A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

2000 оны 12 дүгээр сарын 22- ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, дансны үлгэрчилсэн зааврыг хавсралт ёсоор баталсугай.

2.Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан дээр дурдсан зааврыг 2001 оноос эхлэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх ажлыг түргэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс, татварын албадын дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс /Р.Батжаргал/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 1995 оны 40 тоот тушаалыг 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчингүй болсонд тооцсугай.