Хэвлэх DOC Татаж авах
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын      
2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар  хавсралт
 
             ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Татваргүй барааны дэлгүүрийн горим /Гаалийн тухай хуулийн 169-173 дугаар зүйл/-ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
1.2. Татваргүй барааны дэлгүүрийн /цаашид Дэлгүүр гэх/ горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг  энэ журмаар зохицуулна.
1.3. Горимыг мэдүүлэгч сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг уг горимд байршуулна.
            1.4. Олон улсын нислэг үйлдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний явцад дэлгүүрийн салбар ажиллуулж, үйлчилгээ явуулж болно.
1.5. Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.6-д заасан татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно. 
            1.6. Харьяа гаалийн байгууллага нь дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ байгуулж  үйл ажиллагаанд нь хяналт тавина.
               
Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Гаалийн тухай хуулийн 170.1.1-107.1.6-д зааснаас бусад барааг байршуулна.
   2.2. Горимд байршуулах монголын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.3.  Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
  

     

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Шаардах өмнөх бүрдүүлэлтийн горимын код

1

Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах

740

шаардахгүй

2

Монголын барааг татваргүй барааны дэлгүүрт оруулах

741

шаардахгүй

3

Барааг гаалийн баталгаат агуулахаас татваргүй барааны дэлгүүрт оруулах

742

700

4

Барааг татваргүй барааны дэлгүүрээс татваргүй барааны  дэлгүүрт шилжүүлэх

743

740-742

5

Барааг гаалийн баталгаат агуулахаас өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт оруулах

744

705

 
 
 2.4. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нэг компани өөрийн нэг
дэлгүүрээс нөгөө дэлгүүрт шилжүүлэхэд  743 кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.    
2.5. Гаалийн бүрдүүлэлтийн горимын 741 кодоор бүрдүүлэлт хийхэд олон улсын стандартын шаардлага хангасан, монголын үндэсний үйлдвэрийн брэнд бараа  хамаарна.
2.6. Татан буугдсан татваргүй барааны дэлгүүрийн барааг тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтээр гаалийн бүрдүүлэлтийн горимын 744 кодоор бүрдүүлэлт хийж, өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт шилжүүлэх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
/2.5, 2.6 дахь заалтыг ГЕГ-ын даргын 2012 оны 205-р тушаалаар нэмсэн/
 
 
 
Гурав. Бичиг баримт
 
           3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана:
          3.1.1. ачааны манифест;
       3.1.2. гадаад худалдааны гэрээ эсхүл гадаад худалдааны захиалга;
       3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/ ;
       3.1.4. тээврийн  бичиг  баримт;
       3.1.5. гарал үүслийн гэрчилгээ;
       3.1.6. гадаад төлбөр тооцооны баримт;
       3.1.7. гаалийн үнийг батлах бичиг баримт;
       3.1.8. барааны чанарын гэрчилгээ;
       3.1.9. мэргэжлийн байгууллагын дүгнэлт /дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнд/;
       3.1.10. шаардлагатай бол бусад бичиг баримт.
3.2. Мэдүүлэгч 3.1-д заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
 Дөрөв. Горимын шаардлага
 
            4.1. Татваргүй барааны дэлгүүр нь Гаалийн тухай хуулийн 171.1-д зааснаас гадна дараахь нөхцөл шаардлагыг  хангаж ажиллана:
                  4.1.1.Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий анх гэрээ байгуулсан компаниас бараа оруулж ирэх
                  4.1.2.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь  гадаадын гэрээлэгч компаниа өөрчлөх тохиолдолд Гаалийн удирдах төв байгууллагад урьдчилан мэдэгдэж, гэрээгээ хянуулж зөвшөөрөл авна.    
               4.1.3. Хилийн боомт дахь гарах урсгалд байгаа дэлгүүр нь гадаадад зорчих тийз, гадаад паспорт, зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн хилийн чанадад зорчиж буй зорчигчдод үйлчлэх;
                 4.1.4. гаалийн нутаг дэвсгэрийн гүнд байрлах дэлгүүр нь Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын дипломат эрх ямба, дархан эрх эдлэх албан тушаалтнуудад үйлчлэх ба  гаалийн удирдах төв байгууллагаас гаргаж өгсөн нэрсийн дагуу үйлчлүүлэгчдэдээ цахим карт олгоно. Энэ дэд заалт гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консулд хамаарахгүй. /ГЕГ-ын даргын 2011 оны 254-р нэмэлт орсныг тусгав/.
            4.2. Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагын захиалгаар тусгай үйлчилгээ явуулах тохиолдолд холбогдох нот бичиг, албан ёсны хүсэлтийг худалдан авах барааны тоо хэмжээтэй жагсаалтын хамт хяналт тавьж буй гаалийн байгууллагад ирүүлнэ.  Хяналт тавьж буй гаалийн байгууллага бичиг баримтыг хянаж, бүртгэлд авч барааг олгоно.       
            4.3. Дэлгүүрийн бараанаас дарс 2 л, архи 1 л, янжуур тамхи 200 ш, сигар 50 ш, үнэртэй ус 0,250 л ба сүрчиг 50 г болон бусад барааг төрөл бүрээс зохих нэгжээр 3-аас дээш, мөн түүнчлэн энэ журамд зааснаас өөрөөр, захиалгаар, загварын, зээлийн, нэмэгдэл үйлчилгээний /борлуулалтын өмнөх бэлтгэл ажил, баглах, боох, үзүүлэн таниулах, дахин савлах г.м. үйлчилгээнээс бусад/ болон хаягаар үйлчлэх замаар худалдахыг зөвшөөрөхгүй.
            4.4. Дэлгүүрээр үйлчлүүлэх эрх бүхий иргэдээс бусад хүмүүст үйлчлэхийг хориглоно.
            4.5. Дэлгүүр нь бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд энэ журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий кассын талон олгоно. Кассын талон нь үйлчлүүлэгчийн нэр, дипломат үнэмлэхний дугаар, паспортын болон нислэгийн тийзийн дугаар, иргэний харъяалал, үйлчлүүлсэн он, сар, өдөр, худалдан авсан барааны тоо, хэмжээ, үнэ зэрэг мэдээллийг багтаасан байна. Дэлгүүр нь дээрх талоны өөрт хамаарах хэсгийн мэдээллийг сүлжээнд оруулна.         
            4.6. Дэлгүүрийн барааны шошго, эсхүл хайрцаг дээр “Mongolian duty not paid” гэсэн энэ журмын 4 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий дардастай байна.  
            4.7. Дэлгүүрийн агуулахад байгаа барааг төрөлжүүлэн хадгалж, нэр, төрөл, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан шошго тавьсан байна.
            4.8. Барааны хадгалалтын хугацаа дууссан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн барааг устгах горимд шилжүүлнэ.
            4.9. Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хадгалагдаж байгаа барааны чанар, бүрэн бүтэн байдлыг хангана.  
4.10. Татваргүй барааны дэлгүүрт орсон, гарсан, үлдэгдэл барааны сар бүрийн   мэдээг дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж тухайн гаалийн байгууллагад өгнө.
4.11.Татваргүй барааны дэлгүүр нь 2 жил тутамд нэг удаа аттестатчилалд хамрагдсан байна.
            4.12. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч нь нь дэлгүүрийн талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг, зураглалтай өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авна.
           
Тав. Хяналт тавих
          
         5.1. Гүний гаалийн байгууллага нь  гаалийн нутаг дэвсгэрийн гүнд ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон  олон улсын байгууллагын  дипломат эрх ямба, дархан  эрх эдлэх албан тушаалтнуудын худалдан авсан барааны мэдээг өдөр бүр хянаж баталгаажуулан, дэлгүүрийн кассын талонд бичигдсэн нэр, үнэмлэхний дугаарыг  Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн  нэрсийн жагсаалттай улирал бүр тулган шалгаж, тайланг  ГЕГ-ын харьяалах албаны нэгжид ирүүлж байна.  
         5.2. Төмөр замын вокзал дээр ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүрээр үйлчлүүлсэн зорчигчдын худалдан авсан барааны тайланг өдөр бүр хянаж баталгаажууулан, дэлгүүрийн кассын талонд бичигдсэн зорчигчдын нэрс, билет, паспортын дугаар зэрэг мэдээллийг  төмөр замын билетийн кассын бүртгэлтэй улирал бүр тулган шалгаж, тайланг ГЕГ-ын харьяалах албаны нэгжид ирүүлж байна. 
         5.3. Хилийн бүсэд ажиллаж байгаа татваргүй барааны дэлгүүрийн өдрийн мэдээг өдөр бүр хянаж баталгаажуулан, дэлгүүрийн кассын талонд бичигдсэн зорчигчдын нэрс, суудлын талон, паспортын дугаарыг  хилийн цэргийн хилээр гарсан бүртгэлтэй улирал бүр тулган шалгаж, тайланг ГЕГ-ын холбогдох албаны нэгжид ирүүлж байна. /Дээрхи заалтуудыг 2011 оны 254-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
         5.4. Шаардлагатай тохиолдолд гаалийн удирдах төв байгууллага, хяналт тавьж буй гаалийн байгууллага нь татваргүй барааны дэлгүүрүүдэд шалгалт хийнэ.   
        
Зургаа . Гаалийн болон бусад татвар
 
6.1 Татваргүй барааны дэлгүүрт байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
6.2. Татваргүй барааны дэлгүүрийн горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
 
         
 
 
 Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
ГЭРЧИЛГЭЭ
 
 
ДУГААР ...
 
 
/Хуулийн этгээдийн нэр,  регистрийн дугаар, оршин буй хаяг/
 
 
 
            /Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
 
 
 
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
 
 
 
/Гаалийн баталгаат бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
 
 
 
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
 
 
 
/ гарын үсэг, тамга/
 
 
 
 
 
 
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
 
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт
Бүртгэсэн
 
 
огноо
Гарын үсэг, тамга
1.
 
 
 
2.
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
 
                                                                       Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
 
 
БАТЛАВ. “.................” ХХК-ий захирал                        БАТЛАВ. .................... дахь гаалийн     
.........................................                                                      газар / хорооны ..............................
 
 
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР ЭЗЭМШИГЧТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
 
200.. оны... дугаар сарын                                                                                 Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                  
           
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах,  дэлгүүр  эзэмшигчийн эрх үүргийг тогтоох зорилгоор нэг талаас ............. газар, хороог төлөөлж .......... дарга, нөгөө талаас татваргүй барааны дэлгүүр эзэмшигч “..........” ХХК-ний захирал ...... нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1.Энэ гэрээ нь “Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2.Татваргүй барааны дэлгүүрийг УГЕГ-ын даргын тушаалд заасан зориулалт, хугацаагаар, нэр заагдсан байршил /..... м2 талбайд/ , газар нутагт ажиллуулж,  эрх бүхий хүмүүст үйлчилнэ.
1.3.Дэлгүүрийн эрхлэгч, няраваар ажиллах ажилтаны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
       2.1.Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татваргүй барааны дэлгүүрийн стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангуулах зорилгоор дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавих гаалийн улсын байцаагчийг томилон ажиллуулна
2.2.Татваргүй барааны дэлгүүрт орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавьж, бүртгэл тооцоог....  журмын хавсралт .... батлагдсан маягтын дагуу хөтөлнө. Сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээг..... журмын хавсралт ....т заасан маягтын дагуу гаргуулан авч, хянаж баталгаажуулан УГЕГ-ын холбогдох хэлтэст тогтоосон хугацаанд ирүүлнэ. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь татваргүй барааны дэлгүүрийн хяналтын программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.3.Гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар гаалийн бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад татваргүй барааны дэлгүүр эзэмшигчийн буруутай  үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоос гадна гэрээг цуцлах, дэлгүүрийн  зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагад тавина.
2.4.Шаардлагатай тохиолдолд татваргүй барааны дэлгүүрийн бараанд тооллого шалгалт хийнэ.
2.5.Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаатай холбогдолтой шинээр гарсан, өөрчлөлт орсон хууль, тогтоомж, журам зааврыг тухай бүрт нь танилцуулж байна. 
 
Гурав. Татваргүй барааны дэлгүүр эзэмшигчийн үүрэг
 
3.1.Татваргүй барааны дэлгүүр эзэмшигч нь гаалийн тухай хуулийн 171.1, энэ журмын 4.1-4.1.10-т заасан нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллана.
3.2. Татваргүй барааны дэлгүүр эзэмшигч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
3.3.Татваргүй барааны дэлгүүрт бараа оруулах, гаргахад гаалийн мэдүүлгийг үндэслэн, ажлын өдрийн цагийн хуваарьт багтаан гүйцэтгэнэ.
3.4.Татваргүй барааны дэлгүүрийн лангуун дээр барааг төрөлжүүлэн, олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу өрж, дэлгүүрийн агуулахад барааг төрөлжүүлэн барааг оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байхаар хурааж, хаягжуулж, шошго тавьсан байх, ингэхдээ шошгон дээр гаалийн мэдүүлгийн R дугаар, огноог заавал бичсэн байна. Гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцлөөр хангана.
3.5.Татваргүй барааны дэлгүүр нь  гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулсан байна.
3.6.Татваргүй  барааны дэлгүүрийн бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
3.7.Татваргүй барааны дэлгүүрийн барааны хөдөлгөөний мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 02-ны дотор  багтаан харъяалагдах газар хорооны холбогдох алба хэлтэст ирүүлнэ. Мэдээ гаргахдаа тухайн сард дэлгүүрт оруулсан, гаргасан барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана.  
3.8.Гаалийн байгууллагын шаардсан баримт бичиг, тайлан мэдээг цаг тухайд нь үнэн зөв гаргаж өгнө. Дэлгүүрийн үйлчилгээний журам болон үйлчлүүлэгчид заавал мэдвэл зохих журам, горимын заалтуудаас үйлчлүүлэгч нарт сурталчилах
3.9.Татваргүй барааны дэлгүүрээс худалдаалах бүх төрлийн бараа, тэдгээрийг жижиглэн худалдаалахаар савласан барааны шошго эсхүл хайрцаг дээр “Mongolian duty not paid” гэсэн дардас наасан байна.
3.10.Татваргүй барааны дэлгүүрийн үйлчилгээг  эхлүүлэхээр дэлгүүрийг нээх, хаах бүрт хариуцсан ГУБ-д өмнөх битүүмжлэлийг шалгуулах буюу битүүмжлэл хийлгэнэ.
3.11.Өдөр бүр зарагдсан барааны мэдээг бараа тус бүрээр гаргаж дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагчаар хянуулна.   
3.12.Сар бүрийн мэдээг гаргахдаа тухайн дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд дэлгүүр эзэмшигч тамга, эсхүл тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
3.13.Татваргүй барааны дэлгүүрт үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөлийг хангана.
3.14.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж, татваргүй барааны дэлгүүрт байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
3.15.Дэлгүүрийн байр талбай, агуулахын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв. Бусад зүйл
 
4.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар, хороо шийдвэрлэнэ.
4.2.Хэрэв тухайн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/, эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс,  мэдээ гаргаж дэлгүүр хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. УГЕГ-ын даргын тушаал гарснаас хойш 3 хоногийн дотор харъяалагдах гаалийн газар, хорооны хэлтэс албанд өгсөн байна.
4.3.Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажина.
4.4.Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:
 
ОРЛОГЧ ДАРГА
                               
                        
                                          ……….……….
 
 
ГУАБ
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
"........................" ХХК-ний ЗАХИРАЛ
 
                                    
                                             ......................
 
ТАТВАРГҮЙ БАРААНЫ                                         ДЭЛГҮҮРИЙН ЭРХЛЭГЧ
.......................
                                
Хаяг: 
Утас:
 
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
 
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
2.
 
 
 
 
                                                                            
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар хавсралт
 
         ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮРЭЭС БАРАА ХУДАЛДАН АВСНЫГ
    НОТЛОХ КАССЫН ТАЛОНЫ ЗАГВАР

 

SALES SLIP № ______________________
 
 
Date _______________________
Name ____________________________________________________
Country ______________ Card and passport №_________________
Code             Description of goods             Quantity             Amounts
 
76689            KING OF SCOTS                        1                       8.00
12520            JOHN. WALKER RED               1                     15.00
 
 
Currency:                    USD                             Total                  23.00
 
Card / Ticket ______________________________________________
 
Address:
BUYANT-UKHAA AIRPORT TERMINAL BUILDING
D.F Co. LTD DUTY FREE SHOP ULAANBAATAR
MONGOLIA
 
Tel: /976-11-____________/         Fax: /976-11- _____________/
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

                                                                                    Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан журмын 4 дүгээр хавсралт
 
 
 
                                  
 

 

²Mongolian duty not paid