Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/42-р тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын  1 дүгээр хавсралт
 
ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Гаалийн баталгаат агуулахын горим /Гаалийн тухай хуулийн 141-148 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.
1.2. Аж ахуйн нэгж, байгууллагуудад зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.4. Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.1-д заасан гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно. 
1.5. Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2 дугаар хавсралтад дурьдсан стандартын шаардлага хангасан байр, барилга байгууламжид эрхлэн явуулна.
1.6. Гаалийн байгууллага гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг эрхлэн явуулж болно.
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
   2.2. Горимд байршуулах монголын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат агуулахад  оруулах                                                                       
700
 
шаардахгүй
2
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат агуулахад оруулах
701
шаардахгүй
3
 Хилийн чанадад бүрмөсөн гаргасан монголын барааг гаалийн баталгаат агуулахад  оруулах
702
100-140
4
Барааг гаалийн  баталгаат бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах :
 
       - гаалийн баталгаат агуулахаас
703
700
       - гаалийн тусгай бүсээс
704
750-753, 757-765
       - татваргүй барааны дэлгүүрээс
705
740, 742, 743
5
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах
706
770-773, 778-786
6
Гаалийн бусад хяналтад байгаа барааг гаалийн баталгаат агуулахад оруулах
707
шаардахгүй
7
Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг баталгаат агуулахад буцаан оруулах
708
910
8 Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас  гаалийн баталгаат агуулахад оруулах 709 720
 
/ГЕГ-ын даргын 2013 оны А/250-р тушаалаар 8 дахь хүснэгтийг нэмсэн/
 
Гурав. Бичиг баримт
 
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана:
3.1.1. ачааны манифест;
3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
3.1.4.     тээврийн  бичиг  баримт;
3.1.5.     гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6.     гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.7.     гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.8.     барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт/ шаардлагатай бол/;
3.1.9.     мэргэжлийн байгууллагын дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.10.шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Гаалийн баталгаат агуулах эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 145 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
       4.1.1. гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан загвар бүхий гэрээ байгуулан ажиллах;
       4.1.2. гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
       4.1.3. зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байх;
       4.1.4. тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах, санхүүгийн чадавхитай болохыг нотлох;
       4.1.5. гаалийн баталгаат агуулах нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож,  барааны код/индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;
       4.1.6. бараа эзэмшигч нь барааг агуулахаас гаргахаас өмнө давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертийн магадлагаа тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх;
       4.1.7. гаалийн баталгаат агуулах эзэмшигч нь агуулахын талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг, зураглалтай өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авах;
       4.1.8. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй, татварын өргүй байх;
       4.1.9. Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсанаас хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх;
            4.2. Агуулахын барааг нэр төрлөөр нь ангилан, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан энэ журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий шошго тавьж хадгална.
            4.3. Гаалийн байгууллага нь гаалийн баталгаат агуулах эзэмшигчтэй гэрээний үндсэн дээр барьцааны болон улсын орлогын барааг гаалийн баталгаат агуулахад хадгалуулж болно.
4.4. Гаалийн баталгаат агуулахын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж харъяа гаалийн байгууллагад өгнө.
            4.5. Гаалийн баталгаат агуулах нь 2 жил тутамд нэг удаа аттестатчилалд хамрагдсан байна.
            4.6. Агуулахад жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно.
            4.7. Гаалийн байгууллага агуулахын онцлог байдлыг харгалзан тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
            4.8. Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш агуулах дамжуулан хадгалсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 147.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.
Тав. Гаалийн болон бусад татвар
 
5.1 Гаалийн баталгаат агуулахад байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2. Гаалийн баталгаат агуулахын горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
Зургаа. Бусад
 
6.1. Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
6.2. Гаалийн баталгаат агуулахад байршуулах хугацаа хэтэрсэн барааг  Гаалийн тухай хуулийн 298.1-д заасны дагуу  шийдвэрлэнэ.
 
 
                                                                       
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
                                                           2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр
                                                        хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр
 хавсралт
 
 
ГЭРЧИЛГЭЭ
 
 
 
ДУГААР ...
 
 
 
/Хуулийн этгээдийн нэр,    регистрийн дугаар, оршин буй хаяг/
 
 
 
            /Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
 
 
 
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
 
 
 
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
 
 
 
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
 
 
 
/ гарын үсэг, тамга/
 
 
 
 
 
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
 
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт
Бүртгэсэн
огноо
Гарын үсэг, тамга
1.
 
 
 
2.
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр
хавсралтаар батлагдсан журмын 2    
дугаар хавсралт
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХЫН  ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
 
1. Гаалийн нээлттэй баталгаат агуулах нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн 2004 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “ХҮНСНИЙ БАРААНЫ АГУУЛАХ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5364:2004“  стандарттай нийцсэн дараахь шаардлага хангасан байна.
1.1. Гаалийн нээлттэй баталгаат агуулах:
Үзүүлэлт
Шаардлага
Зорилго
1.
Гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсон байх
БТКУС-тэй уялдуулан барааны  код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулах
Барааны хөдөлгөөний бүртгэлд хяналт тавих
2.
Агуулахын талбайг бусад байр байгууламжаас тусгаарлах
Тусгаарласан хаалт, лац ломбо тавих битүүмжлэл хангасан байх
Гаалийн хяналт тавих бололцоог  хангах
3.
Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын шаардлагыг бүрэн хангах
Температурын тохиргоо хийх зориулалтын тоног төхөөрөмжийг холбогдох стандарт, техникийн нөхцөл шаардлагын дагуу сууриллуулах
Эрүүл ахуйн шаардлага хангах,  барааны чанарыг алдагдуулахгүй  байх
 
4.
Гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал болон харуул, хамгаалалт, дохиолол, камерын хяналтыг байрлуулах
Мэргэжлийн байгууллагаар шаардлага  хангасан түвшинд гүйцэтгэж баталгаажуулсан байх
Учирч болох эрсдлээс хамгаалах
5.
Өндөрлөсөн тавцан, зам талбай бүхий төмөр замын салаа, автозамын орох замтай байх
Агуулахтай шууд холбогдсон орц гарцтай байх
Барааг ачиж буулгах ажлыг найдвартай гүйцэтгэх  боломжтой болгох
6.
Барааг төрөлжүүлэн хадгалах, дотоод эмх цэгц,  тохижилтийг зохион байгуулах
Бетонон шалтай, бараа хурааж өрөх, хадгалах стандартын босоо тавиуртай байх
Бараа хураасан тавцан, эгнээ хоорондын зай стандартын түвшинд байх
Нэр төрөл, тоо хэмжээ, үлдэгдэлийг заасан шошго тавьж хадгалах
Гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт тавихад хүндрэл учруулахгүй байх
Гаалийн хяналт тавих бололцоог  хангах
 
 
 
 
 
2. Гаалийн хаалттай баталгаат агуулах нь 2007 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАХ. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 5746:2007” стандарттай нийцсэн дараахь шаардлага хангасан байна:
2.1. Гаалийн хаалттай баталгаат агуулах:
Үзүүлэлт
Шаардлага
Зорилго
1.
Гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсон байх
БТКУС-тэй уялдуулан барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулах
Барааны хөдөлгөөний бүртгэлд хяналт тавих
2.
Агуулахын талбайг бусад байр байгууламжаас тусгаарлах
Тусгаарласан хаалт, лац ломбо тавих, битүүмжлэл хангасан байх, савны тоолуур суурилуулсан байх
Гаалийн хяналт тавих бололцоог  хангах
3.
Хадгалалтын онцгой нөхцөл, техник, тоног төхөөрөмж тусгайлан шаардах, эсхүл бусад бараанд нөлөөлж болох тодорхой нэр төрлийн барааг хадгалахад шаардагдах тоног төхөөрөмжийг суурилуулах
Нефтийн бүтээгдэхүүн, газрын тос, хийн түлш , химийн бодис зэрэг бусад бараанд нөлөөлж болох барааг хадгалах  савны битүүмжлэлийг холбогдох стандарт, техникийн нөхцөл шаардлагын дагуу хангаж мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажуулна.
Учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, ажлын байрны аюулгүй байдлыг хангах
4.
Гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал болон харуул, хамгаалалт, дохиолол, хяналтын камер  байрлуулах
Мэргэжлийн байгууллагаар шаардлага  хангасан түвшинд гүйцэтгэж баталгаажуулсан байна. Хяналтын камер нь гаалийн улсын байцаагчийн эзэмших компьютерт мөн холбогдсон байна.
Учирч болох эрсдлээс хамгаалах
 
3. Бусад
 
3.1. Агуулах эрхлэх аж ахуйн нэгжийн улсын бүртгэл болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, татвар, банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт, түрээслэдэг бол түрээсийн гэрээ, агуулахын фото болон схем зураг зэрэг бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
3.2. Гаалийн баталгаат агуулахын зориулалтаар ашиглах байр, талбайн байршил, хэмжээ, хүчин чадал, тохижилт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийн талаархи танилцуулгыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
 
 
 
 
 
          Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
                                                          2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр
хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар
хавсралт
 
 
 БАТЛАВ. УГЕГ-ын харъяа ............
                    газар, хорооны дарга                                                                                          /................../
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ АГУУЛАХ ЭЗЭМШИГЧТЭЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
 
200.. оны... дугаар сарын                                                                                 Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                              
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, агуулах эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас ......... газар, хороог төлөөлж  ......................................................... , нөгөө талаас гаалийн баталгаат агуулах эзэмшигч “......” ХХК-ний захирал ...... нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2. Гаалийн баталгаат агуулахыг зөвхөн гаалийн баталгаат агуулах эрхлэх зөвшөөрөл олгосон Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
1.3. “...........” ХХК нь Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ........ талбай бүхий агуулахыг гаалийн /нээлттэй, хаалттай/  баталгаат агуулахаар ажиллуулна.
1.4. Агуулахын эрхлэгч, няраваар ажиллах ажилтны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
 
Хоёр.  Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1. Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат агуулахын стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг агуулах эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэх эрхтэй.
2.2. Гаалийн баталгаат агуулахад бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.3. Агуулахад орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээ гаргуулан авах, агуулахын үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог маягтаар хөтлөнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн  программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.4. Гаалийн байгууллагаас хийсэн гаалийн хяналт бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад агуулах эзэмшигчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, гэрээг цуцлан, гаалийн баталгаат агуулах эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагад тавина.
2.5. Агуулахад хадгалах хугацаа дууссан барааг нэн даруй улсын орлого болгох ажлыг зохион байгуулж, улсын орлого болгохтой холбогдсон бусад арга хэмжээг холбогдох журам зааврын дагуу гүйцэтгэнэ.
 
Гурав. Агуулах эзэмшигчийн үүрэг
 
3.1.            Агуулах эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:
                   3.1.1. Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах зорилгоор эрсдлийн санг байгуулсан байна.
                   3.1.2. “Гаалийн баталгаат агуулахын горимыг хэрэгжүүлэх журам”-ын 2 дугаар хавсралтад тусгагдсан стандарт шаардлагыг ханган ажиллана.
          3.1.3. Агуулах эзэмшигч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд агуулахын журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй  холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
         3.1.4. Агуулахад бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат агуулахад бараа оруулах, гаргахыг хориглоно. /дээрхи заалтыг ГЕГ-ын даргын 2012 оны А/69-р хассан./
         3.1.5. Гаалийн баталгаат агуулахад хадгалагдах барааг төрөлжүүлэн бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй хураах, агуулахын эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангана. Мөн бараа тус бүрийг хаягжуулж, шошго тавьсан байх, ингэхдээ шошгон дээр гаалийн мэдүүлгийн R дугаар, огноог заавал бичиж, бараа орсон, гарсан тухай бүр өөрчлөлтийг хийж байна.
         3.1.6. Гаалийн баталгаат агуулах нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулсан байна.
         3.1.7. Гаалийн баталгаат агуулахын бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
         3.1.8. Гаалийн баталгаат агуулахад хадгалагдаж байгаа барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын нэгний өдрийн ажлын цагт багтаан харъяалагдах газар, хорооны холбогдох албаны нэгжид ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч агуулах эзэмшигчтэй хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат агуулахад оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн бүртгэлийн дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана.  Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
       3.1.9. Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд агуулах эзэмшигч тамга, эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
       3.1.10. Гаалийн баталгаат агуулах эзэмшигч нь хадгалагдаж байгаа барааны агуулахад хадгалах 2 жилийн хугацаа болон тухайн барааны  /хэрэв хүнсний бараа бол/ үйлдвэрлэгчийн заасан хэрэглээний хугацаа дуусахаас 7-14 хоногийн өмнө харъяалагдах газар хорооны холбогдох албаны нэгжид,  бараа эзэмшигч нарт албан бичгээр мэдэгдэнэ.
      3.1.11. Гаалийн баталгаат агуулахад үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.
      3.1.12. Гаалийн баталгаат агуулахад гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж агуулахад хадгалагдаж байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авч болно. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
     3.1.13. Бараа тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчихийг завдах үйлдлийг тухай бүрд таслан зогсоож, энэ тухай тэр даруйд нь харъяалагдах гаалийн газар, хорооны гаалийн хяналт хариуцсан ГУАБ, ГУБ холбогдох  бусад хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ. Энэ тохиолдолд нотлох гэрчлэх үүргийг агуулах эзэмшигч хариуцах болно.
     3.1.14. Агуулахын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв. Хариуцлага
 
4.1.      Гаалийн баталгаат агуулах эрхлэгч хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290.2.13-т  заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.
4.2.      Гаалийн тухай хуулийн 145.1.4-т заасны дагуу агуулах эзэмшигч өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу хариуцан  барагдуулна.
 
Тав. Бусад
 
5.1.      Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах асуудлыг гэрээ байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.
5.2.      Улсын орлого болгосон барааг агуулахад үргэлжлүүлэн хадгалах шаардлагатай тохиолдолд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр шийдвэрлэнэ.
5.3.      Хэрэв тухайн гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/ эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс,  мэдээ гаргаж агуулах хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. УГЕГ-ын даргын тушаал гарснаас хойш 3 хоногийн дотор харъяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.
5.4.      Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.5.      Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:
 
ОРЛОГЧ ДАРГА
 
                                            
                                          ……….……….
 
 
ГУАБ
 
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
"........................" ХХК-ний ЗАХИРАЛ
 
                                    
                                             ......................
 
АГУУЛАХЫН ЭРХЛЭГЧ
 
                                         .............................
                                
Хаяг: 
Утас:
 
 
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
 
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
2.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
           Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
                                                           2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр
 хавсралтаар батлагдсан журмын 4 дүгээр
 хавсралт
 
 
 
.................. компаний гаалийн баталгаат агуулахын барааны шошго
 
д/д
Барааны нэр
Орсон огноо
Орсон - R
Орсон тоо хэмжээ
Гарсан огноо
Гарсан – R
Гарсан тоо хэмжээ
Үлдэгдэл
тоо хэмжээ
1.
 
 
 
 
 
 
 
 
2.
 
 
 
 
 
 
 
 
3.