Хэвлэх DOC Татаж авах
ГТЕГ-ын даргын 2016 оны 02 сарын 24-ний А/43 дугаар тушаалаар хүчингүй
 
Гаалийн ерөнхий газрын даргын 
   2009 оны 153 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
БАТЛАВ. ГЕГ-ын харъяа ............
                  газар, хорооны дарга                                                                                /................../
 
 
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ, ЧӨЛӨӨТ БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
 
200.. оны... дугаар сарын                                                                                Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                              
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, чөлөөт бүсийн захирагч, түүний ажлын алба, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын  эрх үүргийг тодотгон тогтоох зорилгоор нэг талаас ................. газар, хороог төлөөлж  Татвар бүрдүүлэлт хариуцсан хэлтсийн дарга , нөгөө талаас Чөлөөт бүсийн захирагч “...............”,   ААН, байгууллагын “.............. “ төлөөлөгч нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэ гэрээ нь “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1. Чөлөөт бүсэд оруулсан, гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл түүний татвар, хураамж ногдуулалт, төлөлт, гаалийн бүрдүүлэлтэд байнга хяналт тавьж ажиллана.
2.2. Чөлөөт бүсэд бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.3. Чөлөөт бүсэд орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, улирал бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээ гаргуулан авах, үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог хөтөлнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн чөлөөт бүсийн  программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.4. Гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд гаалийн хууль тогтоомжийн дагуу  хариуцлага ногдуулна.
  2.5. Чөлөөт бүстэй холбогдон гарсан дүрэм журам, тушаал шийдвэрүүдийг тухай бүр танилцуулж байна
 
Гурав. Чөлөөт бүсийн захирагч, түүний ажлын албаны эрх, үүрэг
 
3.1. Гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд чөлөөт бүсийн журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
3.2. Чөлөөт бүсэд бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр чөлөөт бүсэд бараа оруулах, гаргахыг хориглоно.
  3.3. Чөлөөт бүсэд бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангана.
 3.4. Чөлөөт бүсэд байгаа барааны бүрэн бүтэн байдлыг хангаж, татвар алдахаас урьдчилан сэргийлсэн бүхий л арга хэмжээ авсан байна
 3.5. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын бараанд үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцлийг хангана.
3.6. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн аюул тохиолдвол /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэж, зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээ авна. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
3.7. Чөлөөт бүсийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж,
байгууллагуудын эрх, үүрэг
 
4.1.Гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд чөлөөт бүсийн журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
4.2. Чөлөөт бүсэд бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр чөлөөт бүсэд бараа оруулах, гаргахыг хориглоно.
4.3 Эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулж,бүсийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах зорилгоор эрсдлийн санг байгуулсан байна.
  4.4. Гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулсан байна.
  4.5. Чөлөөт бүсэд нэвтэрсэн барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
  4.6. Чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийгдсэн барааны бүрэн бүтэн байдлыг хариуцаж, барааны хөдөлгөөний  мэдээг улирал бүр гаргаж, дараагийн сарын 2-ны өдрийн ажлын цагт багтаан харъяалагдах гаалийн байгууллагад  ирүүлнэ.  Мэдээ гаргахдаа тухайн хугацаанд чөлөөт бүсэд  оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн бүртгэлийн дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 
  4.7.  Гаалийн байгууллагаас яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
  4.8. Улирал бүрийн мэдээг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд  тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
  4.9. Барааннд үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцлийг хангана.
 
Тав.  Хариуцлага
 
            5.1. Гаалийн удирлах төв байгууллага, гаалийн байгууллагаас энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тухай бүр Гаалийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Тав.Бусад
 
5.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан гурван талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.
5.2. Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.3. Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧ
...........................................
 
ОРЛОГЧ ДАРГА
                                                        
                                          ……….……….
 
ГУАБ
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
“.............................” ХХК-ИЙГ
төлөөлж
“...................” ХХК-ий захирал
 
 
 
Хаяг:
Утас: