Хэвлэх DOC Татаж авах
ГТЕГ-ын даргын 2016 оны 02 сарын 24-ний А/43 дугаар тушаалаар хүчингүй
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
       
 
ЧӨЛӨӨТ  БҮСИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл      
           
            1.1. Гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан чөлөөт бүсийн горим  /Гаалийн тухай хуулийн 231/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Чөлөөт бүсийн тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална
1.2. Горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх,  горимд тавигдах шаардлага, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг  энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
            
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Горимд  Гаалийн тухай хуулийн 231.1-д заасан барааг байршуулна.
   2.2. Горимд байршуулах монголын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй.
   2.3. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг чөлөөт бүсэд оруулах :
 
           - үйлдвэрлэл явуулах
           - боловсруулалт хийх
           - үйлчилгээ үзүүлэх
           - бусад зориулалтаар оруулах
770
771
772
773
шаардахгүй
2
Монголын барааг чөлөөт бүсэд оруулах 
 
          - үйлдвэрлэл явуулах
          - боловсруулалт хийх
          - үйлчилгээ үзүүлэх
          - бусад зориулалтаар оруулах
774
775
776
777
шаардахгүй
3
Гаалийн баталгаат агуулахаас чөлөөт бүсэд оруулах
 
           -  үйлдвэрлэл явуулах
           - боловсруулалт хийх
           - үйлчилгээ үзүүлэх
           - бусад зориулалтаар оруулах
778
779
780
781
700
4
Гаалийн тусгай бүсээс чөлөөт бүсэд оруулах 
 
           - үйлдвэрлэл явуулах
           - боловсруулалт хийх
           - үйлчилгээ үзүүлэх
           - бусад зориулалтаар оруулах
782
783
784
785
750-753
5
Чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах
786
770-795
6
Гаалийн бусад хяналтаас чөлөөт бүсэд оруулах
787
 
 
Гурав. Бичиг баримт
 
3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана.
3.1.1. ачааны манифест;
3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
3.1.4. тээврийн  бичиг  баримт;
3.1.5. гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6. гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.7. гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.8. барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт/ шаардлагатай бол/;
3.1.9. мэргэжлийн байгууллаган дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.8. чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас авсан гэрчилгээ                             
3.1.10. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад хүргүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангахгүй байвал гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
  3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Гаалийн хяналтад байгаа” хяналтын  тэмдэг дарна.
                                  
                                               Дөрөв. Горимын шаардлага
            4.1. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь  гаалийн байгууллагатай энэ журмын хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах бөгөөд бүсэд оруулах, гаргах бараа, ажил үйлчилгээ нь гаалийн хяналтад байна. 
           4.2. Чөлөөт бүсийн орох, гарах хаалга, бүсийн доторхи барилга байгууламж, объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, теле-хяналтын систем бүхий харуул хамгаалалттай байна.
            4.3. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь гаалийн байгууллагатай компьютерийн мэдээллийн сүлжээнд холбогдсон байх бөгөөд чөлөөт бүсэд орсон, гарсан барааны бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлнө
            4.4. Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамлын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулахад хязгаарлалт тогтоохгүй.
            4.5. Гаалийн тухай хуулийн 285.2-т-д заасны дагуу Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба нь гаалийн байгууллагыг үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангана.
              4.6. Аж ахуйн нэгж, байгууллага  нь чөлөөт бүсэд байр, талбай, хашаа, авто зам, холбоо, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ зэргийг  барихтай холбогдуулан  хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд болон бусад бараа материалын жагсаалтыг хяналт тавьж буй гаалийн байгууллагад урьдчилан гаргаж өгч гаалийн байгууллага хяналт тавьж ажиллана.
           4.7.  Бүсэд оруулсан барааны бүрэн бүтэн байдлыг мэдүүлэгч хариуцах бөгөөд  барааны бүртгэлийг маягтын дагуу хөтөлж чөлөөт бүсэд тухайн аж ахуйн нэгжийн оруулсан бүх барааны мэдээ, үүнээс чөлөөт бүсэд баригдах байшин барилга, зам талбай зэрэгт зарцуулагдсан, боловсруулалт хийх, үйлдвэрлэл явуулахад зарцуулагдсан, худалдсан барааны мэдээ, чөлөөт бүсээс гарсан барааны мэдээ, түр хугацаагаар оруулсан барааны мэдээ, үйлдвэрлэлийн явцад гарсан хаягдал, асгарах, гоожих, ууршилт болон бусад шалтгааны улмаас үүссэн хорогдлын тооцоо, үйл ажиллагаа явуулж буй газар, болон агуулахад хадгалагдаж байгаа барааны үлдэгдлийн зэрэг мэдээг гаалийн байгууллагад улирал тутам гаргаж өгнө.         
          4.8. Мэдүүлэгч нь барааг чөлөөт бүсэд боловсруулахтай холбогдсон бүхий л мэдээллээр хангана. Тухайлбал: боловсруулах барааны нэр, марк серийн дугаар, материалын орцын тооцоо, хаягдал үлдэгдлийн хэмжээ, боловсруулалтын үр дүнд бий болсон бүтээгдэхүүний загвар дээж, фото зураг, бүдүүвч зураг, худалдааны болон техникийн бичиг баримт, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол тухайн бүтээгдэхүүний мэдээлэл, схем, фото зургийг гаргаж өгнө.
         4.9. Гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах гэх мэтээр боловсруулалтын үйл ажиллагааны тухай нарийвчлан заасан байна.
         4.10. Чөлөөт бүсэд боловсруулах барааны боловсруулалтын явцад гарсан хаягдал, үлдэгдэлд мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ. 
         4.11.Гадаадын барааг монголын бараатай нийлүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монголын барааг өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах бол материалын орцын норм хэмжээг тогтоосон байна.
        4.12. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх, татварын хөнгөлөлтөд хамаарах үйлдвэрлэл, үйлчилгээ нь тухайн чөлөөт бүсийн хэлбэр үйл ажиллагааны чиглэлд нийцсэн байна.   
  4.13. Барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж болно.
 
                                  Тав. Гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгаа
 
          5.1.Чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд ногдуулах гаалийн болон бусад албан  татварыг Чөлөөт бүсийн тухай хуулийн 17 дүгаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. 
 5.2. Бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, дутсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгасан, зориулалтын дагуу ашиглагдаагүй бол тухайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад Гаалийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гаалийн нутаг дэвсгэрт бүрмөсөн оруулах горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ.       
             
Зургаа. Горим дуусгавар болох
 
6.1. Барааг өөр горимд байршуулснаар, эсхүл чөлөөт бүс татан буугдсанаар  горим дуусгавар болно.
 
-----оОо----