснаар шийдвэрлэх боломжгүй бол лабораторийн эрхлэгч комисс томилон, дахин шинжилгээ хийлгэх, эсхүл нэмэлт шинжилгээг бусад лабораториор хийлгэх.
 
6.2               Мэдүүлэгч нь лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Гаалийн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж болно.
 
 
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
 
7.1               Шинжилгээг шинжлэх ухааны байгууллага, бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн бол шинжилгээний үр дүнтэй холбогдох хариуцлагыг  тухайн шинжилгээ хийсэн байгууллагууд хариуцна.
 
7.2               Шинжилгээг гаалийн лабораторид хийсэн бол шинжилгээний үр дүн, дүгнэлттэй холбогдох  хариуцлагыг тухайн шинжээч нар хүлээнэ.
 
7.3               Гаалийн лабораториос гаргасан дүгнэлт нь тухайн барааг төлөөлж буй сорьц, дээж, загварт хамаарагдана.
 
7.4               Барааны дээжтэй холбогдох хариуцлагыг сорьц, дээж, загвар авсан гаалийн улсын байцаагч, дүгнэлтэд  дурьдсан барааг эх бараатай нь харьцуулж, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдох хариуцлагыг гаалийн хяналт, шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч тус тус хүлээнэ.
 
НАЙМ.  ТӨЛБӨР ТООЦОО
 
8.1               Мэдүүлэгч, эсхүл хүсэлт гаргагч нь батлагдсан шинжилгээний үнийн тарифын дагуу шинжилгээний төлбөрийг холбогдох дансанд шилжүүлнэ.
 
8.2               Шинжээч төлбөрийн баримтыг үндэслэн “Лабораторийн шинжилгээний хураамжийн хуудас” бичнэ.
 
8.3               Салбар лаборатори нь Гаалийн төв лабораторид тооцоот хуудасны тайланг сар бүр ирүүлж байна.
 
8.4               Магадлан шинжилгээний ажлыг бусад холбогдох итгэмжлэгдсэн лабораториудад хийсэн тохиолдолд төлбөрийг мэдүүлэгч хариуцна. Энэ тохиолдолд шинжээч нь “Гаалийн хяналтын бүсийн журам”-ын дагуу хийж гүйцэтгэнэ.
 
 
  
 
 
УГЕГ –ын даргын 2008 оны 683 дугаар
тушаалын хавсралтаар батлагдсан журмын
1 дүгээр хавсралт
 
 
Зөвшөөрөв:      ___        дахь гаалийн байгууллагын дарга ___________ (                                )                                               
 
 
 
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ТУХАЙ
ШИЙДВЭР
 
 
   _______ он  _____ сар _____ өдөр                     Дугаар ____________
 
 
_____________________________________________________________________________________  би
 
_____________________________________________________________________________________   -д
 
гаалийн үзлэг хийж, Монгол улсын Гаалийн тухай хуулийн _____-р зүйлд заасныг баримтлан ___________________ зорилгоор магадлан шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзлээ.
 
         НЭГ.      Энэ асуудлыг шийдвэрлэж, дүгнэлт өгөх ажлыг  ___________________ -д
даалгав.
 
         ХОЁР. Шинжээчийн өмнө тавих асуулт:
 
1.     ______________________________________________________________
2.     ______________________________________________________________
3.     ______________________________________________________________
4.     ______________________________________________________________
5.     ______________________________________________________________
 
         ГУРАВ. Шинжээчийн мэдэлд хүлээлгэн өгөх бичиг баримт, дээж, сорьц, эд
зүйлсийн жагсаалт: (дээж, сорьц болон бичиг баримт бусад зүйлс нь битүүмжлэгдсэн эсэхийг дурдах)
 
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
/Шинжээч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал дүгнэлт
 гаргасан бол Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулав./
 
 
 
 
                  ГУБ  _______________  (                                )
 
 
                  _______________ дахь гаалийн байгууллага.
 
                             
                  Харилцах утас ________________________
 
 
УГЕГ –ын даргын 2008 оны  683  дугаар
тушаалын хавсралтаар батлагдсан журмын
2 дугаар  хавсралт
 
 
 
ДЭЭЖ, СОРЬЦ АВСАН ТУХАЙ БАРИМТ
 

   _______ он  _____ сар _____ өдөр                     Дугаар ____________
 
Барааны:
      ангиллын код (БТКУС-ын дагуу) __________________________________
      нэр __________________________________________________________
      тоо хэмжээ  ___________________________________________________
      үнийн дүн (нэгж үнэ) ____________________________________________
      сав баглаа боодол  _____________________________________________
      төлөв байдал  _________________________________________________
      гарал үүслийн улс ______________________________________________
      үйлдвэрлэгч  __________________________________________________
        бүтээгдэхүүний марк, стандарт ___________________________________
      тусгай тэмдэглэгээ (мансууруулах, сэтгэц нөлөөт, хордуулагч, цацраг идэвхит болон бусад химийн бодист хамаарах эсэх) ____________________________________
 
Мэдүүлэгч:
      ААН (иргэн)-ийн нэр   ___________________________________________
      хаяг  _________________________________________________________
      утасны дугаар _________________________________________________
      Регистрийн дугаар _____________________________________________
 
Дээж, сорьцны:
      дугаар  _______________________________________________________
      тоо, хэмжээ ___________________________________________________
      сав баглаа боодол  _____________________________________________
      дагалдах бичиг баримт  _________________________________________
      битүүмжлэлийн дугаар __________________________________________
 
Дээж, сорьцыг __________________ дахь Гаалийн газар (хороо, салбар)-ын ГУБ (мэдүүлэгч)__________________________________________    аргаар авч,
 _______________________________
зорилгоор Гаалийн лабораторид хүргүүлэв. Дээжийг (тээврийн хэрэгсэл, агуулах, хяналтын талбай)-д, цаг агаарын (нартай, бороотой, бүрхэг) нөхцөлд авсан болно. Дээж авсан газрын хаяг  __________________________________
___________________________________________________________________
 
Дээж, сорьц авсан:
 
      ГУБ:    ____________________  (                                    )                          
                  ____________________  (                                    )
Мэдүүлэгч:          ____________________  (                                    )
Байлцсан:            ____________________  (                                    )
 
 
 
 
УГЕГ –ын даргын 2008 оны  683  дугаар
тушаалын хавсралтаар батлагдсан журмын
 3 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
 
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН
ДҮГНЭЛТ
 

       Он       Сар      Өдөр                                                 Дугаар                                             Улаанбаатар хот
 
А.Шинжилгээнд хамрагдсан барааны тухай
1.Мэдүүлэгчийн нэр, регистр:
 
 
2.Нэмэлт хуудас
3.Экспорт-
   Импорт-
4.Барааг хэзээ, хаанаас ирүүлсэн:
 
 
5.Мэдүүлсэн барааны нэр, тоо хэмжээ:
 
 
 
 
 
 
 
 
6.Барааг дагалдах бичиг баримтууд:
7.Сав баглаа боодол,
битүүмжлэлийн дугаар:
 
 
8.Сорилтын хуудасны №
Б.Шинжилгээний зорилго
9.
 
В.Шинжилгээний үр дүн
10.Шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн нэр, сорилтын дүн №:
 
 
11.Барааны ангиллын код, нэр:
 
 
 
 
12.Барааны ангиллын тайлбар:
 
 
 
 
 
 
 
Г.Ерөнхий дүгнэлт
 
 
 
 
 
Тайлбар:
Дүгнэлтийн хүчинтэй хугацаа:
 
          ГУБ-Шинжээч
 
          ГУАБ
 
          ЛАБОРАТОРИЙН ЭРХЛЭГЧ
 
         
 
нэмэлт хуудасны №
5.Мэдүүлсэн барааны нэр, тоо хэмжээ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.Барааны ангиллын код, нэр:
 
 
 
 
12.Барааны ангиллын тайлбар:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
          ГУБ-Шинжээч
 
 
 
 
 
 
  
 
 
 
УГЕГ –ын даргын 2008 оны  683  дугаар
тушаалын хавсралтаар батлагдсан журмын
4 дүгээр хавсралт
 
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ
 
                                                                                Монгол улс, 210620 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу
     Утас:  976-11-351975, Факс: 976-11-351938                                               
 
 
 
 

ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН СОРИЛТЫН ДҮН
 
 
Дугаар №                                                                                                                 200… оны … сарын … өдөр
 
 
1.       Ирүүлсэн дээжинд холбогдох мэдээлэл:
 
Дээж ирүүлсэн газрын нэр
 
Дээж сорьц авсан хүний нэр, албан тушаал
 
Холбогдох бичиг баримтын дугаар
 
Бүтээгдэхүүний стандарт
 
Хүлээн авсан огноо
 
Шинжилсэн огноо
 
Битүүмжлэлийн дугаар
 
 
 
2.       Шинжилгээний үр дүн
 
 
 
 
 
 
  Мэдүүлсэн дээж. сорьц
 
 
 
 
Шинжилгээний аргачлал
Шинжилгээний дүн
(Үзүүлэлт, хэмжих нэгж)
 
 
Нэр төрөл
Тоо хэмжээ
 
 
Төлөв байдал
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Шинжилгээ хийж гүйцэтгэсэн:    ГУБ-Шинжээч
 
                                          ГУБ-Шинжээч
 
                                         ГУБ-Шинжээч
 
Хянаж баталгаажуулсан:             ГУАБ-Ахлах шинжээч
 
 
 
Гаалийн төв лабораторийн эрхлэгч:
 
 
 
CUSTOMS CENTRAL LABORATORY
 
                                                                                                                Sukhbaatar district, Ikh toiruu, Ulaanbaatar 210620, Mongolia
            Tel: 976-11-351975, Fax: 976-11-351938                                               
            http://www.ecustoms.mn
 
 

                                            TESTING REPORT OF ACCREDITIED LABORATORY
 
        Date:                                              №_____                                                         Ulaanbaatar city                                                                                                                                   
1.       Information relating to received sample:
 
Requesting organisation
 
 
Samples taking by
 
Number of document
 
Standard of products
 
Received date
 
 
Tested date
 
 
Seal number
 
 
2.       Testing report
 
 
 
 
 
 Sample definition
 
 
 
 
Test methods
Test results (parameters-units)
 
 
 
 
Items
Quantity
 
    Properties
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Tested by expert: 
 
                               
 
                               
 
 
 
Checked by senior expert:
 
 
 
Approved by head of laboratory:
 
 
                                               
 
 
УГЕГ –ын даргын 2008 оны ….. дугаар
тушаалын хавсралтаар батлагдсан журмын
5 дугаар хавсралт
 
 
ГААЛИЙН САЛБАР ЛАБОРАТОРИ
                                   ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
 
 
 
 
Дугаар №                                                                                                                 Огноо: 200… -… -…
                                                                                         
                
 
1. Ирүүлсэн дээжинд холбогдох мэдээлэл:
 
Дээж ирүүлсэн газрын нэр
 
 
Дээж сорьц авсан хүний нэр, албан тушаал
 
 
Холбогдох бичиг баримтын дуга
 
 
Хүлээн авсан огноо
 
 
Шинжилсэн огноо
 
 
 
Битүүмжлэл
 
 
 
 
1.        Шинжилгээний үр дүн
 
Мэдүүлсэн дээж, сорьц
 
Шинжилгээний  аргачлал
 
Үзүүлэлт /хэмжих нэгж /
 
 
Шинжилгээний дүн
Нэр төрөл
 
Тоо
хэмжээ /
Төлөв байдал
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. БТКУС –ийн код
 
Барааны нэр
Тайлбар
Ангиллын код
1
 
 
 
2
 
 
 
 
3.Ерөнхий дүгнэлт:
 
 
 
 
 
 
 
Хүчинтэй хугацаа: ….. сар
Шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан бараатай харьцуулан шалгах
 
 
 
Шинжилгээ хийж гүйцэтгэсэн: ГУБ-Шинжээч                                    
 
 
Хянаж баталгаажуулсан ГУАБ: