A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

Хууль зүйн сайдын 2013 оны 07 сарын 08-ны өдрийн А/121 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам/

2007 оны 7 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 159

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

`1."Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1999 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ журмын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /хошууч генерал М.Ганболд/-д даалгасугай.