Хэвлэх DOC Татаж авах
ДИПЛОМАТ ДЭЭД ЦОЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий заалт
1.   Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээсэн "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин", "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дипломат дээд цолыг олгоход энэ журмыг баримтална.
2.   Дипломат дээд цол олгох ёслолыг Төрийн ордны "Соёмбо" танхимд зохион байгуулна.
3.   Дипломат дээд цолны үнэмлэх, батламж бичгийг  Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулна.
4.  Дипломат дээд цол олгох ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн  газрын гишүүн, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, дипломат дээд цол хүртэгчийн удирдах эрх бүхий албан тушаалтан байлцана.
Хоёр. Ёслол үйлдэх журам
5.   Дипломат дээд цол  олгох тухай Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын эрх бүхий албан тушаалтан уншина.
6. Зарлигийг уншсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат дээд цолны үнэмлэх, цол хүртээсэн батламжийг гардуулж, баяр хүргэнэ.
7. Дипломат дээд цол хүртэгч Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлнэ.