Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/42-р тушаалаар хүчингүй болсон/
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын  
2008 оны 678 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
                       
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим /Гаалийн тухай хуулийн 149-155 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.
1.2. Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл нь Монгол улсын Засгийн газраас батлагддаг тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад хамрагдсан байна.
1.4. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.5. Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.2-т заасны дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ  олгоно.
1.6. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан стандартын шаардлага хангасан байр, барилга байгууламжид эрхлэн явуулна.
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 150 дугаар зүйлд заасан барааг байршуулна.
2.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйлдвэрлэл явуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмжийг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
   2.3. Горимд байршуулах монголын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.4. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат  үйлдвэрийн газарт оруулах                                                                        
710
шаардахгүй
2
Гаалийн нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд байгаа монголын барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах
711
шаардахгүй
3
Барааг гаалийн  баталгаат бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах:
 
      - гаалийн баталгаат агуулахаас
713
700, 703-706
      - гаалийн баталгаат үйлдвэрийн газраас
714
710-713, 715
      - гаалийн тусгай бүсээс
715
750-753, 758-765
4
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах
716
770-773, 778-786
           2.4. Баталгаат үйлдвэрийн газрууд нь нэг эзэмшигчтэй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 714  кодоор бүрдүүлэлт хийнэ.
 
Гурав. Бичиг баримт
 
3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана:
3.1.1. ачааны манифест;
3.1.2. худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
3.1.4. тээврийн  бичиг  баримт;
3.1.5.     гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6.     гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.7.     гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.8.     барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт/ шаардлагатай бол/;
3.1.9.     мэргэжлийн байгууллагын дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.10.шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
4.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 152 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:
     4.1.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах гаалийн байгууллагатай 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулах;
     4.1.2. гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
     4.1.3. зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байх;
     4.1.4. тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон бичиг баримтыг бүрдүүлэх;
     4.1.5. гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;
     4.1.6.  бараа эзэмшигч нь барааг үйлдвэрийн газраас гаргахаас өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас тус горимд байршсан бараа чанараа алдсан буюу муудсан бол уг бараанд экспертизийн акт тогтоолгож гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийх;
     4.1.7. гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь үйлдвэрийн талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг зэргийг хавсаргасан өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авах;
    4.1.8. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй, татварын өргүй байх;
    4.1.9. Гаалийн  баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл авсанаас хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх;
4.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын барааны бүртгэлийг орсон, гарсан бараагаар хөтөлж, барааны хөдөлгөөний сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж харъяа гаалийн байгууллагад өгнө.
4.3.Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт үйлдвэрлэх бүтээгдэхүүний орц, норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага бүтээгдэхүүний орц, норм хэмжээг хянаж тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.
4.4. Гаалийн баталгаат үйлдвэр нь 2 жил тутамд нэг удаа аттестатчилалд хамрагдсан байна.
4.5. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт жижиглэнгийн худалдаа хийхийг хориглоно.
4.6. Гаалийн байгууллага үйлдвэрийн газрын онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
            4.7. Энэ горимд байршуулсан барааг хоёр буюу түүнээс дээш үйлдвэрийн газар дамжуулан оруулсан бол нийт хугацаа нь Гаалийн тухай хуулийн 154.1-д заасан хугацаанаас хэтрэхгүй байна.
Тав. Гаалийн болон бусад татвар
 
 5.1 Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
 
Зургаа. Бусад
 
6.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
6.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байршуулах хугацаа хэтэрсэн барааг  Гаалийн тухай хуулийн 298.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.  
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар  батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
ГЭРЧИЛГЭЭ
 
 
ДУГААР ...
 
 
/Хуулийн этгээдийн нэр,    регистрийн дугаар, оршин буй хаяг /
 
 
 
            /Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
 
 
 
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
 
 
 
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
 
 
 
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
 
 
 
/ гарын үсэг, тамга/
 
 
 
 
 
/Гэрчилгээний ар талд гаргах/
 
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
 
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт
Бүртгэсэн
огноо
Гарын үсэг, тамга
1.
 
 
 
2.
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 2 дугаар
хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар
хавсралт
 
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН  ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
 
1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулахад эрхлэх үйлдвэрлэлийн чиглэлээр  Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс батлагдсан холбогдох стандартыг баримтлахаас гадна  дараахь шаардлага хангана:
Үзүүлэлт
Шаардлага
Зорилго
1.
Гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсон байх
БТКУС-тэй уялдуулан барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулах
Барааны хөдөлгөөний бүртгэлд хяналт тавих
2.
Үйлдвэрийн байр барилгыг бусад байр байгууламжаас тусгаарлах
Тусгаарласан хаалт, лац ломбо тавих, битүүмжлэл хангасан байх
Гаалийн хяналт тавих бололцоог  хангах
3.
Гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал болон харуул, хамгаалалт, дохиолол, камерын хяналтыг байрлуулах
Мэргэжлийн байгууллагаар шаардлага  хангасан түвшинд гүйцэтгэж баталгаажуулсан байх
Учирч болох эрсдлээс хамгаалах
4.
Түүхий эдийг байгалийн нөлөөллөөс хамгаалах боломжтой агуулах, чингэлэгтэй байх
лац ломбо тавих, битүүмжлэл хангасан байх
Барааны чанарыг алдагдуулахгүй  байх
5.
Үйлдвэрлэлийн түүхий эдийг төрөлжүүлэн байрлуулах, дотоод эмх цэгц, тохижилтийг зохион байгуулах
Нэр төрөл, тоо хэмжээ, үлдэгдэлийг заасан шошго тавьж байрлуулах
Гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт бололцоог  хангах
 
2. Бусад
2.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах аж ахуйн нэгжийн улсын бүртгэл болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, татвар, банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт, түрээслэдэг бол түрээсийн гэрээ, агуулахын фото болон схем зураг зэрэг бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
2.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын зориулалтаар ашиглах байр, талбайн байршил, хэмжээ, хүчин чадал, тохижилт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийн талаархи танилцуулгыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 2 дугаар
хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар
хавсралт
 
БАТЛАВ. УГЕГ-ын харъяа ............
                  газар, хорооны дарга                                                                                /................../
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
200.. оны... дугаар сарын                                                                                 Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                              
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, үйлдвэрийн газар эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас ................. газар, хороог төлөөлж  Татвар, бүрдүүлэлт хариуцсан хэлтсийн дарга, нөгөө талаас гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эзэмшигч “...................” ХХК-ний захирал ............... нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
     1.1. Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
     1.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрыг зөвхөн гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрөл олгосон Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
     1.3. “................” ХХК нь Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ..... .. талбай бүхий барилга байгууламжийг гаалийн баталгаат үйлдвэрийн газраар ажиллуулна.
    1.4. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын эрхлэгч, няраваар ажиллах ажилтаны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1.                  Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат үйлдвэрийн газрын холбогдох стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг үйлдвэрийн газар ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцох эцэслэн шийдвэрлэх эрхтэй.
2.2.                  Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, оруулж, гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл түүний татвар, хураамж ногдуулалт, барагдуулалт гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад байнга хяналт тавьж ажиллана.
2.3.                  Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.4.                  Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээ гаргуулан авах, үйлдвэрийн газрын үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог хөтөлнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.5.                  Гаалийн байгууллагаас хийсэн гаалийн хяналт, гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад үйлдвэрийн газар ажиллуулагчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлан, гаалийн үйлдвэрийн газар ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагад тавина.
 
Гурав. Үйлдвэрийн газар ажиллуулагчийн үүрэг
 
         3.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь дараах үүрэг хүлээнэ:
    3.1.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулагч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байна.
    3.1.2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах зорилгоор эрсдлийн санг байгуулсан байна.
    3.1.3. “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горимыг хэрэгжүүлэх журам”-ын 1.12 дахь хэсгийн хавсралтад заасан шаардлагыг ханган ажиллана.
                3.1.4. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулагч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд агуулахын журам, Энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй  холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
                3.1.5. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргахыг хориглоно. /дээрхи заалтыг ГЕГ-ын даргын 2012 оны А/69-р тушаалаар хассан/
                3.1.6. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана.
                3.1.7. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулсан байна.
                3.1.8. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
                3.1.9. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт байгаа барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор харъяалагдах газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд үйлдвэрийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч үйлдвэрийн газар ажиллуулагчтай  хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 
               3.1.10. Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
               3.1.11. Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн үйлдвэрийн газрыг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд үйлдвэрийн газар ажиллуулагч тамга эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
               3.1.12. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцлийг хангана.
     3.1.13. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, үйлдвэрийн газарт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
              3.1.14. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв.  Хариуцлага
 
           4.1. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290.2.13-т заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.
      4.2. Гаалийн тухай хуулийн 152.1.6-д заасны дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг хуулийн дагуу хариуцаж барагдуулна.
 
Тав.Бусад
 
      5.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.
      5.2. Хэрэв тухайн гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагааг түр зогсоосон, /эрхийг түдгэлзүүлсэн/ эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс,  мэдээ гаргаж гаалийн баталгаат үйлдвэрийн газар хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. УГЕГ-ын даргын тушаал гарснаас хойш 3 хоногийн дотор харъяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.
      5.3. Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
      5.4. Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
 
 
  
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:
 
ОРЛОГЧ ДАРГА
                                                         
                                          ……….……….
 
 
ГУАБ
 
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
"........................" ХХК-ний ЗАХИРАЛ
 
                                     
                                             ......................
 
     ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЭРХЛЭГЧ
                                         .............................
                                
Хаяг: 
Утас:
 
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
 
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
2.