Хэвлэх DOC Татаж авах

Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны

388 дугаар тушаалаар  батлагдсан журмын 1 дүгээр хавсралт

 
ГААЛИЙН  ЗУУЧЛАГЧТАЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
2010 оны ... дугаар                                              Дугаар.                                         Улаанбаатар хот
 сарын ... өдөр                                 
                                               
Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 388 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлэх,
Монгол Улсын Засгийн газраас “Бизнесийн орчин шинэтгэлийн жил” зарласаныг бодит үйл ажиллагаагаар дэмжих,
Гаалийн байгууллага худалдааг хөнгөвчлөх, түүний зэрэгцээ хяналт шалгалтыг оновчтой, чанартай болгох, шинэ арга ажиллагааг нэвтрүүлэх,
Гаалийн зуучлагчийн институцийг олон улсын стандартад нийцүүлэх,
Мэдээлэлд үндэслэсэн хууль сахилтын төвшинг дээшлүүлэх,
Дэлхийн гаалийн байгууллагын Багц Стандартын “Гааль-Бизнес” тулгуур багана зарчмыг баримтлах,
Гаалийн болон гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг хүнд суртал, авилгалаас ангид байлгах цогц арга хэмжээний чухал  хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор
Нэг талаас ....................................... гаалийн газар, хороог төлөөлж....................................   Нөгөө талаас гаалийн зуучлагчийн эрх бүхий “.......................................” ХХК-ний захирал .............................. нар энэ гэрээг дараах нөхцөлийг харилцан тохиролцож байгуулав.
 
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэ гэрээ нь “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилготой эрх зүйн баримт бичиг болно.
1.2.Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж нь Сангийн Сайдын 20… оны ... тоот  тушаалаар баталсан нутаг дэвсгэрт  зуучлах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг эрхэлнэ.
1.3.Зуучлагч аж ахуйн нэгж нь төлөөлөн ажиллах байгууллага, иргэнтэй гэрээ байгуулна.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1. Гаалийн хууль тогтоомж, мэдээллээр тухай бүр хангах ;
2.2.  Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх ;
2.3. Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх.
Гурав. Гаалийн зуучлагчийн  эрх, үүрэг
 
3.1.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтад тухай бүр хамруулах;
            3.2.Гаалийн зуучлал гүйцэтгэх үйлчилгээний хөлсний хэмжээг ил тод, олон нийтэд харагдахуйц газар байрлуулах;
3.3.Үйлчлүүлэгчийг гаалийн хууль тогтоомжийн мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх;
3.4.Гаалийн байгууллагад мэдүүлж буй барааны талаар бүрэн гүйцэт, үнэн зөв мэдээлэл өгөх ;
3.5. Барааны ангилал, гаалийн татварын хувь хэмжээ, гаалийн хэлцлийн үнийг үнэн зөв тодорхойлж, гаалийн татварыг зөв мэдүүлэх ;
3.6. Зуучлуулагч байгууллага, иргэн худалдааны луйвар болон бусад гаргаж болзошгүй зөрчлийн талаархи мэдээллийг тухай бүр гаалийн байгууллагад ирүүлэх ;
3.7. Гаалийн зуучлал хийсэн, мэдүүлсэн барааны бүртгэлийг тогтмол хөтлөнө. Гаалийн байгууллагаас яаралтай мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлэх ;
3.8.Гаалийн зуучлагч нь энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий хувийн тэмдгийг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд олгох;       
            3.9.Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнгүй болох тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож, энэ тухай гаалийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
3.10.Бараа, тээврийн хэрэгсэл эзэмшигч гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчихийг завдах үйлдлийг тухай бүрд таслан зогсоож, энэ тухай тэр даруй харъяалах гаалийн газар, хорооны гаалийн хяналт хариуцсан ГУАБ, ГУБ-д мэдэгдэх ;
3.11.Гаалийн байгууллагын болон импортлогчдийн өмнө хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэн, зуучлалын институцын  зарчимыг чанд сахин ажиллах;
3.12. Гаалийн зуучлагч нь гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр гаалийн байгууллагын шадар туслагч байх.
 
Дөрөв. Бусад
 
            4.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах асуудлыг гэрээ байгуулсан хоёр талын саналыг харгалзан гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ.
            4.2. Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг хоёр жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
       4.3. Энэ гэрээг баталсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
Гаалийн байгууллагыг  төлөөлж:
 
 
Зуучлагчийг төлөөлж:
......................газар, хороо, салбарын дарга                                         ……….……….
Хаяг:
Утас.
 
“.............................” ХХК-ний захирал
                 ...............................
 Хаяг
Утас:
 
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны
388  дугаар тушаалаар батлагдсан
журмын 2 дугаар хавсралт
 
ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙН ТЭМДЭГ
Text Box:
15 мм
 
 

         Гаалийн бүртгэгдсэн           
        мэргэжилтэн нэр  /код/
                                                                           40 мм
                      
 
                    ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНИЙ ГЭРЧИЛГЭЭ 
 
 
ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТЭН
THE REGISTERED CUSTOMS SPECIALIST
 
                       ҮНЭМЛЭХ /ID № ...
 
 
       Овог ................................................
       Surname .....................................................
        Нэр ..................................................
        Given name .................................................
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

        Регистр/ Registration № .......................
 
 
 
 
   Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газар
 Customs General Administration of  Mongolia
Text Box: 100 мм
     
  Гэрчилгээ эзэмшигч нь гаалийн хууль тогтоомжийн дагуу  гаалийн бүртгэгдсэн
 мэргэжилтний эрх эдэлж, үүрэг хүлээнэ.        
   
 
 
The holder is entitled to exercise the rights and duties of the Registered Customs        Specialist under Customs Law
 
 
Хүчинтэй хугацаа ................................
          Valid until :
 
Гаалийн Ерөнхий Газрын дарга 
                   .................................. Д.Цэвээнжав
 
CGA Director General D.Tsevenjav
 
 Сунгасан хугацаа:   .......................... 
            Extension :
 
Гаалийн Ерөнхий Газрын дарга
                  ..................................... Д.Цэвээнжав
 
CGA Director General D.Tsevenjav
 
 
 
 
 
                          80 мм