Хэвлэх DOC Татаж авах

Хилийн цэргийн удирдах газрын дарга, ГЕГ-ын дарга

нарын 2001 оны 599/583 тоот хамтарсан

тушаалын хоёрдугаар хавсралт

 

 

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг.Ерөнхий зүйл

1.Улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн хилийн ангиудад зохих хууль тогтоомжийн дагуу урамшуулал олгох ажлыг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

Хоёр.Илрүүлсэн барааг хүлээлцэх

1.Барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилийн боомт газарт илрүүлсэн бол тухай бүр, боомт бус хилийн хэсгээр илрүүлсэн бол 24 цагийн дотор гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

2.Хилийн боомт, боомт бус газраар улсын хилээр нэвтрүүлсэн' нэвтрүүлэхийг завдсан барааг хүлээлцэх асуудлыг тухайн барааны хэмжээ, онцлог, бусад хүчин зүйлүүдийг харгалзан шийдвэрлэнэ.

3.Хил хамгаалах болон гаалийн байгууллага нь илрүүлсэн барааг энэ журмын хавсралтаар батлагдсан нотломж /Маягт № 1/ -оор хүлээлцэнэ.

4.Нотломжийг үндэслэн барааг хураах тохиолдолд гаалийн улсын. Байцаагч "Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудас" бичиж улсын орлогын бараа хариуцсан албан тушаалтанд хүлээлгэн өгнө.

5.Нотломжийн хувийг орон нутгийн гаалийн байгууллага нь ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэст, хилийн анги нь ХЦУГ-ын Штабт тухай бүр ирүүлнэ.

Гурав.Урамшуулал олгох

1.ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын хэлтэс нь гаалийн газар, байгууллага, ХЦУГ-ын Штабаас ирүүлсэн материалыг үндэслэн урамшуулах тухай саналаа улиралд 1 удаа ГЕГ-ын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.

2.Урамшууллын мөнгийг ГЕГ-аас ХЦУГ-т дансаар шилжүүлнэ.

Дөрөв.Бусад асуудал

1.Хил хамгаалах байгууллагын ажилтан улсын хилийн боомт газраар барааг, хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж байгаа тухай бодитой мэдээлэл ирүүлж, түүний дагуу уг барааг хураасан бол зөрчлийг илрүүлсэн үйлдэлтэй адилтган үзэж энэ журмаар урамшуулал олгоно.

 

 

                                    ХИЛИЙН ЦЭРГИЙГ УДИРДАХ ГАЗАР

 

                                    ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР