Хэвлэх DOC Татаж авах
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл.
 
1.1. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх, гаалийн байгууллагад бүртгүүлэх, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулах, шалгах, шийдвэр гаргах, оюуны өмчийн эрхэд хамаарах болон зөрчилтэй барааны талаар харилцан мэдээлэл солилцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.           
 
1.2. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулах болон бусад харилцааг зохицуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гаалийн тухай хууль, Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
 
1.3. “Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа” гэдэгт зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээл болох шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл, Монгол Улсын оюуны өмчийн газраас эрхийн хамгаалалт хийж, патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ олгосон ашигтай загвар, газар зүйн заалт, гэрчлэх тэмдэг, бүртгэгдсэн барааны тэмдэг бүхий барааг ойлгоно.
 
1.4. “Барааг саатуулах” гэдэгт барааны гаалийн бүрдүүлэлтийг зогсоох, барааг гаалийн болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, барааг ашиглах, захиран зарцуулахыг хориглох үйл ажиллагааг ойлгоно.
 
 
Хоёр. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх
 
2.1. Гаалийн тухай хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд хууль болон энэ журамд өөрөөр заагаагүй бол гаалийн байгууллага Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлнэ.
           
2.2. Гаалийн байгууллага нь гаалийн хяналтад байгаа оюуны өмчийн эрхэд хамаарах барааг оюуны өмчийн эрх эзэмшигчийн өргөдөл, эрх бүхий байгууллагын хүсэлтийг  үндэслэн гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч болно.
 
 
            Гурав. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг  гаалийн бүртгэлд бүртгэх
 
3.1. Оюуны өмчийн эрх эзэмшигч нь өөрийн эрхэд хамаарах барааг  гаалийн бүртгэлд бүртгүүлж, гаалийн мэдээллийн баазад оруулж болно.     
          
3.2. Гаалийн бүртгэлд бүртгүүлэх, гаалийн бүртгэлд өөрчлөлт оруулахад энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтыг бөглөж дараах мэдээллийг тусгасан албан бичгийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлнэ:
 
3.2.1.оюуны өмчийн эрхэд хамаарах барааны нэр (тайлбар, дүрс);
 
3.2.2.эрх эзэмшигчийн тухай мэдээлэл (хүсэлт гаргагч хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хаяг, зохион байгуулалтын хэлбэр, иргэн бол эцэг /эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр гэх мэт);
 
3.2.3.оюуны өмчийн эрх эзэмшигч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бүртгүүлэх бол түүний эцэг /эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, хаяг;
 
3.2.4.оюуны өмчийн эрхийг нотлох бичиг, баримтын нэр, дугаар, олгосон огноо, товч утга, хүчинтэй хугацаа;
 
3.2.5.бүртгэлд оруулж, хамгаалалтад авах барааны жагсаалт (барааны нэр, бараа, үйлчилгээний олон улсын ангиллын, эсхүл БТКУС-ын код).
 
3.3. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн бүртгэлд бүртгэх шийдвэрийг Гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгжийн дарга, эсхүл түүний орлогч дарга гаргана. Бүртгэхэд төлбөр авахгүй.
 
3.4. Гаалийн бүртгэлийг гаалийн удирдах төв байгууллагын хяналт, эрсдэл хариуцсан нэгж электрон хэлбэрээр хөтөлнө. Бүртгэлийг дэвтэрт давхар бүртгэж болох ба энэ тохиолдолд дэвтрийн хуудсуудыг дээрх нэгжийн дарга буюу орлогч дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Бүртгэлийн дэвтэрт оруулах бүх засвар өөрчлөлтийг мөн дээрх этгээдийн аль нэг нь гарын үсэг зурж баталгаажуулна.
 
3.5. Дараахь этгээдээс өгсөн мэдээллийн дагуу гаалийн бүртгэлд засвар оруулж болно:
 
3.5.1.өргөдөл болон түүнд хавсаргасан бичиг баримтад заасан мэдээлэл өөрчлөгдсөн талаар өргөдөл гаргагч өөрөө хандсан;
 
3.5.2.оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хугацаа дуусгавар болсон, оюуны өмчийн эрх хүчингүй болсон, эрх эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн тухай хууль хяналтын болон төрийн бусад байгууллагаас гаалийн байгууллагад бичгээр мэдэгдсэн.
 
3.6. Гаалийн бүртгэлд засвар оруулахдаа холбогдох мэдээллийг сайтар шалгаж, энэ журмын 3.3-т заасан нэгжийн даргын, эсхүл түүний орлогчийн шийдвэрээр ажлын 3 өдөрт багтаан хийж гүйцэтгэнэ.
 
3.7. Энэ журмын 3.3-т заасан нэгж нь гаалийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийг ажлын нэг өдөрт багтаан холбогдох гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
 
3.8. Гаалийн удирдах төв байгууллагын Хэвлэлийн алба гаалийн бүртгэлд бүртгэгдсэн барааны жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлтийн талаар гаалийн албан ёсны хэвлэлд, зарим мэдээллийг гаалийн интернет сайтад энэ журмын 3.3-т заасан этгээдийн зөвшөөрлөөр тавьж болно.
                      
 
Дөрөв. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн байгууллага саатуулах
 
            4.1. Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байж болзошгүй барааг энэ журмын 4.4-т заасан нөхцөл шаардлага хангагдсан бол дараахь тохиолдолд саатуулна:
 
4.1.1.оюуны өмчийн эрх эзэмшигч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн барааг саатуулах тухай өргөдлийг гаалийн удирдах төв байгууллагад энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу бичгээр гаргасан;
 
4.1.2.оюуны өмчийн газар, бусад төрийн байгууллага, түүнчлэн гадаад орны гаалийн байгууллага, бусад эрх бүхий байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулах тухай хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагад энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу бичгээр тавьсан;
 
4.1.3.гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байдал илэрхий байгаа барааг өөрийн санаачлагаар саатуулах нь зүйтэй гэж үзсэн.
 
4.2. Энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан өргөдөл, хүсэлтэд дараахь мэдээллийг тусгасан байна:
 
4.2.1.эрх эзэмшигчийн талаарх мэдээлэл (оюуны өмчийн эрх эзэмшигч нь хуулийн этгээд бол нэр, хаяг, телекс, факс, утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татварын албанд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар; иргэн бол эцэг/эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, иргэний биеийн байцаалтын бичиг баримтын сери, дугаар, олгосон он сар, өдөр, оршин байгаа газрын хаягийн бүртгэл, шуудангийн хаяг, улсын харьяалал, эсвэл харьяалалтай газрын нэр гэх мэт);
 
4.2.2.оюуны өмчийн эрхэд хамаарах барааны талаархи мэдээлэл (боломжтой бол жинхэнэ барааны хэв, загвар, гэрэл зургийг үнэ төлбөргүй дагалдуулах);   
 
4.2.3.оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байж болох барааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл (боломжтой бол хуурамч барааны хэв, загварыг үнэ төлбөргүй дагалдуулах): барааны нэр, стандартын мэдээлэл, үйлдвэрлэсэн газар, тухайн барааг экспортлох, импортлох аж ахуйн нэгжийн нэр, нэвтэрч болзошгүй боомтын нэр, хугацаа, тээвэрлэлтийн байдал, барааны онцлог, үнийн мэдээлэл гэх мэт;
 
4.2.4.холбогдох барааг гаалийн байгууллагаас саатуулах үндэслэл, хугацаа;
 
4.2.5.энэ журмын 3.4-д заасан гаалийн бүртгэлд бүртгүүлсэн дугаар.
 
4.3. Энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан өргөдөл, хүсэлтэд оюуны өмчийн эрхийг нотлох баримтыг хавсаргасан байна.
 
4.4. Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулахад дараахь нөхцөл, шаардлага хангагдсан байна:
 
4.4.1.энэ журмын дагуу саатуулах бараа нь гаалийн хяналтад байх (зорчигчийн авч яваа, шуудангаар илгээсэн, дамжин өнгөрөх, шилжүүлэн ачих, чөлөөт бүсэд байгаа г.м., түүнчлэн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх бараа үүнд хамаарна);
4.4.2.энэ журмын 4.1-д заасан өргөдөл гаргах, хүсэлт тавих, шийдвэр гаргах үед холбогдох этгээдийн оюуны өмчийн эрх хүчинтэй байх;
 
4.4.3.энэ журмын 4.1.1-д заасан өргөдөл гаргасан этгээд саатуулах барааны нийт үнийн дүн болон энэ журмын 5.1-д заасан зардалтай тэнцүү хэмжээний мөнгөн барьцаа, эсхүл банкны баталгааг гаалийн байгууллагад гаргасан байх (энэ журмын 5.1-д заасан зардал нь урьдчилан тодорхойлох боломжгүй бол 1500000 төгрөгтэй тэнцүү байна) ба энэхүү барьцаа нь хүсэлт гаргагч этгээд бараа бүтээгдэхүүн экспортлогч, импортлогч этгээдэд хохирол учруулахгүйн баталгаа болох бөгөөд хэрэв хохирол учруулбал түүнийг төлөхөд зарцуулагдана;
 
4.4.4.энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан өргөдөл, хүсэлт гаргасан этгээд гаалийн байгууллагаас шаардсан бичиг баримтыг хугацаанд нь гаргаж өгсөн байх.
 
4.5. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг саатуулах шийдвэрийг гаалийн холбогдох байгууллагын дарга гаргаж, Гаалийн Ерөнхий Газраар дамжуулан Оюуны өмчийн газар болон өргөдөл, хүсэлт гаргагч, шаардлагатай тохиолдолд эрх эзэмшигчид саатуулснаас хойш ажлын 7 /долоо/ хоногт мэдэгдэнэ. 
 
4.6. Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулсан тохиолдолд “Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас”/маягт № 5/-ыг 2 хувь бичиж, нэгдүгээр хувийг гаалийн байгууллагад, хоёрдугаар хувийг өргөдөл гаргагч болон бараа хүлээн авагчид өгнө.
           
4.7. Гаалийн байгууллага энэ журмын 4.1-д заасан өргөдөл, хүсэлтийг түүнийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэнэ. Харин өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй өргөдөл, хүсэлтийг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ.       
 
4.8. Гаалийн байгууллага энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан өргөдөл, хүсэлтийг дараахь тохиолдолд хүлээн авахаас татгалзаж болно:
 
4.8.1.энэ журмын 4.4-т заасан нөхцөл, шаардлага хангагдаагүй;
 
4.8.2.оюуны өмчийн эрхийг зөрчсөн талаар өргөдөл, хүсэлт гаргахдаа бодит бус мэдээлэл өгсөн, эсхүл хуурамч баримт бүрдүүлсэн.
 
4.9. Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг энэ журмын “Гурав”-т заасны дагуу гаалийн бүртгэлд бүртгүүлээгүй байх нь гаалийн байгууллага энэ журмын 4.1.1, 4.1.2-т заасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, холбогдох барааг саатуулахаас татгалзах үндэслэл болохгүй.
         
 
Тав. Төлбөр, хариуцлага
           
5.1. Гаалийн байгууллагаас энэ журмын дагуу саатуулсан бараа нь оюуны өмчийн эрхийн зөрчилтэй болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд гаалийн байгууллага холбогдох этгээдийн мөнгөн барьцаанаас дараах төлбөрийг суутган авна:
 
5.1.1. холбогдох барааг гаалийн байгууллагын эзэмшлийн агуулахад хадгалсан,  гаалийн байгууллагаас даатгуулсан, арчлан хамгаалсны хөлс;
5.1.2. гаалийн байгууллагаас гарсан бусад зардал (холбогдох бараа, бичиг баримтыг шалгасан, шинжилгээ хийлгэсэн, мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, лавлагаа авсан, холбогдох байгууллага, албан тушаалтныг гаалийн шалгалтад татан оролцуулсан, хураасан, устгасан г.м).
        
 5.2. Гаалийн байгууллагаас энэ журмын дагуу саатуулсан бараа нь оюуны өмчийн эрхийн зөрчилтэй болох нь шалгалтаар нотлогдоогүй, саатуулсан бараа нь алдагдсан, чанарын шаардлага хангахгүй болсон тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
Зургаа. Бусад зүйл
 
6.1. Гаалийн байгууллага болон Оюуны өмчийн газар нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд өөрийн мэдээллийн баазад бүртгэлтэй барааны талаарх мэдээлэл, түүнчлэн оюуны өмчийн эрхийн зөрчлийн талаарх мэдээллийг шаардлагатай үед харилцан солилцоно.
 
6.2. Гаалийн байгууллага, Оюуны өмчийн газар нь оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхдээ холбогдох этгээдийн бизнесийн нууцыг чанд хадгална
 
6.3. Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг илрүүлэх зорилгоор бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийж болно.
 
6.4. Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг гаалийн байгууллага ялган таних, шалгах, саатуулах, хадгалах зэрэг үйл ажиллагаатай холбогдуулан Оюуны өмчийн газраас мэргэжлийн туслалцааг үнэ төлбөргүй авч, сургалт явуулж болно. 
 
6.5. Гаалийн байгууллага, барааг хуурамчаар үйлдэх, оюуны өмч хулгайлах явдалтай тэмцэх ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн бусад байгууллагатай хамтран ажиллана. 
 
6.6. Гаалийн байгууллага сэжиг бүхий бараа болон холбогдох үйл ажиллагааг шалгах явцад оюуны өмчийн эрх эзэмшигч, бараа илгээгч, хүлээн авагч нар гаалийн байгууллагад бүх талаар туслалцаа үзүүлнэ.
 
6.7. Гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх арга хэмжээ нь оюуны өмчийн эрх эзэмшигчийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрхээ хамгаалахад саад болохгүй.
 
6.8. Энэ журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
------------оОо-------
 
 
 
 
 
 
 
 
Оюуны өмчид хамаарах барааг гаалийн хилээр 
 нэвтрүүлэх  журмын 1 дүгээр хавсралт
                     
 
 
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН
БАЙГУУЛЛАГАД БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ
 
____он___ сар __өдөр
 
МУГЕГ-ын ................................................................ алба, хэлтэст
 
1. Өргөдөл, хүсэлт гаргагчийн:
(овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр): ______________________________________________ _________________________________________________________________________________________
 
(регистрийн дугаар, иргэний холбогдох баримт бичгийн дугаар): _________________________________ _________________________________________________________________________________________
 
(хаяг):  __________________________________________________________________________________
 
(утас): ___________________________________________________________________________________
           
(үйл ажиллагааны төрөл):  __________________________________________________________________ _________________________________________________________________________________________
           
(харъяат улсын нэр): _______________________________________________________________________
           
(оршин суугаа улсын нэр): __________________________________________________________________
 
(oюуны өмчийн эрх эзэмшигч өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нь болох)______________
_________________________________________________________________________________________
 
2. Оюуны өмчийн эрхийг нотлох бичиг баримтын нэр, дугаар, олгосон газар, огноо, товч утга, хүчинтэй хугацаа:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
3. Гаалийн бүртгэлд оруулж, хамгаалалтад авах барааны жагсаалт (барааны нэр, Бараа үйлчилгээний олон улсын ангилал,эсхүл БТКУС-ын код, боломжтой бол жинхэнэ барааны хэв, загвар, гэрэл зургийг үнэ төлбөргүй дагалдуулах, барааны жагсаалтыг тусад нь хийж өргөдөлд хавсаргаж болно):  
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
________________________________________________________________________________________________
 
4. Гаалийн бүртгэлд оруулах өөрчлөлт:
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Гарын үсэг.........................................
 
5. Гаалийн бүртгэлд бүртгэх эсэх тухай Гаалийн ерөнхий газрын шийдвэр: _______________________________
________________________________________________________________________________________________
6. Хүчинтэй хугацаа: _____________________________________________________________________________
7.Огноо:________________________________________ ________________________________________________
8. Гарын үсэг: _______________________________________________________ ___________________________
9. Бүртгэлийн дугаар _____________________________________________________________________________
10. Оюуны өмчийн төрөл (зохиогчийн эрх, патент, худалдааны тэмдэг, үйлдвэрлэлийн загвар, газар зүйн заалт г.м.): __________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________________
_______________________________________________________________________________________________
 
Оюуны өмчид хамаарах барааг гаалийн хилээр 
 нэвтрүүлэх  журмын 1 дүгээр хавсралт
 
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН
БАЙГУУЛЛАГАД СААТУУЛАХ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ
 
____он___ сар __өдөр
 
МУГЕГ-ын ................................................................ алба, хэлтэст
 
1. Өргөдөл, хүсэлт гаргагч:
МУГЕГ-ын ................................................................ алба, хэлтэст
 
1. Өргөдөл, хүсэлт гаргагчийн:
(овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр): _________________________________________________ ___ _________________________________________________________________________________________
 
(регистрийн дугаар, иргэний холбогдох баримт бичгийн дугаар): _________________________________ _________________________________________________________________________________________
 
(хаяг, утасны дугаар):  _____________________________________________________________________
 
(үйл ажиллагааны төрөл):  __________________________________________________________________ _________________________________________________________________________________________
           
(харъяат улсын нэр): _______________________________________________________________________
           
(оршин суугаа улсын нэр): __________________________________________________________________
 
(oюуны өмчийн эрх эзэмшигч өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нь болох)______________
_________________________________________________________________________________________
 
2. Оюуны өмчийн эрхийг нотлох бичиг баримтын нэр, дугаар, олгосон газар, огноо, товч утга, хүчинтэй хугацаа:
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
3. Гаалийн бүртгэлийн дугаар:_____________________________________________________________________  
 
4. Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байж болох барааны талаархи  мэдээлэл (барааны нэр, стандартын мэдээлэл, үйлдвэрлэсэн газар, тухайн барааг экспортлох, импортлох аж ахуйн нэгжийн нэр, нэвтэрч болзошгүй  боомтын нэр, хугацаа, тээвэрлэлтийн байдал, барааны онцлог, үнийн мэдээлэл гэх мэт шаардлагатай мэдээллээс гадна боломжтой бол хуурамч барааны хэв, загварыг үнэ төлбөргүй дагалдуулах):_________________________
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Гарын үсэг.........................................
 
Гаалийн ерөнхий газрын тэмдэглэл (Тэмдэглэл тус бүрийг гарын үсэг зурж, огноо, хувийн тэмдгээр баталгаажуулна):
 
5. Шийдвэрлэсэн байдал: __________________________________________________________________________
________________________________________________________________________________________________
6. Саатуулах барааны нэр төрөл, ангиллын код, үнийн дүн, тоо хэмжээ: __________________________________ ________________________________________________________________________________________________
 
7. Саатуулах газар, хугацаа:___________________________________________ ____
8. Саатуулсан хугацааг сунгасан байдал:_________________________________________________________
9. Зөрчилтэй бараа хадгалагдаж буй газар:____________________________________________________________
10. Бусад тэмдэглэл (зөрчлийг шийдвэрлэсэн байдал, шүүхийн шийдвэр, эсхүл бараа зөрчилгүй болох, барааг буцаан олгосон эсэх г.м):___________ _