Хэвлэх DOC Татаж авах
 Гаалийн ерөнхий газрын даргын
 2011 оны  256  дугаар тушаалын
4 дүгээр хавсралт
 
АЧААНЫ МАНИФЕСТ
/АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАМД БИЧИГДЭХ/
 
1.Манифестын дугаар
 
2.Бүртгэсэн огноо
 
 
3.Илгээсэн хяналтын бүсийн код
 
4.Хүрэх хяналтын бүсийн код
 
 
 
5.Хүлээн авагчийн нэр
 
6.Жолоочийн нэр
 
7.Барааны нэр
 
 
 
8.Лац ломбоны дугаар
 
 
 
9.Барааны нийт жин
 
 
10.Тээврийн хэрэгслийн дугаар
 
11.Аралын дугаар
 
12.Чингэлэгийн дугаар
 
13.Чиргүүлийн дугаар
 
 
Гаалийн байгууллагын тэмдэглэл
14.Илгээсэн хяналтын бүс
 
 
 
 
 
 
 
 
15.Дамжин өнгөрөх хяналтын бүс
16. Хүрэх хяналтын бүс
 
 
 
 
 
 
Гаалийн ерөнхий газрын даргын
 2011 оны  256  дугаар тушаалын
5 дугаар хавсралт
 
 
АЧААНЫ МАНИФЕСТ НӨХӨН БИЧИХ,
ХЯНАХ, БҮРТГЭХ ЖУРАМ
 
 
Нэг.  Нийтлэг үндэслэл
                                                              
1.1. Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах,  ачааны манифестыг /цаашид “манифест” гэх/ нөхөн бичих, хянах, бүртгэх, дамжуулах, нэгдсэн сан үүсгэж, хяналт тавихад Гаалийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө. 
 
1.2. Бараа, тээврийн хэрэгслийн манифестыг тээвэрлэгч  нөхөн бичнэ.
 
1.3. Манифест нь хилээр нэвтрүүлж байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах  бичиг баримт болно.
           
1.4. Манифест бичигдсэн барааг гаалийн байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээвэрлэнэ.
 
1.5.  Тээвэрлэгч манифестанд бичигдсэн хүлээн авах гаалийн хяналтын бүсийн хаягаар бараа, тээврийн хэрэгслийг хүргэж өгнө.
 
1.6. Нэг манифестад бичигдсэн олон нэр төрлийн барааг салгаж тээвэрлэхийг  хориглоно.
 
1.7.Манифестын маягтын 26 дугаар хүснэгтэд бичигдсэн дагалдах бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч   хариуцна.
 
1.8. Дараахь төрлийн бараанд манифест бичихгүй:
           
-цахилгаан эрчим хүч
            - зорчигчийн биедээ авч яваа гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн бараа
 
 
Хоёр. Манифест нөхөн бичих
 
2.1. Ачааны манифест
 
Хүснэгт
Хүснэгтийн нэр
Тайлбар
1
 
Манифестын дугаар /12 оронтой/
Манифестын дугаарыг бичихдээ эхний орон  импорт-I, экспорт-E, транзит-T гэсэн төрөл, дараагийн оронд  гаалийн газрын код, дараагийн хоёр оронд он, дараагийн зургаан оронд  манифестын дэс дугаар, сүүлийн оронд манифестын хэлбэрийн ялгааг агаар-А, төмөр зам- R , авто зам-T тэмдэглэнэ. Жишээлбэл :                                 
импортын манифест –I-03-09-000001-R,
транзит манифест   -  Т-03-09-000001-R  гэх мэт. 
2
Барааг хилээр нэвтрүүлэх ялгаа
Хилээр гарах, орох эсхүл дамжин өнгөрөх
3
Тээврийн төрөл
Тухайн тээврийн хэрэгслийн төрлийг тавина. Тухайлбал: Төмөр зам, авто зам, агаарын зам гэх мэт
4
Тээвэрлэгч   (код)
Барааг хариуцан тээвэрлэж буй тээврийн  байгууллагын  албан  ёсны  нэр
5
Зуучлагч байгууллага (код)
Тухайн барааг зуучлан тээвэрлүүлж буй тээвэр зуучлалын байгууллагын албан ёсны нэр, код
6
Бүртгэгдсэн мэргэжилтний нэр (oгноо)
Манифест бичиж буй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний нэр, огноо
7
Тээврийн хэрэгслийн дугаар
Тухайн барааг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн цувааны дугаарыг бичнэ. Эсхүл автомашины дугаарыг бичнэ.
8
Хилийн огноо
Тухайн манифест бичигдсэн огноо
9
Ачих газар
Илгээгч улсын код болон боомтын нэр
10
Хүлээн авах газар
Тухайн бараа, тээврийн хэрэгсэл хүрэх газар
11
Горимын код
Гаалийн бүрдүүлэлтийн горимын код
Илгээх
газрын
мэдээлэл
12
Гаалийн байгууллага (код)
Манифестад эхний бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагын нэр,  код
13
Гаалийн хяналтын бүсийн (код)
Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад илгээх гаалийн хяналтын бүсийн нэр, код
Хүрэх газрын
 мэдээлэл
14
Гаалийн
байгууллагын (код)
Тухайн гаалийн хяналтын бүс хариуцсан  гаалийн салбар, код
15
Гаалийн хяналтын бүсийн (код)
Бараанд эцсийн бүрдүүлэлт хийх  гаалийн хяналтын бүсийн нэр, код /тээврийн баримтын 8-р хүснэгтэд заасан/
16
Тээврийн хэрэгслийн дугаар
Тухайн барааг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бичнэ.
Жишээ нь: Вагоны дугаар, автомашины дугаар, 
17
Хүрэх огноо
Тухайн тээврийн хэрэгсэл хүлээн авах газарт хэзээ хүрэх огноог цаг минуттай бичнэ.
18
Төрөл
Тухайн барааны хүлээн авагчийн төрлийг бичнэ. Жишээлбэл: нэг хүлээн авагчтай - энгийн,   олон хүлээн авагчтай - түүвэр, нэг вагоноос нөгөө вагонд шилжүүлэн ачилт хийхэд багтахгүй ачааг - үлдсэн ачаа, хоосон чингэлэг болон вагон - хоосон гэх мэтээр сонгоно.
19
Тээврийн баримтын   дугаар
Тээврийн баримт /наклад/-ын дугаарыг бичнэ.
20
Хавсралт манифестын тоо
Үндсэн манифестаас гадна хэдэн хавсралт манифест дагалдаж байгаа тоог бичсэн.
21
Барааны нэр
Улсын хилээр нэвтэрч байгаа барааны нэр төрлийг дагалдах бичиг баримтыг үндэслэн бичнэ. Жишээ нь Автобензин АИ-93, түлш /өвөл, зуны/, мазут гэх мэт. Мөн автотээврийн хэрэгслийн манифестад Барааны нэр гэдгийн ард “марк, өнгө, аралын дугаар, хөдөлгүүрийн дугаар, оноосон нэр, артикул, зориулалт, бусад” гэж тус тус бичнэ.
22
Мэдүүлгийн дугаар
Экспортын барааны мэдүүлгийн дугаарыг бичнэ.
23
Илгээгч
Тухайн бараа илгээгч аж ахуйн нэгж болон хувь хүний нэр, утас хаяг бичнэ.
24
Үнэ (валютын код)
Тухайн барааны үнийн нэхэмжлэхэд бичигдсэн үнийн дүн болон валютын код
25
Хүлээн авагч
Тухайн барааг хүлээн авч байгаа аж ахуйн нэгж болон хувь хүний нэр, утас хаяг бичнэ.
26
Дагалдах бичиг баримт
Нэр
Дагалдах баримтын нэр
Дугаар
Дагалдах баримтын дугаар
Хуудасны тоо
Тухайн дагалдах баримтын тоо
27
Тоо хэмжээ
Баглаа боодлын тоо, баглаа боодлын төрөл
28
Нийт жин хэмжээ
Ачааны нийт жин /кг/
29
Аюултай барааны код
 
Химийн бодис болон галд шатамхай бодис, тэсэрч дэлбэрэх бодисын нэр, код бичнэ
30
Чингэлгийн дугаар  (төрөл)
Чингэлгийн дугаар, төрлийг бичнэ
31
Лацны дугаар (дахин лацадсан дугаар)
Эхний лацны дугаар, шинээр тавьсан лацны дугаар бичнэ.
32
Гаалийн байгууллагын хяналт
Тухайн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын  байцаагч хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
 
2.2. Хавсралт манифест
 
Хүснэгт
Хүснэгтийн нэр
Тайлбар
1
 
Манифестын дугаар /12 оронтой/
Манифестын дугаарыг бичихдээ эхний орон  импорт-I, экспорт-E, транзит-T гэсэн төрөл, дараагийн оронд  гаалийн газрын код, дараагийн хоёр оронд он, дараагийн зургаан оронд  манифестын дэс дугаар, сүүлийн оронд манифестын хэлбэрийн ялгааг агаар-А, төмөр зам- R , авто зам-T тэмдэглэнэ. Жишээлбэл :                                  
импортын манифест –I-03-09-000001-R,
транзит манифест   -  Т-03-09-000001-R  гэх мэт. 
2
Барааг хилээр нэвтрүүлэх ялгаа
Хилээр гарах, орох эсхүл дамжин өнгөрөх
3
Тээврийн төрөл
Тухайн  тээврийн хэрэгслийн төрлийг тавина. Тухайлбал: Төмөр зам, авто зам, агаарын зам гэх мэт
4
Тээвэрлэгч   (код)
Барааг хариуцан тээвэрлэж буй тээврийн  байгууллагын  албан  ёсны  нэр
5
Зуучлагч байгууллага (код)
Тухайн барааг зуучлан тээвэрлүүлж буй тээвэр зуучлалын байгууллагын албан ёсны нэр
6
Бүртгэгдсэн мэргэжилтний нэр (oгноо)
Манифест бичиж буй гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний нэр, огноо
7
Тээврийн хэрэгслийн дугаар
Тухайн барааг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн цувааны дугаарыг бичнэ. Эсхүл автомашины дугаарыг бичнэ.
8
Хилийн огноо
Тухайн манифест бичигдсэн огноо
9
Ачих газар
Илгээгч улсын код болон боомтын нэр
10
Хүлээн авах газар
Тухайн бараа, тээврийн хэрэгсэл хүрэх газар
11
Горимын код
Гаалийн бүрдүүлэлтийн горимын код
Илгээх
газрын
мэдээлэл
12
Гаалийн байгууллага (код)
Манифестад эхний бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагын нэр,  код
13
Гаалийн хяналтын бүс (код)
Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад илгээх гаалийн хяналтын бүсийн нэр, код
Хүрэх газрын
 мэдээлэл
14
Гаалийн
байгууллагын (код)
Тухайн гаалийн хяналтын бүс хариуцсан  гаалийн байгууллагын нэр, код
15
Гаалийн хяналтын бүс (код)
Бараанд эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн хяналтын бүсийн нэр, код /тээврийн баримтын 8-р хүснэгтэд заасан/
16
Тээврийн баримтын дугаар
Тээврийн баримт /наклад/-ын дугаарыг бичнэ., 
17
Хавсралт манифестын дугаар
Үндсэн манифестын хэддүгээр хавсралт манифест болох дугаарыг бичсэн.
18
Барааны нэр
Улсын хилээр нэвтэрч байгаа барааны нэр төрлийг дагалдах бичиг баримтыг үндэслэн бичнэ. Жишээ нь Автобензин АИ-93, түлш /өвөл, зуны/, мазут гэх мэт. Мөн автотээврийн хэрэгслийн манифестад Барааны нэр гэдгийн ард “марк, өнгө, аралын дугаар, хөдөлгүүрийн дугаар, оноосон нэр, артикул, зориулалт, бусад” гэж тус тус бичнэ.
19
Мэдүүлгийн дугаар
Экспортын барааны мэдүүлгийн дугаарыг бичнэ.
20
Үнэ (валютын код)
Тухайн барааны үнийн нэхэмжлэхэд бичигдсэн үнийн дүн болон валютын код
21
Илгээгч
Тухайн бараа илгээгч аж ахуйн нэгж болон хувь хүний нэр, утас, хаяг бичнэ.
22
Дагалдах бичиг баримт
Нэр
Дагалдах баримтын нэр
Дугаар
Дагалдах баримтын дугаар
Хуудасны тоо
Тухайн дагалдах баримтын тоо
23
Хүлээн авагч
Тухайн барааг хүлээн авч байгаа аж ахуйн нэгж болон хувь хүний нэр, утас хаяг бичнэ.
24
Тоо хэмжээ
Баглаа боодлын тоо, баглаа боодлын төрөл
25
Нийт жин хэмжээ
Ачааны нийт жин /кг/
26
Эзэлхүүн
Тухайн ачааны нийт хэмжээ
27
Тээврийн зардал
Шаардлагатай тохиолдолд тээврийн зардлыг бичнэ.
28
Аюултай барааны код
Химийн бодис болон галд шатамхай бодис, тэсэрч дэлбэрэх бодисын нэр, код бичнэ
29
Чингэлгийн дугаар  (төрөл)
Чингэлгийн дугаар, төрлийг бичнэ
30
Лацны дугаар (дахин лацадсан дугаар)
Эхний лацны дугаар, шинээр тавьсан лацны дугаар бичнэ.
31
Гаалийн байгууллагын хяналт
Тухайн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын  байцаагч хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
 
Гурав.  Төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа
бараанд манифест бичих, хяналт тавих
 
3.1. Төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэлд манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:
 
3.1.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч  нь төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, улсын хилээр орох бараа тээврийн хэрэгслийн тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
3.1.2. Нэг ачилтад олон хүлээн авагч хамрагдсан тохиолдолд “Түүвэр” гэсэн төрлөөр хавсралт манифестыг нөхөн бичнэ.
 
3.1.3. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгчээс  илгээсэн манифестын бичлэгийг хяналт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч сүлжээгээр хянаж, бараа, дагалдах бичиг баримттай нэг бүрчлэн тулган шалгана. Манифестыг алдаатай, буруу бичсэн тохиолдолд “Засварт буцаах” товч дарж, засварт буцаан, зөрчлийг арилгуулна. Манифест болон тээврийн баримтад бичигдсэн тээврийн хэрэгслийн лац, ломбоны дугаарыг тулган шалгана.
 
3.1.4. Манифестыг алдаагүй үнэн зөв бичсэн тохиолдолд бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч “Баталгаажуулах” товч дарснаар мэдээлэл гаалийн улсын ахлах байцаагчид шилжинэ.
 
3.1.5. Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарснаар бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авах гаалийн хяналтын бүсэд манифест сүлжээгээр илгээгдэнэ.
/Энэ заалтыг Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн А/227  дугаар  тушаалаар өөрчлөн найруулсан/
 
3.1.6. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч  манифестыг 1 хувь хэвлэнэ.
/Энэ  заалтыг  Гаалийн Ерөнхий  газрын даргын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн А/227 дугаар тушаалаар хүчингүй болгосон./
 
3.1.7. Манифестын 32 дугаар хүснэгтэд “Гаалийн хяналтанд байгаа” тэмдэг дарж, огноог бичин, гаалийн улсын байцаагч гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж  баталгаажуулна.
 
/Энэ заалтыг Гаалийн Ерөнхий газрын даргын  2012 оны 11 сарын 30-ны  өдрийн А/227 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
 
3.1.8. Гаалийн улсын байцаагч манифестанд дагалдуулсан бичиг баримтыг дугаарлаж, дугтуйлан битүүмжилж, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулан, тээвэрлэгчид шилжүүлнэ.
 
3.1.10. Хилийн гаалийн байгууллагаас гүний гаалийн байгууллагын хяналтад тээвэрлэгдсэн барааг тээвэрлэгч гаалийн хяналтын бүсэд оруулж, гаалийн тэмдэглэгээ бүхий битүүмжлэгдсэн дугтуйг /манифест, дагалдах бичиг баримт бүхий/ гаалийн хяналтын бүс эзэмшигчид  хүлээлгэн өгнө.
 
3.1.11. Гаалийн хяналтын бүс эзэмшигч нь барааг бүртгэн, гаалийн тэмдэглэгээ бүхий дугтуйг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид хүлээлгэн өгч, тухайн барааг гаалийн хяналтын бүсэд оруулах хүсэлт сүлжээгээр илгээнэ.
 
3.1.12. Гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дугтуйны битүүмжлэл алдагдсан эсэх, гаалийн тэмдэглэгээ гэмтсэн эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд дугтуйг задлан, дагалдах бичиг баримтыг шалган, гаалийн хяналтын бүс эзэмшигчээс сүлжээгээр илгээсэн хүсэлтийг хүлээн авч,  “Бүртгэх” товч дарж бүртгэн, “Зөвшөөрөх” товч дарж барааг гаалийн хяналтын бүсэд орох зөвшөөрөл өгнө.
/Энэ заалтыг  Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 11 сарын 30-ны  өдрийн А/227 тоот тушаалаар өөрчлөн найруулсан./
 
3.1.13. Манифест бүхий бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулахыг зөвшөөрч, бараа, тээврийн хэрэгсэл гүний гаалийн байгууллагын хяналтад орно.
 
3.1.14. Гаалийн мэдүүлгийг нөхөн бичихдээ манифестын дугаар 12 орон, тоон болон үсгэн тэмдэглэгээний хамт оруулах бөгөөд дугаарыг зөв бичсэн эсэхэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч хяналт тавина.
 
3.1.15. Манифест дахь барааны жин, гаалийн мэдүүлэг дэх барааны жин зөрсөн тохиолдолд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч экспертийн  магадлагаа, коммерын акт, болон ачаа пүүлсэн пүүний тодорхойлолт, гаалийн мэдүүлэгт тодотгол хийх хуудсыг үндэслэн програмд жингийн зөрүү гарсан талаар тайлбар бичиж, “Зөвшөөрөх” товч дарснаар тухайн манифест хаагдана.
 
3.1.16.Гаалийн хяналтын бүс эзэмшигч нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэн барааг гаалийн хяналтын бүсээс гаргах хүсэлтийг гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид илгээж, зөвшөөрөл авах бөгөөд гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарснаар тухайн бараа гаалийн хяналтын бүсээс гарна.
 
3.2. Төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:
 
3.2.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч нь төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж улсын хилээр гаргах барааны гаалийн мэдүүлгийг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
3.2.2. Улсын хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад энэ журмын 3.1.3, 3.1.4-д заасныг мөрдөнө.
 
3.2.3. Гаалийн улсын ахлах байцаагч манифестын мэдээллийг шалгаж, “Зөвшөөрөх” товч дарснаар  бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт хийх хилийн гаалийн байгууллагад  манифест  сүлжээгээр илгээгдэнэ.
 
3.2.4. Гүний гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээгдсэн барааг хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч хүлээн авч,  шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно.
 
3.2.5. Хилийн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгслийн лац, ломбыг манифесттай тулган шалгаж, зөрчилгүй тохиолдолд “Баталгаажуулах” товч дарж, сүлжээгээр гаалийн улсын ахлах байцаагчид илгээнэ. 
 
3.2.6. Хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч замын хүснэгтэд “Монголын гааль зөвшөөрөв” гэсэн хяналтын тэмдэг дарна.
 
3.2.7. Хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч сүлжээнд “Зөвшөөрөх” товч дарж бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр гаргах зөвшөөрөл олгоно.
 
3.3. Төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:
 
3.3.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч  нь төмөр замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа улс хооронд дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
3.3.2. Улс хооронд дамжин өнгөрөх барааны манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад энэ журмын 3.2.2-3.2.3, 3.2.5-3.2.7-д заасныг мөрдөнө.
 
3.3.3. Хилийн гаалийн байгууллагаас хилийн гаалийн байгууллагын хяналтад илгээгдсэн барааг хилийн гаалийн байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч хүлээн авч,  шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно.
 
 
 
 
 
Дөрөв. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа
бараанд манифест бичих, хяналт тавих
 
            4.1. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр оруулах барааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:
 
4.1.1. Манифест нөхөн бичиж байгаа тээвэрлэгч  агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, улсын хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
4.1.2. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр нэвтрэх улс хоорондын бухиа шуудан илгээмж болон улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн нэр дээр илгээгдсэн илгээмжийн манифестыг хилийн гаалийн байгууллага “Шуудан” төрлийн манифест сонгож бичнэ. “Шуудан” төрлийн хавсралт манифестыг файлаар ирүүлсэн жагсаалтыг манифестын програмд хөрвүүлэн нөхөн бичнэ.
 
4.1.3. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, улсын хилээр орох барааны манифестад гаалийн байгууллага хяналт тавихдаа энэ журмын 3.1.2-3.1.5, 3.1.7-3.1.16-д заасныг мөрдөнө.
 
4.2. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр гарах барааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална. Үүнд:
 
4.2.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, улсын хилээр гарах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн мэдүүлгийг үндэслэн  манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
4.2.2. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж, улсын хилээр гарах барааны манифестад гаалийн байгууллага хяналт тавихдаа энэ журмын 3.2.2-3.2.5, 3.2.7, 4.1.2-т заасныг мөрдөнө.
 
4.3. Агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улс хооронд дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:
 
4.3.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч  нь агаарын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа улс хооронд дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
4.3.2. Улс хооронд дамжин өнгөрөх барааны манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад энэ журмын 3.3.2-3.3.3-д заасныг мөрдөнө.
 
 
 
 
 
Тав. Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа
бараанд  манифест бичих, хяналт тавих
 
5.1. Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр орж, гүний гаалийн байгууллагад эцсийн бүрдүүлэлт хийх барааны манифестыг бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:

5.1.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч  гүний гаалийн хяналтад илгээгдэх барааны манифестыг Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн программын мэдээлэл, тээврийн баримт болон дагалдах бичиг баримтыг үндэслэн нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.

/Энэ заалтыг Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн А/227 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/

5.1.2. Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж улсын хилээр орох барааны манифестад гаалийн байгууллага хяналт тавихдаа энэ журмын 3.1.3-3.1.16-т заасныг мөрдөнө.
 
5.2. Гүний гаалийн байгууллагаас авто тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр гарах барааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална:
 
5.2.1. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч  авто тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж улсын хилээр гарах бараа, тээврийн хэрэгсэлд бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримт эсхүл гаалийн мэдүүлгийг үндэслэн нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
5.2.2. Гаалийн мэдүүлгийг үндэслэн манифест бичсэн тохиолдолд энэ журмын 3.2.2-3.2.5, 3.2.7-д заасныг мөрдөнө.
 
5.2.3. Гаалийн нэг байгууллагаас нөгөө гаалийн байгууллагын хяналтад илгээх бараанд тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичих бөгөөд энэ журмын 3.1.3-3.1.8-д заасныг мөрдөнө.
 
5.2.4. Тээвэрлэгч  барааг хяналтад хүлээн авах хяналтын бүс эзэмшигчид битүүмжлэгдсэн дагалдах бичиг баримтыг өгнө.
 
5.2.5. Барааг хяналтад хүлээн авсан гаалийн байгууллага 3.1.11-3.1.13-д заасныг мөрдөнө.
5.2.6. Энэ журмын 5.2.3-т заасан барааг хяналтанд хүлээн авсан гаалийн байгууллагын гаалийн улсын ахлах байцаагч манифестыг баталгаажуулан хаалт хийнэ.
 
5.2.7. Энэ журмын 5.2.6-д заасан тохиолдолд барааг гаалийн хяналтад илгээхдээ гаалийн хилээр гаргах барааны мэдүүлгийг үндэслэн манифестыг дахин бичиж,  3.2.2-3.2.7-д заасны дагуу  бүрдүүлэлт хийнэ.
 
5.2.8. Гаалийн хилээр гаргах барааг гаалийн байгууллага хооронд автотээврийн хэрэгслээр тээвэрлэн, хилээр гаргахдаа төмөр зам, агаарын тээврийн хэрэгслээр  тээвэрлэх тохиолдолд  манифестыг дахин нөхөн бичиж энэ журмын 3.2.2-3.2.7, 4.2.2-т заасны дагуу  бүрдүүлэлт хийнэ.
 
 
5.3. Авто тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улс хооронд дамжин өнгөрөх барааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална. Үүнд:
 
5.3.1. Манифест нөхөн бичиж байгаа тээвэрлэгч нь авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж буй улс хооронд дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримтыг үндэслэн манифестыг нөхөн бичиж, бичлэгийг гаалийн байгууллагад сүлжээгээр илгээнэ.
 
5.3.2. Улс хооронд дамжин өнгөрөх барааны манифестыг нөхөн бичих, бичлэгийг хянахад энэ журмын 3.3.2-3.3.3-д  заасныг мөрдөнө.
 
            5.4. Автотээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр орж, хилийн боомтын хяналтын бүсэд эцсийн бүрдүүлэлт хийх ачааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална. Үүнд:
 
                        5.4.1.Гаалийн байгууллага хяналтын бүсэд орж байгаа ачаатай ачааны автотээврийн хэрэгслийг Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд бүртгэнэ.
 
5.4.2.Пүүний хэсэгт хяналт тавьж буй гаалийн улсын байцаагч автотээврийн хэрэгслийн бүртгэлийн программын мэдээлэл дээр бараа, тээврийн хэрэгслийн дагалдах бичиг баримт, пүүний жинг үндэслэн барааны мэдээллүүдийг нэмж оруулан “Хадгалах” товч дарж, хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээгдэнэ. Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн программын мэдээлэл нь манифестыг орлоно.
 
5.4.3. Пүүний хэсэгт хяналт тавьж буй гаалийн улсын байцаагч манифестыг хэвлэн, манифестын 14 дүгээр хүснэгтэд “Гаалийн хяналтанд байгаа” тэмдэг дарж, огноог бичин, гаалийн улсын байцаагч гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгээр  баталгаажуулан тээвэрлэгчид өгнө.
/Энэ заалтыг Гаалийн Ерөнхий  газрын даргын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн А/227 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
 
5.4.4. Хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч сүлжээгээр илгээгдсэн ачааны манифестыг хүлээн авч, манифестын мэдээллийг хянаж, “Орохыг зөвшөөрөх” товч дарж баталгаажуулна.
 
5.4.5. Гаалийн мэдүүлгийг нөхөн бичихдээ манифестын дугаар 12 орон, тоон болон үсгэн тэмдэглэгээний хамт оруулах бөгөөд дугаарыг зөв бичсэн эсэхэд бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч хяналт тавина.
 
5.4.6. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа “Баталгаажуулах” товч дарж, сүлжээгээр гаалийн улсын ахлах байцаагчид илгээнэ. 
 
5.4.7. Хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч мэдээллийг хянаж, “Гарахыг зөвшөөрөх” товч дарснаар тухайн бараа гаалийн хяналтын бүсээс гарна.
5.5. Автотээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр орж, тухайн хилийн гаалийн байгууллагын өөр хяналтын бүсэд эцсийн бүрдүүлэлт хийх  ачааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад дараахь дарааллыг баримтална. Үүнд:
 
5.5.1. Гаалийн байгууллага хяналтын бүсэд орж байгаа ачаатай автотээврийн хэрэгслийг Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд дамжих болон хүрэх хяналтын бүсийн кодыг оруулан бүртгэж, энэ журмын 5.4.1-5.4.3-д заасныг мөрдөнө.
 
5.5.2. Хилийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч манифестыг хүлээн авч хянаад, хяналтын бүсээс “Гарахыг зөвшөөрөх” товч дарж баталгаажуулснаар дамжих болон хүрэх хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагчид сүлжээгээр илгээгдэнэ.  
 
5.5.3. Бараа, тээврийн хэрэгсэл дамжих хяналтын бүсийн хяналтад орох тохиолдолд дамжих хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч сүлжээгээр илгээгдсэн ачааны манифестыг хүлээн авч, манифестын мэдээллийг хянаж, “Орохыг зөвшөөрөх” товч дарж зөвшөөрөл өгнө.
 
5.5.4. Дамжих хяналтын бүсийн ахлах байцаагч рентген зураг болон бусад хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл манифестад хавсрагдсан тохиолдолд “Гарахыг зөвшөөрөх” товч дарж, хүрэх хяналтын бүсийн хяналтад илгээнэ.
 
5.5.5. Хүрэх хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагч манифестыг хүлээн авч “Орохыг зөвшөөрөх” товч дарж, бараа, тээврийн хэрэгсэлд  шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг сүлжээгээр томилно.
 
5.5.6. Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа “Баталгаажуулах” товч дарж, сүлжээгээр гаалийн улсын ахлах байцаагчид илгээнэ. 
 
5.5.7. Гаалийн улсын байцаагч “Баталгаажуулах” товч дарж, гаалийн бүрдүүлэлт хийгдсэн мэдээлэл орсоны дараа хүрэх хяналтын бүс хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарснаар тухайн бараа гаалийн хяналтын бүсээс гарна.
 
5.5.8.  Гаалийн хилээр оруулах барааг хилийн гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хооронд автотээврийн хэрэгслээр тээвэрлэн, гүний гаалийн байгууллагын хяналтад төмөр замын тээврийн хэрэгслээр  тээвэрлэх тохиолдолд  манифестыг дахин нөхөн бичиж энэ журмын 3.2.2-3.2.7-д заасны дагуу  бүрдүүлэлт хийнэ.
 
5.6. Хилийн гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийгдэж автотээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн улсын хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийн барааны манифестыг нөхөн бичих, хяналт тавихад  журмын 5.4.1-5.4.7-д заасныг баримтална.
 
 
Зургаа. Тээврийн мэдүүлгийг нөхөн бичих, илгээх
 
6.1. Импортын ачааны манифесттай барааг гаалийн байгууллага хооронд  бүрэн болон хэсэгчлэн шилжүүлэх тохиолдолд тээврийн хэрэгслийн төрөл солигдох эсэхээс үл хамааран  манифестыг үндэслэн тээврийн мэдүүлгийг нөхөн бичнэ.
 
6.2. Гаалийн итгэмжлэл авсан тээвэрлэгч  манифестыг үндэслэн тээврийн мэдүүлгийг нөхөн бичиж, бичлэгийг Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгжид сүлжээгээр илгээнэ.
 
6.3. Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгжид илгээгдсэн тээврийн мэдүүлэг нь тухайн бараа байрлаж байсан гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагчийн сүлжээнд харагдаж байна.
 
6.4. Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгж тээврийн мэдүүлгийг хүлээн авч хянаж, манифестын нэгдсэн санд зохих тайлбар бичин, “Зөвшөөрөх”, “Татгалзах” эсхүл “Засварт буцаах”  шийдвэр гаргана.
 
6.5. Ачааны манифест бүхий барааг  шилжүүлэхээр бичигдсэн тээврийн мэдүүлгийг  Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгж “Зөвшөөрөх” товч дарснаар хүрэх гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс эзэмшигчид урьдчилсан мэдээлэл очиж,  тээврийн мэдүүлгийг нөхөн бичиж буй тээвэрлэгч  хэвлэх боломжтой болно.
 
6.6. Ачааны манифест бүхий барааг хэсэгчилэн шилжүүлэхээр бичигдсэн тээврийн мэдүүлэгийг  Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгж “Зөвшөөрөх” товч дарснаар тухайн гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсийн хяналтад байсан манифест бүхий бараанаас тээврийн мэдүүлэгт бичигдсэн  хэмжээгээр хасагдаж, хүрэх гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс эзэмшигчид урьдчилсан мэдээлэл очих бөгөөд тээврийн мэдүүлгийг нөхөн бичиж буй тээвэрлэгч  хэвлэх боломжтой  болно. Бараа, тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хариуцсан гаалийн улсын байцаагчийн дэлгэцэнд   үлдэгдэл  бүхий манифест харагдана.
 
6.7. Татгалзсан тохиолдолд тухайн манифест бүхий бараа, тээврийн хэрэгсэл эхний гаалийн байгууллагын хяналтад байна
 
6.8. Тээврийн мэдүүлгийг нөхөн бичиж буй тээвэрлэгч  1 хувь хэвлэх бөгөөд тээврийн мэдүүлэгт гаалийн байгууллага “Гаалийн хяналтад байгаа” тэмдэг дарж, гаалийн байгууллагын гаалийн улсын байцаагч тээврийн мэдүүлэгт дагалдсан бичиг баримтыг дугаарлаж, дугтуйлан битүүмжилж, хувийн дугаар  бүхий  тэмдгээр баталгаажуулан,  тээвэрлэгчид шилжүүлнэ.
 
6.9. Гаалийн нэг байгууллагаас нөгөө гаалийн байгууллагын хяналтад шилжүүлж буй  барааг тээвэрлэгч хүрэх гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсэд оруулж, гаалийн тэмдэглэгээ бүхий битүүмжлэгдсэн дугтуйг /тээврийн мэдүүлэг, дагалдах бичиг баримт бүхий /гаалийн хяналтын бүс эзэмшигчид  хүлээлгэн өгнө.
 
6.10. Тээврийн мэдүүлэг бичигдэж, гаалийн нэг байгууллагаас гаалийн өөр байгууллагад шилжих барааны тээвэрлэлтийг зөвхөн Гаалийн итгэмжлэл авсан тээвэрлэгч  гүйцэтгэнэ.
 
 
 
 
Долоо. Бусад
 
7.1.  Гаалийн баталгаат болон чөлөөт бүсийн горимд байршиж байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нэг байгууллагаас гаалийн өөр байгууллагын хяналтад шилжүүлэхэд гаалийн мэдүүлгийг үндэслэн шинээр ачааны манифест бичнэ.
 
7.2. Хилийн чанадад гаргасан барааг хүлээн авагч тал хүлээж авахгүй бүрмөсөн буцаасан, барааг хилийн чанадад  гаргах гаалийн бүрдүүлэлтийн горимд байршуулсан барааг тухайн горимд байршуулахаас  гаалийн байгууллага татгалзсан тохиолдолд гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч “Татгалзах” төлөвийг сонгосны дараа ачааны манифестад мөн “Татгалзах” төлөвийг сонгож “Тайлбар” хэсэгт шалтгааныг бичсэнээр   манифест хаагдана.
 

7.3. Нэг гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүс хооронд импортын манифесттай ачааг дараах тохиолдолд шилжүүлнэ :

А.  тээврийн баримтад заагдсан хүрэх хяналтын бүсийн код нь  ачааны манифесттай зөрсөн,

Б. химийн болон цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа,

В.  иж бүрдэл  ачаа,

Г. гаалийн хяналтын бүсийн техникийн байдлаас шалтгаалан хүлээн авах боломжгүй болсон

Барааг гаалийн хяналтад авсан гаалийн газрын хяналт, бүрдүүлэлт хариуцсан нэгжийн дарга дээрх тохиолдолд сүлжээгээр өөрчлөлтийг хийж шийдвэрлэх бөгөөд манифестын програмын “Тайлбар” хэсэгт 20-оос доошгүй тэмдэгтээр шалтгааныг тодорхой бичиж, баталгаажуулна.

/Энэ заалтыг Гаалийн Ерөнхий газрын даргын 2012 оны 11 сарын 30-ны  өдрийн А/227  дугаар тушаалаар өөрчлөн  найруулсан./

 
7.4. Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгжийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хариуцсан гаалийн улсын байцаагч ачааны манифестын санд хяналт тавьж ажиллана.
 
7.5. Улсын хилээр орох бараа, тээврийн хэрэгслийн ачааны манифестын 14, 15, 21, 24, 26, 27, 28 дугаар хүснэгтүүдээс /хүрэх гаалийн газрын мэдээлэл, барааны нэр, барааны үнэ, валютын код, дагалдах бичиг баримт, тоо, жин хэмжээ/ бусад хүснэгтэнд оруулах засварыг манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч хийж, тухайн гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас баталгаажуулна.
 
7.6. Манифест нөхөн бичиж буй тээвэрлэгч нь ачааны манифестад засвар оруулахдаа манифестын програмын “Тайлбар” хэсэгт засвар оруулах болсон шалтгааныг тодорхой, үнэн зөв бичнэ.
 
7.7. Манифестыг нөхөн бичих, хяналт тавихтай холбоотой гарсан зөрчлийг эцсийн  бүрдүүлэлт хийж байгаа гаалийн газар, хороо шийдвэрлэж, сар бүрийн 10-ны дотор зөрчлийн тайланг гаргаж, Гаалийн удирдах төв байгууллагын тээврийн хэрэгслийн хяналтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.
 
7.8. Манифестыг нөхөн бичих, хянах, бүртгэх журмыг зөрчсөн, манифестын бичлэгийг зөвшөөрөлгүйгээр засварласан, устгасан, мэдээг сүлжээгээр буруу дамжуулсан, дамжуулахгүй саатуулсан буруутай этгээдэд Гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
7.9. Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн хууль тогтоомжийн  дагуу шийдвэрлэнэ.
 
 
 
 
                                                           ---оОо---