Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/42-р тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын      
2008 оны 678 дугаар тушаалын 4 дүгээр
хавсралт
 
ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Гаалийн баталгаат барилгын талбайн горим /Гаалийн тухай хуулийн 163-168 дугаар зүйл, цаашид “горим” гэх/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтлана.
1.2. Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих зорилгоор горим сонгох, барааг горимд байршуулах, горим дуусгавар болгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Аж ахуйн нэгж, байгууллагын барих барилга байгууламж нь Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламж болохыг нотолсон эрх бүхий холбогдох газрын шийдвэртэй байна.
1.4. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
1.5. Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.4-т заасан гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно. 
1.6. Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага холбогдох зөвшөөрлийн дагуу эрхлэн явуулна.
 
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 164 дүгээр зүйлд заасан барааг байршуулна.
2.2. Тухайн барилгыг барихад ашиглагдах хилийн чанадаас ирсэн техник, тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг энэ горимд байршуулахгүй бөгөөд мэдүүлэгчийн сонгосон бусад горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
2.3 Гаалийн тухай хуулийн 167.2-т заасны дагуу барааг тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд байршуулна.
   2.4.. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулах                                                                       
730
шаардахгүй
2
Барааг гаалийн  баталгаат бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах :
 
гаалийн баталгаат агуулахаас
731
700, 703, 704, 706
баталгаат барилгын талбайгаас
732
730-731, 733-734
гаалийн тусгай бүсээс
733
750-753, 758-765
3
Барааг чөлөөт бүсээс гаалийн баталгаат барилгын талбайд оруулах
734
770-773, 778-786
           2.5. Гаалийн баталгаат барилгын талбайнууд нь нэг эзэмшигчтэй байх тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийн горимын 732 кодоор бүрдүүлэлт хийнэ.
 
Гурав. Бичиг баримт
 3.1.  Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана:
3.1.1. ачааны манифест;
3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
3.1.4. тээврийн  бичиг  баримт;
3.1.5. гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6. гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.7. гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.8. барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт/ шаардлагатай бол/;
3.1.9. мэргэжлийн байгууллаган дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.10. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-т заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
4.1.Гаалийн баталгаат барилгын талбай эзэмшигч нь Гаалийн тухай хуулийн 166 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангаж ажиллана:
     4.1.1. барилга, байгууламжийг байгуулах тухай Засгийн газрын шийдвэр, газар олголтын тогтоол гаргуулсан байх;
     4.1.2. гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулан ажилах;
                 4.1.3. гаалийн байгууллагаас томилогдсон гаалийн ажилтныг ажлын байр болон ажиллах нөхцөлөөр хангах;
     4.1.4. зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байх;
     4.1.5. тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах, санхүүгийн чадавхтай болохыг нотолсон байх;
    4.1.6. гаалийн баталгаат барилгын талбайн ажлын байр нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барилгад ашиглагдсан, үлдэгдэл барааны өдөр дутмын хяналтыг хангах үүднээс барилгын талбай эзэмшигч нь барааны код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн системийг нэвтрүүлсэн байх;
    4.1.7. баригдаж буй барилга байгууламж нь байгалийн нөлөөллөөс бараа, тээврийн хэрэгслийг хамгаалах боломжтой агуулах, чингэлэгтэй байна.
    4.1.8. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй, татварын өргүй байх;
4.2. Бараа эзэмшигч нь барааг барилгын талбайгаас гаргахаас өмнө гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед тус горимд байршуулсан бараа чанараа алдсан буюу муудсан бол даруй гаалийн байгууллагад мэдэгдэж, уг бараанд экспертизийн акт тогтоолгож, гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
4.3. Гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан барааны орцын норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага орцын нормын хэмжээг хянаж тогтооно. Орцын нормын хэмжээг тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.
4.4. Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааны явц, ажлын гүйцэтгэл, орсон барааны орц нормын мэдээг дараа сарын 02-ны дотор энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу гаргаж харъяа гаалийн байгууллагад өгч байна.
4.5. Гаалийн байгууллага барилгын талбайн онцлог байдлыг харгалзан шаардлагатай бол тусгай нөхцөл шаардлага тавьж болно.
 
Тав. Гаалийн болон бусад татвар
 
5.1 Гаалийн баталгаат барилгын талбайд байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2. Гаалийн баталгаат барилгын талбайн горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
 
Зургаа. Бусад
 
6.1. Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
ГЭРЧИЛГЭЭ
 
 
ДУГААР ...
 
 
/Хуулийн этгээдийн нэр,  регистрийн дугаар, оршин буй хаяг/
 
 
 
            /Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
 
 
 
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
 
 
 
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
 
 
 
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
 
 
 
/ гарын үсэг, тамга/
 
 
 
 
 
 
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
 
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт
Бүртгэсэн
 
 
огноо
Гарын үсэг, тамга
1.
 
 
 
2.
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
 
 
БАТЛАВ. УГЕГ-ын харъяа ............
                  газар, хорооны дарга                                                                                /................../
 
 
ГААЛИЙН БАТАЛГААТ БАРИЛГЫН ТАЛБАЙ  ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
 
200.. оны... дугаар сарын                          Дугаар ....                                    Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                              
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн баталгаат барилгын талбайн горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, барилгын талбайн ажиллуулагчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас .................. газар, хороог төлөөлж  .................... нөгөө талаас гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч  “................” ХХК-ний захирал ................ нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.Энэ гэрээ нь “Гаалийн баталгаат барилгын талбайн  горимыг хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2.Гаалийн баталгаат барилгын талбайг зөвхөн гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрөл олгосон Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацаагаар зарлагдсан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
1.3.“....................” ХХК нь Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан .....  бүхий талбайг гаалийн баталгаат барилгын талбайгаар ажиллуулна.
1.4.Уг барилга байгууламжийн барилга угсралтын ажил болон улсын төсөвт төлөх Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ерөнхий графикийг батлуулна.
1.5.“Гаалийн баталгаат барилгын талбайн  горимыг хэрэгжүүлэх журам”-ын 5 дахь зүйлд заасны дагуу гаалийн бүрдүүлэлтийн горимд мөрдөх баталгааг гүйцэтгэнэ.
1.6.Барилгыг ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг бүрэн төлж барагдуулна.
1.7.Гаалийн баталгаат барилгын талбайн эрхлэгч, няраваар ажиллах ажилтаны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн баталгаат барилгын талбайн холбогдох шаардлагыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг барилгын талбай ажиллуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцон эцэслэн шийдвэрлэх эрхтэй болно.
2.2.Барилгын талбайн үйл ажиллагаа, оруулж гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтанд байнга хяналт тавьж ажиллана.
2.3.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.4.Гаалийн баталгаат барилгын талбайд орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавьж, барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг сар бүр  гаргуулан авч, барилгын талбайн үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог хөтөлнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн баталгаат бүсийн  программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.5.Гаалийн байгууллагаас хийсэн хяналт, гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад барилгын талбайн газар ажиллуулагчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлан, гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагад тавина.
2.6.Гаалийн баталгаат барилгын талбайтай холбогдон шинээр гарсан журам, зааврыг барилгын талбай ажиллуулагчид тухай бүр нь танилцууулж байна.
 
Гурав.  Барилгын талбай ажиллуулагчийн үүрэг
 
3.1.Гаалийн баталгаат барилгын талбай эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ:
        3.1.1.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байна.
        3.1.2.Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах зорилгоор эрсдлийн санг байгуулсан байна.
                    3.1.3.Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулагч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд барилгын талбайн журам, энэ гэрээ болон тухайн газар, хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй  холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
                    3.1.4.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргахыг хориглоно. /дээрхи заалтыг ГЕГ-ын даргын 2012 оны А/69-р тушаалаар хассан/
                   3.1.5.Гаалийн баталгаат барилгын талбайд бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангана.
                   3.1.6.Гаалийн баталгаат барилгын талбайн барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
                   3.1.7.Гаалийн баталгаат барилгын талбайд байгаа барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор харъяалагдах газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд барилгын талбай хариуцсан гаалийн улсын байцаагч барилгын талбайн эзэмшигчтэй хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа тухайн сард гаалийн баталгаат барилгын талбайд оруулсан, гаргасан барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 
                  3.1.8.Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
                  3.1.9.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн барилгын талбайг хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд барилгын талбай ажиллуулагч тамга эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
                  3.1.10.Гаалийн баталгаат барилгын талбайд үзлэг тооллого хийлгүүлэх, данс бүртгэлийг шалгуулах, ийнхүү үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.
            3.1.11.Гаалийн баталгаат барилгын талбайд гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, барилгын талбайд байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
                 3.1.12.Гаалийн баталгаат барилгын талбайн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв. Хариуцлага
 
             4.1. Гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах хуулийн этгээд нь гаалийн хууль тогтоомж зөрчсөн бол Гаалийн тухай хуулийн 290.2.13-т  заасны дагуу хариуцлага ногдуулан, гаалийн болон бусад татварыг төлж барагдуулна.
4.2.Гаалийн баталгаат барилгын талбай эзэмшигч нь өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас барааг дутаасан, гэмтээсэн, чанар байдлыг нь алдагдуулсан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг барагдуулна.
 
Тав. Бусад
 
5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар хороо шийдвэрлэнэ.
5.2.Хэрэв тухайн гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/, эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс  мэдээ гаргаж гаалийн баталгаат барилгын талбай хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. УГЕГ-ын даргын тушаал гарснаас хойш 3 хоногийн дотор харъяалагдах гаалийн газар, хорооны албаны нэгжид өгсөн байна.
5.3.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.4.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
 
  
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:
 
ОРЛОГЧ ДАРГА
                                                   
    
                                          ……….……….
 
 
ГУАБ
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
"........................" ХХК-ний ЗАХИРАЛ
 
                                    
                                             ......................
 
 Барилгын талбайн ЭРХЛЭГЧ
                                         .............................
                                
Хаяг: 
Утас:
 
 
 
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
 
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
2.