Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
                                                                        Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
                                                                                сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны
                                                                             өдрийн 107 дугаар тушаалын 06-р хавсралт.
 
 
 
БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БНбД 12-01-09
 
 
 1. Удиртгал
              Энэхүү барилгын норм ба дүрэмд "Барилгын  тухай" болон  "Хот байгуулалтын тухай" Монгол Улсын хууль тогтоомж түүнчлэн барилгын үйлдвэрлэлийн үеийн зохион байгуулалттай  холбогдох эрх зүйн баримт бичгийн заалтыг үндэслэл болгосон бөгөөд захиалагч ба барилга угсралтын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгосноор барилга байгууламжийн чанарын тогтолцоог өндөр төвшинд  хүргэх  зорилтыг хэрэгжүүлэхэд  чиглэгдсэн  заалт болон норм ба дүрмийн шаардлагуудыг тусгасан болно.
             Барилгын норм ба дүрэм нь зөвлөмжийн чанартай хэрэглэгдэх бөгөөд "Барилгын тухай", "Хот байгуулалтын тухай" хууль зэрэг бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барилга байгууламжийг гэрээлэн барихад норм ба дүрмийн шаардлага нь заавал биелүүлэх чанартай байна.
 
2. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
 
      Норм ба дүрмийг барилгын захиалагч, хөрөнгө оруулагч, зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, ашиглагч нь барилга байгууламжийн зураг төслийг төлөвлөхөөс ашиглалтад оруулах хүртэл бүхий л хугацаанд мөрдөнө.
Барилга байгууламжийг  шинээр  барих,  ашиглагдаж  байгаа барилга байгууламжид өргөтгөл, шинэчлэлт, засвар үйлчилгээ хийх үеийн үйлдвэрлэлийн зохион байгуулалтын ерөнхий шаардлагыг энэхүү норм ба дүрмээр тогтооно.
            Иж бүрэн цогцолбор барилга объект барих үед барилгын зохион байгуулалтын төсөл  (ЗБТ), тухайлсан буюу нэг объектийг барих үед ажил гүйцэтгэх төсөл (АГТ),  даацын  бүтээцийг  гүйцэтгэх зэрэг нарийн түвэгтэй  ажилд технологийн картыг   (ТК) боловсруулж ажиллана.
            Харин барилгын гүйцэтгэгч байгууллага үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг иж бүрэн зохион байгуулах зорилгоор үйлдвэрлэл зохион байгуулалтын төсөл (ҮЗБТ) боловсруулж түүнийг мөрдлөг болгож ажиллана. Ажил гүйцэтгэх төслийг боловсруулахад технологийн карт болон хөдөлмөрийн процессын картыг (ХПК) ашиглавал зохино.
 
 
 
 
 
3. НЭР ТОМЪЁО БА ТОДОРХОЙЛОЛТ
 
Нормд хэрэглэсэн  нэр томъёо ба түүний тодорхойлолтыг 10 дугаар хавсралтад үзүүлэв.
 
4. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
 
            Барилга байгууламжийн ажлыг "Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам"-д заасны дагуу барилга байгууламжийн угсралтын ажлыг эхлэх болон үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрлийг авсан нөхцөлд эхэлнэ.
 
5. БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛД БЭЛТГЭХ
 
5.1.      Барилгын үйлдвэрлэлийн бэлтгэл ажилд дараах ажлууд хамаарна. Үүнд:
-               хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) ба архитектур төлөвлөлт,  бүтээц, үйлдвэрлэлийн  технологи зохион байгуулалтын шийдлийн харьцуулсан  хувилбарын үр ашгийн тооцоог хийж, төсөл боловсруулах  оновчтой шийдлийг  сонгох;
-               төлөвлөж буй барилга байгууламжийн иж бүрэн зураг  төслийн баримт бичгийг  боловсруулах;
-               шаардагдах  хөрөнгийн эх үүсвэрийг  тодорхойлж  хөрөнгийн хуримтлал бий болгон эдийн засаг, менежментийн цогцолбор арга хэмжээг  төлөвлөж хэрэгжүүлэх;
-               барилга байгууламжийг барих газрын зөвшөөрөл авах;
-               баригдах барилга байгууламжийг холбох техникийн нөхцөл (зөвшөөрөл) авах;
-               газрын асуудалтай холбоотой эдийн засаг, менежментийн болон  техник-зохион байгуулалтын  (газрыг чөлөөлөхтэй холбогдсон) арга хэмжээг  төлөвлөн хэрэгжүүлэх;
-               төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг зарлаж, барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагуудыг сонгох, гэрээ байгуулах;
-               барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах;
-               чөлөөлөх талбайд орсон  хуучин барилга байгууламжийг зөөн шилжүүлэх, буулгах ажлыг зохион байгуулах;
-               барилгын талбайг улсын (хот суурин) авто зам, тээврийн (төмөр зам ба бусад) сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэх;
-                барилга барих үеийн инженерийн шугам, сүлжээнд түр хангах зөвшөөрлийг авч инженерийн шугам, сүлжээний холболт хийх;
-               барилгын талбайд барилгын ажилчдад үйлчлэх захиргаа, аж ахуй болон  үйлдвэрлэл, соёл, ахуйн үйлчилгээ, орон сууцны түр барилга  байгууламжийг барих;
-               барилгын материал, эдлэхүүн,  бүтээц, машин  механизм ба үйлдвэрийн тоног  төхөөрөмж нийлүүлэх ажлын  бэлтгэл ажлыг хангах, гэрээ  хэлцэл байгуулах зэрэг болно.
 
5.2.      Барилгын үйлдвэрлэлд бэлтгэх  ажлын хүрээнд, барихаар төлөвлөж байгаа барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг  нарийвчлан  судалж, барилгын ажил гүйцэтгэх нөхцөл, байдалтай  танилцсаны үндсэн дээр  барилгын талбайд болон  талбайн гадна  хийгдэх  бэлтгэл ажлууд, байгаль орчин, барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан арга хэмжээг тусгасан АГТ боловсруулах үйл ажиллагааг  бэлтгэл ажилд мөн хамруулна.  Барилга угсралтын үндсэн ажлын хүрээнд АГТ  зохиож  боловсруулах ажил мөн энэхүү  бэлтгэл ажлын хүрээнд  хамрагдвал  зохино.
 
5.3.      Барилгын талбайд хийгдэх бэлтгэл ажилд:
-          барилга байгууламжийн геодезийн үндсэн  сүлжээ болон  өндөржилт, геодезийн үндэслэлийг газар дээр нь  тогтоосон  баримт бичгийг хүлээн авах;
-          барилгад үйлчлэх төмөр зам ба авто зам, инженерийн шугам, сүлжээ, баригдах барилга байгууламжийн геодезийн тэг тэнхлэг татах;
-          барилгын талбайг чөлөөлөх  (талбайг цэвэрлэх, хуучин барилга байгууламж,  хашаа байшинг татан буулгах, нүүлгэх );
-          талбайг тэгшлэх, ус намгийг хатаах, хөрсний усны төвшинг доошлуулах (зайлшгүй шаардлагатай тохиолдолд);
-          хуучин байсан инженерийн шугам сүлжээг  (уур, ус, дулаан, цахилгааныг) шинэчлэх болон шинээр бий болгох;
-          барилгын талбай дахь байнгын болон түр  ашиглах зам , талбайг барих;
-          талбайг хашиж хамгаалан, шалган нэвтрүүлэх тогтолцоог бий болгох;
-          үйлдвэрлэлийн шуурхай  удирдлага-диспетчерийн компьютержсэн холбоог бий болгох;
-          барилгын  талбайг  галын аюулаас хамгаалах тогтолцоонд  хамруулж, талбайн  хамгаалалтын  гэрэлтүүлэг  ба  дохиолол  хамгаалалтын сүлжээ бий болгох ажлууд хамаарна.   
 
5.4.      Талбайн  гадна бэлтгэл ажилд:
-          төмөр зам болон авто замын  улсын сүлжээний  гол хэсгээс  барилгын талбай  хүртэл туслах чанарын зам тавих;
-          цахилгааны өндөр хүчдэлийн гол шугамнаас  салбар шугам татаж трансформаторын дэд станцад  холбох;
-          барилгын талбайг ус  хангамж ба  ариутгах татуургын сүлжээнд холбох, нэгдсэн сүлжээгүй тохиолдолд ус хангамжийн бие  даасан  сүлжээ бий болгож  бага оврын  цэвэрлэх байгууламжийг байгуулах;
-          томоохон  цогцолбор барилга байгууламжийн   (аж үйлдвэрийн ба уул уурхайн томоохон  цогцолбор, орон сууцны хороолол гэх мэт) хувьд  үйлдвэрийн бааз болон  барилга угсралтын  байгууллагуудын туслах болон түр барилгуудыг  барих зэргийг хамруулна.
             Архитектур төлөвлөлт, бүтээцийн шийдлийн хувьд  нийлмэл  бүтэцтэй үйлдвэрлэлийн онцгой нарийн  технологтой барилга объектийн бэлтгэл ажлын  хүрээнд багтаан  уг барилга байгууламжийг барих  ба цаашид ашиглалтын бүхий л хугацаанд  байнгын ажиглалт судалгаа  хийх тусгай хөтөлбөрийг  (газар хөдлөл, ус зүй, гидрогеологи, геохими, геодези, маркшейдер, цаг уур , тензометр, нарны шаралт,  цэвдэгшил гэх мэт ) гаргаж хэрэгжүүлнэ. Үүний  тулд туршилтын талбай, цаг уурын  ажиглалтын станц, судалгааны бусад лабораторийг  байгуулж болно.   
             Судалгаа, ажиглалт хийх ажлын төлөвлөгөөг захиалагч (хөрөнгө оруулагч), зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч  байгууллага, хамтран ЗБТ болон АГТ боловсруулах шатанд  нэгдсэн төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Байнгын  ажиглалт, судалгааны  үр дүн нь  уг объектийн найдвартай  ажиллагааг хангахад  чиглэгдсэн байна.
5.5.      Барилгын үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд  багтаан гүйцэтгэх  барилга байгууламж  холбогдох зам талбай, инженерийн шугам сүлжээний  геодезийн үндэслэл, тэг тэнхлэг татах, ус намгийг хатаах, хөрсний усны төвшинг  доошлуулах,  хөрсийг нягтруулах зэрэг ажлуудад тус бүрд нь  АГТ боловсруулна.  
5.6.      Захиалагч /хөрөнгө оруулагч/ нь барилгын норм ба дүрмийн  5.1; 5.2; 5.3; 5.4-д  заасан бэлтгэл ажлын менежментийг хангах ажлыг зохион байгуулах ба энэ талаар ашиглалтад оруулахтай холбогдсон ажлын графиктай ажиллах бөгөөд зураг төслийн баримт бичиг болон  бэлтгэл  ажилтай холбогдох баримт бичгийг  гүйцэтгэгч байгууллагад хүлээлгэн өгч  акт бүрдүүлнэ.
             Бэлтгэл ажлын  график, төлөвлөгөөг  захиалагч, гүйцэтгэгч нар хамтран зөвшилцөж  гэрээ байгуулна.
5.7.   Бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон зураг төсөл  болон бусад холбогдох баримт бичгийг  тухайн гүйцэтгэгч нь  хүлээн авахдаа баримт бичгийг  нарийвчлан шалгаж алдааг илрүүлж, түүний талаар гарсан саналын  хамт  захиалагчид хүлээлгэн өгнө.
5.8. Норм ба дүрмийн 5.6-д заасан бэлтгэл ажлыг  барилгын талбайд гүйцэтгэхдээ (гүйцэтгэгч)  уг ажилд холбогдох орон нутгийн засаг захиргаа, газрын болон архитектур  төлөвлөлтийн газар, геодези, кадастрын зургийн байгууллага, бүс нутгийн  авто ба төмөр зам, инженерийн шугам сүлжээний  (ус, дулаан, цахилгаан г.м) холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах бөгөөд  тэдгээр байгууллагатай   ашиглалт, үйлчилгээний гэрээ байгуулж болно.
5.9.      Гүйцэтгэгч нь бэлтгэл ажлын  хүрээнд өөрийн  хүчээр  гүйцэтгэх боломжгүй ажлыг захиалагчтай  зөвшилцсөний  үндсэн дээр тодорхой чиглэлийн мэргэжлийн байгууллагаар гэрээлэн (туслан гүйцэтгэгч) гүйцэтгүүлж болно.
5.10. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа  явуулж буй  үйлдвэрийн газрын орчинд баригдах  барилга объект нь  тухайн үйлдвэрийн технологитой холбоотой байх,  түүнчлэн өргөтгөл, шинэчлэлтийн   ажлын үед гүйцэтгэх  бэлтгэл   ажлын  үед  уг үйлдвэртэй  харилцан зохицох шаардлагатай. Үүнд:
-          шинээр баригдаж байгаа ба өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа барилга байгууламжийн барилгын бэлтгэл ажил нь тухайн үйлдвэрийн хэвийн ажиллагаанд саад  болохооргүй  байвал зохино. Шаардлагатай гэж үзвэл үйлдвэрийн үйл ажиллагааг  бүр мөсөн буюу хэсэгчлэн зогсоох зэрэг техникийн шийдлийг хэрэгжүүлэх хугацааг тохиролцож болно;
-          болзошгүй аюул ослын үед талуудын үйл ажиллагааг  шуурхай зохицуулах;
-          хамтран ашиглахаар  төлөвлөгдсөн  инженерийн шугам сүлжээг  (ус, дулаан, цахилгаан г.м)  салгах ба  эргүүлэн холболт хийх хугацааг тогтоох ;
-          ажиллаж байгаа үйлдвэрийн үйлчилгээний хүрээнд үзүүлэх тусламж тэдгээрийн   машин, тоног төхөөрөмжийг ашиглах боломжийг харгалзан үзэх;
-          шинээр баригдах буюу  өргөтгөн шинэчлэх  барилга объектийн талбайн зохион байгуулалтын зураг төсөлд хамаарах техникийн шийдэл (зам, шугам сүлжээ, түр барилга, агуулах г.м) нь  ажиллаж байгаа үйлдвэрийн  газрын зохистой  ажиллагаанд  саад болохооргүй  байх зэрэг болно.
5.11.   Барилгын ажлын үед шаардлаатай тохиолдолд гудамж талбай, авто зам, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлах, нийтийн тээврийн  хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх шаардлага гарвал  холбогдох газарт мэдэгдэж  зохих  шийдвэрийг гаргуулна.
5.12. Уг барилгад  оролцогч бүрийн  тухайн объeктийг  хариуцах инженер, техникийн ажилтныг оролцогчдын  хамтарсан тушаалаар  томилох буюу  эсвэл оролцогч  бүр тусдаа  ямар нэгэн шийдвэр гаргасан тохиолдолд бусад оролцогчид албан  ёсоор мэдэгдсэн байна.
5.13. Захиалагч /хөрөнгө оруулагч/ байгууллага нь  талбайд барилгын ажил  эхлэхээс өмнө тухайн орон нутгийн хяналтын байгууллагад дараах баримт бичгүүдийн хувийг хүргүүлнэ. Үүнд:
-          барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл;
-          барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл;
-          зохих журмын дагуу хянагдаж батлагдсан иж бүрэн барилгын зураг төсөл;
-          объектийн ЗБТ болон АГТ;
-          захиалагч, хөрөнгө оруулагч нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх байгууллага болон мэргэжлийн багийг томилж гаргуулсан шийдвэр;
-          уг барилгад  оролцогчдын тухайн объектийг  хариуцах инженер, техникийн ажилтныг томилсон тушаал шийдвэр;
-          барилгын геодезийн улаан шугам, геодезийн үндэслэл ба тэг тэнхлэг тогтоосон акт;
-          зайлшгүй тохиолдолд ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг болно.
 
 
6. БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ - ЗОХИОН 
БАЙГУУЛАЛТЫН  БАРИМТ  БИЧИГ
 
6.1.        Барилга байгууламжийг хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад  оруулах зорилгоор  барилгын  үйлдвэрлэлийн технологи зохион  байгуулалтын баримт  бичгийг (БҮТЗБББ) боловсруулж  хэрэгжүүлнэ. Технологи зохион байгуулалтын  баримт бичиг нь Барилгын зохион байгуулалтын  төсөл (ЗБТ),    Ажил гүйцэтгэх  төсөл (АГТ), Технологийн карт (ТК), Хөдөлмөрийн процессын карт (ХПК), Үйлдвэрлэл зохион байгуулалтын төсөл (ҮЗБТ) зэргээс бүрдэнэ.
           Барилга байгууламжийг  барьж эхлэхээс өмнө гүйцэтгэгчийг  сонгон шалгаруулахтай  холбогдуулан  барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион  байгуулалтын  шийдлийг  урьдчилан тодорхойлж  ЗБТ ба  АГТ боловсруулахаар сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно.
           Иргэн ба үйлдвэрийн томоохон  цогцолбор барилга байгууламжийн үйлдвэрлэлийн  үйл ажиллагааг ерөнхийд нь төлөвлөж  зохион байгуулах зорилгоор ЗБТ-ийг боловсруулна.
            Харин тухайлсан объектийн үйлдвэрлэлийг нарийвчлан  зохион байгуулахад  АГТ-ийг зохиож хэрэгжүүлнэ.
            Объектийн даацын бүтээцийг  барих  болон нарийн түвэгтэй  ажлын технологи зохион байгуулалтыг шийдвэрлэх зорилгоор ТК –ыг боловсруулна.
            Нэгж хэмжээ бүхий  барилгын үйлдвэрлэлийн явцыг шинжлэх ухааны  үндэслэлтэйгэр зохион байгуулах зорилгоор  ХПК боловсруулна.  Барилга байгууламжийн нэр төрөл, төвөгшил, цогцолборын бүтцээс нь  хамааруулж  ЗБТ ба АГТ- ийн  бүтэц бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтооно.
            Барилга угсралтын  байгууллага нь  төлөвлөсөн  ажлаа зохих хугацаанд нь  багтаан гүйцэтгэх зорилгоор ҮЗБТ-ийг нэгээс хоёр жилийн хугацаатайгаар боловсруулж (7 дугаар хавсралт) мөрдөнө.  
6.2.           Барилга байгууламжийг дээд,   дунд зэргийн  түвэгшилтэй ба түвэгшил багатай гэж зэрэглэнэ.
 
            Тайлбар: Олон тооны  барилга байгууламжаас  бүрдсэн бөгөөд  тэдгээр нь харилцан адилгүй технологи, эзлэхүүн төлөвлөлтийн түвэгтэй шийдэлтэй боловч  нэг иж бүрэн цогцолбор  болж төлөвлөгдсөн дээд зэргийн  нарийн түвэгтэй бүтээцийн шийдэл бүхий  объектийг барихад  тусгай төрлийн  туслах байгууламж, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон олон тооны  төрөлжсөн  барилгын байгууллага, үйлдвэр, аж ахуйн  газрууд  оролцох байвал дээд зэргийн түвэгшилтэй гэж зэрэглэнэ.
             Нэг буюу хэд хэдэн  барилга байгууламжаас  бүрдсэн бөгөөд  ижилтгэсэн бүтээц ба эзлэхүүн  төлөвлөлтийн нэлээд түвэгтэй шийдэлтэй хэд хэдэн  төрөлжсөн  байгууллага үйлдвэр аж ахуйн газрууд оролцон барих  томоохон цогцолбор барилгыг    дунд зэргийн түвэгшилтэй   гэнэ. 
Эзлэхүүн төлөвлөлт ба бүтээцийн энгийн шийдэлт бүхий иргэний  барилга байгууламжийг түвэгшил багатай гэж  зэрэглэнэ.
 
6.3. Барилгын үйлдвэрлэлийг  зохион байгуулахад  дараах зорилтыг мөрдлөг болговол  зохино. Үүнд:
-          барилга байгууламжийг олон гүйцэтгэгч  байгууллага хамтран барих  нөхцөлд ерөнхий гүйцэтгэгч нь  бусад туслан гүйцэтгэгчдийн  ажлыг уялдуулан  зохицуулах үүрэгтэй бөгөөд  гүйцэтгэгч  бүр хариуцсан ажлаа ерөнхий гүйцэтгэгчийн баталсан графикт хугацаанд  заавал багтаан  хийж дуусгаж байх;
-          барилгын материал, түүхий эд, эдлэхүүн ба бүтээцийг  барилга байгууламж,  технологийн  зангилаа, хэсэг,  хуваарь, давхар  болон ташингаар  нь иж  бүрдүүлж графикт хугацаанд нь нийлүүлэх;
-          барилга угсралтын болон  тусгай төрлийн  ажлуудыг гүйцэтгэх дараалал тогтоох, цуврал аргыг хэрэглэн зохион байгуулах;
-          барилга угсралтын ажлыг иж бүрэн багаж, машин механизм, тээврийн хэрэгслээр  хангах;
-          хөдөлмөрийг оновчтой хэлбэрээр зохион байгуулах;
-          барилга угсралтын ажлын  чанарыг байнгын хяналтад байлгах;
-          үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шуурхай удирдлага-диспетчерийн  зохион байгуулалтаар хангах;
-          хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох норм ба дүрмийн шаардлагыг биелүүлэх;
-          хүрээлэн буй орчныг  хамгаалах,  экологийн тэнцвэрт байдлыг сахих;
-           зураг төслийн зохиогч нь барилгын төслийн гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтыг зарлахаас өмнө уг төслийг (ЗБТ, АГТ, ТК) технологи-зохион байгуулалтын ямар баримт бичгээр хэрхэн хангуулахыг тохиролцож төслийн баримт бичигт тусгасан байх ёстой;
6.4.      Захиалагч /хөрөнгө оруулагч/, зураг төслийн байгууллага, ерөнхий гүйцэтгэгчийн баталж зөвшилцөөгүй  ЗБТ ба АГТ- гүйгээр   дээд зэргийн болон дунд зэргийн түвэгшилтэй барилгын ажлыг гүйцэтгэхийг хориглоно.
6.5. Дээд зэргийн болон дунд зэргийн түвэгшилтэй барилга байгууламжийг байгаль цаг уур, геологи,  газар зүй,  гидрогеологийн  нарийн   түвэгшилтэй   нөхцөлд барьж  байгуулахад ЗБТ, АГТ-ийг  заавал  боловсруулж  хэрэгжүүлнэ.
Түвэгшил багатай барилга байгууламжид АГТ, ТК, ХПК-ийг боловсруулах эсвэл хялбаршуулах ажлыг зохион байгуулахыг хөрөнгө оруулагч шийдвэрлэнэ. ЗБТ, АГТ-ийг  боловсруулахад холбогдох программ хангамжийг ашиглавал зохино.
6.6.      Барилгын зохион байгуулалтын төсөл. Иргэн ба үйлдвэрийн томоохон цогцолбор барилга байгууламжийн  өртөг, зардлыг олон хувилбараар урьдчилан тогтоосны үндсэн дээр хөрөнгө оруулалтын оновчтой тооцоо судалгааг гарган санхүүжилт олох, зарцуулах хөрөнгийг жил, улиралаар хамгийн оновчтой  хуваарилан санхүүжүүлтийг хийх, уг цогцолборыг хамгийн ашигтай буюу боломжийн хугацаанд байгаль орчинд нийцэмжтэй байдлаар барьж  дуусгах технологи зохион байгуулалтын шийдлийг тогтоохоос гадна барих ажлыг гүйцэтгэж чадах  гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагыг сонгон гэрээ байгуулах зорилгоор ЗБТ–ийг боловсруулна.
6.6.1. ЗБТ нь захиалагч   (хөрөнгө оруулагч), гүйцэтгэгч, материал, техникийн хангалтын байгууллагын гол хэрэгжүүлэх  баримт бичиг болно.
6.6.2. ЗБТ – ийг     зураг    төслийн    ерөнхий   гүйцэтгэгч       байгууллагад
техникийн болон зураг төслийн  шийдэлтэй  нь  хамтад нь боловсруулахаар зургийн даалгаварт тусгаж болно. Шаардлагатай   тохиолдолд  төрөлжсөн байгууллагаар  ЗБТ– ийг хариуцан  гүйцэтгүүлж болно.
6.6.3. ЗБТ–ийг боловсруулах  үндсэн өгөгдөл нь дараах баримт бичгээс бүрднэ. Үүнд:
 
-          уг барилга байгууламжийг  барьж байгуулах эдийн засгийн үр ашгийг тогтоосон тооцоо буюу техник – эдийн засгийн үндэслэл, төслийн  даалгавар;
-          техникийн буюу техник- ажлын иж бүрэн зураг төсөл;
-          инженерийн  геологи-хайгуулын  материал   (өргөтгөл шинэчилэлт хийх гэж     байгаа  бол техникийн   судалгааны дүн)   ба  байгаль , цаг  уур,  геологи- газар  зүйн үйл  явцын байнгын ажиглалтын өгөгдөл ;
-          барилгын ажилд оролцох  ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн ашиглах  барилгын   материал,  бүтээц, эдлэхүүн, барилгын багаж машин механизмын  судалгаа түүний нэр төрөл;
-          барилгыг  цахилгаан  эрчим  хүч,  ус   болон  инженерийн   бусад    шугам   сүлжээнд  холбох  шийдэл (техникийн  нөхцөл ), орон    нутгийн барилгын  материал  ашиглах судалгаа;
-          бие  даасан  үйлдвэр, аж  ахуйн  газраас нийлүүлэх  барилгын материал, эдлэхүүн, бүтээц, үйлдвэрийн тоног  төхөөрөмжийн холбогдох мэдээлэл;
-          нарийн  түвэгшил бүхий шийдэлттэй ба  үйлдвэрлэлийн  онцгой технологитой  
барилгыг     барихад     тавигддаг     тусгайлан     шаардагдах     бусад мэдээлэл;
-          өргөтгөл, шинэчлэлтийн   үед   үндсэн   барилга болон үйлдвэрлэлийн үйл  ажиллагааг угсралтын  ажилтай  уялдуулах заавар;
-          үйлдвэр аж ахуйн газрын үндсэн үйлдвэрлэлийн цогцолборын  технологи  нь   бусад    холбогдох    цех,   зангилааг     ашиглалтад      оруулах дараалалтай  хэрхэн холбогдохыг  тусгасан шийдэл;
-  барилга угсралтын байгууллагыг инженер, техникийн ажилчид, мэргэжилтэй  ажилтнаар бүрэн хангах төлөвлөгөө;
-          барилга  барих үеийн ачаа    тээвэрлэлтийг   зохицуулах, ажиллагсдыг нийтийн    тээврээр хангах;
-          барилгын ажилд  оролцох   барилгын   ерөнхий  ба    тусгай төрлийн   ажил  гүйцэтгэгч    байгууллагуудын    хүчин    чадлын    судалгаа, байнга  оршдог  газраасаа  шилжиж  ирэх барилгын  байгууллагын мэдээлэл;
-          ойр  орчинд  байрлах барилгын  материалын үйлдвэр, түүхий эдийн орд, ойн аж ахуйн мэдээлэл;
-          барилгын ажилчдыг орон сууц, хоол хүнс, соёл-ахуйн зориулалттай түр барилга байгууламжаар хангах төлөвлөгөө;
-          барилгын  талбайг  байгаль  цаг  уурын  онцгой    үзэгдэл   (цасан   шуурга,  ширүүн бороо, усны  үер г.м )   геологи-газар зүйн тааламжгүй  нөлөөллөөс  (элсний  нүүдэл,    хөрсний   гулгалт,  уулын  нуралт  г.м )   хамгаалах    арга   хэмжээ;
-          барилгын   ажилд    гэрээгээр  оролцох бусад улсын аж ахуй нэгж байгууллага, хувь    хүмүүсийн талаарх мэдээлэл;
-          техникийн төслийн шатанд боловсруулагдсан зураг төслийн үндсэн шийдлүүд, ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөл боловсруулахад гарах зардлын тооцоо, барилгыг барих, ашиглалтад оруулах хугацаа, материал зарцуулалт, хүний нөөц, үндсэн машин, механизм, цахилгаан эрчим хүч, шахсан агаар, ус, дулааны хэрэгцээ;
-          барилгын зохион байгуулалтын төсөл боловсруулахад гарах зардлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Зураг төслийн ажлын жишиг үнэ"- д заасны дагуу тооцно.
-          Барилгыг барих, ашиглалтанд оруулах хугацаа,  материал  зарцуулалт,     хүний   нөөц,  үндсэн машин, механизм, цахилгаан эрчим хүч,  шахсан агаар,   ус, дулааны  хэрэгцээг холбогдох дүрэм, журам, норм, нормативын баримт бичгийн дагуу тогтооно.
 
 6.6.4.  Тухайн цогцолборын   архитектурын    төлөвлөлт ба бүтээцийн түвэгшилтэй    байдалтай     нь    уялдуулан     ЗБТ- ийн    бүрэлдэхүүнд  багтаан   боловсруулах  баримт    бичгийн   тоо нэр, төрлийг тогтоох   боловч   ерөнхий   бүтэц нь 2 дугаар хавсралтад зааснаар байж болно.  
Ерөнхий бүтцэд  багтах баримт бичгийн загварыг 3 дугаар хавсралтад үзүүлэв.
 
6.7.      Барилгын ажил гүйцэтгэх төсөл.  Тухайн    объектийг      барих    хамгийн    үр   ашигтай    технологийг    сонгон    ажиллах ба баригдах     хугацааг   удирдамжаар    тогтоосон    (захиалагч, ерөнхий    гүйцэтгэгчийн    тохирсон)  хугацаанаас богиносгож,  барилгын  чанарыг  зураг  төсөл, барилгын норм, дүрэмд заасан нормативт хэмжээнээс бууруулалгүй,  төлөвлөсөн  хөрөнгөнд багтаах, хэмнэлтийн зарчмаар барих  зорилгоор   ерөнхий гүйцэтгэгч байгууллага  нь Ажил   гүйцэтгэх   төсөл  (АГТ) боловсруулж    хэрэгжүүлнэ. 
АГТ    нь  барилга     угсралтын  ажлыг  шуурхай  төлөвлөж  удирдах,  гүйцэтгэлийг хянаж зохицуулахад  ашиглагдах баримт  бичиг болно.
Ерөнхий   гүйцэтгэгч   байгууллага  нь  АГТ-ийг барилгын  технологи-зохион  байгуулалтын төсөл боловсруулах байгууллагатай тохиролцож гэрээгээр гүйцэтгүүлж болно.
6.7.1. Шинээр    баригдах,    шинэчлэх,     өргөтгөх  ба   засварлах     барилга байгууламж, барилгын их бие болон бие даасан   тодорхой   ажлыг    (бүтээцийг)   гүйцэтгэх түүнчлэн үйлдвэрлэлийн   бэлтгэл   ажилд АГТ-ийг боловсруулна.    
6.7.2. АГТ –ийг боловсруулж хэрэгжүүлэхтэй  холбогдсон зардлыг уг барилгын нэмэгдэл зардлаас санхүүжүүлэх бөгөөд онцгой тохиолдолд (онцгой нарийн түвэгтэй барилга байгууламжид)  уг зардлыг зураг төслийн инженер-геологийн зардал болон нэмэгдэл эх үүсвэрээр  санхүүжүүлэхийг захиалагч /хөрөнгө оруулагч/ шийдвэрлэнэ.
6.7.3.  АГТ- ийг боловсруулах үндсэн өгөгдөл нь дараах баримт бичгээс бүрдэнэ. Үүнд:
-          АГТ–ийг боловсруулах даалгавар (хөрөнгө оруулагч нь өөрийн бариулж байгаа  барилгад бүхэлд нь АГТ зохиолгох,  эсхүл аль нэг нарийн түвэгтэй  бүтээцийг дээд зэргийн чанартай барих  тусгай даалгавар өгч болох жишээтэй);
-          ажлын зураг төсөл;
-          барилгын зохион байгуулалтын төсөл (хэрэв томоохон цогцолбор барилгад уг объект хамаарагдаж байгаа бол);
-          гүйцэтгэгч байгууллагын  ажиллах  хүчний мэдээ, судалгаа (бригад салааны нэр , мэргэжлийн зэргээр хүний тоо, нэгтгэсэн ээлжээр  явах зохион байгуулалт г.м);
-          барилгад материал, эдлэхүүн, бүтээцийг нийлүүлэх чадвартай байгууллагуудын  мэдээлэл ( ерөнхий болон туслан гүйцэтгэгчид  оролцох);
-          барилгад үндсэн машин, механизм, гар багаж  тоноглол, тээврийн хэрэгсэл нийлүүлж  (түрээсээр г.м) чадах байгуулагуудын  мэдээлэл (ерөнхий, туслан гүйцэтгэгч  оролцох г.м);
-          өргөтгөл шинэчлэлт хийх,  ашиглаж байгаа  барилга байгууламжийн  угсралт, ашиглалтын үеийн судалгааны  бусад материал;
-          үйлдвэрлэл үйлчилгээг зогсоохгүйгээр  өргөтгөл шинэчлэлтийг явуулах шаардлага, тайлбар, заалт;
-          зарим төрлийн ажлыг гүйцэтгэхтэй  холбоотой техник-технологийн баримт бичиг, түүнчлэн холбогдох барилгын норм ба дүрэм, заавар, цомог бусад норматив баримт бичиг;
 
6.7.4.  АГТ- ийн бүрэлдэхүүнд  багтааж боловсруулах  баримт бичгийг  энэхүү барилгын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан бүтэцтэй боловсруулах ба  баримт бичгийн хэлбэрийг 5 дугаар хавсралтад зааснаар гүйцэтгэвэл зохино. Барилга байгууламжийн  түвэгшилтэй байдлаас нь хамааруулан  боловсруулах баримт бичгийн бүтэц, тоог тогтоох, тэдгээр баримт бичгийг  нарийвчлан тодруулж  ялгах, түүнчлэн шинэ технологи, дэвшилтэт арга хэрэглэн ажиллахтай холбогдож  баримт бичгийн  хэлбэр өөрчлөгдөж болох бөгөөд энэ тохиолдолд  ерөнхий гүйцэтгэгч  байгууллага голлон оролцох үүрэгтэй байна.
АГТ-ийг захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр ерөнхий гүйцэтгэгч байгууллага батална.
 
6.7.5. Шинэчлэх, өргөтгөх барилга байгууламжийн АГТ-ийг зохиохдоо тухайн үйлдвэр, аж ахуйн газартай зөвшилцсөн байвал зохино.
Нарийн түвэгшил бүхий бүтээцтэй, угсралтын  нийлмэл хүнд технологиор  барих барилга байгууламжийн ажлын зураг төсөлд  зураг төслийн байгууллага нь тухайн объектийг барих нарийвчилсан технологи- зохион  байгуулалтын аргыг тусгасан  нэмэлт бүлэг (АГТ) боловсруулж өгвөл зохино.
Нэмэлт бүлэгт дараах технологи, арга, ажиллагааг  багтаавал зохино.  Үүнд:
-          нарийн түвэгшил бүхий бүтээц, түүнчлэн тоног төхөөрөмж  (стенд, дамжлагын шугам), асар том хүнд бүтээц ба технологийн зангилааг тээвэрлэж ирэх болон тээвэрлэх, угсрахад  (өргөх, шилжүүлэх, түлхэх, онхолдуулах г.м)  зориулагдсан  тусгай тоноглол хэрэгсэл;
-          өргөж өндөрлөх, дээш нь гулгуулах, хэвтээд   гулсуулах тусгай тавцан, төхөөрөмж, өргүүр бусад хэрэгсэл;
-          хөрсний усны төвшинг доошлуулах, хөрсийг хөлдөөх, түүнчлэн бэхжүүлэх  (цементжүүлэх, шавар шахах, царууцжуулах, битум шахах ба дулааны бэхжилт г.м)  технологи, арга ажиллагааны заавар, схем зураг;
-          зоорийн нүх, шуудууг хөрсний нуралтаас ханалж (шпунт) хамгаалах;
-          барилгын бүтээцийг томсгож   угсрах, үйлдвэрийн  тоног төхөөрөмж болон угсралтын тоноглолыг бүлэг, зангилаагаар угсрах технологийн заавар, зураг схем;
-          хөрсөнд нь ханалж хамгаалах ба буулгах аргаар  газар доорх байгууламжийг  цутгах, хоолойг шуудуу ухахгүйгээр далд түлхэж тавих, гүний суулгалттайгаар  буюу онцгой түвэгтэй бүтэц бүхий  гадсан суурь  барих, усан доор бетон цутгах технологи;
-          оршиж буй барилга байгууламжийн  ойр орчимд өрөмдлөг тэсэлгээний  аргаар ажил гүйцэтгэхээс өмнө хамгаалалтын байгууламж барьж босгох схем зураг;
-          онцгой нөхцөлд  өргөтгөл, шинэчлэлтийн ажил гүйцэтгэх  болон барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх түүнчлэн  барилгыг нэмж давхарлах зэрэг ажилд  шаардлагатай  нэмэлт байгууламж  тоног хэрэгсэл тоноглох зэрэг болно.
 
6.8. Технологийн карт (ТК)- Тухайн объектийн даацын гол бүтээцийг барьж босгох, эсхүл зарим  нарийн түвэгтэй  технологи бүхий ажлыг хийж  гүйцэтгэхэд  боловсруулах техникийн баримт бичиг.
Барилгын даацын төмөр бетон каркас цутгах буюу угсрах, гадна, дотор хашлага  хана  (даацын хана) өрөх, дээврийн  ажлыг гүйцэтгэх  зэрэг тодорхой ажилд технологийн карт боловсруулахаас  гадна хөрсний устай нөхцөлд усны төвшинг доошлуулж суурь  барих, гадсан суурь суулгах, буурь хөрсийг бэхжүүлэх, өвлийн улиралд  бетон цутгах ажлыг гүйцэтгэх зэрэг нарийн  технологитой ажилд  технологийн карт  (6 дугаар хавсралт)   боловсруулна. Боловсруулах технологийн картад уг ажлыг цогцоор нь авч үзэж түүний технологи зохион  байгуулалтыг иж бүрэн шийдвэрлэвэл зохино.  
 
6.8.1. Технологийн картын ажлын нэр, хэмжих  нэгж, хөдөлмөр  зарцуулалт нь "Барилга угсралт, засварын ажлын  хөдөлмөр зарцуулалтын жишиг норм"-ын  бичлэгтэй  тохирч байвал зохино.   
6.8.2. Технологийн картад оруулж байгаа ажлын ерөнхий үргэлжлэх хугацааг богиносгох зорилгоор тохирох хөдөлмөрийн процессын картын хугацааны  нормыг уг технологийн картад  ашиглаж болно.
            Технологийн картыг боловсруулах үед тухайн ажилд шаардагдах  материал, түүхий эд,  эдлэхүүн, бүтээцийн нэр төрөл тэдгээрийн тоо хэмжээ болон хэрэгцээт гар багаж,  бусад бага механикжсан  тоног хэрэгслэлийн тооцоог тодорхойлоход  тохирох хөдөлмөрийн процессын картын  заалт  ба "Барилга угсралтын ажлын  материалын  зарцуулалтын  норм" болон холбогдох бусад норматив (багажны норм г.м) баримт бичгийг ашиглана. Гадны орны болон шинэ дэвшилтэт  технологи хэрэглэн ажилбар, үйлдлийг гүйцэтгэх  нөхцөлд хөдөлмөр  зарцуулалт  болон  ажиллах хүчний хөлсний үнэлгээнд нь зохицуулан технологийн картыг шинээр боловсруулж  ажиллавал зохино.
 
6.8.3. Барилга  угсралтын ажлын явцад гүйцэтгэгч, захиалагч , зураг төслийн  байгууллага харилцан тохирч,  барилгын  зарим бүтээцэд  өөрчлөлт хийх болон  гүйцэтгэх  технологийг өөрчлөх үед тусгайд нь ажлын зураг төсөл боловсруулж шийдвэрлэвэл зохино.
Ажил гүйцэтгэх ашигтай аргыг техник – эдийн засгийн тооцооны үндсэн дээр сонгож шийдвэрлэвэл зохино.
 
6.8.4. Технологийн  картын бүтцийг 6 дугаар хавсралтад заасан бөгөөд картыг барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгч байгууллагад боловсруулж, ерөнхий инженер хянаж баталгаажуулна.  Технологийн карт нь схем ба тайлбар тооцооны гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хананд өлгөх плакат  /зурагт хуудсан/ хэлбэртэй, хавтас бүхий баримт  бичгийн байдалтай зохиож болно.  Технологийн картыг  барилгын зөвлөх, талбай хариуцсан инженер–техникийн ажилчид болон бусад мэргэжилтэй ажилчид  өөрсдийн өдөр тутмын ажиллагаанд байнгын ашиглавал зохино.
 
6.9. Ажил ба процесс бүрийг  шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад  хөдөлмөрийн процессын карт   (ХПК) –ыг ашиглавал зохино.
Хэрэв технологийн картыг барилгын нэг тодорхой бие даасан ажилд  зохиодог бол  ХПК- ыг тэдгээр ажлын аль нэг хэсэгт, эсвэл сонгон авсан аливаа процессыг  чанартай сайн гүйцэтгэхэд  зориулж боловсруулна.
 
6.9.1. Хөдөлмөрийн процессын картыг боловсруулах ажлыг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зохион байгуулна.
Хөдөлмөрийн процессын картыг шинэчлэх болон шинээр зохиож холбогдох байгууллагаар хянуулна.  ХПК- ын  бүтцийг 8 дугаар хавсралтад үзүүлэв.
 
7. БАРИЛГЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
7.1.  Захиалагч /хөрөнгө оруулагч/ нь ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Захиалагч, гүйцэтгэгч нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тогтоол шийдвэр, норматив баримт бичигт тулгуурлан барилгын  менежментийг  хангана.
Барилгын менежментийн хүрээнд захиалагч ба гүйцэтгэгч байгууллагын хүлээх зарим үүрэг давхцах буюу хууль тогтоомж, дүрэм журам, норматив баримт бичигт тусгагдаагүй бол талууд гэрээний үндсэн дээр тохиролцоно.
7.2.      Барилгын гүйцэтгэгч нь өөрөө хөрөнгө оруулагч бол төслийн тусгай баг томилж барилгын үйлдвэрлэлийн менежментийг хариуцуулна.
7.3.           Хөрөнгө оруулагч нь барилгын гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчтэй үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэрээ байгуулж ажиллана.
7.4.           Барилга байгууламжийг  барих бүхий л  хугацаанд  хүрээлэн буй орчныг хамгаалах, орон нутгийн оршин суугчид болон  барилгын  ажилчдын  эрүүл мэнд, аюулгүй  ажиллагааг хангах, мөн барилгын зураг төсөл, норм, дүрэм болон холбогдох бусад дүрэм, журам, барилгын  технологи-зохион  байгуулалтын  баримт бичгийг баримтлах асуудлыг захиалагч болон гүйцэтгэгч (туслан гүйцэтгэгч) байгууллага ханган  биелүүлэх  үүрэгтэй бөгөөд эрхэлсэн ажлаа төрийн захиргаа, хяналтын байгууллага бусад сонирхогч талд ил тод  нээлттэй байдлаар  хянуулахад  бэлэн байх үүрэгтэй.  
7.5.      Гүйцэтгэгч (туслан гүйцэтгэгч) байгууллага нь барьж байгаа барилга объектийн ажлыг чанартай дээд зэргийн үнэлгээтэй  байлгах зорилгоор чанарын  менежментийн асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж  ажиллуулах  үүрэгтэй.
7.6.      Энэхүү дүрмийн 5.6 –д зааснаар барилгын ажлын зураг төслийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх хугацааг графикаар  тогтоох боловч  зарим нарийн  түвэгтэй бүтээц ба эдлэхүүн, эд ангийн  ажлын зургийг ажил  эхлэхээс 7-оос  багагүй хоногийн өмнө заавал хүлээлгэж өгнө.
7.7.      Барилгын ажил эхлэхээс  өмнө  боловсруулах технологи -зохион байгуулалтын  баримт бичгийн  хүрээнд (норм ба дүрмийн 6-д)  зохиох  "Барилгын талбайн  зохион байгуулалтын  зураг төсөл"-ийн дагуу барилгын талбайн хүрээ, ажлын аюултай  бүс зэргийг газар дээр нь зааж тэмдэглэх  бөгөөд  хамгаалалтын хашааг барьж орц, гарцыг тогтоoсон байх ёстой.
7.8.      Барилгын талбайн гол хаалганы дээр тусгай самбар байрлуулж түүнд объектийн нэр, захиалагч /хөрөнгө оруулагч/ ба гүйцэтгэгчийн нэр,  уг барилгын даамал, зөвлөх болон  мэргэжлийн  хяналтын байгууллагаас уг объектийн  хариуцагч хяналтын байцаагчын нэр, харилцах утас, барилга  эхлэх, дуусах хугацааг томоор заавал бичсэн байх ёстой. Бичвэр  нь  гудамжны  хөдөлгөөнд оролцогсдод  саадгүй уншигдах хэмжээнд байна.
Түүнчлэн гүйцэтгэгч байгууллагын нэр, утасны дугаарыг  барилгын хашаа, түр барилга дээр нийтэд  үзэгдэхүйц газар байрлуулах ёстой. Барилгад ажиллаж байгаа хүнд машин, механизм болон тээврийн хэрэгсэл нь хэний харъяалалын (аж ахуй нэгж, байгууллага, хувь хүн) техник болохыг илтгэсэн таних тэмдэг (лого) бичиглэлтэй байна.
      Нутгийн захиргааны  байгууллагын зохих албадтай тохиролцсоноор  барилгын хог  хаягдлыг нэр төрлөөр нь тусгайлан ангилж хаях цэгийг  тогтоох  бөгөөд  барилгын талбайд  хог цуглуулах ба машин техникийг  угаах  угаалгын байрыг  заавал байгуулж  ажиллуулна.
Хэрэв  барилгын талбайн  гаднах нутаг дэвсгэрийг  барилгын зориулалтаар түр хугацаагаар ашиглах тохиолдолд  уг газрын  эзэмшигчтэй   (нутгийн захиргаа) тохиролцох бөгөөд  орчны оршин суугчдын  аюулгүй байдлыг  хангах болон байгаль орчны  тэнцвэрт  харьцааг  хангах нөхцлийг  тодорхойлж  гэрээ байгуулна.   
7.9.      Хэрэв барилга байгууламж барих талбай нь  байгаль цаг агаарын  болон геологи- газар зүйн тааламжгүй  нөхцөл, үйл ажиллагаанд  (газрын суулт, уулын болон цасны нуралт, хөрсний гулгалт г.м)  өртөх нь судалгаагаар тогтоогдвол уг барилгын  ажил эхлэхээс   өмнө буюу  бэлтгэл ажлын үед дээр дурьдсан хөнөөлт байдлыг таслан зогсоох тусгай зураг  төсөл болон  Ажил гүйцэтгэх төсөл боловсруулж  хэрэгжүүлнэ.            
7.10. Байгалийн эрдэс баялгийг  ашиглах энэ чиглэлийн үйлдвэрийн  барилга байгууламжийг барих явцад  (барилга ашиглалтад  ороогүй байхад)  тухайн  эрдэс баялгийг  ашиглах ба  олзворлохыг хориглоно.
7.11. Гүйцэтгэгч байгууллага нь  хүрээлэн буй орчны  байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах,  орон нутгийн оршин  суугчдын аюулгүй амьдрах  нөхцлийг хангах зорилгоор дараах үйл  ажиллагааг  хэрэгжүүлнэ. Үүнд:
-          барилгын талбай болон түүний гаднах 10 метрийн бүсийг байнга цэвэрлэх бөгөөд хогийг  тогтоогдсон цэгт  хүргэж хаях;
-          дархан цаазтай газар нутаг болон эрүүл ахуй, ариун  цэврийн хувьд тусгайлан авч  үзэх бүс нутаг, байгалийн  хамгаалалт бүхий газар  нутаг түүний  орчинд  барилгын ажил  гүйцэтгэх нь бусад холбогдох хууль, тогтоомжид заасанчлан хориотой;
-          барилгын газар шорооны  ажлын хүрээнд үл хамаарах  дэвсгэр  газрын ногоон байгууламж, мод бутыг хамгаалж үлдээх;
-          үйлдвэрлэлийн үйл ажиллагааны  үр дүнд бий болсон  хаягдал усыг  зайлуулахад заасан газрын гадаргыг гэмтээхгүй  байх нөхцлийг  хангах;
-           өрөмдлөгийн ажлын явцад  газрын гүний  усыг  оргилуулж ил гадаргад  асгаж алдахыг таслан зогсоох;
-          үйлдвэрлэл, ахуйн  бохир усыг зохистой байдлаар  зайлуулах;
-           орчны ус зүйн болон газрын гадаргын  байгалийн тогтолцоог өөрчлөх шаардлага гарвал холбогдох  байгууллагатай зөвшилцөн  зөвхөн зураг төслийн дагуу шийдвэрлэх;
-           хүрээлэн  буй  орчиндоо  утаа,  тоос, хэт чанга  дуу   чимээ, доргио чичиргээ гаргах  технологиос  татгалзах;
-           Хэрэв барилгын ажлын явцад  археологийн болон түүх, соёлын  олдвор газрын гүнээс илрэх тохиолодолд  ажлыг даруй зогсоож энэ чиглэлийн холбогдох байгууллага, харъяа орон нутагт мэдэгдэх;
 
7.12.   Барилгын    ажлын    явцад   ашиглах   түр   барилгын хэмжээ хүрэлцээ нь барилгын ажлын цар хүрээг  бүрэн хангах хэмжээнд  байх бөгөөд  ажил дууссаны  дараа  бүрэн нүүлгэн шилжүүлнэ.
Түр  барилгыг дараах байдлаар ангилна. Үүнд:
-          үйлдвэрлэлийн (хэвний, арматурын, бетон хольцын, зуурмагийн, мужааны цех тасаг   г.м);  
-          агуулахын (ил ба цоожтой, саравч г.м); 
-          ахуйн (контор, ажилчдын хувцас солих өрөө, гуанз цайны газар, сууц,  эмнэлгийн цэг, жорлон, соёлын, дулаацах байр г.м);
-          инженерийн сүлжээ (түр ус, ариутгах  татуурга, эрчим хүч, дулаан ба  шахсан агаарын г.м );
    Эдгээр  түр барилга байгууламж нь тухайн  барилгын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг (барилгын галын аюулгүйн, эрүүл ахуйн) бүрэн хангасан байвал зохино.
Түр барилга байгууламжийн тоо, хүчин чадлыг  ЗБТ болон АГТ- ийн  хүрээнд (энэ норм ба дүрмийн 6-р бүлэг ) боловсруулах Барилгын  талбайн зохион  байгуулалтын зураг төсөл, тооцоогоор тодорхойлвол зохино.
 
7.13.   Үйлдвэрийн томоохон цогцолбор барилга байгууламжийг барихад тухайн үйлдвэрт ажиллах хүмүүсийн орон сууцны  хэрэгцээг хангах  зориулалтаар сууцны хотхон  төлөвлөж барих шаардлагатай. 
            Эдгээрийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хот тосгоныг   төлөвлөх барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу төлөвлөнө.
            Тухайн үйлдвэр, хот тосгоныг  барьж дууссаны  дараа түр зориулалтаар  барьсан сууцыг буулгах мөн орон нутгийн захиргаанд шилжүүлэхийг тухай бүр гэрээгээр зохицуулна.
            Энэ тухай ажлын зураг зохиож хэрэгжүүлнэ.
Барилгын ажил дууссаны дараа түр  барилга байгууламжийг нүүлгэх бөгөөд  гарсан хог  хаягдлыг заавал зайлуулна.
 
7.14.   Гүйцэтгэгч    байгууллага   нь    бараа    материалыг    барилгын     талбайд  хадгалахдаа тэдгээр материал, бүтээц, эдлэхүүнийг хадгалах стандарт, горимыг баримтлавал зохино.
 
7.15.   Барилгыг  барих явцад тухайн барилгын  талбайд үүссэн түр шороон овоолго, замын сэтлэлт бий болж  барилгын ачаа тээвэрлэлтэд хүндрэл учруулах ба тэдгээрийг барилгын  ажилд хүндрэл  учруулахгүйгээр тодорхой техникийн  шийдэл гаргаж зохион байгуулна
            Орц гарц болон  эдгээр хүндрэлтэй орчинг  шөнийн цагт  сайтар гэрэлтүүлвэл зохино.
.
7.16. Барилгын газар шорооны ажлыг гүйцэтгэхээс  өмнө уг талбайд газар доорх инженерийн шугам сүлжээний байрлалд  судалгаа хийж  уг сүлжээний хэвийн ашиглалтыг хангах технологийн шийдэлтийг сонгох бөгөөд  шаардлагатай гэж үзвэл  уг сүлжээг  зөөн шилжүүлэх техникийн шийдлийг  хэрэгжүүлж болно. Энэ тохиолдолд  газар доорхи инженерийн шугам сүлжээг  эзэмшигч байгууллагатай  зураг төсөл боловсруулах явцад зөвшилцсөн байна.
7.17.   Газар доорх инженерийн шугам сүлжээнд  холболт  хийсэн, өргөтгөж хүчин чадлыг  өөрчилсөн, зөөж  шилжүүлсэн тухайд  гүйцэтгэгч нь  уг ажлын гүйцэтгэлийн зураг төслийг зохиох бөгөөд ажил дуусмагц  холбогдох газруудад нь хүлээлгэн  өгөх үүрэг  хүлээнэ.
7.18. Барилгын ажлыг хаах болон 6-аас дээш сарын хугацаагаар зогсоох тохиолдолд объектийг арчилж хамгаалах (консервацид оруулах) ба уг объектийн  бүтээц, эдлэхүүний бат бэх   тогтвортой  байдлыг хадгалах түүнчлэн  хүрээлэн буй орчин хийгээд  оршин суугчдад аюул осолгүй  байх нөхцлийг бүрдүүлэх арга хэмжээг авна.
7.19.  Барилгын ажлыг хаасан  буюу зогсоох тохиолдолд  захиалагч /хөрөнгө оруулагч/ ба гүйцэтгэгч нь энэ тухай акт үйлдэх бөгөөд  орон нутгийн захиргаа ,  мэргэжлийн хяналт, шалгалт, ашиглалтын байгууллагад  нэн даруй албан ёсоор мэдэгдэнэ.
7.20. Барилгын ажлыг хаасан  буюу зогсоосны дараа уг объектод  үзлэг явуулж  гүйцэтгэлийг  захиалагч хүлээн авах бөгөөд  барилгад угсарсан  бүтээц,  тоног төхөөрөмж,  үлдсэн материал эдлэхүүнд тооллогыг хийнэ.
7.21.   Барилгын ажлыг хаасан  буюу зогсоосон  шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор  тухайн барилгын орчны замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээг  (хэрэв өмнө нь хязгаарласан байсан бол) сэргээнэ.
7.22. Барилгын ажлыг хаасан  буюу зогсоосон  нөхцөлд   захиалагч тухайн объектийг арчилж хамгаалах (консервацид оруулах) эсвэл буулгах ажлын зураг төслийг боловсруулж хэрэгжүүлнэ. Дээрх ажил дуусмагц гүйцэтгэгч нь захиалагчид /хөрөнгө оруулагч/  хүлээлгэн өгнө.
8. БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО
 
8.1.      Барилгын чанарын хяналтын тогтолцоо нь бүхэлдээ Монгол Улсын аж үйлдвэрийн  салбарын  чанарын хяналтын  нэгдсэн нэг хэсэг бөгөөд  энэ нь Олон улсын чанарын хяналтын тогтолцоотой уялдсан байвал зохино.
8.2.           Барилгын  захиалагч /хөрөнгө оруулагч/, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч байгууллагуудын (бүх оролцогч)  хүрээнд уялдуулан зохицуулж хэрэгжүүлэх техник, эдийн засаг, зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээ, барилгын бүтээгдэхүүн бий болох үе шатанд гүйцэтгэх чанарын хяналтын үр дүнд баригдаж буй барилга байгууламжийн найдвартай байдал, чанар хангагдах ёстой.
8.3.      Барилгын   чанарыг сонирхогч    бүх  оролцогч   байгууллагуудын (мэргэжлийн хяналт, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч г.м)  чанарын хяналтын холбогдох мэргэжилтнүүд норм, дүрэм, журамд заасны дагуу барилга угсралтын ажлын  чанарын хяналтыг бүрэн хэрэгжүүлнэ.
8.4.           Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч түүнчлэн зураг  төслийн  олон оролцогч
байгууллага томоохон  барилга байгууламжийн ажилд хамтран  ажиллаж байгаа нөхцөлд чанарын хяналтын удирдлагыг хуулийн этгээд, хувь хүнд ажлыг хариуцуулж  нэгдсэн удирдлагаар  хангаж ажиллахыг зөвшөөрнө.
8.5. Үйлдвэрлэлийн хяналтыг барилгын гүйцэтгэгч байгууллага хэрэгжүүлнэ. Үүнд дараах хяналтын төрөл багтана:
-          бэлтгэл хангах буюу  эхний үе шатны хяналт;
-          геодезийн байршил тогтоох  хяналт;
-           ажлын явцын хяналт;
-          ажил хүлээж авах хяналт г.м;
8.5.1. Бэлтгэл хангах буюу эхний үе шатны хяналтад захиалагчаас /хөрөнгө оруулагч/ иж бүрэн зураг төслийн баримт бичиг    (зураг төсөл, төсөв, ЗБТ ба бусад)  хүлээж авах болон ажил бүрийн өмнө тухайн ажилд шаардагдах барилгын материал, эдлэхүүн, бүтээцийг шалган авах гэсэн үндсэн хоёр төрлийн хяналтыг тогтооно.
Эдгээрт дараах хяналтын үйлдлүүд  багтана:
-          баримт бичгийн иж бүрдэл  (бүрэн гүйцэд  байдал), түүний дотор объектийн геодезийн  үндэслэл ба байршил (улаан шугам) тогтоосон  болон тэнхлэг тогтоох зургийн гүйцэд байдал;
-           баримт бичгийг баталсан ба зөвшилцсөн акт, гарын үсэг гүйцэд байх;
-           зураг төсөлд барилгын материал, эдлэхүүн  бүтээцийн стандарт болон технологийн шаардлагыг тусгасан  байдал ;
-           барилгын ажил ба бүтээц, эд ангийг угсрахад шаарлагатай ажлын зургийг  нарийвчлан  гаргасан байдал;
-          объектийн төсөвт гүйцэтгэх ажлын нэр төрөл ба хэмжээг  гүйцэд тогтоосон байдал;
-          объектийн геодезийн улаан шугам, геодезийн үндэслэл, тэг (тэнхлэг) татсан ажлын гүйцэтгэл  зөв эсэх,  цэг болон тэмдэгтийг нарийвчлалтай бөгөөд  бат бэх байрлуулсан,  эдгээрийн гүйцэтгэлийн акт  гаргасан байдал;
-           барилгын  талбайд  хүлээж авч буй материал, эдлэхүүн, бүтээц, тоног  төхөөрөмж бүр нь  зураг төсөлд заасан Монгол Улсад мөрдөхөөр зөвшөөрөгдсөн стандарт, норм, дүрмийн технологийн шаарлагатай тохирч  байгаа зэрэг болно.
 
8.5.2.       Бэлтгэл хангалтын буюу эхний үе шатны хяналтын үед  илэрсэн зөрчил, согогыг арилгуулахаар  хариуцагч  байгууллагад нь албан ёсоор мэдэгдэж энэ талаар  тайлбар бүхий акт бүрдүүлнэ.
8.5.3.       Талбайд хүлээн авч буй материал, эдлэхүүн, бүтээц нь  стандартын шаардлага хангахгүй  байгааг  анхны үзлэг, хэмжилт шалгалтаар  тогтоовол энэ талаар захиалагчид /хөрөнгө оруулагч/ нэн даруй мэдэгдэх бөгөөд  захиалагч нь уг материалыг  баталгаат болон хөндлөнгийн лабораторид шинжлүүлэхээр явуулж  зохих хариуг гартал уг материалыг барилгад хэрэглэхийг түр хориглоно.
   
8.5.4.       Стандартын шаардлага хангахгүй материал  болон угсрах технологийн   шаардлага үл хангасан ажлын зураг барилгад ирүүлсэн тохиолдолд  дараах гурван  шийдлийн аль нэгээр нь  шийдвэрлэнэ.  Үүнд:
-          материал нийлүүлэгч нь стандартын  шаардлага  хангасан ажлын зургийн дагуу шинэ материал, эдлэхүүн, бүтээцээр  хуучныг  бүрэн сольж өгөх;
-          шаардлага хангаагүй  бүтээц,  эдлэхүүнийг  зарим талаар нэмж  (гүйцээж )  боловсруулж өгөх;
-           үзлэг хэмжин шалгалт ба лабораторийн  туршилтын үр дүнг мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрээр хэлэлцэж уг материал, эдлэхүүн ба бүтээцийг  барилгад  хэрэглэхийг зөвшөөрсөн болон эс зөвшөөрсөн акт тогтоох зэрэг болно.
 
8.5.5.       Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь ажлын явцын хяналтын хүрээнд дараах хяналтын үйлдлийг  шийдвэрлэнэ. Үүнд:
-          ажлын процесс болон ажилбарын  технологийн  бүтэц, дараалал  нь холбогдох барилгын норм, дүрэм, ажлын зураг төсөлд заасантай тохирч байгаа эсэх;
-           ажлын процесс болон ажилбарын чанарын үзүүлэлт нь  зураг төсөл болон ажил гүйцэтгэх төсөл, технологийн картын заалттай нийцэж  байгаа байдал;
-          бүтээц, эдлэхүүн, эд ангийн хэлбэр хэмжээ нь зураг төсөлд заасантай тохирч байгаа эсэх;
-          гүйцэтгэж  байгаа ажлын тоо хэмжээ (объём ) нь ажлын төсөвтэй нийцэж буй эсэх зэрэг болно.   
8.5.6.        Явцын  шалгалт хийх үечлэл  (ээлж, сар, улирал г.м ), хамрагдах хэмжээ (хэсэг, ташинга, давхар г.м)  түүнчлэн хяналтын арга  хэрэгсэл,  хяналтын үр дүнгийн бичиглэл  (акт )  нь холбогдох барилгын норм ба дүрэм, зураг төсөл болон  технологи зохион  байгуулалтын баримт бичигт заасантай тохирч байвал зохино.
8.5.7.        Шалгалтын явцын үр дүн нь  ажил, бүтээц, эдлэхүүнийг зураг төсөл, барилгын норм ба дүрэм, технологи зохион байгуулалтын баримт бичигт зааснаар гүйцэтгэх өөрөөр хэлбэл алдаа зөрчил, технологийн алдааг шуурхай засах нөхцлийг  бүрдүүлнэ;
8.5.8.        Бэлтгэл хангалтын болон  эхний үе шатны хяналт, ажлын явцын  хяналтыг, гүйцэтгэгч байгууллагын чанарын хяналтын алба болон хяналтын байгууллага удирдан зохион  байгуулна.
Гүйцэтгэгчийн хяналтыг барилгын ажлын байранд объектийн инженер, даамал, хяналтын алба гардан гүйцэтгэнэ.
8.5.9.        Гүйцэтгэгч байгууллагад тавигдах чанарын  хяналтын   төлөвлөлт, менежмент нь дараах хүрээг хамравал зохино. Үүнд:
-          чанарын хяналтын ажлын сар, улирал, жилийн төлөвлөгөө зохиох;
-          компаний удирдлагад онц чухал объектийн чанарыг хуваарилж хариуцуулах;
-          чанарын төлөвлөгөөт (графикт) ба гэнэтийн хяналт, технологийн төрөлжсөн хяналт (газар шороо, суурь, каркас цутгах, дээвэр, засал г.м);
-          материалын хадгалалт хамгаалалтын хяналт, зарцуулалтын хяналт, төсөв хөрөнгийн, үе шатны ажлын, акт баримт бүрдүүлэлтийн болон мэдээллийн үндсэн дээр хийх;
-          хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны;
-           ажилчдын мэргэжлийн зэрэг тогтоох ба ахиулах;
-          ур чадварын хичээл, үзүүлэх сургууль ба туршлага судлах, нэвтрүүлэх;
-           шинэ бүтээл, оновчтой загвар эзэмших зэргээр өргөн агуулгатай байвал зохино.
 
8.5.10.            тодорхой нэг ажил буюу бүтээц, эдлэхүүнийг хийж, үйлдвэрлэж дуусах бүрт тухайн ажлыг хүлээж авах хяналт хийнэ.    
Энэхүү хяналтад захиалагч, зураг төслийн байгууллага  болон бусад этгээдийг албан ёсоор оролцуулна.
8.5.11.  Ажил хүлээж авах хяналтад  дараах үйлдлийг  хянаж шийдвэрлэнэ.  Үүнд:
-          тухайн ажил , бүтээц, эдлэхүүн, эд анги нь зураг төсөлд заасан хэлбэр, хэмжээний  шаардлагыг  хангасан байдал;
-          ажилд хэрэглэсэн материал, эдлэхүүн нь барилгын норм ба дүрэм болон стандартын шаардлагыг хангасан эсэх;
-          гүйцэтгэсэн ажлын технологи нь барилгын норм, дүрмийн техникийн шаардлагыг  хангасан байдал зэрэг болно;
8.5.12.            Ажлыг хүлээж авах   хяналтын үр дүнг  ажил хүлээж авах актаар тодорхойлно;  
Тухайн ажил нь дараагийн ажлаар дуусгавар болохоор байвал  уг ажилд далд ажлын акт тогтооно.
Онцгой өвөрмөц технологитой ажил, бүтээц ба эдлэхүүнийг гүйцэтгэсэн мөн түүнчлэн  тухайн  бүтээц эдлэхүүний  гүйцэтгэлийн  хүлцэх алдаа нь  дараагийн ажлын технологи, чанарын үзүүлэлтэд  нөлөөлөх   (угсралтын заслага  хийх)  байвал  уг ажилд гүйцэтгэлийн зураг бүхий акт тогтооно. Ажил хүлээж авах  ба далд ажлын акт, гүйцэтгэлийн зураг нь барилгын норм, дүрэм, журамд заасан заавар, бичиглэлтэй байна;  
8.5.13. Ажил хүлээж авах актад мэргэжлийн хэсэг нь  бүрэн бүрэлдэхүүнээр гарын үсэг  зурах бөгөөд  тухайн ажлыг хүлээж авсан эсэх, зарим талаар уг ажил, бүтээц, эдлэхүүнд  засвар нэмэлт  хийсний дараа дахин хүлээж авах тухай актыг шинэчлэн үйлдэж баталгаажуулна.
8.6.      Барилгын захиалагч /хөрөнгө оруулагч/ нь  объектийн чанарын хяналтад дараах үүрэгтэй оролцно.Үүнд: 
-          гүйцэтгэгч байгууллагын чанарын алба ба объектийн даамалтай харьцаж ажиллах;
-          барилгын технологи, зохион байгуулалтын баримт бичгийн бүрэлдэхүүний  гүйцэд байдал, объектийн талбайг БТЗБЗ – ийн дагуу зөв зохион байгуулж  хашиж хамгаалан  харуул хамгаалалт тавьж инженерийн түр шугам сүлжээг барилгын норм, дүрмийн шаардлагын дагуу байгуулсан байдалтай танилцах, хянах, зохих шаардлага тавих;
-          барилгын материал, эдлэхүүн, бүтээц, тоног төхөөрөмжийн чанарт холбогдох стандарт, техник, технологийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
-          барилгын материал, эдлэхүүн, бүтээц, тоног төхөөрөмжийг  агуулах болон талбайд  зөв хурааж хадгалсан эсэх;
-           хэрэв барилгын норм, дүрэм, стандартын техникийн шаардлагыг  зөрчиж хадгалсан  байвал захиалагч /хөрөнгө оруулагч/ нь алдааг засуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл буруу  хадгалалтаас  болж гэмтсэн  материалыг  барилгад хэрэглэхийг хориглох ба хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад хандах эрхтэй;
-          барилгын явцад зураг төсөлд илэрсэн алдааг засуулах, зассан зураг төслийг хянан хүлээн авч  гүйцэтгэгчид  хүлээлгэн өгөх;
-           хот, орон нутгийн захиргаа болон  мэргэжлийн хяналтын байгууллагаас гүйцэтгэгчид тавьсан мэдэгдэл болон шаардлагын  биелэлтэд шуурхай хяналт  тавьж хамтран ажиллах;
-           объект дахь осол аваар үүсч болох нөхцөл байдлыг урьдчилан харж сэргийлэн энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээг авах;
-           гүйцэтгэж байгаа  ажлын хэмжээ ба хугацаа нь гэрээний графиктай нийцэж байгаа эсэх;
-          барилгын ажлыг хүлээн авах  болон барилга байгууламжийг  ашиглалтад хүлээж авахад ажил болон объект , цогцолборын чанарт ерөнхий үнэлэлт  дүгнэлт өгөхөд бүтээлч санаачилгатай оролцоно.
 
8.6.1. Захиалагчийн /хөрөнгө оруулагч/ эрх ашгийг хамгаалахын тулд хот орон нутгийн захиргааны байгууллагууд санаачлага гаргаж ажиллавал зохино.
 
8.6.2. Хувийн хөрөнгө оруулалтаар баригдах Барилга байгууламжийн чанарын хяналтыг тухайн захиалагч /хөрөнгө оруулагч/ гэрээний үндсэн дээр ерөнхий гүйцэтгэгчид нь хариуцуулахыг шийдвэрлэнэ.
8.7.      Баригдаж байгаа барилгын  зураг төсөлд тухайн зураг төсөл зохиогч нь "Барилгын ажилд зохиогчийн хяналт хийх дүрэм"-ийн дагуу хяналт тавина. 
 
8.7.1. Зохиогчийн хяналтын зорилго нь зураг төсөлд заасан шийдлийг практикт хэрэгжүүлэх явдал юм.
Зохиогчийн хяналт хийх бүрд барилгын ажилд  дүгнэлт өгч  илэрсэн зөрчлийг арилгуулах талаар санамжийг барилгын ажлын дэвтэрт бичиж гарын үсгээр баталгаажуулна.
8.7.2. Шаардлагатай гэж үзвэл зохиогчийн хяналтын дүгнэлтийг захиалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагад  мэдэгдэж зохих арга хэмжээг авна.
8.7.3. Зураг төслийн архитектурын шийдлийн хяналт нь зохиогчийн хяналтын бүтцэд хамрагдах бөгөөд  баригдаж  байгаа барилга архитектурын шийдэл нь  зураг төслийн шийдэлтэй  нийцэж байгааг  хянах зорилготой байна.
  Барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, газар олголт нь  хот суурин, орон нутгийн  төлөвлөлт ба  нутаг дэвсгэрийн  байршлын төлөвлөгөөтэй  зохицож байгаа болон  орчныхоо  архитектурын шийдэлтэй нийцэх  байдалд зохиогч, архитектор нь  хяналт  тавьж хот, орон нутгийн архитектур төлөвлөлтийн байгууллагатай  харьцаж ажиллах үүрэгтэй.
Архитектурын шийдлийн хяналт болон архитектур төлөвлөлтийн  байгууллагын гаргасан шийдвэрийг захиалагч /хөрөнгө оруулагч/ нь заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
8.8. Улсаас барилгын чанарт тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага  эрхлэнэ.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь  барилга   баригдаж байгаа тухай  мэдээлэлийг хүлээж авсанаас  эхэлж (5.13) барилгад хяналт тавих нөхцөл бүрэлдэнэ.
8.8.1. Барилга байгууламжийг барих явц болон  баригдаж ашиглалтад  орсны дараа хүрээлэн буй орчны тэнцвэрт  харьцаа, аюулгүй  оршин байх нөхцлийг хангаж байгаа эсэхийг холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, журмыг үндэслэн хяналтыг тавих ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хийж гүйцэтгэнэ.
8.8.2. Барилга, байгууламж нь хүмүүсийн  эрүүл мэнд  амьдрал, өмчийн  ашиглалт  ба хүрээлэн буй  орчинд хор  учруулж болох  бүтээгдэхүүний хувьд, түүнчлэн  түүнийг ашиглалтад  орох хүртэл нь  ашиглах байран дээр нь барьж босгодог  ганц хувь бүтээгдэхүүнийх нь  хувьд  чанарын талаар төрийн хяналтыг дараах хэлбэрээр  гүйцэтгэвэл  зохино. Үүнд:
-          барилгын явц дахь  үйлдвэрлэлийн болон  захиалагчийн /хөрөнгө оруулагч/ хяналтын үр  дүнгийн  баталгаажсан  баримт бичигт   хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах;
-       шаардлагатай тохиолдолд  барилгын бүтээц, эд  ангиас  зөвшөөрөгдсөн аргаар сорьц авч  лабораторын  туршилтад   оруулах ба зарим төрлийн бүтээц, эд ангийг  хэсэгчилэн задлан үзлэг туршилт  хийх зэрэг болно.
 
8.8.3. Мэргэжлийн хяналтын үр дүн нь  акт болон  дүгнэлтээр  тодорхойлогдох бөгөөд энэ нь хуульд заасны дагуу гэм буруутай этгээдэд  зохих хууль  тогтоомжийн дагуу  хариуцлага  хүлээлгэх үндэслэл болно.
 
8.9. Баригдаж буй  барилга байгууламжийн явцад гарч болох сөрөг нөлөөлөлийн улмаас орчны оршин суугчид ,  хүрээлэн буй орчинд  хор нөлөө үзүүлэхээс  урьдчилан   сэргийлэх улмаар  таслан зогсоох  ажлыг  "Барилгын тухай" хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, барилгын норм, дүрэм, журмын хүрээнд  зохион байгуулах нь хот, орон нутгийн засаг захиргааны хяналтын гол зорилго болно.  
8.9.1. Захиргааны хяналтаар  дараах үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ. Үүнд:
-          барилгын газар ашиглалт  болон  барилга эхлүүлэх зөвшөөрөл түүнчлэн        техникийн нөхцлүүд  нь зохих хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу байгаа эсэх;
-          дээрх баримт бичиг бүр зохих  ёсоор  баталгаажсан байдал;
-          барилгын  талбайн зохион байгуулалтын зургийг хот, орон  нутгийн   захиргааны хяналтын  холбогдох албадтай зөвшилцсөн байдал, барилгын хашааны байрлал хэмжээ;
-          барилгын ажлын  өдрийн горим нь орчны   оршин суугчдын  амьдралын  тааламжтай нөхцөлд  хэрхэн нөлөөлөх;
-          барилгын хог хаягдлыг  цуглуулах ба зайлуулах;
-          барилгын орчны  эрүүл ахуй,  ариун цэврийн  дэглэм ба  хөрш үйлдвэр, аж ахуйн  газартайгаа  харьцаж ажиллах байдал зэрэг болно.
 
 
 
 
9.       БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ БАЙНГЫН
АШИГЛАЛТАД ОРУУЛАХ
 
9.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдаж дуусч байгаа барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа өмчийн хэлбэр, хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан  "Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрэм"-ийн дагуу гүйцэтгэнэ.
 
 
  
1 дүгээр хавсралт
(зөвлөмжийн чанартай)
 
                                       Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл
 
1.                  Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг ажил эхэлсэн өдрөөс барилгыг ашиглалтад  хүлээлгэн өгөх хүртэл тэмдэглэнэ. Тэмдэглэлийг барилга  хариуцсан инженер, даамал хөтөлнө.
2.                  Тэмдэглэлийг захиалагч /хөрөнгө оруулагч/ , гүйцэтгэгч байгууллагын дарга нарын гарын үсгээр  баталгаажуулна.
3.                  Тэмдэглэлийг барилга байгууламжийг  байнгын ашиглалтад өгөхдөө  захиалагчид шилжүүлэн, бусад холбогдох байгууллагуудаас барилгын ажилтай танилцаж улмаар улсын архивт шилжүүлнэ.
4.                  Хяналтын болон захиалагч/ хөрөнгө оруулагч/, зөвлөхийн тавьсан шаардлага, зөвлөмж, үүрэг даалгаврын  биелэлтийг шалгасан тухай тэмдэглэлд  зохих загварын дагуу тодорхой  тэмдэглэнэ. Үүнд :
-         Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нараас өгсөн үүрэг, тавьсан шаардлага өгсөн зөвлөмж;
-         Зураг төслийн байгууллагаас /зөвлөхөөс/ тавьсан шаардлага өгсөн зөвлөмж;
-         Захиалагч байгууллага /хөрөнгө оруулагч/, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээс өгсөн үүрэг, тавьсан шаардлага, зөвлөмж;
-         Галын аюулаас хамгаалах байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмж;
-         Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмж;
-         Төсөл хэрэгжүүлэх  байгууллагаас тавьсан шаардлага, өгсөн зөвлөмж;
-         Барилга байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас  гаргасан баталгаа.
5.                  Барилга   угсралтын   ажил   гүйцэтгэсэн   тэмдэглэл   нь    барилга байгууламж   зураг   төсөл,   барилга   угсралтын  ажлыг гүйцэтгэн хүлээж   авах ба норм, дүрмийн дагуу    баригдсан эсэхийг  гэрчилэх баримт юм .   
 
2 дугаар хавсралт
(зөвлөмжийн чанартай)
 
 
 
 
Барилгын зохион байгуулалтын төслийн бүрэлдэхүүн, агуулга
 
1.      Цогцолборын зураг төсөлд тусгагдсан нийт барилга байгууламжийг бүхэлд нь хамруулсан Барилгын зохион байгуулалтын төслийг дараах бүтэцтэй боловсруулна. Үүнд:
а. Цогцолбор барилгын жагсаалт.
Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан үндсэн ба туслах бүх барилга байгууламж, шугам сүлжээ, зам талбайг жагсаан нэгдсэн төсөвт өртгийг томсгосон үнэлгээгээр тодорхойлно.
     б. Цогцолбор барилгын иж бүрэн календарчилсан график (ИКГ).
Цогцолборын (үйлдвэр) бүрэлдэхүүнд багтах үндсэн ба туслах чанарын бүх Барилга байгууламжийн (технологийн зангилаа ба үе шатны хуваалтаар ялгасан) хамтад нь ашиглалтад оруулах хэсэг болон хот байгуулалтын цогцолборыг (орон сууц, соёл-ахуйн) объект бүрээр нь ялгаж үргэлжлэн баригдах буюу ашиглалтад оруулахаар нь ангилан хөрөнгө оруулалтынх нь нийт дүн ба түүнээс барилга угсралтын ажилд ноогдохыг тусад нь ялгаж жил, улирлын хуваартайгаар үзүүлсэн баримт бичиг болно.
Цогцолборын бэлтгэл ажлын ИКГ-ийг үндсэн ажлын ИКГ-тай нь хамтатган аль эсвэл тусад нь байгуулж болох бөгөөд  хөрөнгө оруулалтынх нь хуваарилалтыг жил, улирал, сараар гаргана.
            ИКГ-ын хамгийн ерөнхий хэлбэрийг 3 дугаар хавсралтын 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв. Гэхдээ цогцолборын нөхцөл байдалтай нь уялдуулан ИКГ-ын оронд иж бүрэн нэгдсэн сүлжээ график (ИНСГ) боловсруулж болно.
     в. Цогцолборын талбайн зохион байгуулалтын ерөнхий зураг.
-         Цогцолборын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургийг бэлтгэл болон үндсэн барилга угсралтын ажлын үе шатуудад боловсруулах ба энэхүү баримт бичигт байнгын болон түр барилга байгууламж;
-         материал, бүтээц эдлэлийг тээвэрлэх байнгын болон түр зам;
-         өргүүрүүдийн зам;
-         барилгын талбайг ус, дулаан, уур, цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэр, тэдгээрийг дамжуулах шугам сүлжээ;
-          үндсэн угсралтын механизмууд; механикжсан хэрэгслүүдийн байршил; барилгын тэнхлэгүүдийг шилжүүлсэн геодезийн тэмдэгтүүд зэргийг тусгана.
    Хэрэв цогцолборын техникийн болон зохион байгуулалтын шийдлүүд нь барилгын талбайгаас гадна бүс нутгийг хамрах тохиолдолд цогцолборын талбайн зохион байгуулалтын ерөнхий зургаас гадна байршлын ерөнхий төлөвлөгөөг  нэмж  боловсруулах бөгөөд  энэ төлөвлөгөөнд барилга угсралтын байгууллагын материал-техникийн бааз, карьер, орон сууцны хороолол, гадна зам, холбооны шугам, цахилгаан дамжуулах шугам, цахилгааны дэд станц;
-         материал бүтээц, эдлэл, тоног төхөөрөмжийг хүлээн авах өртөө, тээвэрлэх схем;
-         барилгын хэрэгцээнд зориулж чөлөөлөх газар нутаг, ашиглагдах үйлдвэр аж ахуйн газар обьектуудыг тэмдэглэн харуулна.
    г. Технологи-зохион байгуулалтын шийдэл. Цогцолборын бүрэлдэхүүнд байгаа барилга байгууламжуудыг ашиглалтад оруулах дэс дарааллыг оновчтой тодорхойлох зорилгоор технологи зохион байгуулалтын шийдлүүдийг тогтооно.  
Энэхүү шийдлийг тайлбар тооцооны хэлбэрээр боловсруулах бөгөөд ИКГ буюу ИНСГ-ийг боловсруулах гол тооцоог энэ баримт бичигт   тусгаж   өгнө. Тухайлбал, цогцолборт   багтах  обьектуудыг үйлдвэрлэлийн үндсэн ба туслах, шугам сүлжээний, технологийн тоног төхөөрөмж угсралтын (зангилаа болгох тооцоо) болон орон сууцны, соёл ахуйн үйлчилгээний гэж хуваахыг (бүлэглэх, нэгтгэх, хуваах г.м) энд шийдвэрлэнэ.
Барилга байгууламжуудыг барих технологи-зохион байгуулалтын шийдэлтүүд (зангилаа, хэсэг, орц, алгасал, нүд, давхар, ташингаар нь барих г.м) ба цогцолборын обьектуудыг барих хамгийн зохистой дараалалыг сонгосон тооцоо хийгээд хүнд машин, механизм  ашиглах сонголт ба механикжуулах шийдэлтийн тооцоо ч энэ баримт бичигт тусгагдсан байх ёстой.
    д. Цогцолборын барилга байгууламжуудын барилга угсралтын ба технологийн тоноглолын түүнчлэн тусгай төрлийн (инженерийн шугам сүлжээ), үндсэн нэрийн ажлын хэмжээний нэгдсэн хүснэгт.
Ажлын хэмжээг томсгосон нормативаар тодорхойлох бөгөөд цогцолборын нийт дүнгээр болон бүхэлд нь ашиглалтад оруулах хэсэг түүнчлэн хот байгуулалтын цогцолбор тэдгээрийн үндсэн барилга байгууламжуудаар нь ялгаж жил, улирлын хуваарьтайгаар хүснэгтлэнэ. Хүснэгтийг 3 дугаар хавсралтын 2 дугаар хүснэгтэд үзүүлсэн болно.
     е. Цогцолборын барилга байгууламжид шаардагдах үндсэн нэрийн материал, түүхий эд, эдлэл ба бүтээц мөн технологийн тоног төхөөрөмжийн нэгдсэн хүснэгт.
Материалын нөөцийг тодорхойлох аргачилал ба хүснэгтлэх хэлбэр нь өмнөх "Д"-д дурьдсантай ижил болно. Нэгдсэн хүснэгтийн хэлбэрийг 3 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтээр тодорхойлов.
    ё. Барилгын ажилд шаардагдах барилгын үндсэн нэрийн хүнд машин механизм ба тээврийн хэрэгслийн хэрэгцээний график.
Машины тоог тодорхойлохдоо <<Д>> баримт бичигт тодорхойлсон ажлын хэмжээ ба "Е"-д тодорхойлсон материалын нөөцийн бодит хэмжээ, тухайн машины бүтээлийн нормыг үндэслэн тооцоолно. Графикыг жил, улирлын хуваарьтай зохионо.
    ж. Цогцолборт шаардагдах мэргэжилтэй ажилчин, инженер-техникийн ажилчдын хэрэгцээний график.
    з. Тайлбар бичиг.
Тайлбар бичгийг дараах байдлаар боловсруулна. Үүнд:
-         барилгын түвэгшил, нөхцөл байдлын тодорхойлолт;
-         үйлдвэрлэлийг зохион байгуулах арга, барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ба тусгай ажлуудыг цуврал аргаар гүйцэтгэх;
-         улиралын чанартай ажлуудыг гүйцэтгэх тааламжтай үе;
-          нарийн түвэгтэй барилга байгууламжийг барьж босгох технологийн шийдэл;
-         геодезийн ажлын (шаардлагатай тохиолдолд) тооцоо, зураглал, ба материалын нөөцөөр хэрхэн хангах  бүлгийн "Б", "Г", "Ё", ба  "Ж"-д   заасан   баримт   бичигт   тусгах тайлбар;
-         цаг уурын онцлогт тохирсон технологийн тайлбар, тооцоо;
-         ажлын чанарын хяналтыг талбайн хэмжилт ба лабораторийн сорил, туршилтаар гүйцэтгэх тайлбар;
-         хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах зохион байгуулалт;
-         хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээний тайлбар;
-         тээврийн хэрэгсэл, угсралтын үндсэн механизмын хэрэгцээ, цахилгаан, уур,ус, хүчилтөрөгч, ацетилен, шахсан агаарын хэрэгцээ болон нэг маягийн зураг төслөөр баригдах болон хөдөлгөөнт (зөөврийн) түр Барилга байгууламжийн хэрэгцээг тодорхойлох тооцоо;
-         цогцолборын барилгын ажилд оролцох ерөнхий ба туслан гүйцэтгэх барилга угсралтын байгууллагуудын жагсаалт, хүчин чадлын үзүүлэлтүүд;
-         барилгын материал, эдлэл ба бүтээц тоног төхөөрөмжийн агуулахын талбайн тооцоо, агуулахын тоноглол, томсгосон бүтээц ба хүнд жинтэй том тоног төхөөрөмжийг өргөж шилжүүлэх шийдэл;
-         тусгай байгууламж, тоног төхөөрөмж, өргөх, түлхэх, хэрэгсэл, түвэгшил ихтэй түр барилга ба шугам сүлжээний жагсаалт; (Эдгээрийн ажлын зургийг обьектийн ажлын зургийн бүрэлдэхүүнд багтаан зураг төслийн байгууллага боловсруулна.)
-         барилгын зохион байгуулалтын төсөлд тусгагдсан барилгын бүтээц, тоног төхөөрөмжийг угсрах суурилуулах аргатай уялдуулж ажлын зурагт анхааран тооцох шаардлагууд;
-         барилгын ажилчид, инженер техникийн ажилтнуудыг орон сууц ба ахуйн хангамжаар хангах шийдэл;
-         ЗБТ-ийн эдийн засгийн үр ашгийн тооцоо (барилгын хугацааг хорогдуулснаас үүдэж гарах үр ашгууд, хөрөнгө оруулалтын зохистой хуваариалалтаас гарах үр ашиг,технологи-зохион байгуулалтын дэвшилт шинэ арга ба шийдэлт нэвтрүүлсний үр ашиг г.м);
-         обьектийн үргэлжлэх хугацааг тодорхойлох үндэслэл тооцоо- зэрэг болно.
 
Тайлбар: Зохион байгуулалтын төслийн энэхүү тайлбар бичигт орох тооцоо ба шийдэлтүүд нь зохих норм, дүрэм, тогтоол шийдвэрээр баталгаажсан байх ёстой.
 
Барилгын зохион байгуулалтын төсөлд дараах техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлно. Үүнд:
-         үйлдвэрийн хүчин чадал (үйлдвэрт), үйлчилгээний хэмжээ (иргэн, орон сууцны);
-         цогцолборын нийт төсөвт өртөг;
-         зөвхөн барилга угсралтын ажлын төсөвт өртөг;
-         цогцолборын барилгажих талбай;
-         нэг ажилтны хөдөлмөрийн бүтээл, мян.төг/хүн-өдөр;
-         цогцолборын удирдамжит (нормативт) хугацаа;
-         иж бүрэн календарчилсан график буюу нэгдсэн сүлжээ;
-         графикаар тодорхойлсон цогцолборын тооцоот хугацаа;
-         хугацаа богиносгосноос  гарах эдийн засгийн үр ашиг;
-         хамгийн олон ажилчдын тоо (хүн);
-         барилга угсралтын ажлын хөдөлмөр зарцуулалтын нэгж үзүүлэлт ( мян.төг/хүн-өдөр);                                                              
2. Төлөвлөж буй барилгын онцлог, түвэгшил, эзэлхүүн төлөвлөлт ба бүтээцийн шийдэл, эдгээр шийдлүүдэд ижилтгэсэн болон нэг загварын бүтээц   эдлэл   хэрэглэхээс хамааруулан барилгын зохион байгуулалтын төслийн бүрэлдэхүүн, агуулга өөрчлөгдөнө. Обьектийн түвэгшлийг барилгын зохион байгуулалтын төслийг боловсруулхаас өмнө тодорхойлсон байна. Барилга байгууламжийг энгийн, түвэгтэй, онцгой нарийн түвэгтэй гэж ангилна.
Урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй цоо шинэ технологи болон технологийн нарийн түвэгтэй тоног төхөөрөмж хэрэглэх түүнчлэн барилгыг шинэ бүтээцээр барьж  байгаа болон геологи, газар зүй, байгаль цаг уурын онцгой нөхцөлд баригдах түвэгтэй объектуудад 2 дугаар хавсралтад заасан барилгын зохион байгуулалтын төслийн бүрэлдэхүүнд дараах баримт бичгүүдийг нэмэлтээр боловсруулах шаардлагатай. Үүнд:
а. нэгдсэн сүлжээ графикийг 2 дугаар хавсралтын "Б"-д заасан ИКГ-тусгах заалтууд дээр нэмж зураг төслийн баримт бичгүүдийг боловсруулах болон технологийн тоног төхөөрөмжийг иж бүрдүүлж угсрах байдлыг илүү нарийвчлан тусган ерөнхий ба туслан гүйцэтгэгчдийн ажлын уялдааг тодорхой зааж өгөхөд ИНСГ илүү тохиромжтой;
б. барьж байгаа барилга байгууламж ба бүтээцийн найдвартай ажиллагаа, чанарыг хангах зорилгоор зайлшгүй хийгдэх туршилт, байнгын ашиглалтын горим мөн судалгааны ажлуудын хийгдэх дараалал,  хугацааг тодорхойлсон заалт;
в. барилгын геодезийн улаан шугам, үндэслэл ба тэг таталтын ажлын онцлог, барилга угсралтын ажлын явцад хийгдэх геодезийн хяналтын аргууд болон барилга байгууламж, бүтээц эдлэлийн чанар хийгээд найдвартай байдлыг хангах сорил, туршилтын аргуудын тухай заалт;
г. барилгын диспетчерийн шуурхай удирдлагын автоматжуулсан нэгдсэн сүлжээний зохион байгуулалтын онцлог зэрэг болно.  
-         орон сууцны хороолол, нийгэм–соёлын томоохон объектууд ба үйлдвэр аж ахуйн нэг маягийн иж бүрэн барилгад Барилгын зохион байгуулалтын төслийг хураангуй байдлаар дараах бүрэлдэхүүнтэй боловсруулна. Үүнд: Календарчилсан  график (барилгын бэлтгэл ажлыг эхэнд нь ялгаж үзүүлнэ); барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зураг;
-         барилга угсралтын ажлын тоо хэмжээний хүснэгт;
-          материал, бүтээц эдлэлийн хэрэгцээний график;
-          барилгын машин, тээврийн хэрэгсэлийн хэрэгцээний график;
-          хөдөлмөр хамгаалал, техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг багтаасан товч тайлбар бичиг зэрэг болно.
3. Одоо ашиглагдаж байгаа үйлдвэрийн барилга байгууламжийн өргөтгөл, шинэчилэлтийн ажилд Барилгын зохион байгуулалтын төслийг боловсруулахад энэхүү дүрмийн холбогдох заалтуудыг   баримтлах   боловч   2 дугаар хавсралтын 1 ба 2-т заасан бүрэлдэхүүн дээр нэмэлт болгон:
а. үйлдвэрийг бүрэн зогсоож аль эсвэл хэсэгчлэн зогсоож гүйцэтгэх болон үндсэн үйлдвэрлэлийн ажиллагаатай хамааралгүй гүйцэтгэж болох барилга угсралтын ажлын жагсаалт (үйлдвэрийг зогсоох хугацаа хамгийн бага байхыг бодолцсон )  ба график;
б. зогсоохгүй боловч технологийнхоо горимыг өөрчилж байж гүйцэтгүүлэх   барилга угсралтын ажлын график түүнчлэн үндсэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт засвар ба технологийн зогсолтын үед хийж болох барилгын ажлын жагсаалт;
в. барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зурагт дараах тэмдэглэгээ ба заалтыг тусгах; Үүнд :
-         өргөтгөл шинэчилэлтэд үл хамааран орших барилга байгууламж ба инженерийн шугам сүлжээ; шинээр барих барилга байгууламж ба шугам сүлжээ; өргөтгөн шинэчилэх ба задлаж буулгах барилга байгууламж мөн задлаж буулгах  болон шинэчилэх шугам сүлжээ;
-         шинээр барих буюу шинэчилэх шугамын одоо байгаа сүлжээтэй залгагдах байрлал;
-         үйлдвэрийн ажилтан ажилчид үйлдвэртээ болон ахуйн үйлчилгээнийхээ газарт ( гуанз,дэлгүүр,халуун ус г.м) хүрэх орц гарц;
-          барилгын ажилчид ба үйлдвэрийн ашиглалт, үйлчилгээний хүмүүсийн аюулгүй зорчих хөдөлгөөний чиглэл зэрэг болно.
г. тайлбар бичгийг   дараах агуулгатай    боловсруулна .  Үүнд :
-         зай   багатай   хязгаарлагдмал   талбайд   болон   хортой  нөхцөлд  
  хийгдэх     ажлуудын      жагсаалт      ба    тоо    хэмжээ;
-     өргөтгөл шинэчлэлтийн    ажлын    шуурхай    удирдлагын тухай; 
-         барилга угсралтын   байгууллага болон үйлдвэрийн нэгдмэл ажиллагааг хангахад авах арга  хэмжээ;
-         барилгачдын ажиллах үйлдвэрлэлийн нөхцлийг үйлдвэрийн   зүгээс   хангах     арга   хэмжээ;
-         үйлдвэрийн болон цехийн  дотоод тээврийн болон ачаа өргөх хэрэгслүүдийг барилгын ажлын  үед  барилгын  ажилчдад  шилжүүлэн   хэрэглүүлэх  
боломж; 
-         галын  аюул, тэсэрч дэлбэрэх аюулын эсрэг авах арга хэмжээнүүд;
-         угсрах  буулгах  ажлын  үед  үлдээх бүтээцийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ зэргийг нарийвчлан тусгана.
4.         Магистраль төмөр зам, авто зам, нефть ба хий дамжуулах хоолой, холбоо, цахилгаан дамжуулах шугам сүлжээний шугаман байгууламжийн барилгын ажилд ЗБТ-ийг боловсруулах үед 2 дугаар хавсралтын 1 ба 2 –т заасан бүрэлдэхүүнд нэмэлт болгон дараах байдлаар авна:
а. трассын хэсэг (участок) бүрээр барилга угсралтын үндсэн нэрийн ажлын тоо хэмжээ, хөдөлмөр зарцуулалтыг тооцох;
б. гол горхи ба байгалийн саадыг гаталгах тусгай байгууламж (гүүр, нүхэн зам, дүүжин бэхэлгээ г.м) байрлах газар эсвэл саадыг тойруулах байдлыг заасан тэмдэглэгээ;
в. шугаман байгууламжийг барихад оролцох барилга угсралтын явуулын байгууллагуудын жагсаалт тэдгээрийн хүчин чадал ба техник тоноглолоор хангагдсан байдлын  үзүүлэлт;
г. барилга угсралтын  байгууллага ба тэдгээрт үйлчлэх материал техникийн хангалтын бааз болон үйлдвэр аж ахуйн газрын (цахилгаан эрчим хүчээр хангах газрыг оролцуулан ) байршил, ажилчин албан хаагчдын орон сууцыг трассын дагуу байрлуулах (салбар хэсэг дээр  ) схем;                                                                                                                             
д. материал техникийн нөөцийг тээвэрлэн хүргэх схем (авто ба төмөр замаар) хэрэв төмөр замаар зөөх бол ачуулах ба буулгах өртөөний агуулахын зохион байгуулалт түүнчлэн түр барих салаа зам, барих байгууламжийн дагуух түр замын шийдэл;
е. барьж байгаа авто болон төмөр зам, холбооны, цахилгаан дамжуулах шугамуудын бэлэн болсон хэсгүүдийг барилгын хэрэгцээнд зориулан хэрэглэх боломжийн тухай шийдэл зэрэг болно.
                        Тайлбар : 2 дугаар хавсралтын 1 <<б>>, <<в>>-д заасан баримт  бичгийг  боловсруулах үед 4-ийн <<г>> заалтыг тусгаж өгвөл <<5,г>> баримт бичгийг бие даалган боловсруулах шаардлагагүй  болно.
5.         Усны барилга байгууламжийн ажлын зохион байгуулалтын төсөлд 2 дугаар  хавсралтын 1 ба 2-т заасан баримт бичгийн бүрэлдэхүүн дээр нэмж:
а. цогцолборын иж бүрэн календарчилсан графикт зайлшгүй тусгах зүйлс:
-         барилгын ажлын тодорхой үе шатуудад голын усны зарцуулалтыг өнгөрөөх хугацаа;
-         голын голдирлыг боох хугацаа;
-          усан санг дүүргэх хугацаа;
-          өргөтгөл шинэчлэлтийн үед усны цогцолбор (зангилаа) –ын ашиглалтыг түр зогсоох     хугацааг аль болох бага байлгах  зэрэг болно.
б. барилгын талбайн зохион байгуулалтын ерөнхий зурагт дараах зүйлийг тусгана:
-         барилгын ажлын хугацаанд голын усны зарцуулалтыг  өнгөрөөх хангах байгууламж ба тоног хэрэгслэлийн байрлал, усан зангилаа буюу цогцолбор байгууламжийн барилгын ажлын дарааллыг тодруулах хуваалт, усалгааны талбайнуудыг ашиглалтад оруулах дарааллын схем зэрэг болно. Усжуулалт ба хөрс хатаах барилгын ажлын байршлын ерөнхий төлөвлөгөөний зурагт:
-         усжуулах ба хатаах нийт талбайн хуваалт бүрийн хил тэмдэгт тэдгээр хуваалтуудыг ашиглалтад оруулах хугацаа;
-         барьж байгаа болон ашиглалтад оруулсан хэсгүүдийн хил зааг; карьерийн байршил; талбайн усанд автагдах ба ус зайлуулах хил;
-         тойруу суваг ба түр гүүрэн гарц зэргийг тусгах хэрэгтэй.
в. барилгын тодорхой үеүүдэд, голын усны зарцуулалтыг өнгөрөөх схем ба голдирлыг боох түүнчлэн ус зайлуулах шийдлүүдийг боловсруулах;
г. барилгын ажлын үед хөдөө аж ахуйн усжуулах талбайг усаар тасралтгүй хангах арга хэмжээг тусгах;
6.         Ашигт малтмалыг олзворлох уул уурхайн барилгад болон газрын гүнд хийгдэх малталтын ажилд зохион байгуулалтын төслийг боловсруулахад энэ бүлгийн  1 ба 2-т заасан бүрэлдэхүүн дээр:
            а. уурхайн гол ам нэвтрэх схем ба хэвтээ болон налуу малталт түүнчлэн камерын схем нь нэг маягийн нэвтрэлтээс ялгаатай бол тэрхүү онцлох нэвтрэлтийн схемийг боловсруулах;
            б. уул уурхайн нэвтрэлтийн ажилд түр хэрэглэх цамхаг, өргөх тээвэрлэх тоног төхөөрөмж сонгох;
           в. уурхайн     нэвтрэлтийн   үе    шат    бүрт    хэрэгжүүлэх     хонгилын
салхивчийн схем ба ажиллах горим;
-         хонгилыг халаах ба хөргөх техникийн шийдэл;
-         тоосролт ба хортой хийн ялгаралт болон нуралт, дэлбэрэлт, усны ба уулын цохилтын болзошгүй гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ;
           г. уурхайн гол  ам  нэвтрэх  ба  малталтын  үед далд уурхайн усыг урсган
зайлуулах, сорж шавхах схем зэргийг нэмж тусгана.
7.         Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд гүйцэтгэх барилгын ажлын ЗБТ-ийг боловсруулахад 2 дугаар хавсралтын 1 ба 2-р зүйлд заасан баримт бичигт  дараах байгаль цаг уур газар зүйн хүчин зүйлүүдийн онцгой нөлөөллийг тооцсон, арга хэмжээнүүдийг нэмж тусгана. Үүнд:
     7.1. Уулын ба өндөр уулын бүсэд:          
-         ажиллах хүмүүсийг өндөрт дасгах тусгай горимыг зайлшгүй зохион байгуулвал зохих агаарын даралтын (барометрийн ) хамгийн бага хэмжээг заах;
-         асар хүчтэй салхи ба аянгын байнгын аюултай байх;
-         цас ба чулууны нуралт, хөрсний гулсалт үерийн аюул болох;
-         барилгын талбайд хүрэхэд хүндрэлтэй байх (огцом өгсөх буух, газрын налуу их байх, хад асга г.м).
     7.2. Говь ба хуурай халуун бүс нутагт
-         өдрийн халуунаас хамааруулж ажил амралтын горимыг зохицуулах;
-         хуурай халуун цаг агаарын нөхцөлд тохируулан барилга угсралтын ажилд онцлог технологи (цутгамал бетон, шавардлага, өрөг г.м ) хэрэглэх;
-         усны олдоц бага байхаас хамаарч үүсэх техник-эдийн засгийн хүндрэл;
-         говийн цаг агаарын хүндрэл (салхи,шороон шуурга агаарын тоосжилт г.м).
     7.3. Өвлийн нөхцөлд: 
-         агаарын сөрөг температуртай байх хугацаа дунджаар 5 сар үргэлжилдэгээс хамаарч барилгыг захиргаа аж ахуйн ба ахуй үйлчилгээ түүнчлэн үйлдвэрлэлийн түр барилгаар хангахад гарах хүндрэл (түр барилга, шугам сүлжээг дулаалах, дулаанаар хангах г.м);
-         барилга угсралтын ажлыг өвлийн улиралд тасралтгүй гүйцэтгэх зайлшгүй шаарлагатай бол түүнээс хамаарч цутгамал бетон ба өрөг, шавардлага, газар шорооны ажлын технологид гарах хүндрэл;
-         гадаа ажиллах ажилчдын хөдөлмөрийн бүтээмж хүйтэнээс шалтгаалан буурах байдал;
-         нар орой мандаж эрт шингэдгээс болж байгалийн гэрэлтэй байх ажлын цагийн хугацаа богиносох .
8. Геологи–газар зүйн онцгой түвэгтэй газар нутагт барих барилга угсралтын ажилд ЗБТ зохиоход 2 дугаар хавсралтын 1 ба 2 –т заасан баримт бичигт :
-       геологийн болон физик, механикийн болон барилгын шинж чанарын хувьд онцгой түвэгтэй хөрсөнд (суумтгай, хөөлттэй, хөрсний урсалт ба тогтонги устай г.м ) барилгын ажил эхлэхээс өмнө юуны түрүүнд хөрсний усыг зайлуулах ба усны төвшинг доошлуулах шаардлагатай гэж үзвэл  хөрсийг хатаах буюу бэхжүүлэх зэргээр буурь хөрс нэмж чийг авахаас сэргийлэх   (хөрсний  суулт, хөөлт ба норолтод  байнгын сорилын   ажиглалт  хийх ) арга ажиллагаа;
-       олон жилийн цэвдэг хөрстэй газар нутагт барилгын буурь суурь ба суурийн ажлыг гүйцэтгэхдээ цэвдэг хөрстэй бүтэц ба температурынх нь хуучин хэмжээ түүнчлэн ус зүйн горим нь барилгын ажлын явцад болон ашиглалтын хугацаанд хэрхэн өөрчлөгдөх хийгээд энэхүү өөрчлөлтөөс хамаарч   үүсч  бий  болох сөрөг үйлчилгээг бууруулах зогсооход чиглэгдсэн барилга – техникийн арга хэмжээг нэмж тооцож оруулах .
 
9. Байгалийн онцгой нөхцөл бий болдог нутагт барилга барих эсвэл байгалийн болзошгүй гэнэтийн аюулт үзэгдэл тохиолдох нөхцөлд ЗБТ –д тусгах технологи зохион байгуулалтын нэмэлт арга хэмжээ :
а. Хөрсний гулсалт, нуралтаас хамгаалах байгууламжид:
-       барилгын ажлын үед явагдаж болох хөрсний болзошгүй гулсалт ба нуралтын идэвхижилт болон эрчмийн урьдчилсан судалгаа; 
-      нуралт, гулсалтаас хамгаалах байгууламжийн ажлын үед уулын орой ба бэлийн тогтворыг хангах арга хэмжээнүүд;
-      нэгдсэн иж бүрэн календарчилсан графикт: борооны улирал эхлэхээс өмнө түр зогсоох газар шорооны ажлуудын нэр ба календарын хугацаа;
-      ус зайлуулах, усны төвшин доошлуулах ба хөрсийг бэхлэх технологи- зохион байгуулалтын шийдэл;
-      хөрс гулсалтын зааг хязгаарт хүргэхгүйгээр илүүдэл шороог шилжүүлэх ба овоолж хадгалах техникийн шийдэл гаргах.
б. Үерийн хамгаалалтын байгууламжид:
-         зайлшгүй нөхцөлд үерийн усыг (шар усны үер гэх мэт ) барьж дуусаагүй байгаа байгууламжаар нэвтрүүлэх бөгөөд энэ үед байгууламжийн бүрэн бүтэн  байдлыг хадгалах шийдэл;
-         орон нутгийн ус-цаг уурын онцлог  нөхцлийг бодолцож  зарим ажлыг үер усны аюулгүй улиралд гүйцэтгэх шийдэл;
-         үер усны аюулгүй улиралд багтаан барилга байгуулалтыг үерээс хамгаалсан байгууламжийг (далан, суваг г.м) барих шийдэл;
-         үерийн аюул болохыг урьдчилан мэдээлэх ажиглалтын нэгжүүдийг тухайн бүс нутагт байрлуулж удирдлага, мэдээлэлийн автоматжуулсан сүлжээ, тооцоолох төв байгуулах;
-         материал ба машин механизм, ажилчдын орон сууцыг үерийн аюулгүй бүсэд байршуулах;
-         зайлшгүй тохиолдолд үүссэн болзошгүй аюулын үед ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ.
                                                                                                
                                                   3 дугаар хавсралт
(зөвлөмжийн чанартай )                   
                                                                                                 
Барилгын зохион байгуулалтын  төслийн
баримт бичгийн загварууд
                                                                                                     
                                                                                                 1 дүгээр хүснэгт
 
Цогцолбор барилгын иж  бүрэн кальендарчилсан  график
  
  (Цогцолборын нэр)
 
¹
Обьектуудын нэр буюу ажлыг үе шатаар хуваасан хуваалт (хамтад нь ашиглалтад оруулах хэсэг буюу хот байгуулалтын цогцолбороор нь бүлэглэсэн)
Төсөвт өртөг, (сая төг)
Хөрөнгө оруулалтын хуваарилалт, (сая төг)
Бүгд
 
 
Үүнээс барилга угсралтын ажилд
          Жил
   жил
I
ул
II
Ул
III
ул
IV
Ул
I
ул
II
ул
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
  1
                2
  3
           4
  5
  6
   7
   8  
   9
  10
 
 
 
 
 
 
 
 
 
 
Тайлбар: Хөрөнгө оруулалтын хуваарилалтын хэсэгт хүртвэрт нь мөнгөн дүнг хуваарт нь ажлын биет хэмжээг тавьж ялгаж болно.
 
Зураг төслийн (байгууллагын ) ерөнхий инженер...............................(гарын үсэг)
Зөвшөөрсөн захиалагч /хөрөнгө оруулагч/, ........................................(гарын үсэг)          
                                                                                                                                   
                                                                                                                       
2 дугаар хүснэгт
 
Цогцолборын барилга байгууламжуудын барилга угсралтын ба
технологийн тоноглол, тусгай төрлийн үндсэн
                                         нэрийн ажлын хэмжээний нэгдсэн хүснэгт        
                                                     
 
 
¹
 
 
Ажлын нэр
 
 
Хэмжих нэгж
Ажлын тоо хэмжээ
 
 
 
Барилгын үе
шатаар
Бүгд
Үүнээс объект тус бүрээр нь болон хамтад нь ашиглалтад оруулах хэсэг буюу хот байгуулалтын цогцолбороор
1
2
3
4
5
6
 
 
 
 
 
 
 
       Зураг төслийн ерөнхий инженер..............................................(гарын үсэг)
       Зөвшөөрсөн захиалагч /хөрөнгө оруулагч/ ............................(гарын үсэг)      
 
          3 дугаар хүснэгт   
 
Цогцолборын барилга байгууламжид шаардагдах үндсэн нэрийн
материал , түүхий эд, эдлэл ба бүтээц, технологийн
тоног төхөөрөмжийн нэгдсэн хүснэгт
 
¹
Нэр
Хэмжих нэгж
Нийт тоо хэмжээ
Барилгын үе шатаар
Бүгд
объектоор
1
2
3
4
5
6
 
 
 
 
 
 
                          
Зураг төслийн ерөнхий инженер..............................................(гарын үсэг)
Зөвшөөрсөн захиалагч /хөрөнгө оруулагч/.............................(гарын үсэг)      
                                    
 4 дүгээр хавсралт
                                                                                                              (зөвлөмжийн чанартай)
                           
Ажил гүйцэтгэх төслийн бүрэлдэхүүн агуулга
 
1. Барилга байгууламж болон барилгын бие даасан тодорхой ажлыг (бүтээцийг) гүйцэтгэхэд ажил гүйцэтгэх төслийг дараах бүрэлдэхүүнтэйгээр боловсруулна. Үүнд: (зураглалын хэсэг) 
 а. Обьектийн календарчилсан буюу сүлжээ график. Ажлуудын технологийн дараалал, уялдаа холбоо, гүйцэтгэх хугацааг тодорхойлох ба ингэхдээ цуврал аргаар зохион байгуулахыг эрмэлзэнэ. Графикын маягтыг 5 дугаар хавсралтын 1 дүгээр хүснэгтээр үзүүлэв.
 б. Барилгын талбайн зохион байгуулалтын зураг.
-         зурагт барилгын талбайг хязгаарласан хашаа;
-         байнгын болон түр, газар дээрхи болон доогуурх цахилгааны кабель, агаарын эрчим хүчний сүлжээ; байнгын болон түр зам;
-         механизм, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний схем;
-          барилгын өргүүр ба өргөгч (подъёмник)-ийн байршил, тэдгээрийн шилжих зам, схем, үйлчлэлийн хүрээ, аюулын бүсүүд;
-         байнгын болон түр барилга байгууламж;
-          геодезийн тэмдэгтүүд;
-          барилгын орц, гарц;
-          барилгын талбайг эрчим хүчээр хангах арга;
-          эх үүсвэр, талбайн гэрэлтүүлэг, газардуулга;
-          барилгын хогийг зайлуулах арга, хэрэгсэл, байршил;
-          материал эдлэлийг угсарч томсгох талбай, байр, хадгалах агуулах;
-          ажиллагсдын ахуйн үйлчилгээний түр барилга;
-          хооллох, амрах байрууд;
-         аюулын зэрэг өндөртэй ажлууд хийгдэх бүсүүдийг тэмдэглэн харуулна. 
Барилгын талбайд тунасан хурын ус ба ус ихээр ялгаруулдаг үйлдвэрлэлийн процессоос гарсан хаягдал усыг зайлуулах тоног хэрэгслийн байрлал болон ус тогтох газрын хил заагийг ялгаж  тэмдэглэнэ. Газрын гадаргын өндөржилтийн (хэвгий ) тэмдэглэгээг ч энэ зурагт үзүүлбэл зохино .
в. Обьектод барилгын материал, бүтээц, эдлэл,тоног төхөөрөмжийг нийлүүлэх график ( 5 дугаар хавсралтын 2 дугаар хүснэгтээр)
г. Обьектийг мэргэжилтэй ажилчдаар хангах, график (5 дугаар хавсралтын 3 дугаар хүснэгтээр)
д.Үндсэн машины хэрэгцээний график (5 дугаар хавсралтын 4 дүгээр хүснэгтээр)
е. Даацын бүтээц болон нарийн түвэгтэй ажлуудын технологийн карт буюу технологийн схем (энэхүү норм ба дүрмийн 5 дугаар бүлэг ба 4 дүгээр хавсралтыг үзнэ үү).
ё. Геодезийн ажлыг гүйцэтгэх технологийн карт.Тэг таталтын зураг, геодезийн тэмдэгтүүдийг байршуулах схем, өндөржилтийг зөөж ирэх схем, барилга угсралтын ажилд хэрэглэгдэх геодезийн багажууд, тэдгээрийн нарийвчлал, ажиллах зарчмыг тайлбарлаж өгнө.
ж. Ажил гүйцэтгэх төслийн тайлбар бичиг нь дараах агуулгатай байна. Үүнд:
-         ажил гүйцэтгэх ерөнхий арга технологийг (дараалсан ба зэрэгцээ, цуврал, нэгтгэсэн ээлжийн аргаар  барих; <<түлхүүр өгөх>> аргаар эцсийн бүтээгдэхүүний бригадаар барих, нэгдсэн бригад ба төрөлжсөн бригадын зохистой хамтлагаар барих,  г.м  ) сонгосон тооцоо үндэслэл;
-         өвлийн ба хуурай халуун нөхцлийн технологийн ерөнхий заалт;
-          объектод үндсэн өргүүр ба хүнд механизм сонгох тооцоо тайлбар;
-         барилгын талбайн зохион байгуулалтын зургийн тооцоо тайлбар; (энд барилгын талбайн хашааны зураг схем, захиргаа аж ахуйн ба үйлдвэрлэлийн, ахуйн үйлчилгээний түр барилгын тооцоо,талбайн агуулахын тооцоо;
-         объектийг түр ус, цахилгаан, шахсан агаар, хүчил төрөгч, ацетиленээр хангах тооцоо;
-         барьж буй барилга ба материал, техникийн нөөцийг бусдын болзошгүй халдалт ба галын аюулаас хамгаалах шийдэлт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг тусгана)
-         объектийн хэмжээнд баримтлах хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, зарчим;
-         барилгын явцад орчинд нь байгаа барилга байгууламжид хор нөлөөлөл гэмтэл учруулахаас хамгаалах арга хэмжээ;
-          ажил гүйцэтгэх төслийн техник–эдийн засгийн үзүүлэлт:
-         даацын бүтээцийг барих ажлын хэмжээ, м3, м2, ш  г.м;
-          объектийн ажлыг дуусгах тохиролцсон хугацаа (гэрээгээр);
-         объектийн ажлыг дуусгахаар ерөнхий гүйцэтгэгчээс тооцож ирүүлсэн 
  (гэрээгээр баталгаажна) хугацаа;
           -   объектын төсөвт өртөг;
           -   механикжилтын төвшин;
           -   нэгжийн (1м3 ба 1м2 барилгын ) хөдөлмөр зарцуулалт;
           -   нэгжийн (1м3 ба 1м2 барилгын ) төсөвт зардал.
2.  Нийлмэл бүтээцтэй барилга байгууламжид болон тухайн объектийг геологи–газар зүйн хувьд  онцлог (цэвдэгтэй буюу хөрсний устай,  суумтгай буюу хөөлттэй хөрсөнд, ой дотор буюу усан дотор г.м) нөхцөлд барихад бэлтгэл ажлын ажил гүйцэтгэх төслийг тусад нь боловсруулж болно. Бэлтгэл ажлын ажил гүйцэтгэх төслийг энэхүү нормын 2 ба 3 дугаар бүлэг тэдгээрт хамаарах хавсралтад дурьдсан заалтын дагуу боловсруулах  хэрэгтэй . 
                                                                                                                       
5 дугаар хавсралт
                                                                                              (зөвлөмжийн чанартай)
       Ажил гүйцэтгэх төслийн бүрэлдэхүүнд  хийгдэх баримт бичгүүдийн загварууд
                                                                                                                                                  
                           Объектийн (төрөлжсөн  ажлын ) календарчилсан график
 
 
 
¹
 
 
Ажлын нэр
Ажлын хэмжээ
Нэгж хөдөлмөр зарцуулалт
Нийт хөдөлмөр зарцуулалт
Голлох механизм
 
Бригадын бүрэлдэхүүн
Хэмж.
нэгж
тоо
Хүн/цаг
Маш/
цаг
Хүн- ээлж
Машээлж
Нэр марк
Тоо
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
I ээлжинд
ажиллах ажилчдын
тоо
 
Ээлжийн
тоо
 
Ажлын үргэлжлэх хугацаа (өдөр)
 
Он ,сар
Ажлын өдрүүд
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
12
13
14
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
              Гүйцэтгэсэн инженер ............................................................гарын үсэг
              Гүйцэтгэгч байгууллагын  ерөнхий инженер........................гарын үсэг
                                                                                                                                                    
 
 
1 дүгээр хүснэгт
                       Объектод барилгын материал, бүтээц эдлэл,тоног
                                         төхөөрөмжийг нийлүүлэх график
 
Материал, бүтээц,эдлэл,тоног төхөөрөмжийн нэр
Хэмжих нэгж
тоо
Нийлүүлэгдэх хугацаа сар, 7
хоног, өдрөөр
1
2.
3
4
 
 
 
 
 
              Гүйцэтгэсэн инженер.............................................................гарын үсэг
              Гүйцэтгэгч байгууллагын  ерөнхий инженер........................гарын үсэг
              Захиалагч /хөрөнгө оруулагч/ ………....................................гарын үсэг
              
                                                                                                            
 2 дугаар хүснэгт
 
Объектийг мэргэжилтэй ажилчнаар хангах график
 
Ажилчдын мэргэжил ,зэрэг (ерөнхий ба туслан гүйцэтгэгчээр ялгах )
Ажилчдын тоо
өдрийн дундаж ажилчдын тоо сар, 7 хоног, өдөр
1
2
3
 
 
 
                                                                                                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                            3 дугаар хүснэгт
 
Объектийн үндсэн машины хэрэгцээний график
Машины нэр
Хэмжих нэр
тоо
өдрийн дундаж машины тоо сар, 7
хоног,өдөр
1
2
3
4
 
 
 
 
 
 
 
6 дугаар хавсралт
(зөвлөмжийн чанартай)
Технологийн картын бүрэлдэхүүн
 
Технологийн карт нь дараах бүрэлдэхүүнтэйгээр боловсруулагдана.Үүнд:
           1. Технологийн картын зориулалт, хэрэглэгдэх хүрээ.
            2. Ажил гүйцэтгэх аргыг сонгох .
            3. Ажил гүйцэтгэх технологи, зохион байгуулалтын шийдэл.
            4. Материалын хэрэгцээний хүснэгт (1 дүгээр хүснэгт).
            5. Ажилд шаардагдах машин, механизм  ба гар багажын хэрэгцээний
              хүснэгт.  
          6. Угсралтын өргүүрийг техник-эдийн засгийн үзүүлэлтээр нь
              сонгох тооцоо.
          7. Ажлын календарьчилсан график (4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгт).
          8. Чанарын хяналт   (3 дугаар хүснэгт ).
         9.  Аюулгүй ажиллагааны  дүрэм.
        10. Техник-эдийн засгийн үзүүлэлтүүд (4 дүгээр хүснэгт).                                                                                                                                                                                                                                                    
                                                                                                                                  
1 дүгээр хүснэгт            
Технологийн картын бүрэлдэхүүнд  хийгдэх баримт бичгийн загварууд
 
Материалын хэрэгцээний хүснэгт  
Д/Д
Ажлын нэр
Хэмжих нэгж
Ажлын тоо хэмжээ
Материал зарцуулалтын БНбД-ийн шифр
Шаардагдах материалын нэр
Хэм-
жих нэгж
Нэгж-ийн норм
Материалын нийт хэрэгцээ
1
2
3
4
5
6
7
8
9
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                                                                                
                                                                                                     
 2 дугаар хүснэгт
                      Ажилд шаардагдах машин, механизм ба гар багажын
хэрэгцээний хүснэгт
 
Д/д
  Ажлын 
   нэр
Тухайн ажилд шаардагдах машин механизм, багаж хэрэгсэл марк
               үзүүлэлтүүд
Тоо (ш)
Даац,  
  тн
  Жин,
   тн
үндсэн хэмжээ, мм
1
2
3
4
5
6
7
 
 
 
 
 
 
 
                                                                                                         
3 дугаар хүснэгт    
Чанарын хяналтын хүснэгт 
 
Д/д
Ажил ба ажилбарын нэр
Чанарын хяналт
Ажилбарын бүрэлдэхүүн
хянах арга
хугацаа
Хүлцэх алдаа
1
2
3
4
5
6
 
 
 
 
 
 
                                                                                                         
                                                                                                         4 дүгээр хүснэгт
  Технологийн картын техник-эдийн засгийн үзүүлэлтүүд
 
Д/д
                          Үзүүлэлтүүд
Хэмжих нэгж
тоо
 
 
 
 
1
нэгж ажлын материал зарцуулалт
т/м3 ,м3/ш
 
2
нэгж ажлын машин цаг зарцуулалт
т/маш-цаг,м3/маш-ц м2маш,ц
 
3
нэгж ажлын хөдөлмөр зарцуулалт
т/хүн-ц, м3/хүн-ц,м3/хүн,ц
 
4
бригадын бүрэлдэхүүн
хүн
 
5
үргэлжлэх хугацаа
хоног
 
6
1 ажилчны дундаж бүтээл
хүн/м3,, хүн / төг
 
7
угсралтын краны ачааллын коэф 
-
К =
 
7 дугаар хавсралт
(зөвлөмжийн чанартай)                    
 
Үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төслийн (ҮЗБТ)
бүтэц, бүрэлдэхүүн
 
1. Барилгын эцсийн бүтээгдэхүүний болон нэгдсэн, төрөлжсөн  бригадууд түүнчлэн ИТА –уудын улирал, жил, хоёр жилийн  хөдөлгөөний график.
2. Баригдах объект бүрт гүйцэтгэх барилга угсралтын ажлын хүснэгтүүд.
3.Байгууллагын төлөвлөгөөнд хамрагдсан барилгуудын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хоёр жилийн график.
4. Төлөвлөгөөт жилд объектуудад шаардагдах үндсэн материал, бүтээц, эдлэлийг татан авч объектуудыг хангах жил, хоёр жилийн график.
5. Баригдаж буй барилга байгууламжид  ашиглагдах үндсэн машин, өргүүр механизм, нормокомплектийг объектуудад хуваарилан шилжүүлж ажиллуулах жил, хоёр жилийн график.
6. Захиргаа аж ахуйн ба ажилчдын ахуйн үйлчилгээний түр барилгуудыг объектуудын барилгын талбайд тавьж нүүлгэн шилжүүлж ашиглах хангалтын жил , хоёр жилийн график.
7. Үйлдвэрлэлийн түр барилга, хашаа, цех, тасаг, мастерийн газар, зөөврийн агуулах, хүчний трансформаторыг ашиглах байршлын бүдүүвч зураг ба шилжилтийн график.
8. Барилга объектуудад чанарын иж бүрэн хяналт шалгалт зохион байгуулах байгууллагын төлөвлөгөө ба гэнэтийн хяналтын далд график.
9. Барилгын үйлдвэрлэлийн технологи, зохион  байгуулалт ба механикжуулалтын талбай ба хоёр жилийн ажлын эдийн засгийн үр ашгийн тооцоо зэрэг болно.
                                     
 Тайлбар : ҮЗБТ-ийг барилга угсралтын байгууллага үйлдвэрлэлийнхээ дотоод үйл ажиллагааг иж бүрэн зохион байгуулах зорилгоор бие даан боловсруулж мөрдөнө.   
                                                                                                       
8 дугаар хавсралт
(зөвлөмжийн чанартай)
 
Хөдөлмөрийн процессын карт (ХПК)-ын бүтэц
 
1. Картыг хэрэглэх хүрээ ба зориулалт
- тухайн картын зориулалт ба хэрэглэх  хүрээ,  уг ХПК –ын   хугацааны  нормыг  ННбҮ -тэй харьцуулсан дүгнэлт;
2. Ажиллах хүч ба багаж хэрэгсэл
- тухайн процессыг (ажилбар) гүйцэтгэх ажилчдын тоо, мэргэжил, зэргийн ялгаа, хөдөлмөрийн хуваарь;
- хэрэглэх багаж тоноглолын жагсаалт, тоо, стандарт; ажилбард шаардагдах материал, эдлэл, түүхий эдийн нэр ба тоо  хэмжээ;
3. Процессын бэлтгэл ажил ба нөхцөл
- өмнөх ажилбарын төгсгөлийг хэрхэн, ямар чанарын үнэлгээ ба үзүүлэлттэй хийх;
- тухайн процессыг хүлээж авах чанарын шаардлага;
- хэрэглэх материалын чанарын шаардлага, шалгах арга, аюулгүйн ажиллагааны дүрэм.
 
4. Ажлын технологи, зохион байгуулалт
– ажилбаруудыг гүйцэтгэх дараалалыг тогтоосон технологийн процессын тухай бичлэг;  
- хөдөлмөрийн процессын минутын график (ажилбар ба ажилчин бүрээр);
- ажлын байрын зохион байгуулалтын схем зураг;
 
5.      Хөдөлмөрийн  арга барил
 
– ямар багаж хэрэгслийг ашиглан тухайн ажилбар бүрийг ямар мэргэжил зэрэгтэй хэдэн ажилчин хичнээн хугацаанд хийх;
- ажилбаруудыг гүйцэтгэх хөдөлмөрийн оновчтой арга барилын талаарх бичиглэл; ажилбар бүрийг гүйцэтгэж байгаа байдлыг харуулсан зураг схем, фото зураг;
 
 
9 дүгээр хавсралт
 
 Нэр томъёоны тодорхойлолт
 
1. "Барилгын захиалагч"- гэж  хөрөнгө оруулагчийг итгэмжлэлээр  төлөөлж зураг төсөл боловсруулах, материал бэлтгэн нийлүүлэх, барилгын ажлын үе шат ба гүйцэтгэлд  хяналт тавих,  тухайн  барилгыг  хүлээн  авах  ажлыг  мөрдөгдөж байгаа  "Иргэний" болон  "Барилгын тухай" болон бусад  хууль тогтоомжийн  дагуу  зохион байгуулах   үүрэг хүлээж  түүнийг  гэрээлэлтийн аргаар  гүйцэтгэх мэргэжлийн хүн,  хуулийн этгээдийг;
2.  "Барилгын гүйцэтгэгч" - гэж  мөрдөгдөж  буй  "Иргэний" болон "Барилгын тухай" бусад хууль тогтоомжийн дагуу гэрээлэлтийн аргаар захиалагчийн  ажлыг хүлээн авч гүйцэтгэх хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Барилгын гүйцэтгэгч нь  ерөнхий гүйцэтгэгч, туслан  гүйцэтгэгч  гэж байна.
3. "Барилгын бүтээгдэхүүн" – гэж баригдаж дууссан барилга байгууламж түүнчлэн иж бүрэн цогцолбор  барилгыг;
4. Барилга байгууламж"–гэж  барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн  зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан  орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг;
5. "Инженерийн  шугам сүлжээ" – гэж барилга байгууламж (үл хөдлөх хөрөнгө), дэд  бүтцийн хэвийн ашиглалтыг хангах  цэвэр усан хангамж, ариутгах татуурга,  дулаан хангамж ба агааржуулалтын түүнчлэн  эрчим хүчний бусад  сүлжээг;
6. "Барилгын хөрөнгө оруулагч"–гэж барилга байгууламжийг   барихад  шаардагдах хөрөнгийг  санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг ;
7. "Барилгын  бүтээц" –гэж барилга байгууламжийн  даацын ба  хашлага  бүтээцийн үүрэг  гүйцэтгэх  тогтворжилтын  хувьд бие даасан хэсгийг;
8. "Эдлэхүүн" - гэж  барилгын бүтээцийг бүрдүүлэгч  багана, хавтан, дам нуруу, гулдмай, ялуу, цонх,  хаалга зэргийг;
9.  "Барилгын материал"–гэж барилга байгууламжийн эдлэхүүн ба  бүтээцийг  үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эд (бетон хольц, зуурмаг г.м), бусад материалыг (ширхэгийн г.м);
10. "Барилгын объект" – гэж зохих ёсны зөвшөөрлөөр нэг доор төвлөрүүлэн  барьж байгаа эсвэл өргөтгөн  шинэчилж,  засварлаж байгаа цогцолбор барилга байгууламж түүний  бие даасан тодорхой хэсгийг;
11. "Өргөтгөл"  -гэж баригдаж дууссан барилга байгууламжийн  зориулалт буюу техник-эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг  (талбай, эзлэхүүн, давхрын  тоо г.м) өөрчлөхтэй  холбогдсон ажил ба технологи-зохион байгуулалтын арга хэмжээг;
12. "Шинэчлэлт"- гэж  барилга байгууламжийн үндсэн овор хэмжээг  өөрчлөхгүйгээр  үйлдвэрийг  технологийнх нь  хувьд  (тоног төхөөрөмжийг нь  солих, шинэчлэх  г.м) шинэчилснээр  зориулалт буюу техник- эдийн  засгийн үндсэн үзүүлэлтийг  өөрчлөхтэй холбогдсон  ажил, технологи-зохион байгуулалтын  арга хэмжээг;
13. "Барилга байгууламжийн засвар"–гэж барилгын үндсэн зориулалт болон техникийн үзүүлэлтийг  өөрчлөхгүйгээр түүний физик элэгдэл, моралийн  хоцрогдлыг  арилгах зорилгоор  гүйцэтгэх ажил буюу  техник–зохион байгуулалтын  цогц арга хэмжээг;
14. "Барилгын талбай"- гэж  барилгын  ажил явагдаж   байгаа орчин  болон тухайн барилгад хэрэглэх материал, эдлэхүүн, бүтээц ба  тоног төхөөрөмжийг  хураасан агуулах, суурийн гадна талаар чигжих  шорооны  байрлал объектод  ажиллаж байгаа хүнд машин  механизмын  зогсоол болон  түр  зам, хашаа түүнчлэн  бүх төрлийн түр барилга, шугам сүлжээг  хамтатган  авч үзэх  орон зайг;
15. "Дууссан барилга объект"– гэж  энэ нэр томъёоны  тодорхойлолтын 4, 5, 10, 11, 12, 13-р зүйлд  заасан цогцолбор  буюу объект  нь  зураг төсөлд  заагдсан зориулалтын хувьд (бат бэх ба тогтвортой байдал, инженерийн сүлжээ,  температурын  горим,  ашиглалт үйлчилгээ явуулах тооцоо,  оршин суугчид болон  орчны  хүн ам түүнчлэн хүрээлэн буй орчинд хоргүй байх  г.м) бие даан ашиглагдаж  болохыг  бүрэн хангах байдлыг;
16. "Барилгын ажил" – гэж бүх төрлийн барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэлт ба засварын  ажил гүйцэтгэх болон тоног төхөөрөмж  суурилуулах үйл ажилагааг ;
17. "Барилгын материалын үйлдвэрлэл" – гэж барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэхийг;
18. "Барилгын норм, нормативын баримт бичиг"– гэж  барилга байгууламжид мөрдөх нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг;
19. "Барилгын чанарын баталгаат  хугацаа"–гэж  барилга байгууламжийг ашиглалтад  хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг  барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг ;
20. "Барилгын техникийн нөхцөл"– гэж барилга байгууламжийг дулаан, цэвэр усаар хангах, ариутгах татуургын сүлжээнд болон  цахилгаан холбоожуулалт, радио дохиололын эх үүсвэрт холбох тухай  эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг;
21. "Өргөх байгууламж"- гэж босоо ба хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх болон  тээвэрлэх зориулалттай  тоног төхөөрөмжийг;
22. "Барилгын орчны тохижилт"–гэж тухайн барилгад олгосон газарт барилгын төлөвлөлтийн  нормын дагуу төлөвлөж барьсан  ногоон  байгууламж (мод, бут, сөөг, зүлэг г.м), зам талбай болон тээврийн хэрэгслийн зогсоол түүнчилэн оршин суугчдын амрах газар, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг;
23. "Үе шатны ажил"-гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллын хэсгүүдийг;
24. "Зөвлөх үйлчилгээ" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,    ажил,    үйлчилгээ   худалдан    авах   тухай  хуулийн 5.1.15-д заасныг
25. "Зураг төсөл" гэж барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг;
 _  _  _  о  О  о  _  _  _ 
 
 
10 дугаар хавсралт
 
 
Нэр томъёоны толь
 
1. Проект организаций строительства (ПОС)                  - Барилгын зохион байгуулалтын төсөл
                                                                                            (ЗБТ)
2. Проект производства работ (ППР)                                -   Ажил гүйцэтгэх төсөл (АГТ)
3. Проект организаций работ (ПОР)                                   -  Үйлдвэрлэлийг   зохион    байгуулах
                                                                                             төсөл (ҮЗБТ)
4. Технологическая карта (ТК)                                 -  Технологийн карт (ТК)
5. Карта трудового процесса (КТП)                                    -  Хөдөлмөрийн процессын карт (ХПК)
6. Технологический узель                                          -  Технологийн зангилгаа
7. Захватка                                                                  -  Хэсэг
8. Ярус                                                                          -  Ташинга
9.  Делянка                                                                   -  Хуваарь
10.Поточный метод                                                   -  Цуврал арга
11.Нормокомплект                                                     -  Иж бүрдэл
12.Пусковой комплекс                                               -  Хамтад нь ашиглалтад оруулах хэсэг
13.Градо строительный  комплекс                                     -  Хот байгуулалтын цогцолбор
14. Укрупнение                                                            -  Томсгох
15.Ситуационный план                                              -  Байршлын ерөнхий төлөвлөгөө
16.Унификация                                                           -  ижилтгэх
17.Режимные наблюдения                                       -  Байнгын ажиглалт
18.Срок пропуска расходов воды                                      -  Усны зарцуулалтын дамжин        
                                                                                            өнгөрүүлэх (нэвтрүүлэх) хугацаа
19.Срок перекрытия русла                                      -  Голидролыг  хаах хугацаа
20.Сроки наполнения водохранилища                   -  Усан санг дүүргэх хугацаа
21.Обводные каналы                                                -  Тойруу суваг
22.Граница отвода и затопления территорий                  -  Талбайн усанд автагдах ба ус        
                                                                                            зайлуулах хил хязгаар
23.Преграждения и отвода русла реки                  -  Голын голидролыг боох ба ус   
                                                                                            зайлуулах
24.Схемы проходки стволов                                    -  Уурхайн ам нэвтрэх  схем
25.Наклонные выработка                                        -  Налуу малталт
26.Внезапные выбросы                                           -  Гэнэтийн шидэлттэй нуралт
27.Горный удар                                                          -  Уулын цохилт
28.Шахтная вода                                                        -  Далд уурхайн ус  
29. Опускный                                                                   - Буулгах худгийн арга
30. Стена в грунте                                                           - Хөрсөнд ханалах
31. Консервация                                                              - Арчилж хамгаалах
 
 
 
_  _  _    о  О  о  _  _  _ 
 
 
                                                                           
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                            Гарчиг
 
1.      Удиртгал                                                                                                                    
2.      Хэрэглэх  хүрээ 
3.      Барилгын норм ба дүрмийн нэр томъёо                                                                           
4.      Ерөнхий зүйл      
5.      Барилгын  үйлдвэрлэлд бэлтгэх                                                                                                              
6.      Барилгын үйлдвэрлэлийн  технологи зохион
     байгуулалтын  баримт  бичиг                                                                         
7.      Барилгын менежментийн зохион байгуулалт                                                     
8.      Барилгын үйлдвэрлэлийн  чанарын  хяналтын тогтолцоо
9.      Баригдаж  дуусч  байгаа  барилгын ашиглалтад
      оруулах,  хүлээж  авах                     
 
 
Хавсралт
 
        1 дүгээр хавсралт. Барилга   угсралтын   ажлыг   гүйцэтгэсэн тэмдэглэл       
        2 дугаар хавсралт. Барилгын зохион байгуулалтын төслийн бүрэлдэхүүн, агуулга           
        3 дугаар хавсралт. Барилгын     зохион   байгуулалтын   төслийн     баримт       
                                         бичгийн загварууд
        4 дүгээр хавсралт.  Ажил гүйцэтгэх төслийн бүрэлдэхүүн, агуулга                                       
        5 дугаар хавсралт.  Ажил гүйцэтгэх төслийн бүрэлдэхүүнд хийгдэх
                                         баримт бичгийн  загварууд                                                                                                   
        6 дугаар хавсралт. Технологийн  картын   бүрэлдэхүүн                                
        7 дугаар хавсралт. Үйлдвэрлэлийн зохион   байгуулалтын   төслийн     бүтэц  
                                         бүрэлдэхүүн                                                                                             
        8 дугаар хавсралт.  Хөдөлмөрийн  процессын карт (ХПК) -ын бүтэц,
                                         Нэр томъёоны толь  
        9 дүгээр хавсралт.  Нэр томъёоны тодорхойлолт
      10 дугаар хавсралт.  Нэр томъёоны толь              
 
 
 
 
 
 
 
Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих