Хэвлэх DOC Татаж авах
2003 оны 05/06 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
                                                 ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
 
1. Энэхүү журмын зорилго нь Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар \цаашид "хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий гэх"\ болон гаалийн байгууллагаас гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх, эрүүгийн шинжтэй зөрчилд хэрэг бүртгэлт явуулах, эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр орох, мэдээлэл солилцох, мэдээллийн дагуу үзлэг шалгалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Ерөнхий зүйл
1.       Гаалийн улсын байцаагчийн илрүүлсэн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байвал тухайн нутаг дэвсгэр дэх хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагад  нэн  даруй   мэдэгдэж,  зөрчилд  холбогдогчийн  холбогдох  бичиг баримт, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч саатуулах, хадгалах үүргийг хүлээнэ.
2.       Гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлд заасан харъяаллаар эрүүгийн хэрэг бүртгэлт явуулна.
3.    Гаалийн   байгууллагын   илрүүлсэн   гэмт   хэргийн   шинжтэй   зөрчлийн материалыг хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхдээ тухайн гаалийн газар, хорооны албан тоотоор доорхи бичиг баримтыг хавсарган шилжүүлнэ.
Үүнд:-үзлэг хийсэн тухай тэмдэглэл
-бараа, тээврийн хзрэгслийг саатуулах хуудас \спиртэнд хураах хуудас\ -материал шилжүүлсэн тухай тэмдэглэл.
Хоёр. Мэдээллийн дагуу ажиллах
1.Гаалийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчихөөр завдаж байгаа үйлдлийг илрүүлэх зорилгоор хилийн болон гүний гаалийн байгууллагын нутаг дэвсгэрт ажиллах, хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын тусгай томилгоотой албан тушаалтан нь энэ тухайгаа тухайн гаалийн газар, хорооны удирдлагад заавал урьдчилан мэдэгдэнэ.
2.      Цагдаагийн байгууллагаас ажлын зайлшгүй шаардлагаар хилийн боомтод ажиллах тохиолдолд Монгол Улсын Хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн  заалт   ёсоор   хилийн   отрядын   даргаас,  гаалийн   хяналтын   талбайд   орох шаардлагатай гэж үзвэл гаалийн хяналтын талбайд нэвтрэх түр зөвшөөрлийг УГЕГ-ын даргын 1996 оны 210 дугаар тушаалын дагуу гаалийн газар, хорооны даргаас авна. Үүний үндсэн дээр тухайн мэдээлэлтэй бараа тээврийн хэрэгсэлд хамтарсан үзлэг шалгалт хийнэ.
3.      Гаалийн байгууллагад ирсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газрын хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэс;нягтлан шалгасны үндсэн дээр илрүүлэх ажлыг  зохион   байгуулна. Гэмт  хэргийн   шинж  илэрсэн  тохиолдолд  хуулинд зааснаар харьяаллын дагуу материалыг шилжүүлнэ.
 
4.         Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хил, гаалийн хууль тогтоомж зөрчсөн, хилийн боомт болон хилийн хэсгээр  хууль бусаар бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн талаарх мэдээллийг хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий  болон  гаалийн  байгууллагууд хоорондоо харилцан шуурхай солилцож, мэдээллийн мөрөөр авах арга хэмжээг төлөвлөх, үзлэг шалгалт хийх зэргээр нягт хамтран ажиллана.
5.         Байнгын ажиллагаатай хилийн болон гүнийн гаальд хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий  байгууллагаас ажиллах албан  тушаалтнуудыг тухайн  гаалийн  газар, хорооны даргад мэдэгдэж томилон ажиллуулна. Тухайн гаалийн газар хороод нь шаардлагатай үед хэрэг бүртгэх байгууллагын ажиллагааг хэвийн явуулах ажлын байраар түр хангах үүргийг хүлээнэ.
Гурав. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
1.    Эрүүгийн  гэмт хэргийн  шинжтэй  зөрчлийн  материалыг хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагад шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг түүний овор хэмжээ.хадгалах онцлог зэргийг харгалзан гаалийн агуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   86, 87   дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу хадгалуулж болно.
Барааг хадгалахтай холбогдож гарсан зардлыг барааны эзэн хариуцна. Барааны чанар, тоо хэмжээний бүрэн бүтэн байдлыг уг барааг хадгалж байгаа байгууллага хариуцна. Түргэн муудах буюу гэмтэх барааг ЭБШХуулийн 87-р зүйлийн 3-т заасны дагуу, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээг мөн хуулийн 88-р зүйлд заасан
нөхцөл журмын дагуу тус тус шийдвэрлэнэ.
2.  Эд зүйл, барааг гаалийн агуулахад оруулах, гаргахдаа гаалийн байгууллага, хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллага, барааг хадгалж байгаа байгууллагын холбогдох албан тушаалтанг байлцуулан протокол үйлдэн хүлээлцэж агуулахын нярав лац ломбо тавина. Тухайн бараа нь агуулах дотор өөр төрлийн бараатай хамт
хийгдэж байгаа нөхцөлд эд мөрийн баримтаар авч байгаа барааг бусад бараанаас ялгагдахаар байрлуулж хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллага болон гаалийн байгууллага лац ломбо тавьж битүүмжилнэ
 
3.    Хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллага нь гаалийн улсын байцаагчийг   албан   үүрэгтэй холбогдуулан   дуудаж   уулзах,   сэжигнээр   татах тохиолдолд гаалийн  байгууллагын  хэвийн үйл  ажиллагааг алдагдуулахгүй  байх
үүднээс   гаалийн   тухай   хуулийн   59-р   зүйлд   заасны   дагуу   тухайн   гаалийн байгууллагын удирдлагад албан бичгээр заавал мэдэгдэнэ.
4.         Гаалийн улсын байцаагч сэжигтнээр татагдсан тохиолдолд түүний хувийн тэмдгийг хэрэг бүртгэх байгууллагын ажилтан тухайн гаалийн газар, хорооны даргад албан ёсоор хүлээлгэн өгнө.
5.         Эрүүгийн шинжтэй зөрчил нь Эрүүгийн хуулийн 16-р зүйлийн 16.2-т заасан үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй болсон, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хэрэг бүртгэлт явуулж буй байгууллага, албан тушаалтан нь хуульд заасан хугацаанд уг зөрчилд холбогдох материалыг гаалийн бүрдүүлэлт   хийх,   татварыг   барагдуулах,   хохирлыг   гаргуулах   зэрэг   асуудлыг шийдвэрлүүлэх,   захиргааны   хэрэг   бүртгэлт   хийлгэхээр   гаалийн   байгууллагад шилжүүлнэ.
6.         Иргэний нэхэмжлэл гаргах, хохирогчоор оролцох, хэрэг бүртгэх эрх бүхий болон бусад байгууллагад гомдол гаргах асуудлаар гаалийн болон хэрэг бүртгэх байгууллагууд холбогдох материал, тогтоол шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан харилцан шуурхай хүргүүлж мэдэгдэнэ.
 
 
 
-----оОо------