A

A

A

Бүлэг: 1979
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

2008 оны 10 сарын 22 өдөр Улаанбаатар хот





Дугаар 678
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. “Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 1 дүгээр,
“Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 2 дугаар,
“Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 3 дугаар,
Гаалийн баталгаат барилгын талбайн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 4 дүгээр,
“Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 5 дугаар /энэ хавсралтад ГЕГ-ын даргын 2012 оны 205-р тушаалаар нэмэлт орсон/,
“Гаалийн тусгай бүсийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/42-р тушаалаар 1,2,3,4,5 дугаар хавсралтыг хүчингүй болсон/

Энэ тушаалд ГЕГ-ын даргын 2011 оны 254, 2012 оны А/69-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав.

                              ДАРГА Д.          ЦЭВЭЭНЖАВ



                      Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2984 дугаарт бүртгэсэн