Хэвлэх DOC Татаж авах
/Сангийн сайдын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй/
 
Сангийн сайдын  2010 оны 45
тоот тушаалын хавсралт
 
 ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.  Энэхүү журмын зорилго нь гадаадын болон дотоодын аж ахуй нэгжээс төрийн байгууллагад өгч буй хандив, тусламжийг Нягтлан бодох бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.  Энэ журмыг хэрэгжүүлэхдээ Сангийн сайдын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 388 тоот тушаалаар батлагдсан "Нягтлан бодох бүртгэлийн дансны заавар", "Санхүүгийн тайлан, тодруулгын маягт"–ыг мөрдлөгө болгоно.
Хоёр. Хандив тусламжийг бүртгэх журам
2.1. Төрийн захиргааны байгууллага нь хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгийг холбогдох анхан шатны бүртгэлд тусгаж, тайлант хугацаанд санхүүгийн тайланд дараах байдлаар бүртгэж тайлагнана.
 
а. Мөнгөөр хүлээн авсан үед:
            Дт. Мөнгөн хөрөнгө
                        Кт. Хандив, тусламжийн орлого
б. Мөнгөн бус хөрөнгө хүлээн авсан үед зах зээлийн үнээр эсвэл гэрээнд заасан үнээр бүртгэнэ:
Дт. Бараа материал
                        Кт. Хандив, тусламжийн орлого
2.2  Олборлох үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжээс хандив, тусламжаар хүлээн авсан мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийг батлагдсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын маягтаар тогтоосон хугацаанд гаргаж холбогдох газарт хүргүүлнэ.
 
2.3  Төрийн захиргааны байгууллага хүлээн авсан хандив, тусламжийн орлогын талаар улирал, жилийн санхүүгийн тайланд тодруулгыг холбогдох Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын дагуу хийнэ.
 
2.4   Хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгө, түүний зарцуулалтын талаар олон нийтэд зохих журмын дагуу мэдээлнэ.
 
-------оОо--------