Хэвлэх DOC Татаж авах

                                                           Монгол Улсын Ерөнхийлөгчийн

                                                            1996 оны 2 дугаар сарын 26-ны

                                                            өдрийн 26 дугаар зарлигийн 1

                                                                      дүгээр хавсралт

 

ПРОКУРОРЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР

 

          1.Прокурорын дүрэмт хувцас нь Прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрөн удирдлагатай байх зарчмыг тусгаж, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны нэр төр, сүр хүчийг илэрхийлнэ.

          2.Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан прокурорын дүрэмт хувцас нь дараахь загвартай байна.

        Хар хөх өнгийн саравчтай малгай. Малгайн саравчны голлох дээд талд шар өнгийн бадам цэцэг дээр суурилсан Прокурорын байгууллагын бэлгэдлийг байрлуулсан байна. Малгайны хүрээ нь цэнхэр өнгөтэй байна.

          Хар хөх өнгийн дугуй малгай. Малгайн голлох хэсэгт шар өнгийн бадам цэцэг дээр суурилсан Прокурорын байгууллагын бэлгэдэл байна. Энэ малгайг зөвхөн эмэгтэй прокурор өмсөж хэрэглэнэ.

          Хар хөх өнгийн задгай энгэртэй китель. Кителийн ханцуй нь цэнхэр өнгийн эмжээртэй, эрэгтэй прокурорын кителийн энгэрт соёмбо бүхий зургаан ширхэг, эмэгтэй прокурорын кителийн энгэрт дөрвөн ширхэг шар өнгийн том товч, хоёр ханцуйнд мөн соёмбо бүхий тус бүр хоёр жижиг шар товч байна. Харин Улсын Ерөнхий Прокурор, түүний орлогч нарын кителийн захны үзүүр нь шар өнгийн битүү сүлжмэл угалзан хээ бүхий саан эмжээртэй, кителийн товчнууд нь төрийн сүлдтэй байна.

          Хар хөх өнгийн урт өмд. Улсын Ерөнхий Прокурор, түүний орлогч нарын урт өмд нь хоёр талдаа цэнхэр өнгийн гурвалсан эмжээр (кант)-тэй байх бөгөөд хоёр йзахын эмжээр нь тус бүр 18-20 мм, голын эмжээр нь 2 мм өргөнтэй, эмжээр хоорондын зай 5 мм байна. Харин бусад прокурорын урт өмд нь хоёр талдаа 2 мм-ийн өргөнтэй цэнхэр өнгийн дан эмжээртэй (юбка нь ар талдаа битүү оноотой) байна.

          Хар хөх өнгийн задгай энгэртэй дотортой цув. Цувны энгэрт соёмбо бүхий зургаан ширхэг шар өнгийн том товч, хоёр ханцуйд нь соёмбо бүхий тус бүр хоёр ширхэг жижиг товч байна. Улсын Ерөнхий Прокурор, түүний орлогч нарын цувны товч нь төрийн сүлдтэй байна.

          Өвлийн малгай. Малгайн голлох хэсэгт шар өнгийн бадам цэцэг дээр суурилсан Прокурорын байгууллагын бэлгэдэл байна. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх зэрэг дэвтэй прокурор каракуль малгай, бусад прокурор цегейк малгай тус тус өмсөнө.

          Өвлийн пальто. Каракуль (цегейк) захтай, энгэртээ соёмбо бүхий зургаан ширхэг шар өнгийн том товч, хоёр ханцуйд нь соёмбо бүхий тус бүр хоёр ширхэг жижиг товч байна. Улсын Ерөнхий Прокурор, түүний орлогч нарын пальтоны товч нь төрийн сүлдтэй байна.

 

                                                  --------------оОо-------------